Categories
мэдээ нийгэм

Ээж, аавтайгаа муудалцаад таван давхраас үсэрчээ

Улаанбаатарт өчигдөр 16 настай охин цонхоор унаж амиа хорлохыг завджээ. “Нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд Цагдаа хотхоны 13 дугаар байрны таван давхрын цонхоор хүн уналаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус хороонд суух, 16 настай, эмэгтэй Г нь аав, ээж хоёртойгоо, гар утсаа хаяснаас болж маргалдаж, улмаар таван давхрын цонхоор унаж гэмтсэн байжээ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

“ICT ЭКСПО-2017”-д урьж байна

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт энэ онд гарсан дэвшилтэт технологийн шийдлүүд, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийт-хэрэглэгчдэд танилцуулдаг ICT Экспо-2017 үйл ажиллагаа 2017 оны 9-р сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Энэ жилийн экспо “Төсөөллөө бүтээцгээе” уриан дор хийгдэх ба СКАЙтел компани ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна.

Сүхбаатарын талбайд ирэхэд л та биднийг алзахгүй олох болно. Зорьж ирээд олон сонирхолтой урамшууллын эзэн болж, сугалаанд оролцон азтан болоорой. Мөн та өөртөө, гэр бүлдээ хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчилгээтэй танилцаарай.

Ерөнхий зохион байгуулагч:

  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар
  • Хамтран зохион байгуулагч:
  • Харилцаа холбооны зохицуулах хороо

Ивээн тэтгэгчид:

  • Mobicom
  • SKYtel
  • Unitel
  • Худалдаа хөгжлийн банк / Trade and Development Bank
Categories
мэдээ нийгэм

Утаа их гаргадаг тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна

ЗурагАвтотээврийн Үндэсний Төв, Замын Цагдаагийн Алба, Нийслэлийн агаарын чанарын албанаас хамтран утаа их хэмжээгээр хаяж буй тээврийн хэрэгслүүдийг торгож, зөрчлийг арилгах хүртэл нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг хурааж байна.Улсын хэмжээнд 437 мянга гаруй автомашин техникийн хяналт, үзлэгт хамрагдсан нь нийт хамрагдах ёстой тээврийн хэрэгслийн тоотой харьцуулбал, 88 хувийн гүйцэтгэлтэй байна. Нийт 9531 тээврийн хэрэгсэл тэнцээгүйгээс утаагаар 1229, өнгө үзэмжээр 5284, тоормосны үзүүлэлтээр 2067, жолооны механизмаар 3043, гэрлийн тохиргоогоор 2610, дуу чимээгээр 63 тээврийн хэрэгсэл тэнцээгүй гэсэн үзүүлэлттэй гарчээ.

Автотээврийн тухай хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох ёсгүй. Стандартын шаардлага хангаагүй замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Хөдөлгөөний удирдлагын төвийн камерын хяналтын тусламжтайгаар илрүүлэн гэрийн хаягаар торгууль хүргүүлдэг. Мөн Замын цагдаагийн алба хаагч замд хяналт шалгалт хийгээд үзлэгт ороогүй тохиолдолд торгуулийн арга хэмжээ авч байгаа бөгөөд Хугацаандаа үзлэгт ороогүй тээврийн хэрэгсэл цөөнгүй байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хот болон орон нутгийн тээврийн хяналтын үзлэгийн төвүүд тээврийн хэрэгслийн үзлэгт ороогүй тээврийн хэрэгслийн эзэмшигч рүү утасдаж холбогдон, хугацаа хэтэрсэн талаар сануулан зөвлөх үйлчилгээ хийж байна. Иймд жолооч та бүхэн болох www.transdep.mn мөн ухаалаг гар утасны smartcar аппликэйшнээс үзлэгийн хугацаа хэтэрсэн эсэхээ шалгаж тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулж замын хөдөлгөөндөө оролцохыг ч зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

Н.Түвшинбаяр аваргад хүндэтгэл үзүүлэх наадамд Р.Пүрэвдагва арслан түрүүллээ

Булган аймгийн Сайхан сумынхан Олимпийн аварга Н.Түвшинбаярт хүндэтгэл үзүүлэх наадмыг өчигдөр зохион байгууллаа. Н.Түвшинбаяр аварга өнөө жилийн улсын баяр наадмаар урамтай сайхан барилдаж, улсын заан цол хүртсэн билээ.

