Categories
мэдээ цаг-үе

“Ухаарч амьдрах хорвоо” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчидтэй уулзлаа

МҮОНТ-ээр “Ухаарч амьдрах хорвоо” олон ангит кино саяхан гарсныг манай үзэгчид шимтэн үзсэн билээ. 2014 онд бүтээсэн уг киноны эмэгтэй гол дүр болох Шя Шяо Чаний дүрийг бүтээсэн жүжигчин Ян И, эрэгтэй гол дүр Бао Жинд тоглосон жүжигчин Хю Гэ, найруулагч Сиа Сиа Юн, киноны зохиолч Ван Ли Пин нар Улаанбаатарт өчигдөр хүрэлцэн ирсэн юм. МҮОНТ-ийн урилгаар ирсэн уран бүтээлчид өчигдөр шүтэн бишрэгчидтэйгээ уулзлаа. Хятадын жүжигчдэд хоёр дуучин хамгийн түрүүн уг киноны “Дундрашгүй хайр” дууг нь монгол хэлээр дуулж сонирхуулав. Энэ дууны монгол хувилбарыг хятад хэлээр дуулснаас илүү хүний зүрх сэтгэлд хүрлээ хэмээн жүжигчид маань ярьсан юм.

Жүжигчин Ян И нь 1971 онд төрсөн, нягтлан бодогч мэргэжилтэй аж. Тэрэээр Санхүүгийн коллежид орсныхоо дараа Хятадын Ардын чөлөөлөх армийн Ланжоу муж дахь урлагийн сургуульд элсэн орсон гэнэ. Удалгүй Ардын чөлөөлөх армийн Бээжин дэх Урлагийн сургуульд оюутан болж 1992 оноос кино урлагт хөл тавьсан юм байна. Ян И нэлээд хэдэн кинонд тоглосон. Түүний амьдрал “Ухаарч амьдрах хорвоо” киноны гол дүрийн бүсгүйн амьдралтай тун төстэй гэнэ. Тэрээр нэг охинтой, нөхрөөсөө салсан бөгөөд хайр сэтгэлтэйгээ хараахан учраагүй байгаа гэнэ. Шя Шяо Чанийн хайртай залуугийн дүрд тоглосон Хю Гэ нь Хятадад нэлээд алдартай жүжигчин төдийгүй дуучин, продюссер. Тэрээр 1982 онд төрж, Шанхайн кино урлагийн дээд сургуулийн кино драмын ангийг төгсчээ. Хоёр жүжигчин маань амьдрал дээр илүү царайлаг, хавьгүй биерхүү хүмүүс байлаа. Тэднийг үзэгчидтэйгээ уулзсаны дараа ярилцсан бөгөөд тэд хувийн амьдралынх нь талаар асуухгүй байхыг хүссэн юм.

ЖҮЖИГЧИН Ян И:

-Ша Шао Чан нь зоригтой, тэвчээр хатуужилтай эмэгтэй. Түүний туулж байгаа амьдрал нь таныхтай их төстэй юм шиг . Үүгээрээ таньтай холбогдоод байгаа юм болов уу гэж бодогдлоо.

-Ша Шао Чан гэдэг нь илүү эрэгтэй хүнд тохирох нэр. Тиймээс энэ нэртэйгээ адилхан их эршүүд бүсгүй. Амьдралд ямар ч бэрхшээл тохиолдсон даван туулдаг. Ерөөсөө ухардаггүй, зөвхөн урагшаа тэмүүлдэг ийм л эмэгтэйн дүр. Миний амьдралд ч гэсэн олон бэрхшээл тулгарч байсан. Тиймээс ч энэ дүр надад маш их таалагдсан.

-Орчин үеийн хятад эмэгтэйчүүд Ша Шао Чан шиг гэж ойлгож болох уу?

-Өнөө үед их зоригтой өөрийнхөө зорьсон зүйлээ биелүүлэх гэж тэмүүлдэг хятад бүсгүйчүүд их олон байгаа. Энэ дүртэй холбоотой нэгэн зүйлийг үзэгчдэдээ хэлмээр байна. Юу гэхээр өөрийн хүсч тэмүүлсэн зүйлээ заавал хийж бүтээгээрэй гэж захья.

-Таны өмнө нь бүтээсэн дүрүүдээс Ша Шао Чаны дүр нь юугаараа онцлог байв?

