Categories
мэдээ цаг-үе

Бужгарын Гантигмаа: Аав, ээж хоёр минь анх жүжигчин мэргэжил сонгоогүй ч хувь тавилангаар учирцгаасан хосууд

С.Бужгар “Ирж яваа цаг” киноны Шадавын дүрд тоглож буй нь.

Монгол Улсын гавьяат жүжигчин Санжаагийн Бужгар 1939 онд Булган аймгийн Тэшиг суманд төржээ. Дархан хотын “Залуучууд” театрын жүжигчин энэ сайхан эрийг залуу халуун насанд нь эргэж харахгүй бүсгүй хүн байгаагүй гэдэг. Түүний гэргий гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргалыг Монголын ард түмэн “Тунгалаг Тамир” киноны Дулмаагийн дүрээр андахгүй. Урлагийн энэ сайхан гэр бүлд төрж өссөн жүжигчин, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч, хөтлөгч Бужгарын Гантигмаатай уулзаж хөөрөлдлөө.


-Таны аав С.Бужгар, ээж Ш.Дэлгэржаргал нар бол олон түмэндээ алдартай Монгол Улсын гавьяат жүжигчид. Урлагийн энэ сайхан гэр бүлд мэндэлсэн охины хувьд ярих зүйл ч их л байгаа даа?

-Манай аав, ээж хоёр анх жүжигчнээс тэс өөр мэргэжлүүд сонгож суралцаж байсан байдаг. Аав маань МУИС-ийн хятад хэлний ангийн гуравдугаар курсын оюутан байхдаа УБДС-ийн Кино драмын ангид шалгалт өгч тэнцэн элссэн юм билээ. Дээд мэргэжилтэй анхны жүжигчин болж Кино драмын ангийг 1963 онд төгссөн. Ангийнхан нь гэвэл ардын жүжигчин Мэндбаяр эгч, гавьяат жүжигчин Лхамхүү гуай хоёр байна. Дуу оруулагч Элбэгсайхан ах, Драмын театрын дарга асан Зоригоо ах, Сэлэнгээ эгч, жүжигчин Зууннаст буюу Уртнасан эгч эд нар нэг ангийнхан. Аав 1963-1975 онд УДАТ-т, 1975-1976 онд “Монгол кино” үйлдвэрт, 1976 оноос Дархан хотын “Залуучууд” театрт жүжигчнээр ажиллаад 1999 онд насны тэтгэвэрт гарсан юм. Ээж маань аравдугаар анги төгсөөд Москвагийн Технологийн улсын их сургуулийн нэхмэлийн технологи-инженерийн ангид хуваарилагдан явсан юм билээ. Москвагийн агаар таарахгүй байсан учир Монголдоо ирж Хүүхэд залуучуудын театрт дагалдан жүжигчнээр ажилд орсон байдаг. И.Нямгаваа найруулагч, ардын жүжигчин Б.Мөнхдорж найруулагч нартай нэгэн үеийн дагалдан жүжигчид. Ээж маань УБДС-ийн Кино драмын ангийн гуравдахь төгсөгч. Тэр үед жүжигчний ангид элсэлт аваад бүтэн дөрвөн жил сургаж төгсгөөд дараагийн ангид элсэлт авдаг байж. Ээжийн ангийнхан гэвэл жүжигчин Цэцэгбалжид эгч, “Гарын таван хуруу” киноны Должингийн дүрээр танигдсан Цэцэгээ, найруулагч Доржсамбуу гуайн гэргий Цэнд-Очирын Цолмон эгч байна. Урлагийн хорооны тэргүүн, Монгол Улсын гавьяат Тунгаа эгч, гавьяат нэвтрүүлэгч Ж.Батбаяр ах, манай Чоглоонамжилын аав Гомбосүрэн гуай нарын олон сайхан уран бүтээлчидтэй нэг ангид сурч байсан байдаг. Оюутан байхдаа ээж, Батбаяр ах хоёр уран уншлагын тэмцээний аваргууд байсан гэдэг.

-Аавыг тань алтан үеийн жүжигчин гэдэг юм билээ. Драмын театрт ажиллаж байх 13 жилийн хугацаанд 69 дүр бүтээсэн гэх хүнтэй ч таарлаа. Чухам ямар дүрүүд бүтээсэн билээ?

-Анхных нь уран бүтээл Д.Намдаг гуайн “Нүгэл буян” киноны Найдан гэлэнгийн дүр. Хамгийн сүүлийнх нь уран бүтээл бас Д.Намдагийн “Үрэгдсэнийг хүлээгч” өгүүллэгээр Баяр найруулагч телевизийн зохиомж хийхэд тоглосон байдаг. Сүүлд бодож байхад аав минь уран бүтээлийнхээ гарааг Намдаг гуайн бүтээлээр эхэлж, Намдаг гуайн бүтээлээр төгсгөж дээ. Хүнд тэг гэсэн нэг хувь тохиол байх юм даа. “Нүгэл буян” киноны дүр бол аавын дипломын ажил. Аав, нэг ангийнх нь Дуламсүрэн эгч хоёр тоглосон. Дуламсүрэн гэж Мядагмаад нь тоглодог жүжигчин шүү дээ. Надад аавын тоглосон кинонуудаас “Ирж яваа цаг”-ийн Шадавын дүр ойр дотно санагддаг. Намайг нэлээд ухаан орчихсон үед тоглосон болохоор сэтгэлд тодхон байгаа хэрэг л дээ. Би чинь аавын охин байхгүй юу. Аавтайгаа илүү амь байлаа. Аавыг кино зурагт явчихсан хойгуур орой болонгуут л хаалгаа дангинатал түгжээд л суучихна. Хэн ч тогшсон эгч, дүү бид хаалгаа онгойлгохгүй шүү дээ.

-Аавыгаа их санана биз?

-“Та хурдан ирэхгүй бол бид орой болгон хаалгаа түгжээд бутанд хярсан бүжин шиг бүлтэлзэн айж сууна” гэж аавдаа би захиа бичсэн байдаг. Аав тэр захиаг уншаад зөндөө уйлж “Зургаа бушуухан дуусгаад харих юм сан” гэж яарч байсан гэдэг. Яагаад тэгж бичсэнээ одоо гайхаж л байдаг юм. Хүүхэд болохоор аавыгаа санасан сэтгэлээ л тэгж илэрхийлсэн юм шиг байгаа юм. Төрсөн цагаасаа бид чинь гэртээ хэдүүлхнээ их үлдэнэ. Аав, ээж хоёр ээлжлээд л хөдөө бригадаар явчихна. Аавын бүтээсэн дүрүүд олон бий. Д.Намдагийн “Ээдрээ”-гийн Саж лам, Л.Ванганы “Арвайхээрийн талд”-ын Санги, М.Жавганы “Нийслэл хүү”-гийн Мэндээ эмч, С.Дашдооровын “Өндөр ээж”-ийн солгой Ойдов, Ш.Нацагдоржийн “Ичээнд нь” киноны чекист Сундуйжав, Л.Ванган, Ч.Чимид нарын “Өглөө”-гийн Бум хурандаа зэрэг тайз, дэлгэцийн 160 гаруй дүрийг бүтээж, дөчөөд кинонд дуу оруулж, радио, телевизийн 70 гаруй уран бүтээлд оролцсон гэж албан ёсны намтарт нь дурддаг даа. Аав маань Соёлын яамны томилолтоор, ээж эвлэлийн илгээлтээр Дарханы “Залуучууд” театрыг Хөгжимт жүжгийн театр гэж байхад хоёулаа очсон байдаг.

-Дарханы театрт очоод танилцсан байх нь уу?

-Үгүй л дээ. Ээжийг оюутан байхад танилцсан байдаг. Аав ярихдаа ээж аавыг эргүүлж байгаад танилцсан юм шиг зүйл хэлнээ. Ээж болохоор аав нь намайг эргүүлж байж л танилцахгүй юу гэдэг юм. (инээв. сур) Хүн чинь тавилангаараа болдог ш дээ. Тэрэн шиг л нийлэх учиртай л хоёр байж. Хоёр биенээ л харж явдаг байсан юм шиг байгаа юм.

-Аав чинь “Говийн зэрэглээ” кинонд тоглосон байх аа?

-“Говийн зэрэглээ”-гийн нэгдлийн дарга шүү дээ. “Манийгаа бас аваад өгдөг байх нь ээ” гэж байдаггүй юу. Тийм жижиг дүрүүд их бий. “Хонины найр” дээр нэг охинд гутал зараад “Ядаргаа ядаргаа” гэж хэлээд сууж байдаг наймаачны дүр байна. Урлаг судлаачид аавыг “Жижиг туслах дүрийн их мастер” гэж үнэлж дүгнэсэн байдаг.

-Аав чинь уг гарвал хаанахын хүн байна?

