Categories
мэдээ нийгэм

Франц Улсад ажиллаж байна

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, тус газрын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Франц Улсад ажлын айлчлал хийж байна.

Тус улсад хийж буй айлчлалын гол зорилго нь 2010 онд МУ-ын Онцгой байдлын ерөнхий газар, БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий удирдах газар хооронд байгуулсан “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг шинэчлэх, хоёр талын харилцан хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах яриа хэлэлцээрийг хийхэд чиглэгдэж байгаа юм.

Төлөөлөгчид өнөөдөр нисдэг тэрэгнээс эрэн хайх, аврах ажиллагаа явуулдаг Нисгэгч сургалтын Хэли-Юнион төв, аврагч, гал сөнөөгчдийг бэлтгэдэг сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Мөн Иргэний аюулгүй байдлын баазтай танилцан үзүүлэх сургуулилтыг үзэж сонирхон туршлага судлах юм.

2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын ерөнхий удирдах газрын удирдлагатай уулзан талуудын цаашдын хамтын ажиллагааны талаар яриа хэлэлцээрүүдийг хийх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээ үргэлжилж байна

“ОЮУТАН ТЭЭВЭР-2” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНАХичээлийн шинэ жил эхлэсэнтэй холбоотойгоор хөдөө, орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх хөдөлгөөн нэмэгддэг. Үүнээс шалтгаалан зам тээврийн осол, хэргийн тоо эрс нэмэгддэг. Жил бүрийн энэ үеэр Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн алба хамтран “Оюутан тээвэр” хамтарсан хяналт шалгалтыг орон нутгийн замд зохион явуулдаг.

Энэ талаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын нийтийн тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн О.Энхбатаас тодрууллаа:

Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэсэн урсгал ихээхэн нэмэгддэг энэ тал дээр ямар зохицуулалтыг хийж байгаа вэ?

– Жил бүрийн хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан орон нутгаас Улаанбаатар хотыг зорьсон зорчигч урсгал нэмэгддэг. Иймд Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор зорчигч урсгалын тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж ажилладаг. Энэ жилийн хувьд “Оюутан тээвэр-2” арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд бид зорчигчдын эрэлт хэрэгцээг хангасан тээвэрлэлтийг гүйцэтгүүлхийн тулд нэмэлт тээврийн хэрэгслүүдийн хуваарь, төлөвлөгөөг гаргаж, зорчигчдыг тээвэрлэж байна. Энэ хугацаанд бид давхардсан тоогоор нийт 1009 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаж иргэдэд үйлчлээд байна.

Орон нутгийн Замын цагдаагийн албатай хамтран “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээний хяналт шалгалтыг тогтмол явуулж байна. Энэ нь 21 аймагт байрлах орон нутгийн замын цагдаагийн тасгууд, автотээврийн хяналтын улсын байцаагч нар хамтран орон нутгийн замын постуудаар ажиллаж байна. Мөн нийслэлийн 4 чиглэлд автотээврийн хяналтын улсын байцаагч нар, замын цагдаагийн албаныхан хамтран явуулын хяналт шалгалтыг ажиллуулж байна. Жишээ нь: Лүн, Дархан, Багануур, Хоолтын шалгах цэг юм.

Энэ жил 2017 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Авто тээврийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Замын хөдөлгөөний дүрэм болон бусад холбогдох хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор дээрх хяналт шалгалтыг зохион байгуулж байна.

Уг хяналт шалгалтаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгэх гэрээгүй, гэрээний хугацаа дууссан иргэн, аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийлгэхгүй байх, хамтарсан хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцогчдод хяналт тавих, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэж хэвшүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байна.

Иймд иргэд өөрсдийн болон хайртай хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалж нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ гүйцэтгэх гэрээтэй, GPS-ын хяналттай, техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдсан, даатгалтай тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байгаа тохиолдолд хурдыг хэтрүүлэлгүйгээр зорчих, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар ханган хөдөлгөөнд оролцхыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийг хуваах боломжтой эсэхийг зөвхөн судалж байгаа гэв

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал нар өнөөдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Д.Ганхуяг, тус хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга Ч.Батбаатар нартай уулзлаа.

Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны Засаг дарга Д.Ганхуяг хэлэхдээ “Бид иргэдийн сонголтыг хүндэтгэж, Баянзүрх дүүргийн Засаг даргыг батламжлахыг шаардаж, мөн дүүргийг хоёр хуваахыг эсэргүүцэж жагсаж байна. Баянзүрх дүүрэг өнгөрсөн нэг жил Засаг даргагүй учраас нэг ч бүтээн байгуулалт хийгдээгүй. Мөн намын ялгаа маш их гарч байна.” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал тэдний санал хүсэлт, шаардлагыг сонсоод “Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Баянзүрх дүүргийн Засаг даргын үүргийг Д.Пүрэвдаваа гүйцэтгэж байсан. Саяхан өөр ажилд шилжиж байгаа учир Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлж өгнө үү гэсэн өргөдлөө өгсөн. Нийслэлийн Засаг дарга өөрийнх нь хүсэлтийн дагуу захирамж гаргаж, ажлаас нь чөлөөлсөн. Хотын даргын хувьд Баянзүрх дүүргийг яаралтай Засаг даргатай болгох зорилт тавьж байна. Хуулийн дагуу шаардлага хангасан хүний нэрийг өргөн баривал батламжлахад бэлэн” гэсэн юм.

Харин дүүргийг 2 хуваах тухайд хэлэхдээ “Дүүрэг хуваах асуудлыг хуулиараа УИХ шийддэг. Нийслэлийн Засаг даргын хувьд Баянзүрх дүүргийг хуваах боломжийг судлах ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан. Уг ажлын хэсэгт Баянзүрх дүүргээс хэд хэдэн хүн бий. Одоогоор зөвхөн хуваах боломж байгаа эсэхийг судалж байна. Эцсийн шийдийг УИХ гаргана.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Батлан хамгаалах яамны “Хүндэт тэмдэг”-ээр шагнав

Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Алтанхишигийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар тус яамны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг өнөөдөр ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян гардуулан өглөө.

Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Э.Алтанхишиг нь ОБЕГ-ын даргын Б/710 дугаар тушаалаар Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн даргаар томилогдон ажиллахаар болсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Тархинд цус харвалтын шалтгаан

Categories
мэдээ соёл-урлаг

20 орчим хамтлаг, дуучин хандивын тоглолтод нэгдлээ

“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, попынхны хамтарсан “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт Төв цэнгэлдэхэд боллоо.

Дөрвөн цаг үргэлжилсэн уг тоглолтод МУГЖ Ж.Уранчимэг, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, СТА, поп дива С.Наран, Т.Дэлгэрмөрөн болон “Никитон”, “Аадар”, “Аясын салхи”, “Нисванис”, “Чоно”, ”Fire” зэрэг 20 орчим хамтлаг, дуучид оролцон ая дуугаа өргөн хандивын аянд нэгдлээ.

Тоглолтын орлогыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмэндээ эргээд мэдээлнэ гэдгээ “Хурд” хамтлагийнхан тоглолтын төгсгөлд онцолсон юм.

Дашрамд дурдахад ард иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аянд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж/, 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

“Хурд” хамтлагийн санаачлагаар Онцгой байдлын албанд туслахаар Монголын рок, попынхны хамтарсан “Бид эх орондоо хайртай” хандивын тоглолт Төв цэнгэлдэхэд боллоо.

Дөрвөн цаг үргэлжилсэн уг тоглолтод МУГЖ Ж.Уранчимэг, Б.Дашдондог, Ж.Алтанцэцэг, СТА, поп дива С.Наран, Т.Дэлгэрмөрөн болон “Никитон”, “Аадар”, “Аясын салхи”, “Нисванис”, “Чоно”, ”Fire” зэрэг 20 орчим хамтлаг, дуучид оролцон ая дуугаа өргөн хандивын аянд нэгдлээ.

Тоглолтын орлогыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард түмэндээ эргээд мэдээлнэ гэдгээ “Хурд” хамтлагийнхан тоглолтын төгсгөлд онцолсон юм.

Дашрамд дурдахад ард иргэдийн санаачлагаар эхлүүлсэн Онцгой байдлын албанд туслах хандивын аянд 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн /хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж/, 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглараад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

П.Сэргэлэн: Дотоодын тариаланчид улаанбуудайгаа борлуулж дууссаны дараа импортын асуудлыг ярина

-МАХНЫ ЭКСПОРТ 3-4 ДАХИН НЭМЭГДЛЭЭ-

Image result for П.Сэргэлэн

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнтэй ярилцлаа.


-Энэ жил зуншлага тааруу, ихэнх нутгаар гантай байлаа. ургац алдана гэж аль долдугаар сарын эхээс ярьж эхэлсэн. одоо ямархуу явцтай байна вэ?

-Улсын ургацын комисс саяхан хуралдсан. Хуралдахаас өмнө яамны зүгээс газар тариалангийн бүс нутаг руу дөрвөн ажлын хэсэг томилж ажиллуулсан юм. Бүрэлдэхүүнд нь туршлагатай, хашир тариаланчид, шинжлэх ухаан, технологийн чиглэлээр ажиллаж буй сал-барын эрдэмтэд, яамны Газар тариалангийн бодлого хэрэгжилтийн газрын мэргэжилтнүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сангийнхан багтсан. Тэд ургацын урьдчилсан балансаа тогтоогоод ирлээ. Тухайн ажлын хэсэг тариаланчидтай уулзаж газар дээр нь зөвлөгөө өгч ирээд урьдчилсан дүнгээ гаргасан. Бид энэ жил 370 мянган га талбайд улаанбуудай тариалсан. Өнгөрсөн зун манай улсад сүүлийн 60 жил тохиогоогүй ган боллоо шүү дээ. Цаг агаарын энэхүү нөхцөл байдлаас хамаарч зүүн, баруун, төвийн бүсийн урд хэсэг ургац алдаад байна. Нийт авах ёстой улаанбуудайныхаа 54 хувийг хурааж авна. Бидэнд 320 мянган тонн улаанбуудай хэрэгтэй. Ийм хэмжээний улаанбуудайгаар гурил үйлдэрлэж дотоодынхоо хэрэгцээг хангадаг. Харин энэ жил үндсэндээ нийт ургацынхаа 50 хувийг алдсан гэсэн үг. Тиймээс ОХУ-ын Хөдөө аж ахуйн яамтай уулзалт хийсний дүнд үлдсэн 50 хувийг дотоодын зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр худалдаж авахаар тохиролцоо хийсэн.

-ОХУ-аас улаанбуудай авахад хэл ам их гардаг. Нөөцөд олон жил хадгалсан буудайг хямдхан авч оруулж ирээд байна гэдэг. Энэ жил ямархуу чанартай улаанбуудай оруулж ирэх вэ?

