Categories
мэдээ нийгэм

Аврагч, гал сөнөөгч М.Лувсанданзан ДАШТ-ээс мөнгөн медаль хүртжээ

2017 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгаас Монгол Улсаа төлөөлөн оролцсон багш, шавь хоёр Дэлхийн хошой медальтан боллоо.

WRPF холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих газрын дарга, дэд хурандаа З.Мөнх-Эрдэнэ -100 кг-ын төрөлд аваргын алтан медаль, Онцгой байдлын газрын аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч М.Лувсанданзан -82,5 кг-ын нээлттэй төрөлд мөнгөн медаль хүртжээ.

Тэд 2016 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцож З.Мөнх-Эрдэнэ алт, М.Лувсанданзан мөнгөн медаль, хүртэж байсан юм. Тэдний хувьд дэлхийн аваргын хошой медальтнууд болж, спортын түүхэнд бичигдэхүйц томоохон амжилтын эзэд боллоо.

Пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн-2017 тэмцээнд 30 гаруй орны тамирчид оролцсон байна гэж Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Адууны түүх” дэлхийн сонгодог жүжгээс хүний мөн чанарыг мэдэрнэ

ЗурагУДЭТ-ын ээлжит уран бүтээл Оросын болон дэлхийн утга зохиолын ноён оргил хүн төрөлхтний суут ухаантнуудын нэг Лев Толстойн “Холстомер” алдарт туужаас сэдэвлэн бичсэн Марк Розовскийн Европ болон дэлхий дахинаа нэрд гарсан “Адууны түүх” хоёр бүлэгт жүжиг үзэгчдэд хүрэх гэж байна.

Эл бүтээлийг Н.Пүрэвдагвын орчуулга, УГЗ Б.Бямбабаярын хөгжим чимэглэл, зураач О.Баярмагнайн тайз декораци, УГЗ Б.Баатарын найруулгаар Монгол хөрсөнд буулган морио дээдэлдэг монголчуудад толилуулах юм.Энэхүү зохиол нь мориор төлөөлүүлж хүний нийгмийн үзэгдлийг гүн ухааны түвшинд ёгтлон харуулсан сонгодог бүтээл юм. Жүжигт адууны амьдралаар хүмүүний мөн чанар, амьдралын утга учрыг ёгтлон харуулна.
Нээлтийн тоглолт энэ сарын 24-нд болох бол ирэх сарын 03-ныг дуустал үзэгчдийн хүртээл болох юм.

Categories
мэдээ нийгэм

“Монголизм” хэмээх нэр томъёог ашигласан австралийн зохиолч уучлалт гуйв

ЗурагШинэ номондоо Дауны синдромыг тодорхойлохдоо “монголизм” гэдэг нэр томъёог ашигласан зохиолч эмэгтэй уучлалт гуйхын сацуу 20 мянган номоо зах зээлээс эргүүлэн татах шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Австралийн тэргүүлэх биохимичдын нэг, зохиолч Либби Уивер 21 дэх хромсом хос биш 3 болж хуваагдсанаар үүсдэг удамшлын санамсаргүй гажуудал буюу Дауны синдромыг “Би юу идэх ёстой вэ?” хэмээх шинэ номондоо тодорхойлон бичихдээ “монголизм” гэдэг нэр томъёог ашигласныхаа төлөө уучлалт гуйхын сацуу “Энэ үгийг одоо ч анагаах ухааны салбарт ашигласан хэвээр гэж би бодож байлаа. Мөн энэ үгийг доромж утгаар ашигладаг гэдгийг ч мэдлээ. Миний энэ алдаа хэн нэгэнд таагүй сэтгэгдэл төрүүлсэн байж магадгүй юм. Намайг үнэхээр уучлаарай” гэжээ.

“Монголизм” ба “монголойд” гэдэг нэр томъёог 1960-аад оны сүүлч үе хүртэл Дауны синдромыг тодорхойлоход ашигладаг байсан юм.

