Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн иргэд ундны усны найдвартай үүсвэрээр хангагдах боломж бүрдлээ

Азийн хөгжлийн банк болон Европын Хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагааг сайжруулах зорилгоор үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах дэд төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хүлээлгэн өглөө.

Дэд төслийг хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд Төслийн захирал, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Азийн хөгжлийн банкны Хот төлөвлөлтийн багийн ахлах Арнауд Хикмэйн, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү, Төслийн зохицуулагч Д.Авирмэд, Комфорт Импексийн захирал Ө.Пүрэвбаатар болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэ үеэр Төслийн захирал, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү “Нийслэлийн зүгээс гэр хорооллыг дахин зохион байгуулж, инженерийн дэд бүтцээр хангах цаашлаад орлогод нийцсэн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон ажлуудыг хийхээр зорьж байна. Энэ ажлын нэг нь Азийн хөгжлийн банк, Европийн Хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд үйлдвэрийн насос, станцын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах дэд төслийг амжилттай хэрэгжүүлж өнөөдөр хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Энэ ажилд идэвхи санаачлага гарган ажилласан Азийн хөгжлийн банк, Европийн Хөрөнгө оруулалтын банк, Ус сувгийн удирдах газрын хамт олонд баярласанаа илэрхийлье. Энэ өргөх насос шинэчлэгдсэнээр нийслэлийн иргэдийн ундны усны хэрэгцээ тасралтгүй, найдвартай үүсвэрээр хангагдах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм” хэмээлээ.

Тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн хүрээнд Үйлдвэрийн станцад гүний худгийн 16 ширхэг насосыг иж бүрнээр нь шинэчлэн суурилуулсан байна. Үүнд өргөгчийн 285 квт-ийн WILO маркийн насос 4 ширхэг, ABB брэндийн 250квт-ийн давтамж хувиргагч 2 ширхэг, 0.4 квт-ийн таслах, залгах төхөөрөмж 3 ширхэг, 300-500 мм-ийн диаметртэй хаалт 11 ширхэг, цахилгаан хаалт 4 ширхэг, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий урсгал хэмжигч 4 ширхэгийг тус тус суурилуулсан байна.

Насос станцуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийснээр, УСУГ-т нэгдсэн удирдлагын СКАДА систем байгуулж, ялангуяа давтамж хувиргагч суурилуулснаар суурилсан насосны ажиллагаатай болж, цахилгаан эрчим хүчийг 15-30 хувь, цэвэр усныг 5-10 хувь хэмнэх тооцоо гарсан байна.

Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын үйлдвэрийн районыг усаар хангадаг Үйлдвэрийн эх үүсвэр буюу “Б” станц нь анх 1964 онд 1-р өргөгчийн 9 гүний худаг, 2-р өргөгчийн 4 ширхэг насос бүхий станцын барилга, 2000 м3-ийн багтаамжтай 2 усан сан, хлорын барилгын хамт ашиглалтанд орж байсан аж гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

Энэ онд 1700 орчим тонн бодис, 3000 орчим тонн давс нөөцлөөд байна

Нийслэлийн Хот тохижилтын газар болон 9 дүүргийн ТҮК-ууд нийт 10.6 сая м.кв нийтийн эзэмшлийн зам талбайд цэвэрлэгээ үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Өнгөрсөн өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний цаснаар нийслэл, дүүргүүдийн нийт 920 зам талбайн үйлчлэгч, иргэдийн бүлгийн 400 гаруй хүн, цас цэвэрлэгээний 30 гаруй машин механизм уртасгасан цагаар ажиллалаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс шуурхай үүрэг өгсний дагуу 2017 оны арваннэгдүгээр сарын 7-ны өдөр ЗАА-ны хэлтсүүд ЭТӨЧ-ний явган хүний зам цас мөсний цэвэрлэгээний ажилд хяналт тавьж, зам дагуух байгууллага, аж ахуйн нэгжүүдийг цэвэрлэгээний ажилд гарган, дүүргүүдээс нэгдсэн зохион байгуулалттайгаар дайчлан ажиллуулж байгаа иргэдийн бүлгийн цэвэрлэгээг газар дээр хяналт тавьж хийлгээд байна.