-Энэ жил тийм асуудал байхгүй. Бид энэ жилийн шинэ ургацын улаанбуудай худалдаж авна. Худалдаж авахдаа ОХУ-д худалдан борлуулж буй үнээс хямдаар авах юм. Буудайн чанар, үнэнд гурил үйлдвэрлэгчид өөрсдөө хөндлөнгийн хяналт хийгээд явна. Улаан буудайгаа оруулж ирэхдээ нэг цонхоор оруулж ирэхээр төлөвлөж байгаа. Тэгэхгүй бол арван гурилын үйлдвэр давхиж очиж гэрээ хэлэлцээр хийнэ гээд үнийг нь өсгөж, унагаад янз бүр болдог. Тиймээс чанарт нь Мэргэжлийн хяналт болон гурил үйлдвэрлэгчид хяналтаа тавих юм. Оруулж ирсэн улаанбуудайг үйлдвэрлэгчдэд олгохдоо нэг шаардлага тавьж байгаа. Тэр нь дотоодын тариаланчдын ургацыг нэн тэргүүнд худалдаж авах шаардлага. Нэг үгээр хэлбэл дотоодын тариаланчид улаанбуудайгаа борлуулж дууссаны дараа импортын асуудлыг ярих юм. Нэгэнт импортын улаанбуудай оруулж ирж байгаа учраас гурил оруулж ирэхгүй. Гэлээ гээд гурилын үнэ өсөхгүй. Улс тариаланчдаас улаанбуудайг нь өнгөрсөн жилийнхээ үнээр худалдаж авна. ОХУ-аас улаанбуудай хямд авах болохоор гурилын үнэ нэмэгдэнэ гэсэн зүйл огт байхгүй.

-Хүнсний ногоо яаж ургав. уг нь жил бүрийн өдийд нийслэл даяар шинэ ногооны үзэсгэлэн худалдаа гарч байдаг. Харин энэ жил алга. Бас төмсний үнэ 1500 төгрөгөөс буухгүй юм?

-Энэ жил нөхцөл байдалтай холбоотойгоор зардал өссөн зүйл ажиглагдсан. Тиймээс ногоочид үнээ зардалдаа тохируулж тооцсон байх. Ер нь хүнсний ногооны тухайд манай улс төмснийхөө дотоодын нийт хэрэгцээг бүрэн хангадаг байсан. Харин энэ жил 74 хувийг, хүнсний ногооны 54 хувийг хангана.

-Тариаланчид ургац алдсанаас болж дампуурч байгаа сураг дуулдана лээ. Өр зээлдээ баригдаад хэцүүхэн байгаа байх. Яамны зүгээс бодлогын ямар арга хэмжээ авах вэ?

-Тариаланчидтайгаа байнга уулзаж байгаа. Хэдхэн хоногийн өмнө би үтрэмээр яваад ирлээ. Ургац алдсан газрын тариаланчид хүнд байгаа нь үнэн. Тиймээс тэдний Тариалан эрхлэлтийн санд тушаах өр зээлийн асуудлыг нэг жилээр хойшлуулахаар болсон. Төлөлтийн хугацаа, хүүг мөн хойшлуулж байгаа. Дээр нь тариаланчид ТЭДС-гаас авсан өрөндөө улаанбуудай тушаавал нэг тонныг нь 600 мянган төгрөгт тооцож авъя гэсэн шийдвэр гаргасан. Гурил үйлдвэрлэгчид 560 мянган төгрөгөөр авч байгаа шүү дээ. Ингэж тариаланчдаа дэмжихгүй бол энэ жил тэдний хувьд нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа.

-Хадлан юу болж байна. Дотоодын хэрэгцээгээ хангаж чадах нь уу?

-Зуншлага тааруу байсан болохоор хадлангийн өвс бэлтгэхэд хүнд байна. Манай улс 1.2 сая тонн өвс бэлтгэдэг. Харин энэ жил 800 мянган тонныг бэлтгэнэ. Алдсан 400 мянган тонныг ОХУ-аас худалдаж авахаар төлөвлөж байгаа. Одоо гол нь тээвэр, ложистикийн зохицуулалтыг хийхээр ажиллаж байна. Засгийн газар зургадугаар сарын 28-нд өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг зохион байгуулах, хадлан тэжээлээ бэлтгэх чиглэлээр тогтоол гаргасан. Энэ хүрээнд бүх аймгийн Засаг дарга, хөдөө аж ахуй хариуцсан дарга нартай цахим хурал хийсэн. Аймаг, орон нутгийн бодит нөхцөл байдлаа ярилцаад яамны зүгээс хадлан, тэжээлийн бэлтгэл ажлын чиглэлээр таван ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэг улсынхаа таван хэсэгт ажиллаад газар дээрх нөхцөл байдалтай танилцан дүгнэлт гаргаж ерөнхий төлөвлөгөө гаргалаа. Үүний дүнд аль аймагт хэдий хэмжээний хадлан, тэжээл дутагдах вэ, хүн хүч хэр байна вэ, хэдий хэмжээний хөрөнгө шаардлагатай байна вэ гэдгийг тогтоосон. Ингээд тодорхой болсон хойно нь сайдын албан даалгавар гарч бэлтгэл хангаад явж байна.

-Хадлан, тэжээлийн үнэ нэмэгдэх болов уу?

-Нэг боодол өвсийг өнгөрсөн жил 5000-7000 мянган төгрөг байсан. Өнөө жил ч гэсэн энэ үнээ барина. ОХУ-тай ярьсан хадлан, тэжээлийн асуудалд хүмүүнлэгийн буцалтгүй тусламж яригдаж байгаа. Ерөнхий сайд ОХУ-ын Засгийн газарт албан бичиг хүргүүлсэн. Тэр бичигт дээрх асуудлыг мөн хөндөж байна.

-Зуншлага тааруу байсан ч гэлээ наймдугаар сард бороо хур элбэг байлаа. Аймгуудын нөхцөл байдал өөрчлөгдсөн болов уу?

-Баруун аймгууд хүнд байгаа. Говийн аймаг, зүүн болон төвийн бүс харьцангуй сэргэж байна. Эдгээр бүс нутагт хур тунадас ч сайн орсон. Ерөнхийдөө манай улсад зун нэг сараар хойшилдог болчихож. Наймдугаар сард орсон бороо хадлан тэжээлээ авч чадахгүй нь гэж байсан аймгуудад эерэгээр нөлөөлсөн. Газрын гарц сайхан болсон. Мал өвөлжиж, хаваржихад гарах хүндрэл гайгүй болчихлоо.

