Categories
мэдээ нийгэм

Монгол иргэдийг хууль бус хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхааруулжээ

Image result for БНСУ-дБНСУ-д богино хугацаагаар зорчиж байгаа Монгол Улсын иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байхыг анхааруулжээ. Энэ сарын 7-ны өдөр БНСУ-ын Цагаачлалын алба холбогдох байгууллагуудтай хамтран Ичоны аж ахуйн нэгжүүдэд гэнэтийн шалгалт хийж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын 191 иргэнийг нутаг руу нь буцаасан аж. Уг алба нь тогтмол шалгалт хийх бөгөөд солонгос иргэдэд ажлын байрыг нь хадгалан үлдээх зорилготой гэдгээ мэдээлжээ. Мөн БНСУ-руу гурван сарын хугацаатай очсон монгол иргэдийг хууль бусаар хөдөлмөр эрхлэхгүй байх, шаардлагатай тохиолдолд БНСУ-ын Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн биржээс санал болгосон албан ёсны ажлын байранд хууль ёсны дагуу ажиллахыг анхаарууллаа.


Categories
гадаад мэдээ

БНХАУ ирэх онд авлигатай тэмцэх тусгай байгууллагатай болно

Related image

Хятад Улс ирэх онд Ерөнхийлөгч Ши Жинпиний авлигатай тэмцэх кампанит ажлыг өргөжүүлэх зорилгоор авлигатай тэмцэх тусгайлсан хороо байгуулах хууль батлахаар ажиллаж байна.

Сахилга бат хянан шалгах төв хорооноос мэдээлснээр ирэх онд болох Хятадын парламентын жил тутмын хурлаар дээрх алхмыг хийхээр төлөвлөж байгаа аж. Тус хорооны шинэ дарга Зао Лежиний мэдэгдсэнээр шинээр байгуулагдах хороо нь авлигатай тэмцэхэд “өргөн хүрээний ялалт” байгуулж, албан хаагчид авлигын хэрэгт огт холбогдохгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх ёстой гэсэн байна.

Шинээр байгуулагдах Үндэсний хяналтын хороо нь Сахилга бат хянан шалгах хороотой зэрэгцэн ижил эрх мэдэл, нөөц бололцоотой ажиллах бөгөөд бусад авлигатай тэмцэх нэгжүүдийг мөн өөртөө нэгтгэх юм. Тус хороо нь зөвхөн намын гишүүдээс гадна төрийн мэдлийн бусад байгууллагын албан хаагчдыг мөн шалгах эрхтэй байх аж. 2012 онд Ши Ерөнхийлөгч сонгогдсоноос хойш түүний нэрийн хуудас болох авлигатай тэмцэх тэмцлийн хүрээнд 1.4 сая намын гишүүд авлигын хэргээр яллагджээ.

Сахилга бат хянан шалгах хороо нь хэргийг шалгаж дууссаныхаа дараа яллуулахаар цагдаа, эсвэл прокурорт шилжүүлдэг бөгөөд олон улсын хүний эрхийн байгууллагуудаас хэрэг хүлээлгэхийн тулд нойр хасах зэргээр тамлан зовоох арга хэрэглэдэг хэмээн ихээхэн шүүмжилдэг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын хэвлэл мэдээлэл олон улсын ёс зүйг баримталж мөрдөнө

Монголын өдөр тутмын сонинуудын холбоо Дэлхийн сонины холбоо /WAN-IFRA/-ны гишүүнээр албан ёсоор батламжлагдсанаа өнөөдөр зарлалаа. Тус холбооны удирдлагууд хэвлэлийн бага хурал хийж энэ тухайгаа мэдээлсэн юм. Энэ холбоонд гишүүнээр элссэнээр нэг талаас Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбар олон улс, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж буй аж. Нөгөөтээгүүр олон улсын сэтгүүл зүйн хэм хэмжээ, ёс зүйг баримтлан мөрдөх, үүрэг хариуцлага хүлээх, хөгжлийн шинэ шатанд дэвших боломжийг нээж байгаагаараа онцлог юм.

