Categories
мэдээ нийгэм

Монгол улстай харилцах худалдааны элчийг томилсон байна

Зураг

ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Т.Мэй Монгол Улстай харилцах Худалдааны элчээр парламентын гишүүн Жулиан Найтыг томилжээ. Британийн Засгийн газар хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх зорилгоор гадаад улстай Ерөнхий сайдын нэрийн өмнөөс харилцах эрх, үүрэг бүхий Худалдааны элчийг томилдог уламжлалтай. Монгол Улстай харилцах Худалдааны элчийг томилсон нь хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц үзүүлнэ гэж үзэж байна. Жулиан Найт Консерватив намаас нэр дэвшин 2015 онд парламентын гишүүнээр сонгогдсон. Британийн парламентын Нийтийн танхимын Дижитал, соёл, хэвлэл мэдээлэл, спортын болон Төрийн санхүүгийн байнгын хорооны гишүүнээр тус тус ажилладаг.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Дорноговь аймагт ажиллана

ЗурагЕрөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 24-28-ны өдрүүдэд зүүн болон говийн бүсийн таван аймагт ажиллаж байна.

Тэрбээр өнөөдөр Дорноговь аймагт ажиллах бөгөөд энэ хугацаанд тус аймгийн иргэд хөдөлмөрчдийн төлөөлөлтэй “Саран хөхөө” театрт уулзалт хийх юм. Ерөнхийлөгч өчигдөр Сүхбаатарын иргэдтэй уулзах үеэрээ “Та бүхэн орон нутагт байгаа байр байдлаа илэн далангүй яриарай. Үүнээс үүдэж УИХ, Засгийн газрыг шахаж ажиллах юм. Та бүхний ярьсан чухал санал санаачилга цаасан дээр бууна. Улс, эх орныхоо хөгжлийн төлөө надтай хамтран ажиллаарай” хэмээн уриалсан аж.

Төрийн тэргүүн одоогийн байдлаар нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Багахангай дүүрэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаад байна. Тэрбээр маргааш Говь-Сүмбэр аймагт хүрэлцэн очих юм.

Categories
мэдээ нийгэм

Шадар сайд Ө.Энхтүвшин Баянхонгор аймгийн удирдлагад оторчидтой биечлэн уулзахыг даалгалаа

Баруун болон төвийн аймгуудын өвөлжилт, орон нутгийн Онцгой комиссын үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, аймаг, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх,гамшгаас хамгаалах улсын албадын бэлтгэл, бэлэн байдлыг шалган үүрэг чиглэл өгөхөөр орон нутагт ажиллаж байгаа Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшинээр ахлуулсан ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал,ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг, МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү тэргүүтэй Шуурхай бүлэг өнөөдөр (2018.01.26) Баянхонгор аймгийн Онцгой комиссыг хуралдуулав.

Засаг дарга Г.Батжаргал “Баянхонгор аймагт 2017 онд зуншлага тааруу болж, малчид чадлынхаа хэрээр хадлан базаасан ч хангалттай хэмжээнд бэлтгэж чадаагүй. Энэ өвөл өнтэй эхэлсэн боловч энэ сарын 20-ноос хүйтний эрч эрс чангарч байна. Аймгаас отор нүүдлээр явсан малчин өрхүүдэд болон манай аймагт оторлож байгаа өөр аймгийн иргэдийг эмнэлгийн хяналтад бүрэн авсан” хэмээв. Тус аймгийн хамгийн алслагдсан Шинэжинст суманд оторлож байгаа өрхүүд эмнэлгийн тусламж авах боломжоор хязгаарлагдмал байгаагаас жирэмсэн эхчүүд болон нярай хүүхэдтэй ээжүүд, өндөр настнуудыг төв суурин газарт байлгах арга хэмжээ авч эхэлжээ.

