Categories
мэдээ улс-төр

С.Зоригийн хэргийг нууцаас гаргах эсэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. С.Зоригийн хэргийн холбогдох материалуудыг нууцаас гаргах эсэх асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Уг асуудлыг Засгийн газарт танилцуулахаар ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадь нарын тагнуулын болон прокурорынхон Төрийн ордонд ирсэн. Тэд одоо Засгийн газрын гишүүдэд асуудлыг танилцуулж байна.

Categories
мэдээ улс-төр

​С.Зоригийн хэргийг нууцаас гаргах тухай хэлэлцэнэ

Засгийн газрын хуралдаан яг одоо хуралдаж байна. Энэ хуралдаанаар С.Зоригийн хэргийг нууцаас гаргах эсэх тухай асуудлыг хэлэлцэх юм. Хэрэгтэй холбоотой 15 000 хуудас бүхий материал байдаг бөгөөд 14926 хуудас материалыг нууцаас гаргах уу үгүй юу гэдгийг шийднэ. Үлдэж байгаа 74 хуудас бүхий материал нь уг хэргийг захиалагчтай холбоотой мэдээлэл байгаа учраас нууцын зэрэглэлд нь хэвээр үлдээх бололтой.

Categories
мэдээ улс-төр

Д.Сумъяабазар: “Цагаан хад”-ны боомт хүртэл нүүрс тээвэрт зөвхөн монгол жолооч нар ажиллана

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Гашуун сухайт” боомтын ачааллыг бууруулах талаар мэдээлэл хийв. Тэрээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Гашуун сухайт” боомтын ачааллыг хүйтний улиралд бууруулах зорилгоор 2018.03.01-ний өдөр хүртэл түр арга хэмжээ авах шийдэлд хүрлээ. Энэ хүрээнд “Цагаан хад”-ны боомт хүртэл нүүрс тээвэрт зөвхөн монгол жолооч нар ажиллах зохицуулалт хийж, түүнээс цааш 23 км-т 65 тоннын даацыг 115 тонн болгож нэмэгдүүлэхээр боллоо. “Цагаан хад” боомтоос цааш монгол болон хятад жолооч нар тээвэрлэлтийн хэмжээгээ нэмэгдүүлж, “Гашуун сухайт” боомтод хүргэх арга хэрэглэнэ. “Цагаан хад”-ны боомтод нүүрс буулгалт, ачилттай холбоотой тоосонцор ихээр үүсэх эрсдэлтэй боловч чиргүүл нэмэх шаардлага үүсч байна. Нүүрс тээвэрлэгч авто машинуудын даацыг нэмэгдүүлж ачааллыг сааруулснаар 284 тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Засгийн газрын зүгээс урд хөрштэй 2018.03.01-ний өдрийг хүртэл улстөрийн хүрээнд хэлэлцээр явуулж, шийдэлд хүрнэ” гэв.

Categories
мэдээ улс-төр

Зөрчлийн хуулийн холбогдох заалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний жагсаал, цуглаанд оролцох эрхийг хязгаарласэн гэж ҮХЦ үзэв

_DSC0660

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн өнөөдрийн Дунд суудлын хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн, эсхүл сэтгэцийн өвчтэй, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан, эсхүл жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татсан, эсхүл дарамт шахалт үзүүлсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан зэвсэг, хэрэгслийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэсний “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жагсаал, цуглаанд оролцуулсан…” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Зөрчлийн тухай хуулийн дээрх заалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүний жагсаал, цуглаанд сайн дураараа оролцох эрхийг хязгаарлах боломжийг бүрдүүлсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж, дээрх заалтын “… эсхүл хөгжлийн бэрхшээлтэй…” гэсэн хэсгийн үйлчлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн байна.

Categories
мэдээ улс-төр

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлага “Санал хүргүүлэх тухай” албан тоотыг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа

УИХ-ын дарга М.Энхболд МҮХАҮТ-ын удирдлага, гишүүдтэй уулзалт хийвМонголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Удирдах зөвлөл, Эдийн засгийн бодлогын зөвлөлийн гишүүдтэй Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд уулзлаа.

Уулзалтад МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, тус Танхимын дарга М.Оюунчимэг, орлогч дарга М.Сарандаваа болон “Барс” группийн ерөнхийлөгч Ч.Амарбаатар, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар, “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан, “Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл нар оролцлоо.

