Categories
гадаад мэдээ

НҮБ-ын Аюулгүй Зөвлөл яаралтай хуралдахаар болов

Image result for НҮБ-ын Аюулгүй Зөвлөл

Солонгосйн хойгийн байдал дахин хурцадлаа. Хэдхэн цагийн өмнө БНАСАУ дахин пуужин харваж тэр нь Японы нутаг дээгүүр нисч далайд уналаа. Үүнтэнй холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл яаралтай хуралдахаар болсон албан ёсоор мэдэгдлээ. Яаралтай хуралдах саналыг АНУ, Япон, БНСУ тавьсан байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг 11 цагт хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордны Сүхбаатар танхимд 11 цагт хуралдана. Бүлгийн хуралдаанаар ээлжит бус чуулганыг аравдугаар сарын 2-нд хуралдуулахаар намынх нь Удирдах зөвлөлөөс чиглэл өгсөн асуудлыг хэлэлцэх юм. Түүнчлэн сүүлийн нэг сар гаруйн хугацаанд хоёр хуваагдан дотоод тэмцэл өрнүүлээд байсан асуудлаа цэгцлэхээр шийджээ. Мөн Ерөнхий сайд болон Засгийн газрын бүтцийн асуудлыг ярьж магадгүй гэх мэдээлэл бий.

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнгөндалайгийн “Ардын нам Ардчилсан намын шавь болжээ” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы 2017 оны есдүгээр сарын 15-ны баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэн уншигч таны алган дээр очиж байна. Энэ өдрийн дугаарт гарсан нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээ мэдээллээс онцолж, тоймлон хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы I нүүрт хэзээ хуралдах нь тодорхойгүй байсан НИТХ хуралдаж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг хэзээ огцруулахаа товлосон талаар шуурхай мэдээллийг хүргэлээ. Тэрчлэн Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зурсан 31 гишүүний нэг болох УИХ-ын гишүүн Л.Энхболд улс төрийн сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй хөөрөлдөөнийг манай сэтгүүлчтэй өрнүүлснийг тэргүүн нүүрээс дамжуулан II нүүрт хэвлэсэн байна.

Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж, нийгмийн нэгэн залуур чиг болж байдаг Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт нийтлэлч Д.Мөнгөндалайгийн бичсэн “Ардын нам Ардчилсан намын шавь болжээ” нийтлэл хэвлэгдсэн бол тавдугаар нүүрт цаг үеийн мэдээ, мэдээлэл багтжээ. IX нүүрт уламжлал ёсоор дэлхий дахинаа болсон цаг үеийн мэдээ мэдээлэл орсон бол эрэн сурвалжлах чиглэлийн VII нүүрт “13 настай охинд архи хүчээр уулгаж хүчирхийлсэн нь тогтоогджээ”, “Шонхорт явж байсан арабын иргэн нас барлаа”, “Гэр бүлийн долоон хүнээ авто ослоор алдсан эмэгтэй АТГ-т хандав” зэрэг ноцтой мэдээ мэдээлэл оржээ.

XI нүүрт сүүлийн үед дэлхий нийтийн анхаарлыг татаж буй Зүүн өмнөд Азийн байдал, Умард Солонгос балластик пуужин дахин туршсан тухай, тэрчлэн XII нүүрийн “Нэг ангийнхан” буланд Ховд аймгийн Үенч сумын бага сургуульд 1961 онд элсэн орсон ангийнхны тухай сонирхолтой бичлэгүүд нийтлэгдлээ. Сонины XIII нүүрээс “Ц.Балдорж сан”-гийн тэргүүн, “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгч Б.Номинтүшигийн ярилцлагыг та бүхэн уншаарай. XV нүүрт олон жил улиг болтлоо яригдаж хэрүүлийн алим болсоор буй Сансар хороололд орших оросуудаас монголчуудад шилжиж ирсэн нэртэй байруудын талаар манай сурвалжлагчийн бичсэн нийтлэлийг уншихаас гадна ДАШТ-ээс хүртсэн Одбаярын ярилцлагыг унших боломжтой.