-Аав маань Булган аймгийн Хутаг-Өндөр сумын хүн. Хантайн багийн хүн гэж явдаг. Ээжтэйгээ, ахтайгаа гурвуулхнаа улс. Ээж нь Эгийн гол дээр усчин хийдэг хүн байж. Бирваазаар машин, морь малтай хүмүүсийг голоор гаргадаг эмэгтэй байсан гэж ярьдаг. Наяад онд Дарханы театрынхан хөдөө бригадаар явж байхдаа Хутаг-Өндөр суманд очиход ээж маань аавд ч хэлэлгүй сум нэгдлийн даргатай уулзаж “Өвгөн маань энэ нутагт төрсөн. Нэг сайхан хөрвөөлгөх гэсэн юм” гээд нутгийнханд нь хоёр ч удаа үнэгүй тоглолт толилуулахад аав маань их баярласан гэдэг. Аавын унасан газар Эгийн голын хөвөөнөө хөрвөөлгөсөн зураг нь ч байдаг юм. Аав тэр зургийг хараад “Энэ чулуунаас ээж маань салаа уядаг байсан. Хамгийн сүүлд оюутны амралтаар ээжийндээ очсон маань их сонин учрал болсон. Амралт дуусаад буцах боллоо. Гол гаталж ирсэн машинд суугаад хот руу явах гэтэл ээж “Хэрэггүй биз дээ, миний хүү битгий яв” гэлээ. Тэр өдрөө ээжтэйгээ өнжөөд маргааш нь явтал замд нөгөө машин унасан байхыг харсан. Ээж маань зөн совинтой байж дээ. Нутгаас хотод дөнгөж орж иртэл “Ээж нь бурхан болчихлоо” гэсэн цахилгаан авсан” гэж ярьдаг сан. Хүний эх гэж өөрийгөө буцахыг мэдсэн юм уу, хүүгээ машины осолд орохоос сэргийлсэн юм уу, цаанаа л нэг зөн совингоор хүүгээ өнжөөсөн байгаа юм даа.

-Эхийн сэтгэл гэж мөн ч агуу юм байх юм даа?

-Аав төрөөд арван нэгэн сартай байхдаа ээжийнхээ төрсөн дүүд өргөгдөж, нагац ахаараа овоглох болсон. Сэлэнгэ аймагт хүүхэд ахуй насаа өнгөрөөж, Бумцэндийн нэрэмжит нэгдүгээр арван жилийн дунд сургуулийн анхны төгсөгч болж. Ангийнхан нь гэвэл соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч П.Сандуйжав, нэгдүгээр эмнэлгийн Нина эмч гээд сайхан улс олон бий. Урлагийн үзлэгт Сандуйжав гуай, аав хоёр товшуур хийж гайхуулдаг байсан гэж байгаа. Ангиараа нэгдүгээр байрт ордог. Багшийн дээдэд байхад нь жүжигчний анги гэхэд сургуульдаа л спортоор хошуучилдаг байсан гэдэг. Аавын аравдугаар ангийн багш нь монгол хэл, уран зохиолын багш Баасанжав гэж төрсөн ах нь байсан гэсэн шүү.

-Ээжийнхээ талаар яриач?

-Ээж маань Архангай аймгийн Тамирын голын хүн. Тамирын голын хөндийд болж буй ахуйн сонгодог кинонд тоглосон. Ээжийг таван нас хүртэл Батцэнгэл сумынхаа нутгийг тойрч нутагласан гэдэг. Бууриа сэлгээд нүүгээд байдаг айл байсан юм гэнэ лээ. Ээжийн дээр ууган нагац ах, ээж хоёрын дунд зургаа долоо нь эндсэн гэдэг. Арван гурваас дөрөв нь эсэн энх өсцгөөсөн. Ээж маань их нандин чамин, дайчин, нэг зүйл хийнэ гээд бодчихвол заавал ард нь гарч байж салдаг зорьсондоо хүрдэг хүн дээ. Тэр нь яаж илэрч байсан гэхээр намайг арваад настай байхад дөч гарчихсан байсан мөртлөө монгол бичиг бие дааж сурч байлаа. Социализмын хаалттай тэр үед гадаад хэл оролдон сурч байсан. Монгол бичиг сурч байхдаа Бямбын Ринчен гуайн “Монгол хэл” шүлгийг “Чихнү чимэг бологсон аялгуу сайхан монгол хэл

Чин зоригт өвөг дээдсийн мини өв ех эрдэнэ

Сонсоху бүрий яруу баялгийг гайхан биширч

Сод ех билигтү түмэн юүгээн бишрэн магтмуу, би…” гээд яг галигаар нь уншихад би хамт цээжилчихсэн байсан сан. Ээж ном гайхамшигтай их уншина. Тэр үед шинээр гарсан ном ээжийн гарт хэдийнээ л ирчихсэн байна. Сонингоор хавтаслаад, өөрийн хийсэн номын хавчуургаа хуудсан завсар нь хийгээд гараасаа салгана гэж байхгүй дээ. Би ээжийгээ дагаж ном их уншсан даа. Манайх их ч том номын сантай байж. Ямар ч их номтой байсан юм бэ. Гэртээ байгаа номуудыг ямар ч байсан уншиж дуусгасан шүү.

-Ээж чинь гайхамшигтай уншигч байж. Өөр сайхан чанарууд олон байсан биз?

-Шөнөжингөө суугаад юм оёно. Маргааш наадам, хүүхдийн баяр болно гэж байхад эгч дүү бид нарыг өнгөрсөн жилийн палаажтай хэзээ ч явуулж үзээгүй. Өөртөө ч шинэ даашинз хийгээд өмсөнө. Эгч дүү, эрэгтэй дүү бид дөрөвт дөрвүүлэнд нь шинэ хувцас оёно. Дээл хунараа ч өөрөө хийнэ. Барагтай бол дэлгүүрээс юм авахгүй. Гутал ботинкийг бол худалдаанаас авалгүй л яахав. Пальто, паарчик гээд ээжийн оёж чадахгүй юм гэж байхгүй байжээ. Есөн сарын нэгэн гэхэд шөнө өөр өөр моодтой шинэ паарчик оёод тавьчихсан байна. Хичээлдээ явахын урд орой бушуухан унтаад өглөө сэрэхийг л хүснэ. Оёод өлгөөд тавьчихсан шинэ паарчикаа харах гэж тэр. Эгч, дүү бид гурав ээжийнхээ оёж өгсөн гоё моодтой паарчикаар сургуулийн охидоос дандаа л ялгардаг байж дээ.

-Аав, ээж хоёр нь кинонд хамт тоглосон бол уу?

-“Цөвүүн цагийн богд” киноны ногоон дарь эхийн аав, ээж болж тоглосон. Ногоон дарь эхэд нь манай Ичинхорлоо тоглосон шүү дээ. “Совин” бил үү дээ, гуравдугаар цахилгаан станцын тухай нэг кинонд бас хамт тоглосон байдаг. Харин олон жүжигт хамт тоглосон. “Гарьд магнай” киноны Равсал панзын дүрээр мөнхөрсөн жүжигчин Магсаржав ах, аав, ээж гурвын тоглосон “Будамшуу” гэж Гүржийн нэг инээдмийн жүжиг шиг гайхамшигтай жүжиг өнөөдрийг хүртэл би үзээгүй л явна. Уулынхны тухай, жар дал хүрсэн мөртлөө хорьтой хүн шиг эрч хүчтэй тийм хүмүүсийн тухай хошин маягаар өгүүлсэн жүжиг л дээ. Дахиж ийм жүжиг тавигдах бол уу, үгүй бол уу би мэдэхгүй. Үнэхээр элэг татаана. Хүн тэндээс ухаан авч гарч байгаа юм. Сайхан инээж цэнгэл авч гарч байгаа юм. “Нэр төр”, “Маанаг гайхал” гэдэг жүжгүүдээс дөрөвдүгээр сарын 1-нд болдог “Инээдэм-79”, “Инээдэм-80” гээд жил бүрийн номеруудад бүгдэд нь л оролцож байсан даа.

-Гэртээ уран бүтээл ярьцгаах уу?

-Гэрт ажил ярихгүй шүү. Өдөржингөө инээд наргиа, оройжин дуу хуур болцгооно. Дарханд очсон урлагийн бригадынхныг аав ээж хоёр авчирч, хоол цайгаар дайлна. Бараг худлаа хэлдэггүй хүнд зочингүй орой гэж байхгүй. Зочин ирээгүй орой хүүхэд бид илүү жаргалтай байсан. Гал тогооныхоо дугуй ширээг тойрч суучихаад хоолоо идэж, аяга тавгаа цэвэрлэсний дараа дуу сураад суучихна. Аав ч юм уу, хэн нь ч юм шинэ дуу бичээд ирсэн дууг хамтдаа сураад дууны хичээл л явдаг байлаа даа.