-Киноны дүр болгон адилгүй өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Энэ бол маш зоригтой эмэгтэйн дүр. Адилгүй тал нь гэвэл хамтран ажилласан баг маань огт өөр энэ нь дүрийг улам амьд болгоход нөлөөлсөн гэж бодож байна.

-Киноныхоо монгол үзэгчидтэй уулзахад ямар санагдав?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Уулзалтад настай хүнээс авахуулаад хүүхэд хүртэл байлаа. Анги болгоныг нь алгасалгүй үзсэн нь бидэнд маш их урам зориг хайрласан. Энэ кинонд тоглосноор үзэгчдийнхээ хайрыг мэдэрлээ. Энэ нь миний хувьд маш том бэлэг.

-Ойрын үед шинээр ямар кинонд тоглох гэж байна?

-Нэг хүний хоёр янзын зан чанарыг харуулсан кинонд тоглож байгаа.

-Та охинтой гэсэн, хэдэн настай вэ?

-19 настай.

ЖҮЖИГЧИН Хю гэ:

-Өөрийн тань бүтээсэн дүрийг монгол хэлээр дуу оруулснаар үзэхэд ямар санагдав?

-Тоглосон дүрийг монголоор дуу оруулснаар үзэхэд гайхалтай сайхан санагдлаа. Их дотно сэтгэгдэл төрсөн. Нэг дүр дээр хятад, монгол хоёр хэлээр дуу оруулснаар илэрхийлж буй сэтгэл нь адилхан байсан. Сэтгэлээрээ бол холбоотой байсан.

-Монголчууд бид хятад хүний талаар арай өөр төсөөлөлтэй байдаг. Таны бүтээсэн дүрийг шинэ үеийн хятад хүн гэж ойлгож байгаа. энэ дүрийг бүтээхэд бэрхшээлтэй зүйл байв уу?

-Би өөрөө орчин үеийн хүн. Энэ кино бол амьдралаас үүдэлтэй кино тул энэ дүрийг бүтээхэд надад тийм ч хэцүү байгаагүй юм шиг санагддаг.

-“Ухаарч амьдрах хорвоо” киног Хятадын үзэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Амьдрал дээр Ша Шао Чан шиг нөхрөөсөө салсан, хэцүү байдалд байгаа эмэгтэй олон байгаа гэж би боддог. Тиймээс энэ дүр нь надад их таалагддаг. Үзэгчид ч үүнийг таашаасан байх.

-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Миний тоглосон шинэ уран бүтээл удахгүй Хятадын телевизээр гарах гэж байгаа. Энэ кинонд би анчны дүрийг бүтээсэн.

-Та яагаад энэ кинонд тоглох болов, дүрийн онцлог нь юу байв?

-Юуны түрүүн энэ киноны зохиол нь маш сайн байсан. Бао Жин гэдэг дүр ч маш их таалагдсан, учир нь маш шударга, цайлган хүн. Миний хамтрагч бүсгүйн дүр ч их таалагдсан, маш зоригтой бүсгүйн төлөөлөл. Энэ хоёр дүрээс би маш ихийг сурч авсан. Би ихэнхдээ түүхэн сэдэвт кинонуудад тоглосон.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 20 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэнтэйн уулсаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад хэсгээр 1-6 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

ХААИС-ийн уузварыг нээнэ

Image result for зам уулзвар

Замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, түгжрэл бууруулахаар автозамын зарим уулзварыг өргөтгөн шинэчлэх ажил хийгдэж байгаа билээ. Уг ажлын хүрээнд засварын ажил хийгдэж байсан ХААИС-ийн уулзварыг өнөөдөр нээх юм байна. Хан–Уул дүүргийн 11 хорооны нутаг дэвсгэр, ХААИС-ийн уулзвар нь зүүн болон баруун талаасаа нэг урсгалаар нэвтэрдэг учир замын түгжрэл ихээр үүсдэг байсан. Тиймээс уг уулзварт шинэчлэл засвар хийн 1.2 км талбайг өргөсгөж, хоёр талаасаа таван эгнээтэй болгон шинэчилжээ.

Categories
мэдээ нийгэм

Махны үнэ буурсан үзүүлэлттэй байна

Image result for хонины цул махНийслэлийн статистикийн газраас өнгөрсөн долоо хоногт хийсэн судалгаагаар хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгаагаар үхрийн махны үнэ 0.7 хувиар буюу 45 төгрөгөөр буурсан бол хонины цул махны үнэ тогтвортой байжээ. Тодруулбал, есдүгээр сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6365 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7300 төгрөгийн үнэтэй, үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр буурчээ.