-Дутагдаж буй хадлан, тэжээлийг хаанаас нөхөх вэ?

-Төвийн бүсэд дутагдаж байгаа өвс, тэжээлийг Дорнодоос нөхнө. Баруун таван аймгийнхыг ОХУ-аас авахаар болсон. Тээвэрлэлтээ тооцоолбол ОХУ-аас авсан нь төсөвт хэмнэлттэй. Дорнод, Сүхбаатараас хадлан боломжийн хэмжээнд авч болохоор байгаа. Дээрээс нь төвийн бүсийн аймгуудаас хадлан талбай гаргуулж хүн хүч бэлдэж өгье гэсэн ажил зохион байгуулж байна. Яаман дээр энэ чиглэлээр штаб ажиллаж байна. Тиймээс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат урьд өмнө гаргаж байгаагүй их хөрөнгийг тэжээл, хадланд зарцуулж байна.

-Засгийн газрын зүгээс өвөлжилтөд хэрхэн анхаарч байна вэ?

-Засгийн газрын зүгээс эхний удаад өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад зориулж 750 сая төгрөг хуваарилж өгсөн. Энэ мөнгийг аймгуудад малын тооноос хамаарч хуваарилж өгөх юм. Үүнээс гадна аймаг, сумын аюулгүйн нөөцийг бүрдүүлэхэд зориулж 4.5 тэрбум төгрөг олгосон. Нэг аймагт дунджаар 250 сая төгрөг хадлан, тэжээлээ бэлтгэхэд зориулан гаргалаа. Тэгэхээр бэлтгэл ажлыг хангахад хангалттай анхаарсан гэсэн үг. Одоо харин малчид хувиараа хадлангаа бэлтгэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх хэрэгтэй болж байна. Яамны зүгээс бодлогын нэг зүйлийг анхаарч байгаа. Тэр нь малчдад өвс өгөөд мал, махыг нь худалдаж авах бодлогын арга хэмжээ. Дээр нь бэлэн мөнгөөр малчдаас малыг нь худалдаж аваад дотоод, гадаадын зах зээлд борлуулах ажлыг зохион байгуулна.

-Өнгөрсөн намар бас малчид, бизнес эрхлэгчдийн дунд бартерын худалдаа зохиогоод байсан биз дээ?

-Энэ ажил амжилттай болдог. Өнгөрсөн жил гэхэд 20 гаруй тэрбум төгрөгийн бартерын худалдаа хийсэн. Хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүнээ харилцан солилцож байгаа юм. Жишээлбэл, малчдад цахилгаан бараа хэрэгтэй бол мал, махаар сольчихож байна. Үүнд төрийн байгууллагууд нэгдсэн. Өнгөрсөн жил ганцхан удаагийн худалдан авалтаар 80 гаруй тэрбумын бартер хийсэн байна лээ. Эдийн засаг хүнд байхад эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдаж авах хэрэгтэй. Үүнийг Засгийн газраас дэмжиж ажиллаж байгаа.

-Малын өвчлөл олигтой буурахгүй юм. Одоо бүр хотын хаяанд шүлхий гарч хорио цээрийн дэглэм тогтоочихлоо. ОХУ-аас оруулж ирсэн олон тун вакцин яасан юм бэ?

-ОХУ-аас хүмүүнлэгийн тусламж болгон дөрвөн сая тун вакцин олгосон. Үүний 1.3 сая тун вакцин өнгөрсөн сарын эхээр орж ирээд тариад дууслаа. Одоо энэ сард багтаж 1.8 сая туныг оруулж ирнэ. Ирэх сард үлдсэн нь орж ирэх юм. Дээр нь вакцинжуулалтын хугацаа дуусч байгаатай холбогдуулан мялзангийн вакцины асуудал яригдсан. Тиймээс ОХУ-д айлчлахдаа 15 сая тун вакцин худалдаж авахаар тохирлоо. Өмнө нь оруулж ирдэг байснаас чанартай, хямд үнэтэй байх юм. Манай яамны тухайд хоёр удаагийн худалдан авалт хийхдээ дөрвөн тэрбумын вакциныг буцалтгүй тусламжаар, дөрвөн тэрбумыг хэмнэлтээр гаргасан. Ингэснээр нийтдээ найман тэрбум төгрөг хэмнэчихсэн байх жишээтэй. Энэ мөнгө бол манай яамны нийт ажилтнуудын найман жилийн цалин. Өөрөөр хэлбэл манай яам найман жилийнхээ цалинг олчихсон. Аливаа ажлыг сэтгэл гаргаад хийвэл болж бүтдэгийн үлгэр жишээ юм даа.

-Энэ олон сая тун вакцин оруулж ирчихээд байхад яагаад малын өвчлөл буурахгүй байна вэ?

-Бид Монгол Улсын 80 сая малыг ганцхан жилийн дотор вакцинжуулна гэвэл худлаа. Өвчлөлийн асуудал сүүлийн арван жилд дэндүү хяналтгүй байсан. Хоёрдугаарт малын эмчийн насжилт өндөр болчихож. Дундаж наслалт нь 55—аас дээш байна. Тэд эмнэг хангалтай ноцолдож, тариа тарина гээд бод доо. Бас малчид 55-аас дээш настай болчихсон. Тийм хүмүүс бүх малаа вакцинжуулахад хэцүү. Үүнийг төр, засгийн зүгээс шийдэж бодлогоор дэмжих хэрэгтэй. Малын эмч нарыг бэлдэхэд онцгой анхаарч, зүйл бүрээр дэмжмээр байна. Манай яамнаас 330 суманд байгаа малын эмч нартаа мотоцикль өглөө. Одоо ирээдүй үеийг нь бэлдэх хэрэгтэй. Өнгөрсөн жил би Унгарт ажиллах үеэрээ 100 оюутныг Засгийн газрын тэтгэлгээр мал аж ахуйн чиглэлээр суралцуулах болсон. Мөн ОХУ, БНХАУ-д мэргэжилтнээ бэлдэнэ. Үүний зэрэгцээ залуу малчдыг бэлдмээр байгаа юм. Залуу малчдыг дэмжих, гэр орон төхөөрч өгөх, малтай болгох ажил эхлүүлж байна. Ирэх аравдугаар сараас эхлээд ажил хэрэг болоод явах юм. Ирэх намрын чуулганаар Малын эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийг батлах байх. Хэлэлцүүлгийн шатанд нэлээн сайн ярьсан. Хууль батлагдчихвал манайх улсын мал эмнэлгийн ерөнхий газартай болно. Аймаг, суманд салбартай болж босоо удирдлагын тогтолцоогоор ажиллана. Тэд нь хяналт тавихгүй бол өнөөдөр бодит байдал дээр ямар ч хяналт алга. Суман дахь мал эмнэлгийн тасгийнхны ихэнх мэргэжлийн бус хүн байгаад байна.

