Categories
мэдээ нийгэм

Зам талбайн үйлчлэгч нарыг халуун аарцаар цайллаа

Зам талбайн үйлчлэгч нарыг халуун аарцаар цайллааНийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс өнөөдөр иргэдийн цэвэр, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр цаг наргүй, халуун хүйтэнд ажилладаг зам талбайн үйлчлэгч нарыг халуун аарцаар цайллаа.

Баянгол дүүргийн “Шинэ өргөө” ОНӨАТҮГ-ын нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээний 50 гаруй ажилтнууд хамрагдаж талархан хүлээн авсан юм.

Categories
мэдээ нийгэм

Залуучуудын байгууллагын 95 жилийн ой энэ онд тохионо

Нийслэлийн хүүхдийн байгууллага байгуулагдсаны 90 жил, нийслэлд залуучуудын хөдөлгөөн үүч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байна. Эдгээр түүхт ойг тохиолдуулан зохион байгуулах арга хэмжээний талаар нийслэлийн Засаг даргад танилцуулаар нийслэлийн хүүхэд, залуучуудын байгууллагын үе үеийн удирдлагуудын төлөөлөл, ахмад үеийнхэн өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой уулзлаа.

Хотын пионерийн зөвлөлийн 2, 1-р нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Ренцен-Амгалан Түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд 9 төрлийн багц арга хэмжээг ирэх сарын 1-нээс наймдугаар сарын 24-ний өдрийг хүртэл зохион байгуулах болсон талаар хотын даргад дуулгаад “Бүх ажлууд төлөвлөгөөний дагуу явж байгаа. Хамгийн гол нь энэ арга хэмжээг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулахыг хүсч байна” хэмээв.

Түүнчлэн Хувьсгалт залуучуудын эвлэл, Хотын пионерийн зөвлөл зэрэг байгууллагууд тухайн үед залуучуудруу чиглэсэн ямар арга хэмжээг зохион байгуулдаг, юу хийдэг байсан талаар туршлагаасаа ярилцлаа.

“Засаг даргын ивээл дор зохион байгуулахад миний зүгээс татгалзах зүйл байхгүй. Захирамж гаргаад, ажлын хэсэг байгуулж ажиллуулна. Та бүхэн ажлын хэсэгт орж төлөвлөгөөгөө сайтар гаргаад, зохион байгуулалттай ажиллах хэрэгтэй. Хотын зүгээс бүхий л талаар дэмжин ажиллах болно” хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд уулзалтын үеэр хэллээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өчигдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын байгуулсан “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төсөл нь Дарханы дулааны цахилгаан станцын суурилагдсан 48 MВт хүчин чадлыг шинээр 35 MВт-аар нэмэгдүүлж, төвийн бүсийн 10-15 жилийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгоход чиглэж байгаа аж.

Төслийн эхний шатны санхүүжилтийн хүрээнд уурын турбин, турбогенератор, турбины хяналт удирдлагын систем болон өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, турбины өргөтгөлийн барилга, турбингенераторын суурийн нэг, хоёрдугаар үе, эргэлтийн усны насос станцын барилга, хөргөгч цамхаг барих зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэвч төслийг 2018 онд бүрэн хэрэгжүүлж дуусгахад нийтдээ 11 сая еврогийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд энэхүү нэмэлт санхүүжилтийн Монголын Засгийн газрын санхүүжилтийн хэмжээ 6.5 сая евро, үүнээс 1,5 сая еврог төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5.0 сая еврог ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны 11 дүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцсон байна.

