Categories
мэдээ улс-төр

Канад улсаас Монгол Улсад суух элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэвид Спролыг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэн, манай хоёр орон эдийн засгийн харилцаагаа тэлэх өргөн боломж байгааг дурдаад уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагаа чухал болохыг онцлов. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, ялангуяа хөдөөгийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд дэмжин ажиллахыг Элчин сайдаас хүсэв.

Элчин сайд Дэвид Спрол Канад Улс Монгол Улстай явуулж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгдөг болохыг тэмдэглээд хоёр улсын харилцааг олон салбарт хөгжүүлэхийг төлөө ажиллахаа илэрхийлэв. Ноён Дэвид Спрол өмнө нь Бангладеш, Афганистан, Тайланд, Норвеги, Ливи улсуудад Канад Улсын Элчин сайдаар ажиллаж байсан. Тэрбээр улс төрч, хуульч мэргэжилтэй аж.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд оффшор данстнуудын хөрөнгөө оруулж ирэх ажлын явц байдлын талаар АТГ-ын даргатай уулзав

ОУВС, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас нийт 42 улсыг “оффшор бүс” хэмээн тооцож, эдгээр бүс дэх банкуудад Монгол Улсын 49 иргэн данстай байгаа талаар Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциум мэдээлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсэд данстай улстөрчид, төрийн албан хаагчид, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдэд хандан 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс хойш 49 хоногийн дотор оффшор дансаа хааж, тэнд байршуулсан мөнгөн хөрөнгөө Монголын банкинд оруулж ирэхийг уриалсан билээ. Түүнээс хойш өчигдөр 49 хоногийн хугацаа өнгөрсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уриалсан хугацаа дууссантай холбогдуулан уг уриалгын биелэлт, ажлын явц байдалтай танилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол Улсын Эрүүгийн хууль, Татварын хууль, бусад хуулиар аливаа компанийн хөрөнгө, мөнгө бүртгэлтэй, татвар төлөгдсөн байх ёстой. Энэ бүгд ил байх ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгын 49 хоногийн хугацаа өчигдөр дууссан” гээд энэ хугацаанд ямар ажил хийж, ямар үр дүнд хүрээд байгаа талаар тодруулахыг хүсч буйгаа хэлэв.

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын хэлснээр өнгөрсөн хугацаанд нэр бүхий 23 хүнийг гурав гурван удаа дуудан уулзсан бөгөөд өнөөдрийн байдлаар Монгол Улсад сайн дураар оруулж ирсэн хөрөнгө мөнгө байхгүй гэлээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг албан ёсоор зарласнаас 3 сарын дотор оффшор бүс дэх дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулэх эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах учиртай. Ингээд өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй болжээ.

Гэвч Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа аж. Өөрөөр хэлбэл, аль улс нь оффшор бүс, аль нь оффшор бүс биш гэдгээ ялгаж чадалгүй өнөөдрийг хүрчээ.

Өнөөдрийн байдлаар оффшор бүсэд ийм ийм орон багтана гэсэн тогтоол гарч баталгаажих юм бол 3 сар, 30 хоног гэсэн ойлголтоо хөөн тооцоолоход 2018 оны нэгдүгээр сарын 10-дын орчимд оффшорт данстай хүмүүс хөрөнгөө хэрхэн зохицуулснаа Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх боломжтой болох юм байна.

Ажлын явц байдлын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нууцын зэрэглэлтэй мэдээлэл өгснөө мөн танилцууллаа.

Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын цааш ярьснаар Олон улсын Мөнгө угаахтай тэмцэх байгууллагатай Монгол Улс хамтран ажиллаж, гишүүн нь болсон. Тэдний хүсэлтээр Эрүүгийн хуульд нэмэлт оруулжээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолтын нэмэлт өөрчлөлт оруулсан байна.

Уг хуульд оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийг олон улсын эдийн засаг, банк, санхүүгийн байгууллагаас гаргасан жагсаалтыг харгалзан Монголбанк, санхүүгийн асудал эрхэлсэн төрийн төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж хуульчилжээ.