Танхимын төлөөллийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболд хүлээн авч уулзсан бөгөөд тэд төсөв, санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг таатай болгох, үйлдвэрлэгчдэд хууль эрх зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх, татвар нэмэхээс илүүтэй татварын бааз суурийг тэлэхэд анхаарах, төрийн үрэлгэн байдлыг өөрчилж, цомхон, чадварлаг болгох, төрийн менежементийг сайжруулах, төсвийн зардлыг нэмэхгүй байх, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудыг нэн яаралтай хувьчлах зэрэг 8 зүйлийн шаардлага, хүсэлт тавьж байсан билээ.

УИХ-ын дарга М.Энхболд хэлсэн үгийнхээ эхэнд “Та бүхний тавьсан шаардлага, хүсэлтийн дагуу Засгийн газарт 9 зүйл бүхий УИХ-ын даргын зөвлөмжийг хүргүүлсэн. Нийтдээ Засгийн газарт албан ёсоор 3 удаа хандаж, Засгийн газраас зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар бидэнд эргэж мэдэгдсэн. Хэдийгээр дутуу дулим асуудал байгаа ч бүхэлд нь авч үзвэл бидний хамтын ажиллагаа ахицтай байна гэж хэлж болно” гэлээ.

Тэрбээр улс орны эдийн засгийн байдал нэг үеийг бодвол дээрдэж, өсөлт гарч байгаа ч иргэдийн ахуй амьдрал, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дорвитой өөрчлөлт мэдрэгдэж, дэмжлэг болж чадахгүй байна. Тиймээс та бид хууль эрх зүйн болон бодлогын асуудлуудаар цаашид тогтвортой хамтран ажиллах нь чухал. УИХ-аас энэ онд багтааж Банкны салбарын хуулиудыг өөрчлөн шинэчлэхээр зорьж байна. Ингэхдээ хэлэлцүүлэгт мэргэжлийн байгууллагууд, үйлдвэрлэл бизнесийнхэн, иргэдийн төлөөллийг оролцуулан, санал бодлыг нь сонсож, нэлээд нухацтай авч үзэх нь зүйтэй гэж үзэж байгаа гэв.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын дарга М.Энхболдод талархал илэрхийлээд, “Татварын орлого байнга давж биелж, нийт дүн нь 1.1 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ бол манай бизнес, үйлдвэрлэлийн салбарынхан үүргээ сайн биелүүлж байна гэсэн үг. Цаашид татварын дарамтыг багасгахад анхаарлаа хандуулна уу гэж юуны өмнө хүсье. Эдийн засагт өсөлт гарч, татварын орлого давж биелж байгаагийн шалтгааныг зөв харж, анхаарлаа юунд төвлөрүүлэхээ оновчтой тодорхойлох нь нэн чухал.

МҮХАҮТ-аас өнгөрсөн хугацаанд 2500 гаруй компанийг хамруулсан “Монголын бизнесийн орчны судалгаа”-г хийлээ. Түүнчлэн эрдэмтэн судлаачидтай хамтран “Монгол Улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол” гэсэн томоохон хэмжээний баримт бичиг боловсруулж гаргалаа” гээд дээрх хоёр судалгааны эмхэтгэлийг УИХ-ын дарга М.Энхболдод гардуулав.

Ноён Б.Лхагважав “Дөрөвдүгээр сард Тантай уулзахдаа гардуулсан 8 зүйл хүсэлт, шаардлагын дагуу холбогдох байгууллагууд ажил, арга хэмжээ авч хэрэгжүүлснийг бид мэдэж байгаа. Гэхдээ олигтой өөрчлөлт ороогүй асуудлууд ч бий. Тухайлбал, 2018 оны төсвийн зардал өмнөхөөсөө буурсангүй. Төрийн өмчит улсын үйлдвэрийн газруудыг ядаж ХК болгох, хувьчлах асуудлаар ямар ч өөрчлөлт гарсангүй. НӨАТ-ын шинэ тогтолцоо хэрэгжсэнээр татварын орлого нэмэгдэж байгаа ч бүтээмж талдаа огт өөрчлөлт алга. Долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Зөрчлийн тухай” хууль бизнес эрхлэгчдэд томоохон дарамт учруулж эхэллээ. Татварын болон хууль, хяналтын байгууллагын байцаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх нь нэн чухал байна” гэж тэмдэглээд МҮХАҮТ-ын “Санал хүргүүлэх тухай” албан тоотыг УИХ-ын дарга М.Энхболдод гардууллаа.

