Categories
мэдээ соёл-урлаг

Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн Богд хааны ордон музейд нээгдлээ. Энэхүү үзэсгэлэн хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил “Хатгамал урлагийн гайхамшиг” нэртэйгээр дэлгэгдэж байсан тус үзэсгэлэн энэ жил “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” болон өргөжиж, нээгдлээ. Үзэсгэлэнд 20 гаруй уран бүтээлчийн 100 гаруй бүтээл тавигдсан байна.

Үзэсгэлэнд өнөө цагийн уран хатгамалчдын сор болсон бүтээлүүдээс гадна Богд хааны ордон музейн ховор нандин үзмэрүүд дэлгэгджээ. Уран хатгамалчдын энэ жилийн үзэсгэлэнд алт, мөнгөн утас дарж оёсон бүтээлүүдээ алтан сан хөмрөгөөсөө гарган үзүүлж байгаагаараа онцлог байв. Тухайлбал монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны дараа өөрсдөө шинээр зохион бүтээж, хэрэглэх болсон фүс тэмдэг бүхий Богдын ёст хүрэм тавигдсан байлаа. Богд хааны хувцас хэрэглэлд нийт дөрвөн төрлийн фүс тэмдэг хадахаар хуульчилсан байдаг байна. Энгэрт нь найман хэгээст алтан хорол, баруун мөрөнд эь соёмбо үсгээр нар гэж бичсэн фүс , зүүн мөрөнд нь соёмбо үсгээр сар гэсэн бичигтэй фүс, ар нурууны хэсэгт төрийн сүлд хатгажээ. Монгол уран хатгамлын олон төрөл шингэсэн уран нарийн хийцтэй дээлний гадуур өмсдөг уг ёст хүрэм нь үзэсгэлэнгийн яахын аргагүй нэг чимэг болж байсан юм.

Мөн Дондогдулам хатны тоорцог, хантааз зэргийн эх загварыг нь дуурайлган бүтээснийг тухайн үзэсгэлэнгээс харах боломжтой юм.

Уран үйлчид маань Богд хааны хэрэглэж байсан уран нарийн хийцтэй даалингийн эх загварыг дуурайлган, том хэмжээтэйгээр урлан бүтээж, Гиннесийн номонд бүртгүүлхээр өнгөрсөн жил анхны учгаа хатгаж байсан билээ. Тэр даалингаа бүтээж дуусгаад, үзэсгэлэнгийн хойморт тавьжээ.Уг хүндэтгэлийн даалингийн эх загвар нь луун хээтэй, бор шар өнгөтэй, улаан торгоор эмжиж, шар цагаан туузаар давхар бэхэлсэн, хөх саарал зузаан даавуугаар хоёр буланг нь бэхэлсэн хийцтэй, монгол хээ угалз, зүү ороох оёдлын уран тансагийг харуулжээ.

“Гайхамшигт өв соёл- Монгол уран хатгамал” үзэсгэлэн энэ жилээс эхлэн “Хаан бүтээл”, Хатан бүтээл” шалгаруулах аж. Үзэсгэлэнгийн шилдгүүд энэ сарын 30-ны тодрох юм байна. Уран хатгамлын үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн ирэх хоёрдугаар сарын найман хүртэл үргэлжилнэ.

Б.ҮРЖИГ












Categories
мэдээ улс-төр

Гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай төслүүдийг хэлэлцжээ

Зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг хэлэлцсэн байна.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан 45 улсад албан ёсоор тавьж эхэлжээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 37 улстай нь дипломат харилцаа тогтоогоод буй. Өнөөдрийн байдлаар Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, 2 нь НҮБ-д ажиглагч статустай. Одоогоор Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зуржээ. Энэ 4 улстай дипломат харилцаа тогтоосноор Монгол Улсын гадаад харилцааг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг урагшлуулах, хөгжлийн туршлага солилцох, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахад тус дөхөм болох аж.

Түүнчлэн НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоосноор НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын олон талт механизмийн хүрээнд нийтлэг ашиг сонирхолынхоо төлөө харилцан дэмжиж, хамтран ажиллах боломжууд нэмэгдэх талтай. Төсөл санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм. Иймд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэнээр батлагдав.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн Тариат сумын цагаан идээний үзэсгэлэн худалдаа эхэллээ

Зураг

Нийслэлийн Баянзүрх дүүрэг, Архангай аймгийн Тариат сумын ЗДТГ хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Тариатын цагаан идээ” үзэсгэлэн худалдаа өнөөдөр эхэллээ.