Аймгийн хэмжээнд нийт 4587.7 мянган мал тоологдсон бол өвөл эхэлснээс хойш 21 мянган мал хорогджээ. Одоогийн байдлаар Баянхонгор аймгийн 8 суманд өвс, 9 суманд тэжээлийн нөөц дууссан мэдээтэй байна. Аймаг, сумдын өвс тэжээлийн аюулгүйн нөөцийг нөхөн бүрдүүлэхэд Баянхонгор аймагт мал болон сумын тоонд харьцуулан 414.6 сая төгрөг олгосноор 294.1 сая төгрөгөөр 32468 боодол буюу 650 тн өвс, 119.9 сая төгрөгөөр 235 тн тэжээл худалдан авчээ. Засгийн газрын 186 дугаар тогтоолоор цаг үеийн асуудлыг шийдвэрлэхэд зориулж тус аймагт 60.0 сая төгрөг нэмж олгосон. Уг санхүүжилтээр сум бүрт өвс, тэжээл худалдан авсан боловч малчдын нөөц шавхагдаж байгаа учраас дахин худалдан авах хүсэлтэй байгаа аж.

Засаг дарга Г.Батжаргал “Манай аймагт малын тоо толгой энэ онд 900 мянга орчмоор буурсан нь өвс, тэжээл бэлдэхэд зориулан малаа худалдан борлуулсан гэсэн үг. Малчид одоо бэлэн мөнгөө дуусаж байгаа учраас зээлээр өвс, тэжээл өгөөч гэсэн хүсэлт ирж байгаа. Тиймээс улсын нөөцийн өвс тэжээлээс хуваарилсан хэмжээг нэмж олгохыг хүсэж байна” гэв.

МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү “Баянхонгор аймагт өвөлжилт хүндрэх нөхцөл нэгэнт үүссэн учраас хүн амь нас, эрүүл мэндээр хохирох эрсдэл гаргахгүйн тулд аймгийн эрүүл мэнд болон мэргэжлийн хяналтын байгууллага хамтран онцгой нөхцөлд шуурхай ажиллах шаардлагатай. Наад зах нь гэхэд л, оторчдын гэрт хадгалагдаж байгаа хүнс муудаж эрүүл мэндээрээ хохирох шалтгаан болох вий. Тиймээс тэдэнд хүнсний аюулгүй байдлын талаар зөвлөгөө өгөх зэргээс гарч болзошгүй бүхий л эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаарай. Малын шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд мэргэжлийн хяналтын байгууллага гойд анхаарал хандуулаарай. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Хорио цээрийн хяналтын цэгт тээврийн хэрэгслийг ариутгах ажилд хөрш зэргэлдээ Баянхонгор аймгийн зүгээс ч хамтран ажиллах ёстой” гэлээ.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн М.Оюунчимэг “Баянхонгор аймгийн отроор нүүдэллэн өвөлжиж байгаа өрхүүдэд 23 жирэмсэн эх бүртгэгдсэнээс 18 нь өрхийн эмнэлгийн хяналтад орсон байгаа. Эмнэлгийн түргэн тусламж үзүүлэхэд машин, шатахуун, эмч нарыг дулаан хувцсаар хангах шаардлагатай байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээ, үзлэг хяналт үзүүлэх тал дээр Баянхонгор аймгийн хувьд сайн ажиллаж байгаа” гэв.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Баянхонгор аймгийн иргэд, малчид харьцангуй бэлтгэл сайтай өвлийг угтжээ. Аймгийн удирдлага өнтэй өвөлжихийн тулд Шадар сайдын эрхлэх хүрээний агентлагуудтай хамтын ажиллагаагаа уялдуулан ажиллаж байгаатай танилцлаа. Гэхдээ иргэд, малчдын тухай нарийн мэдээлэл муу байгаа нь анзаарагдлаа. Тиймээс ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байна” гээд “Цаг агаарын, бэлчээрийн тухай зэрэг шуурхай мэдээллээр малчдыг хангах, тэдэнд гар утсаараа мэдээлэл авах тухай зөвлөмжийг яаралтай хүргэ. Өвөлжилтийн хүрээнд хүний эрүүл мэнд, аюулгүй байдалтай холбоотой бусад мэдээллийг тогтмол авч, тэр дагуу шуурхай ажиллах менежменттэй бай. Нэн түрүүнд оторчидтой заавал очиж уулзаж байж төрөөс ямар үйлчилгээ шаардлагатай байгааг нарийн мэдэж ажлаа уялдуул” гэсэн даалгаврыг өглөө.