Уг албан тоотод банкны зээлийн хүүг захиргаадлын аргаар биш, бусад арга замаар хэрэгжүүлэх саналаа тусгасан байна. Түүнчлэн валютын ханшийн өсөлт, зөрүүгээс болж хохирч, алдагдал хүлээж буй компаниудад төлбөрийг зээл авсан өдрийн ханшаар төлөх боломж олгох, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад зарим өөрчлөлт оруулах, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэд байгуулагдсан Төсвийн хяналтын зөвлөлд МҮХАҮТ-ын төлөөллийг багтаах, алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудыг яаралтай хувьчилж, бизнесийн зарчмаар ажиллуулах, төсвийн хөрөнгө оруулалт, концессийн гэрээ, зээлээр хийгдэж байгаа бүх үйл явцыг ил тод, нээлттэй болгох асуудлуудыг тусгажээ.

Уулзалтад оролцсон “Барс” группийн ерөнхийлөгч Ч.Амарбаатар валютын ханшийн өөрчлөлтийг тооцох арга зам, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар банкны хадгаламжийн хүүг бууруулах, “БСБ сервис” ХХК-ийн ерөнхий захирал Б.Жаргалсайхан банкны зээлийн хүүг бууруулах асуудлыг хуулиар биш, бусад боломжит арга хэрэгслээр шийдэх, “Туушин” ХХК-ийн ерөнхий захирал Н.Зоригт улсын төсвөөс санхүүждэг олон төрлийн сангуудыг цэгцлэх, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл татварын хуулиудад өөрчлөлт оруулахдаа баримтлах зарчмын асуудлуудыг хөндөж ярилаа.

Түүнчлэн УИХ-ын гишүүн, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир банкны зээлийн хүүг хуулиар хязгаарлах, эсэх болон татварын багц хуулиудыг шинэчлэх, бизнесийн орчныг эрүүлжүүлэх зэрэг чиглэлээр УИХ, Байнгын хорооноос баримталж буй чиглэлийн талаар товч танилцуулав.

УИХ-ын дарга М.Энхболд Та бүхний саналыг бид анхааралтай судалж үзэх болно. Цаашид УИХ-аас бизнес, эдийн засгийн орчныг сайжруулах, эрх зүйн тогтолцоог оновчтой өөрчлөн шинэчлэх чиглэлээр МҮХАҮТ, бизнес эрхлэгчидтэй нягт хамтран ажиллах болно гэж төгсгөлд нь хэллээ.

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, УИХ-ын даргын зөвлөх Ц.Мөнхбаяр нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Оройн оргил ачаалалтай үед нийтийн тээвэрт 90 гаруй автобус нэмэгдүүлэх зохицуулалт хийжээ

niislelНийслэлийн тээврийн газраас иргэдээс ирүүлж буй санал хүсэлтийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний оройн оргил ачаалалтай 19:30-22:00 цагийн хооронд дараах чиглэлүүдэд дунджаар 90 гаруй тээврийн хэрэгсэл нэмэгдүүлэх графикийн зохицуулалтыг хийсэн. Тухайлбал,

  1. Ч:1 “5 шар-Офицеруудын ордон”
  2. Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”,
  3. Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал -Зунжин”,
  4. Ч:30а “Жанжин клуб-Зүүн 4 зам-МУБИС-Ард кино театр”,
  5. Ч:30б “Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр”,
  6. Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн автобааз”,
  7. Ч:47 “Орбит -Ард кино театр”,
  8. Ч:51 “3,4-р хороолол-МУИС–Дүнжингарав худалдааны төв”,
  9. Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”,
  10. Ч:59 “ХМК-Офицеруудын ордон”,

Мөн оройн оргил цагаар ачаалал ихтэй дундын зогсоолуудаас буюу МУБИС-Улаан чулуут, Ард кино театр -Орбит, Дүнжингарав худалдааны төв зогсоолоос төв замаар 3,4-р хороолол, Офицеруудын ордоноос- ХМК чиглэлүүдэд 17:30-19:20 цагийн хооронд 20-30 минутын давтамжтайгаар чиглэл тус бүрд 2-3 автобус явуулах төлөвлөлт хийгдэн 2017 оны 11 дугаар сарын 29-ний өдрөөс хэрэгжүүлэн эхлүүлээд байна.

Нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтээ 11323176, 11326352 дугаарын утаснуудад 24 цагаар өгөх боломжтой

Categories
мэдээ нийгэм

“Соёл урлаг-үндэсний дархлаа” уриан дор чуулж байна

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Соёл урлагийн ажилтны улсын II чуулган” Төрийн ордны Их танхимд үргэлжилж байна. Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм.

