Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо дэмжиж байна гэв

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Мэдэгдэл, уриалга” гэсэн мэдээллийг ретвийт хийжээ. Уг мэдэгдэл нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулахыг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны мэдэгдэл юм байна. Уг мэдэгдэлд:

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нарын нэр бүхий 30 гишүүн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах саналыг 2017 оны 08 сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсныг МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо бүрэн ДЭМЖИЖ байна.

МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хороо нь 2012 оноос эхлэн намын санхүүжилтийг нээлттэй, ил тод болгох зорилго тавьж, улс төрийн намаар дамжин хөрөнгөждөг, эдийн засгийн ашиг сонирхлоо хангадаг, гэмт үйлдлээ эрх мэдлээр далайлган нуун дарагдуулж, хуулийн байгууллагын хамгаалалтад ордог, улс төрийн нам дамнасан мафижсан бүлэглэлийн эсрэг тууштай тэмцэж, эдийн засгийн алуурчдыг зарлаж, “Шимэгчдийн” Засгийн газар Монгол Улсыг дампуурлын ирмэг рүү хөтөлж байгааг илчлэн, хариуцлага тооцох тэмцлийг санаачлан үр дүнд хүргэн ажиллаж ирэв.

МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй УИХ, Засгийн газрын нэр бүхий гишүүд өнөөдөр нийгэмд үүсээд буй бодит байдлаас нүүр буруулж, иргэдийн амьдрал ахуй, бухимдал, дургүйцлийг үл тоон, хууль зөрчсөн үйлдэл, алдаа дутагдлаа зөвтгөн, бусдад тохохоор санаархаж, нам дамнасан улс төр, бизнес бүлэглэлийнхээ эрх ашгийг улайран хамгаалсаар байгааг МАН-ын Шинэчлэл, Хөгжлийн хороо эрс эсэргүүцэж, тууштай тэмцэхээ МЭДЭГДЭЖ байна” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ч.Улаан: Би хулгайгаар гарын үсэг зурдаг хүн биш

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр 15 цагт хуралдахаар болж хойшилсон. Уг хуралдаанаар “Засгийн газрыг тогтвортой ажиллуулах”, “Засгийн газрыг бэхжүүлэх”, “Намын дүрмээ мөрдөх” гэсэн Удирдах зөвлөлөөс гарсан шийдвэрийг хэлэлцэх учиртай. Өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн Ч.Улааныг Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гэдэг мэдээлэл гарсан. Энэ талаар түүнээс тодруулахад “Би хулгайгаар гарын үсэг зурдаг хүн биш. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурна гэвэл хэлж байгаад зурчихна. Надад нууж хаах зүйл байхгүй. Засгийн газар болон Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьсан хүмүүст аль алинд нь зөв зүйл бий. Аль алинд нь алдаа ч бий. Бүлгээр асуудлаа ярина. Би гарын үсэг зураагүй” гэсэн юм.

Э.ЭНХ


Categories
мэдээ спорт

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүллээ

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүллээБудапештын Дэлхийн Аварга өндөрлөж дэлхийн чансаа шинэчлэгдлээ. Эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Сумъяа энэ удаад “Дэлхийн аварга” болсноор чансаан дээрээ 2000 оноо нэмж нийт 4732 оноогоор тэргүүн байраа хадгалсан хэвээр байна. Түүний араас 3930 оноогоор Японы бөх Ёшида Цукаса удаалан 3360 оноотой Францын бөх Хэлэн Рэсэвүкс гуравт жагсчээ.

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүллээ

Эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд М.Уранцэцэг Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэнээр 1400 оноог өөртөө нэмэн жингийнхээ тэргүүн байрыг эргүүлэн авлаа. Түүний араас уг жагсаалтыг тэргүүлж байсан Казакстаны бөх Г.Отгонцэцэг 4390 оноогоор удаалан Японы бөх Тонаки Фуна 3632 оноотой тэднийг шил даран байгаа юм.

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүллээ

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүллээ

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүллээ

Д.Сумъяа, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүллээ

Categories
мэдээ нийгэм

“Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын шинжээчдийн түвшний II уулзалт ОХУ-ын Москва хотноо амжилттай боллоо

Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх гурван талын шинжээчдийн түвшний хоёрдугаар уулзалт 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ОХУ-ын Москва хотноо амжилттай зохион байгуулагдав.