Арын нүүрт 2017 оны IV улиралд “Өдрийн сонин”-оо захиалахаар шийдсэн бол нийслэл дэх шуудангийн аль салбарт хандах байршил, хэрэгтэй утасны дугаарын жагсаалтыг нийтэлсэн байна. Эдгээр болон бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүйг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлнэ үү. https://admin.dnn.mn/plugins/news/login/ Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Танд зөвлөе” сургалтад 16 аж ахуйн нэгжийг хамрууллаа

“Танд зөвлөе” сургалтад 16 аж ахуйн нэгжийг хамрууллааБуянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас “Танд зөвлөе” сургалтыг зохион байгууллаа. Уг сургалтад ан, ангийн олдвор, олзвор экспортлогч 16 аж ахуйн нэгжийн төлөөлөл болон Хилийн мэргэжлийн хяналтын албаны мал эмнэлгийн хяналтын улсын /ахлах/ байцаагч нар хамрагдав.

Энэ үеэр “Зэрлэг ан, амьтан тэдгээрийн эд эрхтнээр дамжин халдварладаг өвчин үүсгэгч”, “Ангийн зөвшөөрөл олгоход баримтлах хууль, дүрэм”, “Хил хорио цээрийн газраас баримталж буй бодлого”, “Мал эмнэлгийн хилийн хяналт” зэрэг сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгсний зэрэгцээ аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн асуултад хариулж, хэлэлцүүлэг өрнүүллээ

Сургалтын зорилго нь экспортын бараа, бүтээгдэхүүний хяналт, холбогдох хууль дүрмийг сурталчлан таниулах, аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслахад чиглэсэн бөгөөд нэмэлт мэдээлэл бүхий гарын авлага түгээв.

Categories
мэдээ нийгэм

Долоон хүний аминд хүрсэн жолоочийн камерын бичлэгийг устгасан байх гэж хохирогчид үзэж АТГ-т өгөхөө мэдэгдэв

Өнгөрсөн оны наймдугаар сарын 5-нд автын ослоор нэг гэр бүлийн долоон хүн амиа алдсан байдаг. Энэ хэргийн холбогдогч одоо болтол илрээгүй, хэрэг хаагдсан тул хохирогч Х.Алгирмаа, Ц.Бат-Өлзий нар АТГ-т хандаж буйгаа илэрхийллээ. Уг хэргийг тодруулбал, 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөтийн хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт хохирогчдын сууж явсан автомашин “Тоёота Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн байна. Осол болсноос 10-20 минутын дараа машинд гал гарсны улмаас долоон хүн шатаж, амиа алджээ. Бурхан болооч жолоочийн төрсөн эгч Х.Алгирмаа “Тэнд байсан бүх машинууд туслах гэж хичээсэн. Хэргийг харсан гэрчүүд бий. Дүүгийн маань машиныг шаргал өнгөтэй машин шахсаны улмаас осол болсон. Үүнийг харсан гэрчүүд сандарсан учраас машины дугаар, маркийг харж амжаагүй байдаг. Машинд манай дүү хоёр хүүхэд, хадам аав, ээж, хадам эгч болон түүний долоон сартай хүүхдийн хамт явж байсан бөгөөд нэг нь ч амьд үлдээгүй. Хэргийг шалгаж байсан прокурор гурван удаа солигдож, гурван удаа хэрэг хаагдсан. Хаагдсан шалтгааныг эзэн холбогдогч нь нас барсан, хариуцлага хүлээх хүн байхгүй гэж тайлбарлаж байгаа. Тэр осол юунаас болж гарсныг цагдаагийн байгууллага тогтоогоогүй. Ингээд хэргийн газар ажилласан байцаагч, баг бүрэлдэхүүнд гомдолтой байгаа учраас АТГ-д хандаж байна” гэв. Амиа алдсан жолоочийн ээж Ц.Бат-Өлзий “Бид ажил явдлын дараа Төв аймгийн Лүн сумын камерыг шүүлгэх гэсэн боловч тухайн үед ажиллаж байсан мөрдөн байцаагч хойшлуулсны улмаас шүүлгэж чадаагүй. Бид хувиараа очиж шүүх гэсэн боловч хэд хоногийн өмнө хүмүүс ирж шүүгээд кодолсон байна гэсэн. Камерын бичлэгийг устсан байх гэж би бодож байна. Энэ хэргийг АТГ-т өгөхөөс өөр аргагүй” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт” үйлдвэр Нийгмийн хөгжил хамгаалалд 23 тэрбум төгрөг зарцуулжээ

Image result for Эрдэнэт “Эрдэнэт” үйлдвэр уурхайчдаа ажлын байрандаа тогтвортой, сэтгэл ханамжтай байх баталгааг бий болгох зорилгоор нийгмийн хөгжил хамгаалалд оны эхний хагас жилд 23 тэрбум төгрөг зарцуулжээ. Өөрөөр хэлбэл ажилчдаа сургаж хөгжүүлэх, тусламж үзүүлэх, хор саармагжуулах бүтээгдэхүүн болон халуун хоолоор үйлчлэх, орон сууцны хөнгөлөлт үзүүлэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах зэрэгт уг мөнгийг зарцуулсан гэсэн үг.