Ингээд 8 дугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэрийн жагсааалтыг баталсан. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар Засгийн газраас албан ёсоор тогтоол гаргаж баталгаажуулаагүй байгаагаас болж аль улс орон, түүний нутаг дэвсгэрийг оффшор бүсэд хамааруулах тухай нэгдсэн ойлголтгүй хэвээр байгаа аж.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар оффшор бүсэд данс нээлгэсэн, мөнгө хөрөнгө байршуулсан, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчилсөн, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд байгуулсан этгээд 3 сарын дотор дансаа хаалгах, мөнгөн хөрөнгөө татах, өмчийн эрхээ худалдах, шилжүүлэх, татах, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, захиран зарцуулэх эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох арга хэмжээ авах юм. Үүний дараа өмчийн байдалд орсон өөрчлөлт, орлогын талаар 30 хоногийн дотор Авлигатай тэмцэх газарт шинэчлэн мэдүүлэх үүрэг хүлээхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Олон улсын нислэг 14.5 хувиар нэмэгджээ

Буянт-Ухаа дахь Чингис хаан Олон улсын нисэх буудалд өнгөрсөн наймдугаар сарын 1-ний өдрийн байдлаар олон улсын 4163 нислэг үйлдэгдэж, өмнөх оны мөн үеэс 14.5 хувиар нэмэгдсэн байна. Харин орон нутгийн 3317 нислэг үйлдэгдсэн нь 23 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн Монгол Улсын агаарын зайгаар 62 002 олон улсын нислэг өнгөрч, өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 11.8 хувиар өсчээ. Олон улсын өнгөрөлтийн нислэгийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Агаарын замуудыг шинэчлэн тогтоох тухай” 09 дүгээр тушаалаар Монгол Улсын агаарын зайд үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий замуудыг шинэчлэн тогтоож 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс нислэгийн үйл ажиллагаанд ашигласан нь ийнхүү үр дүнгээ өгч эхэлжээ.

Categories
мэдээ спорт

Манай сагсчид Европ тивийн аварга багийг хожлоо

sagsОлон Улсын Сагсан бөмбөгийн холбооны 3х3 /ФИБА 3х3/-ийн энэ оны хамгийн сүүлчийн гранпри тэмцээн Тайпэй хотноо өнгөрөгч амралтын өдрүүдээр болж өндөрлөлөө. Уг тэмцээнд Монголын Улаанбаатар Хангарьд баг өрсөлдсөн юм. Эхний тоглолтоо Иорданы багтай хийж 22:06-аар илт илүүрхсэн юм. Хэсгийн хоёрдахь тоглолт нь хамгийн чухал, хамгийн хүчтэй өрсөлдөгч байлаа.

Учир нь Латвийн Рига баг нь энэ оны ФИБА3х3-ийн Европ тивийн аварга цолыг хүртсэн баг юм. Сагсан бөмбөг өндөр хөгжсөн Европын АШТ-ний аваргын төлөө тоглох эрхээ Дэлхийн хамгийн хүчирхэг баг Дэлхийн гурван удаагийн аварга, Европ тивийн аварга, Их дуулгын 12 удаагийн аварга, Гранпригийн 13 удаагийн аварга Сербийн шигшээ багийг нэмэлт цагт хожин босоо аваргуудыг буулган авч сенсаацийг тарьсан. Улмаар Латвичүүд аваргын төлөө өмнөх Европ тивийн аварга Словений багийг хожин аваргалсан.

Хүчирхэг Латвийн багтай Тайпэйгийн гранприд манай залуус тоглолоо. Тоглолт эхнээс хүчтэй хамгаалалт, онооны тэргүүллийг ээлжлэн авсан маш өрсөлдөөнтэй тоглолт болж эцсийн мөчид Монголын баг 16:17 харьцаатай Европ тивийн шинэ аварга Латвийн багийг анх удаагаа хожлоо.