Б.Гантигмаа ээж гавьяат жүжигчин Ш.Дэлгэржаргалын хамт

-Аав ээж хоёр тань таван хүүхэдтэй болно, хүүхдүүдийнхээ нэрийн эхний үсгүүдийг дээрээс нь уншихад БОЛОР гэж уншигдахаар бэлгэшээж гээд ууган охиндоо Болормаа нэр хайрласан ч удаах охин Одгэрэл нь бурхан болсноор хүүхдүүддээ эрдэнийн чулуудын нэр өгсөн гэж сонссон юм байна?

-Үнэн шүү. Бид дөрвийг Болормаа, Гантигмаа, Жоншмаа, Эрдэнэбат гэж нэрлэсэн чинь тийм учиртай. Хэрвээ миний дээд эгч минь мэнд сэрүүн байсан бол би Лхамноржмаа ч юм уу, Лхамаа ч гэж байх юм уу Л үсгээр эхэлчихсэн л нэртэй байх байж. Бурхан даах хүнд нь даах ёстой бүхнийг өгдөг гэдэг. Ээж маань нэгхэн жилийн дотор хайртай дүүгээ, бас эгч дүү хоёрыг минь алдсан. Би одоо өөрийн хоёр, эгч дүү хоёрынхоо гурав гээд таван хөвүүд өсгөж байна. Хөвүүдийг чанга хатуу л гэдэг. Миний хүүхдүүд чих халууцуулахгүй өсөж байгаа зөөлөн сэтгэлтэй үрс шүү. Өсөх насандаа зөв өсчихөөр зөв хүн болоод л явчихна даа. Ээж маань өдөр бүр зэс, мөнгөн аяганд ус дүүргээд тавьдаг байсан. Миний хөвгүүд ч энэ л маягаар өсөж байна. Ямар ч байсан ходоод гэдэс гайгүй байна байх аа.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Хэнтий аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдтэй хийх уулзалтаа өнөөдөр Хэнтий аймгийн Чингис хотоос эхлүүллээ.

Төрийн тэргүүнийг аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба нар угтан, Аймгийн засаг даргын Тамгын газрын дэргэдэх Чингисийн талбайд “Чингис” цэргийн хүрээ жагсаж, хүндэтгэн угтлаа.

Ууган дөрвөн аймгийн нэгд тооцогддог Хэнтий аймгийн хүн ам 2017 оны эцэст 76 мянга гаруй болж нэмэгдсэн бөгөөд 50.5 хувь нь эрэгтэйчүүд юм байна. Мөн тус аймгийн хөдөлмөр эрхлэлтийн газарт 800 орчим хүн ажил хайж бүртгүүлсэн байгаагийн 52.3 хувь нь 15-35 хүртэлх насны залуус гэв. Мөн Хэнтий аймгийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгжүүд нь 144.1 тэрбум төгрөгийн өртэй, түүнээс чанаргүй зээлийн хэмжээ нь хоёр тэрбум, 10 сая төгрөгт хүрсэн байна. Арилжааны дөрвөн банк тус аймгийн иргэдэд 50 гаруй нэр төрлийн зээлийг 5-36 хувийн хүүтэй олгож байгаа статистик гарчээ.

Түүнчлэн аймгийн хэмжээнд 2017-2018 оны өвөл 18 сумын 88 багийн 7.2 мянган малчин өрх 4.8 сая малтай, хонин толгойд шилжүүлснээр 8.2 сая толгой мал өвөлжиж байна. Мөн отроор гадны нийт зургаан аймгийн 102 өрхийн 93375 толгой мал өвөлжиж байгаа юм байна. Он гарсаар 38 хэм хүртэл хүйтэрч байгаа тул малын хэвтэр хөлдөх, хээл хаях явдал ихсэж, өнөөдрийн байдлаар 215 үхэр, 562 хонь, 641 ямаа нийт 1478 толгой мал хорогджээ.

Эдгээр мэдээлэлтэй танилцсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хэнтий аймгийн иргэдтэй “Хан Хэнтий” чуулгын байранд уулзлаа.

Төрийн тэргүүн уулзалтыг нээж хэлсэн үгэндээ:

“Хэнтий нутгийн та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Сонгуулиас хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн байна. Ерөнхийлөгчийн хувиар анхныхаа уулзалтыг Хэнтий нутгийн зон олон та бүхэнтэй хийж байна. Та бүхэн санаж байгаа байх, сонгуулийнхаа анхны уулзалтыг мөн Хан Хэнтий нутагт хийж байлаа. Би энд ирэхээсээ өмнө Улаанбаатар хотын долоон дүүргийн иргэдтэй уулзсан. Ард түмний амьдрал ямар байна, төр засгаас, УИХ-аас юу хүсэж байна вэ, гэдэг талаас нь уулзаж, ярилцсан. Орон нутагт ч гэсэн адилхан иргэдээ сонсоно” гээд уулзалтыг эхлүүллээ.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багийн иргэн Төмөртогоо

Сонгуулийнхаа бүрэн эрхийн хугацаанд ард түмэнтэйгээ амь нэг, эв нэгдлийг илэрхийлсэн Ерөнхийлөгч байгаарай гэж хүсэж байна. Иргэдийн өр, зээл дарах асуудлыг та ярьж байгаа. Нэгэн зэрэг бүх өрийг дарахад эдийн засгийн нөхцөл байдал хүнд гэдэг нь ойлгомжтой. Үүний зэрэгцээ 300 мянган төгрөгийн тэтгэвэр авагчдын дийлэнх нь өр зээлтэй байгаа. Тэр дундаа 24-36 сарын зээлтэй ахмадууд 500 мянгаас доош төгрөгийн зээлтэй байдаг юм. Хөгшид энэ зээлийг өөрсдөө тансаглах гэж биш ач, зээ нарынхаа утасны төлбөрийг төлөх гэж, үр хүүхдээ хүний дайтай орон байртай болгох гэж л авдаг. Тиймээс та бүрэн эрхийнхээ хугацаанд 500 мянгаас доош төгрөгийн зээл авдаг ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх боломж байна уу, гэдгийг танаас хүсмээр байна.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р багийн иргэн Даваа

Улаанбаатар утаатай гэж ярьж байна. Манай аймаг ч гэсэн сүүлийн үед утаатай болсон. Тиймээс анхнаас нь дэд бүтцийн асуудлыг нь шийдэж, зохион байгуулалттай байлгамаар байна. Олон тэрбум төгрөгийг утаанд зарцуулсан гэж байх юм. Энэ их мөнгөөр цэцэрлэг, сургууль барих хэрэгтэй. Манай аймаг жишээ нь, Хэрлэн голын захад байдаг учраас их хүйтэн, сургууль цэцэрлэг нь хол байна.

Хэнтий аймгийн иргэн

Тэтгэвэр, тэтгэмжийн асуудалд нухацтай хандмаар байна. Дээхэн үед тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэвэр олигтой нэмэгдээгүй, мөнгөний ханш унасаар байна. Сая нийтэд нь 20 гаруй мянган төгрөгөөр нэмлээ. Үүнд анхаарах ёстой. Хоёрдугаарт, нефть импортлогчид монополь болжээ. Төр засагт ч дийлдэхгүй болж. Хэрвээ, шатахуун өгөхгүй байгаа бол түүнийг байлгах шаардлага байхгүй гэж бодож байна. Ард түмнээ энэрэхийг нь энэрдэг, болохгүй зүйлс дээр төр төмөр нүүрээ харуулмаар байна. Гуравдугаарт, банк гэж бас нэг монополь байгууллага байна. Хүү гэж, хүүгийн хүү гэж авдаг. Олон сарын тэтгэврийн зээл авчихаар бараг гар дээр мөнгө үлдэхгүй байна. Ажил хийе гэхээр ажилд авахгүй, тэтгэвэр бага тийм л хаягдмал улс болчихоод байна.

Сүхбаатар аймгийн иргэн

Өнгөрсөн 27 жил хөдөө аж ахуйг хөгжүүлж чадсангүй. Дэндүү дээ гэмээр юм хийсэнгүй. Хийж мэдэхгүй байна уу, эсвэл хайхрахгүй орхив уу. Малын эрүүл мэнд, үржлийн асуудлаар нэг хууль хэлэлцэх гэж таван жил боллоо. Гэсэн ч хуулийг нь мэргэжилтнүүд сайшаан хүлээж авсангүй. УИХ-ын гишүүн сонгохдоо хөдөө аж ахуй гэсэн амин салбарын мэргэжилтэй хүнийг сонгомоор байна, иргэд ээ. Нөгөө талаар энэ салбарыг шинэчлэхгүй бол малчид маань ноолуурын үеэр л хэдэн төгрөгийн орлого олно, ноос гэж бараг авахгүй, ашиг шимийг нь хүртэхгүй байна. Малын ашиг шимээ хүртэх томоохон арга хэмжээ авахгүй бол болохоо больсон байна шүү.