Жон Лэнгдон Хэйдон Даун гэдэг Их Британийн физикч төрөлхийн ургийн гажигтай хүмүүсийг судалж, оюуны хомсдолтой энэ хүмүүсийн өвчний оношийг тогтоож, “Дауны синдром” гэж өөрийн нэрээр нэрлэсэн түүхтэй. Ийм синдромтой хүмүүс нь монголжуу төрхтэй гэх үндэслэлээр “монголизм”, “монголойд” гэж нэрлэдэг байжээ. Харин эдгээр нэршлийг зохисгүй, монгол хүмүүсийг доромжилсон утга агуулж байна гэж Монгол Улсын төлөөлөгчид эсэргүүцлээ илэрхийлснээр 1965 онд ДЭМБ Дауны синдромыг “монголизм” гэж нэрлэхгүй байх шийдвэрийг гаргаж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Аав, ээжүүд агаарын бохирдлыг бууруулахыг шаардаж жагсана

Image result for агаарын бохирдл“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас агаарын бохирдлыг бууруулах чиглэлд төр, засгаас амласан амлалтаа биелүүлэхийг шаардаж жагсаал зохион байгуулахаар болжээ. Энэ талаар өнөөдөр тус байгууллагын удирдлагууд мэдээлэл хийлээ. Эхний жагсаал энэ сарын сарын 10-нд Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын гадна талбайд зохион байгуулах юм. Дараагийн жагсаал энэ сарын 17-нд Агаарын бохирдлыг бууруулах газар, 24-нд Хүний эрхийн үндэсний комиссын гадна талбайд тус тус болох ажээ.

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү хэлэхдээ: “Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад Нийслэлийн Засаг Дарга тэргүүлэх үүрэгтэй оролцох ёстой. Тиймээс эхний жагсаалаа нийслэлийн удирдлагуудад хаяглаж байгаа юм. Нийслэлийн агаарын бохирдлын дийлэнх хувь нь гэр хорооллын утаанаас үүдэлтэй байна. Тиймээс гэр хорооллын дэд бүтцийг шийдвэрлэж, орон сууц барих замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой. Нийслэлийн удирдлагуудын төлөвлөгөөний дагуу бол энэ онд 5000 айлыг дэд бүтцэд холбосон байх ёстой. Гэвч өнөөдрийг хүртэл зөвхөн газар чөлөөлөлтийн ажил хийлээ. Мөн “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөр, “Түрээсийн 6000 айлын орон сууц” зэрэг төслүүд хэрэгжүүлэх амлалт нь ч хэрэгжихгүй байна. Түүнчлэн 2017-2020 онд гэр хороололд 100 сервис центр байгуулна гэсэн. Өөрөөр хэлбэл, жилд 33-ыг байгуулах ёстой. Гэтэл энэ онд ердөө эхний таван байршилд л сервис центр барих шав тавилаа. Энэ мэт гэр хорооллын дэд бүтцийн асуудал шийдэгдэхгүй байгаа учраас барилга, орон сууц барих ажлууд ч хойшилж байгаа юм. Тиймээс дээр дурдсан ажлуудаа шуурхай зохион байгуулахыг нийслэлийн удирдлагуудаас шаардах болно” гэв.

Монголын төр ирэх онд утааг арилгахад нийт 28 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бол утаанаас болж өвчлөгсөд эмчилгээндээ 160 тэрбум төгрөг зарлагадах тооцоо байна хэмээн хэвлэлийн бага хурал зохион байгуулагчид онцолж байсан юм.