Тухайлбал ажилчдаа орон сууцтай болоход нь зориулан найман сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг бөгөөд энэ оны эхний хагас жилд 113 ажилтанд 904 сая төгрөг олгожээ. Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч “Эрдэнэт” үйлдвэр ажилчдынхаа цалинг үе шаттай нэмэгдүүлж ирсэн бөгөөд энэ оны тавдугаар сарын нэгнээс 10 хувиар, долдугаар сарын нэгнээс үр дүнгийн урамшууллын санг 20 хувиар нэмэгдүүлжээ. Тус үйлдвэрийн бүтээлч хамт олон оны эхний найман сард үйлдвэрлэлийн төлөвлөгөөт зорилтоо бүх үзүүлэлтээр 100 давсан хувиар биелүүлж, улс орон нутгийн төсөвт 370 шахам тэрбум төгрөг төвлөрүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Аварга үхэр цох

NTV телевизээр цувралаар гарч буй “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцогч зөн билэгтэнүүдийг Та энэ хайрагцагт юу байгааг хэлнэ үү гээд эцэст нь гараа хийгээд үздээ гэж хэлж байсан. Гарт ийм хорой шавьж баригдвал яанаа.

Том хүний гарын алганаас арай бага энэхүү аварга үхэр цонхны зургийг бид БНХАУ-ын Хайнан хотын Саня арал дахь байгалийн музейд үзээд зог тусаж билээ. Манай өргөн уудам говь нутагт ч элбэг тааралддаг билээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Гансаруулын “Цоохор майлзын түүх” номын баяр болно

Battsengel Lkhagvasuren-н зураг.“Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Давхардаваагийн Гансаруулын “Цоохор майлзын түүх” номын баяр маргааш буюу 2017 оны есдүгээр сарын 15-ны баасан гарагийн 12.00 цагт “Аз хур” номын дэлгүүрт болох аж. “Цоохор майлзын түүх” нь яруу найрагчийн дөтгөөр ном бөгөөд номын редактороор яруу найрагч Ороолонгийн Элбэгтөгс ажиллажээ.

Л.ЦЭНГЭЛ

Categories
мэдээ нийгэм

Шүүгчид УИХ-аас хараат байхыг эсэргүүцэв

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт ба шүүх эрх мэдэл” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр (20176.09.14) Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, П.Батсайхан, В.Оюумаа, Улсын Дээд шүүхийн шүүгчид, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, эрдэмтэн судлаачид, шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон юм.

Мөн 21 аймгийн шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд онлайнаар хэлэлцүүлэгт оролцсон. Хэлэлцүүлэг шүүхийн тогтолцоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн, шүүгчийн томилгоо, шүүгчээр томилогдох насны хязгаар болон бусад асуудлын хүрээнд өрнөлөө.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Лүндэндорж хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Мэргэшсэн хуульчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой. Үүнээс өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүх шүүхээр хэлэлцүүлсэн. Шүүх эрх мэдэлтэй холбоотой дөрвөн асуудлаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудаас мөн санал асуулга авахад 700 гаруй хүн саналаа ирүүлсэн. Энэ саналыг нэгтгэж УИХ-д хүргүүлнэ” гэж тодотголоо.

Мөн тэрбээр “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр 24 зүйлд нэмэлт, өөрчлөлт орж байгаа. Дөрвөн зүйл нь шинээр орж байгаа нь хяналтын эрх мэдэл, төрийн албаны зөвлөлийг Үндсэн хуулийн байгууллага болохтой холбоотой. Үндсэн хуулийг судалдаг эрдэмтний хувьд дээрх 20 нэмэлт, өөрчлөлтийн 17-г зайлшгүй хийх ёстой гэж харж байгаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах санал орж байгааг буруу гэж харж байна. Нийт ард түмнээс мандат авсан ганц хүн хууль санаачлахгүй бол хэн санаачлах вэ гэдэг асуудал яригдана.

