Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 29767 тонн үр тариа хураан аваад байна

2017 онд улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянган га-д тариалалт хийсэн.

Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар байна. 9 дүгээр сарын 12-ны байдлаар 12.3 мянган га-г ангилан хадаж, нийтдээ 36.0 мянган га-гаас 29.7 мянган тонн үр тариа, 1.3 мянган га-гаас 13.1 мянган тонн төмс, 1.8 мянган га-гаас 19.3 мянган тонн хүнсний ногоо, 2.1 мянган га-гаас 3.4 мянган тонн тэжээлийн ургамал, 2.4 мянган га-гаас 1.1 мянган тонн тосны ургамал тус тус хураан аваад байна.

(Хураасан талбайн хэмжээг хүснэгтээр үзүүлэв.)

УРГАЦ ХУРААЛТЫН МЭДЭЭ

Д/Д

Таримлын төрөл

Хураах талбай (га)

Хураасан талбай (га)

Хувь

Нэгжийн ургац (цн)

Нийт ургац

(тн)

1

Үр тариа

288049

36084

12.5

8.2

29767

2

Төмс

11271

1315

11.7

99.7

13126

3

Хүнсний ногоо

6944

1845

26.6

104.9

19353

4

Тэжээл

43522

2188

4.85

16.3

3443

5

Тосны ургамал

46505

2420

5.2

4.62

1118

Categories
мэдээ улс-төр

Ц.Бат-Энх: Намын дарга Ерөнхий сайд болно

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан. Хурлаар ямар асуудал хэлэлцсэн талаар МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх мэдээлэл хийлээ.


Тэрбээр “Удирдах зөвлөлийн хурлаар бид чөлөөтэй сайхан ярилцлаа. Удирдах зөвлөл нийт 33 гишүүнтэй, өнөөдөр 30 гишүүн оролцсон. Өнөөдрийн хурлаас МАН-ын ээлжит бага хурлын есдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулах шийдвэр гаргасан. Ингээд Бага хуралд бэлдэх ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт Ерөнхий нарийн бичгийн дарга, нарийн бичгийн дарга, УИХ дахь бүлгийн дарга, дэд нарыг оролцуулсан. Засгийн газрын тухай хуульд дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор байгуулах ёстой гэж заасан байдаг. Хуулийн хугацаа аравдугаар сарын 6-нд дуусч байгаа учраас Бага хурлаа хуралдуулж, Ерөнхий сайдаа тодруулах шаардлага гарч байна. Үүнтэй холбоотой дээрх шийдвэрийг гаргасан. МАН бол ардчилалтай нам. Яг өнөөдөр МАН-ын 65 гишүүн хуваагдсан уу гэвэл “үгүй” гэдэг хариултыг өгнө. Өнөөдрийн Удирдах зөвлөлийн хурлаар бие биетэйгээ ойлголцсон, зовлон жаргалаа ярилцсан, үл ойлголцлыг байхгүй болгохын төлөөх уур амьсгалтай хурал болсон” гэв.

Ийнхүү мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-МАН-ын дүрэмд намын дарга Ерөнхий сайд болно гэж заасан байдаг. Та бүхэн дүрмээ баримтлах уу?

-Бид цагаан дээр хараар бичсэн намын дүрмээ баримтална.

-Дараагийн Засгийн газрыг 30 хоногийн дотор томилох ёстой гэдэг заалт бий. Тэгэхээр хуулийн хугацаанд амжих болов уу?

-Ээлжит чуулган аравдугаар сарын 2-нд эхэлнэ. Түүнээс өмнө амжуулахын тулд Бага хурлаа зарлаж байна.

Categories
мэдээ улс-төр

Ч.Хүрэлбаатар Ерөнхий сайд болох уу?