Манай баг хэсгийн сүүлийн тоглолтоо Тайваний багийн эсрэг хийж 22:06 харьцаатай хожин хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарч хасагдах шатанд Словений багтай таарсан. Словений Пиран баг нь 2016 оны Европ тивийн аварга, энэ оны мөнгөн медальт, Уцуномия Их Дуулгын хоёрдугаар байр, Дэлхийн АШТ-ний хүрэл медальт мөн л шилдэг багуудын нэг юм. Словений багтай гал гарсан ширүүн тоглолтыг хийж 17:18 харьцаатай хожигдон Тайваний гранпригийн тавдугаар байрт орлоо.

sags

sags

Categories
мэдээ нийгэм

Хотын дарга Баянзүрх дүүргийн ИТХ-д хариу хүргүүллээ

Хотын дарга Баянзүрх дүүргийн ИТХ-д хариу хүргүүллээБаянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны сонгуулийн үр дүнгийн улмаас дүүргийн Засаг даргын томилгоотой холбогдон үүссэн маргаан өнөөг хүртэл үргэлжилж тус дүүргийн Засаг дарга албан ёсоор томилогдоогүй байгаа билээ. Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын МАН-ын болон АН-ын бүлэг тус тусдаа хуралдан өөр, өөрийн намаас нэр дэвшигчдийг Баянзүрх дүүргийн Засаг даргад нэр дэвшүүлээд байна. Үүсээд байгаа нөхцөл байдлыг хуулийн дагуу шийдвэрлэхээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өөрийн орлогч Д.Энхтөрийг бие төлөөлөгчөөрөө томилон, төрийн ажлыг ямар нэг гацаа, чирэгдэлгүй явуулах үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн бөгөөд 2017 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 01/3049 тоот албан бичгээр Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хариу хүргүүлсэн байна. Дашрамд дурдахад, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим төлөөлөгчид сонгуулийн үеэр иргэдийн саналыг татах зорилгоор мөнгө тараасныг шат, шатны Эрүүгийн хэргийн шүүх тогтоосон болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“48 цаг” кино наадмын бүртгэл эхэллээ

Image result for “48 цаг” кино наадам

Монголын киночдод хэдийнэ танил болсон “48 цаг” кино наадмын бүртгэл эхэлжээ.

Киночдын ур чадварыг дээшүүлэн, авъяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой өрсөлдөх боломж олгох, Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой тус наадам найм дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Бэсрэг кино нь дэлхийн кино урлагийн тогтсон төрөл хэлбэр төдийгүй томоохон хэмжээний уран бүтээл туурвихад суралцах эхлэл байдаг. Энэ нь бүрэн хэмжээний киноны олон хэсгийг хооронд нь зөв уялдуулж сургадаг гол арга юм. Мөн залуу уран бүтээлчдэд богино хугацаанд түргэн сэтгэж, багаар ажиллах ур чадвар эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээ, идэвх сонирхлыг нь дэмжих, кино сонирхогчдод мэргэжлийн бус ч өөрийгөө нээх, сорих бололцоо олгох, дэлхийн үе тэнгийн уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн алхаж, харилцан туршлага солилцуулахад наадмын гол утга учир, ач холбогдол нь оршино. Энэхүү наадам нь 48 цагийн дотор зоxиолоо бичиж, жүжигчдээ сонгон найруулж, зургаа авч, эвлүүлэг, дуу оруулалтаа xийн, 4-7 минутын богино хэмжээний кино бүтээдэг. Тиймээс ч уран бүтээлчдээс жинхэнэ хурд, уран сэтгэмж шаарддагаараа онцлог билээ. Амьдралынхаа 48 цагийг ур ухаан, хурд хүчээ сорин бүтээлчээр өнгөрүүлэх уран бүтээлчдийг энэ сарын 28-ныг дуустал бүртгэх аж. “48 цаг-Монгол 2017” наадмын шилдгээр шалгарсан бүтээл 2018 оны гуравдугаар сард Франц улсын Парис хотод болох “Filmapalooza” буюу “48 цаг” олон улсын наадамд оролцож дэлхийн 150 орны киночидтэй шилдгийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм.

