Categories
мэдээ нийгэм

Шүлхий, мялзангийн эсрэг вакцин худалдаж авна

zasagСайдын энэ оны батлагдсан төсөвт зардлаас шүлхий болон мялзан өвчний эсрэг вакциныг үйлдвэрлэгчээс шууд гэрээ байгуулах аргаар худалдан авч дархлаажуулалтыг шуурхай хийж дуусгахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэнд даалгав. 12 дугаар сарын 20-ныг хүртэлх хугацаанд хүн, мал, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, зохицуулах, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх хяналтын цэгийг ажиллуулж буй юм.

Гоц халдварт өвчин гарсан үед мэргэжлийн байгууллага, хүн хүч, шаардлагатай бол Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлж ажиллахыг сайдын үүрэг гүйцэтгэгч, Засаг дарга, агентлагийн дарга нарт даалгалаа. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Асгат, Баруун-Урт, Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Гурвансайхан, Өлзийт, Сайнцагаан, Хэнтий аймгийн Баянхутаг, Мөрөн сум болон Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эмнэлгүүдэд эмнэлгийн зориулалтын 30 ор, зөөврийн 250 ор нэмэхээр боллоо

Image result for Хүүхдийн эмнэлгүүд

Нийслэлээс “Оюутолгой” ХХК-тай хамтран Улаанбаатарын эмнэлгүүдэд эмнэлгийн зориулалтын 30 ор, зөөврийн 250 ор шинээр өгчээ. Улаанбаатар хотын эмнэлгүүд 1600 орчим орны нөөцтэй бөгөөд томуугийн дэгдэлтийн үед эмнэлгүүд ачааллаа 80 орчим хувь хэтрүүлэн өвчтөн хүлээж авдаг байна. Дайны үеийн шахуу ийм хүнд байдлыг харгалзан үзэж орны тоог нэмэгдүүлсэнээр ачааллыг эрс багасгах боломжтой болж байгаа аж. Ирэх өвөл томуугийн дэгдэлт ихэссэн үед нийслэлийн эмнэлгүүдэд хэвтэн эмчлүүлэхээр ирсэн хүүхдүүдийг ортой байлгах бэлтгэл ажлыг хангасан гэж Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар онцолж байна.

Жил бүр л хүйтний улиралд хүүхдийн эмнэлэг ачааллаа даахгүй болж, эмнэлгийн хонгилд гудас дэвсэн хэвтэн эмчлүүлэх болдог. Өнгөрсөн жилийн хувьд хүүхдийн орны ачаалал 79.3 хувиар хэтэрч, Цэргийн төв эмнэлэгт хүүхдийн 50 ортой тасаг, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Хүүхдийн тасагт 30 орыг нэмэлтээр ажиллуулж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн зөвшөөрөлгүй машин ачсан ачилтын компанид мэдэгдэл хүргүүлжээ

Image result for машин ачилтын газарЭнэ сарын 2-ны өдөр 100 айлын замд “Верна” маркийн автомашины жолооч тээврийн хэрэгслээ зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд дүрэм зөрчин байрлуулсан байжээ. Тухайн автомашин нь 100 айлын замын хөдөлгөөнд саад болж ачаалал үүсгэж байсан тул уулзвар дээр ажиллаж байсан замын цагдаагийн алба хаагч автомашин дээр ирж шалгахад автомашин дотор эцэг эх, асран хамгаалагчгүй хүүхэд ганцаараа байсан аж.

Эцэг эх рүү нь холбогдох гэсэн боловч гар утсаа машиндаа орхиод явсан байжээ. Тиймээс түгжрэлийг арилгаж хөдөлгөөнийг чөлөөтэй явуулахын тулд алба хаагч тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнээс холдуулж, автобусны буудал дээр байрлуулаад явсан байна. Үүний дараа хүүхэд нь машинаа түгжээд эцэг эхээ дуудахаар явсан байх хойгуур тухайн гудамж замд ачилтын үйл ажиллагаа явуулдаг “Бат-Зэв” ХХК-ийн ачигч автомашин замын цагдаагийн алба хаагчийн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслийг зөөж түр саатуулах байранд байрлуулжээ.

Тиймээс Замын цагдаагийн албанаас дээрхи зөрчлийг гаргасан ачилтын компанид зөвшөөрөлгүй ачилт явуулахгүй байх, жолооч ачигч нарын харьцааны соёлыг сайжруулах, дахин зөрчил гаргасан тохиолдолд гэрээг цуцлуулах талаар албан мэдэгдэл хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Шилдэг нохойн төлөөлөгч-2017” тэмцээний шилдгүүд тодорчээ

Image result for Шилдэг нохойн төлөөлөгч-2017Цагдаагийн байгууллагын албаны нохойн төлөөлөгчдийн мэргэжлийн ур чадвар, албанд ашиглагдаж буй нохдын албаны бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор “Шилдэг нохойн төлөөлөгч-2017” улсын аварга шалгаруулах тэмцээнийг Цагдаагийн ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төвийн Нарстай ам дахь Хээрийн сургалтын хэсэгт амжилттай зохион байгууллаа. Тэмцээнийг шилдэг нохойн төлөөлөгч, цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Г.Нэргүй агсны нэрэмжит болсноороо онцлогтой юм. Энэхүү тэмцээнд төв орон нутгийн албаны нохойн сургалтын 28 нохойн төлөөлөгч албаны нохдын хамт оролцлоо.

