Categories
мэдээ нийгэм

АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзав

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүдтэй уулзавАвлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга, гишүүдтэй хийх анхдугаар уулзалт тус газрын Олон нийтийн төвийн байранд өнөөдөр боллоо.

Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал, дэд дарга, эрхэлсэн комиссар Ц.Нямдорж, Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог болон бусад албадын дарга, ахлах ажилтнууд оролцов.

Авлигатай тэмцэх газрын дэргэд дөрөв дэх удаагаа байгуулагдаж байгаа Олон нийтийн зөвлөлийн бүрэлдэхүүнд “Легитимус” ТББ-ын хуулийн зөвлөх, хуульч Б.Анхныбаяр, Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Баасан, “Шинэ Улаанбаатар” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Э.Батсуурь, Улс төр боловсролын академийн Удирдах зөвлөлийн гишүүн Р.Бурмаа, “Нарны зон” НҮТББ-ын тэргүүн Э.Бямбацэрэн, “Хамтын халуун сэтгэл” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганхөлөг, “Алтан элч” гэр бүлд эрх зүйн туслалцаа үзүүлэх төв ТББ-ын тэргүүн Д.Дэлгэрбат, Монголын малчид, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооны тэргүүлэгч И.Мөнхжаргал, Хууль зүйн мэдээлэл, судалгааны хамтын ажиллагааны нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Оросоо, Техник, загвар зохион бүтээгч спортын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Отгонгэрэл, “Нутгийн шийдэл сан” ТББ-ын тэргүүн, ном зохиогч Ц.Оюунгэрэл, Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар, “Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ын захирал А.Саруул, МоАХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн О.Цоодол, “Либерал хаус” бодлогын судлалын хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхбат нар томилогджээ.

Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр ял шийтгэлгүй, иргэний нийгмийг төлөөлөх иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаагаар томилдог. Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөл нь авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд зөвлөмж өгөх зорилготой юм.

Categories
мэдээ нийгэм

Үйлдвэрлэлийн осол болжээ

2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 20.00 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “ЮП” ХХК-ийн захиалгаар, ерөнхий гүйцэтгэгч “Их мөрөн цамхаг” ХХК-ийн орон сууцны зориулалтаар барьж буй 12 давхар бүхий 4 блок “Дэлгэрэх” хотхоны 80-4 блокны барилга /7 давхрын цутгалт хийгдээгүй байсан/- ын 6 давхрын тагтан дээр ажил гүйцэтгэж байсан БНАСАУ-ын иргэн Пак Сон Ил нь /27 настай эрэгтэй/ хэв хашмалын тулаас хийж байгаад унаж нас барсан үйлдвэрлэлийн осол гарлаа.

Ослын мөрөөр Нийслэлийн Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын байгууллага шуурхай ажиллаж холбогдох арга хэмжээг авч ажиллалаа. Шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

МАН-ын бүлгийн хурал цуцлагдлаа, Засгийн газрын асуудлыг УИХ дээр кнопын тоо шийднэ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөө өглөө 11 цагт товлогдсон байсан ч ирц бүрдэхгүй шалтгаанаар 15 цаг болж хойшлогдсон. Гэсэн ч МАН-ын бүлэг хуралдаж чадсангүй. Ирц бүрдэхгүй хүлээгдсээр цуцлагдлаа.

Өчигдөр хуралдсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаас Засгийн газрыг огцруулахгүй байх чиглэлийг МАН-ын бүлэгт өгч, тогтоол гаргасан агаад энэ асуудлаар бүлэг байр сууриа нэгтгэх учиртай байлаа. Бүлэг хуралдахыг хүлээж арав гаруй гишүүн цаг хүлээсэн юм.

Засгийн газрын асуудлыг маргааш хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар кноп дарж эцэслэх төлөвтэй байна. Засгийн газрыг огцруулахаар санал гаргасан 31 гишүүн ордны энд тэнд цуглаж байгаа бол огцруулахыг дэмжихгүй байгаа гишүүд ч бас уулзалдаж байна.

Э.ЭНХ

Categories
мэдээ нийгэм

Хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян БНСУ-ын Үндэсний аврах 119 дүгээр албаны захирагч ноён Ким Сунён тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзан хоёр орны аврагчдын эрэн хайх, аврах ажиллагааны талаар санал солилцлоо.

