Categories
мэдээ нийгэм

АНУ-ын ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй суралцах тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ

Related imageАНУ-ын Засгийн газрын санхүүжилтээр ахлах сургуульд нэг жил үнэ төлбөргүй сургах тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын бүрэн дунд сургуулийн сурагчдад АНУ-ын ахлах сургуульд нэг жил суралцангаа Америк айлд амьдарч, тэдний соёлтой танилцах боломжийг олгох солилцооны хөтөлбөр аж. 2018-2019 хичээлийн жилд FLEX тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах сурагчдын шалгаруулалтыг энэ сарын 24-нд Улаанбаатар, 30-нд Сайншанд, аравдугаар сарын 7-нд Ховд хотод тус тус болно.

Мөн Улаанбаатар хотын оршин суугч биш боловч шалгалт өгөх сонирхолтой сурагчдаас аравдугаар сарын 14, 15-нд нэгдүгээр шатны шалгаруулалтыг авах юм байна. Шалгаруулалт сурагчийн чадвар дээр үндэслэх ба улс даяар хөтөлбөрийн шаардлагуудыг хангасан бүх сурагчдад үнэгүй оролцох ажээ.

Энэхүү шалгуурт:

2001 оны 1 сараас 2003 оны 7 сарын 15-ны хооронд төрсөн байх

Оролцох үедээ 9, 10, 11-р ангийн сурагч байх

Сайн ба түүнээс дээш сурлагын үнэлгээтэй байх

Англи хэлний зохих түвшний дундаас дээш мэдлэгтэй байх

АНУ-ын визний шалгууруудыг хангасан байх

Монгол Улсын иргэн байх бөгөөд гадаад паспорт авах эрхтэй байх

Шалгаруулалтад оролцох хүсэлтэй сурагчид шалгалтын өдөр төрсний гэрчилгээ, цээж зураг, үзэг (хар) авчирч бүртгүүлээд шууд шалгалтаа өгөх боложмтой ажээ.

Categories
мэдээ нийгэм

“Монгол-Хятадын Экспо” үзэсгэлэн болно

“Монгол-Хятадын Экспо” хоёр дах удаагийн үзэсгэлэн арга хэмжээ энэ сарын 26-31 өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод болно. Экспо арга хэмжээнд Монгол Улсаас 420 гаруй аж ахуй нэгжийн 600 гаруй үйлдвэр эрхлэгчид оролцохоор болсон аж. Экспод оролцох аж ахуй нэгжүүдэд зориулж “Монгол Хятадын Экспо ” үзэсгэлэнд хэрхэн амжилттай оролцох нь” сэдэвт сургалтыг энэ сарын 5-наас эхлэн гурван өдөр хийсэн байна.

Харин Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, НМХГазраас “Мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн”, “Ургамлын гаралтай бүтээгдэхүүн”, “Хүнсний бүтээгдэхүүн”, “Химийн бараа бүтээгдэхүүн”-ий хадгалалт, тээвэрлэлт, хорио цээрийн хяналт, Гаалийн ерөнхий газраас Улаанбаатар хот дахь гаалийн газраас гадаад худалдаа, гаалийн горим, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалт зэрэг сэдвээр “Монгол-Хятад Экспо” хоёр дахь удаагийн үзэсгэлэнд оролцох аж ахуй нэгжүүдэд сургалтыг зохион байгууллаа.

Categories
мэдээ нийгэм

Монголчуудын сарын дундаж цалин 970 мянган төгрөг болон өсчээ

Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр 2017 оны наймдугаар сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Танилцуулгад Монголчуудын сарын дундаж цалингийн мэдээллийг гаргасан байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны хоёрдугаар улирлын байдлаар 966.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 78.6 (8.9%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 7.5 (0.8%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.

Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны хоёрдугаар улирлын тайланд хамрагдсан 594.9 мянган ажиллагчдын медиан цалин нь 700.0 мянган төгрөг байна.

Сарын дундаж цалинг Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнуудын тоогоор авч үзвэл

  • 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажилтнуудын сарын дундаж цалин 630.9 мянган төгрөг,
  • 10-49 ажиллагчтайнх 771.0 мянган төгрөг,
  • 50-99 ажиллагчтайнх 882.9 мянган төгрөг,
  • 100-199 ажиллагчтайнх 991.8 мянган төгрөг,
  • 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1365.3 мянган төгрөг байна.