Image result for Ч.Хүрэлбаатар

МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Бага хурлын товоо тогтохоос гадна Засгийн газрын асуудлыг товчхон хэлэлцжээ. Энэ үеэр Ерөнхий сайдад Ч.Хүрэлбаатарын нэр яригдсан гэнэ. Түүнийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж зүтгүүлж байгаа ажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Увсын фракцийнхан нэгдэж Ч.Хүрэлбаатарыг Ерөнхий сайд, Ц.Нямдоржийг УИХ-ын дарга болгохоор хөдөлж эхэлсэн сурагтай байна.

Categories
мэдээ нийгэм

Өмнөд Солонгост ажиллах нээлттэй ажлын байрууд зарлагдав

Энэ сарын 7, 8-ны өдрүүдэд Нийслэлийн Иргэний танхим, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар (НЗХГ)-ын дэргэдэх “Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-д Монгол, Солонгосын мэдээллийн технологийн салбарын ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулагдах юм байна. Тус өдөрлөгөөр IT чиглэлээр ажлын байрны сонгон шалгаруулалт явагдах талаар Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас мэдээлэл өглөө.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар БНСУ-ын Засгийн газрын агентлаг “КОЙКА”-гийн санхүүжилттэй төслийг хэрэгжүүлэгч “Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төвтэй хамтран залуучуудыг мэдээллийн технологийн чиглэлээр нарийн мэргэжил үнэ төлбөргүй эзэмшүүлдэг. Төгсөгчдийг БНСУ-ын мэдээллийн технологийн тэргүүлэх аж ахуйн нэгжүүдтэй холбож, ажлын захиалгаар хангах “Аутсорсинг” тогтолцоо бий болгох, дадлагажих ажилтнаар Солонгос руу явуулах зэрэг ажлуудыг зохион байгуулдаг ажээ.

Энэхүү төслийн хүрээнд мөн энэ сарын 7-нд Өмнөд Солонгосын IT-ийн томоохон компаниудын төлөөлөл “WHOIS Holdings Co”, “Ипал” зэрэг компаниудын захирлууд манай улсын залуучуудад зориулан дэлхийн мэдээллийн технологийн чиг хандлага болон Солонгосын мэдээллийн технологийн салбарын компаниуд хэрхэн олон улсад амжилтад хүрсэн талаар илтгэл тавих юм байна.

Сонгон шалгаруулалтад хэн ч оролцож болох бөгөөд https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/ хаягаар анкетаа бүртгүүлж, 70122999, 89017101 лавлаж болно. Харин сонгон шалгаруулалтад оролцох залуучууд дээрх хаягаар анкетаа өгөх юм байна. Үүний дараа цахим анкетаар шалгарсан залуучууд анхан шатны ярилцлга болон гүнзгий шатны ярилцлагад орох эрхтэй болох аж. Энэ удаагийн сонгон шалгаруулалтад тэнцсэн залуучуудыг гурван сарын хугацаатайгаар Солонгосын IT-ийн компанид дадлагажих ажилтнаар явуулж, өрсөлдөх чадвартай залуучууд болгож бэлтгэх юм байна.

Энэ талаар “Эм Кэй Ай Ти” /MKIT/ Сургалтын төвийн ерөнхий захирал Хуан Ин Гюү “Энэ төслийг 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Төслийн хугацаанд олон залуус суралцаж төгссөн боловч 2017 оноос Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран төслөө үргэлжлүүлж эхэлснээр цар хүрээ нь улам өргөжиж олон нийтэд илүү хүртээмжтэй болж байгаад баяртай байна.

Монгол залуучууд гадаадад очоод ихэвчлэн биеийн хүчний ажил хийдэг. Тэгвэл манай сургалтад хамрагдсанаар мэдээллийн технологийн салбарт оюуны хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгаараа давуу талтай юм. Энэхүү төсөл нь 2019 оныг дуустал үргэлжлэх тул олон залуучууд хамрагдаасай гэж хүсэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