“Засгийн газрын хуралдаанаар Баянхонгор аймагт 430 тонн өвс, 760 тонн тэжээл хуваарилсан байсныг аймгийн удирдлагаас тавьсан хүсэлтийн дагуу өвс, тэжээл тус бүрийг 150 тонноор нэмж олгохыг энэ хуралдаанаар шийдэж байна” гэж Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин Баянхонгор аймгийн Онцгой комиссын хуралдааны үеэр мэдэгдлээ. 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа тэжээлийг малчдад худалдахдаа тэдний гар дээр бэлэн мөнгө байхгүйг бодолцож төлбөр дээр уян хатан хандахыг Шадар сайд Ө.Энхтүвшин Засаг дарга Г.Батжаргалд даалгалаа.

Одоогоор Баянхонгор аймагт шүлхийн тохиолдол илрээгүй боловч хавар болж отроос малчид бууж ирэхээс өмнө шүлхийтэй мал бий, эсэхийг сайтар шалгах хэрэгтэй гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин анхааруулав. Түүнчлэн шүлхийгээс урьдчилан сэргийлэх вакцин ОХУ-аас оруулж ирэх ажлыг Засгийн газар түргэтгэж байгааг дуулгалаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.26) УИХ-ын гишүүн Н.Учрал Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

Хуулийн төсөл нь 3 заалттай байх бөгөөд оюуны өмч, патент, зохиогчийн эрхийн асуудал, өндөр технологи, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх асуудлуудыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяалалд шилжүүлэх зохицуулалт хийхэд чиглэгджээ. Түүнчлэн УИХ-ын 2016 оны 12 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулж Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрыг чиг үүргийн хувьд ялгаатай Оюуны өмч, инновацийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар гэж өөрчлөн байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын оюуны өмчийн эрхийн хамгаалалтын талаарх олон улсын тавцан дээрх нэр хүнд өсөх, үүсч болох хүндрэлүүдээс сэргийлэх, оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг сайжруулах зэрэг ач холбогдолтой гэж төсөл санаачлагч үзэж буйгаа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Хууль, тогтоолын төслүүдийг баталлаа

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.01.26) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 42 минутад гишүүдийн 55.3 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм. Чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон бусад зургаан хуулийн эцсийн найруулгыг сонсов. Дараа нь Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нар танилцуулав. Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Эрчим хүчний үр ашиг” хөтөлбөрийн хүрээнд 2012 оноос ХБНГУ-ын Сэргээн босголт, хөгжлийн банкны 10.5 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээл, Монгол Улсын Засгийн газрын 2.85 сая еврогийн хөрөнгө оруулалт, нийт 13.35 сая еврогийн санхүүжилтээр “Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэл” төслийг хэрэгжүүлж байгаа. Уг төсөл нь Дарханы дулааны цахилгаан станцын суурилагдсан 48 MВт хүчин чадлыг шинээр 35 MВт-аар нэмэгдүүлж, төвийн бүсийн 10-15 жилийн эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгоход чиглэж байгаа аж.

Төслийн I шатны санхүүжилтийн хүрээнд уурын турбин, турбогенератор, турбины хяналт удирдлагын систем болон өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжүүдийг худалдан авч, турбины өргөтгөлийн барилга, турбингенераторын суурийн нэг, хоёрдугаар үе, эргэлтийн усны насос станцын барилга, хөргөгч цамхаг барих зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Гэвч төслийг 2018 онд бүрэн хэрэгжүүлж дуусгахад нийтдээ 11 сая еврогийн санхүүжилт шаардлагатай байгаа бөгөөд энэхүү нэмэлт санхүүжилтийн Монголын Засгийн газрын санхүүжилтийн хэмжээ 6.5 сая евро, үүнээс 1,5 сая еврог төсвийн санхүүжилтээр шийдвэрлэж, үлдэх 5.0 сая еврог ХБНГУ-ын зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2016 оны арваннэгдүгээр сард зохион байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохиролцсон байна.

