Categories
мэдээ спорт

Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх барилдаанд 38 харцага хүч сорино

ЗурагБөхийн өргөөнд энэ сарын 28-нд Монгол Улсын Харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх хүчит бөхийн уламжлалт барилдаан болно.

Хүнсний манлай үйлдвэр “Жем Интернэшнл” компанийн нэрэмжит тус барилдаан нь сар шинийн баярын өмнөх хамгийн том сорилго барилдаан гэдгээрээ онцлогтой. Энэ жилийн өнгийг тодорхойлж үндэсний их баяр наадмаар цолонд ойрхон байгаа болон цолоо ахиулах бөхчүүдийг шинжих энэ барилдаанд улс аймгийн алдар цолтой 256 бөх зодоглоно.

Бөх сонирхогч үзэгч түмний тэсэн ядан хүлээдэг уг барилдааныг “Жем Интернэшнл” компани 2006 оноос хойш тасралтгүй 12 дахь жилдээ ивээн тэтгэн зохион байгуулж байна. Энэ жил чансаагаар тэргүүлж байгаа Улсын харцага О.Хангай, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Т.Баасанхүү тэргүүтэй нийт 38 харцага цолтой бөхчүүд барилдахаас гадна улс аймгийн алдар цолтой чансаа дээгүүр бөхчүүд зодоглож сар шинийн өмнөх барилдааны өнгөө үзэж, уран мэхийг уралдуулна гэдгээрээ бөх сонирхогчдын анхаарлыг татаж байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам Бодлогын ерөнхий зөвлөлөө байгууллаа

Image result for Ардчилсан нам

Image may contain: 2 people, suit

Image may contain: 8 people, people sitting

Image may contain: 16 people, people standing and suit

Ардчилсан нам нийт 16 Бодлогын ерөнхий зөвлөл байгуулж, батламжиллаа. Энэ талаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Ардчилсан нам Бодлогын ерөнхий зөвлөлөө байгууллаа. Улс төрийн намуудын гаргадаг нийтлэг алдаа бол сонгууль дөхөөд ирэхээр ажлын хэсэг байгуулаад тухайн сонгуульд зориулсан мөрийн хөтөлбөр барьж ордог. Ингээд сонгууль дууссаны дараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэггүй. Тэгвэл Ардчилсан намын гол зорилго нь бодлогын нам байхад чиглэж байна. Бид ойрын болон дунд хугацааны бодлого, зорилтоо тодорхойлж, өдөр тутмын үйл ажиллагаа болгож явна. Улс орны нийгэм эдийн засгийг хамарсан нийт 16 бодлогын зөвлөл байгууллаа” гэв.

Бодлогын ерөнхий зөвлөлийн даргаар С.Эрдэнэ ажиллах бол Бодлогын ерөнхий зөвлөлийн дэд даргаар Ц.Туваан, Бодлогын ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргаар Э.Одбаяр нарыг томилжээ. Бодлогын ерөнхий зөвлөлийн гишүүд:

1.Төрийн байгуулалт, засаг захиргаа нутгийн өөрөө удирдах бодлогын зөвлөлийн дарга Б.Гарамгайбаатар
2.Гадаад харилцааны бодлогын зөвлөлийн дарга Ц.Сүхбаатар
3.Зам тээвэр харилцаа холбооны бодлогын зөвлөлийн дарга Т.Болдбаатар
4.Батлан хамгаалахын бодлогын зөвлөлийн дарга М.Сономпил
5.Хууль зүйн бодлогын салбар зөвлөлийн дарга Д.Оросоо
6.Соёл, спорт, аялал жуулчлалын бодлогын бодлогын зөвлөлийн дарга Ш.Даваажав
7.Боловсрол, шинжлэх ухааны бодлогын бодлогын зөвлөлийн дарга Б.Жаргалан
8.Санхүү, эдийн засгийн хөгжлийн бодлогын бодлогын зөвлөлийн дарга Б.Болор
9.Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын бодлогын зөвлөлийн дарга Б.Ариунболд
10.Эрчим хүчний бодлогын бодлогын зөвлөлийн дарга Д.Одхүү
11.Хүн амын хөгжил, хөдөлмөр нийгмийн хамгааллын бодлогын бодлогын зөвлөлийн дарга Ц.Уртнасан
12.Барилга хот байгуулалтын бодлогын бодлогын зөвлөлийн дарга Б.Баярсайхан
13.Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн бодлогын бодлогын зөвлөлийн дарга О.Цогтгэрэл
14.Эрүүл мэндийн бодлогын бодлогын зөвлөлийн дарга Ж.Амарсанаа
15.Нийслэлийн хөгжлийн бодлогын бодлогын зөвлөлийн дарга М.Тулгат
16.Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын бодлогын зөвлөлийн дарга М.Далайцэрэн