Дашрамд дурьдахад, “48 цаг кино наадам” анх Монголд 2010 оны есдүгээр сарын 9-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж 22 баг оролцсоноос “iCity” студийн продюсер Ч.Хоролдоржийн “Зүүд” шинжлэх ухааны уран зөгнөлт бэсрэг кино наадмын тэргүүн байрын шагнал хүртэж, АНУ-ын Майами хотноо болсон Олон улсын наадамд оролцсон юм. Манай бүтээл Америк, Европ, Ази, Африк, Австралийн 80 гаруй хотын 3,500 гаруй баг оролцсон эл наадмын шилдэг 16-д багтаж, Канны олон улсын кино наадмын “Бэсрэг киноны булан”-гийн үзлэгт оролцож томоохон амжилт авчирч байжээ.. Монгол залуучууд анхны наадамд сойсон анхныхаа бүтээлээр ийнхүү нэр хүндтэй наадмын шилдэгт тооцогдсон нь монголын киночид дэлхийн бусад томоохон наадмаас шагнал хүртэж, эх орныхоо нэрийг дэлхий даяар цуурайтуулах боломж ойрхон ирсэнийг харуулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Байгальд ээлтэй дэвшилтэт технологи” үзэсгэлэн болно

“Байгальд ээлтэй дэвшилтэт технологи” үзэсгэлэн болноНийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2017 оны зорилтын хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд авч хэрэгжүүлж буй ажлаа олон нийтэд танилцуулах, өвлийн улирлын бэлтгэл ажил хангах зорилгоор “Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник технологи ” үзэсгэлэн зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ энэ сарын 20-22-нд Сүхбаатарын талбайд болох юм.

Жил бүр болдог энэхүү үзэсгэлэнд орчны бохирдлыг бууруулах байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий цахилгаан болон хийн халаагуур, гэр болон байшингийн дулаалга, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан болон био түлш, агаар цэвэршүүлэгч зэрэг бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг эсвэл зохион бүтээсэн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд оролцох боломжтой. Тиймээс уг үзэсгэлэнд оролцох хүсэлтэй аж ахуйн нэгж, байгуулага, иргэд саналаа нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газарт ирүүлнэ үү гэж нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Арабын Нэгдсэн Эмират Улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Арабын Нэгдсэн Эмират улсын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааХууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яамны Эрүүгийн цагдаагийн газрын дарга Хамад Аль Алими тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2017.09.12/ хүлээн авч уулзлаа.

Хууль зүй, дотоод хэргийн яам гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, нийгмийн хэв журмыг хангах чиглэлээр анхаарал хандуулж ажиллаж байгаа. Иймд хоёр улсын яам хоорондын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, хууль сахиулах салбарт харилцан туршлага судлах, салбарын хүний нөөцийг сургах, мэргэжил дээшлүүлэхэд Арабын Нэгдсэн Эмират Улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт илэрхийллээ.

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өнгөрсөн гуравдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотод зохион байгуулагдсан Интерполын олон улсын форумд оролцож, АНЭУ-ын Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Шейх Саиф Бин Зайед Аль Нахайяан нартай албан ёсны уулзалт хийсэн тухайгаа дурьдлаа.

АНЭУ-ын Дотоод хэргийн сайдтай уулзах үеэр хууль сахиулах салбарт хамтын ажиллагаа эхлүүлж, хоёр орны цагдаа болон хууль сахиулах салбарын албан хаагчдын хүний нөөц, чадавхийг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлээр хамтарч ажиллахаар тохиролцсон.