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын зохицуулагч Т.Мандахжаргал хэлэхдээ: “Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийг гэр, байшингаа дулаалах, цахилгаан халаагуур худалдан авах боломжийг бүрдүүлэх зорилго бүхий “Ногоон зээлийн сан”-гийн үйл ажиллагаа хангалтгүй байна. Уг сан өнөөдрийг хүртэл иргэд зээл өгч чадахгүй байгаа юм. Харин арилжааны банкнууд иргэдэд 17-19 хувийн хүүтэй Ногоон зээл олгож байгаа. Нэг айл байшингаа дулаалж, цахилгаан халаагуур худалдан авах, хоёр тарифтай тоолуур, цахилгааны утас авахад 10 сая төгрөг шаардлагатай. Ингэж тооцвол иргэн нэг сая төгрөг аваад гурван жилийн хүүнд 6 сая төгрөг төлнө. Энэ нь маш өндөр хүү. Харин гадаадын орнууд Ногоон зээл маш бага хүүтэй байдаг. Тухайлбал Холбооны Бүгд Найрамдах Герман Улс жилд 1.7 хувийн хүүтэй байна. Тиймээс төр, засгаас ногоон зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарах шаардлагатай байна” гэлээ.

Нийслэлээс эмнэлгийн хүүхдийн тасаг, цэцэрлэг, сургуулийн бага ангиудад агаар цэвэршүүлэгч тавихаар ажиллаж байгаа билээ. Энэ жил 200 ширхэг агаар цэвэршүүлэгчийг тавьсан гэж бидэнд ирүүлсэн албан бичигт дурдсан байсан. Нийслэлд агаар цэвэршүүлэгч шаардлагатай нийт 3500 орчим цэцэрлэг, бага ангиуд байна гэж багцаалдсан. Хотын захиргаа жилд 200 агаар цэвэршүүлэгчээр хангах хурдаар ажиллавал 17 жилийн дараа бүх хүүхдүүд агаар цэвэршүүлэгчтэй болно. Иймээс жилд 200 гэдэг дэндүү хангалтгүй байна. Энэ тоогоо нэмэхийг хотын даргаас шаардаж байна хэмээн “Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ын гишүүн Б.Эрдэнэ мэдээллийн үеэр дурдсан юм.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

2017-2018 онд худалдаанд гарах ухаалаг утаснууд

-IPHONE X ТУН АМЖИЛТТАЙ НЭЭЛТЭЭ ХИЙСЭН. МӨН ЭНЭ САРД УХААЛАГ УТАСНЫ ЗАХ ЗЭЭЛД MOTOROLA MOTO X4, LG V30 ГЭХ ХОЁР ШИНЭ ЗАГВАР ТАНИЛЦУУЛАГДАХ БИЛЭЭ-

HONOR-10

Лондон хотноо энэ оны 12 сарын 5-нд Hyuwei-гийн Honor-9 загварын дараагийн хувилбар болох Honor-10 нээлтээ хийнэ. Тус ухаалаг утас нь Kirin-970 чиптэй 18:9 HDR дэлгэц бүхий Al сурах чадвартай худалдаанд гарах юм. Энэхүү Hyuwei-гийн загвар нь хямд бөгөөд хурдан үйлдлийн системтэй хийгдснээрээ онцлогтой бөгөөд Христийн мэндэлсэн өдрөөс өмнө худалаанд гарч 400 фунтийн ханштай зарагдах юм.

NOKIA-9

2018 оны хоёр сард нээлтээ хийх Финландын тэргүүлэх компани NOKIA-гийн 9 загварын утаснаас хэрэглэгчид тэргүүлэх технологийг хүлээж байна. NOKIA 9 загвар нь хэрэглэгчдийн хүлээлтийг давуулан snapdragon 835 процессор, бүрэн метал unibody загвар, blistrengly fast QHD дэлгэц болон 13 мегапиксэлийн хос камертай, Android Nougat системтэй хийгдэж байгаа юм. Энэхүү ухаалаг утсыг 2017 оны зун нээлтээ хийнэ гэж Nokia мэдэгдэж байсан боловч он гарсны дараа худалдаанд гарахаар боллоо.