ОУВС хөтөлбөр зогсоох тухай яригдаагүй

Өнөөдрөөс цахим ертөнцөөр ОУВС Монголбанк, Сангийн яамтай байгуулсан гэрээний хэрэгжилт зогссон тухай түгж эхлэв. Тухайн Монголбанк, Сангийн яам, ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас лавлав. Дээрх байгууллагууд энэ талаар ямар нэгэн өөрчлөлт гараагүй хэмээн нэгэн дуугаар хариулж байна. Түүн дотроо ОУВС-ийн ажилтан “Одоогоор бидэнд мэдэгдсэн зүйл байхгүй. Тэгээд ч Монголбанк, Сангийн яамтай гэрээ байгуулсан болохоос хувь хүмүүстэй байгуулаагүй” гэж хариулав. Харин гэрээний хэрэгжилтийн явцыг дүгнэх ажиллагаа нь түр хойшилсон юм байна.

Х.БАТ

Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 40 хувь нь зүгээр л гэртээ байдаг

Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар Монгол Улсад нийт 100993 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаагийн 10 хувийг хүүхэд эзэлдэг. Тэдний дийлэнх нь буюу 27 хувийг хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүд эзэлж байна. Тэгвэл өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, хамгаалал үндэсний форумыг үндэсний хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаа ажээ. Чуулганд 21 аймаг, есөн дүүрэг, тусгай сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 250 гаруй хүн оролцсон юм.

Ш.САМДАН: БИ ӨӨРИЙГӨӨ АЗТАЙ ХҮН ГЭЖ БОДДОГ

Энэ үеэр МУИС-д программ хангамжийн чиглэлээр хоёрдугаар дамжаанд сурч байгаа Ш.Самдангаас энэ удаагийн форумын талаар санал бодлыг нь сонслоо. Тэрбээр өөрийгөө азтай хүн гэж боддог. Багаасаа би жирийн хүүхдүүдтэй хамт цэцэрлэгт явж, сургуульд сурч өссөн. Тийм болохоор өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж боддоггүй. Харин Улаанбаатар хотод их сургуульд ирсэн эхний жилээ жаахан ганцаардсан. Манай сургуульд налуу зам байхгүй учраас шатаар өгсөх гэх мэт орчны асуудлууд тулгарч байна. Эцэг эхчүүд өөрийн хүүхдээ хөгжлийн бэрхшээлтэй гэж ичиж зоволгүй боловсролд нь анхаарах хэрэгтэй. Тэгвэл хүүхэд бүр сайн боловсрол эзэмших боломжтой” гэж ярилаа.

С.СЭЛЭНГЭ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН СӨБОЛОВСРОЛЫГ ЭЦЭГ ЭХЧҮҮД МАРТАЖ, ТӨР ЗАСАГ АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХГҮЙ БАЙНА

Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбооны гүйцэтгэх захирал С.Сэлэнгэ Бүх хүн суурь боловсрол эзэмших эрхтэй, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 60 хувь нь ямар нэг боловсрол эзэмшдэг. 40 хувь нь зүгээр л гэртээ байдаг. Хүн гэдэг нийгмийн амьтан. Тэр хүмүүс жаахан хүүхэд шиг эцэг эх, асран хамгаалагчийн хайр халамжид бүх насыг өнгөрөөнө гэдэг бол нийгмийн амьдрал биш. Ургамал юм уу тэжээвэр амьтан болж байна. Энэ бол хүний суурь эрхийг зөрчиж байгаа явдал юм. Харин өнөөдөр тэдний дуу хоолойг сонсох гэж байгаа нь маш зөв. Цаашид юу хийх талаар боловсролын яамыг төлөөлж ирсэн хүн зөвхөн тусгай зургаан сургуулийн асуудлыг яриад өнгөрсөн нь надад харамсалтай санагдлаа. Тэнд 1800 хүүхэд л сурдаг. Харин үлдсэн гурав дөрвөн мянган хүүхдийг орхигдуулах нь зүйд нийцэхгүй зүйл. Мөн 0-5 насанд хүний хөгжлийн 70-80 хувь явагддаг. Гэтэл цэцэрлэгийн насны хөгжлийн асуудлыг эцэг эхчүүд мартаж, төр засаг ач холбогдол өгөхгүй байгаа нь хүний эрхийг зөрчиж байна.