Нэмэлт 5 сая еврогийн санхүүжилт нь “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээний хүрээнд 30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 10 жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байхаар талууд харилцан тохиролцжээ. Нэмэлт санхүүжилтийн хөрөнгөөр төслийн хүрээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг захиалах, үндсэн тоног төхөөрөмжүүдийг угсарч суурилуулах, туршиж тохируулах, барилга угсралтын ажлуудыг дуусгах, эргэлтийн усны шугам хоолой татах, цахилгаан хуваарилах байгууламж өргөтгөх, цахилгаан болон механик тоног төхөөрөмжүүдийг худалдан авах гэх зэрэг ажлыг санхүүжүүлэх юм байна. Дарханы дулааны цахилгаан станцын үндсэн тоноглол болох турбин, генераторууд нь 1964 онд суурилагдсан, ажиллах ёстой баталгаат цагаасаа 3 дахин илүү цагаар ажилласан тул уг төслийг хэрэгжүүлж шинэ турбин, генератор суурилуулан станцын найдвартай, тогтвортой ажиллагааг хангах зайлшгүй шаардлагатай байгааг хуулийн төсөл санаачлагч илтгэлдээ дурдав. Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдээс санал гарсангүй. Ингээд Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфуртхот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

Дараа нь Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хийсэн юм. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан 45 улсад албан ёсоор тавьж эхэлжээ. Эдгээр улсаас өнөөдрийн байдлаар 37 улстай нь дипломат харилцаа тогтоогоод байгаа аж.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, 2 нь НҮБ-д ажиглагч статустай юм. Одоогоор Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зураад байгаа аж. Иймээс эдгээр 4 улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Сайдын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг ажлын хэсгээс асуулт асууж тодруулсан бөгөөд гишүүдээс санал гарсангүй. Ингээд Монгол Улс Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай санал хураалтыг улс тус бүрээр явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймгийн нийт нутгийн 86.4 хувь нь цасан бүрхүүлтэй байна

Зураг

Баруун болон төвийн аймгуудын өвөлжилтийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилготой Шуурхай бүлэг өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж аймгийн онцгой комисс, холбогдох албаныхантай хамтарсан хуралдаан хийлээ.

Баянхонгор аймгийн Засаг дарга Г.Батжаргалын мэдээлснээр, Он гарсаар нийт нутгаар хүйтэрч Заг Байдрагийн нутгаар шөнөдөө -43 градус, өдөртөө -25-30 градус хүрч хүйтэрсэн. Нийт нутгийн 86.4 хувьд хунгар цасан, цасны зузаан тал газартаа 0-8 см, уул, гуу жалгандаа 15-40 см байна.Дээрх цасны зузаан өвсний уртаас илүү учир мал өвөлжилтэнд ноцтой хүндрэл үүсээд байна. Цаашдаа цас нэмж орвол зудын нөхцөл байдалд орж аюултай байдал үүсэхээр байна Аймгийн нөөцөд аймгийн Засаг даргын гамшгаас хамгаалах сангаас өвс-280 тн, тэжээл-5 тн-г, Монгол улсын Засгийн газрын 186-р тогтоолоор өвөлжилтийг бэлтгэлийг хангах хүрээнд олгосон 60 сая төгрөгнөөс 32,5 тн өвс, 25 тн тэжээл, төсвийн тодотголоор ирсэн 414,6 сая төгрөгөөр 649,3 тн өвс, 100 тн тэжээл нийтдээ 961,8 тн, тэжээл 130 тн бэлтгэсэн байна. Сумдын нөөцөд өвс-865.5 тн, тэжээл-423.5 тн-г бэлтгэсэн байна. Аймгийн нөөцөөс 641,8 тн өвс, 60 тн тэжээлийг зарцуулж одоогоор 320 тн тэжээл 90 тн байна. Сумдын аюулгүйн нөөцөөс нийтдээ өвс 597,5 тн-ыг зарцуулж, 268 тн өвс, тэжээл 292 тн-ыг зарцуулж, 131,5 тн тэжээлийн нөөцтэй үлдээд байна. 8 сумын өвс, 9 сумын тэжээлийн нөөц дууссан. Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй “Өвөл, хаврыг өнтэй давъяа” арга хэмжээний хүрээнд малчдад ноосны урамшууллын мөнгөнд нь тэжээл олгох шийдвэр гаргасан.Манай аймагт Мил хаус ХХК, Дөлгөөн Оргил ХХК, Ийст вест ресурсес ХХК-ууд тэжээлийн борлуулалт хийхээр Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн, үйлдвэрийн яамтай гэрээ байгуулсан байна. 2017 оны ноосны урамшууллаас 825,8 сая төгрөгийг авахаар байна. Дээрх 3 компаниас ноосны урамшууллын мөнгөнөөс 66,475 тн хивэг, 26,6 тн хорголжин, 0,160 тн овъёос, бэлэн мөнгөөр 42,5 тн хивэг, 20,08 тн хорголжин овъёос 1 тн буюу нийт 156,815 тн тэжээлийг авч малчдад нийлүүлээд байна гэлээ.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Өвөл хаврыг өнтэй давахад сахилга хариуцлага хамгийн чухал. Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлээр олон арга хэмжээ авч аймаг орон нутагт аюулгүйн нөөц бүрдүүлэх, малаа муудахаас нь өмнө тэжээлд оруулахад нь бодлогоор дэмжиж хямд үнээр өвс тэжээл худалдаж авах боломж нөхцөлийг нь бүрдүүлсэн. Аймаг орон нутаг малчдаа сэтгэл санаагаар зоригжуулах, боломж нөөцийг нь хэлж, өөрсдийн хариуцлагын асуудлыг илүү сайн ухуулан сурталчилмаар байгаа юм. Ноосны урамшуулал, мал махаараа өвс, тэжээлээ хямд үнээр худалдаж аваад малаа эртхэн тэжээх нь эрсдэлийг бууруулах нэг арга .Аймаг орон нутгийн удирдлагууд хоорондоо ойлголцож уялдаа сайтай нэгдмэл байж энэ хүндрэлийг хамтдаа туулж гарна гэв.