Булган аймгийн иргэн Б.Сүхбат

Би 30 настай. Сүүлийн 3-4 жил Солонгос явж ажил хийлээ. Ерөнхийлөгч та залуусын оролцоо бага байна гэж хэллээ. Тэд угаасаа энд байхгүй, Солонгост байгаа. Би мэргэжилгүй, дээд сургуульд сураагүй. Олигтой онц сурахгүй л бол тэнд сурах хэрэггүй гэж бодсон юм. Үе тэнгийн найзуудтайгаа уулзахад, дипломтой ч ажилгүй байна. Ялангуяа, хүний газар боолын хөдөлмөр эрхлээд явж байхад тийм хүмүүстэй олон таарах юм. Одоо АНУ-ын визтэй холбоотойгоор тийшээ явах хүмүүсийн тоо нэмэгдэж байх шиг байна. Австрали руу бас явуулна гэж байна. Тэгэхээр залуус Монголд үлдэхгүй л болох гээд байна даа. Залуусыг яаж тогтоох юм бэ. Бид гадаадад хар ажил хийж, ард байгаа олон хүнээ тэжээж байгаа ч нөгөө талдаа надад буруу санагдаад байдаг юм.

Иргэдийг үг хэлж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

“Уулзалтад идэвхтэй оролцож, өөрсдийнхөө бодож, санаж байгаа зүйлсээ ний, нуугүй ярьсан Хэнтийчүүд та бүхэнд баярлалаа. Өнөөдөр бид УИХ, Засгийн газарт өөрсдийнхөө дуу хоолойг хүргэх ёстой. Сонгуульд өрсөлдөж, сонгогдохдоо амлаж, дараа нь иргэд, сонгогчидтойгоо уулздаггүй байдлыг бид засах ёстой.

Би хөдөө, орон нутгийн амьдралын талаар мэднэ. Орон нутгийн иргэдээс нэг юм сонсчихоод “өө тэгдэг юм уу” гээд байх зүйл надад байхгүй. Тиймээс яригдаж байгаа бүх асуудлыг шийдэхийн тулд энэ уулзалтуудыг хийж байгаа. Та бүхэн хотын иргэдтэй адил асуудлууд ярьж байна. Тэтгэврийн нас, ажилгүйдэл… гээд. Жишээ нь, тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгоод өгөөч гэж бүх хөгшид хэлж байна. Энэ асуудлыг дэмжихээс өөр аргагүй. Улаанбаатарт очоод энэ асуудлыг ярьж, хэлнэ.

Мөн хөдөө орон нутагт 3900 гаруй орон сууц ашиглалтад орсон байгаа. Эдгээр орон сууцанд багш, эмч, цагдаа зэрэг төрийн албан хаагчдыг оруулаад цалинг нь барьцаа болгоод хүүгүй зээлд оруулах асуудлыг Засгийн газарт тавьсан байгаа. Тэтгэврийн зээл, цалингийн зээлийн асуудал, өр тэглэх асуудлыг ярьсан. Энэ бол боломжгүй биш боломжтой зүйл шүү. Өнөөдөр газрын доорх баялгаа бид өдөр, шөнөгүй урд хөрш рүүгээ зөөж байна. Энэ нь хэдхэн хүний өмч болсон. Одоо Тавантолгойг зөв менежменттэй явуулах юм бол энэ ордын ашгаас иргэдийн өрийг дарах боломжтой. Ажил хэрэг болгохоор УИХ-ын гишүүн З.Нарантуягаар ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл бэлтгэж байгаа. Би бизнесийн салбараас гарч ирсэн учраас амласнаа биелүүлэх гэж зорьдог. Амлалтаа мартаагүй шүү” гэв.

Мөн Төрийн тэргүүн одон медаль, хөдөө аж ахуй, оффшор бүс, агаарын бохирдол, дагуул хот зэрэг асуудлаар иргэдтэй ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Дорнод аймгийн иргэдтэй уулзана.



Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний аюулгүй байдал: Төрийн зүрхний цохилт

Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл (ҮАБЗ)-ийн нарийн бичгийн дарга асан Цагаандарийн Энхтүвшинтэй ярилцлаа. Бид бүхэн нэрийг нь сайн мэдээд, нарийн бичгийн дарга нь хэн байхыг сонирхон ажиглаж, шүүмжлэн хэлэлцэж байдаг энэ байгууллагын үүрэг зорилго, ажлын бүтэц бүрэлдэхүүний тухай ярилцлаа. Заримдаа “Үүнийг мэдэхгүй хэн байх вэ дээ” гэж итгээд тоодоггүй сэдэв дотор маш их мэдэхгүй зүйл нуугдаж байдаг. Тэгж үзээд ярилцсан маань энэ юм.

НЭГ. ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БА ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ

-Таныг би мэдэхээрээ танилцуулъя, уншигчдадаа. Ардчилсан хувьсгалын зүтгэлтний нэг, бас мэргэжил нэгт сэтгүүлч андын маань нэг, уран зураг цуглуулагч, хувьдаа “Цагаандариум арт галарей” гэж дүрслэх урлагийн музейтэй гэдгийг мэдэх юм байна. “үабЗ-ын нарийн бичиг” асан. үндэсний аюулгүй байдлын Зөвлөл нь ардчилсан хувьсгалын дараагаар байгуулагдсан гэдгийг санаж байна. энэ байгууллага хуучин бнМау-ын батлан хамгаалах Зөвлөл гэж байсантай адил газар уу?

-1992 оны шинэ Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байгуулагдаад 25 жил болжээ. Энэ хугацаанд Үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг төрийн нэгдмэл бодлогод нийцүүлэн уялдуулах хуулиар хүлээсэн чиг үүргээ Зөвлөл амжилттай хэрэгжүүлж, улс орны өмнө тулгамдсан олон чухал асуудлаар шийдвэр гаргаж ирсэн.

Харин тэр Улсыг батлан хамгаалах Зөвлөл бол өөр, 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд байгуулагдаж, Элбэгдорж Ринчино даргалж байсан Цэргийн Зөвлөлийн үргэлжлэл л байсан хэрэг.

-Сонирхуулж ярихад, тэрхүү цэргийн Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь…

-Мэднэ дээ. Их зохиолч Д.Нацагдорж байсан. Цэргийн зөвлөлийнхэнтэйгээ хамт их зохиолчийн авахуулсан зураг байдаггүй юу.

-уг нь д.нацагдоржийн нэрийг би хэлээд, та зөвшөөрөөд ч юм уу, эсвэл “ өө тиим үү, та яасан их юм мэддэг сэтгүүлч вэ” гээд гайхаад явах байсан юм (инээлдэв)

-Би сэтгүүлч чам шиг л сэтгүүлч юм хойно, аргыг чинь мэдэлгүй дээ…ха ха

-За гол яриандаа оръё. Манайд нэг сонин үзэгдэл байна аа. Өөрийнхөө дэвшүүлж байгаа асуудал болгоныг “үндэсний аюулгүй байдалд учирсан аюул яг мөөн” хэмээн тодорхойлох болж. үүнийг хэвлэлийн хуудас, нийгмийн сүлжээний хаанаас ч харж болохоор байна. үнэндээ юм бичдэг улсад бол бичснээ уншуулах сайхан арга л даа. даанч олон түмэн маань “үндэсний аюултай болон аюулгүй байдал” гэж яг юуг хэлээд байгааг ялгахад амаргүй болжээ. утаа ч үндэсний аюулгүй байдал, хальтиргаа ч үндэсний аюулгүй байдал, захын микробус ч үндэсний аюулгүй байдал, тэр ч бүү хэл ааштай кондуктор ч үндэсний аюулгүй байдал болчихлоо…“үндэсний аюулгүй байдал”-тай холбоотой асуудлын хамрах хүрээг тодруулж өгнө үү л гэж асууж байгаа юм.

-Тиймээ. Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллээр аливаа бэрхшээл бүрийг үндэсний аюулгүй байдалд хамруулах хандлага их болсон. Миний бие Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хашиж байсан найман жилийн хугацаанд тэр бүр асуудлыг үндэсний аюулгүй байдалд хамруулж авч хэлэлцээд байх боломж үгүй, шаардлага ч үгүйг ойлгосон.

Тэгэхээр үндэсний аюулгүй байдал гэж Монгол улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хил хязгаарын халдашгүй дархан байдал, Монгол төрийн тасралтгүй үйл ажиллагаа, монгол хүний эрүүл, амьд явах үндсэн нөхцөл байдлыг хэлж байгаа юм. Тусгаар тогтнол гэдэг нь тухайн орон төрийн бодлогоо өөрөө, бусдын хараа хяналтгүйгээр шийдэхийг хэлдэг. Дахин хэлье, Жишээ нь хүнс тэжээлийн хүрэлцээ хомсдож, өлсгөлөн нүүрлэхдээ тулбал Үндэсний аюулгүй байдалд аюул учирсан хэрэг мөн. Харин аль нэг дэлгүүрт эрүүл мэндийн шаардлага хангахгүй хүнс зарж байгаа бол хүнсний аюулгүй байдалтай холбогдоно. Манайхан үүнийг их хольж хутгадаг.