Б.НАРАН

Categories
мэдээ соёл-урлаг

Р.Номин-Эрдэнэ: “Миний хөгжим бүжиг” тоглолтдоо хамтлагаараа нэгдэж, хуучны сайхан дуунуудаасаа дуулна

Монголын хөгжмийн урлагийн ууган сургууль Монгол Улын ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерватори нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль болжээ. Энэхүү сургууль нь 1937 онд уран сайхны сургууль нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна. Харин энэхүү сургуулийн 80 жилийн ойн баярт зориулан “Миний хөгжим бүжиг” төгсөгчидийн нэгдсэн тоглолт энэ сарын 15-ны өдөр UB PALACE-ын концертын их танхимд болно. Тоглолтонд Сүнс, Соёл Эрдэнэ, Титэм, Хар сарнай, Камертон, Киви, Спайк, Гурав охин, Маралжингоо, Сэрчмаа гэх мэт олон сайнхан дуучид, хамтлаг ая дуугаа өргөх аж.

Монгол Улсын Консерваторийн төгсөгч “Спайк” хамтлагийн ахлагч Р.Номин-Эрдэнэ “Монголын хамгийн анхны охидын хамтлаг сургуулийнхаа 80 жилийн ойн тоглолтонд оролцож ая дуугаа өргөх гэж байгаадаа баяртай байна. Сургуульдаа 1987 онд элсэн орж 12 жил суралцан төгссөн. Манай хамтлаг Дуучин Минжинсор, төгөлдөр хуурч багш Маралгуа, Мөнхтуяа гэсэн гишүүдтэй байгуулагдаж байсан. Тухайн үедээ олон тэмцээн уралдаан оролцож шагнал авч байлаа. Одоо хамтлагийн гишүүд хувиараа уран бүлээлээ хийж зарим нь бизнес эрхэлж байгаа. Бид “Миний хөгжим бүжиг” тоглолтдоо хамтлагаараа нэгдэж хуучны сайхан дуунууд болох “Мөрөөдөл” хэмээх уран бүтээлийг хүргэнэ. Миний хувьд одоохондоо уран бүтээлээ түр хойш тавиад бизнес эрхэлж байгаа. Тун удахгүй үзэгчидээ шинэ клип, дуутай уулзах төлөвтэй байна” хэмээн ярьж тоглолтонд хүрэлцэн ирэхийг уриалсан юм.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

“Уралдахаас илүү оролцох нь чухал” уриатай дугуйн уралдаан болно

UBS телевекийн хамт олон 25 жилийн ойн баяртаа зориулан олон нийтийг хамарсан дугуйн уралдааныг зохион байгуулах гэж байна. Энэхүү уралдаанд эрэгтэй 16-50, эмэгтэй 16-35-аас дээш насныхан оролцох боломжтой аж. Харин мэргэжлийн дугуйчид хамаархгүй оролцох боломжтой гэсэн.

Энэхүү уралдааны гол зорилго нь биеийн тамир спортыг хөгжүүлэх, нийтийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхэд залуучуудын эрүүл мэндийг сайжруулах, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, дугуйн ашиг тусыг иргэдэд ойлгуулж сурталчилах юм. Тэмцээн ес дугээр сарын 16 буюу бямба гаригт 10 цагаас “Буянт Ухаа” сторт цогцолбороос Айдсан даваа, Өлзийт хороололын чиглэлд зохион байгуулана. Дугуйчидыг 40 км засмал зам, 10 км шороо нь замаар уралдуулахаар төлөвлөж байгаа юм байна.