Монголчуудын талархлыг хүлээсэн Н.Түвшинбаяр аварга маань саяхан Унгарын нийслэл Будапешт хотноо болсон жүдо бөхийн ДАШТ-д +100 кг-ын жинд барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ. Олимпийн аваргад хүндэтгэл үзүүлэх наадамд хүчит 128 бөх зодоглосноос улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын харцага М.Бадарч үзүүрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Монголд угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрс тээвэрлээд байна

ЗурагМонгол инженерүүдийн угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрсийг Улаанбаатар-Багануур чиглэлд тээвэрлээд байна.

Ачааны вагон угсрах цех болон шинээр угсарсан вагоныг өнгөрсөн зургаадугаар сард Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ ХНН болон хувийн хэвшил хамтран ашиглалтад оруулсан. Тэгвэл тус цехэд одоогийн байдлаар 5 ачааны вагон болон 2 тавцант вагон угсарч, тээвэрлэлтэд явуулж эхэлжээ. Өнгөрсөн сарын 16-наас хойш монгол инженерүүдийн угсарсан вагоноор 30 мянган тонн нүүрсийг Улаанбаатар-Багануур чиглэлд тээвэрлээд байгаа аж.

Энэ жилдээ нийт 20 ширхэг хагас вагон, 5 ширхэг тавцант вагон угсрах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Монгол инженерүүдийн угсарсан ачааны вагон нь урьдчилсан тооцоогоор 72 тонн даацтай, тэвшний эзэлхүүн 88 шоо метр, цагт 120 км хурд авах хүчин чадалтай юм байна. Манайд импортоор орж ирдэг ОХУ, Хятадын ачааны вагоны насжилт 20-25 жил байдаг бол манайд угсарсан вагон 30-32 жил ашиглана гэдгээрээ чанарын хувьд ялгарч байгаа бөгөөд хөрөнгө оруулалтын асуудлыг шийдчихвэл жилдээ 80 ачааны вагон угсрах боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Химийн бодис тээвэрлэж явсан ачааны автомашин онхолджээ

Завхан аймгийн Их-Уул сумын “Солонготын даваа” гэдэг газар (сумын төвөөс урд зүгт 45 км-т) химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан “Си Ар Си Ар Ти” ХХК-ийн ачааны автомашин онхолдожээ. Уг ачааны машин Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн уурхай руу явж байжээ. “Автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан, азотын хүчил, давсны хүчил асгарсан тухай дуудлагыг 09.10-ны өдрийн 04:30 цагт хүлээн аваад, Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн дөрвөн алба хаагч, аймгийн Цагдаагийн газрын есөн алба хаагч, нийт 13 хүн, гурван техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, хавчуулагдсан иргэн Б /50 настай, эрэгтэй/-г аварч, Тосонцэнгэл сумын эмнэлэгт, нас барсан иргэн Г /46 настай, эрэгтэй/-н цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус хүлээлгэн өгчээ. 09.10-ны өдрийн байдлаар Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн хоёр алба хаагч, орон нутгийн найман иргэн, “Баян-Айраг эксплорешн” ХХК-ийн Аврах бүлгийн зургаан ажилтан, нийт 27 хүн, зургаан техник хэрэгсэлтэйгээр зургаа орчим тонн давсны хүчил, 150 литр азотын хүчил асгарч, бохирдсон хөрсийг саармагжуулж, зөөвөрлөж, булахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” гуравдугаар шатны сургалт эхэллээ

НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, Европын Холбооны төлөөлөгчийн газар, Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж буй “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийг үндэсний түвшинд хангах нь” сэдэвт гуравдугаар шатны сургалт өнөөдөр ОБЕГ-т эхэллээ.