Төрийн институцүүдийн тасралтгүй гацаагүй үйл ажиллагаа бол тухайн улс орны аюулгүй байдлын маш чухал бүрэлдэхүүн хэсэг. Монгол Улсын төрийн үйл ажиллагааны механизмыг Үндсэн хууль болон бусад дагалдах хуулиар тодорхойлсон байдаг. Гэвч олон зүйл заалт нь хоорондоо зөрчилддөг, нэг нь нөгөөгөө үгүйсгэдгээс гадна олон үйлдлийн механизм нь тодорхой бус байдгаас болж төрийн механизм гацах явдал элбэг үзэгдэл болжээ.

Төрийн тасралтгүй ажиллагаа гэдэг ойлголтыг ч сайн сурталчилмаар санагддаг. Хүний зүрх тасралтгүй цохилж байж амьд явдаг шиг төр өөрөө тасралтгүй ажиллаж байж үүргээ биелүүлж, үүргээ биелүүлж буй төр дээр үндэстний аюулгүй байдал оршин тогтнодог гэсэн үг юм даа. Та нар мэдэж байгаа, төрийн зарим албатууд ажлаа өгөхгүй гэж тамгаа авч зугтаадаг даа. Яг нарийндаа төрийн тасралтгүй ажиллагаан саад учруулж л байгаа хэрэг юм. Монголчууд “Хааны алба халаатай, эзний алба ээлжтэй” гэж сургаж ирсэн нь нь төрийн ажил алба чиний хүсэл санаархлаас хамаарахгүй үргэлжилж байх учиртай гэсэн санаа бололтой юм.

Тэмдэглэн хэлэхэд, Монгол Улс гадаад, дотоодоос аюулгүй байж, төр нь хэвийн ажиллах хүрээг хамарсан дээрх таван асуудал бол Монголын төр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл байнга анхааралдаа байлгаж байх ёстой асуудлууд юм. Үүнээс гадна хүний хүчин зүйл, цаг агаарын өөрчлөлт, олон улсын харилцаанаас шалтгаалсан шинэ шинэ сорилтууд ч гарч ирж байдаг. Газар хөдлөх, агаарын бохирдол, мэдээллийн аюулгүй байдал гэх мэт.

-Парламентаас хууль баталж, Ерөнхийлөгч зарлиг буулгаж, Засгийн газраас тогтоол гардаг. Харин үабЗ ямар шийдвэр гаргадаг вэ гэдгийг мэдэх нэг нь ч мэдэж л байгаа. юмыг яаж мэдэх вэ, мэдэхгүй хүн ч байж мэднэ.

-Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн манай төрийн дээд институцүүд бие даан шийдвэрлэх боломжгүй аливаа асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр авч хэлэлцээд шийдлийг зөвлөмж, тэмдэглэл хэлбэрээр гаргаж байдаг. Нэгэнт гарсан шийдвэрийг Улсын Их Хурлаасаа авахуулаад төрийн захиргааны бүх шатны байгууллага биелүүлэх үүрэгтэй, тийм хуультай. Өөрөөр хэлбэл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь улс төрийн зөвшилцлийн дээд байгууллага юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд нараас бүрдэх бөгөөд зөвхөн санал нэгтэй шийдвэрлэсэн асуудлыг л албажуулдаг. Хуулиа тодорхой гаргаж чадвал ҮАБЗ нь улс орныг нэгдсэн удирдлагаар хангах гол хүчин зүйл болж чадах юм.

ХОЁР. ДАРГЫН ҮҮДЭНД СУУХ БА ТӨРИЙН ҮҮДЭНД СУУХ…

-Тэгвэл үабЗ-ийн нарийн бичгийн дарга бол том даргын үүдэнд суудаг “нарийн бичиг”-ээс өөр юмаа гэдгийг ойлгож байна. “нарийн бичиг бүсгүй” даргынхаа үүдэнд суудаг бол үабЗ-ийн нарийн бичгийн дарга төрийн үүдэнд суудаг гэвэл ямар сонсдож байна.Яг хариуцсан ажлын хүрээ нь хаа хүрдэг вэ?

– Албан ёсны нэр нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга. Албан ёсны нэрнээс бүх юм ойлгогдох байх. Харин албан ёсны нэрийг юутай, хэрхэн зүйрлэх нь таны хэрэг.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг зохион байгуулах,шийдвэрийн төслийг бэлдэх, гарсан шийдвэрийг албажуулах, хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга хариуцдаг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шийдвэр гарсан, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс чиглэл өгсөн тохиолдолд Улсын Их Хурлын дэд дарга нар, Байнгын хороодын дарга нар, Засгийн газрын Шадар сайд, сайдууд, агентлагийн дарга нарыг урьж ирүүлэн асуудлыг танилцуулах бөгөөд, хамгийн ярвигтай нь биелэлтэнд нь хяналт тавих, түүний араас хөөцөлдөх. Эрхэм гишүүдтэй “ажиллана” гэдэг болхүсээд байх ажил биш.

Харин Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд бэлдэх, Зөвлөлийн Тэргүүн,гишүүдийг мэдээллээр хангах, судалгаа шинжилгээ хийх, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн ажлыг Ажлын албаны дарга, ажлын албаны бие бүрэлдэхүүн хариуцан гүйцэтгэж байдаг. Өнгөрсөн 8 жилд миний бие ажлын албаны 4 даргатай ажиллаж иржээ. Анхны дарга маань Б.Хурц. Монгол төрийн аргагүй л хурц түшмэл. Цаашдаа үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад их үүрэг гүйцэтгэх хүн гэж боддог. Дараагийн дарга Ч.Өнөрбаяр. Энэ залууг МУИС-ийн хуулийн багш байхад нь би ажлын албандаа референтээр авч байсан. Маш чадалтай хуульч. Тиймээс ч Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөхөөр явсан. 3 дахь дарга маань Б.Билигт. Бид хоёр 1989 оны өвлөөс ардчиллын төлөө хамт тэмцэж ирсэн. Монголын Ардчилсан Холбоог үүсгэн байгуулагчдын нэг. Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Түүний дараагийн дарга О.Очиржав. Мэргэжлийн дипломатч, олон улсын хуульч. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга, Энэтхэг, Турк Улсад Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар ажиллаж байсан. Ерөнхийлөгч түүнд их гаршсан, намайг дуудахаасаа илүү Очироог хажуудаа байлгах дуртай байлаа.

-Та энэ ажил албыг найман жил хашсан байна. Хийсэн ажлаа яримаар л байгаа байх. гэхдээ адилхан сэтгүүлч улс байна, тийм боломж байдгүйг мэднэ. Харин 2009 оноос үаб-ын үзэл баримтлал шинэчлэгдсэн нь ямар учиртай юм бэ. энэ бол хүн солигдохоор дагаад л өөрчлөгдөж байдаг тийм зүйл арай биш болов уу гэж бодоод асууж байна.

-Бид 2009 оноос манайд гарсан улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, дэлхий нийтийн чиг хандлагад тулгуурлан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулж Улсын Их Хурлаар батлуулсан. Энэ Үзэл баримтлал маань Үндсэн хуулийн дараа орох чухал баримт бичиг гэж бид үздэг. Ямар ч бодлого, айл өрхийн төсөв хүртэл орлогынхоо өсөлт бууралтыг даган хувирч байдаг шиг ҮАБ-ын бодлого ч цаг цагийн онцлогт тулгуурлан агуулга нь баяжиж байдаг, ийм шинэчлэл хийгдэх олон улсын болон дотоодын нөхцөл бүрдсэн байсан. Ер нь бол өөрчилсөн биш шинэчилсэн гэж байгаа.

Мөн Шуурхай мэдээллийн алба гэж байсныг зөвхөн аюул гамшгийн тухай мэдээлэл бэлдэхээс илүү улс орны аюулгүй байдлын дотоод болон гадаад нөхцөл байдал, онцлох үйл явдлын тухай мэргэжлийн үүднээс дүн шинжилгээ хийсэн мэдээллээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хангах үүднээс Мэдээлэл, дүн шинжилгээний алба болгон өөрчлөв. Мэдээлэл, дүн шинжилгээний албанаас өдөр тутмын Шуурхай мэдээ, Төв Азийн газар зүйн мэдээ, Дэлхий нийтийн анхаарлын төвд, Эдийн засгийн мэдээлэл зэрэг брошюруудыг байнга гаргаж ирсэн. Энэ бүхнийг эхлүүлэхэд МДША-ны дарга байсан доктор Ц.Даваадорж их үүрэг гүйцэтгэсэн. Одоо Тагнуулын академийн захирал хийж байгаа.

Монгол төрийн залгамж чанарыг бодолцож Стратреги судалгааны хүрээлэнгийн дэргэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд асан хүмүүсээс бүрдсэн Бодлогын зөвлөлийг байгуулан ажиллуулж эхлэв. Төрийн бодлогыг барьж явсан хүмүүсийн туршлага үргэлж хэрэгтэй байдаг.