Энэ онд 1700 орчим тонн бодис, 3000 орчим тонн давс нөөцлөөд байна. Энэ нь өнгөрсөн оны давс бодисын зарцуулалттай харьцуулахад бодис 50 хувиар, давс 2 дахин нэмэгдүүлж нөөцлөөд байгаа гэсэн үг юм. 2017 оны арваннэгдүгээр сарын 6-7-нд орсон цаснаар 225.4 тонн бодис, 115.6 тонн давс зарцуулаад байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Өвлийн гайхамшиг” арга хэмжээ Брюссель хотод болно

Брюссель хотын Захиргаанаас Зул сарын баярыг тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг “Өвлийн гайхамшиг” арга хэмжээтэй холбогдуулан энэ оны 11 дүгээр сарын 7-ний өдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Тус хэвлэлийн бага хуралд Брюссель хотын Захирагч Филипп Клоз болон Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайд О.Оч нар оролцов.

Брюссель хотын Захирагч Филипп Клоз энэ жил Монгол Улс зочин улсаар оролцох болсныг албан ёсоор зарлаж, улмаар энэхүү арга хэмжээ нь хоёр улсын харилцааг хөгжүүлэх, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэж итгэж байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд О.Оч өөрийн улсын талаар болон тус арга хэмжээний үеэр байгуулагдах арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хийв.

Энэхүү арга хэмжээ нь 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 31-ний хооронд бүтэн таван долоо хоногийн хугацаанд болох бөгөөд манай улс Брюссель хотын төв талбайд өөрийн хотхоноо байгуулж, өөрийн улсыг сурталчлан таниулж, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ сурталчилж, урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах юм.

Тус арга хэмжээнд манай улсаас Говь, Дархан нэхий, Модэрн номадс зэрэг томоохон компаниуд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцохоор төлөвлөж байна. Түүнчлэн Хан богд, Хөх монгол зэрэг язгуур урлагийн хамтлаг ирж, тоглолт хийнэ. Мөн Бельги, Нидерландад ажиллаж амьдарч буй зураач, барималч зэрэг уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргахаар төлөвлөж байна.

Түүнчлэн энэхүү арга хэмжээний хүрээнд Бельгийн RTL радио сувгийн нэг сэтгүүлчийг 11 дүгээр сарын эхээр Монгол явуулж, улмаар Монголын тухай нэвтрүүлэг бэлтгэн радиогоор цацах юм.

Ийнхүү энэхүү арга хэмжээнд манай улс зочин улсаар оролцсоноор манай улсын талаарх Бельгийн ард иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, улс орноо эерэгээр суталчлах, улмаар Монгол руу аялах жуулчдын тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Түүнчлэн манай улсаас Европын Холбооны зах зээл рүү гарч буй бараа бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэхэд тодорхой түлхэц үзүүлнэ гэж үзэж байна.

Хэвлэлийн бага хурлын өмнө Элчин сайд О.Оч Брюссель хотын Захирагч Филипп Клозтой уулзаж, Брюссель хотын бэлэг тэмдэг болох “Manneken-Pis” хэмээх шээж буй хүүхдийн хөшөөнд энэ оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд Монгол дээл өмсүүлэхээр тогтов.