Тэрбээр Монгол Улсын Засгийн газар соёл, урлагт зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гэдгээ илэрхийлээд чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ. Үүний дараа УИХ, Засгийн газрын гишүүн Ц.Цогзолмаа “Соёл урлаг үндэсний дархлаа сэдвээр илтгэл тавьсан юм. Нийт 500 гаруй төлөөлөгч оролцож буй энэ удаагийн чуулган “Соёл урлаг-Үндэсний дархлаа” уриан дор зохион байгуулагдаж байна. Чуулганы эхний өдөр “Соёл, урлагийн бодлого төлөвлөлт” (БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болд) , “Соёл урлагийн салбарын хүний нөөцийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв” (СУИС-ийн Дэд захирал Ч.Алтанцэцэг), “Соёл урлаг зах зээлд” (Урлаг судлаач, урлаг судлалын ухааны доктор Н.Батмөнх), “Монголын хөгжил дэх соёлын орон зай” (МУСГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо) зэрэг илтгэлүүдийг хэлэлцсэн юм.”Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган” маргааш буюу арваннэгдүгээр сарын 30-нд зургаан салбар хуралдааны хүрээнд үргэлжилнэ.
“Соёлын болон байгалийн өв”- Монголын үндэсний музей
2.“Тоглолт, үзвэр үйлчилгээний чанар, хүртээмж”- Улсын филармони
3.”Ном хэвлэл ба хэрэглэгчдийн оюуны хэрэгцээ”- Хүүхдийн төв номын сан
4.”Бүтээлч орон зай-Дүрслэх урлаг”-Уран зургийн галерей
5. “Дэлгэцийн орчин дахь Монгол контент”-БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхим

6.”Монгол Дизайн “-Засгийн газрын II байр, Соёл урлагийн газрын хурлын танхим

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бирваа: Карл Марксын “Капитал”-ын гурван ботийг орчуулахад насныхаа ихэнхийг зориуллаа

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, ахмад гүүш Шар тайжийнхан овогт Бүрэнгийн Бирваатай уулзаж хөөрөлдлөө. Нас сүүдэр есөн арванд дөтөлсөн өтгөс буурал маань оюун санаа залуугийн цогоор гэрэлтэж, уудам сайхнаар ертөнцийн аж төрлийг бясалган сууна. Хүн төрөлхтний соёл иргэншил, түүхэнд сүүлийн хоёр зуун жил ямар нэгэн байдлаар нөлөөлсөн Карл Марксын “Капитал” хэмээх алдарт бүтээлийг герман хэлнээс монгол хэлнээ бүрнээ орчуулахад тэрээр амьдралынхаа гучин таван жилийг зориулжээ.

-Карл Марксыг хүн төрөлхтөн эерэг, сөргөөр янз бүрээр л үнэлдэг байх. Гэвч, тэр бол хэн ч маргашгүй агуу их түүхэн сэтгэгч. Түүний “Капитал” гэдэг бүтээлийн үнэ цэн ч хүмүүн ертөнц оршсоор буй цагт хэзээд бууршгүй гэдэг. Та энэ ланжгар “амьтан”-тай насныхаа ихэнхэд ноцолдлоо гэв үү?

-Одоогоос 150 жилийн өмнө, 1867 онд Германы суут сэтгэгч, агуу их эрдэмтэн Карл Маркс гол бүтээл болох “Капитал” хэмээх гурван боть зохиолынхоо нэгдүгээр ботийг Английн Лондон хотноо хэвлүүлсэн байдаг. Маркс чинь хөөрхий өнөөдөр л хүн төрөлхтний суут сэтгэгч гэгдээд байгаа болохоос насан зүг болтлоо төрөлх герман орноосоо иргэншил гуйсаар буцсан хаанахын ч бус иргэн юм шүү дээ. Өнөө цагт компьютер хүүхэн хүртэл Арабын баян улсаас шууд иргэншил авч байхад ертөнцийн суутан тэр хүн иргэншилгүй, бараг л оршуулах газаргүй талийгаач болж байсан гэхээр хүнийхээ хувьд дэндүү өрөвдөлтэй. Гэвч, Карл Маркс өнөөдөр нэгэнт Германы төдийгүй дэлхийн хүн нэгэнт болж дээ. “Капитал”-ын хоёрдугаар ботийг 1885 онд, гуравдугаар ботийг 1894 онд К. Марксын хамтран зүтгэгч, насан туршийн үнэнч нөхөр Фридрих Энгельс нь хэвлүүлсэн юм билээ. Энэ бол Ф.Энгельсийн мөнхийн гавьяа гэсэн үг. “Капитал” хэмээх энэ агуу бүтээл гадаадын тавь дахь хэл дээр орчуулагдсан нь миний унаган сайхан монгол хэл. Би энэ бүтээлийн нэгдүгээр ботийг 1963-1977 онд, хоёрдугаар ботийг 1978-1982 онд, гуравдугаар ботийн нэгдүгээр хэсгийг наян найман он хүртэл орчуулсан юм. 1989 оноос орчуулгыг хэвлэлд бэлтгэж эхлэх үед манай нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, Нийгмийн ухааны институт хэвлэлтийг санхүүжүүлж чадахаа байлаа. Ингээд арваад жилийн хойно “Капитал”-ын монгол орчуулгыг АНУ-ын “Соросын сан” 1999-2001 онд хэвлүүлсэн дээ.