Өнөөдрийн үйл явдал нь Монголд тогтмол хэвлэл үүсэн байгуулагдсан 100 жилийн түүхэнд тохиолдсон томоохон үйл явдал болж байна. Дэлхийн сонины холбоо нь 1948 онд байгуулагдсанаасаа хойш 120 гаруй орны хэвлэл мэдээллийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-ын UNESCO-д зөвлөх статустай мэргэжлийн байгууллага юм. Мөн хэвлэмэл бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийдэг гол субъект аж.

Categories
мэдээ нийгэм

Багш нар ажил хаялт зохион байгуулахгүй

Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо болон Монголын боловсрол, соёл шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо гурван сарын турш багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудлаар тэмцсэн. Ийнхүү тэд ажил хаялтын тэмцэлд шилжиж үр дүнд нь гурван яамтай гэрээ хэлэлцээрт сууж арав хоногын турш цалин нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн байна. Хэлэлцээрийн ширээнд Аж үйлдвэрийн яам, Боловсролын яам, Сангийн яам, Монголын ҮЭ-ийн холбоо болон “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ны тэргүүлэгч нар оролцсон аж. Энэхүү хэлэлцээрийн үр дүнгийн талаар “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо” мэдээлэл хийлээ.

ГУРВАН САРЫН ТЭМЦЭЛ НААШТАЙ ҮР ДҮНГ ГАРГАЖ ЧАДЛАА

Хэлэлцээрийн үр дүнгийн талаар “Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны ерөнхий зохицуулагч Ц. Мөнхтуяа хэлэхдээ “ЗГ-ын зүгээс 2017 онд цалин нэмэх боломжгүй бөгөөд вальютын сантай хатуу гэрээ хийсэн. Тийм учраас үндсэн цалин нэмэхгүй бол урамшуулал, нэмэлт хөлсний зарчмаар багш нарын бодит орлогыг нэмэгдүүлнэ гэсэн шаардлагыг бид хүргүүлсэн. Бодит үр дүнд хүрч чадлаа” гэв.

Ийнхүү гурван яамтай хамтарсан хэлэлцээрийн үр дүнд Боловсролын яам мэдэгдэл хийв. Багш ажилчдад 516 мянган төгрөгийн нэмэлт урамшууллыг 11 болон 12 сард хувааж олгохоор болсон байна. Мөн 2018 оны нэмэлт урамшууллын тухайд дахин хэлэлцээрийн ширээнд сууж багш нарын үндсэн цалинг нэмэгдүүлж бодит орлогыг нэмэгдүүлэх тал дээр хамтран ажиллахаар болжээ.

БАГШ Ц. ЛУВСАНДОРЖ: БАГШ НАР АЖИЛ ХАЯЛТАД ОРОЛЦОХГҮЙ

-Хэлэлцээрийн шатанд явж байгаа учраас багш нар ажил хаялтанд оролцохгүй. Анх хэлэлцээрийн ширээнд суухыг шаардаж ажил хаялтыг эхлүүлсэн. Үүний үр дүнд гурван яамтай хэлэлцээрийн ширээнд сууж эрх зүйн баримт бичгийн гарын үсэг зураад явж байгаа учир бид ажил хаялтад оролцохгүй. ҮЭ-ийн зүгээс үл ойлголцол үүсэж биднийг хууль бус гэж нэрлэж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 124.4 дэх хэсэг дээр хууль бус ажил хаялт гэдгийг зөвхөн шүүх л тогтоодог. Тэрнээс хэн нэг этгээд өөрт таалагдаагүй үйл явдлыг хууль бус хэмээн өөрийн үнэлэлт дүгнэлтийг нийгэмд тараах нь зохимжгүй гэж үзэж байгаа гэв.