SAMSUNG GALAXY S9

Харин 2018 оны гуравдугаар сард нээлтээ хийх Samsung Galaxy S9 болон S9 Plus-ын талаар мэдээлэл тун дутмаг байгаа. Энэхүү шинэ ухаалаг утсыг салбартаа тэргүүлэх технологи болно гэж судлаачид үзэж байна. Яагаад гэвэл Samsung CORPORATION S8, S8 plus ухаалаг утаснуудаас ч их цагийг энэхүү утсыг хөгжүүлэхэд зориулсан аж. Хамгийн шилдэг нь болох Galaxy S9-гийн үзүүлэлт нь Snapdragon 845 порцессор, HDR дэлгэц, 12 мегапикселийн хоёр камер, 10x оптикийн томруулалттай, 64GB дотоод санах ой болон хойд талын хурууны хээ уншигч, түгжээг тайлагчтай байхаар таамаглагдаж байна.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ нийгэм

“Мир ном”-ын дэлгүүрт худалдаалагдаж байгаа бүх ном 18-81 хувь хямдарна

Image result for “Мир ном”-ын дэлгүүр“Мир ном”-ын дэлгүүр намрын хямдралтай худалдааг энэ сарын 9-12-ны хооронд зохион байгуулах гэж байна. Тухайн дэлгүүрт худалдаалагдаж байгаа дотоодын болон гадаадын бүх ном, сэтгүүл 18-81 хувь хүртэл хямдрах аж. Хямдралтай худалдаа эхлэх өдөр шинээр хэвлэлтээс гарсан номууд худалдаалагдаж эхлэх бөгөөд эдгээр номууд мөн хямдралтай зарагдах юм.Уг хямдралтай худалдаа нь хэрэглэгчид өөрсдийн оюуны цэнгэл эдлэх номоо дараагийн хямдрал хүртэл бэлдэж авах боломж өгч байгаагаараа онцлог юм.

Худалдан авагчдаа хүлээлгэж ачаалал үүсгэхгүйн тулд нийт 6 касс ажиллах аж. Жирэмсэн, өндөр настан, 3-с доош насны хүүхэдтэй хүн болон хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулж тусгайлан нэг касс үйлчлэх юм байна. Супер хямдралтай худалдаан Гранд плазагийн 5 давхарт байрлах “Мир ном”-ын төвд зохион байгуулах юм байна. Бусад “Мир ном”-ын салбар дэлгүүрүүд хямдрал зарлагдсан дөрөв хоногийн хугацаанд ажиллахгүй ажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Д.Урианхай “Азийн тэргүүн найрагч” болжээ

Image result for Д.Урианхай

Яруу найрагч Д.Урианхай энэ сарын хоёрны өдөр БНСУ-ын Гвонжу хотноо болсон “Азийн өглөө” нэртэй фестивалиас “Азийн тэргүүн найрагч” цол хүртсэн юм. Шүүлт, зохион байгуулалт, шагналын сан зэргээрээ олон улсад өндөр зэрэглэл тогтоож буй уг шагналд орон орноос дөрвөн орны яруу найрагчийг шалгаруулж, тэдгээрээс шүүгчдийн 100 хувийн саналаар Монгол Улсын яруу найрагч Д.Урианхайг сонгосон байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд фестиваль зохион байгуулах комиссын гишүүн, Солонгосын Орчуулгын уран зохиолын холбооны тэргүүн, Парисын их сургуулийн хүндэт профессор зэрэг хүмүүсээс гадна Нобелийн шагналт Нигерийн яруу найрагч Воле Шоинка байлцжээ. “Азийн тэргүүн найрагч” хэмээх нэр хүндтэй шагналыг 20 сая вон дагалджээ. Д.Урианхайд энэхүү шагналыг олгох болсон үндэслэлд, “Хурдацтай хувиран өөрчлөгдөж буй дэлхий ертөнц, хүний амьдралын элдэв үзэгдлийг уламжлал, шинэчлэлийн харьцаанд яруу найргийн хэлээр төгс илэрхийлсний учир…” гэжээ.


Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн хоригийг МАН-ын бүлэг хүлээж авсангүй

ЗурагУИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа төсвийн тодотголд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, 2018 оны төсвийн төслийг авч хэлэлцэв.