Түүнчлэн уулзалтын үеэр манай зүгээс яамд хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах саналыг илэрхийлсэн бөгөөд Хамтын ажиллагааны санамж бичгийн төслийг хүргүүлсэн байгаа аж.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яамны төлөөлөгчид өнөөдөр /2017.09.12/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт уулзалт хийж, хорих ангийн үйл ажиллагаатай танилцах бол маргааш /2017.09.13/ Цагдаагийн ерөнхий газар, нөгөөдөр /2017.09.14/ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах юм байна.

Categories
гадаад мэдээ

Ирма хар салхины дараах Флорида, Майами хотуудын дүр зураг

gadaadӨнгөрсөн долоо хоногт Флорида хотын Марко арлын далайн эргээс эхэлсэн Ирма хар салхины улмаас Майами , Жексонвилл, Тэмпа, Неплес зэрэг газрууд усанд автаж гамшгийн нөхцөл байдал үүсээд байна. Бүс нутгуудын удирдлагууд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгааг хэлсээр байна. Зарим хотуудад тог цахилгаангүй болсны улмаас ямар ч утас, цахилгаан хэрэгсэл ажиллах боломжгүй болсон төдийгүй иргэд цувэр усны гачигдалд ороод байгаа аж. Аймшигт Ирма хар салхины улмаас их хэмжээнийгарз хохирол амслаа хэмээн CNN мэдээлжээ

gadaad

gadaad

gadaadgadaad

gadaad

gadaadgadaad

Categories
мэдээ нийгэм

Боловсрол ямар үнэтэй вэ

“ЦЭЦЭЭ ГҮН” МЕНЕЖМЕНТИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Г.НАРАНБАТ

Шинэ хичээлийн жил эхэлжээ. Зунжин амарсан оюутнуудын танхимд суух дүр төрх эрээвэр хураавар харагдана. Зарим нь багшийн яриаг хичээнгүйлэн тэмдэглэж авна. Хоцорно, тасална. Зарим нь сэмхэн үүрэглэнэ, утсаа ухна, өөр юм хийнэ. Аль ч их дээд сургуулийн танхимд орсон нийтлэг ийм л төрх элбэг байх болов уу. Дөрвөн жилийн дараа энэ хүүхдүүд хаана юу хийж явах бол доо гэсэн бодол эргэлдэнэ.

Хөдөлмөрийн зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлээд 19 дэх жилтэйгээ золгож байгаа Дээд сургуулийн Гүйцэтгэх захирлын хувьд манайхыг төгссөн оюутнууд хэр хэмжээнд үнэлэгдэх бол гэдэгт байнга санаа зовж явдаг билээ. Өнөөгийн нийгмийн байдал, төр засгийн бодлого дээд боловсролыг үнэхээр үнэгүйдүүлж байгаа нь харамсмаар ч хэзээ нэгэн цагт жинхэнэ утгаараа үнэлэгдэх дээд боловсролын салбар дахь өөрсдийн чиг хандлага, ноён нуруугаа алдахгүйг хичээн ажиллаж байна.

ДЭЭД БОЛОВСРОЛЫГ ЕР НЬ ЮУГААР ҮНЭЛЭХ ВЭ?

Улсын хэмжээнд 2016-2017 оны хичээлийн жилд 95 сургууль “Дээд боловсролын сургалтын байгууллага” гэсэн ангилал дор үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийтдээ 157 мянга гаран оюутнууд өөрсдийн сонгосон 11 төрлийн мэргэжлийн чиглэлээр суралцаж байна. Манай улсын хүн амтай харьцуулахад ойролцоогоор 5 хувьтай тэнцэнэ.

Дээд боловсролын байгууллагын чинхүү зорилго бол улс орныхоо хөгжлийн эд эс, хөшүүрэг болох хэмжээний чадварлаг мэргэжилтэн бэлтгэх явдал юм. Энэ бол гинж шиг хоорондоо уялдаатай, эргэх холбоотой, байгалийн жам гэж хэлж болохоор зүйл. Өнөөдөр их сургуулиа төгсөн гарч байгаа хүний сурч мэдсэн чадвараас 20 жилийн дараах тухайн хүний аж амьдрал шалтгаална.