UBS телевизийн ерөнхий редактор Ө.Гэрэлцэцэг “25 жилийнхээ ойн баяртаа зориулан дугуйн холбоотой анх удаа хамтран ажилж “UBS 25” спортын арга хэмжээг зохион байгуулж байна. Цаашд олон нийтийг олоны хамарсан дугуйн уралдаан зохион байгуулах төлөвтэй байгаа” гэсэн юм. Харин Монголын дугуйн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран “Энэ жилийнх UBS телевизтэй хамтарч ажилж байгаагаараа онцлог юм. Энэ нь дугуйн уралдаан гэхээс илүү дугуйн аялал гэж хэлж болно. Дугуй сонирхож ундаг хүмүүс олширсон. Харин тэр бүр хүмүүс өдөр тутамдаа хэрэглээ болгох нөхцөл бололцоо байхгүй байгаа. Тиймээс бид аль болох олон дугуйчидыг зуглуулж нэг өдрийг хөгжилтэй сонирхолтой өнгөрүүлээсээ гэж хүсэж байна. Дугуйчид өөрсдийн аюулгүй байдлын ханган толгойн хамгаалалтай байх шаардлагатай. Мөн шороон замаас засмал орох эргэлтэд ус, ундааны цэгүүд байрлуулсан. Бидэнтэй ЗЕГ-ын албан хаагчид хамтран ажилж аюугүй байдлыг хянах болно” гэлээ. Уралдаанд оролцогчид өнөөдрөөс эхлэн цахим үнэмлэхээр бүргүүлэж дугаараа авна.

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ улс-төр

МАН-ын Бага хурал энэ сарын 25-нд хуралдана

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал яг одоо Тусгаар
тогтнолын ордонд болж байна. Хурлаар Бага хурлын тов болон дараагийн
Засгийн газрын асуудлыг хэлэлцэж байгаа. Одоогийн байдлаар Бага хурлыг энэ
сарын 25-нд хуралдуулах шийдвэр гаргажээ. Үргэлжлүүлэн Засгийн газрыг хэрхэн
байгуулах талаар хэлэлцэж эхэлсэн байна.

Э.ЭНХ


Categories
мэдээ улс-төр

Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан ОУВС-гаас манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа

Монгол Улсын Засгийн газар ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т өнгөрсөн тавдугаар сард албан ёсоор хамрагдсан. Тэр үед УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдсан Засгийн газрын зүгээс ОУВС-тай зургаан сарын турш хэлэлцээр хийсний эцэст уг хөтөлбөрт хамрагдахаар болж байсныг иргэд санаж буй биз ээ.

Энэхүү хөтөлбөрт хамрагдахын тулд Төсвийн тухай хуулиндаа өөрчлөлт оруулж, ОУВС-гаас тавьсан урьдач нөхцөлүүдийг биелүүлсэн байдаг. Хөтөлбөр батлагдсаны маргааш эхний улирлын санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монголд орж ирсэн билээ. Улмаар өнгөрсөн сард ОУВС-гийн шинжээчдийн баг хөтөлбөрийн эхний улирлын хэрэгжилт, бодлогын арга хэмжээний үр дүн, тоон үзүүлэлтүүдэд урьдчилсан байдлаар үнэлгээ хийгээд буцсан билээ.

Манай улсад ногдох дараагийн шатны санхүүжилт олгох хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэх асуудал энэ сарын 25-нд ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөр хэлэлцэгдэхээр товлогдоод байсан аж. Гэвч энэ сарын 7-ны өдөр Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан ОУВС-гаас манай улсын асуудлыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж буйгаа мэдэгдсэн байна. ОУВС-гийн зүгээс хэлэлцээр явуулсан Засгийн газар нь огцорсон тул хөтөлбөрийн хэрэгжилтэд шинэ танхим ямар байр сууринаас хандах нь тодорхойгүй нөхцөлд санхүүжилтийг шууд хийхээс болгоомжилсон бололтой. Өөрөөр хэлбэл, огцорсон Засгийн газар шууд байдлаар санхүүжилт хийгдэх 3.5 тэрбум ам.доллараас ердөө 138.6 сая ам.доллар оруулж ирснээр ажлаа өгөхөөр болж байгаа нь энэ юм.