Categories
мэдээ нийгэм

Шуурхай удирдлагын төв байгуулах 18 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тусгуулжээ

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг өнөөдөр Баянхонгор аймагт ажиллаж байна. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, тус газрын УНХТГ-ын дарга, хошууч Ч.Цогбаяр нар аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцан, бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Тус газрын хамт олон 2017 онд аймгийн хэмжээнд 74 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж 18 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн 228,8 сая төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Өнгөрсөн 2017 онд өөрсдийн хүч, нөөц бололцоог ашиглан алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг дэмжих, албаны спортыг хөгжүүлэх зорилгоор улс, бүсийн хэмжээний уралдаан тэмцээн зохион байгуулах хүчин чадал бүхий спорт заалыг барьж ашиглалтад оруулсан. Мөн 25 айлын орон сууцыг ашиглалтад оруулан алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэсэн томоохон ажлуудыг хэрэгжүүлэн ажилласан юм. Мөн Баянхонгор аймгийн 2017 оны “Бахархалт үйлстэн”-ээр шалгарсан төдийгүй Онцгой байдлын байгууллагын төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудаас ажил, үйлсээрээ долдугаар байрт орсон.

Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Мөнхбаатар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралд газрын үйл ажиллагааны талаар танилцууллаа. Бие бүрэлдэхүүний 50 гаруй хувь нь орон сууцанд амьдардаг, аймаг, орон нутгийн дэмжлэгээр энэ онд 10 гаруй алба хаагчийн орон сууцны асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Мөн өнгөрсөн онд аймаг, орон нутгаас 16 хаагчид тус бүр гурван сая төгрөгийг олгож орон сууцны зээлэнд нь дэмжлэг үзүүлжээ. Онцгой байдлын байгууллагын хэмжээнд гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг ард иргэдэд шуурхай хүргэх зорилтын хүрээнд аймаг бүрт Шуурхай удирдлагын төвүүдийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд уг төвийг байгуулах зардал, төсвийг орон нутгийн төсөвт суулган шийдвэрлүүлэх үүргийг ОБЕГ-ын дарга Т.Бадрал оны эхэнд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын дарга нарт өгч байсан. Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хувьд Шуурхай удирдлагын төв байгуулах 18 сая төгрөгийг орон нутгийн төсөвт тусгуулсан байна.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд орон нутгийн удирдлагуудын дэмжлэгийг авч, тодорхой хөрөнгө, зардлыг шийдвэрлүүлж, алба хаагчид өөрсдийн хүч, нөөц бололцоог ашиглан орон сууц, спорт заалыг барьж ашиглалтад оруулсан тус газрын хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт хүслээ.

Алслагдсан сумдад гамшгаас хамгаалах үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор Бууцагаан суманд Гал түймэр унтраах, аврах анги, Баянговь суманд Эрэн хайх, аврах бүлгийг байгуулах, галын шинэ депо барих саналыг дэмжиж зардлыг ирэх оны төсөвт суулгахад анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Ирэх амралтын өдрүүдэд Жюү жицүгийн ОУ-н нээлттэй тэмцээнболно

Зураг

Монголд болох ОУТ-ий салхийг хагалж ирэх амралтын өдрүүдэд Спортын төв ордонд Монголын Жюү жицүгийн холбоо Арабан нэгдсэн Эмират улстай хамтран анхдугаар “Ази тивийн нээлттэй тэмцээн”-ийг зохион байгуулна.

“Asia continental pro” буюу “Ази тивийн нээлттэй тэмцээн”-д бусад тивийн тамирчид нээлттэй оролцох боломжтой гэдгээрээ онцлог. Өнөөдрийн байдлаар тэмцээнд 13 орны 550 орчим тамирчид бүртгүүлээд байна. Тэмцээн өсвөр үе , насанд хүрэгчид, ахмад насны ангилалд бүс болон жингийн төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулна. Харин тэмцээний төгсгөлд үнэмлэхүй жингийн мөнгөн шагналтай барилдаан болно. Уг барилдаанд хөх бүснээс дээш бүх бүс, жингийн аваргууд оролцох боломжтой.