-Одоо ч боть гэж тамхины нимгэн цаасархуу зүйлсийг нэрлэх болж. Марксын ботиуд хэмжээ нь гэхэд л явж өгөх байлгүй дээ?

-Пээ, юу ярина вэ, хүү минь. Нэгдүгээр боть чинь үндсэндээ жаран хэвлэлийн хуудас. Хоёрдугаар боть дөч орчим, гуравдугаар боть бас тэр орчим дөхөж очно. Тэгэхдээ миний хувьд тэдгээр ботийг туурвиагүй, зөвхөн дуун хөрвүүлсэн гэхэд бараг насаа барж. Тэгэхэд Марксын бүрэн түүвэр ботиуд гэвэл уулнаас ч өндөр, ус далайгаас ч арвин юм бий. Бараг зуугаад боть болох байх шүү. Би харин тэр их далайг гэтэлж амжсангүй, тийм өндөр уулыг бараг давж барсангүй дээ. “Капитал” чинь франц хэлэнд анх, Орост 1872 онд орчуулагдсан. Тэр орчуулга нь одоо хүртэл уншигдаж л байна. Үүний дараа англи, итали хэл гээд бусад орнууд хөрвүүлсэн.

-Манайхан бавайсан сахалтай хүнийг харахаараа л “Карл Маркс шиг” гэж дооёолж байгаа ч юм шиг, дотнорхож буй ч юм шиг хэлээд байдаг. Ер нь тэр хүний тухай жаахан яриач?

-Карл Маркс гээч энэ суут хүмүүн Германы Трийр хотод 1818 онд төрсөн. Боловсролын хувьд хууль болон философийн мэргэжлээр суралцаж. Тэрээр Германы тэр үеийн улс төр ба үндэсний эдийн засгийн тогтолцоог хурцаар шүүмжилж, Европын чөлөөт хэвлэлүүдэд нийтэлдэг байсан тул Германд улс төрийн талаар хавчигдаж мөн Францын Парис, Бельгийн Брюссельд ч ажиллах боломжгүй байсан тул 1849 оноос хойш Английн Лондонд 1883 онд насан эцэслэх хүртлээ амьдарсан хүн л дээ. Ф.Энгельстэй хамтарч “Шинжлэх ухааны социализм” буюу одоогийн бидний нэрлэдгээр “Мàðêñèçìûí” îíîëûã áîëîâñðóóëñàí. Германы агуу их тэр философич Гåãåëèéí äèàëåêòèê àðãà áîëîí ò¿¿õèéí òóõàé ¿çëèéã болон òóõàéí ¿åèéí äýëõèéí õºãæëèéí çºð÷èë, øàëòãààíóóäûã ñóäàëñíû ¿íäñýí äýýð “Äèàëåêòèê ìàòåðèàëèçì” ба “Түүхэн материализм”-ын онол болгон цааш нь хөгжүүлж улмаар нийгмийн дэвшил хөгжлийн гол хөдөлгүүр нь эдийн засгийн хүчнүүд болон харилцаанууд мөн гэдгийг нотолсон юм. Капитализмын үүсэл хөгжил, мөн чанар болон үйл явцыг нь капиталист үйлдвэрлэл түрүүлж хөгжиж байсан Английн Манчестер хотод газар дээр нь олон жил судлан, хөлсний хөдөлмөр, нэмүү өртөг, таваар мөнгө, тогтмол ба хувьсах капитал, анхны хуримтлал зэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлсон л доо. Энэ суут бүтээлийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрөн үнэлдэг тул хөгжилтэй орнуудын их, дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний байгууллагуудын номын сангийн фондын салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь болдог. Монгол орон хүн төрөлхтний хөгжлийн жамаар зах зээлийн буюу капиталист нийгмийн харилцаанд шилжиж байгаа өнөө үед энэ алдарт бүтээл нь эдийн засгийн онолын түүхэн хөгжил, капиталист зах зээлийн эдийн засгийн мөн чанар, үндсийг таньж мэдэх, нийгмийн шинжлэх ухааны онолын олон урсгалыг харьцуулан судлаж хөгжүүлэх, судалгааны диалактек, логик аргыг хэрэглэх зэрэг олон чиглэлээр манай эрдэмтэд, оюутан суралцагсдад томоохон тус нэмэр болно. Маркс франц хэвлэлийн оршил үгэндээ “Шинжлэх ухаанд дардан зам гэж байхгүй, алжаалаас шантралгүйгээр түүний бартаат жимээр мацсан хүн л шинжлэх ухааны туяат оргилд гарч чадна” гэж 1872 оны гуравдугаар сарын 18-нд бичсэн байдаг.