Categories
мэдээ нийгэм

Оны шилдэг залуу судлаачид тодорлоо

Оны шилдэг залуу судлаачдад БСШУС-ын сайдын нэрэмжит грант гардуулах арга хэмжээ өнөөдөр /2017.11.08/ БСШУСЯ-нд боллоо. Арга хэмжээнд БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Т.Ган-Эрдэнэ, “Монголын залуу эрдэмтдийн холбоо”-ны ерөнхийлөгч Д.Баттогтох нарын холбогдох албаны хүмүүс байлцав. Энэ үеэр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хүндээ анхаарсан улс орон ямагт хөгждөгийг цохон тэмдэглээд монголын ирээдүй болсон залуусыг тэр тусмаа залуу эрдэмтэн, судлаачдыг бодлогын түвшинд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр цааш нь “Шинжлэх ухаан, технологи, инноваци бол Монгол Улсын ирээдүйг тодорхойлох салбар юм. Тиймээс ч энэ салбарт онцгой анхаарал хандуулж, төрийн бодлогын залгамж халааг хадгалж, залуу эрдэмтэн, судлаачдыг сурч, боловсрох бүхий л нөхцөл, бололцоогоор хангаж ажиллана. Мөн шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд анхаарч, бодлогоор дэмжинэ” гэв.

“Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр нийт 79 илтгэлийг салбар тус бүрээр нь хэлэлцүүлсэнээс шилдгээр шалгарсан 12 бүтээлд БСШУС-ын сайдын нэрэмжит грантыг гардуулсан юм. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд нийт 400 орчим эрдэмтэн судлаач оролцох хүсэлтээ ирүүлжээ. Эдгээрээс эхний шатанд тэнцсэн 230 бүтээлийг зургаан товхимол номд хэвлүүлсэн бөгөөд нийт 79 илтгэлийг салбар тус бүрээр хэлэлцүүлсэн байна.
“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал /ЭШБХ/ нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдад зориулсан судалгааны үр дүн, бүтээлээ хэлэлцүүлэх боломж олгох, дэмжлэг хүртэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулан, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, дэлхийн хэмжээний шинжлэх ухаан, технологийн нээлт гаргах үйл явцыг дэмжсэн үндэсний арга хэмжээ юм.
Эрдэм шинжилгээний товхимолд ирүүлсэн бүтээлийн тоо, чанар болон хамрах хүрээ жилээс жилд нэмэгдэж буйг БНСУ, ОХУ, БНХАУ, Тайвань зэрэг улсын судалгааны хүрээлэн, их дээд сургуульд сурч, ажиллаж буй залуу судлаачид идэвхтэй оролцож байгаагаас харж болох юм. Иймээс ирэх жилийн “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг хилийн чанадад ажиллаж, суралцаж буй залуу судлаачдыг татан оролцуулах бүрэн боломжтой хэмээн үзэж байгаагаа зохион байгуулагчид онцоллоо.
Шилдгээр шалгарсан залуу эрдэмтэн, судлаачдын бүтээлийн танилцуулга:
Байгалийн ухааны салбар хуралдаан /2017.10.07 /
ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Сарантуяа “Энергийн үүсгүүрт ашиглагдах шинэ материалын судалгаа”
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Одонгоо “Хүннү болон хүрлийн үеийн булшнаас олдсон эртний хүний ясанд хийсэн молекул генетикийн судалгаа”
Анагаахын ухааны салбар хуралдаан /2017.10.13/
АШУҮИС-ийн Биоанагаахын ухааны сургуулийн Молекул биологи, удамзүйн тэнхмийн багш Г.Чимэдлхамсүрэн “Олон хүчин зүйлийн шалтгаант эмгэгийн геномын харьцуулсан судалгаа: УАБӨ”
АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн ахлах техникч Б.Буянтүшиг “Орон сууцны дотоод орчны агаарт нарийн ширхэгт тоосонцрын бохирдлыг судалсан дүнгээс”
ХАА-Биотехнологийн салбар хуралдаан /2017.10.14/
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Хонгорзул “Биотехнологийн аргаар үржүүлсэн Эгэл годил өвс (Acorus calamus L.)-ний фитохимийн харьцуулсан судалгаа”
Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Түвшинзаяа “Боомын вакцины вакцинжуулалтын үнэлгээнд рекомбинант РА уургийг ашиглах нь”
Газарзүй-Геологийн салбар хуралдаан /2017.10.20/
МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн туслах багш Э.Алтанболд “Баян нуурын хотгорын үүсэл, морфологийн тайлал”
ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Геодинамик, магматизмийн салбарын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Д.Санчир “Ikh gazrun chuluu pluton in the North-Gobi rift: New data of geochemistry and geochronology”
Техник-технологийн салбар хуралдаан /2017.10.21/
ШУТИС-Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Ууганчимэг “Дулааны боловсруулалтанд орсон шар буурцганд полимеразийн гинжин урвалын аргаар ГМО илрүүлэх”
ШУТИС-ийн ЭХС, Чонбукийн үндэсний их сургуулийн докторант Т.Батгэрэл “Биоанагаахын хэрэглээнд зориулагдсан цахилгаан соронзон шинж чанар бүхий Роботын хөдөлгөөний удирдлагын систем”
Нийгмийн ухааны салбар хуралдаан /2017.11.04/
МУИСийн Хэрэглээний Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн багш Т.Эрдэнэ-Очир “Хэлний соёл судлалын үүднээс метафорыг харьцуулан судлах аргазүйн асуудалд”