Нэмэлт 5 сая еврогийн санхүүжилт нь “Эрчим хүчний үр ашиг-1 хөтөлбөр”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын 2016-2017 оны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээний хүрээнд 30 жилийн хугацаатай, жилийн 2 хувийн хүүтэй, 10 жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй байхаар талууд харилцан тохиролцжээ.

Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва, Д.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ, Д.Мурат, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

Дарханы дулааны цахилгаан станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлээд цаашид станцыг өргөтгөх шаардлага бий гэдгийг гишүүд хэлээд Засгийн газар энэ чиглэлээр ямар ажил төлөвлөж байгааг сонирхов. Төслийг хэрэгжүүлсний үр дүнд бүс нутгийн эрчим хүчний хэрэглээг 10-15 жил найдвартай хангах нөхцөл бүрдэж байгааг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хэлээд станцыг цаашид өргөжүүлэх нь байж болох шийдлийн хувилбар мөн гэв.

Ингээд Эрчим хүчний үр ашиг хөтөлбөрийн Санхүүгийн хамтын ажиллагааны тухай 2016-2017 оны хэлэлцээр, Нэмэлт зээлийн болон төслийн 2 дахь гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 82.7 хувь нь дэмжин баталлаа. Иймд Улсын Их Хурлын дарга хуулийн эцсийн найруулгыг гишүүдэд уншиж сонсгов.

Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг баталлаа

Дараа нь Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, төслийг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Содбилэг танилцууллаа.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлалыг үндэслэн НҮБ-ын гишүүн, манай улстай дипломат харилцаагүй улс орнуудтай дипломат харилцаа тогтоох тухай саналыг 2010 онд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраар дамжуулан 45 улсад албан ёсоор тавьж эхэлжээ. Эдгээрээс өнөөдрийн байдлаар 37 улстай нь дипломат харилцаа тогтоогоод байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улс 186 улстай дипломат харилцаатай бөгөөд үүнээс 184 нь НҮБ-ын гишүүн, 2 нь НҮБ-д ажиглагч статустай юм. Одоогоор Бүгд Найрамдах Жибути Улс, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улс, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улс, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд гарын үсэг зуржээ. Энэ 4 улстай дипломат харилцаа тогтоосноор Монгол Улсын гадаад харилцааг бэхжүүлэх, олон талт хамтын ажиллагааг урагшлуулах, хөгжлийн туршлага солилцох, хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахад тус дөхөм болох аж. Түүнчлэн НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоосноор НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон улсын олон талт механизмийн хүрээнд нийтлэг ашиг сонирхолынхоо төлөө харилцан дэмжиж, хамтран ажиллах боломжууд нэмэгдэх талтай хэмээн үзсэн байна. Иймд эдгээр улстай дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлжээ. Тогтоолын төслүүдийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хэлэлцэн, санал нэгтэйгээр дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм.

Иймд санал хураалт явуулахад Бүгд Найрамдах Жибути Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.3 хувь нь, Сент Кристофер ба Невисийн Холбооны Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг 74.5 хувь нь, Бахамын Хамтын Нөхөрлөлийн Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг 81.6 хувь нь, Белиз Улстай дипломат харилцаа тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг 83.2 хувь нь тус тус дэмжив. Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын дээрх тогтоолууд болон Хуулийн төслийг буцаах тухай Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг сонссон. Чуулганы үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн, С.Бямбацогт нарын Автобензин, дизелийн түлшний үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, түүний үр дагавар цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ улс-төр

“Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.26) Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай” Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сан (ЭЗХХАС)-ийн зээл нь БНСУ-ын Засгийн газраас тус улсын аж ахуйн нэгжийг дэмжин олгодог экспортын зээл бөгөөд манай улсад хөгжлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд зарцуулдаг. Үүнтэй холбогдон зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүдийн гүйцэтгэгч болон зөвлөх компани нь Солонгос Улсын аж ахуйн нэгж байдаг аж.

Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Засгийн газраас 700 сая ам.доллартай тэнцэх солонгос воны хөнгөлөлттэй зээлийг дор дурдсан нөхцөлтэйгөөр авахаар болж байгаа бөгөөд энэхүү зээлийн 200 сая ам.долларын эх үүсвэр нь хоёр улсын Засгийн газар хооронд 2011 онд тохиролцсон ашиглагдаагүй зээлийн үлдэгдлийн хугацааг сунгаж, 500 сая ам.доллар нь шинээр авахаар тохирч буй зээлийн эх үүсвэр юм.

-Зээлийн хүү: 0,2 хувь

-Зээл эргэн төлөх хугацаа: 30 жил

-Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа: 10 жил

Шинээр авах зээлийн эх үүсвэрийг Монгол Улсын Засгийн газар нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа Улаанбаатар хотын агаарын бохирдол, орчны асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах бодлого баримталж байгаа агаад хамтран ажиллах салбар, чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх тодорхой төслүүдийг цаашид хоёр тал хэлэлцэн тохиролцож, Засгийн газраар батлуулах юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ улс-төр

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2018.01.26) Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк (АХБ)-тай 2017-2020 онд хамтран ажиллах стратегийг тохирч, санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчны хамгаалал, нийгмийн салбаруудад хамтран ажиллахаар харилцан тохиролцсон билээ. Дээрх салбаруудын хүрээнд АХБ-аас 2017-2018 онд Монгол Улсад 468 сая ам.долларын санхүүжилтийн эх үүсвэрийг хуваарилсан бөгөөд үүнээс АХБ-ны Энгийн эх үүсвэрээс 404 сая ам.долларын, Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрээс 64 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор төлөвлөөд байгаа аж.

Хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийн зээл нь АХБ-ны хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл бөгөөд жилийн 2 хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй. Харин Энгийн эх үүсвэрийн зээлийн дундаж хугацаа нь 20 жил хүртэл байдаг бөгөөд Лондонгийн банк хоорондын хүү дээр нэмэх нь 0.5 хувийн шимтгэлтэй байдаг аж.

Монгол Улсад хуваарилагдсан зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төслүүдийг тодорхойлохдоо эдийн засгийг төрөлжүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын салбарын тогтвортой байдлыг хангах, ажлын байр бий болгох зэрэг үндсэн чиглэлийг баримталж, хэд хэдэн төслүүдийг боловсруулсан байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Categories
мэдээ спорт

Сакраменто кингс улирлын 15 дахь хожлоо авлаа

Yндэсний сагсан бөмбөгийн холбооны талбайд өнөөдөр дөрвөн тоглолт явагдлаа. Өнөөдөр Сакраменто кингс Майми хитийн талбайд зочилж эцсийн мөчид 89:88-аар ялж улирлын 15 дахь хожлоо байгуулжээ. Сакраменто кингсээс Бадди Хелд багаа тэргүүлж 24 оноо авсан бол рүүки тоглогч Ди Арон Фокс үүргээ сайн биелүүлж 14 оноо авчээ. Мөн төвийн тоглогч Зак Рандолф 10 оноо, 10 самбраар багтаа тус хүргэсэн байна. Харин Майми хитээс холбогч Горан Драгич үүргээ сайн биелүүлж 23 оноо, Уэн Эллингтон 20 оноо авч багаа тэргүүлжээ. Ингэснээр Майми хит 21 дэх хожигдлоо амслаа.