-Их зохиолч Дашдоржийн Нацагдорж, эрдэмтэн Цэвээн Жамсранов нар хамтран өнгөрөгч зууны гучаад онд “Капитал”-ыг орчуулж байсан гэж ярьдаг даа?

-Манайхан тэгж ярьдаг. Яг орчуулчихсан зүйл байхгүй. Бас “Үнэн” сонины эрхлэгч байсан Ц.Намсрай гуай орчуулах гэж нэгдүгээр бүлэгтэй нь ноцолдож үзээд больсон гэж байгаа. Энэ бүтээлийг дуун хөрвүүлэхэд эдийн засаг мэддэг байхаас гадна олон дахин уншсан байж сайтар ойлгоно. Би 1958-1963 онд Герман улсын Берлин хотод Нийгмийн ухааны институтыг эдийн засагч мэргэжлээр төгссөн юм. Сүүлд энэ мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалахаар сурч байхдаа зарим ойлгогдохгүй зүйлсийг германчуудаас их асууна. Германы эрдэмтэд энэ бүтээлийг өөрсдөө ч их судалсан улс.

-Маркс “Капитал”-аа Рокффеллерүүдийн захиалгаар бичсэн гэдэг бил үү?

-Тэр худлаа. Маркс англид амьдардаг, англи, франц хэлтэй хүн байсан болохоор тэгж хэлж болохгүй.

-“Капитал”-ыг Оросын большевикүүд буруу ухаж тайлбарласнаар хүн төрөлхтний түүх бараг зуугаад жил жам ёсноосоо гажуудсан гэх юм?

-Орос өргөн уудам газар нутагтай, “Капитал”-ын орос орчуулга байсан ч тариачид нь нэлэнхүйдээ уншсан гэдэг ч юу л бол. Ленин мэдээж их уншсан байж таараа. Ер нь Зөвлөлтөд Марксизм, Ленинизмыг Сталин л гуйвуулаад эхэлсэн хүн шүү дээ. Хувьсгалыг хүчирхийллийн замаар, өмч хувьчлалыг хүчээр хийсэн. Тэрүүний гай манайд ч халдсан шүү дээ. Польш улсад тариачны өмч хэвээрээ байж байгаад одоо цагтай золгосон. Марксын онолд ч тийм л юмыг тусгасан байсан. Гэтэл Зөвлөлтөд тариачны өмчийг хүчээр булаасан. Манайд ч нэгдэлжих хөдөлгөөн гэж ардынхаа хөрөнгийг хураасан. Энэ л гажуудал болсон. Миний сурч амьдарч байсан ардчилсан Герман социалист орнууд дотроо амьдрал дээгүүр байсан.

-Таны аав тайж гаралтай хүн байсан гэсэн. Хэлмэгдэлд бодвол өртсөн л байх даа?

-Миний аав Цэцэн сартуулын хошууны тамгын газарт бийрийн бичээч байсан Бүрнээ хэмээх тайж хүн. Хожим цагаатгагдсан бичгийг нь харахад жинхэнэ нэр нь Бүрнээбаяр юм билээ. Зохиолч Ванган гуайн аав Ламжавтай нэг дор ажиллаж байсан гэдэг. Гучин найман онд хэлмэгдэхээ мэдсэн ч юм уу нутгаасаа оргож Хөвсгөлийн Ханхад амьдарч байгаад удалгүй баригдаж үгүй болсон байдаг. Аавын ах нь том лам бас буудуулсан. Би чинь 1929 онд одоогийн Завхан аймгийн Завханмандал суманд төрсөн хүн л дээ. Сантмаргац сумын бага сургууль дүүргээд Улаанбаатар хотын Офицерын дунд сургуулийг онц сайн гэрчилгээтэй төгссөн. Эрхэлсэн ажил гэвэл “Үнэн” сонины газарт орос хэлний орчуулагч, Намын түүхийн буюу Нийгмийн ухааны институтэд орчуулагч, ахлах редактор хийж байлаа.