Сургалтын нээлтэд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн Зүүн Хойд Азийн бүс нутгийн Дэлхийн боловсрол, сургалтын төвийн хөтөлбөрийн ажилтан хатагтай Ана Кристина Торланд нар оролцон үг хэллээ.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар, томоохон хотууд болох Дархан-Уул, Эрдэнэт хотууд нь 2016 оны 10 дугаар сард НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас санаачилсан “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот”-ын чадавхыг бий болгох нь кампанит ажилд нэгдэн орсон. ХБНГУ-д 2010 онд эхлүүлсэн тус кампанит ажилд өнөөдрийн байдлаар дэлхийн 3651 хот нэгдэн орсон юм.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ, Улаанбаатар хот Европын Холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжпийн ерөнхий газраас дэлхийн 20 хотод хэрэгжүүлэх “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот”-ын чадавхыг бий болгох нь төслийн нэгээр шалгарсан нь Монгол Улсын хүн амын тал орчим хувь нь амьдран суудаг нийслэлийн гамшгийн эрсдэлийг бууруулж, иргэдэд эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна гээд өмнөх сургалтуудаар 2015 онд Япон Улсын Сендай хотноо хуралдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах дэлхийн 3 дугаар бага хурлаас батлан гаргасан Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн үндэсний болон орон нутгийн хэрэгжилт, Гамшгийн эрсдэлийг бууруулах хотын болон орон нутгийн төлөвлөлт, Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотын чадавхыг бий болгох нь олон улсын кампанит ажлын танилцуулга, арга хэрэгсэл, Үндсэн 10 чиглэл зэргийн талаар онол болон практик мэдлэгийг олгосон. Энэ удаагийн сургалтаар гамшгийг тэсвэрлэх чадавхийн онооны картын аргыг та бухэнд танилцуулах юм. Ингэснээр Та бүгд нийслэл, дүүргийн гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулах цогц мэдлэг, чадварыг олж авна” гэж онцоллоо.

Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжилтийн тайланг улс орнууд хоёр жил тутамд тайлагнах юм.

Монгол Улсын Засгийн газар Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлыг 2018 онд Улаанбаатар хотод зохион байгуулна.

Өнөөдрийн сургалтаар Мөн Европын Холбооны Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн ерөнхий газар (DЕ\/СО)-аас Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төслийн танилцуулгыг хийв. Мөн “Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр 2015-2030 онд хэрэгжүүлэх Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн бусад баримт бичгүүдтэй уялдах орон нутгийн түвшний байдал” сэдвээр НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төв, Зүүн Хойд Азийн бүс нутгийн Дэлхийн боловсрол, сургалтын төвийн хөтөлбөрийн ажилтан хатагтай Ана Кристина Торланд, “Гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг Улаанбаатар хотод хэрхэн хэрэгжүүлж буй тухай” танилцуулгыг нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Д.Эрдэнэбаатар нар хийлээ.

Тус сургалтанд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Засаг даргын тамгын газраас нийт 40 гаруй хүн оролцож байгаа бөгөөд сургалтаар “Гамшгийг тэсвэрлэх чадавхын цогц үнэлгээ”, “Хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхын онооны картын арга”, “Гамшгийг тэсвэрлэх чадавхын онооны картын арга хэрэглэх нь”, “Гамшгийн эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг боловсруулах нь” сэдвээр сургалтанд оролцогчдод танилцуулга хийж, бүлгийн хэлэлцүүлэг хийх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хөдөөнөөс иргэд олноор нийслэлд ирсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн нөхцөл хүндрэх хандлагатай байна гэв

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр уламжлал ёсоор Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар холбогдох албан тушаалтнууд мэдэгдэж, хэлэлцэв. Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын мэдээлснээр 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 4286 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 517 нэгж буюу 13.7 хувиар, гэмт хэргийн шинжтэй 2064 үйлдэл бүртгэгдсэн нь 219 нэгж буюу 11.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үйлдэгдсэн гэмт хэргийг дүүргээр нь авч үзвэл Баянзүрх дүүрэгт хамгийн их буюу 721 гэмт хэрэг бүртгэгджээ.