-Малын удам угсааг сайжруулах чиглэлээр Францаас хонь авчирсан. Тэр ажлын үр дүн хэзээ гарах вэ?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 оны малын удам, угшлыг сайжруулах жил болгон зарласан. Ер нь манай улсын мал аж ахуйн салбарт удам угшил, генетикийн асуудал ерөнхийдөө орхигдсон. Үүнийг нэгдсэн бодлогоор зохицуулахын тулд 2017 оныг малын удам, угшлыг сайжруулах жил болгон Францаас дөрвөн төрлийн 695 хонь оруулж ирсэн. Энэ жил гадаадын мэргэжилтнүүдийн хяналтан дор өвөлжүүлж хаваржуулаад ирэх жилээс үржлийн хонио бодлогоор тараана. Манай эм хониноос сайндаа 22 кг мах авдаг. Тэгэхэд Франц үүлдрийн хурга нь л гэхэд 55 кг татаж байх жишээтэй. Ноос нь хоёр дахин илүү зөөлөн. Бид ингэж малынхаа удам угсааг сайжруулах хэрэгтэй. Сайжруулж байсан түүх ч бий.

-Мах экспортод гаргах ажил юу болж байна вэ?

-Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд махны экспортын ажил эхлээд амжилттай үргэлжилж байна. Одоогийн байдлаар арваад мянган тонн мах экспортод гаргачихлаа. Энэ жилийн хувьд 2-3 сая хонины мах экспортлох гэрээ хийсэн. Иран, БНХАУ, Катарт махаа экспортолно. Энэ ажлын хүрээнд 100 тэрбум төгрөг Засгийн газраас гарсан. Энэ мөнгийг мал мах худалдаж авах, хадлан тэжээл бэлтгэхэд зориулна. Ингэж төлөвлөөд ажиллаж байна. Түрүүн хэлсэн малын удам угсааг сайжруулах ажил чухал. Манай улс дөрвөн сая үхэртэй. Орос, Хятадад очоод эмахны кспортын асуудал ярихаар “Танайх хэдэн сая үхэртэй вэ” гэдэг. Хятад гэхэд жилд 90 сая үхрийн мах хэрэглэж байгаа юм. Манайхыг дөрвөн сая үхэртэй гэхээр “Тэгээд би хэдийг нь худалдаж авах юм бэ” гээд байгаа. Сүүлийн үед нэг яриа гарлаа. Мал ихдээд болохоо байсан гэж. Гэтэл бид жилд 10-15 сая хонь нядлаад зарахад зөвхөн Эрээн хотын хэрэгцээг л хангана. Иран улс гэхэд долоо хоногт дөрвөн мянган тонн мах авъя гэж байна. Долоо хоногт 650 мянган хонь гэсэн үг. Үүнийгээ тасралтгүй авъя гэж байгаа. Тэгэхээр манай хонь хүрэх үү. Дээрээс нь дотоодын махны үйлдвэрүүдийн хүчин чадал юу билээ. Бэлтгэж чадахгүй байна. Махны үйлдвэрийнхэнтэй уулзаад Иран руу мах гаргая, хэдийг бэлтгэж чадах вэ гэхэд бүгд нийлээд долоо хоногт 1500 тонн дээр тогтож байгаа юм. Энэ бол манай улсад том тоо. Гол нь нийлүүлэлтээ алдахгүй байх чухал. Авсан төлийнхөө тоогоор малаа экспортод гаргаад байвал том амжилт.

-Тэгээд одоо хонио гаргаж байна уу?

-Бид гурван сая хонины мах гаргах гэрээ хийчихсэн. Энэ тоогоо нэмнэ. Бүх ачилт цаг хугацаандаа, хэвийн үргэлжилж байгаа. “Мах маркет”, “Дархан меат” ХХК-иуд малчдаас махаа цуглуулж аваад бэлтгээд явж байна. Миний, манай Засгийн газрын мөрөөдөл бол экспортод гаргах тоогоо нэмэх, цаашаа худалдан борлуулж буй үнээ нэмэх.

-Одоо нэг кг мах хэдэн төгрөгөөр экспортолж байгаа юм бэ?

-3.8 ам.доллараар зарж байна. Энэ бол сайн үнэ. Бид махаа боловсруулаад, өртөг шингээгээд Хятад руу гаргасан махны тонн 3800-д хүрчихлээ. Чанаад, боловсруулаад, бэлэн бүтээгдэхүүн болгосон мах шүү дээ. Ийм махаа нэг кг-ыг нь зургаан ам.доллараар үнэлсэн. Одоо манай махны үйлдвэрүүд мах боловсруулах чиглэлд анхаарах хэрэгтэй. Тэгж байж илүү өндөр үнээр зарна. Засгийн газар болоод ХХААХҮЯ-ны хийх гол ажил нь гадаад зах зээлийг нээж өгөх. Одоогоор Вьетнам руу түүхий мах экспортлохоор болж байна. Ирантай улам бүр ахисан түвшинд хамтарч ажиллаж байна. Саудын Арабын хунтайж ирээд жилд 4-5 сая хонь авмаар байна гэлээ. Монголд хамтарсан боловсруулах үйлдвэр байгуулаад ажиллая гэж байна.