Арабын нэгдсэн Эмират улсын Жюү жицүгийн холбоо нь тус спортыг хөгжүүлэх үйлст Азидаа том байр суурьтай ажиллаж байна. Тухайлбал, Азийн жюү жицүгийн холбоотой хамтран Дэлхийн олон улсын холбооны таван Гранд слам тэмцээнийг зохион байгуулна. Токио, Абу Даби, Рио, Лос-Анжелес, Лондонгийн Гранд сламыг тус тус зохион явуулна. Мөн энэ оноос эхлэн тивүүдийн нээлттэй тэмцээнийг зохиож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Сарлагийн сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдаа эхэллээ

Сарлагийн сүү, цагаан  идээний үзэсгэлэн худалдаа эхэллээ

Баянзүрх дүүрэг, Архангай аймгийн Тариат сумын Засаг даргын Тамгын газар хамтран дөрөв дэх жилдээ “Тариатын цагаан идээ” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Өнөөдөр тус үзэсгэлэнгийн нээлт болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Амартүвшин Тариат сумын Засаг дарга Г.Алтан-Очир болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Энэ сарын 29-ний өдрийг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэн худалдаанд уламжлалт арга технологиор экологийн цэвэр бүтээгдэхүүнийг малчид өөрсдийн гар дээрээс нийслэлчүүдэд борлуулж, үйлдвэрлэгч эцсийн хэрэглэгч хоёр ямар нэгэн шат дамжлаггүйгээр холбогдож худалдан авалт хийгдэж байгаагаараа онцлогтой юм. Дашрамд дурдахад, Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаанд аймгийн шилдэгийн шилдэг бүтээгдэхүүнээр хоёр удаа шалгарсан цагаан идээ юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Баянхошуунд агаарын чанарын индекс 1202 байна

ЗурагУлаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг 11 цэгээс ирүүлсэн мэдээгээр өнөөдөр 08.30 цагийн үед агаарын чанарын индекс Баянхошуу орчимд хамгийн өндөр буюу 1202 байна.

Харин Нисэх орчимд 285, Амгаланд 251 зааж байна. Агаарын чанарын индекс 51-100 заасан тохиолдолд агаарын чанар шаардлага хангах боловч зарим бохирдуулах бодисын нөлөөлөлд хэт мэдрэг хүмүүс өртөж болзошгүй юм. Харин ДЭМБ-ын тогтоосноор агаарын чанарын индекс 500-гаас дээш давсан тохиолдолд хүүхэд, хөгшдийг гэрээсээ гарахгүй байх, гадаа биеийн хүчний ажил хийхгүй байхыг зөвлөдөг аж.

Categories
мэдээ нийгэм

Багш нар жагсаал зохион байгууллаа

Багш нар цалингаа нэмүүлэх асуудлаар Олон улсын валютын сангийн үүдэнд жагсаал хийлээ. Жагсагчид “Бид Олон улсын валютын санд шаардах бичиг хүргүүлж байна. Өнгөрсөн наймдугаар сараас хойш жагсаж, цалин нэмэх шаардлага тавьж байхад Засгийн газар ОУВС-тай хатуу гэрээ байгуулсан” гэх ганцхан хариултыг өгсөөр ирлээ” гэж байв. Мөн Засгийн газар удаа дараагийн шаардлагыг хүлээн аваагүй учраас Олон улсын валютын сангийн үүдэнд жагсаал зохион байгуулахаас өөр арга байгаагүй гэдгийг зохион байгуулагчид хэлсэн юм. Тэд шаардлагадаа Монголын багш нарын үндсэн цалинг 50 хувиар нэмэгдүүлж, тэтгэврийн насыг урагшлуулах, зөрүүг арилгах асуудлыг тусгажээ. Хэрэв шаардлагыг хүлээн авахгүй бол дахин ажил хаялт зарлах болно хэмээн мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

Өмөд Солонгосын эмнэлэгт гал гарч 31 хүн амь насаа алджээ

ЗурагӨмнөд Солонгосын зүүн өмнөд нутгийн Мирян хотын эмнэлэгт гал гарсны улмаас 31 хүн амиа алдаж, 40 гаруй хүн түлэгдэж бэртсэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Сөүлээс зүүн өмнөд зүгт 280 км зайтай орших Мирян хотын “Сэжун” эмнэлэгт өнөө өглөө үүрээр гал гарчээ. Өндөр настнууд голдуу 100 орчим өвчтөн хэвтэн эмчлүүлж байсан тус эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас гал гарч эхэлсэн аж.