Гурилын үнийн хувьд нийслэлийн хүнсний томоохон зах, дэлгүүрт “Алтан тариа” савласан нэг кг гурилын үнэ дээд зэрэг нь 1250-1500 төгрөг, 1-р зэргийнх 1000-1300 төгрөг, 2-р зэргийнх 819-900 төгрөг. Худалдан авагч олон байдаг “Хүчит шонхор”, “Таван эрдэнэ”, “Бөмбөгөр”, “Баянзүрх”, “Хархорин” хүнсний захуудад задгайгаар буюу шуудайгаар худалдаж буй нэг кг дээд зэргийн “Алтан тариа” гурилын үнэ 1300 төгрөгийн үнэ ханштай. Харин “Барс” хүнсний захад дээд зэргийн “Алтан тариа” гурил 1250 төгрөг, 1-р зэргийн гурил 1100 төгрөгөөр тус тус зарагдаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Иргэн Элбэгдоржоос эрх баригчид айхын учир юу вэ?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэн, захиалагчдадаа хүрлээ. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

Манай сонины тэргүүн нүүрэнд уламжлал ёсоор “Танайд өнжье” булангаа онцлон хүргэж байна. Сонгодог хөгжимтэй амьдралаа холбож, анх зургаан настайдаа Хөгжим бүжгийн их сургуулийн босгыг давж сурагчийн ширээний ард сууснаасаа хойш өнөөдөр хүртэл тэндээ ажилласаар байгаа багш нар олон. Тэдний нэг болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонтой, Соёлын бөгөөд Боловсролын тэргүүний ажилтан, төгөлдөр хуурч Г. Занаагийнд өнжлөө. Эрхэм уншигч та хүлээн авч уншаарай.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 4-7-ны өдрүүдэд ОХУ-ын Приморын хязгаар Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцсон талаарх томилолтыг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы гуравдугаар нүүрт гарсан аливаа нийтлэл нийгэмд шуугиан тарьж, нийгмийн оюун санааны хамгийн том талбар болж байдаг онцлогтой. Тэгвэл өнөөдрийн дугаарын гуравдугаар нүүрэнд Н.Гантулгын “Иргэн Элбэгдоржоос эрх баригчид айхын учир юу вэ?” хэмээх нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн тавдугаар нүүрэнд УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ярилцлага хэвлэгдлээ. Тэрбээр “Худлаа хэлдэггүй, хулгай хийдэггүй Засгийн газар байх ёстой” хэмээн дараагийн Засгийн газрын талаарх санал бодлоо хэлсэн байна.

Баримт, үйл явдлын долоодугаар нүүрнээс сүүлийн үед олон нийтийн үйлчилгээний газруудад бохь, сэтгүүл, ном зарах нэрийдлээр иргэдийн гар утас, цүнх, эд зүйлийг хулгайлах хэрэг их гарах болсон, энэ талаарх сурвалжлагыг хүлээн авч уншаарай.

Соёл урлагийн арвандолоодугаар нүүрнээс “ S w e e t y m o t i o n ” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаатай хийсэн ярилцлагыг сонирхон хараарай. Тэрбээр “Дэлхийд 20 жил оршин тогтносон эмэгтэйчүүдийн хамтлаг байдаггүй юм билээ” хэмээн хэлжээ.

Мөн 23 дугаар нүүрнээс гадаад, дотоодын спортын үйл явдлын талаарх мэдээ, мэдээллүүдийг сонирхон хараарай.

Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ


Categories
мэдээ нийгэм

​Стрессийн үед ч сарын тэмдэг өвдөлттэй ирдэг

Related image

Биений юм ирэхийн өмөн зарим эмэгтэйчүүдийн махбодид зовиур шаналгаа илэрдэг. Энэ нь өнчин тархи, харааны товгор, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаанд доголдол гарсантай холбоотой үүсдэг. Энэ хам шинж эрүүл эмэгтэйчүүдийн 25-30% -д, эрхтэн тогтолцооны ужиг өвчтэй эмэгтэйчүүдийн 50% -д тохиолддог.

– Бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд
– Эмгэг төрөлт
– Үр хөндөлт
– Сэтгэл санааны цочрол ядаргаа
– Бие махбодын хурц архаг үрэвсэлт өвчнүүд биений юмны өмнөх хам шинжийг үүсэхэд шууд нөлөөлнө.
Биений юм ирэхийн өмнө илрэх шинж тэмдгүүд
– Толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, нойр хулжих, хэт цочромтгой болох, сэтгэл санаа өөрчлөгдөх, ааш араншин хурц болох шинжүүд илэрнэ. Эдгээр нь тархины эдэд шингэн хуримтлагдсантай холбоотой үүснэ.
– Зүрх дэлсэх, хөлрөх, толгой эргэх, хөл хурууны үзүүр эрвэгнэх, мэдрэхүй сулрах
– Үе мөчөөр өвдөх, хавагнах, хөх эмзэг болох зэрэг шинжүүд илэрнэ
– Нэлээд хүнд тохиолдолд халуурах, огиулах, зүрх дэлсэж судасны тоо олшрох, амьсгал боогдох, шээсний гарц ихсэх зэрэг хам шинжүүд илэрнэ
– Хааяа харшил, загатнаа гарах байдал илэрч болно.
– Нуруу ууцаар өвдөх, хэвлийн доод хэсгээр базалж өвдөх
– Гэдэс хэвлий томрох, дүүрэх
– Зарим хоолонд дуртай, заримд дургүй хүрэх
– Өтгөн хатах
– Бие халуу шатах
– Анхаарал төвлөрөл муудах
– Жин нэмэх
– Нойронд муудах
Эдгээр шинжүүд биений юм ирэхэд дөхөхөд улам тод илрэх ба харин ирмэгц ор мөргүй алга болно. Биений юм ирэхийн өмнөх хам шинжийг эмгэг шинжийн тод бүдэг илрэл, өвчний явц, үргэлжлэх хугацаанаас хамаарч хүнд хөнгөн гэж ангилна.

Хөнгөн хэлбэрийн үед биений юм ирэхээс 2-10 өдрийн өмнө 3-4 шинж илрэх ба 1-2 нь илүү тод илэрнэ.
Хүнд хэлбэрийн үед биений юм ирэхээс 3-14 хоногийн өмнө 5- аас доошгүй шинж илрэх ба үүний 2 шинж илүү тод илэрдэг.
Энэхүү эмгэгийг оношлох нь хялбар бөгөөд учир нь биений юмтай холбоотой сэдэрч, түүнийг ирэхэд өвчин арилах тул энэ байдлаар ялгах боломжтой
Биений юм ирэхийн хам шинжийг эмчлэхдээ тархи мэдрэлийн тогтолцоог хэвийн болгох, биеийн дархлааг сайжруулах, үрэвслийг бууруулах, хаван хөөх, бэлэг эрхтэн бусад тогтолцооны ужиг эмгэг өвчинг эмчлэх замаар анагаах арга хэмжээг авна. Эмчилгээний гол хэсэг нь сэтгэл засал, хордлого тайлахад чиглэгддэг.

Categories
гадаад мэдээ

Мексикт болсон газар хөдлөлт 65 хүний аминд хүрчээ

Мексикийн өмнөд эргийн Пихихьяан хотноо өнгөрсөн баасан гаригт 8.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ. Тэгвэл уг газар хөдлөлтийн улмаас 65 хүн амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг уламжлав.

Аврагчид болон сайн дурынхнаас бүрдсэн аврах багийнхан Мексикийн Табаско, Оаксака, Чиапас зэрэг мужид аврах ажиллагаа явуулж байна.

Газар хөдлөлтийн улмаас 200 хүн бэртэж, олон хүн сураггүй болжээ. Мексикийн Ерөнхийлөгч амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж өнөөдөр орон даяар гашуудал зарласан байна. Ерөнхийлөгч мөн гамшгийн бүсэд очиж, нөхцөл байдалтай биечлэн танилцсан аж.

Оаксака мужид 45 хүн, Чиапаст 12, Табаскод 4 хүн амиа алдсан бол Гватемал улсад нэг хүн амь үрэгдсэн байна.