-Махаа экспортод гаргахад хамгийн гол нь малаа эрүүлжүүлэх асуудал болчихоод байна?

-Энэ тал дээр анхаарч эрүүл бүсээс мах экспортлох төсөл хэрэгжүүлж байна. 200 гаруй сум эрүүл бүсэд тооцогдоог. Тийм сумаас махаа бэлтгэе. Бэлтгэхийн тулд хорь хорин км-ийн зайтай хашаа барьж байгаад вакцинжуулалт хийгээд хорио цээрийн шинжилгээ хийж экспортод гаргах гээд байгаа юм. Энэ ажлыг хятадуудтай хамтарч хийнэ. Зургадугаар сард Хятадын Хөдөө аж ахуйн сайдтай уулзаад ийм тохиролцоо хийсэн.

-Үйлдвэржилт юу болж байна вэ. 21:100 хөтөлбөр ямархуу хэрэгжилттэй явна?

-Эхний хуурай сүүний үйлдвэр Хөвсгөлд нээлтээ хийлээ. Одоо 60 суманд нээгдэхээр угсралт явагдаж байна. Ирэх зун бүгд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд олон үйлдвэр ашиглалтад орж иргэдийн амьжиргаа баталгаажна.

-Та ажлаа аваад нэг жил болчихлоо. Хийсэн гол ажлаа дүгнээд товчхон танилцуулахгүй юу?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэргэжлийн Засгийн газрын ажлын хүрээнд “Атрын III аян” хэрэгжүүлж тариаланчдыг гол, гол техник хэрэгслээр хангаж байна. Тариаланчид, төмс хүнсний ногоо эрхчлэгчд, хадлан тэжээл бэлтгэгчдэд бодитой дэмжлэг үзүүлж байгаа. ОХУ-аас “Газар тариалангийн шинэчлэл” төсөлд зориулж 10 сая ам.долларын техникийг зээлээр оруулж ирсэн. Техникийн шинэчлэлгүйгээр газар тариаланг төсөөлөхийн аргагүй. Тариаланчид маань шинэ техникээ ургац хураалтад хэрэглээд явж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд хуурай сүүний үйлдвэр байгуулаад, махны экспортоо 3-4 дахин нэмэгдүүллээ. Сургалтын тал дээр маш чухал олон ажил хийсэн. Хөдөө орон нутгийнхныг гадаад руу их явуулж байна. Түүнчлэн Малын удам угсааг сайжруулах тухай хууль, Малын генетикийн нөөцийн хуулийг ирэх намрын чуулганаар батлуулчих байх. Яам бодлого тодорхойлдог гэдэг утгаараа хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын стратеги төлөвлөгөөг Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтраад боловсруулна. Мал аж ахуйн салбарын хөгжлийн стратеги төлөвлөгөөг мөн гаргаж авна. Иймэрхүү бодлогын бичиг баримтуудаа бүгдийг боловсруулна. Манай яаманд дараа нь ямар ч хүмүүс ажилласан байлаа гэхэд яг тэр бодлогын стратеги төлөвлөгөөгөө бариад ажиллах хэмжээний болгоно. Тэгэхгүйгээр сайд солигдох бүрт бодлого өөрчлөгдөөд байвал салбар хөгжихгүй.


Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн “тусгай тэмдэглэлтэй” тээврийн хэрэгслийг ачна

Related imageАвто замын хөдөлгөөнд саад учруулж, замын хөдөлгөөний дүрэм зөрчин байрлуулсан авто машиныг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн А/601 дугаартай “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах тухай” захирамжийн дагуу

8-р сарын 28-ны өдрөөс эхлэн ачиж, журамлахаар болсон.

Шинэчлэгдсэн журмаар замын цагдаагийн алба хаагч нар тусгай тэмдэглэл бүхий наалтыг тээврийн хэрэгсэлд наах ба уг наалт байхгүй тээврийн хэрэгслийг ачиж зөөвөрлөхгүй гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөг болно

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Засгийн газрын агентлаг КОЙКА-ийн санхүүжилт бүхий төслийг хэрэгжүүлэгч Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвтэй хамтран залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил үнэ төлбөргүй эзэмшүүлдэг бөгөөд төгсөгчдийг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах “Аутсорсинг” тогтолцоог бий болгох, дадлагажих ажилтнаар Солонгост явуулах зэрэг ажлыг зохион байгуулж байна. Энэхүү төслийн хүрээнд есдүгээр сарын 7, 8-нд Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөгийг нийслэлийн Иргэний танхим, НЗХГ-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д зохион байгуулах юм. Тус өдөрлөгт оролцох хүсэлтэй иргэд болон аж ахуйн нэгжүүдэд нээлттэй болохыг зохион байгуулагчид өнөөдөр мэдээллээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Энэхүү өдөрлөгт БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэх байгууллагуудын төлөөлөл болох “Хү Из Холдинг” групп, “Нексжио” ХК, “Ипал” ХК, зэрэг Солонгосын мэдээллийн технологийн тэргүүлэх зэргийн компаниуд, КОИКА-ийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн Газар оролцож сонгон шалгаруулалтыг хийнэ. Тэнцсэн залуучууд БНСУ-д гурван сарын хугацаанд цалинтай дадлагжих ажилтнаар явах бөгөөд бүх зардлыг сонгон шалгаруулсан аж ахуйн нэгжүүд хариуцах юм. Бид 8-р сард Эм Кэй Ай Ти /MKIT/ сургалтын төвийг амжилттай төгссөн 4 суралцагчийг БНСУ-руу явуулсан. Цаашид энэхүү арга хэмжээг улам өргөжүүлж энэ ондоо багтаад хорь, 2018 онд 100-150 залуучуудыг шинээр нэмж дадлагажуулах зорилготой ажиллаж байна. “IT” -ийн салбар ирээдүйд манай улсын тэргүүлэх чиглэлийн салбар болно гэж хардаг. Мэдээллийн технологи бол аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал юм. Бид хамтдаа мэдлэг дээр суурилсан эдийн засгийн хөгжлийг цогцлооно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Эм Кэй Ай Ти /MKIT/ Сургалтын төвийн ерөнхий захирал Хуан Ин Гюү “Энэ төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хугацаанд олон залуус суралцаж төгссөн боловч 2017 оноос нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран төслөө үргэлжлүүлж эхэлснээр цар хүрээ нь улам өргөжиж олон нийтэд илүү хүртээмжтэй болж байгаад баяртай байна. Монгол залуучууд гадаадад очоод ихэвчлэн биеийн хүчний ажил хийдэг. Тэгвэл манай сургалтад хамрагдсанаар мэдээллийн технологийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаараа давуу талтай юм. Энэхүү төсөл нь 2019 оныг дуустал үргэлжлэх тул олон залуучууд хамрагдаасай гэж хүсч байна” гэлээ.