ЗГ-аас төрийн албан хаагчдад олгох 300 мянган төгрөгөөөс гадна, багш нарын улирал бүр авдаг 45-н хувийн урамшууллыг нэг хүнд 36 хувь байхаар тогтоож ялгаваргүй шууд олгохоор болсон гэх хуралдаан шийдвэрийн талаар “Багш нарын цалин нэмүүлэх түр хороо”-ны дэд зохицуулагч Б.Бат-эрдэнээс тодруулав.

-Ерөнхийдөө албан ёсоор гарын үсэг зурж эцэслээгүй ч гэсэн 516 мянган төгрөгийг авах яриа хэлэлцэгдсэн байгаа. Энэ дээр түр хорооныхон дотроо зөрчилдөөн үүсгэсэн. Үүн дээр монголын мянга мянган багш нар ч зөрж байгаа. Яагаад гэвэл бид үндсэн цалингаа нэмүүлэе гэж тэмцлээ эхлүүлсэн. Үндсэн цалинг нэмж үнэхээр болохгүй байлаа гэхэд байнгын авдаг урамшуулалтай болоё, нэмэгдэл хөлсийг авая гэсэн санал хүсэлтийг явуулж өнөөдрийг хүрсэн. Гэтэл зөрчилдөөн гарлаа. Хэвлэлийн хурлын үеэр энэхүү шийдвэрийн хүлээн зөвшөөрч байна гэсэн зүйл ярьсан байх. Гэвч энэ нь албан ёсны эцэслэсэн зүйл биш. Бид бүхэл бүтэн гурван сарын турш тэмцэл хийчээд 500 мянган төгрөгөөр амаа таглуулах сэхээтнүүд биш. Бид бодит орлогыг цалин хөлсөн дээрээ байнга авахыг хүсэж байгаа. Нэг удаагийн мөнгөн урамшуулал хүсээгүй. Цаашдаа энэ асуудлаар дахин хэлэлцэнэ. Өнөөдөр шийдвэр гараагүй байхад мэдээллэж байгаад харамсаж байна гэв.

Б.АМАРТҮВШИН

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом” наадам Говь-Алтай аймагт болно

Image result for Болор цом

Оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” яруу найргийн наадам энэ жил 35 дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэ жилийн “Болор цом” наадам төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын 100 жилийн ойн хүрээнд Говь-Алтай аймагт болох аж. “Болор цом”-ын шүлгүүдийг энэ сарын 9-ний өдрөөс МЗЭ-ийн байранд хүлээж авах бөгөөд хураамж нь 5000 төгрөг юм байна.

Л.ЦЭНГЭЛ

Categories
мэдээ улс-төр

​Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.11.09) нэгдсэн хуралдаан 10 цаг 25 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэв. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцсон.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан Монгол Улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлсэн бол Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиар Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах төсвийн хэмжээг мөн нэмэгдүүлжээ.Төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх зарим зайлшгүй шалтгаан нөхцөл байхыг үгүйсгэхгүй боловч төрийн өндөр албан тушаалтан, шүүгч, прокуророос бусад төрийн албан хаагчдад гурван зуун мянган төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тооцож, төсвийн ерөнхийлөн захирагчдын зарцуулах төсвийн багцад суулгасан нь Улсын Их Хурлын чуулганы явц, байнгын хороодын хуралдааны тэмдэглэл болон бусад нээлттэй эх сурвалжаас тодорхой байна гэж байлаа.

Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль болон Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль тус бүрт бүхэлд нь хориг тавьсан гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга дурдлаа.

Үргэлжлүүлэн Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва нар асуулт асууж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар хариулт өгөв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан, С.Чинзориг, Д.Эрдэнэбат, Я.Санжмятав, Б.Пүрэвдорж, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Я.Содбаатар, нар санал хэлж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Цаашид ч Монгол Улсын үндэсний эрх ашгийг зөрчсөн асуудал бүхэнд хориг тавих болно. Мөн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааныг өргөн бүрэлдэхүүнтэйгээр хийж, чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай хийхээр төлөвлөсөн байгаагаа мэдэгдье” гэж онцоллоо.