Дээд боловсрол гэдэг бол нэг талаас дээд боловсролтой болохыг хүсэгч, нөгөө талаас түүнийг нь олгогч байгууллага хоёрын хоорондох харилцаан дээр тулгуурлан явагддаг онцгой бизнес юм. Дэлгүүрт ороод талх авахтай агуулгын хувьд гоц гойд зөрчилдөхгүй. Гэхдээ талх бол дээд боловсролтой харьцуулахад хямдхан бас ашиглалтын хугацаа богино. Харин дээд боловсрол бол тухайн хүний насан туршийн хөрөнгө болж, яаж амьдрах замыг нь заагч болж явах учиртай. Харин тэр хирээрээ үнэлэгдэж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй ч ийм чухал зүйлийг зүгээр нэг дэлгүүрээс талх авах хэмжээний үнэлэмжээр сонгочихгүй нь ойлгомжтой.

Харамсалтай манай улсад Дээд боловсролын байгууллагыг ямар нэг онцгой чухал үзүүлэлтээр эрэмбэлэх нэгдсэн стандарт байхгүй. Ерөнхийдөө элсэгчдийн сонголт олон жил үйл ажиллагаа явуулсан төрийн мэдлийн их дээд сургуулиудад төвлөрдөг. Эдгээр сургуулиуд маань ч олон жилийн дадлага туршлага, бааз суурь, чанартай сайн сургалттай бөгөөд элсэлтийн босго оноо ч өндөр тул сайн элсэгчид цуглардаг байсан. Харин сүүлийн жилүүдэд ЕБС-ийн төгсөгчдийн тоо цөөрсөн болон элсэгчдийн ЭЕШ-ийн дундаж оноо буурсантай холбоотойгоор улсын суруулиуд маань элсэлтийн босго оноогоо хувийн жижиг сургуулийн хэмжээнд авчран бууруулсан. Энэ нь эргээд боловсролын чанар гэдэг зүйл маань алдагдах шалтгаан болж, зөвхөн тоо хөөсөн, цаас үйлдвэрлэсэн гэж адлагддах хэмжээнд өөрсдийгөө буулгаж дээр дурдсан гинжин холбоо маань дундаасаа зэвэрч эхэллээ гэсэн үг юм.

Гэхдээ яг үнэндээ сайн сургалт хувийн сургуульд байдаг гэдгийг дэлхийн чиг хандлага баталсан. Үүнийг Монгол Улсад батлах боломж бидэнд гарч байна гэж би бодож байна. Манай сургууль цомхон бүтэцтэй, цөөхөн оюутантай. Энэ нь нэг талаараа бидний сул тал мэт боловч яг үнэндээ манай давуу тал юм. Бид оюутан бүртэй тулж ажиллах боломжтой.

“Дээд боловсролын сургалтын байгууллага” нь холбогдох төрийн захиргааны төв байгууллага болон бусад байгууллагуудаар албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөх буюу магадлан итгэмжлэгдсэнээр үйл ажиллагаа явуулах эрхээ авдаг. Өөрөөр хэлбэл бүх их дээд сургуулиуд магадлан итгэмжлэгдсэн байх шаардлагатай. Нэг үгээр хэлбэл бид хувийн ч бай хувьсгалын ч бай нэг л стандартын дагуу сургалтаа явуулдаг гэсэн үг юм.

Дээд боловсролын сургалтын Ерөнхий боловсролын сургалтаас ялгарах онцлог нь лекцээр дамжуулан аргыг нь зааж өгөөд, семинараар дамжуулан өөрөөр нь хийлгэдэг явдал юм. Лекц семинар хосолсон сургалттай их дээд сургуулийн хичээлийн нэг цаг нь 90 минут байдаг. Пар ч гэж хэлдэг. Оюутнууд энэ цагийг хир үр бүтээлтэй анхааралтай ашиглаж чадна хожим хойно тэр хэмжээгээр үр ашгийг нь хүртэнэ.