Categories
мэдээ спорт

ДАШТ-д Б.Тэгшбаяр оролцоно

Норвеги улсын Берген хотод дугуйн ДАШТ энэ сарын 17-27-ны өдрүүдэд болох юм. Тус тэмцээнд манай улсаас залуучуудын дэлхийн аварга, ОУХМ Б.Тэгшбаяр багшийн хамт оролцоно. Тэрбээр тэмцээний засмал замын болон ганцаарчилсан, бөөн гараатай төрөлд уралдахаар болжээ. Б.Тэгшбаяр өнгөрсөн жил Швейцарь улсад болсон дугуйн тойрог замын залуучуудын ДАШТ-ий бөөн гараатай төрөлд алтан медаль хүртэж, амжилттай яваа тамирчин билээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхэд багачуудад зориулсан жолоодлогын сургалт болов

“Петровис” ХХК, “Porsche Улаанбаатар төв”, Цагдаагийн албаны Урдчилсан сэргийлэх хэлтэс хамтран 6-7 насны 200 гаруй багачуудад замын хөдөлгөөнд аюулгүй оролцох мэдлэг олгох сургалтаа Сүхбаатарын талбайд энэ сарын 9-нд амжилттай зохион байгууллаа. Тус арга хэмжээг зохион байгуулагчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан хоёр дахь жилдээ 6-7 насны хүүхдүүдэд автомашины зам болгон зассан талбар дээр хөгжөөнт тоглоомын аргаар замын хөдөлгөөний дүрмийн хичээл заасан байна. Энэ нь зам тээврийн ослын хор уршгийг хүүхэд багачуудад таниулах тэдэнд замын хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох мэдлэг, дадал олгох, зам тээврийн осолд хүүхэд өртөж байгаа байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, эцэг эх, асран хамгаалагчдын замын хөдөлгөөнд оролцогчдын үүрэг, сахилга хариуцлагыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн албаны хүмүүс онцоллоо.

Оролцогч хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн хичээлээс гадна гар зураг, дүрс эвлүүлэх, хүрд дээр жолоодлого хийх зэрэг сонирхолтой уралдаануудад идэвхитэй оролцож байв. Хүрд дээр жолоодлого хийн уралдсан долоон настай оролцогч З.Тулга “Дугуй унахаасаа машин барих нь илүү сонирхолтой байлаа. Хамгийн чухал нь зам гарахдаа заавал явган хүний гарцаар гарах ёстойг ойлгосон. Хүүхдүүдээ замын хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой” хэмээн уриалсан юм. Мөн энэ үеэр эцэг, эхчүүд амралтын өдрөө үр бүтээлтэй өнгөрөөж, хүүхэддээ аюулгүй зорчих зохих мэдлэгийг өгч чадсанд сэтгэгдэл хангалуун байгаагаа илэрхийлж байлаа.Тус сургалтад хамрагдсан хүүхэд бүрт зохион байгуулагчдын зүгээс батламж бичиг болон гарын бэлэг гардуулав.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

iPhone8 худалдаанд гарна

iPhone8 зурган илэрцүүд

“Apple” компани iPhone 8 гар утас болон бусад загварын гар утсуудаа ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу энэ сарын 12-нд танилцуулахаар болжээ. Apple компани брэндүүдийг манлайлагч, шинэ үеийн iPhone гар утас үйлдвэрлэлийн шатанд бүрэн угсарч дууссан бөгөөд одоо зөвхөн танилцуулж, худалдаанд гаргах ажил л үлдсэн байна. iPhone 8 утас бүх талаараа өмнөх загвараасаа илүү болж 16 мегапиксель зураг буулгах өндөр чанартайн дээр 4k нягтаршил бүхий бичлэг хийх чадвартай аж. Мөн гүн хар, тод цагаан өнгөний хослолтой төдийгүй AMELOD хэмээх шинэ дэлгэц нь хэдэн мянган өнгө ялгахын зэрэгцээ үл зурагдах дэлгэцтэй хийгдсэн гэв.

iPhone8-ийн дэлгэцэц ямар ч товчлуургүй, хурууны хээ таних мэдрэгч нь “Home Button”-ийг орлохын зэрэгцээ хэрэглэгчийн нүдийг таньж, цоож нь тайлагдах гэнэ. Apple компани iPhone 8 утсыг дангаар нь буш iPhone 8 Plus, iPhone 8 Pro гэсэн төрлүүдээр, өнгөний зургаан сонголттой байхаар төлөвлөснөө хэрэгжүүлсэн байна. Ердөө хоёрхон хоногийн дараа худалдаанд гарах iPhone8 утас дэлхий нийтэд хүлээлт үүсгээд байна.