Баянхонгор аймгийн зүгээс өвөлжилтийг хүндрэл багатай давахын тулд аймгийн аюулгүй нөөцийн өвснөөс бүх сумдад 5 сая, нийтдээ 100 сая төгрөгний үнэ бүхий өвсийг эргэн төлөгдөхгүйгээр олгосноос гадна шаардлагатай сумдад нийтдээ 128 тн өвсийг хямдралтай үнээр олгожээ.

Categories
мэдээ нийгэм

Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, зохицуулалт хийснээр өвөлжилтийг өнтэй давах боломжтой

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг нараар ахлуулсан Шуурхай бүлэг өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл, байдал, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөн ажиллах юм.

Баянхонгор аймгийн хувьд Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу хийсэн зудын эрсдэлийн үнэлгээгээр 2018 оны 01 дүгээр сарын 24-ний байдлаар Галуут, Байдраг, Заг сумдад цас 0.17-0.19 г/см 3 цасны өндөр сумын төвдөө 6-8 см хүрч, хөдөө тал хээр, гуу жалгаараа нягтарч хатуурсны улмаас цагаанаар зудархуу байдалтай байна. Нийт нутгийн 80 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа тул отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатай байгааг аймгийн Онцгой комиссын хуралдаан дээр Засаг дарга Г.Батжаргал танилцууллаа.

Сумын дүнгээр авч үзвэл, Баянхонгор, Галуут, Эрдэнэцогт, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баацагаан, Баянцагаан, Баян-Өндөр, Шинэжинст, Баянлиг, Баянговь, Өлзийт, Баян-Овоо, Заг сумдын нутгаар бэлчээрийн даац хэтэрсэн тул мал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа аж.

Түүнчлэн Архангай, Өвөрхангай, Завхан, Говь-Алтай, Өмнөговь, Дундговь зэрэг зургаан аймгийн 17 суманд 727 иргэн отор нүүдлээр явж байгаа бөгөөд эдгээр иргэдийн 139 нь 0-5 насны хүүхэд, 23 нь жирэмсэн эх, 16 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 17 нь 65-аас дээш насны иргэд байгаа юм. 2017 оны 12-р сард Баацагаан, Бууцагаан, Хүрээмарал, Баянлиг, Өлзийт, Баян-Овоо зэрэг сумын удирдлага мэргэжилтнүүд отор нүүдлээр яваа малчдаа эргэж тойрон тэдэнд төрийн зарим үйлчилгээг хүргэж, отор нүүдлээр яваа жирэмсэн эмэгтэйчүүдээс 18 эмэгтэйг эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад ойр газар байрлуулж, харьяа сумдын ЭМТ-үүдэд хүлээлгэн өгөх арга хэмжээ авч ажиллажээ.