Ингээд Байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн саналыг хуралдаанд оролцсон гишүүд 85,2 хувь нь дэмжлээ. Үүнтэй холбоотойгоор Улсын Их хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив.

Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа

Үргэлжлүүлэн “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцууллаа.

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэлэлцэж, Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын хороо 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Төсвийн байнгын хороонд шилжүүлэхдээ төрийн албан хаагчдад олгох нэг удаагийн урамшууллын нэр томъёог өөрчлөх чиглэлийн дагуу ажлын үр дүнгийн урамшуулал гэж өөрчилсөн гэж Улсын Их хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулгадаа онцлов.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ төрийн албан хаагчдын ажлын үр дүнгийн урамшуулал гэж нэр томъёог нь өөрчилсөн нь хууль зөрчсөн эсэхийг тодруулж байв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, “Эмч, багш, төрийн албан хаагчдын ажлын үр дүнгийн урамшуулал олгох Засгийн газрын тогтоол батлагдсан хэдий ч эх үүсвэргүй учраас хэрэгжиж байгаагүй. Засгийн газар эх үүсвэрийг нь олоод төрийн албан хаагчдын цалингийн урамшууллыг олгохоор шийдсэн. Гэхдээ Засгийн газар төрийн албан хаагчдын ажлын үр дүнг тооцсоны дараа урамшуулал өгөх албан даалгаврыг өгсөн. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчдын ажлын үр дүнгээс хамаарч урамшууллын 300 мянга хүртлэх төгрөгийг олгоно” гэж хариулж байлаа.

Ингээд УИХ-ын тогтоолын төсөлд “нэг удаагийн буцалтгүй тусламж гэдгийг ажлын үр дүнгийн урамшуулал гэж, давсан орлого гэдгийг жилд гэж өөрчлөх” Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 75.4 хувь нь дэмжив. Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь дэмжсэн.

2018 оны төсвийн хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв

Дараа нь Засгийн газраас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов. Анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, санал хэлсэн. Үргэлжлүүлэн 2018 оны төсвийг хуулиудтай хамт өргөн мэдүүлсэн 15 хууль, Улсын Их Хурлын тогтоолын хоёр төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураав.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Төсвийн байнгын хорооны саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив.

Иймд үлдсэн хууль, тогтоолын төслийн талаар Төсвийн байнгын хороо, бусад байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй дэмжигдсэн 28, дэмжигдээгүй найман саналаар санал хураалаа. Тухайлбал, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ажлын хэсгиээс гаргасан саналуудыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжснээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан түр завсарлав. УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаар зарчмын зөрүүтэй санал хураалтаар үргэлжилнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​”МИР” номын дэлгүүрийн хямдралтай худалдаа явагдаж байна

“Мир” номын дэлгүүр жилд нэг удаа зохион байгуулдаг СУПЕР хямдралтай худалдаагаа гурав дахь удаагаа амжилттай эхлүүллээ. “Мир” номын дэлгүүр энэ арга хэмжээнийхээ үеэр дэлгүүртээ худалдаалагдаж байгаа бүх л ном, сэтгүүлийг бүгдийг нь 18-81 хувь хямдруулан худалдаж байгаа ажээ. Уг хямдралын үеэр бүх насныхан үйлчлүүлж байна. Тус дэлгүүрийн харьяа “Мир ном” хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг хүүхдийн номууд 50 хувь хямдарчээ. Хямдралтай худалдаа “Мир ном”-ын дэлгүүрийн төв салбар “Гранд плаза”-гийн 5-р давхарт 11-р сарын 9-12-ны өдрийг дуустал 10 цагаас 20 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

​Багш нар ажил хаяхгүй

“Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны төлөөлөл, өмгөөлөгчийн хамтаар мэдээлэл хийлээ. БСШУСЯ-наас Багш нарын түр хороонд хандан албан ёсоор 2017 оны 11, 12-р сард ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын багш, ажилчдад үндсэн цалин дээр нь урамшуулал хэлбэрээр 516 мянган төгрөгийн нэмэгдэл олгох болсон тухай мэдэгдсэн байна. МҮЭХ-ноос нийт төрийн албан хаагчдын цалингийн асуудлаар ажил хаялт зарласан ба багш нар урамшуулал авах болсон учраас ажил хаялтад оролцохгүй гэлээ.

“Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны зохицуулагч Ц.Мөнхтуяа “Бид ямартай ч нааштай үр дүнд хүрлээ. 2017 онд цалингаа 50 хувь нэмүүлнэ гэсэн шаардлагын хүрээнд гурван яамтай хэлэлцээр хийсэн. Өнөөдөр БСШУСЯ-наас багш нарт 2017 оны 11, 12 дугаар сард 516 мянган төгрөгийн урамшуулал өгч, бодит орлогыг нэмэгдүүлэхээр боллоо гэсэн мэдэгдэл хүргүүлсэн. Энэ мэдэгдлийг бид албан ёсоор маргааш багш нартаа хүргүүлнэ. Харин 2018 оны нэмэгдлийн тухайд бид дахин хэлэлцээрт сууж, хамтран ажиллана. Ямар нэгэн аргаар багш, ажилчдынхаа бодит орлого болох үндсэн цалинг нэмэгдүүл гэсэн ч цалин нэмж болохгүй бол урамшуулал маягаар бодит орлогыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй” гэв. Мөн “Бид 2018 оны нэг сараас 50 хувь хүртэл нэмэгдүүлэх шаардлага хүргүүлсээр байгаа. Энэ байр суурин дээрээ ч зогссоор байх болно” гэлээ.

Categories
мэдээ спорт

Ерөнхий сайд тамирчдыг хүлээн авч уулзлаа

ЗурагЕрөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр “Монголын 3х3 Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг”-ийн тамирчид, дасгалжуулагч, холбооны удирдлага болон Монголын пауэрлифтингийн тамирчин Б.Чимэдцэрэн нарыг өрөөндөө хүлээн авч уулзлаа

Пауэрлифтингийн тамирчин Батаагийн Чимэдцэрэн Филиппин Улсад болсон Хүндийг өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Хүндийг өргөлтийн төрөлд дэлхийн рекордыг эзэмшигч анхны монгол тамирчин юм.

Эр хүний бахархал энэхүү спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, шинээр хичээллэж байгаа иргэдэд итгэл найдвар төрүүлж, улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж байгаа Б.Чимэдцэрэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх талархал илэрхийлээд спортын амжилт хүслээ.

Сагсан бөмбөгийн тамирчдын амжилт сүүлийн жилүүдэд огцом сайжирч байгааг Ерөнхий сайд онцлоод багийн спортын төрөлд дэлхийн аварга болсон нь том амжилт. Улам сайжруулж олимпоос медаль авахыг ерөөлөө. Тэрээр “Сагсан бөмбөгийн 3х3” төрөлд Токиогийн олимпоос медаль авч чадна гэдэг итгэлийг төрүүлж байна. Та бүгдийг чадна ч гэж харж байна гэлээ. Сагсан бөмбөгчид Монгол Улсын Ерөнхий сайдтай багийнхаа амжилт болон зорилго, мөн бэрхшээлийн талаар илэн далангуй ярилцлаа.

Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг чансаагаараа 160 гаруй байраар урагшилж дэлхийд 28 дугаарт эрэмбэлэгдэх болсон байна.