Сарын дундаж цалинг салбарын ангиллаар авч үзвэл,

  • Уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2221.2 мянган төгрөг,
  • Урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 613.7 мянган төгрөг байна.
Categories
мэдээ спорт

“Ашгабат-2017”-д Монголын 64 тамирчин оролцоно

Image result for “Ашгабат-2017”-д“Ашгабат 2017” Азийн танхимын болон тулааны спортын V наадам энэ сарын 17-27-ны өдрүүдэд Туркменистаны Ашгабат хотод зохион байгуулагдана. Уг наадамд Азийн 63 орны тамирчид спортын 22 төрлөөр хурд, хүч, ур чадвараа сорино. Харин Монгол Улсаас спортын 12 төрөлд 64 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцох бөгөөд Монголын баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш томилогджээ.

2005 оноос эхлэн зохион байгуулсан энэ наадмаас манай улсын тамирчид 2 алт, 7 мөнгө, 14 хүрэл нийт 23 медаль хүртээд байгаа аж.. Тус наадам нь 2005 онд Тайландын Бангкокт, 2007 онд Макаод, 2009 онд Вьетнамын Ханой хотноо Азийн танхимын спортын наадам нэртэй зохион байгуулсан. Харин 2013 онд БНСУ-ын Инчеон хотноо Азийн танхимын болон тулааны спортын наадам нэртэйгээр анх удаа болсон юм. Дөрвөн жилийн өмнө энэ наадамд Монгол Улсын баг 54 тамирчины бүрэлдэхүүнтэй оролцож, нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.

Дашрамд сонирхуулахад багийн тугчаар жүжицугийн ОУХМ Б.Ариунцогыг сонгожээ.

Categories
мэдээ нийгэм

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авч эхэллээ

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд санал авч эхэллээНийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчдад өнөөдөр танилцуулж, тэдний дунд хэлэлцүүлэг өрнүүлэн саналыг авлаа. Энэ үеэр нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “УИХ-ын 2017 оны 39 тоот тогтоолын дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын бүх албан хаагчдын дунд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулна.

Монгол Улс түүхэндээ 4 дэхь үндсэн хуультайгаа “алхаж” явна. Анхны үндсэн хуулийг 1924, дараагийнхыг 1940, 1960, 1992 онд тус тус баталсан байдаг. Хүний амьдрал гэдэг маш баялаг. Амьдралын зүй тогтол бүрийг зохицуулагч эрх зүйн зохицуулалт гэдэг бол хамгийн нарийн байх ёстой. Тэгэхээр та бүхний өдөр тутмын, алхам тутмын үйл хэргийг зохицуулж байгаа эрх зүйн зохицуулалтын эцэг хууль болсон Үндсэн хуулийг өөрчлөх бол амаргүй зүйл. Монгол Улсын Их хурлын нийт гишүүдийн 3\2-оос доошгүй хувийн саналаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцдэг. Энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд бодлогын шинжтэй нэлээн томоохон заалтуудыг боловсруулсан. Энэ нь маш зорьмог шийдэл болсон. Нөгөө талаас манай төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалсан хэд хэдэн заалт оруулж байгаад миний бие төрийн албан хаагчийнхаа зүгээс олзуурхан хүлээж авч байгаа” хэмээн онцолсон юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд сургалтад хамрагдсан ажилтан албан хаагчдаас Монгол Улсын иргэний хувиар нь саналын хуудас бөглүүллээ. Тус саналын хуудсыг тусгайлан бэлтгэсэн программд нэгтгэх аж. Ийнхүү Монгол Улсын нийт иргэдээс авсан саналыг Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгах юм байна.

УИХ-ын Тамгын газраас томилсон 7 баг 2017 оны долоодугаар сарын 31-нээс ес үгээр сарын 3-ныг хүртэлх хугацаанд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан билээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Монголд Азийн аварга шалгаруулах аэробикийн тэмцээн болно

Image result for Аэробик гимнастикийн Ази тивийн аваргаАэробик гимнастикийн Ази тивийн аварга шалгаруулах VI тэмцээн Улаанбаатар хотноо есдүгээр сарын 13-18 нд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулна.

Энэхүү тэмцээнд нийт 10 орны 200 гаруй тамирчид 12-14 нас, 15-17 нас, 18-аас дээш гэсэн гурван насны ангилалд долоо төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ тодруулах юм. Тухайлбал, аэробик гимнастикийн ганцаарчилсан эмэгтэй болон эрэгтэй, хосын төрөл, гурвалсан, багийн төрөл, аэробик бүжгийн төрөл, степ аэробик гэсэн төрлөөр өрсөлдөнө.

Монгол Улсын нийслэлд болох энэ удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд. БНХАУ-аас 19, Хонконгоос-11, Энэтхэг улсаас 21, Иран улсаас найм, Япон улсаас-15, БНСУ-аас15, Филиппин улсаас-10, Узбекстан улсаас-6. БНВУ-31, Монгол улсаас 70 хүний бүрэлдэхүүнтэй нийт 10 улсын баг оролцохоор мэдүүлгээ өгсөн байна.