Мөн орон нутгийн өмчит компани байгуулж өөрсдийн хүчээр хадлан бэлтгэх үйл ажиллагааг эхлүүлж, аймгийн аюулгүйн нөөцийн асуудлыг хариуцуулж, Онцгой комиссын шийдвэрээр зарцуулж, хяналт тавин ажиллаж байгааг танилцууллаа.

Аймгийн аюулгүй нөөцийн өвснөөс бүх сумдад 5 сая, нийтдээ 100 сая төгрөгийн үнэ бүхий өвсийг буцалтгүй тусламжаар, зарим шаардлагатай сумдад нийт 128 тн өвсийг хямдралтай үнээр нэмж олгосон байна. Шаардлагатай сумдад өвс тэжээл хүргэх тээврийн зардлыг гаргаж зохицуулах, өвсний үнийг хөнгөлөх, өвс тэжээл татан авч нөөцийг тогтвортой байлгах арга хэмжээ авсан байна.

Өвөлжилт хүндэрч, зам, даваа хаагдсан үед улсын нөөцийн зарим салбар, цэгээс малчдад өвс, тэжээл хүргэхэд тээврийн зардал их гарахын зэрэгцээ цаг алдах тохиолдол байдаг. Тийм учраас Засгийн газрын тогтоолоор Баянхонгор аймгийн Баянцагаан, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Завхан аймгийн Түдэвтэй суманд улсын нөөцийн түр цэг байгуулж, өвс, тэжээл байршуулаад байгаа. Энэ нь цаг үеэ олсон ажил болсныг орон нутгийнхан онцолж байлаа.

Аймгийн Засаг даргаас Улсын Онцгой комиссын Шуурхай бүлэгт хандан, өвс тэжээлийн нөөц нэмж бүрдүүлэх, үнийг хямдруулах, малчдын гар дээр бэлэн мөнгө байхгүй учраас мал махаар болон зээлээр олгох, отор нүүдлээр яваа малчдыг тухайн орон нутаг нь хүлээн авч бэлчээр нутаг, өвөлжөө хаваржаа, өвс, тэжээл боломжит нөхцлөөр хангах, тэднээс татвар хураамж авах, хөөж туух зэрэг хүндрэлтэй асуудлыг улс, аймгийн хэмжээнд шийдвэрлэх, аймгийн төвөөс алслагдсан сумдад гамшгийн үед шуурхай ажиллах шаардлага гардаг тул Бууцагаан суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах, Баянговь суманд эрэн хайх, аврах бүлэг байгуулах, олон улсын хөл хориотой өвчин ихээр гарч байгаатай холбогдуулан Өвөрхангай аймгийн Нарийнтээл сум дахь хяналтын постыг тус аймагт шилжүүлэх зэрэг саналыг тавилаа.

Аймгийн Онцгой комиссоос тавьсан хүсэлт, саналтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нар тайлбар хариултыг өгөв.

Хурлын төгсгөлд, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, аймгийн Онцгой комиссын гишүүдэд хандан, өвөлжилтийг өнтэй даван туулах, гарч болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжлийн байгууллагуудын харилцан уялдаа, мэдээлэл солилцох ажиллагааг сайжруулах, отроор яваа малчдыг эргэх, эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн үйлчилгээг хүргэхэд анхаарах, өвөлжилт хүндэрч болзошгүй сумдын удирдлагуудтай нягт холбоотой ажиллах, дэмжлэг үзүүлэх, малчдад цаг агаарын мэдээллийг шуурхай хүргэж ажиллахыг үүрэг болгоод урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч, зохицуулалтыг хийснээр өвөлжилтийг өнтэй давах боломжтойг онцоллоо

онцоллоо. Баянхонгор аймгийн хувьд малын гоц халдварт өвчний голомтгүй эрүүл бүс нутаг. Иймд, хил залгаа аймгууд малын гоц халдварт өвчний голомттой байгаа учир малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, ариутгал, халдваргүйжүүлэлт, малын вакцинжуулалтад онцгой анхаарахыг үүрэг болголоо.