Тэмцээнийг нийт 3.8 км замыг туулж, эрэн хайх, буудлага, саадыг даван туулах, хорт утааны цэгийг нэвтрэх, галт зэвсэгтэй этгээдийг дайчлан баривчлах зэрэг даалгаврыг гүйцэтгэх шалгуураар зохион байгуулж, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлагч Ж.Мөнхжаргал бусдыгаа манлайлан Тэргүүн байр, Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохойн сургалтын хэлтсийн нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлах ахлагч Б.Баянмөнх дэд байр, Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн ахлагч Д.Насанжаргал гутгаар байр тус тус эзэлж, Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын нохойн төлөөлөгч, цагдаагийн дэд ахлагч Б.Жавхлантөгс тусгай байр, цом, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнагдлаа.

Тэмцээний нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж, Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаах албаны дарга ахлах комиссар Н.Дамдинсүрэн, Гаалийн ерөнхий газрын Албаны нохойн сургалтын төвийн дарга Б.Наранбадрах, Онцгой байдлын ерөнхий газрын Албаны нохойн сургалтын төвийн ахлах дасгалжуулагч, ахмад Ш.Бямбадорж, Лондон хотын амьтан хамгаалах нийгэмлэг төвийн ажилтан Ш.Мягмарсүрэн, Хилийн цэргийн ерөнхий газрын 0151 дүгээр ангийн Албаны нохойн сургалтын төвийн дарга, цагдаагийн ахмад Ж.Өлзийбаяр, Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны харуул хамгаалалтын ахлах байцаагч С.Чинзориг, Иргэний нисэхын ерөнхий газрын аюулгүй байдал хамгаалалтын албаны нохой сургагч С.Батболд, Нийслэлийн ахмадын хорооны дарга бэлтгэл хурандаа С.Отгонбаатар, Албаны нохойн сургалтын хэлтсийн ахмад ажилтан бэлтгэл хурандаа Б.Очирбат, И.Төмөрбаатар, Н.Саруул, Бэлтгэл дэд хурандаа Д.Банди, Ц.Болдбаатар комиссар Д.Сангарагчаа зэрэг зочид, нохой сонирхогч иргэд, алба хаагч нарын төлөөлөл оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Таван тэрбумын үнэтэй шүлхийн вакцин дархлаа тогтоох чадваргүй “ус” байсныг тогтоожээ

Нийслэлийн төсвөөс тэрбум орчим төгрөг зарлагадаж тэмцсэн шүлхий хүрээгээ улам тэлсээр байна. Тодруулбал, мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 2017 он гарсаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат, Сүхбаатар, Мөнххаан, Баруун-Урт, Түмэнцогт, Баяндэлгэр, Дарьганга, Түвшинширээ сум, Дорнод аймгийн Матад, Хөлөнбуйр, Цагаан-Овоо сум, Хэнтий аймгийн Норовлин, Батноров, Баянхутаг, Галшар, Хэрлэн сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Эрдэнэ, Алтанширээ сум, Төв аймгийн Сэргэлэн, Дундговь аймгийн Өлзийт, Гурвансайхан сум зэрэг гурван аймгийн 21 суманд оношлогдож, хорио цээрийн дэглэмтэй байсан. Гэтэл энэ өвчин төд удалгүй нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдлээ.

Шүлхий өвчин ийн тархах болсон нь вакцины дархлааны идэвхи маш сул байсантай холбоотойг албанаас хийсэн шалгалтууд нотолж буй юм. Өнгөрсөн зургаа, долдугаар сард малд хийсэн шүлхийн вакциныг 2016 оны наймдугаар сарын 31-нд Засгийн газрын тогтоол гарч, есдүгээр сарын 19-нд тендэр зарлаж худалдаж авсан байдаг.

Тодруулбал “Глобал бизнес линк” гэх, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Улсын мал эмнэлэг үржлийн газрын дэд дарга асан З.Батсүх гэдэг хүний компаниас худалдаж авсан бөгөөд вакцин худалдан авах ажлын хэсгийн ахлагчаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле ажилласан байдаг.

Нийт 5 тэрбум 760 сая төгрөгөөр 7,2 сая тун вакцин худалдаж авахдаа хамгийн хямдхан, хамгийн чанаргүй вакцин худалдан авсан нь өнөөгийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна.

Өнгөрсөн зургадугаар сарын 10-наас наймдугаар сарын 4 хүртэл Мал эмнэлэг, үржлийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, 17 аймгийн Мал эмнэлгийн алба, мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори хамтран шүлхий өвчний халдварын болон вакцины дархлааны идэвхийн тандалт судалгаа хийжээ.

Тандалтад хамрагдсан нийт 17 аймгийн 65 сумын 130 багийн 810 суурийн 10822 малын дээжээс 2015-2017 онд шүлхий өвчин бүртгэгдсэн аймгуудын дээжийн 3157/351 (11,1%)-д, шүлхий өвчин бүртгэгдээгүй аймгуудын дээжийн 7665/11 (0.1%)-д шүлхий өвчний бүтцийн бус уургийн эсрэг бием илэрсэн байна.

Мөн Ховд, Баян-Өлгий аймгаас тандалтад хамруулсан дээжинд хийсэн вакцины дархлааны хариу урвал шалгах шинжилгээгээр дархлааны идэвхи 0,0%, Хэнтий, Дорнод, Дорноговь, Говьсүмбэр аймагт 5,0-45,0 хувьтай байжээ. Түүнчлэн Хэнтий аймагт 5%, Дорноговь аймагт 22,5%, Дорнод аймагт 20%, Говьсүмбэр аймагт 45% байсан нь малд тогтсон шүлхий өвчний эсрэг вакцины дархлаа хангалтгүй байгааг харуулсан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, мал эмнэлгийн ажил, үйлчилгээний стандартын шаардлагыг хангуулах, болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор НМХГ-ын даргын баталсан 2017 оны 02-01/198, 539 тоот удирдамжуудын дагуу 2017 оны гуравдугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 8-ны хооронд хяналт шалгалт хийж гүйцэтгэжээ. Шалгалтад Нийслэлийн мал эмнэлгийн газар, есөн дүүргийн 21 мал эмнэлгийн аж ахуйн нэгж, нэг жижиг амьтны мал эмнэлэг хамрагджээ. Гэтэл шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байна.