Энэ сарын 29-нийг хүртэл Монгол бөхийн өргөөний гадна талбайд үргэлжлэх уг үзэсгэлэн худалдаанд Тариат сумын 80 малчин оролцож,уламжлалт арга технологиор боловсруулсан экологийн цэвэр бүтээгдэхүүн, сүү, цагаан идээгээ борлуулж байна. Тариат сумын цагаан идээ нь “Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаанд аймгийн “Шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн”-ээр хоёр удаа шалгарсан юм.

Өнөөдөр болсон үзэсгэлэнгийн нээлтэд Тариат сумын Засаг дарга Г.Алтан-Очир, Баянзүрх дүүргийн Эдийн засгийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч-Засаг даргын орлогч Д.Уламбаяр, дүүргийн ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Categories
мэдээ спорт

Арсенал Караба капын шигшээд шалгарлаа

Английн хөлбөмбөгийн цомын “Караба кап” тэмцээний хагас шигшээгийн сүүлийн тоглолт явагдаж өндөрлөлөө.

Энэ шатананд Лондоны Арсенал талбайдаа Челсиг хүлээн авч 2:1-ээр ялалт байгууллаа. Тоглолтын эхний гоолыг 7 дахь минутанд Педро Родригесын дамжуулалтаар Азард оруулсан бол ердөө тавхан минутын дараа Родигер өөрийнхөө хаалганд гоолдож багаа хөөдсөн. Харин тоглолтын хоёрдугаар үеийн 60 дахь минутанд Швейцарь хагас хамгаалагч Гранит Чака гоодож Арсеналд ялалт авчирчээ. Тоглолтын турш Арсенал хаалгаруу 11 удаа цохисоны дөрөв нь байндаа туссан байна. Ийнхүү Арсенал “Караба кап” цомын тэмцээний цомын төлөө Манчестер сититэй тоглохоор боллоо.

О.ДАШНЯМ

Categories
мэдээ нийгэм

Хөдөө аж ахуйн бирж стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа

Зураг

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК хил дамнасан арилжаа зохион байгуулахаар болсон байна. БНХАУ-ын “Бохай” таваарын /ВОСЕ/ биржтэй Хөдөө аж ахуйн бирж хамтран ажиллах стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа.

Энэхүү гэрээг байгуулснаар хөдөө аж ахуйн түүхий эдийг БНХАУ-ын үйлдвэрийн төлөөлөл ирж, ченжүүдээс авдаг байсныг халж, бүтээгдэхүүнээ шууд “Бохай” биржээр арилжаалах боломжтой боллоо. Тодруулбал, БНХАУ-ын үйлдвэрүүд Монголд ирэхгүйгээр манай биржээр дамжуулан “Бохай” биржээс түүхий эд авах боломж бүрдэж байна. 2018 онд арьс шир, мал, мах, ноос ноолуур гээд олон төрлийн бүтээгдэхүүнийг арилжих бөгөөд түүхий эдийн зах зээлийг шинэ шатанд гаргах суурийг тавилаа” хэмээн Монголын Хөдөө Аж Ахуйн Биржийн Гүйцэтгэх захирал Х.Баатар ярилаа.

Манай талаас стандартын шаардлага хангасан чанартай түүхий эдийг бирж дээрээ арилжаалахад анхаарах аж. Бэлтгэл ажлыг хангахаар хоёр талын ажлын хэсгийг байгуулжээ. Ирэх дөрөвдүгээр сар гэхэд бэлтгэл ажлаа дуусгаж анхны арилжааг зохион байгуулах юм байна.

Тяньжин Бохайн таваарын бирж нь хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн биет хүргэлттэй, гэрээний спот арилжааг зохион байгуулдаг байна. Тус бирж 2009 оноос хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн спот гэрээний арилжааг эхлүүлснээс хойш нийт гүйлгээний хэмжээ 20 их наяд юань болсон аж.

Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам Бодлогын зөвлөлүүд байгууллаа

Image result for ардчилсан намын байр

Ардчилсан нам Бодлогын зөвлөлүүд байгуулж, дарга нараа сонгож үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн талаараа мэдээлэл хийлээ. Нийт 16 Бодлогын зөвлөл байгуулагдсан бөгөөд уул уурхай, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бодлого, батлан хамгаалах, зам тээвэр гэхчилэн яамдын чиглэлийн дагуу үйл ажиллагаа явуулах аж.

-Бодлогын ерөнхий зөвлөлийн даргаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэ

-Бодлогын ерөнхий зөвлөлийн дэд даргаар Ц.Туваан, Төрийн байгуулал,

-Засаг захиргаа, нутгийн өөрөө удирдах бодлогын зөвлөлийн даргаар Б.Гарамгайбаатар,

-Гадаад харилцааны бодлогын зөвлөлийн даргаар Ц.Сүхбаатар,

-Зам тээвэр, харилцаа холбооны бодлогын зөвлөлийн даргаар Т.Болдбаатар,

-Батлан хамгаалахын бодлогын зөвлөлийн даргаар М.Сономпил,

-Хууль зүйн бодлогын салбар зөвлөлийн даргаар Д.Оросоо,

-Соёл, спорт, аялал жуулчлалын бодлогын зөвлөлийн даргаар Ш.Даваажав,

-Боловсрол, шинжпэх ухааны бодлогын зөвлөлийн даргаар Б.Жаргалан,

-Санхүү, эдийн засгийн хөгжпийн бодлогын зөвлөлийн даргаар Б.Болор,

-Уул уурхайн, хүнд үйлвэрийн бодлогын зөвлөлийн даргаар Б.Ариунболд,

-Эрчим хүчний бодлогын зөвлөлийн даргаар Д.Одхүү,

-Хүн амын хөгжил, хөдөлмөр, нийгмийн хамгааллын бодлогын зөвлөлийн даргаар Ц.Уртнасан,

-Барилга хот байгуулалтын бодлогын зөвлөлийн даргаар Б.Баярсайхан,

-Үйлдвэр, хүнс, хөдөө аж ахуйн бодлогын зөвлөлийн даргаар О.Цогтгэрэл,

-Эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн даргаар Ж.Амарсанаа,

-Нийслэлийн хөгжлийн бодлогын зөвлөлийн даргаар М.Тулгат,

-Байгаль орчин, ногоон хөгжпийн бодлогын зөвлөлийн даргаар М.Далайцэрэн,

-Бодлогын ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн даргаар Э.Одбаяр нарыг тус тус сонголоо. Бодлогын зөвлөлийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ батламжийг нь гардуулан өглөө.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сүхбаатар аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын орон нутгийн иргэдтэй хийх уулзалт өнөөдөр Сүхбаатар аймагт үргэлжилж байна.

Төрийн тэргүүнийг аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат нарын албаны хүмүүс угтаж, Цэргийн хүрээ жагсан, Ерөнхийлөгч Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн удирдлагуудтай уулзаж, аймаг, орон нутгийн асуудлаар санал солилцов.

Сүхбаатар аймгийн эдийн засгийн гол салбар нь мал аж ахуй, уул уурхай бөгөөд нутгийн шилмэл омгийн Баяндэлгэрийн улаан ямаа, Эрдэнэцагааны үзэмчин хонь, Түмэнцогтын махны чиглэлийн үхэр, хурдан удмын адуун сүрэг зэрэг байдаг бол цайр, зэс молибден, хүрэн нүүрс, хайлуур жонш зэрэг уул уурхайн орд газрууд аймгийн эдийн засгийн хөшүүрэг болдог.

2017 оны эцсийн дүнгээр тус аймагт 18 мянган өрх, 61.3 мянган хүн суурин амьдарч, тэдний 10.1 мянган өрх, 55 аж ахуйн нэгж, байгууллага нийтдээ 3.5 сая толгой мал тоолуулжээ.

Одоо Төрийн тэргүүн Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрт иргэдтэй уулзаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сургууль,цэцэрлэг эцэг эхийн хооронд “Гараас гарт” аян эхэллээ

Зураг

Нийслэлийн цагдаагийн газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид нийслэлд гурван ээлжээр хичээллэж буй 19 сургуулийн гадна орчин, явган болон авто замын аюулын эрсдлийг тодорхойлж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн удирдлага, багш нартай хамтран ажиллаж аян “Гараас гарт” аян эхлүүллээ.