Мөн Денвер Нагеттс талбайдаа Нью Иорк никсийг хүлээн авч довтолгоо зонхилсон тоглолтод 130:118-аар буулгаж авчээ. Наггетсаас Гарри Харрис 23 оноо авчээ. Тэрээр холын зайнаас зургаан удаа довтолж дөрвийг нь оноо болгосон байна. Мөн төвийн тоглогч Николо Иокич 18 оноо авч 10 оновчтой дамжуулалт өгч дабл дабл хийжээ. Харин Нью Иоркоос Кристапс Порзингис, Майкл Бисли нар 21 оноо авсан байна. Харамсалтай нь тэд холын зайнаас 38 хувьтай довтолсон нь хожигдлын гол шалтгаан нь байсан юм.

Вашингтон Уазардс 112:121 Оклахома сити тадр

Миннесато Тимберволвэс 113:126 Голден стэт уарриорс

О.ДАШНЯМ

Categories
мэдээ спорт

Бүх оддын тоглолтын “Mockdraft” дууслаа

nba all star 2018 зурган илэрцүүд

Бид өмнө нь Америкийн сагсанбөмбөгийн лигийн бүх
оддын тоглолтын гарааны тоглогчдыг танилцуулсан билээ. Тэгвэл сэлгээний
бүрэлдхүүн тодорхой болж хоёр багийн ахлагчид болох Стэфэн Көрри, Лэброн Жэймс
нар сонголтоо хийв. Эхний сонголтыг Лэброн Жэймс хийх эрхтэй байсан бөгөөд Стеф
тоглолтын өмсгөлөө сонгосон юм.

Лэброн Жэймсийн багийн
гараанд
:

Багийн ахлагч-Лэброн Жэймс(CAV)-26.8 оноо, 7.9 самбар, 8.6 ассист, 54.9 хувийн довтолгоо

Довтлогч-Кэвин Дурант(GSW)-25.9 оноо, 6.9 самбар, 5.6 ассист, 2 хаалт

Хамгаалагч-Кайри Ирвинг(BOS)-24.5 оноо, 3.8 самбар, 5 ассист, 32.9 минут

Төвийн тоглогч-Дэмаркуз Казинс(NOP)-25.4 оноо, 12.9 самбар, 5.2 ассист, 1.6 хаалт

Довтлогч-Энтони Дэвис(NOP)-26.5 оноо, 10.4 самбар, 2 хаалт, 55.6 хувийн довтолгоо

Сэлгээ: Клэй
Томпсон, Дрэймонд Грийн, Жон Вол, Карл Энтони Таунс, Дамиан Лиллард, Брэдли
Бийлл, Кэвин Лов.

Стэфэн
Көрри
гийн багийн
гараанд
:

Стэфэн Көрри(GSW)-27.6 оноо,
5.2 самбар, 6.5 ассист, 1.6 таслалт

Гианнис Антэтокумпо(MIL)-28.2 оноо, 10.1 самбар, 4.6 ассист, 54.6 хувийн довтолгоо,
1.3 хаалт

Жэймс Хардэн(HOU)-31.2 оноо, 4.8 самбар, 9 оновчтой дамжуулалт, 35.9 минут,
1.8 таслалт

Дэмар Дэрозан(TOR)-24.7 оноо, 4.1 самбар, 5 ассист, 34.5 минут, 47.7 хувийн
довтолгоо

Жоэл Эмбийд(PHI)-23.7 оноо, 10.9 самбар, 3.3 ассист, 1.9 хаалт

Сэлгээ: Рассэл
Вэстбрүүк, Жимми Батлэр, Ламаркус Алдриж, Кирстапс Порзингиз, Виктор Оладипо,
Ал Хорфорд, Кайл Лаури.

Б.АМАРТҮВШИН

Image may contain: 23 people, people smiling

Image may contain: 11 people, people smiling, text


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Цагаан баасан гараг”-ийн зад хямдрал Монголд анх удаа