-“Үнэн” сонинд Монголын оюун санааны ланжгаруудтай мөр зэрэгцэн ажиллаж байж дээ?

-Би Бямбын Ринчен гуайн дэргэд нэг өрөөнд хоёр жил ажилласан. “Үнэн” сонин чинь оросоор гардаг байсан. Би тэр хүнээс маш их зүйл мэдэж авсан. “Үнэн” сонины том нийтлэлүүдийг товчилж орчуулаад орос сонинд хэвлэнэ. Яруу найрагч Чойжилын Чимэд, сүүлд Гадаад явдлын яамны сайд байл уу даа Эрдэмбилэг нар ажиллана. Ринчен гуай орчуулагч бидний бичснийг уншаад “Ингэж бичиж байх ч” гэж тагнай шогшрох нь их хэцүү. Нэг бүрчлэн зааж өгдөг учраас бид ч их зүйл сурсан. Ц.Намсрай гуайн удирдлагад ажиллаж байтал Намын түүхийн институт байгуулагдаж, захирлаар нь Д.Төмөр-Очир гуай томилогдсон. Төмөр-Очир гуайгаас би Ломоносовын их сургуулийн сэтгүүлчийн ангид явуулж өгөөч гэж их гуйсан. “Орос хэл ийм сайн сурсан хүн өөр оронд явж сурах хэрэгтэй. Германд явж сураад Маркс, Энгельсийн зохиолыг орчуулах нь дээр” гэснээр 1958 онд гадаад сургуулийн элсэлтийн шалгалт өгч тэнцэн, Гадаад харилцааны яамны нэр дээр явж байлаа. Лейфцигт хэлний бэлтгэлд сурч байтал өвөл нь Төмөр-Очир гуай очихдоо намайг Берлин рүү шилжүүлсэн. Жаран гурван онд сургуулиа онц төгсөөд иртэл тэр буянтай хүн маань жилийн өмнө хэлмэгдэн Баянхонгор руу нутаг заагдсан байсан. Эхлээд би “Эсэргүүний хүүхэд” нэртэй байснаа хожим “Төмөр-Очирын хамсаатан” гээд явчихсан.

-Таны үр хүүхдүүд өндөр боловсролтой хүмүүс байдаг биз?

-Би чинь дөрвөн хүү, ганц охинтой хүн. Охин Оюунбилэг маань аавынхаа эдийн засагч мэргэжлийг Германд эзэмшихдээ миний сурч байсан сургуулийг төгссөн нь их сайхан хувь заяа юм даа. Хүү, хууль зүйн ухааны доктор Мандахбилэг маань ГХЯ-нд консулаар ажиллаж байна. Манай хүргэн доктор, профессор Л.Энхтайваныг та таних байлгүй. Одоо Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнээр ажилладаг хүн бий дээ.


Categories
мэдээ нийгэм

ДОХ, Сүрьеэгийн эрт илрүүлэгт онцгойлон анхаарна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өнөөдөр Глобаль Сангийн Монгол Улсыг хариуцсан менежер Аллан Нфамбаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар глобаль сангийн улс орнуудтай хамтран ажиллаж байгаа бодлого, чиглэл, санхүүжилт, Монгол Улсад хэрэгжиж байгаа болон хэрэгжихээр батлагдсан хөтөлбөр төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийн тогтвортой байдал, шилжилтийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын Засгийн газраас баримталж буй бодлого, хөтөлбөрийн талаар харилцан мэдээлэл солилцов.

Энэ үеэр Сайд Д.Сарангэрэл Монгол Улсад ДОХ, сүрьеэ өвчинтэй тэмцэх чиглэлээр 2003 оноос хойш Глобаль сан тасралтгүй буцалтгүй тусламж үзүүлж ирснийг Засгийн газар өндрөөр үнэлж байгааг онцлон тэмдэглээд, эдийн засаг, нийгмийн хүндрэлтэй өнөө үед ч санхүүжилтээ үргэлжлүүлэн олгохоор болсон явдалд талархаж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Глобаль сангаас олгож байгаа санхүүжилтийг ДОХ, сүрьеэгийн халдварын идэвхтэй илрүүлэг, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх, хөтөлбөрийн хэрэгжилтэд бүх талуудын оролцоог хангах, зорилтот бүлгийн хүн амд чиглэсэн үйл ажиллагаануудыг үр дүнтэй явуулах тал дээр онцгой анхаарч ажиллахаа мөн илэрхийлэв.

Ноён Аллан Нфамба Эрүүл мэндийн сайдад хандан Монгол Улс ДОХ, сүрьеэтэй тэмцэх чиглэлээр өнөөг хүртэл гаргасан ололт амжилтыг сайшаагаад, цаашид Монгол Улсын Засгийн газрын ДОХ, сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд Глобаль сангийн зүгээс үргэлжлүүлэн дэмжиж, шилжилтийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсыг үнэлэв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2015-2017 онд Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганыг тэргүүлэн ажиллаж байгаа билээ.

2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст АНДЧ-ы даргын сонгуульт ажлыг хүлээлгэн өгсөн бөгөөд өнөөдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тус хариуцлагатай үүргийг Афганистан улсын Хүний Эрхийн Тусгаар тогтнолын Комиссын дарга, хатагтай, доктор Сима Самарт шилжүүлэн өгөв.

Энэ үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс АНДЧ-ыг өнгөрсөн хугацаанд амжилттай сайн удирдан ажилласан хэмээн оролцогч гишүүн улсууд онцлон сайшааж үнэлж буйгаа илэрхийлсэн байна.

Тухайлбал, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы ээлжит 20 дугаар хурал, хоёр жил тутмын бага хурлыг “Эрүү шүүлт болон бусад хэлбэрийн зүй бус харьцаанаас урьдчилан сэргийлэхэд хүний эрхийн үндэсний байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдвээр амжилттай зохион байгуулж, бүс нутгийн хэмжээнд хүний эрхийн байгууллагуудын харилцаа холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, зөв гольдролоор чиглүүлэн удирдаж ирснийг онцолжээ.

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний Байгууллагуудын Олон Улсын Улсын Зохицуулах Хорооны (OУЗХ) магадлан итгэмжлэлийн А статус авсан байгууллага АНДЧ-ны бүрэн эрхт гишүүн болдог дүрэмтэй. Одоогоор тус Чуулган нь 15 бүрэн эрхэт, 7 харилцагч гишүүн байгууллагатай болоод байна.

АНДЧ-ны дүрэм ёсоор Удирдах Зөвлөлийн хурлыг зохион байгуулж буй ХЭҮБ-ын дарга нь АНДЧ-ны даргаар 2 жил сонгогдон ажилладаг бөгөөд сүүлийн жилүүдэд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тус чуулганыг тэргүүлж байсан билээ.

Тэрбээр ХЭҮК-ын Захиргаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ө.Ундрахын хамт 2017 оны 11 дүгээр сарын 29-нөөс 30-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болж буй Ази, Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы ээлжит 22 дугаар хурал, хоёр жил тутмын бага хуралд Ази Номхон Далайн Чуулганы даргын хувиар оролцож байна.

Энэ удаагийн арга хэмжээг Ази Номхон Далайн Чуулган, Афганистан улсын Бие даасан Хүнийн Эрхийн Комисс хамтран зохион байгуулж байгаа бөгөөд АНДЧ-ын удирдах зөвлөлийн гишүүд болон АНДЧ-ын гишүүд тулгамдаж буй хамтын асуудал, хүний эрх ба бизнестэй холбоотой тулгамдаж буй ижил төстэй асуудал зэргийг хэлэлцэж байна. Хоёр дахь өдөр нь буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-нд АНДЧ-ын хоёр жил тутмын бага хурал болно.

Тус бага хурлаар Ази Номхон Далайн бүс нутгийн чуулганы гишүүд болон НҮБ-ын дотооддоо шилжин суурьшигчдын хүний эрхийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч болон иргэний нийгмийн байгууллагууд, НҮБ-ын агентлагууд оролцож, зөрчил маргаан, хүний эрхийн асуудал, хүний эрхийн байгууллагуудын оролцох үүргийн талаар хэлэлцэх юм.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2002 онд Ази Номхон Далайн бүс нутгийн чуулган /АНДЧ/-ны бүрэн эрхт гишүүнээр элсэн ажиллаж байна. АНДЧ-ны гишүүн болсноор хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах асуудлыг бүс нутгийн түвшинд хэлэлцэх боломж бүрддэг онцлогтой