Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж ерөнхий сайдыг томилох саналаа ирүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээв.

Уг албан бичигт:

“Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө.

Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,3-т тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд хуралдуулах саналтай байна.

Аль нэг намын дотоод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

Есдүгээр сарын 7-ны өдрийн УИХ-ын ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулаад байгаа билээ.

Төрийн тэргүүн намрын ургац хураалт, 2018 оны улсын төсвийг хэлэлцэх энэ цаг үед үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчирна гэж үзжээ.

Ирэх долоо хоногт Монгол Улсын Засгийн газрын тэргүүн албан ёсоор тодрох бололтой.

Categories
гадаад мэдээ

Хятад, Орос хоёрт хандан БНАСАУ-ын эсрэг арга хэмжээ авахыг уриалав

Related imageСолонгосын хойгийн асуудал хурцадсантай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдэл хийлээ. Тэрээр ОХУ, БНХАУ-д хандан тус улсын эсрэг арга хэмжээ авахыг шаардлаа. Рекс Тиллерсоны хэлсэнээр ОХУ БНАСАУ-аас ажилчин авдаг, БНХАУ нь нууцаар газрын тос нийлүүлдэг тул арга хэмжээ авахыг шаарджээ.


Categories
мэдээ нийгэм

13 настай охинд архи хүчээр уулгаж, хүчирхийлсэн нь тогтоогджээ

Баянзүрх дүүргийн XXI хорооны нутаг дэвсгэр “Очир” төвийн зочид буудлын өрөөнд 13 настай охин амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 23-нд гарсан. Баянзүрх дүүргийн XVI хороонд оршин суух 13 настай А гэх охин учир битүүлэг байдлаар амь насаа алдсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач охин ээжтэйгээ уулзахаар өнгөрсөн сарын 22-нд гэрээсээ гарсан байдаг. Ингээд ор сураггүй болж, маргааш нь зочид буудлын өрөөнд амь насаа алдсан байдалтай олдсон ажээ. Талийгаач охин ээж дээрээ очихоор гэрээсээ гараад явж байхад нь хөрш айлын 18 настай А гэгч тааралдаж, гар утсыг нь шүүрч аван зугтаасаар Дарь-Эх, Ганцхудагийн ойролцоо “Очир төв” гэх зочид буудал руу дагуулан орсон гэнэ. Ингээд 18 настай А, 20 настай Ж нар талийгаач охинд архи уулгаж согтоосон гэх мэдээлэл бий. Энэ талаар өөр эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа А, Ж нар талийгаач охинд хүчээр архи уулгасан байж болзошгүй байгаа гэнэ. Шүүх шинжилгээний хүрээлэнгээс талийгаач охин ямар шалтгаанаар амь насаа алдсан талаар дүгнэлт гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтээр талийгаач охин их хэмжээний согтууруулах ундаа уусны улмаас хордлогод орсон, хоолойн гүйлсэн булчирхайн хордлого зэргээс үүдэн амь насаа алдсан байна гэх дүгнэлт гаргажээ. Мөн талийгаач охин бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогдсон байна. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар гэмт хэрэгтнүүд талийгаач охиныг хуурч мэхлэн архи хүчээр уулгаж, өөрийгөө удирдах чадваргүй болсон үед нь хүчирхийлсэн хэмээн таамаглаж байгаа аж. Иймд А, Ж нарыг насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа хүчээр уулгасан мөн биеэ удирдах чадваргүй болсон үед нь бэлгийн дур хүслээ хангаж, хүчирхийлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 13 настай охиныг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа А,Ж нар цагдаа нарт “Талийгаач охинд хүчээр архи уулгаж согтоосон нь үнэн. Харин хүчирхийлээгүй” хэмээн мэдүүлэг өгчээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн хурал Засгийн газрын ордонд эхэллээ

МАН-ын бүлгийн хурал Засгийн газрын ордонд эхэллээ. Гишүүд хуралдаанд оролцохоор ирсэн бөгөөд хамгийн сүүлд У.Хүрэлсүх Ө.Энхтүвшин Б.Чойжилсүрэн нар танхимд орж иржээ. Энэ удаад шинэ Засгийн газрын бүтэц тэрдундаа Ерөнхий сайдад хэнийг томилох мөн хэн хэнийг сайдаар удахгүй болох намын бага хурлын талаар ярилцах юм.