Бүлгийн дарга Д.Хаянхярваа дээрх асуудлаар мэдээлэл хийв. Тэрбээр, “Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд өгсөнгүй, төрийн албан хаагчдад 300 мянгөн төгрөгийг хууль зөрчиж олгохоор болсон, төсвийн хөрөнгө оруулалтыг 94.5 тэрбум төгрөгөөр бууруулсан гэсэн гурван үндэслэлээр Ерөнхийлөгч 2017 оны төсвийн тодотголд бүхэлд нь хориг тавьсан байна. Уг хоригийг бүлэг авч хэлэлцээд хууль зөрчсөн гэх үндэслэл байхгүй тул “Хүлээж авах боломжгүй” гэж үзлээ. Түүнчлэн энэ долоо хоногт багтаан Ерөнхийлөгчийн хоригийг холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж, пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар хэлэлцэхээр тогтов.
Мөн сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдын цалинг огт нэмээгүй тул 300 мянган төгрөгийн урамшуулал олгохоор болсон. Хүүхдийн мөнгө болон цалин нэмэхэд анхаарч ажиллана. Харин төсвийн хөрөнгө оруулалтыг 94,5 төгрөгөөр бууруулсан нь нөгөө талдаа төсвийн чанарыг 0,5 хувиар сайжруулсан явдал болсон” хэмээв.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ирэх оны төсвийн төслийг ахалж ажиллаж байгаагийн хувьд тэрбээр мэдээлэл хийсэн юм. Тус ажлын хэсгээс ирэх оны төсвийг гурван чиглэлд анализ хийж үзээд, “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Төсвийн хүрээний мэдэгдэлд тус тус нийцсэн байна. Гуравдугаарт Засгийн газар орлогоо нэмж зарлагыг хасах чиглэлд төслийг боловсруулж чадаж уу гэдгийг хянаад ганц нэг өөрчлөлтийг тусгасан” гэж Д.Тогтохсүрэн гишүүн ярьлаа.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар тусгай зөвшөөрөл, лиценз олгох ажлыг ил тод, нээлттэй болгоно

2018 оны төсвийн төсөл, үүнийг дагалдан гарах бусад хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы хуралдаанд үг хэлэхдээ тусгай зөвшөөрөл болон газрын наймаатай эрс шийдэмгий тэмцэхээ мэдэгдлээ. Шударга ёсыг алдагдуулж, олон нийтийн бухимдлыг байнга дагуулж ирсэн газрын наймаа, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл дагасан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох цаг болсон гэж Ерөнхий сайд үзэж байна.

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг өргөдөл нэрээр шууд гарын үсгээр олгодог, цөөн хэдэн компани, хувь хүн хэдэн зуугаар нь эзэмшиж, түүнийгээ далд хэлбэрээр бэлэглэх, шилжүүлэх нэрийн дор худалдаж татвараас зайлсхийдэг буруу жишгийг Засгийн газар таслан зогсооно. Тусгай зөвшөөрөл, газар эзэмших гэрчилгээг ил тод нээлттэй, сонгон шалгаруулалт, дуудлага худалдааны зарчмаар олгодог байхыг тусгасан хуулийн төслийг батлуулснаар ирэх онд улсын төсөвт 36 тэрбум төгрөг төвлөрүүлнө гэж тооцоолжээ.

Тусгай зөвшөөрөл болон газар ашиглах, эзэмших эрхийн үндсэн ашиг хүртэгч, эцсийн эзэмшигч, шууд болон шууд бус шилжилт хөдөлгөөний мэдээллийг бүртгэн, хууль бус, далд болон шууд бус хэлбэрээр тусгай зөвшөөрөл, эрх шилжүүлэхэд татвар ногдуулахаар хуулийн төсөлд тусгасан. Татвараа тайлагнаагүй, холбогдох мэдээллийг нуун дарагдуулсан тохиолдолд тусгай зөвшөөрөл, газрын эрхийг нь цуцлах учир тусгай зөвшөөрөл болон газартай холбоотой далд, хууль бус үйлдэл буурна гэж Засгийн газар үзэж байна.