Манай улсын үндэсний аюулгүй байдал гадаад орчноос ихээхэн хамааралтай, тэр тусмаа хоёр хөршийнхөө аюулгүй байдалтай салшгүй холбоотой. Иймээс бид гадаад харилцааг хөгжүүлэх тал дээр түлхүү анхаарч, харилцан мэдээлэл солилцож байх зорилгоор ОХУ, БНХАУ, Израиль, Франц, Польш, Турк, Вьетнам, Энэтхэг, Япон, БНСУ зэрэг орнуудын аюулгүй байдал эрхэлсэн байгууллагуудтай ажил хэргийн холбоо тогтоож бие биенээ дэмжин ажиллаж байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад үндэсний аюулгүй байдлын тусгайлсан чиг үүргийн байгууллага, тэдний удирдлагын үүрэг, хариуцлага онцгой чухал юм. Өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний жанжин штаб, Хилийн цэрэг, Цагдаа, Тагнуул, ШШГЕГ, Онцгой байдлын дарга нартай нэгдмэл нэгэн баг болж байнга уулзалдаж, хамтарч ажиллаж ирлээ. Улс оронд онц аюултай нөхцөл байдал бий болох тохиолдолд зангидсан гар мэт байж, цаг хугацаа алдалгүй, эрчтэй, эвсэг ажиллаж байх зорилгоор дээрх байгууллагуудыг оролцуулсан команд штабын сургалтыг жил бүр зохион байгуулж ирлээ.

Үүнтэй уялдуулан Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг, түүний дагуу батлан хамгаалах багц хуулиуд батлагдахад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын алба голлох үүрэгтэй оролцсон. Батлан хамгаалах бодлогын үндэс батлагдсанаар олон жилийн турш улс төрийн маргааны сэдэв болж байсан цэргийн байгуулалтын асуудал тодорхой болж, нэг мөр шийдэгдсэн. Мөн түүнчлэн Батлан хамгаалах салбарын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрэн утгаар нь тодорхойлж, төрийн цэргийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа, холбоо, нэгдмэл байдал хангагдах эрх зүйн орчин тодорхойлогдож, батлан хамгаалах үйл ажиллагаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, засаг захиргааны нэгж, иргэдийн үүрэг, оролцоог хангах, нийт иргэдийг эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэх нөхцөлөөр хангах эрх зүйн орчин илүү тодорхой, ойлгомжтой болсон.

Монгол Улсын дархан хилийг хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж буй хилчин дайчдын ажил байдалтай газар дээр нь танилцах зорилгоор 2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас баг гаргаж Дэлүүн Болдогоос эхлэн Дорнын их тал, Шилийн Богд, Өмнийн шаргал говь, Алтайн уулс, алс баруун хязгаар, Увс, Хөвсгөл нуур, Сэлэнгэ мөрний хөвөөгөөр эх орныхоо хилийн дагуу 8300 км аялж, хил орчмын бүхий л анги, отряд, заставуудаар орж ирсээн. Монголоо ингэж бүтэн тойрно гэдэг миний хувьд мартагдашгүй аз завшаан байлаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга, ажилтнууд аль аль нь ирээдүйд учирч болох шинэ шинэ сорилт, аюул заналын тухай төсөөлөлтэй байж, түүнийгээ логик үндэслэлтэйгээр тогтмол баталгаажуулж байх хэрэгтэй. Аливаа асуудлын цар хүрээг бага гэж орхилгүй, шалгаж, нягталж байх нь бидний мэргэшлийн илэрхийлэл болох юм.

Ийм ч учраас улс орны маань локомотив болсон нийслэл хотоо газар хөдлөлийн гамшиг, агаар, ус, хөрсний бохирдлоос сэргийлж, шинэ суурьшлын бүс байгуулах, хүн амыг дагуул хотуудаар тархаан байршуулах зорилгоор тусгай баг гарган хэд хэдэн удаа судалгаа шинжилгээг хийж явсан билээ.

Мөн 2040 он гэхэд дэлхий даяар усны нөөц эрс багасах тухай НҮБ, олон улсын шинжээчдийн дүгнэлтэнд манай улсын төөрөг тун ч тааруу байгааг бид мэдэх билээ. Тиймээс Хангай, Хэнтий, Хөвсгөлийн усны хагалбар газар, эх үүсвэрийг одооноос хайрлан хамгаалах үүднээс “Байгалийн нөөцийн үндэсний парк” байгуулах тухай зөвлөмжийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр гаргуулсан боловч хэрэгжилт нь нэг тиймхэн явж байна. Яг л хавар болохоор утаагаа мартдаг шиг. Энэ асуудлыг мартана гэдэг хойч үеэ ундны усгүй орхиж байгаатай адил юм.

ГУРАВ. МОНГОЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ БОЛ ДЭЛХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН НЭГ ХЭСЭГ

-Эргээд улс төр лүүгээ орж ярья. дэлхий хавтгай болж байна гэдэг нь хүн төрөлхтөн бие биенээсээ илүү их хамааралтай болж байна л гэсэн санаа. Энэ бол монголчууд улс дотроо сайхан суух нэг хэрэг, харин гадаадын улс орнуудтай сайн явах хэрэгцээ илүү их боллоо гэсэн үг байх, мөн үү?

-Ёстой доо, тэгэлгүй яах вэ. Тэр тусмаа манай орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын асуудал гадна талаасаа маш их хамааралтай байдаг. Өнгөрсөн найман жилийн хугацаанд би нэг Ерөнхийлөгч, УИХ-ын гурван дарга, таван Ерөнхий сайдтай хамтран ажиллаж иржээ. Ерөнхийлөгч улс орныхоо тусгаар тогтнол, бие даасан байдлыг хариуцаж байдаг. Тиймээс Монгол Улсын гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын үйл ажиллагаа нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн бодлого, хичээл чармайлттай салшгүй холбоотой явж ирсэн.

Манай улсын үндэсний аюулгүй байдал гадаад орчноос ихээхэн хамааралтай өнөөгийн нөхцөлд Дэлхийн ардчилсан орнуудын нийгэмлэгийг тэргүүлж, Ази, Европын улс орнуудын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтыг эх орондоо зохион байгуулж, ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нартай гурван улсын тэргүүн нарын уулзалтыг жил бүр зохион байгуулж байсан нь Хубилай хаанаас хойш анх удаа хийгдэж байгаа Монгол төрийн агуу их амжилт билээ.

-Та Ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүдийн нэг. Та өөрийгөө аль хэр гавьяатай гэж боддог вэ, Хувьсгалыг эр зоригтнууд хийдэг гэдэг. Та их зориг зүрхтэй хүн мөн үү.

-Та, гурван өөр асуулт нэг зэрэг асуучихлаа. Иймээс нэг нэгээр нь хариулъя. Ардчилсан хувьсгалд оролцсон минь үнэн. Гэхдээ 1990 оны ардчилсан хувьсгал бол монголчуудын үндэсний чин зориг, үзэл санааны илэрхийлэл байсан. Энэ үзэл санаагаараа туг хийж, хамгийн түрүүн тэмцлийн талбай дээр ирсэн хүмүүсийн нэг байсан уу гэвэл, тийм юмаа.

Хэн нэгэн эхлүүлэхгүй бол хувьсгал эхэлдэггүй, ийм учраас ардчиллын төлөө хамтран зориглосон нөхдөөрөө бахархдаг. Бас хэн ч дэмжихгүй бол хувьсгалын түүдэг бөхдөг. Ардчилсан хувьсгалыг нийт үндэстний үйл хэрэг хэмээн халуунаараа дэмжин хүрээлсэн монголчууддаа бахаддаг.Тухайн МАХН-ынхан нь удирдагчаасаа авахуулаад бүгд дэмжсэн.

Хувьсгал ялбал хүүхдүүд нь баатар болдог, ялагдвал тэд буруутдаг. Гэхдээ яг хувьсгалын өдрүүдэд энийг бодох сэхээтэй хүн байдаггүй. Амь нас, эрүүл мэнд, гэр бүл гээд үнэ цэнэтэй бүхнээрээ дэнчин тавин эрсдэл хийж байгаагаа мэддэг ч байсан. Гэхдээ, цаашдаа ингэж амьдарч чадахгүйгээ ухаарсан, шинээр амьдрахаас өөр замгүй гэдгээ мэдэрч зориглосон улс л байсан.

Ийм болохоор надад ардчилсан хувьсгал ялбал би ингэнэ, тэгнэ гэсэн бодол байгаагүй, одоо ч хэвээрээ. Харин надад “Хэрвээ би л зориглохгүй юм, хэрвээ бид л зориглохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй юм байна” гэсэн ухаарал, зориглол байсан. Одоо ч байгаа.

ДӨРӨВ. БЯРГҮЙ Ч ГЭСЭН ШАНТАРДАГГҮЙ БОЛ БААТРУУД

-Гол нь эр зоригийн тухай л асуух гээд хувьсгал энэ тэр лүү орсон юм ш дээ.