1. Найман дүүргийн мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн жилд урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах малын төрөл, тоо нь тодорхойгүй, А данстай малын тоо зөрсөн, сүүлийн гурван жилийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины захиалгын тоо өөрчлөгдөөгүй, дуудлагын журналыг үндэслээгүй, жил бүр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх авах арга хэмжээний вакцины захиалгыг үнэн бодитой хийдэггүй.


2. Багануур, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Багахангай, Баянгол дүүргийн Засаг дарга бүрэн эрх үүргийн дагуу мал эмнэлгийн үйлчилгээний нэгжтэй байгуулсан гэрээгээ жилийн эцэст дүгнээгүй, Засаг даргын зөвлөлөөр хэлэлцүүлдэггүй.


3. Малын эмч нар урьдчилан сэргийлэх арга хэмжээний тарилга, туулгалт, угаалга, боловсруулалтыг өөрийн биеэр гардан хийдэг боловч малын эрүүл мэндийн үзлэг хийдэггүй, энэ талаар бүртгэл хөтөлдөггүй, малчин өрхүүдээр дзвтрийг бүрэн тараагаагүй, тэмдэглэл хөтлөөгүй, тарилгын акт жагсаалтыг буруу үйлдсэн, анхан шатны бүртгэл хөтлөлт хангалтгүй, мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжийн стандарт, технологийг мөрдөж ажиллаагүй.


4. Жишээ нь, Буянхөхий, Баяндэмбэрэл, Рэз, Бамбуу, Ганганбуга, Гүнтэрэм, Туда, Алтан бэлчир, Молор чандмань, Дүүрэн чандмань, Тэгш таван эрдэнэ, Мэг, Жижиг зээрд, БөхМо, Цэф трейд ХХК-иудад малын гоц халдварт, халдварт өвчнөөс сэргийлэх вакцинтай цодонг нээсний дараа 24 цагийн турш хэрэглээгүй бол малд тарьж болохгүй гэсэн хориглосон заалттай байхад чанар байдлаа алдсан вакцинаар мал тарьсан байна.

Мөн Баяндэмбэрэл, Молор чандмань, Дүүрэн чандмань, Рэз, Бамбуу, Гүнтэрэм, Туда ХХК дотрын халдварт хордлогоос сэргийлэх вакцины тарилгыг 14 хоногийн хугацаанд хоёр удаагийн давтамжтайгаар (I удаа 2 гр, II удаа 3 гр) тарихаар байхад шууд 5 гр-аар тарьсан. Жижиг Зээрд, Буянхөхий ХХК малын гоц халдварт шүлхйй өвчнөөс сэргийлэх вакциныг үхэр тугалд 2 мл-ээр тарихаар байхад тугалд 1 мл, шүдлэн 2 мл-ээр тарьсан, тарилгын зааврыг мөрдөөгүй;


5. Мал эмнэлгийн нэгжүүдийн 52.3 хувь нь шаардлага хангасан агуулахгүй, малын эмийг фаомакологийн ангилал болон хадгалалтын горимын дагуу хадгалаагүй;


6. Мал эмнэлэг, үйлчилгээний нэгжүүд нь сэг зэм халдварын эх булаг болох бусад зүйлсийг устгах8 шатаах зориулалт бүхий устгалын нүх, төхөөрөмжгүй байгаа нь “Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагаа. Ерөнхий шаардлага МNS 5368-2.2011’’ стандартын шаардлагын 8.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоос сэргийлэх семинар боллоо

Зам, тээврийн хөгжлийн яам, Азийн хөгжлийн банк /ADB/ хамтран Монгол Улсад тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх стратеги боловсруулах болон замын хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, бодлого, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах” нь төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Уг төслийн хүрээнд “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх кампанит ажил” сэдэвт семинарыг 2017 оны есдүгээр сарын 13-ны өдөр зохион байгууллаа.

Тус семинарт Нэгдсэн үндэсний байгууллага /НҮБ/, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/, Зам, тээврийн хөгжлийн яам /ЗТХЯ/ “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ /АТҮТ/, Замын цагдаагийн алба /ЗЦА/, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/, Хууль сахиулахын их сургуулийн төлөөлөгчид оролцон санал солилцлоо. Семинарыг:

  • Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх кампанит ажил,
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын бодлого,
  • Олон улсын эрүүл мэндийн байгууллага гэсэн үндсэн 3 хэсэгт хуваан холбогдох илтгэлийг танилцуулсан юм.

Семинарын үеэр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг урьдчилан хангах, осол гэмтлийг бууруулах талаар олон илтгэл, шинэ санал байгаагийн нэг нь АТҮТ-өөс дэвшүүлсэн “Их гэрлийн ойрын тусгал” сэдэвт ажил юм. Манай улсад байгаа тээврийн хэрэгслийн гэрлийн тусгалууд баруун, зүүн гэсэн хоёр өөр ойлттой бөгөөд энэ нь зам, тээврийн осол гарах бас нэгэн үндэслэл юм.