Хууль сахиулахын их сургуулийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Мөнхдорж “Хорих ялын дүйцүүлэн хасаж тооцоход математик статистикийн аргачлал ашигласан нь”

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс Стокольмын Конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх бүрэн чадамжтай боллоо

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага хамтран “Монгол Улсад полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхыг бий болгох нь” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Төслийн хаалтын арга хэмжээ өнөөдөр болж, үр дүнгээ хэлэлцсэн юм. Монгол улс “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Стокгольмын Конвенцод 2004 онд нэгдэн орж, энэ төрлийн хорт бодисын эсрэг Үндэсний хөтөлбөрөө батлан хэрэгжүүлж байгаа юм. “Удаан задардаг органик бохирдуулагчийн тухай” Үндэсний хөтөлбөрт цахилгаан эрчим хүчний болон бусад салбарт хэрэглэж байгаа полихлорт бифенил агуулсан цахилгааны төхөөрөмжийн хэрэглээг 2020 он гэхэд зогсоож, байгаль орчинд ээлтэй аргаар устгаж дуусгахаар тусгасан. Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газартай хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийн чадавхыг бий болгох” төслийг 2009 оноос хэрэгжүүлэн, өнөөдөр бусад улсад сайн жишээ болохоор амжилттай дуусгаж байгааг НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын төслийн менежер Ажани Адегбоего хаалтын арга хэмжээний үеэр тэмдэглэсэн юм. Төсөл хэрэгжсэн хугацаанд полихлорт бифенилийн Монгол Улс хууль эрх зүйн орчныг шинэчилж, энэ төрлийн хорт бодисын тооллого явуулж, шинжлэх лаборатори байгуулан, бохирдсон эрчим хүчний тосон тоноглолуудыг цэвэрлэх Итали Улсын технологийг нэвтрүүлжээ. Мөн цэвэрлэгээний явуулын болон суурин цехээр 1000 гаруй тонн бохирдлыг цэвэрлэж, үндсэн зорилтоо биелүүлсэн талаар ЦДҮС ТӨХК-ийнхан мэдээллээ. Полихлорт бифенилийн менежментийн чиглэлээр эрчим хүч болон байгаль орчны салбарын 1200 орчим инженер техникийн ажилтнуудыг сургалтад хамруулж чадавхжуулсан байна.

Энэ үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл төслийн хөрөнгөөр бий болсон иж бүрэн тоног төхөөрөмж буй явуулын болон суурин цех, зөөврийн ачааны машин тэргүүтэй 1.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий хөрөнгийн эзэмших эрхийг “ЦДҮС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нямсамбууд гардуулан өглөө.