Монгол түмний маань уламжлалт баяр болох сар шинийн өдрүүдийг угтан “Цахим худалдаа, хөгжлийн төв”-өөс хэрэглэгчдэдээ зориулж нэгэн өвөрмөц арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Энэ нь “Цагаан баасан гараг” гэсэн тодотголтой цахим худалдааны зад хямдрал юм байна. Ирэх хоёрдугаар сарын 2-ны Баасан гарагт болох уг арга хэмжээнд гоо сайхан, эрүүл мэнд, гэр ахуй, хувцас хэрэгсэл, тавилга гээд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний борлуулалтаараа тэргүүлдэг онлайн худалдаа эрхлэгчид оролцох ажээ. Тухайлбал, Монголчуудын хэдийнээ танил болсон shoppy.mn, Mild cosmetics, Mmarket.mn, Emonos.mn, Shuud.com, Megashop.mn, Rio.mn, Beautysecrets.mn, Zen Art зэрэг цахим худалдааны сайтууд “Цагаан баасан гараг”-т бараа бүтээгдэхүүнээ огцом хямдруулна.

Энэ өдөр та гэрээсээ, ажлаасаа гээд интернет орчинд хүссэн бараагаа санаанд оромгүй хямд үнээр худалдан авах боломжтой аж. Мөн та өөрийн сонгосон барааг хүргүүлэн авах боломжтой юм байна.

Цагаан баасан гараг” онлайн худалдааг зохион байгуулагч Цахим Худалдаа Хөгжлийн Төвийн захирал Т. Солонго хэлэхдээ “Их хотын завгүй иргэдийнхээ алтан цагийг хэмнэсэн нэг өдрийн онцгой хямдрал бүхий цахим худалдааг Монголд анх удаа зохион байгуулах гэж байна. Түм түжгэнэж, бум бужигнасан сар шинийн баярын өдрүүд дөхсөн энэ үеэр дэлгүүр, худалдааны төвүүдэд урт дараалал үүсгэж зогсдог цаг ард хоцорч байгаа. Ганцхан товч дараад гар утаснаасаа хүртэл худалдан авалт хийх боломжийг олгож байгаа нь завгүй амьдралын хэв маягтай орчин үеийн хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн шинэлэг арга хэмжээ болж байгаа гэдэгт бид итгэлтэй байна. Цагаан Баасан гараг арга хэмжээг амжилттай зохион байгуулахад хэрэглэгчдийнхээ хэрэгцээг ойлгож эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнийг зах зээлд хаана ч байхгүй хямдралтай үнээр ганцхан энэ өдөр худалдаалж буй хамтрагч байгууллагуудтайгаа ажиллахад таатай байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулснаар цахим худалдааны давуу талыг хэрэглэгчиддээ таниулахаас гадна энэ салбарыг цаашид хөгжүүлэхээр бид зорин ажиллаж байна. Цагаан Баасан Гарагийн огцом хямдралтай онлайн худалдаагаа жил бүрийн сар шинийн баяраар уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна” гэж онцлон дурьдлаа.

“Цагаан баасан гараг”-ийн онцгой хямдрал шөнө дунд эхлээд 24 цаг үргэлжилнэ. Тодруулбал, 02 сарын 01-ны шөнийн 23:59 минутаас эхэлж 02 сарын 2-ны баасан гарагийн 00.00 цагт хаагдах юм байна.

Цагаан Баасан гарагийн үеэр бараагаа огцом хямдруулж хэрэглэгчдэдээ онцгой хямдрал бүхий үйлчилгээ үзүүлж буй дээрх есөн цахим худалдааны компаниуд зөвхөн энэ өдөр сүүлийн үед иргэдийн дунд өргөн ашиглагдах болсон гурван үгт хаягжилтын системийг ашиглан худалдан авалт хийсэн үйлчлүүлэгчдэдээ зад хямдралаас гадна өөрсдийн нэмэлт гарын бэлгийг давхар өгөхөө мэдэгдсэн бол энэхүү арга хэмжээнд оролцож буй KGB Tegbe хүргэлтийн үйлчилгээний Ерөнхий Менежер М. Мөнх-Эрдэнэ гурван үгт ашиглан хүргэлт хийлгүүлж буй үйлчлүүлэгчдэдээ хүргэлтийн үйлчилгээг хамгийн өндөр түвшинд үзүүлэхдээ таатай байх болно гэдгээ онцолж байлаа.