Зүүн гарын дүрмээр зөвшөөрөгддөг гэрлийн тусгалыг баруун гар талын хөдөлгөөнд оролцох чигт нийцүүлэх аргыг тусгай бэлдэц ашиглан шийдвэрлэхээр төлөвлөжээ. Тус бэлдцийг АТҮТ-өөс жолооч, тээвэрчдэд эдийн засгийн болон цаг хугацааны хүндрэл үзүүлэхгүйгээр техникийн хяналтын үзлэгийн төвүүдэд, мөн авто үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж буй тээврийн хэрэгслүүдэд үнэ төлбөргүй суурилуулж өгөхөөр энэ жилийн зорилтот төвшинд тусган ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

“ЭФ СИ УЛААНБААТАР”, “ХОЛБООНЫ ЦОМ”-ын хагас шигшээд шалгарлаа

“Эф Си Улаанбаатар”, “Холбооны цом”-ын хагас шигшээд шалгарлааМонголын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох “Холбооны цом”-ын хагас шигшээд өрсөлдөх сүүлийн багийг тодруулах тоглолт өчигдөр (2017.09.14) 19:00 цагаас боллоо.

“Гоёо Эф Си”, “Эф Си Улаанбаатар” клубүүд “Хүрхрээ үндэсний лиг”-ийн нэгдүгээр тойрогт учраа таарахад “Гоёо Эф Си” 4:3-оор хожиж байв. Япон дасгалжуулагч Жун Фукудагаар удирдуулсан “Эф Си Улаанбаатар” энэ улиралд “Хүрхрээ үндэсний лиг”-т үлдэхээс гадна “Холбооны цом”-д байр эзлэх зорилготой байгаа нь дамжиггүй. Тиймдээ ч энэ удаагийн тоглолтын санаачилгыг эхнээс нь гартаа авч, нэгдүгээр үед О.Энх-Амгалан /27’/, Мотохиро Канаширо /30’/ гоол оруулж, баг нь 0:2-ээр тэргүүлэх болов.

Хоёрдугаар үеийн 47 дахь минутад “Гоёо Эф Си”-ийн Япон легионер өөрийн хаалганд гоол оруулж, тооны харьцааг 0:3 болж холдсон. Энэ тоглолтын дөрөв дэх гоолыг мөн л “Эф Си Улаанбаатар”-ын довтлогч Мотохиро Канаширо оруулав. “Гоёо Эф Си”-ийн О.Одбаяр 65 дахь минутад хоёр дахь шар хуудсаараа торгуулж талбайг чөлөөлснөөр үлдсэн хугацаанд тооны харьцаа өөрчлөгдсөнгүй, “Эф Си Улаанбаатар” 0:4-өөр хожлоо.

Ингэснээр “Холбооны цом”-ын хагас шигшээ “Улаанбаатар сити” – “Эрчим”, “Эф Си Улаанбаатар” – “Дэрэн” багууд учраа таарав. Хагас шигшээ тоглолт есдүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд 19:00 цагаас болно.

Categories
мэдээ нийгэм

Ёкозуна Харүмафүжи башёг тэргүүлж байна

Image result for Ёкозуна ХарүмафүжиМэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын Аки башёгийн хоёр дахь өдрийн барилдаанд 70 дахь Ёкозуна Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Точиношинтэй барилдан давж хоёр даваатай боллоо.

Харүмафүжи аварга энэ сарын барилдаанд аваргуудаа төлөөлөн ганцаараа барилдаж байгаа билээ. Хакүхо М.Даваажаргал, Какирюү М.Ананд, Кисенасато нар бэртлийн улмаас есдүгээр сарын тэмцээнийг өнжсөн.

Монгол озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Котошогэкүтэй барилдаж өвдөг шороодон хоёр унаатай боллоо. Тэрүнофүжи энэ сард наймаас доош даваа авбал озэки цолоо алдана.

Өнөөдөр Харүмафүжи Д.Бямбадорж маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Котошогэкүтэй барилдах бол Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маэгаширигийн нэгээс барилдаж байгаа Точиношинтэй барилдана.

Бусад бөхчүүд

Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 2-0

Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 0-2

Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил 1-1

Маэгашири-6 Ичиножюү А.Ичинноров 0-2

Маэгашири-8 Чиёошома Г.Мөнхсайхан 0-2

Маэгашири-9 Таканойва А.Баасандорж 2-0

Маэгашири-9 Араваши Э.Дөлгөөн 1-1

Categories
мэдээ нийгэм

НИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдана

НИТХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 14:00 хуралдахаар тов зарласан байна. Тус бүлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хуралдаагүй байсан бөгөөд 2017.08.31-ний өдөр НИТХ-ын дарга Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэх мэдээлэл хийснээр, тодорхой шийдэлд хүрэлгүй тарсан байдаг.

Улмаар бүлгийн гишүүдийн зүгээс хуралдааныг хийх шаардлага тавьсаар байсан боловч Засгийн газрыг огцрох эсэх шийдвэрийг хүлээсэн байдалтай, тов зарлахгүй байсан юм. Ц.Сандуйг огцруулах асуудлаар өргөх бичиг барьсан бүлгийн гишүүд хуралдаан зарлагдахгүй бол олонхиороо хуралдаж, бүлгийн даргаа шинээр томилох алхам хийнэ гэдгээ мөн мэдэгдсэн билээ.