Мөн аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал, аймаг, орон нутгаас тавьсан саналыг үндэслэн Баянхонгор аймагт улсын нөөцөөс 580 тонн өвсийг үнэгүйгээр, 910 тонн тэжээлийг 50 хувь хөнгөлөн олгохоор шийдвэрлэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Өвлийн олимпод Оросын 169 тамирчин оролцоно

Зураг2018 оны өвлийн олимпийн наадамд оролцох Оросын тамирчдын мэдүүлэгт 169 хүн багтжээ. Энэ тухай Оросын олимпийн хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Станислав Поздняков сэтгүүлчдэд мэдэгдсэнийг “ТАСС” агентлаг уламжлав.

Тэрбээр хэлэхдээ “Өвлийн спортын төрлүүдийн үндэсний болон олон улсын холбоодтой хамтран өвлийн олимпийн наадамд оролцох Оросын тамирчдын мэдүүлгийг эцсийн байдлаар баталлаа. Үүнд 169 тамирчин багтаж байна. Харамсалтай нь манай зарим тэргүүний тамирчид энэ жагсаалтад багтаагүй. Манай тамирчид “Оросын олимпийн тамирчид” гэсэн нэрээр олимпийн наадамд оролцох хэдий ч манай улсаас 169 хүн олимпийн тоглолтод оролцож, эх орныхоо нэр төрийг хамгаална. Энэ бол зөвхөн тамирчдын тоо. Мэргэжилтнүүд, дасгалжуулагч нартай нийлээд 340 хүний бүрэлдэхүүн олимпийн тоглолтод явах бөгөөд энэ жагсаалт бол Олон улсын олимпийн хорооноос гаргасан эцсийн шийдвэр юм” гэжээ.

“Нэгдүгээр сарын 22-нд ОУОХ Пёнчаны олимпийн наадамд оролцуулах Оросын баг тамирчдын урьдчилсан жагсаалтыг гаргасан бол өнөөдөр албан ёсоор эцсийн шийдвэрээ гаргалаа. Энэ жагсаалтад багтсан тамирчид ОУОХ-ноос урилга авах бөгөөд олимпийн тоглолтод оролцох эсэх шийдвэрээ өөрсдөө гаргах боломжтой” гэж ОХУ-ын Спортын сайд П.Колобков хэлжээ.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн эхэлнэ

Өнөөдөр ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгины нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн Красноярск хотод эхэлнэ. “Алтан Гранпри”-д манай улсаас Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон, Г.Мандахнаран, О.Насанбурмаа, П.Өнөрбат тэргүүтэй энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий медальтнуудаас бүрдсэн 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг зодоглоно.

Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ажиллах бол олон улсын шүүгч Л.Нямчулуун, Б.Раднаа нар тэмцээнийг дэнсэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт хүндэрсэн аймгууд руу өвс тэжээл түлхүү төвлөрүүлнэ

ЗурагУлсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” орон нутагт ажиллаж байна.

Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,тэргүүтэй Шуурхай бүлэг баруун болон төвийн аймгуудын өвөлжилтийн нөхцөл, байдал, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх,өвс тэжээлийн хангамж хүрэлцээтэй газар дээр нь танилцаж, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, өвөлжилтийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөх зорилгоор орон нутагт ажиллаж буй аж.

Шуурхай бүлэг өнөөдөр Өвөрхангай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хурлыг хуралдуулж, өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож яаралтай авах зарим арга хэмжээг авлаа.