Б.ОДМАА

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдлаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр “Ютопиа” төслийн Улаанбаатар дахь “Ulaanbaatar studio” компанийн захирал Алекс Скиннер “Хямралаас хамтдаа хөтөлбөр болон Микро сити буюу ухаалаг хот төслийн тухай Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд танилцууллаа.

““Микро сити буюу ухаалаг хот” төсөл нь хотын тодорхой нэг хэсгийг бичил хот болгон зохион байгуулах юм. Бичил хот төвлөрсөн бодлого, системээс тусдаа дотооддоо асуудлаа шийдвэрлэж, зохицуулдаг болвол илүү үр ашигтай. Бичил хотын давуу тал нь угсармал орон сууцыг барьдаг. Бид гурван сар хүрэхгүй хугацаанд айлуудын орон сууцыг барих бүрэн боломжтой. Угсармал орон сууц нь ногоон технологийг ашигладаг. Бид Улаанбаатар хотын онцлогт зориулж дахин боловсруулж байгаа. Улаанбаатар хотод бичил хороолол барих газрыг судалж үзээд Сонгинохайрхан дүүргийн 30, 31 дүгээр хорооны газар илүү боломжтой гэж үзсэн. Энэ хэсэгт 5000-6000 айлын орон сууцыг босгох боломжтой. Хэрэв хотын зүгээс дэмжвэл бид ирэх таван жилийн дотор бичил хот бүхий 10 мянган айлын орон сууц барих бүрэн боломжтой” хэмээн “Ютопиа” төслийн Улаанбаатар дахь “Ulaanbaatar studio” компанийн захирал Алекс Скиннер хэллээ. Мөн “Хотоос хөрөнгө оруулалт хүсэхгүй. Төсөл хэрэгжүүлэхэд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна. Хотын захиргааны үүднээс дэмжиж, туслаж байхад болно” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай хотын зүгээс хэрэгжүүлж буй зарим төслийн үзэл санаатай төстэй төсөл байна. Бидний тулгамдаж байгаа асуудал дээр хувийн хэвшлийнхэн болон гадны хөрөнгө оруулагчид орж ирж байгаа. Бид үүнийг дэмжиж ажиллана гэж бодож байна” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлгийн хуралдаан эхлэх гэж байна

МАН-ын бүлгийн хурал Засгийн газрын ордонд эхлэх гэж байна. Гишүүд хуралдаанд оролцохоор ирсээр байгаа бөгөөд У.Хүрэлсүх Ө.Энхтүвшин Б.Чойжилсүрэн нар саяхан танхимд орж иржээ. Энэ удаад шинэ Засгийн газрын бүтэц тэрдундаа хэн хэнийг сайдаар томилох асуудал болон удахгүй болох намын бага хурлын талаар ярилцах юм.

Б.ОДМАА

Categories
мэдээ нийгэм

Нурангиас аврах ажиллагааны дадлага сургууль болжээ

Говь-Алтай аймагт болж буй Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд газар хөдлөлтийн нурангиас аврах ажиллагааны болон хээрийн хүн эмнэлэг дэлгэх, хүн малын гоц халдварт өвчний үед хорио цээрийн дэглэм тогтоох, хээрийн мал эмнэлэг дэлгэх дадлага сургуулиуд өнөөдөр Есөнбулаг сумын хээрийн дадлага сургуулийн талбайд боллоо. Дээрх дадлага сургуулиудад орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн нийт 400 гаруй албан хаагч оролцлоо.

Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймагт аймгийн хүйтэн салхитай, зарим үед шороон шуурга шуурч байсан хэдий ч орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын бие бүрэлдэхүүн цаг агаарын хүндрэлийг үл ажран дадлага сургуульд идэвхитэй оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эрх баригчид хэргээ наймаалцав уу, эсвэл прокурорууд тэдэнд тал засчихав уу

Related imageХэдхэн хоногийн өмнө прокурорын байгууллага өөрсдийн албан ёсны цахим хуудастаа эрх баригчидтай холбоотой хэргүүд юу болж буй талаарх ярилцлага нийтэлсэн. Олны анхаарлын төвд буй 60 тэрбум, Ардчилсан намын үеийн төмөр зам барих ажилтай холбоотой гэхчлэн хэргүүдийн талаар мэдээлжээ. Тухайлбал, 60 тэрбумын бичлэгийг зохиомол эвлүүлэг гээд цайруулчихлаа. Гэтэл үүнд холбогдож бичлэг хийсэн хүмүүс нь хэргээ хүлээсэн, амьд гэрчтэй хэрэг. Хэргийн гол эзэн гэгдэж буй НИТХ-ын дарга Ц.Сандуй хариуцлагаа хүлээж ажлаасаа халагдах өргөдлөө ч өгсөн. Нэг ёсондоо захын цагдаагийн албан хаагч учир начрыг нь олоод үнэн зөвийг нь төвөггүй тогтоочих учиртай. Харин прокурорын байгууллага хэргийг шалгаж үзээд бичлэгийн эх хувь батлагдахгүй байна гээд хаачихлаа. Уг нь орчин үеийн цахим материалд эх хувь гэх асуудал маргаантай байдаг юм гэнэ лээ. Өөрөөр хэлбэл эх хувь гэж байхгүй, хуулбар бол хуулбар. Хувилсан, эсвэл эх хувь гэдгийг ялгах боломж хараахан байхгүй. Ийм байхад М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарын яриаг эвлүүлсэн гэж үзээд хэрэгсэхгүй болголоо. Прокурорын байгууллага уг хэргийг хаасныгаа 60 тэрбумын төлөвлөгөө бодит байдал дээр хэрэгжээгүй хэмээн тайлбарласан байна. Ийн хавраас хойш олон нийтийн дунд шуугиан тариад байсан 60 тэрбумын хэрэгт хуулийнхан ямар нэгэн хариуцлага тооцолгүйгээр хүчингүй болголоо. Нэгэнт МАН-тай холбоотой гол хэргийг хаасан болохоор эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйн үлгэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр холбогдсон төмөр замын хэргийг мөн л хаах шийдвэр гаргасан байна. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2015 онд төмөр замын суурь бүтэц барих ажлыг хууль бусаар явуулсан гээд нэр бүхий албан тушаалтнууд холбогдож байв. Тэр дундаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дээрх хэрэгт холбогдуулан шалгасан. Тэгвэл уг хэргийг мөн л хэрэгсэхгүй болгон хаалаа. Ганцхан Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяаг мөрдөн байцаах ажиллагаа дуусаагүй байгаа гэнэ. Прокурорын байгууллагынхан уг хэргийг хэрэгсэхгүй болгосон шалтгаанаа нотлох баримт хангалтгүй гэж тайлбарлана лээ. Ингэснээр нийгмийг шуугиулж байсан хэргүүд үндсэндээ хаагдаж дахин хэлэлцэх шаардлагагүй боллоо. Харин прокурорын байгууллага өөрийн албан ёсны хуудастаа хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн тухай ярилцлагыг юуны учир нийтлэх болов. 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудал ид дуулиан тарьж байгаа энэ цаг үед юунд үндэслэж, ямар зорилгоор ингэж мэдээлэх болов гэдэг нь анхаарал татаж байгаа юм. Анзаарвал гурван үндэслэл байна. Нэгдүгээрт, эрх баригчид хоорондоо тохирчээ гэж хардахаар харагдлаа. МАН 60 тэрбумын хэргээ хаая, АН хариуд нь Ерөнхийлөгчийнхөө нэр холбогддог хэргийг хэрэгсэхгүй болгоё гэсэн тохироо явсан байж магадгүй. Хэрэв ингэж тохирсон бол 60 тэрбумын хэрэг үнэхээр үнэд хүрчээ. Гашуун сухайт Ухаа худаг чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтэц барих, ашиглах, шилжүүлэх тухай концессын гэрээ гэдэг бол хэдэн тэрбум ам.