БНСУ-ын Үндэсний аврах 119 дүгээр алба нь Монгол Улсын Онцгой байдлын албатай эртний найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай бөгөөд жил бүр 20-40 албан хаагч БНСУ-ын Гал сөнөөгч, аврагчдын сургалтын төвүүдэд богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсаар ирсэн. Алба хаагчдыг сургаж дадлагажуулахаас гадна техник, тоног төхөөрөмжийн тусламж, дэмжлэгийг Монгол Улсын Онцгой байдлын албанд үзүүлдэг.

Уулзалтын үеэр талууд хоёр орны онцгой байдлын салбарт тогтсон харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд бүхий л талаар нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Дашрамд дурдахад БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2017 оны 07 дугаар сард БНСУ-ын Үндэсний Галын газар дахин байгуулагдсан бөгөөд тус газрын үндсэн үүрэг нь улс орныхоо хэмжээнд гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн хор уршгийг арилгах ажиллагааг удирдан зохицуулдаг юм байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Жүдочид пүрэв гарагт эх орондоо ирнэ

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн ДАШТ өнгөрсөн наймдугаар сарын 28-наас энэ сарын 3-ны хооронд болж өндөрлөсөн.

Тус тэмцээнд Монголын жүдочид эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчны бүрэлдхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар 126 орноос гуравдугаар байрт шалгарав.

Тэгвэл тамирчид энэ сарын 7-ны өдөр эх орондоо ирэх юм байна. Тэд эх орондоо ирээд “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд хэвлэлийн бага хурал хийх аж.

Categories
мэдээ нийгэм

Н.Түвшинбаяр: Монгол түмнээ урьж байна

Image result for Н.ТүвшинбаярЭнэ жилийн Улсын наадмын үндэсний бөхийн барилдаанд долоо даван шөвгөрч, Монгол Улсын заан цол хүртсэн Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадмыг нутгийн зон олон нь зохион байгуулахаар болжээ.

Наадам энэ сарын 10-нд Булган аймгийн Сайхан суманд болох аж. Энэ үеэр даншгийн начин цол, Будапештын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэний баярыг давхар тэмдэглэх аж. Улсын заан Н.Түвшинбаяр энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудаснаа бичиж “…Монгол түмнээ урьж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн автобусны тоо 24 хувиар буурчээ

Сургуулийн автобусны тоо 24 хувиар буурчээЗамын цагдаагийн албанаас “Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт” шалгалтыг зохион байгууллаа. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх автобусны стандартын шаардлага, тээвэрлэлтийн нөхцөл, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан автобусаар тав тухтай аюулгүй тээвэрлэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор уг аяныг зохион байгуулсан байна.

Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 214 орчим ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс шалгалтанд 44 сургууль, 1 цэцэрлэг, 1 сургалтын төвийн нийт 82 автобус хамрагджээ. Үүнд:
  • Баянзүрх дүүрэг 13 сургуулийн 21 автобус
  • Баянгол дүүрэг 7 сургуулийн 10 автобус
  • Сонгинохайрхан дүүрэг 3 сургуулийн 3 автобус
  • Сүхбаатар дүүрэг 12 сургууль, 1 сургалтын төвийн 30 автобус
  • Чингэлтэй дүүрэг 1 сургуулийн 1 автобус
  • Хан-Уул дүүрэг 5 сургуулийн 13 автобус
  • Налайх дүүрэг 2 сургууль, 1 цэцэрлэгийн 3 автобус
  • Багахангай дүүрэг 1 сургуулийн 1 автобус хамрагдсан байна.

Үүнээс 90,2 хувь нь буюу 74 автобус насжилтаар, 22 хувь нь буюу 18 автобус нь шар өнгөтэй байх шаардлагаар тэнцсэн боловч хэрэглээний стандартын шаардлагыг зөрчсөн зөрчлүүд илэрсэн байсныг арилгуулахаар “Зөвлөмж” хүргүүлжээ.

ХҮҮХДИЙН АВТОБУСНЫ ТОО 24 ХУВИАР БУУРСАН БАЙНА

2017-2017 оны хичээлийн жилд нийт 82 автобус хамрагдаж өмнөх оны мөн үеэс хүүхдийн автобусны тоо 24 хувиар буурсан үзүүлэлттэй боловч өмнөх жилүүдтэй харьцуулахад хөдлөх бүрэлдэхүүний парк шинэчлэлт хийгдсэн, техникийн бүрэн бүтэн байдал илт сайжирчээ.

Цаашид Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттай “Хүүхдийн автобус”-аар тээвэрлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай бөгөөд энэ нь бага насны хүүхдийн аюулгүй байдал хангах, түгжрэл саатал, агаарын бохирдлыг бууруулах, зэрэгт чухал нөлөөтэй юм.

Мөн эцэг эхчүүд хүүхдийн автобусны үйлчилгээнд тогтмол хяналт тавьж байх, сургууль, цэцэрлэгийн удирдлагууд шалгалтанд тэнцээгүй, шаардлага хангахгүй байгаа автобусны жолоочтой гэрээ байгуулахгүй байхыг Замын цагдаагийн албанаас зөвлөж байна.

Categories
гадаад мэдээ

Өмнөд Солонгос Монголтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэх шинэ бодлого хэрэгжүүлнэ

ЗурагВЛАДИВОСТОК. /Sputnik/. Өмнөд Солонгосын шинэ засаг захиргаа умард зүгийн улс орнуудтай, тухайлбал Хятад, Монгол болон Оросын Алс Дорнодтой эдийн засгийн харилцаагаа бэхжүүлэхээр төлөвлөж байна гэж Өмнөд Солонгосын шадар сайд мэдэгдлээ.

Шадар сайд Ким Дон Ён даваа гарагт болсон Орос болон Өмнөд Солонгосын эдийн засаг, шинжлэх ухаан ба технологийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын 16 дугаар уулзалтын үеэр хэлэхдээ “Өмнөд Солонгосын шинэ засаг захиргаа умард зүг рүү чиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх шинэ бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Манай улс Алс Дорнодтой, Хятад болон Монгол Улстай эдийн засгийн хамтын ажиллагаа болон худалдааны харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна” гэжээ.

Өмнөд Солонгосын Стратеги, сангийн сайдын албан тушаалыг давхар хашдаг тэрбээр “Сөүлд шинэ засаг захиргаа төрийн эрхийг авснаас хойш олон шинэ боломж нээгдсэн” гэсэн байна.

https://sputniknews.com/politics/20170904105706667…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдээ цэцэрлэгт оруулж чадаагүй ээж Ж.Гэрэл: 60 тэрбумаар нь завшдаг энэ улстөрчид 60 цэцэрлэг барьчихдаг ч болоосой доо

Наймдугаар сарын сүүлээс эхлэн улсын цэцэрлэгүүд цахим бүртгэл болон сугалаагаа явуулсан. Цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүдээ хаана, хэнд даатгаж үлдээх вэ гэж шаналсан эцэг эхчүүдийн дүр зураг үргэлжилсээр. Хэрэв улс төрчид 60 тэрбум хэрхэн босгох вэ гэж толгойгоо гашилгах бус 60 цэцэрлэг хэрхэн яаж барих гэж хэлэлцэж суусан бол ийм хүндхэн байдалтай жил бүр нүүр тулгараад байхгүй нь ойлгомжтой. Мөн түүнчлэн Баянзүрх дүүргийг хуваана, хуваахгүй гэсэн асуудал яригдсаар байна. Шинээр дүүрэг хуваагдвал гарах зардал нь 40 тэрбумыг хол хаяж байгаа. Тэгвэл энэ мөнгөөрөө яагаад сургууль, цэцэрлэг барьж болохгүй гэж. Уул шугамандаа ард түмэн улс төрчдийг 60 цэцэрлэг бариарай гэж сонгодог болохоос 60, 70 тэрбумаар нь хулгайлаад, эсвэл хэрэггүй зүйлд үрэн таран хийгээд байгаарай гэж итгэл хүлээлгэдэггүй нь лавтай. Ямартай ч цэцэрлэгийн хомс байдлаас үүдэн хэдэн зуун хүүхэд гэртээ цоожлогдож, басхүү эндсээр байна. “Зуун хувь цэцэрлэгт” хөдөлгөөнийхөн “Жил тутам 17 хүүхэд харах асрах хүнгүйгээс болж энддэг” хэмээн мэдээлж байсан удаатай. Үүнд ихэвчлэн гэртээ цоожлуулаад галд өртсөн, муу усны нүх, жорлонгийн нүхэнд унасан, угаартсан, халуун зүйлд түлэгдсэн гэх шалтгаанууд зонхилдог юм билээ. Эцэг, эхчүүдийн хувьд ч үр, хүүхэдээ цэцэрлэгт оруулж чадаагүйгээс болж олон асуудалтай нүүр тулгардаг гэж байлаа. Ингээд хүүхэдээ цэцэрлэгт оруулж чадаагүй ээж Б.Гэрэлтэй цөөн хором ярилцснаа хүргэе.


Би хүүгээ СХД-ийн 91 дугаар цэцэрлэгт өгөх гэсэн боловч оруулж чадаагүй. Энэ жил хүү минь гурван настай. Хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй болохоор маш олон асуудал тулгарч байна. Уг нь хүүгээ цэцэрлэгт өгөөд ажил хийж, нөхөртөө тус дэм болъё гэж бодсон юм. Нэг хүний цалингаар амьдралаа залгуулна гэдэг тийм ч амар биш шүү дээ. Залуу хүн болохоор ажил хиймээр л байх юм. Гэтэл хүүгээ хамаатан, садан цөөтэй над шиг хүн хэнд найдаж үлдээх билээ. Гэрт нь ганцааранг нь үлдээнэ гэдэг аз сорьсон асуудал шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд тэгж үлдээх ч зориг алга байна. Ганцааранг нь үлдээснээс болж ямар аймшигтай зүйлүүд гарсан билээ дээ. Тэгэхээр энэ жилдээ хүүгээ харахаас өөр аргагүй л болж байна. Уг нь цэцэрлэгт явсан хүүхэд илүү нээлттэй болдог юм шиг санагддаг. Мэдээж мэргэжлийн байгууллага учраас хүүхдэд хэрэгтэй олон зүйлийг зааж сургадаг нь дамжиггүй. Гэхдээ манай улсад цэцэрлэгийн хүрэлцээ маш муу байна. Зөвхөн би гэлтгүй эргэн тойронд маань байгаа найз нөхөд, ах, эгч нар маань ч хэлж, ярьж байна. Ингээд бодохоор тэр 60 тэрбумаар нь идэж, ууж завшаад байгаа улстөрчид ирээдүй, хойч үедээ хөрөнгө оруулалт хийгээд 60 цэцэрлэг барьчихдаг ч болоосой доо гэж хүсэх юм. Гэхдээ тэр тэнгэрт байгаа хүмүүс газарт хөлөө олох гэж ядаж яваа бидний зовлонг мэдэхгүй байх л даа. Бид нар шиг залуу гэр бүл өөрийн гэсэн орон байр, унах унаатай болохын тулд нэн тэргүүнд ажил хийж, хөдөлмөрлөх шаардлагатай. Гэтэл үр, хүүхдээ итгэж үлдээх цэцэрлэггүйгээр яаж тайван ажил хийх билээ. Энэ зөвхөн хүүхдийн асуудал биш. Цэцэрлэгийн насны хүүхэдтэй гэр бүлийн хамгийн том асуудал шүү дээ. Ямартай ч энэ жил миний ажил хийнэ гэдэг талаар болов бололтой” гэсэн юм.

Categories
мэдээ улс-төр

62-ын бүлэгтэй адил 31-ийн бүлэг үүсэх үү?

Хэдэн жилийн өмнө УИХ дахь МАН АН-ын бүлэг хамтран 62-ын бүлэг байгуулж дэлхий нийтийн элгийг хөшөөж байсан. Харин энэ удаа эсрэгээрээ УИХ дахь 65 гишүүнтэй бүлгээс 31 нь намаасаа хөөгдөх мэдээ гарлаа. Магадгүй айлгах төлөвлөгөө байж болно. Гэхдээ үнэхээр хөөх дээрээ тулбал УИХ дахь олонх болсон МАН-ын бүлэг цөөнх болж хувирна. Цөөнх болоод зогсохгүй УИХ-ын дарга, Ерөнхий сайдаасаа бүрэн сална. Х.Бат