Гурван талын шинжээчдийн түвшний хоёрдугаар уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, хятадын талаас Хөгжил шинэчлэлийн хорооны Баруун бүсийн газрын орлогч дарга Шяо Вэймин, оросын талаас Эдийн засгийн хөгжлийн яамны Ази, Африк, Латин Америкийн газрын дарга Е.Н.Попов нар тус тус ахлав. Уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны төлөөлөгчид, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороо, Гадаад хэргийн яам, БНХАУ-аас ОХУ-д суугаа ЭСЯ, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчны яам, Тээврийн яам, Эрчим хүчний яам, “Оросын төмөр зам” нийгэмлэг зэрэг байгууллагын төлөөлөгч нар оролцов.

Тус уулзалтаар Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Хөгжил шинэчлэлийн хороо хооронд Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор”-ын хэрэгжилтийг урагшлуулах хамтарсан механизм байгуулах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн агуулгыг тохиролцож, үзэглэв. Түүнчлэн талууд “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан 32 төслөөс тэргүүлэх ач холбогдол өгч эхний ээлжид хэрэгжүүлэх төслүүдийн талаар хэлэлцэж, төмөр замын төв коридор, авто замын төв коридор байгуулах, Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд Хятадын аж ахуйн нэгжүүд оролцох боломжийг судлах зэрэг 3 төслийг энэхүү санамж бичгийн хавсралтад оруулав.

Талуудын тохиролцсон анхны төсөл хэрэгжиж эхлэхэд “Хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төв”-ийг Улаанбаатар хотноо байгуулж ажиллахаар гурван тал санал нэгдсэн болно.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн МАН-ын даргаар хэн тодрох вэ?

60 тэрбумын асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигчийг өвдөг шороодуулахад голлох үүрэг гүйцэтгэсэнд тооцогдож, хэргийн эзнээр тодорсон Ц.Сандуй чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа Удирдах зөвлөлд гаргаад буй. Ц.Сандуйг авч үлдвэл МАН нэрээ баастах учраас суларсан суудалд нь горилогчид тодорч эхэлжээ.

Д.Сумъяабазар гишүүн өмнө нь Ц.Сандуйтай нийслэлийн МАН-ын даргын суудлын төлөө хүч сориод, МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга хэмээх албатай хоцорсон. Өдгөө тэрбээр даагаа нэхэхээр шийдсэн бололтой. Ц.Сандуй, Д.Сумъяабазар хоёр хэн хэн нь Сонгиохайрхан дүүргээс гарсан хүмүүс. Өмнө нь Ц.Сандуйд найр тавьсан, одоо миний ээлж хэмээн Д.Сумъяабазар гишүүн зүтгэх бололтой.

Гэсэн ч түүнд хүчтэй өрсөлдөгч бий. МАН-ын генсек Д.Амарбаясгалан мөн уг суудалд санаархаж байгаа гэнэ. Тэрбээр МАН-ын гал тогоог барьж, нийслэлд МАН ялахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж үзжээ. НИТХ-ын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдсон нь ч нөлөөлөх учиртай.

Дашрамд дурдахад Д.Амарбаясгалан Засгийн газрыг огцруулах ёстой гэж санал гаргагчдын нэг, Ц.Сандуйг огцруулахад голлох үүрэгтэй оролцсон тоглогч юм.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн хуралдаан 15 цагт болж хойшлогдлоо

Image result for Д.Сүхбаатар танхим

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны Д.Сүхбаатар танхимд хуралдахаар 11 цагт товлогдсон ч одоогоор хуралдаан эхлээгүй байгаа юм. Учир нь УИХ дахь МАН-ын бүлэг 65 гишүүнтэйгээс хуралдаа 20 орчим гишүүн ирээд байгаа юм. Энэ удаагийн хуралдаанаар өчигдөр Удирдах зөвлөлөөс гарсан “Засгийн газрыг тогтвортой ажиллуулах”, “Засгийн газрын бүтцийг бэхжүүлэх”, “Намын дүрмийг мөрдөх” шийдвэрийг хэлэлцэх юм. Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан гишүүд хуралдаа орохгүй байгаагаас ирц бүрдэхгүй байна. Тэдний зүгээс өчигдөр орой хуралдсан Удирдах зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж буй бололтой.