Өнөөдрийн бүлгийн хуралдааны хувьд хаалттай байдлаар болохоор яригдаж байгаа аж. Хуралдаанаар Ц.Сандуйгийн өргөдөл болон нэг жилийн хугацаатай томилогддог тэргүүлэгч нарыг шинээр томилох, бүлгийн даргаа өөрчлөх зэрэг асуудлууд яригдах чигтэй байна. Ц.Сандуйгийн хувьд албан тушааласаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэгдэж байгаа ч өргөдөл албан ёсоор бүлэг дээр ирээгүй гэдгийг журмын нөхөд нь тодотгож буй. Тэрээр өчигдөр болсон МАН-ын бүлгийн хуралдаанд Ц.Сандуй ирээгүй аж.

Categories
мэдээ цаг-үе

Г.Доржзодов: Нотлох баримтыг хүлээлгэн өгөхөд байцаагч надаас “Энэ яг эх файл нь мөн биз” гэж олон удаа асуусан

Жаран тэрбумын бичлэг хийсэн Г.Доржзодовтой ярилцлаа.


-Жаран тэрбумтай холбоотой асуудал яг юу болж байна. одоогийн нөхцөл байдлын талаар ярихгүй юу?

-Өнгөрсөн оны зургадугаар сарын 24-нд жаран тэрбумын асуудлаар улстөрийн намуудаас ирүүлсэн гомдлын дагуу Авлигатай тэмцэх газар дээр хавтаст хэрэг үүсгэн шалгаж байсан. Ингээд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналыг өнгөрсөн оны долдугаар сарын 17-нд Нийслэлийн Прокурорын газарт гаргасан байдаг. Нийслэлийн прокурорын газрын хавтаст хэргийг шалгаад өнгөрсөн оны наймдугаар сарын 2-ны өдрийн 208 тоот тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Гэхдээ уг асуудлаар хавтаст хэрэгт авагдсан Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нарын өгсөн анхны мэдүүлгүүд өнөөдөр ч гэсэн ач холбогдлоо алдаагүй гэж боддог. Харин өмгөөлөгч Г.Баасангийн гаргасан гомдлыг үндэслэн бараг жилийн дараа буюу энэ оны долдугаар сарын 25-нд Улсын Ерөнхий прокурорын газар дээрх хэргийг татан авч хянаж үзсэн. Эрүү үүсгэхээс татгалзсан Нийслэлийн прокурорын газрын 208 тоот тогтоолыг хүчингүй болгосон. Тэр даруй Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг байгуулсан тогтоол гаргаж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4.5-д зааснаар хэрэг бүртгэлт нээж шалгахаар шийдвэрлэсэн.

-Өнгөрсөн сард гэрчийн мэдүүлэг өгсөн үү?

Нийслэлийн прокурорын газраас гэрчийн мэдүүлэг өгөх зарлан дуудах бичиг ирсэн даруйд энэ ажлын хэсэгт гэрчийн мэдүүлэг өнгөрсөн наймдугаар сарын 8, 17, 24-нд тус тус өгсөн байгаа. Эхний мэдүүлгээр жаран тэрбумын уулзалтын нотлох баримт болох 162 минутын болон 40 минутын .m4a өргөтгөлтэй аудио эх бичлэг, 160 гаруй слайд бүхий презентшн, уулзалтын долоон фото зураг, төрийн албыг үнэлсэн тооцоолуур бүхий эксель файл зэргийг хүлээлгэж өгсөн. Харин өнгөрсөн наймдугаар сарын 17-ны гэрчийн мэдүүлэг өгөхөөр очихдоо 162 болон 40 минутын бичлэгийг үйлдсэн iPhone 5 смарт утас болон iPad mini 2 таблет, эдгээр аудио бичлэгийг текст болгон шивж хэвлэсэн 30 хуудас материалуудыг нотлох баримтаар хүлээлгэж өгсөн юм.

-Гэрчийн мэдүүлэгтэй зэрэгцээд А.ганбаатар хэвлэлийн бага хурал хийж байсан санагдана.

-Гэтэл яг гэрчийн мэдүүлэг өгч байхтай зэрэгцээд А.Ганбаатар Хэвлэлийн бага хурал хийж гүтгэлгийн шинжтэй худал мэдээллийг нийгэмд ичгүүргүйгээр цацсан. МАН-ын Удирдах зөвлөлийн дотроо хагаралтай хуралдаан болсон өдрийн маргааш хийсэн А.Ганбаатарын хэвлэлийн бага хурал нь мэдээж сонирхолтой байсан л даа.

Магадгүй А.Ганбаатар Удирдах зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу хэвлэлийн хурлыг хийсэн ч байж болно. Нэгдүгээрт, А.Ганбаатар ямар ч логикгүй худал ярьж эхэлсэн. Хоёрдугаарт, харьцуулах дуу хоолойны бичлэгтэй болсон. Гуравдугаарт, 162 болон 40 минутын бичлэгт хоолойгоо засдаг ханиалгадаг зуршлаа олон нийтэд ил харуулсан. Дөрөвдүгээрт, хэрэгт огт хамааралгүй хүмүүсийг буюу УИХ гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нарыг уулзалтад байсан гэж гүтгэсэн. Тавд, М.Энхболд, Ц.Сандуй нарыг уулзалтад огт байгаагүй гэж мэдэгдсэн. Ийнхүү шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас өнгөрсөн сарын 24-нд дахин гэрчийн нэмэлт мэдүүлэг өгсөн л дөө. А.Ганбаатар худал мэдээлэл тарааж байгааг ч Д.Амарбаясгалан хүртэл үгүйсгэсэн шүү дээ.