Монгол Улсын Ерөнхий сайд баг тамирчдад цаашдын тэмцээнүүдэд нь амжилт хүсээд, Монгол Улсынхаа нэрийг улам өндөрт өргөж, ард түмнээ баярлуулж яваарай гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нйиттэй харилца хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Таван градусын хүйтэнд хүүхдүүд цэцэрлэгээ нэхэж гадна жагслаа

Нийслэлийн 10 дугаар тусгай цэцэрлэгийн хүүхдүүд, эцэг эх, багш нартайгаа 5 градусын хүйтэнд нурсан барилгын гадна өнөөдөр жагслаа.

Эдгээр 2-6 насны хүүхдүүд шинэ цэцэрлэгээ дөрвөн жил хоног тоолон хүлээжээ. УИХ-аас 2013 онд актлагдсан уг барилгыг шинээр барих асуудлыг нухацтай эргэж харахыг хүсэж байгаа аж.

Тархины саатай болон дауны хам шинжтэй, давхар согогтой хүүхдүүдэд сэргээн засах цогц үйлчилгээг хүргэдэг тус цэцэрлэгийн барилгыг 2013 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрөөс нурааж, шинэ цэцэрлэг барихаар болжээ.Гэвч өнөөдрийг хүртэл хүүхдүүд өөрсдийн цэцэрлэггүй, Баянзүрх дүүргийн 58 дугаар цэцэрлэгийн дөрвөн ангид хуваагдан явж байна. Уг нь нэг анги хөгжлийн бэрхшээлтэй 6-8 хүүхэдтэй байх ёстой байтал одоо хоёр бүлгийн 40-50 хүүхэд явж байгаа аж.

Тухайн цэцэрлэг нь Нийслэлийн Засаг даргын харьяанд байх үед тус цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барихаар болж, барилгын зураг төслөө 2014 онд гаргаж баталгаажуулжээ. Удалгүй БСШУСЯ-наас концессын гэрээгээр барих 72 цэцэрлэгийн нэг болгон өөрчилж, өөрийн харьяандаа авахаар болжээ. Улмаар цэцэрлэг, яслийн барилга барих явц удааширч, Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах үед барилга барих шийдвэр цуцлагдсан байна. Харин ирэх оны төсвөөс 2,5 тэрбум төгрөг гаргаж, ХХ-аар тусгай цэцэрлэгийг шинэ барилгыг 120 биш 250 хүүхдийн багтаамжтай барих саналыг салбарын яам нь гаргажээ. Хуучин барилгынх нь талбайд 250 хүүхэд багтах боломжгүйгээс гадна хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг асарч, сувилан, сургах олон улсын стандартад нийцсэн тохижилттой цэцэрлэгийг барихад 5,3 тэрбум төгрөг шаардлагатай ажээ.

Нийгмийн ажилтан С.Энхбат хэлэхдээ: “Цэцэрлэг барих өртөг нь 5,3 тэрбум төгрөг. 280 хүүхэд хүлээж авах, хүүхдийг хөгжих нөхцөлөөр хангасан цэцэрлэг барихад ямар үндэслэлээр 2,5 тэрбум төгрөг тусгасныг мэдэхгүй байна. Улсын төсөв хэлэлцэж байгаа энэ үед үүнийг эргэж хараач.

2,5 тэрбум төгрөгөөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тохирсон, стандартад нийцсэн цэцэрлэг барьж чадах уу. Улсын төсөв батлагдчихвал баригдах боломжгүй болох байх. Барилга барилгүй таван жил царцчихаад байж өнөөдөр дахиад ийм байдалтай улсын төсөвт суугдах гээд байна” гэлээ.

Эцэг эхийн төлөөлөл Б.Мөнхчимэг хэлэхдээ: “Бид дөрвөн жил 58-р цэцэрлэгт хүүхдээ тэвэрч аваачиж өгдөг. 10 дугаар цэцэрлэгтээ өдөр бүр хүүхдүүддээ хөдөлгөөн заслын эмчилгээнд оруулдаг байсан бол одоо долоо хоногт хоёр удаа оруулж байна. Цэцэрлэгээ л хурдан барьж өгөхийг хүсэж байна” гэв.