Өвөрхангай аймгийн хувьд 16087 малчин өрхөд нийт 5.7 сая толгой мал өвөлжиж байгаа, нийт нутгийн 95 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, цасны зузаан 25-45см, хунгарласан газар, гуу жалгандаа 90-150 см байна.

Улсын төсвийн тодотголоор өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэхээр 432 сая төгрөгийн санхүүжилтээс сум бүрд 15.9 сая төгрөгийг буюу нийт 302.1 сая төгрөгийг олгож, үлдэгдэл 121 сая төгрөгөөр аймгийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Аймгийн Онцгой комиссоос Улсын Онцгой комиссын шуурхай бүлэгт, ихэнх сумдаар өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан улсын нөөцийн өвсийг хөнгөлөлттэй үнээр борлуулах, иргэн, аж ахуй нэгжийн худалдан борлуулж байгаа өвсийг малчдад ноосны урамшууллаар урьдчилан зээлээр олгох боломжийг Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Мал хамгаалах сантай хамтран судалж хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зэрэг саналыг тавилаа.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, Энэ жилийн хувьд өвөлжилт хүндэрч болзошгүйг урьдаас тооцож Засгийн газар, УИХ, ХХААХҮЯ-наас хэд хэдэн бодлогын зохицуулалт хийсэн. Аймгийн аюулгүй нөөцийг бүрдүүлэх, ОХУ-аас импортын тэжээлийг оруулж ирэн хямд үнээр худалдаалах зэрэг хүндэрсэн хойно биш хүндрэхээс өмнөх зохицуулалтуудыг хийсэн. Үүний үр дүн бас харагдаж байна гэж болно. Жишээ нь Өвөрхангай аймгийн хувьд одоогийн байдлаар 427 тонн тэжээл борлуулагдсан байгаа нь жилийн турш бэлтгэгдсэн аймгийн аюулгүйн нөөцтэй дүйцэх хэмжээний өвс, тэжээл малчдын хотонд очсон байна гэсэн үг. Цаашид харьцангуй өвөлжилтийн нөхцөл байдал гайгүй байгаа аймагт борлуулагдах тэжээлийг хүндэрсэн зарим аймаг руу татах ажлыг зохион байгуулъя. Үүнийг ХХААХҮЯ шуурхай зохион байгуулна гэлээ.

Зарим аймгуудад өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул мал тэвээргээ алдахаас урьтан малчдын гарт өвс тэжээл хүргэх зорилгоор улсын нөөцийн салбар, цэгүүдэд хадгалагдаж байгаа 8000 тн өвсийг үнэгүй, 6500тн малын тэжээлийн үнийг 50 хувь хямдруулан малчид, иргэдэд хуваарилан олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэсэн. Энэ дагуу Өвөрхангай аймагт 550 тн өвсийг үнэгүй, 500 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэсэн. Энэ удаад Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан Шуурхай бүлэг өвөлжилт хүндэрсэн сумдын Засаг дарга нартай уулзаж нөхцөл байдлыг тодруулж, малчин өрхүүдээр орж өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцсаны үндсэн дээр өвөлжилт хүндэрсэн, цаашид хүндрэх төлөвтэй байгааг харгалзан нэмж 320 тонн өвс үнэгүй, 300 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор газар дээр нь шийдвэрлэлээ. Өвөрхангай аймагт нийтдээ 820 тн өвс үнэгүй, 800 тн тэжээл 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгогдож, энэхүү тусламжийн эхний цувааг хүлээлгэн өглөө.

Categories
мэдээ улс-төр

Д.Цогтбаатар сайд Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын “Бүс ба зам” хуралд илтгэл тавьлаа

Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 48 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1 дүгээр сарын 24-ний өдөр НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD)-аас зохион байгуулсан “Даяаршлын шинэ эрин дэх бүс хоорондын хамтын ажиллагаа” сэдвийн дор зохион байгуулж буй “Бүс ба зам” хуралд оролцож илтгэл тавив.