Хуралдааны танхимаас гарч ирсэн зарим гишүүдийн зүгээс “Манай нам хоёр өөр нам шиг болчихоод түвэгтэй байна” гэх зүйлсийг ярьж байлаа. Энэ бүхний эцэст МАН-ын бүлгийн хурал 15 цагт болж хойшлогдлоо.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр унтраах сайн дурын бүлгэм байгуулжээ

Аймгийн төвөөс алслагдсан сум, суурин газарт гал түймэр гарах, болзошгүй аюул, осол тохиолдоход 200-300 км-ийн холоос аврагчид очиж ажиллахад хугацаа алдаснаас гамшиг, осол, аюулт үзэгдлийн нөхцөл байдал хүндрэн хүний амь нас, эд хөрөнгөнд аюул учрах эрсдэл өндөр болдог.

Тэгвэл орон нутгийн иргэд өөрсдөө гарын доорхи багаж хэрэгслийг ашиглан галыг шуурхай унтраах, тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Төв аймгийн Онцгой байдлын газраас олон нийтийн оролцоотой Гал түймэр унтраах багийг аймгийн Улаан Загалмайн хороотой хамтран Батсүмбэр, Жаргалант сумдад тус бүр 15 гишүүнтэйгээр байгуулжээ.

Гал унтраах сайн дурын багийн гишүүдийг хөдөлмөр хамгааллын хувцас, багаж хэрэгслээр ханган танхимын сургалтад хамрууллаа гэж Төв аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Дуэйн Уэйдын гэрээг Буллс худалдан авах нь тодорхой боллоо

Image result for Дуэйн Уэйд ЛеБрон

Чикаго Буллс баг хамгаалагч Дуэйн Уэйдын гэрээг худалдан авч, чөлөөт тоглогч болгох талаар яриа гараад байсан. Энэ яриа бодит байдал болох нь бараг л тодорхой болжээ. Ямар багууд авахыг хүсч буй талаарх мэдээллүүд гарч эхлээд байна. 3 удаа лигийн аварга цол хүртэж байсан Майами Хит баг нь түүнийг эргүүлэн авахаар оролдож эхэллээ. Түүний хуучин багийн анд Удонис Хаслем багтаа эргэн ирж, карьерынхаа үлдсэн хугацааг Майамид өнгөрүүлээч хэмээн ятгаж байгаа аж. Харин бас нэгэн мэдээллээр Лос Анжелесын 2 баг түүнийг мөн сонирхож байгаа гэдгийг дурьджээ. Блэйк Гриффинтэй Клипперс, залуу бүрэлдэхүүнтэй Лос Анжелес Лэйкерс багууд түүнтэй холбогдоод байна.

Түүний очих хамгийн өндөр магадлалтай баг нь Кливленд Кавальерс болоод байгаа юм. Хуучин багийн анд ЛеБрон Жэймстэй нэгдэж, аваргын төлөөх дахин нэг дайралтыг хийх өндөр магадлалтай байна.

Categories
гадаад мэдээ

Монгол улс “Дорно” усан боомтыг ашиглах сонирхолтой байна

ЗурагВЛАДИВОСТОК./TASS/. Монгол Улс Ази-Номхон далайн бүс нутгийн улс орнууд руу өөрийн транзит ачаагаа тээвэрлэхэд Приморийн хязгаар нутгийн “Дорно” усан боомтыг ашиглах сонирхолтой байгаа ажээ. Тус хязгаар нутгийн захирагчийн хэвлэлийн албаны мэдээлснээр, энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 9 дүгээр сарын 6-7-нд Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын өмнө Приморийн хязгаар нутгийн тэргүүн Владимир Миклушевскийтэй уулзах үеэрээ мэдэгджээ.