ЖИЛИЙН ТӨЛБӨР НЬ 1.6 САЯ /НИЙТ 6.4 САЯ/ ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛИЙН НЭГ ЦАГИЙН ХИЧЭЭЛ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?

Нэг оюутан ойролцоогоор 125 кредитийн хичээлийг дөрвөн жил судалж байж тухайн сургуулиас бакалаврын диплом хэмээх дөрвөлжин хавтастай цаасыг өвөртөлдөг. Нэг кредитийн төлбөр 51200 төгрөг гэсэн үг. Зарим хичээлүүд хоёр, зарим нь гурван кредитийн үнэлэмжтэй. Дунджаар нэг хичээлээс 128,000 төгрөгийн үнэ бүхий 2.5 кредит авна. Нэг хичээлийг улиралд /16 долоо хоног/ 28 пар ордог гэж үзвэл долоо хоногт 1.75 пар буюу ойролцоогоор 4570 төгрөгийг нэг пар хичээлд төлж байнаа гэсэн үг юм. Энэ мөнгө тухайн оюутан ирсэн ч бай, ирсэн ч гэсэн хичээлдээ анхаарахгүй утсаа ухаж суусан ч бай, идэвхтэй сайн оролцсон ч бай яг адилхан төлөгдөнө. Мөн оюутан хүн өөрийн амьдралын дөрвөн жилийг энэ төлбөртэйгөө хамт өгнө. Энэ хугацааг нэг парт хувааж бодвол овоо хэдэн оронтой тоо гарах байх. Хүн амын дундаж наслалт 70 гэж бодохоор багахан хугацаа боловч, бүтээмж, чадамжаар үнэлбэл хамгийн өндөр үнэлгээтэй цаг хугацааг оюутнууд танхимд өнгөрөөдөг. Гэхдээ дээд боловсролын байгууллага нь оюутнаасаа дээрх төлбөр болон цаг хугацааг нь авчхаад оронд нь дөрвөлжин цаасыг ёслол төгөлдөр гардуулаад л болчихдог гэвэл өрөөсгөл ойлголт юм.

Их дээд сургууль нь стандарт шаардлагынхаа дагуу номын сантай байдаг. Мөн орчин үеийн чиг хандлагыг дагаад үнэ төлбөргүй интернет орчинг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд эдгээрийг оюутнууд ямар нэгэн хязгаарлалтгүйгээр ашиглах эрхтэй. Сургуулиас өөр орчинд бол бүгд л мөнгө төлж авдаг үйлчилгээнүүд. Түүнчлэн багш нар бол оюутнуудын хувьд үнэтэй цэнэтэй мэргэжлийн зөвлөгч нар байдаг. Гэхдээ үнэ төлбөргүй. Мөн л төлбөрөөр авдаг үйлчилгээ. Цайны газар, автобус унаа, ном сурах бичиг гээд л олон олон хөнгөлөлт боломжуудыг дөрвөн жилийн хугацаанд хязгааргүй эдлэх боломжтой.

Үүнээс гадна мөнгөн хэлбэрээр үнэлэх боломжгүй нэг зүйл бол үерхэл нөхөрлөл, нандин дурсамж. Магадгүй ангийнхаа охинтой гэр зохиох боломж, магадгүй ангийнхаа андтай ирээдүйд хийж бүтээх ажлын байраа бий болгох боломж, магадгүй ахисан шатны боловсролд дэвшин суралцах боломж гээд үй олон боломжуудыг оюутанд бид олгодог.

Их дээд сургуулийн сургалтын онцлогийг би дээр дурдсан. Лекцээр онол арга зүйг нь заагаад семинараар өөрөөр нь мэдлэг бүтээлгэх боломжийг БИД олгодог. Яг л “Өлссөн хүнд загас биш, уурга өг” гэдэг шиг.