Мөн Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтын алдааг нэмэлт, өөрчлөлөөр засахгүй байгаа нь харамсалтай. Энэ заалтын алдаа, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр Монгол Улсын шүүхийн тогтолцоог хэдэн удаа бужигнуулсан, шүүн таслах үйл ажиллагааны үр нөлөө, бүтээмжийг бууруулсан. Одоогийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ алдааг засахгүй бол Монгол Улсын шүүхийн тогтолцоо хэзээ ч цэгцрэхгүй. Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ-д танилцуулснаар томилох Үндсэн хуулийн заалтыг өргөжүүлж УИХ-ын санал хураалтаар томилох тухай өөрчлөлт төсөлд орж байгаа. Энэ бол буруу зохицуулалт. Дэлхий дахинд ийм тогтолцоог шүүмжилж байхад бид давтах гэж байгаа нь харамсалтай” гэлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх, Хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцууллаа.

Үүний дараа Хууль зүйн ухааны доктор, дэд профессор О.Мөнхсайхан “Шүүх эрх мэдэл”-ийн хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, олон улсын туршлага сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Улсын Дээд шүүхийн шүүгчийн томилгоог УИХ руу шилжүүлж болохгүй, Ерөнхийлөгч шүүгчийг 72 цагийн дотор батламжлах асуудлыг эргэн харах нь зүйтэйг тэрбээр илтгэлдээ олон улсын туршлагатай уялдуулан тайлбарлалаа. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг 11 гишүүнтэй болговол шүүхийн төлөөлөл зургаагаас илүүгүй байх, шүүхийн бус төлөөлөл дарга байх талаар ярьсан юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл хэлэлцүүлэх явцад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын гаргасан саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан танилцууллаа. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтад “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын Дээд шүүх, аймаг, нийслэл, хотын шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх” тухай заалт зөрчилтэйг онцлоод нийслэл, аймаг, аймаг дундын шүүх, хот, сум буюу сум дундын, дүүрэг буюу дүүрэг дундын гэдэг байдлаар тойргийн систем рүү орох боломжийг бүрдүүлэх санал гаргажээ.

Мөн Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.2 дэх хэсэгт “Шүүгчийг томилохоор УИХ-д танилцуулж дэмжсэнийг… Ерөнхий шүүгчийг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар сонгоно” гэсэн заалтын “УИХ-д оруулж дэмжсэнийг…” гэснийг хасах саналаа илэрхийлсэн байна. Харин Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг гурван жилийн хугацаатай, нэг удаа улируулан сонгох гэдэг саналыг цөөнгүй хүн илэрхийлснийг танилцууллаа.

Шүүгчээр томилогдох насны тухайд 40 нас хүрсэн иргэнийг Улсын Дээд шүүхийн шүүгчээр 30 нас хүрсэн иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилох нэмэлт, өөрчлөлтийг дэмжсэн байна. Ингэхдээ Улсын Дээд шүүхийн шүүгч болоход 45, бусад шүүхийн шүүгч болоход 35 нас гэсэн босго тогтоох санал гаргажээ. Мөн мэргэжлээрээ ажилласан жилийг нэмэгдүүлэх саналыг мөн гаргажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 11 болгож нэмэгдүүлэх нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа илэрхийлэхдээ орон тооны болон орон тооны бус гэж зааглаж өгөх нь зүйтэй гэжээ.

Үүнээс гадна шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн баталгааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулах саналыг гаргажээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх явцад шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын гаргасан саналыг танилцуулсны дараа хэлэлцүүлэгт оролцогчид саналаа илэрхийллээ.

Тухайлбал, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь “Үндсэн хуульд шүүхийн тогтолцоо, бүтэц зохион байгуулалт гэдэг хоёр асуудлыг нэгтгэчихсэн. Шүүх нь анхан, давж заалдах, хяналтын шат гэсэн тогтолцоотой. Гэтэл аймаг, нийслэлийн шүүх, сум сум дундын шүүх гээд зохион байгуулалтын асуудлыг хольчихсон. Энэ асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зайлшгүй хөндөх ёстой.