Ц.Цэнгэл: Төслийн хүрээнд полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах техник технологи, мэдлэг, туршлагатай болсон

(БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга)

-Даян дэлхийн байгаль орчны сан болон НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын тусламжтайгаар полихлорт бифенилийг байгаль орчинд ээлтэй аргаар устгах техник технологи, мэдлэг, туршлагатай боллоо. Полихлорт бифенилийг Монголд суурьшуулсан итали технологиор устгаснаар эрчим хүчний салбарт ажиллаж буй олон мянган ажилтанд эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхээс гадна тос, тосолгооны материалыг дахин боловсруулах эдийн засгийн хэмнэлттэй зэрэг давуу тал олон харагдаж байна. Мөн улсын хилээр орж ирж буй энэ төрлийн хорт бодист хяналт тавьж, монголчууд өөрсдөө полихлорт бифенилийг хор хөнөөлийг тодорхойлох иж бүрэн лабораторийг ажиллуулж эхэллээ. Эдгээр ажлыг хийсний дүнд Монгол Улс энэ төрлийн бодисын хор хөнөөлийг 2020 он гэхэд арилгаж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломж бүрдээд байна.

Ажани Адегбоего: Монгол Улс Стокольмын конвенцоор олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх бүрэн чадамжтай боллоо

(НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагын төслийн менежер)

-Бидний зүгээс Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэглэгдэж буй тоног төхөөрөмжийг цэвэрлэх чиглэлээр голлон ажилласан. Полихлорт бифенилийн тооллого хийж, энэ төрлийн хорт бодис агуулсан тоног төхөөрөмж, материалыг олж тогтоон мэдээллийн сан бий болгосон. Ингэснээр бохирдсон тос, тоног төхөөрөмжийг цэвэрлэх, устгах ажиллагааг явуулах үндэс суурь бүрдэж, олон улсын стандартын төвшинд шинжлэн тогтоох нэгдсэн лаборатори бий болголоо. Мөн Монгол Улсын Засгийн газраас “Полихлорт бифенилийн бүртгэл хөтлөх, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, устгах, импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх журам”-ыг батлан хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай юм. Дээр нь Монгол Улс төсөл хэрэгжих хугацаанд 1000 тонн полихлорт бифенилийг устгах томоохон зорилтоо биелүүллээ. Энэхүү төслийн хүрээнд бий болсон хүний нөөцийн чадавх, техник технологийн шинэчлэлээ ашиглаад Монгол Улс Стокольмын конвенцоор хүлээсэн үүргийнхээ дагуу 2020 он гэхэд полихлорт бифенилийг устгаж, хэрэглээнээсээ халах бүрэн чадамжтай боллоо.

Categories
мэдээ нийгэм

“Эхийн ноцтой хүндрэлийн өнөөгийн байдал” сэдэвт цахим хурлыг зохион байгууллаа

ЭХЭМҮТ нь ЭМС-ын Удирдлагын зөвлөлийн хурлын шийдвэр, ЭМС-ын 207 тоот тушаалд заагдсан албан үүргийнхээ дагуу эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран цахим хурлыг цувралаар хийсээр байна.

2017 оны 11-р сарын 6-ны өдрийн цахим хурлыг ЭХЭМҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Г.Баттулга удирдан, “Эхийн ноцтой хүндрэлийн өнөөгийн байдал” сэдвээр хийлээ.

Цахим хурлаар ЭХЭМҮТ-ийн ТСА-ны эх барих эмэгтэйчүүдийн эмч Ц.Отгонцэцэг “Эхийн ноцтой хүндрэл, 2017 оны эхний 9 сарын байдал”, ЭХЭМҮТ-ийн ЭЖСТ-ийн эрхлэгч С.Сүнжидмаа “Ихэс түрүүлэлт, эмгэг шигдэлт” сэдвээр мэдээлэл хийв.

Уг хуралд ЭХЭМҮТ-ийн ЭБЭЭ-ийн чанарын менежер Х.Цогзолмаа, ЭЖСТ-ийн эрхлэгч С.Сүнжидмаа, ТСА-ны эмч, ажилчид, Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Хөвсгөл, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Төв, Говьсүмбэр, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Сүхбаатар, Дорнод, Хэнтий зэрэг 17 аймгийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, зөвлөх эмч нарын төлөөлөл бүхий 94 эмч мэргэжилтэн оролцлоо.