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол иргэдээс их ирж байгаатай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тушаал гарган “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын хэрэгжилтийг түр хугацаагаар зогсоогоод байна.

2017 оны эхний хагас жилийн байдлаар ашиглалтын 1596, хайгуулын 1880, нийт 3476 тусгай зөвшөөрөл бүртгэгджээ.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Алийн болгон Б.Хурцаас айж амьдрах юм бэ

УИХ-ын гишүүнд Ж.Батзандан ТЕГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнийхөө дараа БНСУ-д Элчин сайдаар томилогдохоор болоод буй Б.Хурцын асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр “УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол иргэдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах учиртай. Монгол Улсын хуулийн хэрэгжилтийг хангуулахын төлөө УИХ-ын гишүүн ажиллах ёстой. Б.Хурцтай бид хувийн өш хонзон, маргаан байхгүй. Намайг Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байх хугацаанд Б.Хурцтай холбоотой маш олон өргөдөл ирж байсан. Үүнээс дурдвал,

Нэгдүгээрт, Д.Энхбат гэдэг залууг гадны орноос хууль бусаар унтуулах тариа хийж авчран, шоронд зургаан сар хорьсон. Хууль бусаар хүн хулгайлсан хэргээр гадны шүүхийн байгууллагууд Б.Хурцыг шалгаж байна. Тэр Европын холбоо руу орох эрхгүй болсон. Д.Энхбатын гэр бүлийнхний зүгээс хортой тариагаар тарьсаар байгаад амь насыг нь хохироосон гэсэн өргөдлийг УИХ-д ирүүлдэг. Монгол Улсын жирийн иргэнийг тагнуулын байгууллагын хүн гаднаас хууль бусаар хулгайлан авчирсан явдлыг шүүхийн хүрээнд авч үзэх ёстой.

Хоёрдугаарт, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж, улс төрийн захиалгатай аллага байна гэж үзээд, Монгол Улсын гурван иргэнд ял өгөөд явуулсан. Гэтэл одоо болтол захиалагч нь олдохгүй байна. Энэ асуудлаар би ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржтой олон удаа уулзсан. Асуудлыг тодорхой болгохгүй бол гурван хүнд хий дэмий ял өгөөд явуулчихлаа гэж хэлдэг юм. Үүнийг УИХ-аар ил тод хэлэлцэх учиртай. Энэ бүхнийг УИХ-аар яриагүй байхад Б.Хурцыг гадагш нь элчингээр томилох нь буруу гэж би үзэж байна.

Гуравдугаарт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Худалдаа хөгжлийн банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан хүн бол алдарт тагнуулч Б.Хурц. Уг хувийг Засгийн газар дангаараа авах бүрэн боломжтой байсан. Гэтэл нууцаар худалдах ажлыг Б.Хурц, Ч.Сайханбилэг нар санаачлан зохион байгуулсан. Үүнийг бид УИХ-аар ярилцах учиртай. Энэ асуудлыг эцэслэн шийдэхээс нааш Б.Хурцыг Элчин сайдаар яаран томилох хэрэггүй.

Дөрөвдүгээрт, намайг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад өөртэй нь хамт ажиллаж байсан тагнуулыг хилс хэрэгт хийсэн талаар хохирогчийн эхнэрээс өргөдөл ирж байсан. Энэ асуудлыг одоо болтол УИХ хэлэлцэхгүй байгаа. Ер нь УИХ-ын гишүүд Б.Хурцаас маш их айдаг. Алийн болгон Б.Хурцаас айж амьдрах юм бэ. Б.Хурцад газраа, бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс одоо УИХ-д өргөдлөө өг. УИХ-аар нээлттэй сонсгол хийж, энэ асуудлыг ярилцах цаг болсон. Нээлттэй сонсгол явуулах санаачлагыг УИХ-ын гишүүн миний бие гаргаж байна” гэв.