Шүүхийн төсвийн асуудлыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бататгаж өгөхийг хүсч байна. Улсын төсвийн тэдэн хувь нь шүүхийн төсөв байна гэдэг заалтаар шүүхийн эдийн засгийн баталгааг шийдэх боломж бий. Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ-аар зөвшилцөж томилох нь шүүхийн хараат бус байдлын баталгааг алдагдуулна” гэсэн юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн О.Зандраа Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасах шаардлагагүй гэж үзэж байгаагаа илэрхийлээд шүүх эрх мэдлийн тухайд “Шүүхийн тогтолцоог анхан шат, давж заалдах, хяналтын шат гэдэг байдлаар заах нь боломжтой. Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ томилох нь сөрөг үр дагавар үүсгэх учраас “УИХ-д танилцуулснаар” гэдэг байдлаар үлдээх нь зөв” гээд “Шүүхийн эдийн засгийн баталгааг төр хангана” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх ёстойг санууллаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун мөн шүүхийн тогтолцоог анхан шат, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүхгэсэн байдлаар заах нь зөв гэдэг саналыг гаргалаа. Үүнээс гадна анхан шатны шүүгчээр томилогдох насны хязгаар 35, давж заалдах шатны шүүгчээр томилох насны хязгаар 40, Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдох насыг 45 болгож ажилласан жилийг 10, 15, 20 болгож уялдуулах саналтай байгаагаа илэрхийлсэн. Мөн Улсын Дээд шүүхийн шүүгчдийн тоог Үндсэн хуульд заах саналаа хэлсэн юм.

Хүний эрхийн хуульч Ц.Оюунбаатар шүүгчийг ард түмнээс сонгодог болох санал гаргалаа. Мөн судлаач О.Мөнхсайхан шүүхийн иргэдийн төлөөлөгчийг үүргийг Үндсэн хуулиар тодорхой болгох ёстойг олон улсын туршлагатай уялдуулан тайлбарласан юм. Хэлэлцүүлэгт оролцогчдын гаргасан санал, үр дүнг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан төгсгөлд нь дүгнэлж танилцууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчид

Шүүхийн тогтолцоог анхан шат, давж заалдах шат, хяналтын шат гэсэн зохицуулалттай байх, Улсын Дээд шүүхийн чиг үүргийг тодорхой болгох

    1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог нэмэх
    2. Шүүгчийн томилгооны тухайд шүүгч туршилтаар ажиллах хугацаа тогтоох, насны хязгаар, ажлын туршлагыг нэмэгдүүлэх, Улсын Дээд шүүхийн шүүгчийг УИХ-ын дэмжсэнээр томилох зохицуулалтыг хасах, Улсын Дээд шүүхийн шүүгчийн тоог Үндсэн хуулиар тогтоох,
    3. Шүүхийн эдийн засгийн хараат бус байдлыг Үндсэн хуулиар тодорхой болгох
    4. Шүүхийн хууль тайлбарлах асуудлыг тодорхой болгох
    5. Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн үүргийг Үндсэн хуулиар тодорхой болгох. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр дамжуулж шүүхэд иргэдийн хяналтыг оруулах зэрэг санал гаргасныг танилцууллаа.

Энэ удаагийн хэлэлцүүлгийн үр дүнг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн ажлын хэсэгт танилцуулахаа мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга илэрхийлэв. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэгт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг идэвхитэй оролцуулахыг уриаллаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар хэлэлцүүлэгт саналаа илэрхийлсэн шүүгч, судлаачдын саналыг хуулийн төслийн ажлын хэсэгт танилцуулах, дараа дараагийн хэлэлцүүлэгт тусгахаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс “Евро, Төв Азийн зөвлөхүүдийн бүлгэм” байгуулах ажлыг хариуцна

ЗурагБНКазУ-ын нийслэл Астана хотноо энэ сарын 06-07-нд болсон “Олон улсын Менежментийн Зѳвлѳх Байгууллагуудын Зѳвлѳл”-ийн Ерөнхий чуулганд Монголын Менежментийн Зөвлөхүүдийн холбоо оролцжээ.

Чуулганаар Монголын Менежментийн Зөвлөхүүдийн холбооноос “Евро, Төв Азийн зөвлөхүүдийн бүлгэм” байгуулах санал гаргасныг 100 хувийн саналаар дэмжсэн байна. Уг бүлгэмийг байгуулах ажлыг Монгол Улс хариуцах болжээ. Мөн Зөвлөх байгууллагуудын Ази, номхон далайн бүсийн чуулганыг 2020 онд Монгол улсад зохион байгуулах хүсэлт гаргажээ.

Чуулганы үеэр Монголын Менежментүүдийн Зөвлөхүүдийн Холбоо гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэн БНХАУ, Англи, Австри, Итали улсын холбоотой хамтран ажиллах талаар санал солилцож, зөвлөхүүдээ харилцан солилцож мэргэшүүлэх, туршлага хуваалцах ажлыг зохион байгуулахаар тохирсон байна.