Нотлох баримтыг хүлээлгэн өгөх үед байцаагч надаас энэ яг эх файл нь мөн биз гэж олон удаа нягталж асууж байсан. Би хууль хяналтын байгууллагад шинжлүүлж байгаа гэж ойлгож итгэж байгаа учраас 162 болон 40 минутын бичлэгийн эх хувийг өгсөн. Мэдээж цахим хэлбэрээр олон нийтэд хүртээмжтэй байрлуулж дурын хүн сонсох, өөр хоорондоо хуваалцах, текстийг нь унших, хэвлэж авах бүх л боломжийг би www.dorjzodov.org гээд өөрийн сайт дээрээ байрлуулсан. Цахим файл учраас хувилж, олшруулж тараахад анхны шинж чанараа огт алддаггүй онцлогтой шүү дээ.

-Сүүлийн үед жаран тэрбумын бичлэг хэдэн минут байсан бэ гэдэг нь тодорхой бус болсон юм шиг. Үүнийг та тайлбарлахгүй юу?

-Хүмүүс асуух байх. Эхлээд хоёр минутын бичлэг байснаа одоо 90 минут, 162 минут, 40 минут гээд учрыг нь олох гэж гайхаж байгаа болов уу. 2014 оны есдүгээр сарын 8-нд болсон уулзалт 90 минут үргэлжилсэн. Энэ уулзалтын өмнөх хоосон 72 минут байсан юм. Өөрөөр хэлбэл, 72+90=162 минут гэж ойлговол хялбар болно. Харин 90 минутын хэсгээс нь салгаж авсан хоёр минут нь 2016 оны зургадугаар сарын 17-19-нд олон нийтэд түгээгдсэн. Харин хэн тэр хоёр минутыг дүрсжүүлж цацсаныг та бүхэн мэдэх байх. Сүүлд гарч ирсэн гэх 40 минутын бичлэг нь 2014 оны наймдугаар сарын 28-ны шөнө А.Ганбаатар, Ц.Сандуйтай хамт хэрхэн төрийн албыг үнэлэх, яаж мөнгийг татан төвлөрүүлэх арга, аргачлалыг боловсруулж байх үеийн бичлэг юм.

Бүр анх Шинэ Монгол хаад групп ХХК-д Стратеги хариуцсан захирлаар ажиллаач гэж А.Ганбаатар намайг урьсан. Захирлуудын зөвлөлийн 2014 оны наймдугаар сарын 1-ний өдрийн хурлын шийдвэрээр 2014 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс Хөлсөөр ажиллах гэрээ байгуулж үүрэгт ажлаа хүлээн авах байсан юм. Гэтэл ажлаа автлаа МАН-ын стратегийн ажилд туслахаар дайчлагдсан юм. Харин дараа нь А.Ганбаатар 2017 оны зургадугаар сарын 9-нд интернетэд хуурамч нотлох баримт тарааж намайг улстөрийн намуудад бичлэгээ санал болгон өндөр үнээр үнэлж явсан мэтээр худал мэдээлэл цацаад яваад байна лээ (инээв). Түүний ийм будлиантай үйлдлийн ард өнөө л М.Энхболд, Ц.Сандуй нар байгаа нь ойлгомжтой шүү дээ. Ямар сайндаа Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө амжиж М.Энхболд даргынхаа нэр төрийг цэвэрлэхгүй бол миний МАН-д карьер хийсэн хайран цаг хугацаа гээд л байдаг байсан. Олон янзаар намайг заналхийлж, дарамталж үзсэн дээ. Намайг 2016 оны есдүгээр сарын 14-нд Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэст баривчлуулж эрүү үүсгэж шалгуулж байсан. Сүүлд энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд Тагнуулын ерөнхий газраар баривчлуулж зохиомол эрүүгийн хэрэг тулгаж шалгуулж байв.

Энэ хүний гаргасан гомдол, мэдүүлэг, хэвлэлийн бага хурал эхнээсээ аваад бүгд худал шүү дээ. Би бүгдийг олон нийтэд эмх цэгцтэй, баримттай, логиктой тайлбарлаж хүргэж байгаа болохоор хүмүүс надад итгэдэг. Ц.Сандуй, А.Ганбаатар нар намайг 60 тэрбумын төлөвлөгөөг өөрсдөд нь зарсан мэтээр сүүлийн үед их ярих болсон. Энэ нь хол явахгүй арга л даа. Бүхэл бүтэн 40 минут санхүүжилтийн схем боловсруулан инээж хөхөрч байгаа яриаг яаж үгүйсгэх юм бэ. Дээр нь тухайн үед 2014 онд над руу ирүүлж байсан олон мэйлүүд Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэлж ярьж байгааг үгүйсгэх хангалттай нотлох баримт бий.

Бүхэл бүтэн улстөрийн нам өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр миний эсрэг юу эсийг хийв ээ. Маш их мөнгийг гол мэт урсгаж, миний тухай худал мэдээллийг ой гуттал тарааж, хамгийн чадварлаг пиарчдыг хөлсөлж, хамгийн чадварлаг хакерчдаар миний интернэт сүлжээ рүү дайрч, хамгийн мундаг жүжигчдээр элдэв хорон нэвтрүүлэг, жүжиглэлийг цацаж, гурван ч удаа намайг худалдаж авах гэж оролдсон. Намайг олон хоног мөрдөж мөшгөсөн цагдаа, хууль сахиулах байгууллагууд МАН-ын Сонгуулийн төв штабаас энэ оны зургадугаар сарын 14-ний өдөр өгсөн чиглэлийн дагуу миний байсан газрыг шөнө дөлөөр ямар ч тушаал, тогтоол, шийдвэргүйгээр бүсэлж, “С1” телевиз, “Өдрийн сонин”-оос бусад бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг миний эсрэг худалдан авахыг бүгд үзсэн, харсан шүү дээ. Энэ бүхний цаана МАН-ын өнөөгийн удирдлагуудад төрийн эрхийг хууль бусаар авах атгаг санаархал байгааг манай хуулийн байгууллагууд, тэр дундаа Тагнуулын ерөнхий газар нэн даруй шалгах ёстой гэж боддог.