-Зориг зүрх олон янз байдаг болов уу. Тэр хэрээр “Зоригтой” гэдэг үгийг ч хүмүүс олон янзаар тайлбарлах байх. Хэнтэй ч хэрэлдэхээс буцахгүй явахыг зориг гэж зарим нь харж харж байхад, хэзээ ч зодолдохоос сийхгүй нэгнээ эр зоригтноор тооцох нь байж л байгаа. Харин тодорхой зорилго, үзэл санааны төлөө амьдрах, тэрнийхээ төлөө амьдралаа золихоос буцахгүй байхыг эр зориг гэдэг байх. Ийм зоригтой хүмүүс л эх орныг авч явдаг. Ийм эр зоригтой хүн заавал далайхад дальдардаггүй, эсвэл аймаар бакь бие хаатай байх албагүй. Харин ч сул дорой юм шиг атлаа шантардаггүй хүн олон. Ийм хүмүүстэй л хамт явж байсан. Үнэний төлөө өөрийгөө золихоос буцахгүй байх нэг хэрэг. Энэ бол эр зориг. Харин хувийнхаа эрх ашгийн төлөө, өөрийнхээ төлөө юу ч хийхээс сийхгүй байх бол бүүр тусдаа хэрэг биздээ.

-Нийгэм хямарч, эдийн засаг доройтож байна. Олны дунд хуучин тогтолцоог үгүйлэх,өнөөгийн байдалдаа эргэлзэх явдал ч гарч байна…

-Өнгөрсөн түүхийг “тэгсэн байна” гэж хардаг, сургамж авдаг. Харин “Тэгсэн бол” гэж эргэлзэх, “дахиад эхлэх” боломж байдаггүйг бид мэднэ. Цаг хугацааг буцааж болдоггүй. Мэдэхгүй учраас буруу юм ярих нэг хэрэг, харин мэдсээр байж буруу ярих бол тусдаа. Тэгэхээр хоёулаа “тусдаа” юм яриад яах вэ.

-Уучлаарай, шуудхан хэлэхэд “Ардчилаад жаргана гэсэн чинь хаа байна” гэсэн шахуу асуулт сонсдох боллоо.

-Юуны өмнө ардчилал бол хөгжлийн зам болохоос коммунизм энээ тэрээ гэж төсөөлж явсан шиг хөгжлийн шат биш. Ардчилал бол аз жаргалд хүрэх боломж болохоос аз жаргал яг өөрөө ч бас биш юм гэмээр юм уу. Яг л “ухаант хүний биеийг олж төрсөн гайхамшигт чөлөө учрал” гэдэг шиг ч юмуу, тийм л юм.

Ардчилал бидэнд өөрийнхөөрөө байх, хувь заяандаа эзэн байх боломж л өгсөн. Манайхан “хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэг дээ. Бид хүний эрхэнд жаргахыг хүсээгүйдээ ардчилсан хувьсгалыг хийсэн байх. Сүүлийн гучаад жилийн жаргал ч бидний бүтээл, ямар ч улс гүрэн энэ жаргалыг бидэнд бэлэглээгүй. Бас гучаад жилийн зовлон, бэрхшээл ч бид өөрийн эрхээр бүтээсэн зовлон. Ямар ч улс гүрэн биднийг ирж зовоогоогүй, ийм л юм.Иймээс өөрийн эрхээр олсон зовлонгоо өөрийн эрхээр шийдээд л цаашаа явахаас өөр замгүй.

Ардчилал бол боломж. Боломжийг ашиглах нэг хэрэг. Хэрвээ хавар болохгүй байвал үнэхээр гамшиг мөн. Харин хавар ирдгээрээ ирээд байхад үрээ суулгахгүй залхуураад, төлөө бойжуулахгүй алдаад, эцэст нь хаврыг буруушаах хэрэггүй байдаг шиг ч юм уу…

Чиний саяын асуултад “Хүний эрхэнд жаргаж байсан нь сайхан” санагдаад байдаг хүн ч байгаа л байх. Бас “Хүний эрхэнд жаргамаар” санагдаад байгаа хүн ч байгаа л байх. Харин үүнийгээ ярьж болдог болсон нь бас ардчиллын буян юм даа л гэж хариулмаар байна.

Categories
мэдээ нийгэм

Нэрт нийтлэлч Цэнддоо “Үндэсний аюулгүй байдал: Төрийн зүрхний цохилт” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гарагийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Засгийн газар А-80, АИ-92 шатахууны онцгой албан татварыг тэглэж, нефтийн үйлдвэр барихаар шийдвэрлэлээ хэмээн “Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт өгүүлжээ.

“Улс төр” нүүрт УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Mанайх шиг гадны тусламжинд гараа сарвайж, иргэдээ татвараар дарамталдаг улс байна уу хэмээн ярьжээ.

Мөн тус нүүрт “UB Comedy”-гийн залуус ээж, эмээ нарыг доромжилсныхоо төлөө уучлалт гуйх ёстой хэмээн өгүүлжээ.

Авто замын осол аваар юунаас болж гараад байдаг талаар Замын цагдаагийн албаны Техник, замын хяналтын ахлах мэргэжилтэн цагдаагийн ахмад Э.Энхболд: монголчуудын аминчхан үзлээс болж жилд 400 гаруй хүн авто ослоор амиа алдаж байна гэж ярьсныг “Баримт, үйл явдал” нүүрээс хүлээн авч үзээрэй.

Хөдөө аж ахуйн бус салбарт ажиллах хүчний Н-2В визний мэдүүлгийг дөрөвдүгээр сарын 1-нээс авч эхэлнэ хэмээн АНУ-ын ЭСЯ-ны тэргүүн консул Жэйсон П.Спэлберг “Улс төр” нүүрт ярив.

“Баримт, үйл явдал” нүүрт нийтлэлч Цэнддоо “Үндэсний аюулгүй байдал: Төрийн зүрхний цохилт” хэмээн өгүүлснийг хүлээн авч үзээрэй.

Энэтхэгийн зээлийг ашиглан нефтийн үйлдвэр барих нь бидэнд байгаа том боломж хэмээн эдийн засагч, профессор Ч.Хашчулуун “Өдрийн сонин”-ы “Өөрөөс нь…” нүүрт ярьсан байна.

Давосын эдийн засгийн чуулганыг ажиглахад… хэмээн “Цаг үе” нүүрт өгүүлжээ.

Дэлхийн философи “Хүн төрөлхтөн яавал хүний ёсоор зөв аж төрж амьдарч, нийгмээ авч явах вэ” гэдэг дээр тогтож байна хэмээн Монгол Улсын гавьяат багш Данзанхорлоогийн Дашпүрэв “Багш” буланд ярьсныг хүлээн авч үзээрэй.

“Өдрийн сонин”-ы “Энэ тухай” нүүрт Казахстаны технологийн хөгжлийн зорилтын талаар өгүүлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 99090658, 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАТ

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсгийн гишүүд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2018.01.24) Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцав.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Д.Ганболд, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Гантулга, Б.Саранчимэг, М.Оюунчимэг нар багтсан байв.

Эхлээд байгууллагынхаа талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа дэлгэрэнгүй танилцуулга хийв. Тэрбээр, 2017 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд их дээд сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага төгсөгч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ажилгүй байгаа иргэдийг ажлын байраар хангахад зориулж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зургаан хөтөлбөр батлаж 28 708 ажлын бий болгосон үр дүндтэй гарсан гэв.

Мөн нийгмийн халамжийн үйл ажиллагааны хүрээнд хүн амын нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн баталгааг хангахад чиглэсэн зургаан хуулийн хэрэгжилтийг зохион байгуулж, зорилтот бүлгүүдийн хэрэгцээнд нийцсэн нийгмийн халамжийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, нийгмийн халамж хүртэгчээс хөдөлмөр эрхлэгч болох нөхцөлийг бүрдүүлэх, ядуурлын түвшинг бууруулах зорилт тавин ажиллаж байгаагаа дуулгав.

Түүнчлэн нийгмийн халамж, өрхийн мэдээллийн нэгдсэн сан, хүнс, тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, хүүхдийн мөнгөн тэтгэмж, зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн талаар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Гантулга, Мэргэжлийн боловсрол, сургалтын төвийн үйл ажиллагааг УИХ анхааралдаа авах хэрэгтэй. мэргэжлээ сонгох гэж буй хүүхдүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөө өгөх тал дээр БСШУСЯ-тай хэрхэн хамтарч ажиллаж байгааг лавласан бол, УИХ-ын гишүүн М.Билэгт “Залуучуудад хөдөлмөр эрхлэх ёс зүйг бий болгох хэрэгтэй” гэв. Харин УИХ-ын гишүүн Д.Ганболд, Б.Саранчимэг нар хуулиудын хэрэгжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлаа хуваалцахыг хүслээ.

УИХ-ын гишүүд Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын газар, хэлтсийн удирдлагуудтай харилцан ярилцаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой санал бодлоо илэрхийлснээр уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх, судалгаа хийх ажлын хэсэг байгууллаа

НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншснаар 100 айл орчимд төвлөрсөн барилгын материалын захыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах, судалгаа хийх, санал дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Холбогдох санал дүгнэлтийг ирэх сарын 15-ны дотор НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахыг ажлын хэсэгт даалгав. Мөн “Шүд эрүү нүүр”- ний төвд зориулан барилга худалдан авах асуудлыг хэлэлцэж хөрөнгө гаргахыг дэмжлээ. Тус төвд өдөрт 200-300 иргэн үйлчлүүлдэг. Өнөөг хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байжээ гэж НИТХ-ын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байна

Нийслэлийн хэмжээнд энэ сарын 22-ны байдлаар, амбулаторийн 67.823 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3223 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 4.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.9 хувиар бага байна.

Нийт өвчлөгсдийн 38.0 хувийг 0-1 нас, 26.6 хувийг 2-4 нас, 14.0 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 905 дуудлага ирснээс 35.9 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авсан аж. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд энэ сарын 23-ны байдлаар, 2084 орон дээр 1896 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд нийт ор ачаалалгүй байна. Шинээр хэвтсэн өвчтөний 158 буюу 37.2 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм гэжнийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эмийн үйлдвэрүүд “эм үйлдвэрлэлийн зохистой дадлын батламж” олгов

Монгол улсын хэмжээнд 40 үндэсний эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас дуслын шингэн, тарилгын, шахмал эм, уламжлалт эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Эдгээр үйлдвэрүүд нь давхардсан тоогоор нийт 1469 нэр төрлийн европ болон уламжлалт эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хөтөлбөр, ЭМЯ-ны 2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийг олон улсын түвшинд хүргэж, ургамал, амьтан, эрдсийн гаралтай уламжлалт эм, импортыг орлох зайлшгүй шаардлагатай эмийн үйлдвэрлэл, “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/-ийн түвшинд хүргэх, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад төрөөс дэмжлэг үзүүлэх талаар тусгагдсан.

Монгол улс 2005 онд анхны GMP-ийн үндэсний стандартыг боловсруулан баталсан бөгөөд 2011, 2014 онд шинэчлэн баталсан стандарт нь ДЭМБ-ын GMP удирдамжийн түвшинд боловсруулагдсан. 2014-2017онд 3 эмийн үйлдвэр үндэсний GMP-ын гэрчилгээ авсан. Өнөөдөр Аивико дуслын шингэний эмийн үйлдвэр нь их, бага эзлэхүүнтэй шингэн эмийн хэлбэр, Энхийн шүүдэр дуслын шингэний эмийн үйлдвэр нь их эзлэхүүнтэй дуслын шингэний эмийн хэлбэрт үндэсний “Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/-ийн батламж авах буюу хугацаа сунгах шаардлагыг хангасан байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, ЭМС-ын 2017 оны А/348-р тушаал “Эм үйлдвэрлэлийн зохистой дадлын батламж олгох журам”, ЭМС-ын 2018 оны А/10-р тушаал “Батламж олгох тухай”-ыг тус тус үндэслэн Аивико, Энхийн шүүдэр дуслын шингэний эмийн үйлдвэрт үндэсний Эм үйлдвэрлэлийн зохистой дадал” /GMP/-ын батламж олгож байна. Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хүн ам, эрүүл мэндийн байгууллага эмнэлгийн тусламж үйлчилгээнд аюулгүй, чанарын баталгаатай үндэсний эмийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээр хангах ажилд нь өндөр амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрхчүүд ‘’Донор’’-ын эгнээнд нэгдэв

Дэлхийн цусны донорын өдрийг тохиолдууланБаянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсээс ‘’Донор’’-ын өдөрлөгийгамжилттай зохион байгуулав. “Бүгдээрээ бэлэглэж, бусдыгаа аваръя’’ уриан дор Баянзүрх дүүрэгт 4 дэх жилдээ зохион байгуулсан өдөрлөгт Баянзүрх дүүргийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албадын мэргэжилтнүүд болон иргэд идэвхитэй оролцлоо.

Энэхүү өдөрлөгийг зохион байгуулсанаар сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх, цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Мөн цусны нөөц бүрдүүлэх, цусны донорын сайн үйлсийн аяныг иргэдэд түгээн дэлгэрүүлэх, мэдээ мэдээллээр хангаж, хэн нэгний амь аврах хүмүүнлэгийн энэрэнгүй үйлст өөрсдийн хувь нэмрийг оруулдагаараа онцлог.

Дашрамд мэдээлэхэд, дүүргийн Засаг даргын Тамгын газар нь тус өдөрлөгт жил бүр идэвхитэй оролцдог бөгөөд “Донор” байгууллагаар шалгарч байсан юм. Өнөөдрийн байдлаар, Монгол Улсын хэмжээнд цусны 70 мянган донор бүртгэлтэй байдаг. Тэдгээрийн 20 мянга орчим хүн тогтмол цусаа хандивладаг юм байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхлэгчдийг сургаж сертификат олгоно гэв

Барьцаалан зээлдүүдэх үйлчилгээний MNS 5274 стандарт энэ оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ нь 2003 онд анх батлагдсан бөгөөд зөвлөмжийн стандарт буюу заавал мөрдөх шаардлагагүй байсан юм. Энэ жилээс энэхүү стандартын нормативыг заавал мөрдөх боллоо.

Энэхүү стандартыг шинэчлэх ажлыг анх Нийслэлийн цагдаагийн газраас санаачилсан аж. Ажлын хэсэг нэг жил орчим судалгаа хийж өнгөрөгч оны аравдугаар сарын 19-нд батласан байна. MNS 5274:2017 стандарт нь барьцаалан зээлдэх үйлчилгээнд тавих шаардлагыг тодорхойлж байгаа бөгөөд хяналт тавих үндэслэл болж байгаа юм.

Барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хангах холбооны тэргүүн Д.Ууганбаяраас энэ талаар торууллаа.

-Энэхүү стандартыг дэмжиж байгаа. Гэхдээ энэ дээр байгаа хоёр заалтыг дэмжихгүй байна. Нэгдүгээрт үйлчилгээний газрын ажлын байр 20 м2-аас доошгүй талбайтай байна гэсэн заалт нь барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхлэгчдэд эрх зүйн дарамт болж байгаа. Өмнө нь 8 м2 байсан. Ядаж 12-15 м2 болгохыг гэж хүсэж байна. Энэ заалт нь Ломбард эрхлэгчдэд санхүүгийн хүнд дарамт болно.

Хоёрдугаарт “Үйлчилгээний газар нь татварын нэгдсэн сүлжээнд кассын хэвлэх машин төхөөрөмжтэй холбогдсон байна” гэх заалт. Нэмүүн өртөгийн албан татварын тухай хууль дээр зээл болон зээлтэй холбогдолтой үйлчилгээ чөлөөлөгдсөн байдаг. Мөн нэмүүн өртөгийн албан татвар төлөх аж ахуй нэгжийн орлого арван саяаас доошоо бол төлөхгүй. 10-50 сая бол сайн дурын үйл ажиллагаа буюу төлөхгүй байсан ч болдог. Энэхүү стандартын төсөл дээр 8,16 гэсэн заалт татварын тухай хуулиа зөрчсөн болж байгаа юм.

-Нийгэмд бас нэг зүйл гарч байна. Барьцаалан зээлдэх үйлчилгээ эрхлэгчид гэмт хэргийн шинжтэй зүйлийг авч байна гэх. Энэ салбар нь иргэдийн яаралтай эдийн засгийг шийдэж түргэн тусламжийн үйлчилгээг өгдөг салбар. Тиймээс энэ салбарт тогтолцоо байхгүй учир хяналт задгай байдаг. Үүнээс сэргийлэхийн тулд өөрсдөөсөө эхэлж байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг эрхлэхэд заавал мэргэжлийн сертификаттай байх ёстой гэж заасан. Бид барьцаалан зээлэх үйлчилгээ эрхлэгчдийг 5, 10 хоногийн сургалтанд сургаад мэргэшүүлнэ. Зээлдүүлэгчдэд нэг удаагийн сургалт хийлээ гэхэд мэдээлэл авахаасаа илүү төөрөгдөлд ордог.

-Зээлдэгчид мэдэгдэлгүй барьцаалсан эд зүйлийг нь худалдаалах тохиолдол байдаг?

-Өмнө нь тиймэрхүү газрууд мэр сэр байсан. Гэхдээ 100 хувь тийм биш. Гэрээний эрх зүйн нийтлэг шаардлагад бичсэн (Зээлдүүлэгч нь гэрээнд заасан үүргийн хугацаа дуусмагц энэ тухай анхааруулан мэдэгдэх) гэв.

Б.АМАРТҮВШИН