Залилан болон хүний эрүүл мэндэд хохирол учруулах төрлийн гэмт хэрэг буурсан бол хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 28.6 хувь, хулгайлах гэмт хэрэг 15.8 хувь, дээрэмдэх гэмт хэрэг 19.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа нь хөдөө, орон нутгаас иргэд олноор нийслэл хотод ирсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байна гэж Нийслэлийн цагдаагийн газраас танилцууллаа.

Замын цагдаагийн албаны мэдээллээр 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3972 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 115, зөрчлийн шинжтэй 774 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 889 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 140 хүн гэмтжээ. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн осол 15,9 хувиар өссөн бөгөөд ХУД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол харьцангуй их өссөн байна. Өнгөрсөн оны мөн үед хүний амь нас, эрүүл мэнд хохирсон осол 181 бүртгэгдэж байсан бол 2017 оны мөн үед 115 бүртгэгдсэн нь 36,5 хувиар буурчээ.

Нийслэлийн Онцгой байдлын газар 08 дугаар сарын 25-ны өдрөөс 09 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 73 удаагийн дуудлагыг хүлээн авч, Гал унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 55, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 18 дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн байна. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо 20,6 хувиар буурчээ. Өнөөдрийн байдаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчний 2, Сонгинохайрхан дүүрэгт сэжигтэй 1 тохиолдол байгааг танилцууллаа.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар дээрх хугацаанд төлөвлөгөөт шалгалт 100, төлөвлөгөөт бус 436, гүйцэтгэлийн 192, нийт 728 хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар илэрсэн зөрчилд 10.7 сая төгрөгийн торгууль шийтгэл ноогдуулж, 100 хувь барагдуулжээ. Энэ хугацаанд нийт 833 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэж байна. Түүнчлэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Бөмбөгөр худалдааны төвийн орчимд “City toilet” нийтийн бие засах газарт иргэдийн жимс жимсгэнэ, хүнсний ногоог хадгалж, худалдаалж байсан зөрчлийг илрүүлэн, 19 нэр төрлийн 900 мянган төгрөгийн үнэ бүхий хүнсний ногоо, жимс жимсгэнийг хураан авч улсын байцаагчийн акт үйлдэн устгасан байна.

Тус газраас цөмийн болон цацрагийн хяналтаар рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг болон шүдний эмнэлгүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Хяналт шалгалтад хамрагдсан 58 эмнэлэгийн үйл ажиллагаа, рентген оншилгооны төхөөрөмж, цацрагийн аюулгүй байдалд эрсдлийн үнэлгээ хийхэд их эрсдэлтэй 16, дунд эрсдэлтэй 13, бага эрсдэлтэй 29 үнэлэгджээ. Зөрчил арилгах хүртэл 26 эмнэлэгийн 28 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагаа түр зогсоосон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.

2017 оны 09 дүгээр сарын 10-ны 20 цагаас 09 дүгээр сарын 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Хэнтэйн уулсаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад хэсгээр 1-6 градус, өдөртөө нутгийн зүүн хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

2017 оны 09 дүгээр сарын 12-ноос 09 дүгээр сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-13-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 15-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 12-13-нд Алтайн салбар уулсаар, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15-нд зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 14-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 15-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусч, нээлтээ хийлээ

Хан-Уул дүүргийн 11-р хороо, ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил дуусч, уулзварыг өнөөдөр нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаны үүс оролцов. Тухайн уулзвар нь 3 эгнээ байсныг бүх талд нь 5 эгнээ болгон өргөтгөж, байнга баруун эргэх боломжтой болгон шинэчлэсэн байна. Өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Улаанбаатар Зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гэрээт хугацаандаа хийж гүйцэтгэлээ.

Тус уулзвар нь 1975 онд ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй юм. Өргөтгөл, шинэчлэлт хийснээр тус замын зорчих хэсгийн өргөн 12-13 метр, 5 эгнээ болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 2 дахин нэмэгдэж замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болж байна.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийг барьж байгуулан нийслэлийн Авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний дагуу Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзвар, Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, Авто плазагийн уулзвар, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд Жавзандамбын уулзвар, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзвар гээд нийт 4 уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.