-Жаран тэрбумтай холбоотой хэрэг олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ асуудалтай холбогдож НИТХ-ын дарга Сандуй ажлаасаа огцрох өргөдлөө өгсөн. Үүн дээр таны байр суурь?

-Саяхан арга буюу Ц.Сандуй ажлаа өгөх тухай өргөдлөө МАН УЗ-д өгсөн гэж сонссон. Аргагүй шүү дээ. Ямар нүүрээрээ цааш нь ажлаа үргэлжлүүлж хийх юм. 2016 оны долдугаар сарын 6-нд Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хандаж яаж ичихгүй худлаа ярихыг бүгд харсан. Улстөрийн ёс зүй гэдэг зүйл энэ хүнээс ханхлах ч үгүй байгааг одоо ч харж болно. Ц.Сандуй “Би хариуцлагаа хүлээгээд ажлаа өгч жаран тэрбумын асуудлыг шалгуулна. Үнэн мөнийг тогтоолгоно” гэсэн байна лээ. Түүнд ямар юмных нь үнэн мөн байх вэ дээ. Мэдээж хууль хяналтын байгууллагуудад шигтгэсэн савраараа дахин дахин намайг зохиомлоор эрүүдүүлж чадна гэдэгтээ итгэл төгс байгаа хүн шиг л ярьж байна билээ. Хэргийн нотлох баримтыг үнэгүйдүүлж, хуулийн цоорхой болсон хэдхэн үгэн дээр тоглож нотлох баримтыг үгүйсгэснийгээ цагаадсан гэх гээгүй юм байгаа биз дээ. Аягүй бол Ц.Сандуй би цагаадчихлаа гээд ахин хор найруулж НИТХ-ын даргын ажлаа эргүүлж авна гэж мэдэх л хэмжээний сэтгэхүйтэй харагддаг. МАН Удирдах зөвлөлийн хурал дээрээ болсон явдлыг хүлээн зөвшөөрсөн атлаа Ц.Нямдоржийн хэлснийг өлгөж аваад л “Би ажлаа өгье гэж эртнээс хэлсэн” гэж нэг хэсэг пиардлаа шүү дээ. Эрх мэдлийн төлөө Ц.Сандуй ичиж үхдэггүй, нүүрний арьс нь улайж хорсдоггүй ширэн болчихжээ.

-Прокурорын байгууллагын албан ёсны сайт дээр жаран тэрбумтай холбоотой бичлэгийг эвлүүлэг гэсэн байна лээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Энэ сарын 4-ний өдөр Нийслэлийн ерөнхий прокурорын орлогч Ж.Ариунаа Улсын Ерөнхий прокурорын газрын албан вэб сайтад ярилцлага тавьсан байна лээ. Өнгөц харахад хэвлэлд өгсөн юм шиг. Гэхдээ албан сайтад анхдагч эх сурвалж болгосныг харахаар их сонин. Ж.Ариунаа албан сайт дээр хэлэхдээ: “…2014 онд Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны Улсын Их хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох Монгол Ардын намын бодлого, мөрийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөө, санхүүжилт зэргийн талаар ярилцаж байсан болох нь тогтоогдсон…” гэсэн байна лээ. Хэн ч уншсан уг уулзалт болсон нь үнэн юм байна, уулзалтад Ц.Сандуй, А.Ганбаатар, (М.Энхболд) нар байсан нь үнэн юм байна. 2016 оны хоёр шатны сонгуулийн төлөвлөлт хийсэн нь үнэн юм байна гэдгийг шууд л ойлгоно. Тэр ч бүү хэл 160 слайд дээр дурайтал харагддаг сонгуулийн штаб, түүний бүтэц дэх төрийн байгууллагууд, албан тушаал үнэлэх, мөнгө угаах маягаар босгох төлөвлөгөө, бохир технологи, хууль бус ажиллагааны хэлбэрүүд нь үнэн байжээ гэдгийг ойлгоно. Бичлэгийг сонсвол М.Энхболд өмнөх сонгуулиудад намын байрны гадна хүмүүс ирж цүнхтэй мөнгө өгч оруулдаг байсан гэж ярьдаг. Ц.Сандуй ч үүнийг нотолдог.

-162 болон 40 минутын бичлэгүүдийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн “шаардлага хангаагүй” гэж үзсэн байна лээ?

-162 болон 40 минутын бичлэгүүдийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн “шаардлага хангаагүй” гэж үзсэн гэсэн. 2016 онд АН интернэтээс хуулж DVD диск дээр бичсэн нотлох баримт, МАХН интернэтээс татаж хооронд нь залгаж нийлүүлэн нэг файл болгоод DVD диск дээр бичсэн нотлох баримтуудыг Шүүх шинжилгээний хүрээлэн гурван удаа шинжлээд гурван янзын дүгнэлт гаргасан. Нотлох баримтад тооцсон. Гэтэл өнөөдөр интернэтээс биш харин шууд iPhone смарт утас, iPad таблэтээс шууд кабелиар дамжуулж компьютерт шилжүүлж нотлох баримт өгдөг журмын дагуу DVD диск дээр бичиж өгсөн. Аудио бичлэгийг бичсэн төхөөрөмжүүдтэй нь хамт өгч байхад нотлох баримтад тооцсонгүй. Шаардлага хангаагүй гэж байна. Энэ бол хожим маш ноцтой асуудал болно гэдгийг бүгд гадарлана байх аа. Интернэтээс татаж өгвөл шаардлага хангах юм болов уу даа (инээв). Тэгээд ч өнгөрсөн жилийн хоёр минут бичлэг 162 минутын эх файлаасаа дорд үзэгдэх юу болчихсон юм бол гэж боддог. Яахав энэ нотлох баримт хэзээ ч устахгүйгээр олон нийтэд хүрч байгаа болохоор 60 тэрбумын асуудал хэзээ ч сэдэрч болно. Асуудал гол нь энэ нэрэндээ байгаа юм биш. Төрийн эрхийг хууль бусаар авахаар бэлдэж байсан, уулзсан нь тогтоогдсон гэж прокурор Ж.Ариунаа албан ёсоор үзсэн.