Тэмцээний зохион байгуулах хороо даргаар Монголын гимнастикийн холбооны ерөнхийлөгч Б.Лхагважав, Дэд даргаар Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц ажиллаж байгаа бол Нарийн бичгийн даргаар МГХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат томилогджээ.

Энэхүү тэмцээнд Олон улсын гимнастикийн холбооны аэробик гимнастикийн Техникийн хорооны ерөнхийлөгч, ноён Сержео Гарсиа Алказар (Испани), Азийн гимнастикийн холбооны дэд ерөнхийлөгч, ноён Прадхан Дхруба Бахадур (Непал) Азийн гимнастикийн холбооны аэробик гимнастикийн техникийн хорооны ерөнхийлөгч хатагтай Тамми Яги-Китагава (Япон) нар ирэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Удирдах зөвлөл баасан гаригт хуралдана гэв

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүээр нь огцруулсан. Үүнтэй холбогдуулан эрх баригч нам дараагийн шинэ Засгийн газрын бүтцээ дотооддоо ярилцаж, нэгдсэн шийдвэрт хүрэх шаардлага үүсээд байгаа юм. Намын дүрмээрээ шинэ Засгийн газрын бүтэц МАН-ын Удирдах зөвлөл дээр яригдах учиртай. Гэхдээ үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана хэмээн эх сурвалжууд мэдээллээ. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдэд лхагва гаригт хуралдана гэсэн мэдээлэл тараасан хэдий ч албан ёсоор цагаа зарлаагүй байгаа ажээ. Эрх баригч нам дотор яригдаж буйгаар бол, бүлэг нь маргааш хуралдаж, Удирдах зөвлөл нь баасан гаригт хуралдах чигтэй байгаа гэнэ. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлөөс Бага хурлын товыг зарлах юм.

Categories
мэдээ нийгэм

Оффшорчдын эсрэг тэмцэж, шударга ёсыг тогтоож, төрийг цэвэрлэнэ гэв

Өнгөрсөн долдугаар сарын сүүлээр Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор данстай хүмүүст 49 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд оффшор бүсэд хадгалуулсан мөнгөө эх орондоо оруулж ирэхийг хүссэн билээ. Харин Ерөнхийлөгчийн өгсөн хугацаа дуусгавар болоход мөнгөө оруулсан гэх нэг ч албан тушаалтны нэр дуулдсангүй. Тиймээс “Ард түмний онц түр зөвлөл”, ТББ-ууд нэгдэн тэмцэхээр болсон гэнэ. Тэд энэ сарын 23-ны 12.00 цагт Сүхбаатарын талбайд бүх нийтийн цуглаан хийх болсноо зарлалаа. Энэ цуглаанаар үзэл санаа, шударга ёс, аж үйлдвэржилтийн хувьсгал хийх уриалгыг дэвшүүлэх аж. Төрөө цэвэрлэхийн тулд хүмүүс өөрсдийн гэсэн үзэл санаатай байх ёстой. Энэ тэмцэл шударга ёсыг тогтоож, төрийг цэвэрлэнэ. Үүний дараа баялаг бүтээх үйлдвэрүүдээ байгуулж, хүн шиг амьдрах ёстой гэж хуралд оролцогчид мэдээллээ.

Ж.БАТДОРЖ: УИХ-ЫН ГИШҮҮД ГЭДЭГ ЧИНЬ ХЭДҮҮЛЭХНЭЭ ХУУЛЬ ГАРГААД, ЗАЛИЛАН МЭХЛЭЭД СУУЖ БАЙДАГ ХҮМҮҮС

Ард түмний онц түр зөвлөлийн хуулийн хэлтсийн дарга Ж.Батдорж: Энэ цуглаанаар УИХ-ыг тарахыг шаардана. Өнөөдөр энэ улсад хууль гэж байхгүйг та бүхэн харж байгаа. УИХ-ын гишүүд гэдэг чинь хэдүүлэхнээ хууль гаргаад, залилан мэхлээд сууж байдаг хүмүүс. Тэгэхээр Монголд ард түмний төр байхгүй болсон. Зөвхөн өөрсдийгөө хамгаалдаг хууль гаргадаг хязгааргүй эрх мэдэлтэй ноёд бий болсон. Тиймээс энэ УИХ тарах ёстой. 60 тэрбумын хэрэг бол нотлогдсон. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан зүйл заалтад зайлшгүй хамрагдана. Дээд шүүх энэ намыг тараах ёстой. Төрийн эрхийг хууль бусаар авах, завдахыг хориглоно гэж Үндсэн хуульд заасан байдаг. Мөн улс төрийн намын тухай хуулинд төрийн эрхийг хууль бусаар авах үйл ажиллагаа явуулсан намыг татан буулгаж, тараана гэж заасан байгаа. Гэтэл энэ асуудлыг яагаад шийдэхгүй байгаа юм” гэлээ.