Цахим хуралд идэвхитэй оролцож хамтран ажилласан эмч мэргэжилтэн нартаа талархал илэрхийлье.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ИБУИНВУ-ын Парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Лимпнигийн Эрхэмсэг ноён Лорд Ховард тэргүүтэй ИБУИНВУ-ын Парламентын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын парламентын гишүүн Жон Гроган, Дэвид Моррис, Адам Холловэй, Уэйн Дэвид, Нийдхэм Маркетийн Баронесс Скот нар багтсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны хооронд 1963 онд дипломат харилцаа тогтоосныг дурдаад энэ хугацаанд улс төрийн харилцаа сайн явж ирсэн боловч худалдааны эргэлт, эдийн засгийн харилцаа бага байгаа гэлээ. ИБУИНВУ-ын Парламентын төлөөлөгчид ч эдийн засаг, худалдааны харилцаанд анхаарах хэрэгтэй гэдэг дээр санал нэгтэй байсан юм.

Уулзалтын үеэр талууд хоёр орны харилцааны хэтийн төлөв болон бусад асуудлаар санал солилцон ярилцав.

Categories
мэдээ нийгэм

“Иргэний андгай өргөх ёслол” энэ сарын 26-нд болно

Image result for Иргэний андгай өргөх ёслол

Ерөнхий сайдын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Иргэний андгай өргөх ёслол энэ сарын 26-нд Төрийн ордны их танхимд болно.

Эл өдөр Улс тунхагласны өдөр тохиож байгаа ба Монгол Улсын Засгийн газар, Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран 15 дахь жилдээ нийслэлийн шилдэг 850 гаруй сурагчийг оролцуулан зохион байгуулах гэж байна.

Мөн 21 аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Залуучуудын холбоо хамтран орон нутагтаа андгай өргөх ёслолыг нэгэн зэрэг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Иргэний андгай өргөх ёслол нь иргэн хүний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд чиглэгддэг юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Британийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд өнөөдөр (2017.11.08) манай улсад айлчилж буй Британийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд уулзалтын эхэнд Британийн парламентын төлөөлөгчидтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлээд, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа өргөжиж байгааг онцолсон юм.

Тэрбээр “2012 онд хоёр орны Батлан хамгаалах яамд хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулснаас хойш батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан гэж боддог. Энэ хүрээнд олон улсад энхийг дэмжих ажиллагаанд хамтарч оролцох, дадлага сургуулилт хийх, сургагч багш нарыг харилцан солилцох, Зэвсэгт хүчинд морин пологийн спортыг хөгжүүлэх зэрэгт та бүхнийг анхаарлаа хандуулж, хамтран ажиллах чиглэлд дэмжлэг үзүүлэхийг хүсье” гэлээ.

Британийн парламент дахь Олон улсын парламентын бүлгэмийн гишүүн Уэйн Дэвид “Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээрх бидний хамтын ажиллагаа сайн түвшинд байгаа” гээд дээрх асуудалд анхаарлаа хандуулж ажиллах болно хэмээв.

Дараа нь талууд бусад асуудлаар санал солилцсоноор уулзалт өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сэржмядаг охины аав, ээжийг шалгаж дуусжээ

Замын-Үүдээс манай сонины тусгай сурвалжлагч
Э.Хүрэлбаатар, гэрэл зурагчин Ц.Мягмарсүрэн нар мэдээлж байна.
Охин алга болдог өдөр эцэг, эх хоёр нь үнэхээр Дорноговь аймаг руу явсан уу? ямар хэргээр явсан, охин гэртээ яагаад ганцаар үлдэх болов. Хэмээх асуудлаар сураггүй алга болоод байгаа Д.Сэржмядаг охины аав, ээжийг холбогдох байгууллага шалгаж байсан билээ. Охины аав Д.Дашдулам аймгийн төвд ажилд орохоор бүртгүүлэх гэж явсныг тогтоосон байна. Мөн Д.Дашдулам, Б.Хоролмаа нарыг аймгийн төврүү явсныг хамт явсан зорчигчид баталжээ.

Энэ тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы маргаашийн дугаараас хүлээн авна уу.


Б.ҮРЖИГ