Сургуулийн орчинд гэрэлтүүлэг, хяналтын камер хангалтгүй, авто замын тэмдэг, тэмдэглэгээ стандартын шаардлага хангаагүй, хүүхдийн сургуульдаа очих, буцах зам хол, эцэг, эх, асран хамгаалагч хүргэж өгдөггүй, сургууль орчмын бүс, ойролцоо цахим болон интернэт тоглоом, баар цэнгээний газар, зочид буудал олон байгаа нь хүүхэд гэмт хэрэгт өртөх, үйлдэх эрсдлийг бий болгож байна. Иймд сургууль, эцэг эх, асран хамгаалагч нар “Гараас гарт аян”-ыг дэмжих, “School police” эргүүлийг бодитой, чанартай хийж хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, үйлдэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг энэ аянаараа уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймгийн удирдлагийг оторчидтойгоо биечлэн уулзахыг үүрэг болгов

Зураг

Баруун болон төвийн аймгуудын өвөлжилт, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх,гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөхөөр орон нутагт ажиллаж байгаа Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй Шуурхай бүлэг өнөөдөр Баянхонгор аймгийн Онцгой комиссыг хуралдуулав.

Засаг дарга Г.Батжаргал “Баянхонгор аймагт 2017 онд зуншлага тааруу болж, малчид чадлынхаа хэрээр хадлан базаасан ч хангалттай хэмжээнд бэлтгэж чадаагүй. Энэ өвөл өнтэй эхэлсэн боловч энэ сарын 20-ноос хүйтний эрч эрс чангарч байна. Аймгаас отор нүүдлээр явсан малчин өрхүүдэд болон манай аймагт оторлож байгаа өөр аймгийн иргэдийг эмнэлгийн хяналтад бүрэн авсан” хэмээв. Тус аймгийн хамгийн алслагдсан Шинэжинст суманд оторлож байгаа өрхүүд эмнэлгийн тусламж авах боломжоор хязгаарлагдмал байгаагаас жирэмсэн эхчүүд болон нярай хүүхэдтэй ээжүүд, өндөр настнуудыг төв суурин газарт байлгах арга хэмжээ авч эхэлжээ.
Аймгийн хэмжээнд нийт 4587.7 мянган мал тоологдсон бол өвөл эхэлснээс хойш 21 мянган мал хорогджээ. Одоогийн байдлаар Баянхонгор аймгийн 8 суманд өвс, 9 суманд тэжээлийн нөөц дууссан мэдээтэй байна. Аймаг, сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нөхөн бүрдүүлэхэд Баянхонгор аймагт мал болон сумын тоонд харьцуулан 414.6 сая төгрөг олгосноор 294.1 сая төгрөгөөр 32468 боодол буюу 650 тн өвс, 119.9 сая төгрөгөөр 235 тн тэжээл худалдан авчээ. Засгийн газрын 186 дугаар тогтоолоор цаг үеийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж тус аймагт 60.0 сая төгрөг нэмж олгосон. Уг санхүүжилтээр сум бүрт өвс, тэжээл худалдан авсан боловч малчдын нөөц шавхагдаж байгаа учраас дахин худалдан авах хүсэлтэй байгаа аж.
Засаг дарга Г.Батжаргал “Манай аймагт малын тоо толгой энэ онд 900 мянга орчмоор буурсан нь өвс, тэжээл бэлдэхэд зориулан малаа худалдан борлуулсан гэсэн үг. Малчид одоо бэлэн мөнгөө дуусаж байгаа учраас зээлээр өвс, тэжээл өгөөч гэсэн хүсэлт ирж байгаа. Тиймээс улсын нөөцийн өвс тэжээлээс хуваарилсан хэмжээг нэмж олгохыг хүсэж байна” гэв.
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “Баянхонгор аймагт өвөлжилт хүндрэх нөхцөл нэгэнт үүссэн учраас хүн амь нас, эрүүл мэндээр хохирох эрсдэл гаргахгүйн тулд аймгийн эрүүл мэнд болон мэргэжлийн хяналтын байгууллага хамтран онцгой нөхцөлд шуурхай ажиллах шаардлагатай. Наад зах нь гэхэд л, оторчдын гэрт хадгалагдаж байгаа хүнс муудаж эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болох вий. Тиймээс тэдэнд хүнсний аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгөх зэргээс гарч болзошгүй бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаарай. Малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд мэргэжлийн хяналтын байгууллага гойд анхаарал хандуулаарай. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Хорио цээрийн хяналтын цэгт тээврийн хэрэгслийг ариутгах ажилд хөрш зэргэлдээ Баянхонгор аймгийн зүгээс ч хамтран ажиллах ёстой” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг “Баянхонгор аймгийн отроор нүүдэллэн өвөлжиж байгаа өрхүүдэд 23 жирэмсэн эх бүртгэгдсэнээс 18 нь өрхийн эмнэлгийн хяналтад орсон байгаа. Эмнэлгийн түргэн тусламж үзүүлэхэд машин, шатахуун, эмч нарыг дулаан хувцсаар хангах шаардлагатай байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, үзлэг хяналт үзүүлэх тал дээр Баянхонгор аймгийн хувьд сайн ажиллаж байгаа” гэв.
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Баянхонгор аймгийн иргэд, малчид харьцангуй бэлтгэл сайтай өвлийг угтжээ. Аймгийн удирдлага өнтэй өвөлжихийн тулд Шадар сайдын эрхлэх хүрээний агентлагуудтай хамтын ажиллагаагаа уялдуулан ажиллаж байгаатай танилцлаа. Гэхдээ иргэд, малчдын тухай нарийн мэдээлэл муу байгаа нь анзаарагдлаа. Тиймээс ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна” гээд “Цаг агаарын, бэлчээрийн тухай зэрэг шуурхай мэдээллээр малчдыг хангах, тэдэнд гар утсаараа мэдээлэл авах тухай зөвлөмжийг яаралтай хүргэ. Өвөлжилтийн хүрээнд хүний эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой бусад мэдээллийг тогтмол авч, тэр дагуу шуурхай ажиллах менежменттэй бай. Нэн түрүүнд оторчидтой заавал очиж уулзаж байж төрөөс ямар үйлчилгээ шаардлагатай байгааг нарийн мэдэж ажлаа уялдуул” гэсэн даалгаврыг өглөө.
“Засгийн газрын хуралдаанаар Баянхонгор аймагт 430 тонн өвс, 760 тонн тэжээл хуваарилсан байсныг аймгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу өвс, тэжээл тус бүрийг 150 тонноор нэмж олгохыг энэ хуралдаанаар шийдэж байна” гэж Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Баянхонгор аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр мэдэгдлээ. 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа тэжээлийг малчдад худалдахдаа тэдний гар дээр бэлэн мөнгө байхгүйг бодолцож төлбөр дээр уян хатан хандахыг Шадар сайд Ө.Энхтүвшин Засаг дарга Г.Батжаргалд даалгалаа. Одоогоор Баянхонгор аймагт шүлхийн тохиолдол илрээгүй боловч хавар болж отроос малчид бууж ирэхээс өмнө шүлхийтэй мал бий, эсэхийг сайтар шалгах хэрэгтэй гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин анхааруулав. Түүнчлэн шүлхийгээс урьдчилан сэргийлэх вакцин ОХУ-аас оруулж ирэх ажлыг Засгийн газар түргэтгэж байгааг дуулгалаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар сайд “Роснефть” -ийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээнд сууна

Д.Сумъяабазар зурган илэрцүүд

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-ын “Роснефть” компанийн удирдлагуудтай хэлэлцээрийн ширээнд суухаар болжээ. Хэлэлцээр энэ сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод явагдах аж.

Энэ өдрүүдэд сайд Д.Сумъяабазар Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй. Тэрээр Давост ОХУ-ын Шадар сайд Аркадий Дворковичтой уулзаж, түлш шатахууны хангамж, геологийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Уулзалтын үеэр түлш, шатахууны хангамжийн найдвартай, тогтвортой байдлыг хангах, үнэ бууруулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа шадар сайд Аркадий Дворковичод илэрхийлсэн бөгөөд ОХУ-ын талаас энэ чиглэлээр цаашид дэмжлэг үзүүлэн ажиллахад бэлэн байгаагаа тодотгосон аж.