Ц. НАРАНГЭРЭЛ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЖ ӨГӨХИЙГ ШААРДАЖ БАЙНА

Ард түмний онц түр зөвлөлийн удирдах зөвлөлийн тэргүүн Ц. Нарангэрэл: Энэ сарын 23-ны өдөр оффшор бүс болон 60 тэрбумын эсрэг, авлигал, хууль бус үйлдлийн эсрэг жагсах гэж байна. Иргэд, төрийн албан хаагчдыг бидний энэхүү жагсаалд оролцохыг хүсч байна. Өнөөдөр Монгол Улс маань хөрөнгөтний, оффшорч, луйварчдын гарт оржээ. Төр эдгээр авлигачдаар дүүрсэн байна. Төрөө цэвэрлэж авахын төлөө удахгүй болох жагсаалд нэгдээсэй гэж хүсч байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийг онц байдал зарлаж өгөхийг шаардаж байгаа. Бид ерөн оноос өмнө үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжээд, дотоодынхоо зах зээлийг бүрэн хангаж чадаж байсан. Одоо төрөө цэвэрлэж чадвал бид өмнөх шигээ ажиллаж чадна.

П.ДАВААДОРЖ: ӨНӨӨГИЙН НИЙГЭМД ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАХ НӨХЦӨЛ НЬ БОЛ БҮРДЧИХЭЭД БАЙНА

Ард түмний онц түр зөвлөлийн дотоод ажлын албаны дарга: П.Даваадорж: Өнөөдөр бид төр, засагт шаардлага хүргүүлж, ард түмнийгээ соён гэгээрүүлэхийн төлөө нэгдэн энэхүү мэдээллийг хийж байна. УИХ, Засгийн газрын гишүүд, Төрийн эрх барьж буй нам, бүлэглэлийн гишүүд ард түмний эрх ашгийг уландаа гишгэж, улс эх орны эдийн засгийг элгээр нь мөлхүүллээ. Иймд бидний хамгийн эхний шаардлага Ерөнхийлөгчийг онц байдал зарлаж өгөхийг хүсч байна. Оффшорчдоос болж улсын эрх ашиг, тусгаар тогтнол, ард түмний аюулгүй байдал алдагдахад хүрээд байна. Ийм учраас бид онц байдал зарлах нөхцөл бүрдсэн гэдгийг Ерөнхийлөгчид сануулж байгаа юм. Гэхдээ өнөөдөр Ерөнхийлөгч маань онц байдал зарлах эрх зүйн үндэс, чадамж алга байна. Гэвч өнөөгийн нийгэмд онц байдал зарлах нөхцөл нь бол бүрдчихээд байна. Төрийн байгууллага, албан тушаалтнууд бүгд “65-ын бүлэг”-ийн дор ажиллаж байна.

Х.БАЯРСАЙХАН: ОФФШОРЧДЫН УИХ, ЗАСГИЙН ГАЗРЫГ ТАРААЖ, ТӨРӨӨ ЦЭВЭРЛЭХ ЁСТОЙ

Бэлтгэл дэд хурандаа Х.Баярсайхан: Улс эрх орны маань үндэсний аюулгүй байдал, бидний юугаар ч сольж болохгүй эрх ашгийг уландаа гишигсэн өнөөгийн энэхүү оффшорчдын УИХ, Засгийн газар, харьд уравсан эрлийз, хурлийзуудаас нэн даруй төрөө цэвэрлэж авах цаг нь болжээ. Тийм учраас цэргийн тангараг өргөсөн хүн бүрийг энэхүү цуглаанд оролцохыг уриалж байна.” гэлээ.


Э.МӨНХ

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

“БАЛДОРЖ” шагналын эзэн өнөөдөр тодорно

Image result for Балдорж шагнал

Монголын сэтгүүл зүйн шилдэг нийтлэл нэвтрүүлгийн БАЛДОРЖ шагналын ес дэх удаагийн шалгаруулалт дүнгээ гаргажээ. Энэхүү шалгаруулалтад сонин, телевиз, радио, сэтгүүл, сайтын 36 сэтгүүлч нийт 66 бүтээл ирүүлсэн бөгөөд өнөөдөр орой 18:00 цагаас БАЛДОРЖ шагнал гардуулах ёслолын ажиллагаа Улаанбаатар ресторанд зохион байгуулагдах гэж байна. Ингээд эхний арав болон удаах арван бүтээлийг танилцуулья.