“Юуны түрүүнд бид “Дорно” усан боомтыг сонирхож байна. Энэ усан боомтын үйл ажиллагаатай би маргааш танилцах бодолтой байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Приморийн хязгаар нутагтай ложистик, тээврийн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний талаар ярихдаа хэлжээ. Түүний хэлснээр, Монгол Улс Приморийн нутаг дэвсгэр дээгүүр, тус бүс нутгийн өмнөд хэсэгт орших олон улсын тээврийн коридор, боомтоор дамжуулан Ази-Номхон далайн бүс нутгийн орнууд руу ачаа тээвэрлэх сонирхолтой байгаа ажээ.

Приморийн хязгаар нутаг, Монгол Улсын харилцаа амжилттай хөгжиж байгааг В.Миклушевский тэмдэглээд, энэ оны эхний хагас жилд Монгол-Приморийн бараа эргэлт 3,8 дахин өссөн болохыг онцлон дурджээ. “Одоогийн байдлаар бид зөвхөн манай бүс нутгаас Монгол руу бараа экспортлох чиглэлээр л хамтран ажиллаж байна, харин одоо бид бас импортыг хөгжүүлэх хэрэгтэй байна” хэмээн мужийн захирагч онцлон хэлжээ.

Алс Дорнодын холбооны их сургуулийн хэвлэлийн албаны мэдээлснээр, Дорнын эдийн засгийн уулзалтад оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч 9 дүгээр сарын 4-нд Владивосток хотод хүрэлцэн иржээ. Тус их сургуулийн олон улсын харилцаа эрхэлсэн дэд захирал Виктория Панова түүнийг угтан авсан байна.

“Ийм өндөр түвшний зочныг Алс Дорнодын холбооны их сургуульд угтан авч байгаадаа бид баяртай байна. Манай кампуст өнгөрүүлсэн цаг мөч мөн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын арга хэмжээнд оролцох нь танд сайхан сэтгэгдэл үлдээнэ гэж найдаж байна” хэмээн В.Панова ярьжээ.

Дорнын эдийн засгийн чуулга уулзалт дээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа тухай өмнө нь мэдээлж байсан юм. Үүнээс гадна Халтмаагийн Баттулга “Орос-Монгол: уулзах газар – Алс Дорнод” сэдэвт дугуй ширээний ярилцлагад оролцох ба уг дугуй ширээний ярилцлага дээр хоёр орны хамтын ажиллагааны асуудал, хамтарсан хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг хэлэлцэх юм. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгч В.Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ-гийн хамтаар жүдо бөхийн өргөө барих газарт шав тавих төдийгүй залуу жүдочдын тэмцээнийг үзэх юм.

Дорнын эдийн засгийн гуравдугаар чуулга уулзалт 9 дүгээр сарын 6-7-нд Владивосток хотноо болно. Мэдээллийн ТАСС агентлаг Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын мэдээллийн ерөнхий түнш, албан ёсны фотохост-агентлагаар мөн ДЭЗЧУ-2017 хөрөнгө оруулалтын төслүүдийг танилцуулах бүсийн модератороор ажиллаж байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна эсэргүүцлийн жагсаал боллоо

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын гадна талбайд иргэд эсэргүүцлийн жагсаал хийлээ. Жагсаалд оролцогчид “Баянзүрх дүүргийг хоёр хуваах асуудлыг дэмжиж байна”, “Дүүргийн АН-ыг эсэргүүцэж байна”, “АН хууль бус үйл ажиллагаагаа зогсоо”, “Баянзүрх дүүрэг Засаг даргагүй удаж байна”, “Иргэдэд төрийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж өг” хэмээх бичиг бүхий уриа лоозон барьжээ.

Уг жагсаалыг Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд дэмжигчид зохион байгуулжээ. Энд ирсэн зарим иргэн Баянзүрх дүүрэг хэт олон иргэдтэй газар нутаг ихтэй учраас хоёр хуваавал төрийн үйлчилгээ иргэдэд ойртно хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлэв. Удирдлагагүй болсон тус дүүрэгт сургууль, цэцэрлэг, газар зэрэг шийдлээ хүлээсэн асуудлууд ундарч байгаа учраас ийнхүү жагсч цуглахад хүрсэн байна.