Тэрээр илтгэлдээ БНХАУ-ын Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачлагыг Монгол Улс дэмжин хамтран ажиллахаа илэрхийлж, уг санаачлага нь Торгоны замын түүхээр манай улстай салшгүй холбоотой ба өрнө дорны олон улс, түмнүүдийн соёл иргэншлийн дунд холбогч гүүр, тээвэрлэгч зөөвөрлөгчийн үүргийг гүйцэтгэж байсныг цохон тэмдэглэлээ.

Мөн тэрээр БНХАУ-ын уг санаачлага, үйл ажиллагаа нь “Бүс ба Зам”-ын дагуу орших улс орнууд, түүний дотор далайд гарцгүй Монгол Улсын хөгжил дэвшилд чухал ач холбогдолтой бөгөөд эдгээр улс орны хооронд харилцан ойлголцлыг нэмэгдүүлэн, хамтын ажиллагааны орон зайг бий болгох төдийгүй, дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал нөлөө үзүүлэх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1 дүгээр сарын 25-ны өдөр Дэлхийн эдийн засгийн удирдагчдын “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлох нь” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо. Дэлхийн эдийн засгийн энэ удаагийн чуулга уулзалтын ерөнхий сэдвийн хүрээнд болсон уг хэлэлцүүлгээр Гадаад харилцааны сайд ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Тереза Мэй, Канад Улсын Ерөнхий сайд Жастин Трудо, Израил Улсын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Бэнжамин Нетаньяху зэрэг улсын төр засгийн тэргүүн, бусад эдийн засгийн салбарын удирдагчидтай улам бүр хурдацтай өөрчлөгдөн талцаж буй өнөөгийн нийгэмд үндэсний эрх ашгийг дэлхий дахины даяаршилтай уялдуулах, хамтын алсын хараа, зорилготойгоор ирээдүйг цогцлоох асуудлыг хэлэлцэн санал солилцлоо.

Чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Катар Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд шейх Мохамед Бин Абдулрахман Аль-Тани, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн сайд Игнасио Кассис, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Кан Гён Хва, Энэтхэгийн Парламентын гишүүн Камал Нат, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирагч Аким Штейнер нартай тус тус уулзан хоёр талын хамтын ажиллагааны цаг үеийн асуудлуудаар ярилцав.

Мөн тус чуулга уулзалтад оролцож буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалт”, “Усны аюулгүй байдлыг эргэж харах нь” зэрэг хэлэлцүүлэгт оролцов.

Түүнчлэн сайд Д.Сумъяабазар ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворкович болон БНТУ-ын Шадар сайд Мехмет Шимшек нартай уулзаж, хоёр талын хамтын ажиллагаа, тэр дундаа уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Categories
мэдээ нийгэм

Оюутны УАШТ 13 спортын төрлөөр явагдана

ЗурагМонголын оюутны спортын холбоо /МОСХ/-ны Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу холбооны 2018 оны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн батлаж, оюутны УАШТ-ийг энэ оны 2 сараас эхлэн хуваарийн дагуу 13 спортын төрлөөр явуулахаар болов.

Уг тэмцээний зааврыг батлан, их дээд сургуулиудад төрөл тус бүрийг хариуцуулж зохион байгуулах юм. Оюутны УАШТ, бүсийн наадамд нийтдээ 1264 ширхэг медалийг гадаадад хийлгэж гардуулахаар загварыг баталсан байна. Заавар ёсоор баруун 5 аймгийн ИДС-ийн шигшээ баг нь оюутны 2018 оны УАШТ-д нэгдсэн баг оруулахаар болжээ.

Монголын оюутан тамирчид 2018 онд 8 спортын төрлөөр оюутны ДАШТ, 2 төрлөөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор гадаад арга хэмжээний төлөвлөгөөг баталсан байна.

Ирэх 2019 онд Олон улсын оюутны спортын холбооны 70 жил, Универсиад зохион байгуулж эхэлсэний 60 жил, МОСХ байгуулагдсаны 30 жилийн түүхт ойн баяруудыг тэмдэглэх бэлтгэл ажлын хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулах шийдвэр гаргажээ.