Миний олж мэдсэнээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАН-ын Сонгуулийн төв штабын зүгээс Улаанбаатарт байгаа дуу бичлэгийн томоохон студиудыг 90 минутын бичлэгийг эвлүүлэг гэж хуурамчаар нотлохыг “хүссэн” байсан. Олон студи бичлэгийг сонсож үзээд худал дүгнэлт гаргаж нэр төрөө гутаагаад яах вэ гээд тийм “хүсэлт”-ээс нь татгалзсан байна лээ. Харин н.Ариунболд гэх нөхөр аргагүй байдалд орсон уу, яасан 90 минутын турш үг бүрээр нь залгаж, нийлүүлсэн бичлэг байна гэж дүгнэснийг нь мэргэжил нэгт нөхдүүд нь ихэд хилэгнэсэн л дээ. Прокурорын ярилцлага дээр дурдагдсан хөндлөнгийн шинжээч гэдэг нь явж явж тэр н.Ариунболд байх л гэж бодож байна.

-Хууль хяналтын байгууллага зарим нотлох баримтыг устгасан гэх мэдээлэл байна. Хэрэг яг ямар шатанд хэрхэн явагдаж байна вэ?

-Энэ асуудал арай өөр хэрэгтэй холбоотой. А.Ганбаатарын худал гомдолд үндэслэн энэ оны дөрөвдүгээр сарын 14-нд намайг “Cafe Bene”-гээс баривчилж Эрүүгийн хуулийн 133.1 буюу гүйцэтгэх үйл ажиллагаа эрхэлдэг эрх бүхий байгууллагын ажилтнууд гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих үед хүлээлгэдэг зүйл ангиар надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Би уг нь гүйцэтгэх үйл ажиллагаа эрхэлдэг эрх бүхий ямар ч байгууллагад ажиллаж байгаагүй хүн л дээ. Тагнуулын Ерөнхий газраас гаргаж өгсөн лавлагаа ч бий. Гэтэл А.Ганбаатар намайг дээрэмдэж авсан миний fm радиотой mp3 хөгжмийг худал өргөдөлдөө хавсаргаад Тагнуулын Ерөнхий газарт өгсөн байна лээ. Тэр хөгжим ахуйн өргөн хэрэглээний хүүхдүүдийн сонсдог хөгжим. Түүнийг зориуд тагнуулын төхөөрөмж гэж шинжилгээний дүгнэлт гаргаад хавтаст хэрэгт авчихсан. Нийслэлийн прокурорын газар энэ оны өнгөрсөн долдугаар сарын 26-нд уг хавтаст хэргийг хаахдаа уг хөгжмийг эзэнд нь буцааж өг гэсэн байдаг. Гэтэл Тагнуулын Ерөнхий газрын мөрдөгч Нийслэлийн прокурорын газрын тогтоолыг зөрчиж эд мөрийн баримтыг буцааж өгөхгүй хэмээн гомдол гаргасан сурагтай. Тэр хөгжим дээр энэ оны өнгөрсөн дөрөвдүгээр сарын 6-ны өдөр А.Ганбаатар намайг өөрийнхөө өрөөнд дуудан авчирч хэрхэн миний амь насанд заналхийлж, миний хувь нууцтай холбоотой мэдээллийг хууль тогтоомж зөрчин цуглуулж, яаж тагнаж мөшгөсөн тухайгаа надад ярьж байгаа бичлэг байдаг юм. Бараг 50 гаруй минутын нотлох баримт.Тэгэхлээр энэ нотлох баримт эсвэл устсан, эсвэл хасаж засварлан өөрчилсөн эсэхийг би одоо болтол сайн хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан мөрдөн байцаагч тэр нотлох баримт агуулж байгаа хөгжмийг прокурорын тогтоолоор надад эргүүлэн өгөх үүрэг хүлээсэн хэдий ч өгөхгүй гэж гомдол гаргасан байгааг л мэдэж байна. Энэ тухай шалгуулахаар би Улсын Ерөнхий прокурорын газарт хандаж хүсэлт гаргасан байгаа.

Уг нь тэр хэргийг шалгах явцад худал өргөдөл гаргасан А.Ганбаатарыг шалгаж өгөөч гэсэн дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн миний гомдлын дагуу арга хэмжээ аваагүй. А.Ганбаатарыг манай гэрийн гадна намайг отож байгаад уулзаж дарамталж байгааг бичсэн зургаан камерын байршлуудыг би дөрөвдүгээр сарын 20-нд мөрдөн байцаагчид өгсөн боловч ямар ч арга хэмжээ аваагүй юм байна лээ. Өнөөдрийг хүртэл миний гаргасан гомдлын хариуг ч өгөөгүй. Энэ тухай миний өмгөөлөгч хаагдсан хавтаст хэрэгтэй танилцаж мэдсэн.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН