Categories
мэдээ нийгэм

АТГ-аас эрүүгийн 122 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна

Image result for авлигатай тэмцэх газар

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн сарын 28-ны өдрөөс энэ сарын 1-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 17 гомдол мэдээллийг шалгажээ. Үүнээс 1 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 17 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзан, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Ажиллагаанд одоогоор 8 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 131 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх, 3 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай тус тус прокурорт шилжүүлжээ. Одоогоор 122 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж.

Categories
мэдээ спорт

Дэлхийн оюутны 3Х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээн болно

Хятадын Сияминь хотноо есдүгээр сарын 14-17-нд Дэлхийн оюутны 3Х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээн болно.

Тив бүрээс шалгарсан хоёр шилдэг, нийт эмэгтэй, эрэгтэй тус бүр 16 баг тус тэмцээнд өрсөлдөнө. Монголын баг энэ оны дөрөвдүгээр сард Малайз улсад болсон Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, энэхүү тэмцээний эрхийг авсан юм.

Монголын багийн бүрэлдэхүүнд Б.Батзолбоо, Б.Наранбаатар, О.Энхбаатар, Ц.Отгонжаргал нарын дөрвөн тамирчин багтаж байна. Дасгалжуулагчаар С.Тулга ажиллана.

Монголын оюутны спортын холбооноос өнөөдөр баг тамирчдыг хүлээн авч уулзан, тэмцээний урилга, онгоцны билетийг гардуулан өгч, захиа даалгавар үүргээ өглөө.

Монголын оюутны баг 9 есдүгээр сарын 13-нд Сияминь хотыг зорино. Монголын багийн бэлтгэл сургуулилт амжилттай явагдаж байгаа ба өнгөрсөн онд оюутны ДАШТ үзүүлсэн амжилтаа бататгах зорилт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Улсын харцага Ж.Амартүвшин Азийн аварга боллоо

Ж.Амартүвшин Азийн аварга боллоо

Японы нийслэл Токио хотод жюү жицү бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ болж байна. Тус тэмцээнд 20 орны нийт 390 тамирчин өрсөлдөж байгаа юм.
Тэмцээний эхний өдөр манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн +100 кг-ын жингийн хөх бүсний ангилалд улсын харцага Ж.Амартүвшин алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв. Түүнчлэн эмэгтэйчүүдийн 77 кг-д Т.Отгонзаяа мөнгө, 64 кг-д Б.Сайнжаргал хүрэл медаль хүртлээ.

Categories
мэдээ улс-төр

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн тусгай элч Монголд айлчилж байна

jp

Өнөө жил Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэгийн тусгай элч, парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мото-О Хаяаши тэргүүтэй 58 төлөөлөгч манай улсад айлчилж байна.

Айлчлалын хүрээнд Японы төлөөлөгчид УИХ-ын дарга М.Энхболд, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Нийслэлийн засаг дарга С.Батболд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгч Х.Баттулга нарт бараалхсан юм. Төлөөлөгчид дээрх уулзалтаар маш үр дүнтэй санал солилцсон хэмээн онцлов.

Өнөөдөр Төрийн ордонд Японы төлөөлөгчид мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Япон улсын дээгүүр цөмийн пуужин харвасан Хойд Солонгосын үйлдлийг хэрхэн дүгнэж байгаа талаар тодруулахад Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мото-О Хаяаши “Хойд Солонгосын үйлдлийг Япон болон АНУ ноцтой хэрэг гэж дүгнэсэн. Тэр утгаараа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс тавьсан хоригийг Хойд Солонгос биелүүлнэ гэж итгэж байна” гэв.

Categories
мэдээ соёл-урлаг

“Чингисийн хүүхдүүд” энэ сарын 10-нд нээлтээ хийнэ

Италийн хүүхдийн хамгийн том кино фестиваль “Giffoni film festival”-д бүх насны ангилалд амжилттай оролцсон “Чингисийн хүүхдүүд” кино Монголд нээлтээ хийх гэж байна. Киног Д.Золбаяр найруулсан бөгөөд хурдан морь унаач хүүхдүүдийн тухай өгүүлнэ. Тус киног бүтээхэд Америк, Турк Улсын уран бүтээлчид хамтран ажилласан бөгөөд киног бүтээхэд нэг тэрбум 200 сая төгрөг зарцуулсан гэдэг.

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино ирэх сарын 10-нд Монголд нээлтээ хийх бөгөөд киноны нээлтийг Монгол улсын филармонийн 45 жилийн ой, Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог аж. “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмийн бүрэн хэмжээний концерт ирэх аравдугаар сарын 5-нд “Corporate сonvention сentre”-ийн концертийн их танхимд болох гэнэ. Концерт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт дэлхийн болон Монголын шилдэг киноны хөгжим тоглох бол дараагийн хэсэгт “Чингисийн хүүхдүүд” киноны хөгжмөөс тоглох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хурдны замд зөрчил гарчээ

Related imageХөшигтийн хөндий шинэ нисэх буудлын хурдны замын хяналт шалгалтын явцад ГУУХ-ын хүрээнд дараах зөрчил гарчээ. Үүнд:

-Тусгай зөвшөөрөлгүй

-Уулын ажлын төлөвлөгөөгүй

-Нийтлэг мөрдөх ААНД мөрдөөгүй

-Булангийн шав тэмдэг тавиагүй, шав тэмдэг хөндсөн

-Талбайн гадна олборлолт явуулсан

-Дур мэдэн хууль бусаар газар хөндөж олборлолт гүйцэтгэсэн

-Талбайн ажлын зураггүй

-Мэргэжлийн боловсон хүчингүй

-Байгаль орчны үнэлгээ дутуу

-ХАБЭА зөрчил дутагдал ихтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний аюулгүй байдлыг хэлэлцэв

“Монгол Улсын хүнсний аюулгүй байдал” сэдэвт үндэсний чуулганыг ирэх есдүгээр сард зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлагаар уг үндэсний чуулганыг ЕТГ, ХХААХҮЯ, Монголын хүнсчдийн холбоо, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм.

Хүнсний салбарын өнөөгийн байдлыг тодорхойлох, хүн амын гол нэрийн хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, хүнсний хангамжийг сайжруулах чиглэлээр авах шаардлагатай арга хэмжээний саналыг боловсруулан шийдвэрлүүлэх зорилготой аж.

Үндэсний чуулганы өмнө салбар хуралдаануудыг зохион байгуулжээ. Өнөөдөр Төрийн ордны иргэний танхимд “Монгол хүний эрүүл мэнд-Хүнсний аюулгүй байдал” сэдэвт салбар хуралдаан боллоо. Хуралдаанд оролцогчид хүнсний аюулгүй байдлын талаар харилцан ярилцаж, санал солилцсон юм.

Categories
мэдээ нийгэм

“Гашуун сухайт” боомтоор нэвтэрдэг ачааны машины тоо дөрөв дахин цөөрсөн байна

Манай улс “Гашуунсухайт”, “Шивээхүрэн”, “Ханчи”, “Булган” зэрэг боомтуудаар нүүрсээ урд хөрш рүү гаргадаг. Гэвч Гашуунсухайт боомтод 70 орчим км-ын урт цуваа үүсээд байгаа гэнэ. Уг нь Засгийн газар нэг минутад нэг машиныг хил нэвтрүүлэх зорилт тавин, гааль, мэргэжлийн хяналтын шалгалтуудыг нэгтгэн, жолооч нарт машинаасаа буулгүй хил нэвтрэх боломжийг бүрдүүлэн, хил дээрх төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийхийг хориглох гэх мэт цаг үрсэн алхмуудыг цэгцэлсэн. Энэ замаар нийт 6000 жолооч нүүрс тээвэрлэдэг аж. “Гашуун сухайт”-ын боомтоор хамгийн ихдээ нэг өдөрт 1605 ачааны машин нэвтэрч байсан бол өнөөдөр энэ тоо 495 болж буураад байгаа гэв. Энэ нь 24 сая тонн нүүрс нийлүүлнэ гэсэн манай энэ оны төлөвлөгөө, мөрөөдлийг шууд нурааж байна гэж чуулганыг зохион байгуулагчид онцолжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийсэн айлчлал өндөрлөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийгээд эх орондоо ирлээ. Айлчлалын үеэр яригдсан гол асуудлуудыг дурдвал, ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ нартай албан ёсны уулзалт хийж, хоёр талын болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин уулзалтын эхэнд хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хэрхэн амжилттай хөгжиж байгаа талаар тодорхой төсөл хөтөлбөрүүдийг дурдсан юм. Ингэхдээ Монгол Улстай хамтран ажиллах харилцаанд Хөдөө аж ахуй, тэр дундаа монгол малыг эрүүлжүүлэх болон дэд бүтцийн салбарын хөгжилд ихээхэн анхаарал хандуулж цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Үүнээс гадна транзит тээврийн хөнгөлөлттэй тарифын хэлэлцээр, хоёр улсын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд шинэчлэл хийх зэрэгт тус улс ихээхэн анхаарал хандуулж байгаа хэмээн ярьсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам бүр идэвхжүүлж, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргах хүслээ илэрхийлээд тодорхой саналууд тавив. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Солонгос Улс (БНСУ)-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах үеэрээ БНСУ-ыг асар богино хугацаанд үсрэнгүй хөгжилд хүргэсэн удирдагчдын түүхийг сонирхон судалсан талаараа дурдаж, тус улсын Ерөнхийлөгчтэй анх удаа уулзаж байгаа хэдий ч цаашид нягт хамтран ажиллаж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг илүү амжилттай хөгжүүлж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн талаар баримтлах бодлогодоо уян хатан хандахыг хүсээд улс орон маань хөгжиж монголчууд тус улсад ажиллах гэж биш жуулчилж очдог болох цаг ойрхон байгаа гэж боддогоо хэллээ. Мөн Монгол Улсын иргэд БНСУ-д зорчих боломжийг илүү нээлттэй болгож, визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээрт анхаарал хандуулахыг хүссэн.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин визгүйн хэлэлцээрт анхаарал хандуулах болон тус улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудын талаар баримтлах бодлогодоо анхаарна хэмээн амлажээ. Мөн Зүүн Хойд Ази түүний дотор Солонгосын хойгийн аюулгүй байдлыг сахин хамгаалах, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцаж Монголын талын Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилга болон Түмэн голын төсөл зэрэг төсөл хөтөлбөрүүдийг эрчимжүүлэхээр ярилцсан.

Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ уулзалтын эхэнд Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад баяр хүргэж Японы үндэсний спорт жүдо бөхөөр хичээллэж амжилт гаргасан Японы түүх соёлыг хүндэтгэдэг хүн хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байгааг дурдаад хоёр орны хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улсад аж үйлдвэр хөгжүүлж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгаа тэлэх бодлогын хүрээнд дэд бүтэц болоод боловсруулах үйлдвэрийн салбарт Япон улстай ойр дотно хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн ОХУ, Япон улстай хамтарсан аж ахуйн нэгж байгуулж, Тавантолгойн сайн чанарын коксжих нүүрсийг дэлхийн зах зээлд гаргах зорилгоор ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг дахь боомтын хүчин чадлыг ашиглан ажиллах санал тавьж ярилцсан байна.

Categories
мэдээ спорт

Улсын гарьд Ө.Бат-Оршихын цолны мялаалга наадам болно

Энэ жилийн үндэсний их баяр наадамд үзүүрлэсэн Увс аймгийн Улаангом сумын харъяат, Монгол Улсын гарьд Өлзийтогтохын Бат-Оршихын цолны мялаалга наадам есдүгээр сарын 14-нд болно. Наадмын нээлт, бөхийн барилдаан Увс аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бол азарга, их нас, дааганы уралдаан морь барианы газар болох юм байна. Шинэхэн гарьд Ө.Бат-Орших Монгол Улсын 11, Увс аймгаас төрсөн хоёр дахь гарьд цолтон юм.

Тэрбээр 2006 онд Увс аймгийн баяр наадамд барилдсан улс аймгийн алдар цолтой 128 бөхөөс долоо давж түрүүлэн аймгийн арслан цол хүртсэн бол 2009 оны улсын баяр наадамд зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн. Улмаар 2012 оны улсын баяр наадамд дахин зургаа давж Улсын харцага цолоо баталж байсан юм.