доллароор яригдаж байсан хэрэг. Үүнийг 60 тэрбум төгрөгийн бичлэгтэй холбоотой хэргээр наймаалцсан бол МАН уг хэрэгт үнэхээр том үнэ төлсөн гэсэн үг. Хоёрдугаарт, МАН прокурортой хуйвалдаж хоорондоо тохиролцсоны үндсэн дээр хэргээ хаасан байж мэднэ. Эрх баригч намын тухайд 60 тэрбумын асуудал амин чухал зүйл болчихоод байгаа. Уг хэргийг хэрэгсэхгүй болгож нийгэмд мартуулна гэдэг тэдний хувьд юу юунаас чухал. Хэрэг хаагдана гэдэг тэдний хувьд Засгийн газрыг огцруулах үндэслэлээ байхгүй болголоо гэсэн үг. Мэдээж хэрэг дан өөрсдийн хэргээ хаачихвал сөрөг хүчин дуугүй байх учраас далимд нь Ерөнхийлөгчийн холбогдолтой хэргийг хамтрууллаа. Мэдээж хэрэг Ерөнхийлөгч холбогдож байсан хэргээ хаалгавал хэл аманд орооцолдох нь тодорхой. Тиймээс МАН-ын зүгээс өдөөж буй хар пиар ч гэж хардаж болохоор байна. Гуравдугаарт, энэ бүхэн Монголын прокурорын байгууллага, АТГ, шүүхийнхний бодож олсон тэнэг арга болов уу. Бүгдээрэнд нь адилхан сайн хандсан болохын тулд ийм шийдвэр гаргасан байж магадгүй. Эрх барьж буй намд ч тэр, Ерөнхийлөгчид ч тэр сайн ажиллаж буй нэр зүүх гэж, аль алинд нь тал алдахгүй гэж, хэнээс ч буруу шийдвэр гаргасан гэж зэмлэл хүртэхгүйн төлөөх арга ч байж мэдэх юм. Нэг ёсондоо суудлаа аварч үлдэх, гал намжаах гэсэн ядарсан арга байх даа гэж хардаж байна. Хэвлэл мэдээлэл, ард түмэн хардах эрхтэй байдаг. Тэрнээс биш 60 тэрбумын хэрэг яалт ч үгүй гэрчтэй, нотлох баримттай хэрэг мөн. Хэдийгээр прокурорынхон ийм шийдвэр гаргасан ч гэлээ цаана нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гэж хүн бий. Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө 60 тэрбумын хэргийг байж боломгүй хэмээн ярьж байсан. Тиймээс уг хэргийг хэрэгсэхгүй болгоод хааж байгааг дуугүй өнгөрөөхгүй байх аа. Прокурор ийм шийд гаргасан гээд буцчихгүй байлгүй. Ядах нь ээ өнөөх Г.Доржзодовыг Монгол Улсын баатар болгоно гэсэн нь хаа байна вэ. Тэр амлалтаа Ерөнхийлөгч мартаагүй яваа биз. Бас 60 тэрбумын хэргийн эцсийг үзнэ гэж найдсандаа ард түмэн түүнд саналаа өгөө байлгүй. Үүний зэрэгцээ шударга Ерөнхийлөгч өөрийнхөө холбогдож байсан хэргийг ч айхгүйгээр шалгуулж эцэслэхээр зүтгэх байх. Өөрөө бол хэрэгт холбогдолгүй гэж хэлдэг учраас айж, ичээд байх зүйлгүй шүү дээ. Тиймээс нийгмийн бухимдлыг тайлж дээрх хэргүүдийн үнэн мөнийг тогтоохыг шаардах биз ээ. Ер нь ч тэгээд ард түмэн аливаа зүйлийн учрыг олох ухаантай. Дээрх хоёр хэргийг дарагдуулаад өнгөрвөл хуйвалдаан гэдгийг дор нь ойлгоод хардахаар болтлоо хэрсүүжсэн. Улс төрд юу болоод байгааг уншаад мэддэг болчихсон, ямар учиртай, юу болж байна вэ гэдгийг ялгаж салгахтайгаа болсон шүү. Тийм болохоор саяын сонгуулиар Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр сонгосон юм. Сонгохдоо шударга ёс тогтоохыг л хүссэн. Түүнээс биш даргыг дарга болгоно гэж гаргаагүй. Нийгэмд жаахан ч гэсэн шударга ёс хэрэгтэй байгаа учраас ард түмэн сонголтоо хийсэн юм. Ер нь тэгээд эцэст нь дээрх хэргүүдийг хаасан гэнэтийн мэдэгдлээс юу олж харав гэхээр манай АТГ, прокурорынхон ажлаа хийж чадахаа байжээ. Тэднийг солих шаардлагатай болж гэдгийг л харууллаа. Яаж ч харсан цагаа олоогүй, захиалгын мэдээлэл гэж дүгнэхээр юм болж байна. Засгийн газрыг огцруулах, эсэх талаар ярьж байгаа ийм цаг үед нэрээ бага ч болтугай цэвэрлэе гээд захиалгын мэдээлэл цацсан гэж хардах үндэслэл байгаа юм. Түүнийгээ далдлахын тулд ийм башир арга хэрэглэх шиг боллоо. 60 тэрбумыг дангаар нь шийдэхээсээ нэрэлхээд бүгдийг хамруулж ийм зүйл хийх шиг боллоо гэж нийгэм даяар үзэж байна.