MKIT сургалтын төвийн захирал Ш. Төгсбаяр “Сургалтын төв маань зөвхөн мэргэжлийн ангиас гадна бусад хэрэглээний програмын ангидаа оройн цагаар иргэдийг сургаж байгаа. Бүх сургалт үнэ төлбөргүй. Харин мэргэжлийн ангиудад суралцах хүсэлтэй хүмүүсийг таван үе шаттайгаар шалгаруулж, тэнцсэн суралцагчдыг бүртгэн авч сургадаг. Нарийн мэргэжлийн сургалтууд гурван сарын хугацаатай явагддаг бөгөөд одоогийн байдлаар 900 гаруй хүн бүртгүүлсэн байгаа. Тууштай, 70 хувиас дээш ирцтэй сууж чадсан, мөн шалгалтаа амжилттай өгсөн суралцагчдыг ажилд сонгон шалгаруулах, төслийн ажил гүйцэтгүүлэх гэх мэт дараа дараагийн үйл ажиллагаанд оролцуулах юм. Ихэнх хүмүүс ирц хүрэхгүйн улмаас төгсөж чаддаггүй. Тиймээс суралцах хүсэлтэй иргэд маань хамгийн гол нь хичээлээ таслахгүй, идэвхтэй байх нь чухал гэдгийг хэлмээр байна” гэсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Монгол-Солонгосын мэдээллийн технологийн салбарын нээлттэй ажлын байрны өдөрлөг”-ийн үйл ажиллагааны хөтөлбөр

Зохион байгуулах үйл ажиллагаа

Хугацаа

Оролцогч

Хаана

2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр

1.

Олон улсын мэдээллийн технологийн салбарын чиг хандлага, БНСУ-ын мэдээлэл технологийн салбарын төлөв байдал сэдэвт лекц

10:00-11:00

БНСУ-ын Гадаад хэлний их сургуулийн Профессор Ким Бён-Чу

Нийслэлийн Иргэний танхим

2.

Шагнал гардуулах ёслол

11:00-11:10

Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газрын /CITA/

3.

БНСУ-ын IT компаниудын ажлын байрны төлөв болон ажил хайгчдын байр суурь сэдэвт лекц

11:10-11:40

Who is Holding компанийн ерөнхийлөгч Ий Чон-Жун

4.

Илтгэл

11:40-12:10

“Эрдэнэ тав баг” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар

5.

БНСУ-ын аж ахуйн нэгжийн ажил эрхлэлт болон төслийн оролцооны нөхцөл, бэлтгэл сэдэвт лекц

12:10-13:00

MKIT мэдээлэл технологийн сургалтын төвийн захирал Хуан Ин-Гюү

6.

Анхан шатны ажлын ярилцлага

14:00-18:00

Who is , Мика,

Ипал, GTNMGL компаниудын төлөөлөгчид

НЗХГ-ын дэргэдэх Мэдээллийн технологийн сургалтын төв

2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр

1.

Гүнзгий шатны ажлын ярилцлага /анхан шатны ярилцлагад тэнцсэн хүмүүс хамрагдана/

10:00-13:00

Who is , Мика,

Ипал, GTNMGL компаниудын төлөөлөгчид

НЗХГ-ын дэргэдэх Мэдээллийн технологийн сургалтын төв

2.

Монгол-Солонгосын мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын бизнес уулзалт

13:10-14:30

ICT, MMarket

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн орчинд пирошки худалдаалахыг хориглох шаардлагатай байна

-СУРАГЧДЫН 56.8 ХУВЬ НЬ ХИЙЖҮҮЛСЭН УНДАА БАЙНГА ХЭРЭГЛЭДЭГ-

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2015 онд хийсэн судалгаагаар сурагчид үнэ хямд, илчлэг өндөртэйн улмаас пирожки идэх нь их байдгийг онцолжээ. Уг бүтээгдэхүүний тосны агууламж 21.5 гр, давс 1.2 гр байгаа нь эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнд ангилалд хамааруулж байгаа ба сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байгааг дурдсан байна.

Хүн амын дундаж наслалт, эрүүл мэндийн байдал нь хүүхэд, өсвөр үеийн эрүүл мэндтэй шууд холбоотой бөгөөд ихэнх архаг өвчний үндэс суурь нь энэ насанд тавигддаг гэдгийг судлаачид тогтоожээ.