Шилдэг аравт:

  • Б.Баярмаа, Б.Ганбаяр “Засгийн газрын мэдээ” сонин- “Амины үнэтэй халуун тогоо” фото сурвалжлага
  • “Баримт” эрэн сурвалжлах нэвтрүүлгийн баг-МҮОНТВ-ийн сэтгүүлч Г.Батзаяа, Ж.Золзаяа, Б.Отгон-Эрдэнэ “Гологдсон зүрх” цуврал нэвтрүүлэг
  • Л.Ганчимэг “Өнөөдөр” сонин, “Аавын эзгүйд” реалити сурвалжлага
  • Л.Нарантөгс “News agency”, “Нууц” Жамухын онгоны мөрөөр телевизийн цуврал сурвалжлага
  • Г.Одгарав “Gogo.mn”, “Д.Нямбаяр: 200 жилийн өмнө Монгол шиг байсан Японы хөгжлийн нууц юу гээч” ярилцлага
  • Ц.Оюундарь, Х.Шинэ-Од МҮОНТВ: “Эр бор харцага” олон ангит кино
  • Ж.Сувдмаа “Өнөөдөр” сонин: “Халаас нимгэн жуулчид Монголыг онилжээ” нийтлэл
  • Б.Энхмарт “Үндэсний шуудан” сонин: “Алтны өмнө Монголын хууль, төр засаг бөхийж, Ерөө гол Орхоны эмгэнэлийг давтах нь” нийтлэл.
  • Т.Энхбат “Өнөөдөр” сонин: “Сул ханшийн ашиг” нийтлэл
  • Э.Эрдэнэцэцэг “Өнөөдөр” сонин: “Монголоо мэдэхгүй монгол” нийтлэл

Б. УДААХ АРАВТ:

А.АРИУНБААТАР МҮОНТВ. “Алтайн дуудлага” телевизийн цуврал нэвтрүүлэг

П.АЛТАНЦЭЦЭГ МҮОНТВ. “Эгэл хүн” цуврал нэвтрүүлэг

Ж.БАЯРХҮҮ “Нийслэл guide” сэтгүүл. “Бясалгалын торгон шар зам”

С.ГАНДӨЛ “Үндэсний шуудан” сонин. “Би-г бид болгох шалтгаан” нийтлэл

Х.УЯНГА “Өнөөдөр” сонин. “Анчдын галт сумнаас түймрийг өөрөө ассан болгож хувиргах вий”

Э.ХАРЦАГА “Өнөөдөр” сонин. “Халдлагад өртсөн Туул” гэрэл зургийн сурвалжилга

Э.ХҮРЭЛБААТАР “Өдрийн сонин”. “Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар”

Г.ЦОЛМОН “Өнөөдөр” сонин. “Буруугүй буруутан”

Э.ЭНХМАА GoGo.mn. “А.Д.Цендина: ШУА-ийн зөвшөөрлөөр аавынхаа гэр музейд, төрсөн гэртээ амьдрах болсон” ярилцлага

Э.ЭНХЦОЛМОН Чөлөөт сэтгүүлч. “Орон хотоо эргэж тойрлоо” нийтлэл

Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 20 сургууль гурван ээлжээр хичээллэж байна

Хичээлийн шинэ жил эхлээд хэдхэн хонож байгаа хэдий ч зарим цэцэрлэг, сургуулийн засварын ажил дуусаагүй байна. Нийслэлийн хэмжээнд засвар нь дуусаагүй нэг цэцэрлэг байгаа бөгөөд гомдол гарсан учраас дахин тендер зарлажээ. Энэ оны байдлаар 10 сургууль, 13 цэцэрлэгийн өргөтгөл хийж ашиглалтанд оруулжээ. 115, Шавь, 32 дугаар сургуульд өргөтгөл барьж гурван ээлжээс шилжээд хоёр ээлж буюу хэвийн үйл ажиллагаанд энэ жилээс жигдрээд орж байна. Одоо гурван ээлжээр хичээллэж байгаа 20 сургууль үлдэж байгаа аж. Тухайн сургуулиудын засварын ажлын талаар Нийслэлийн боловсролын газрын Барилга, хөрөнгө оруулалтын мэргэлжилтэн Д.Ирмүүнзаяагаас тодруулхад “Уг сургуулиуд өргөтгөл барих замаар гадаадын зээл, тусламжаар судалгааны шатандаа саналууд явж байна” гэв.