Categories
мэдээ улс-төр

Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээв

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээв.

Уг албан бичигт “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө.

Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,3-т тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд хуралдуулах саналтай байна.

Аль нэг намын дотод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

Categories
мэдээ спорт

Ө.Бат-Оршихын гарьд цолны мялаалга наадамд П.Бүрэнтөгс түрүүллээ

Ө.Бат-Оршихын гарьд цолны мялаалга наадамд П.Бүрэнтөгс түрүүллээ

Энэ жилийн үндэсний их баяр наадамд үзүүрлэж, Монгол Улсын гарьп цол хүртсэн Өлзийтогтохын Бат-Оршихын цолны мялаалга наадам түүний төрсөн нутаг Увс аймгийн Улаангом хотод өчигдөр боллоо.

Наадамд улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, заан Б.Соронзонболд, харцага А.Цацабши, Т.Баасанхүү, А.Бямбажав нараар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 128 бөх хүч бяраа сорьсноос Увс аймгийн Давст сумын харьяат, улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, аймгийн хурц арслан Н.Золбоо үзүүрлэв.

Харин их шөвөгт Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын арслан Н.Батсуурь, Увс аймгийн Тэс сумын харьяат, улсын харцага Т.Баасанхүү нар тус тус шалгарлаа.

Дөрвийн даваа
у.ар Бүрэнтөгс а.х Саранзолбоо
у.ар Баисуурь а.а Хайдав
у.з Соронзонболд а.а Хүрэлсүх
у.х Цацабшир а.а Пүрэвгарьд
у.х Баасанхүү а.а Мөнхбаяр
у.х Бямбажав а.а Мягмаржав
у.н Сумьяа а.х.а Гантулга
у.н Ганзориг а.х.а Золбоо

Тавын даваа
у.ар Бүрэнтөгс а.а Хүрэлсүх
у.ар Батсуурь а.а Пүрэвгарьд
у.х Баасанхүү у.х Бямбажав
а.х.а Золбоо а.х.а Гантулга

Зургаагийн даваа
у.ар Бүрэнтөгс у.х Баасанхүү
у.ар Батсуурь а.х.а Золбоо

Долоогийн даваа
у.ар Бүрэнтөгс түрүү а.х.а Золбоо үзүүр