Хүүхэд нас болон өсвөр насандаа эрүүл хооллох нь эрүүл мэнд, өсөлт хөгжилт, оюун санаа, цус багадалт, таргалалт, шүд хорхойтох зэрэг хооллолттой холбоотой эмгэгүүдээс урьдчилан сэргийлж улмаар зүрх судасны өвчин, хавдар, тархинд цус харвалт зэрэг алсын үр дагавруудаас сэргийлдэг. Ихэнх архаг өвчний үндэс суурь нь энэ насанд тавигддаг гэдгийг судлаачид тогтоожээ

Сургууль, цэцэрлэг, гэр орон зэрэг хүүхдийн өдөр дутмын амьдрах орчин нь тэдний хооллолтын байдалд ихээр нөлөөлж байна. Сургуулийн насны хүүхдүүд, өсвөр үеийнхний дунд таргалалтын түвшин нэмэгдэж байгаа нь чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчин, зүрх судасны өвчний гаралт ихсэхэд хүргэж байна.

Хүүхдүүдийн хоол хүнсний сонголт, хооллох хэв маягт нөлөөлөх олон хүчин зүйл байж болох хэдий ч хүүхдийн хооллолт ба тэдэнд эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд сургуулийн орчин чухал нөлөө үзүүлдэг. Иймд эцэг эх, асран хамгаалагчид сургуулийн орчин дахь хооллолтын тал дээр анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны “Ерөнхий боловсролын сургууль, түүний орчинд худалдаалж буй хоол хүнсний чанар, аюулгүй байдал”-ын судалгааны зарим дүнгээс сонирхуулж байна.

Пирошки: Энэ бүтээгдэхүүн нь хямд үнэтэй, илчлэг өндөртэй тул сурагчид ихээр хэрэглэх шалтгаан болж байна. Уг бүтээгдэхүүний тосны агууламж 21.5 гр, давс 1.2 гр байгаа нь эрүүл бус хүнсний бүтээгдэхүүнд ангилалд хамааруулж байгаа ба сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна. Пирожки шарахад удаан хэрэглэсэн ургамлын тос нь чанар нь муудаж транс тос болон хувирдаг байна. ДЭМБ-аас хүүхдийн хүнсэнд транс тосыг хэрэглэхийг хориглодог бөгөөд эрүүл мэндэд өндөр эрсдэлтэй тос юм.

Ундаа: Сурагчдын 66 хувь нь ундааг байнга хэрэглэж байна. Ундаа хэрэглэдэг хүүхдүүдийн 56.8 хувь нь хийжүүлсэн ундаа, 33.5 хувь нь үйлдвэрийн өтгөрүүлсэн жимсний ундаа, 9.7 хувь чихэрлэг цайг (ice tea) хэрэглэж байна. Эдгээр ундаа нь сургууль цэцэрлэгийн орчинд хориглосон чихрийн агууламж ихтэй бүтээгдэхүүнүүд болно.

Эдгээр ундааны оронд шинээр бэлтгэсэн жимс, ногооны цэвэр, чихрийн агууламжгүй шүүс, цэвэр усыг худалдаалахыг зөвлөж байна. Зарим цэцэрлэг, сургууль цэвэр усыг үнэ төлбөргүйгээр олгодог бөгөөд сургууль дээр анги бүр цэвэр ус цэвэршүүлэгч байрлуулах нь хамгийн боломжтой арга юм. 20 сурагч тутмын дөнгөж нэг нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна

Жигнэмэг, өрмөнцөр: Хориглох хүнсний бүтээгдэхүүний жагсаалтад орсон сахар, тослог (28.7 гр/100г) ихээр агуулсан өндөр илчлэгтэй (482.8 ккал/100г ) бүтээгдэхүүнүүд болох хрустик, монамур, контик, счастливый день, напелеон торт, кекс зэрэг бүтээгдэхүүнүүдийг сургуулийн орчинд ихээр худалдаалж байгаа ба эдгээр нь транс тос агуулдаг байна.

Сүү, сүүн бүтээгдэхүүн: Сургуулийн орчинд сүү, сүүн бүтээгдэхүүн худалдаалж байгаа хэдий ч сурагчдын дунд уг бүтээгдэхүүний хэрэглээ бага буюу 20 сурагч тутмын дөнгөж нэг нь сургууль дээрээ сүүн бүтээгдэхүүн хэрэглэж байна. Сүүн бүтээгдэхүүнүүд нь хүүхдийн өсөлтөд чухал эрдэс бодисоор баялаг тул хэрэглээг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна. Зайрмаг нь чихрийн агууламж ихтэй, илчлэг өндөртэй (146.3ккал/100г) эрүүл бус хүнс тул сургуулийн орчинд худалдаалахыг хязгаарлах шаардлагатай байна.

Жимс, жимсгэнэ: Судалгаанд хамрагдсан сургуулиудын цайны газар, буфетэд жимс жимсгэнэ огт худалдаалдаггүй байна. Иймд цаашид сургуулийн орчинд чанар, аюулгүй байдлын баталгаажилттай жимсийг худалдаалахыг нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд сургуулийн цайны газарт зориулалтын уусмалаар угааж цэвэрлэн хэрэглэхэд бэлэн болгосон жимсийг худалдах орчин нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй байна.

Дээрх бүтээгдэхүүнүүд нь сургууль дээр сургуулийн буфетэнд байхгүй тохиолдолд хүүхдүүд сургуулийн ойролцоох дэлгүүрүүдээс чөлөөтэй худалдан авч байгаа нь судалгааны явцад ажиглагджээ.

Иймд сурагчдын эрүүл бус хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахын тулд сургуулийн буфет, цайны газраас гадна сургуулийн ойр орчимд үйл ажиллагаа явуулж буй дэлгүүр, цайны газруудад дээрх бүтээгдэхүүнийг худалдаалахыг хязгаарлах арга хэмжээ авах шаардлагатай байгааг тус судалгаанд дурджээ.