Гал чухам юуны улмаас гарсан, амиа алдсан хүмүүсийн хэд нь өвчтөн байсан гэдэг нь одоогоор хараахан тодорхойгүй байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Журмын хашаанд ачигдаж ирсэн автомашин дотор хүн хөлдөж нас баржээ

Image result for ачилт

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт байрлах журмын хашаанд ачигдаж ирсэн автомашин дотор нэгэн иргэн хөлдөж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Нас барсан иргэн машин дотроо унтаж байсныг ачилтын компанийн ажилчид анзааралгүй ачиж, журмын хашаанд хонуулсан бололтой. Тухайн иргэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас автомашин дотроо унтаж байсан хэмээн зарим эх сурвалж хэлж байна. Энэхүү харамсалтай хэрэг ачилтын компани, журмын хашааны зохицуулагчдын хайхрамжгүй үйлдлээс болсон хэрэг юм.

Сүүлийн үед ачилтын компаниудын бусдын эд хөрөнгөд хайхрамжгүй, бүдүүлгээр ханддаг хандлага нь одоо хүний амь насанд хүрлээ. Бид энэхүү хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм

НИТХ-ын хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцууллаа

НИТХ-ын ээлжит XIII хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж буй зарим ажил болон цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан юм.
2017 оны арванхоёрдугаар сарын 27-ны Нийслэлийн Засаг даргын А/1042 дугаар захирамжаар хөдөө орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үргэлжлүүлэн түр зогсоосон. Тус захирамжийг өнгөрсөн онд хэрэгжүүлснээр 2017оны арванххоёрдугаар сарын 31-ний байдлаар 9949 иргэн шилжин ирж, 11256 иргэн шилжин явжээ.
Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт 202 мянган өрхөөс гадна 11-100 кВт хүртэлх хүчин чадалтай усан халаалтын -2724 зуух, 101 кВт-аас дээш хүчин чадалтай уурын болон ус халаалтын -321 зуух утаа үйлдвэрлэж байна. Үндэсний хөтөлбөрт туссанаар 101 кВт-аас дээш хүчин чадалтай 228 зуух буулгахаас одоогоор 45 халаалтын зуухыг буулгаж, 56 хэрэглэгчийг нь төвлөрсөн халаалтын системд холбох ажлыг хийсэн. 2017 оны төсвийн тодотголоор гэр хорооллын дулааны шугам сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, зураг төсөл нь бэлэн болсон 68 халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчийг төвлөрсөн системд холбох 23 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдэгдэж, 9 багц болгон ажлыг эхлүүлээд байгаа аж. Үүний дүнд жилд 59’000 тн түүхий нүүрсний хэрэглээг бууруулах юм.
Сургууль, цэцэрлэг зэрэг орон байрны доторх агаарын бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр багш, эмнэлгийн ажилтан, оюутан, сурагчдыг оролцуулсан сургалтыг үе шаттайгаар, тогтмол зохион байгуулж байна. 2017 онд 93 цэцэрлэг, 26 сургуулийн бага анги, 12 эмнэлгийн хүүхдийн тасаг, эрчимт эмчилгээний тасагт нийт 1413 агаар шүүгч төхөөрөмж олгосон. Энэ арга хэмжээнд нийслэлийн төсөв болон Дэлхийн банкны санхүүжилтээр 1,1 тэрбум төгрөг зарцуулаад байна.
Батлан хамгаалах яамны Зэвсэгт хүчин жанжин штабын 300 айлын орон сууц, Баянгол дүүргийн 11-р хорооны 36-р байр, ерөнхий боловсролын 34, 63, 39, дүгээр сургууль, 124 дүгээр цэцэрлэг, Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлэг, Яаралтай түргэн тусламжийн байрыг төвлөрсөн дулаан хангамжийн сүлжээнд холбох, гадна шугам сүлжээ, холигч насосны узель суурилуулах ажлуудыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж хэрэгжүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн 1-3-р сард авч хэрэгжүүлсэн гэр хорооллын шөнийн цахилгааныг тэглэх урамшуулалд 114’512 хэрэглэгч хамрагдаж, үүнд 3.5 тэрбум төгрөгийг БОАЖ сайдын багцаас зарцуулсан ба үүний дүнд РМ2.5, РМ10 тоосонцор, хүхэрлэг хийн хэмжээ 5-8 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Хөнгөлөлтийн хугацаанд шөнийн ачаалал 17 хувиар өссөн нь нийт хөнгөлөлт үзүүлсэн айл өрхийн 15 хувиар нь цахилгаан халаагуур ашигласан гэсэн тооцоо гарчээ. Уг арга хэмжээг энэ өвлийн саруудад үргэлжлүүлэн хэрэгжүүлэх аж гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.