Categories
мэдээ нийгэм

Эмч нар цалин нэмэхгүй бол ажил хаяхаа мэдэгдлээ

Монголын эрүүл мэндийн ажилтаны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Улсын нэгдүгээр төв эмнэлгийнт (УНТЭ) үйлдвэрчний эвлэлийн хорооноос эмч, эмнэлгийн ажилтануудын цалинг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг бууруулах талаар мэдээлэл хийлээ.

Энэхүү хэвлэлийн бага хуралд Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, тус холбооны дэд дарга Ч.Нарантуяа, УНТЭ-ийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Д.Цэцгээ, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга төв эмнэлгийн үйлдвэрчний хорооны дарга, их эмч Б.Энхсайхан, Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч С.Туяа, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, их эмч Г.Наранжаргал болон үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд, эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл оролцлоо.

Тэд хэвлэлийн хурлын үеэр эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд бүх шатны эмнэлгүүдэд 10-55 хувь хүртэл орон тооны дутагдалтай буюу нэг эмч, сувилагч 2-3 хүний ажлыг хийж байна. Мөн эмч, эмнэлгийн ажилтнууд цалин орон тооны хомсдлоос үүдэн эмч нарын ажлын ачаалал ихсэж, ажлын чанарт нөлөөлж байгааг онцоллоо.

Энэ үеэр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар “Монгол улсын гурван сая хүн амд 3244 эрүүл мэндийн байгууллага, 47429 ажилтан, үүнээс 9562 их эмч, 11357 сувилагч, 7422 эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр ажилтнуудын олонхийг эмэгтэйчүүд эзэлж байгаа. Өнөөдрийн байдлаар их эмч нар сардаа 558559-634912, сувилагч нар 405200-471814 төгрөгийн цалинг авч байна. Энэ цалин сүүлийн 2014 оноос хойш огт нэмэгдээгүй байна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтны цалинг 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах төсвийг 2018 оны төсөвт тусгаж шийдвэрлэх тухай шаардлагыг УИХ, Засгийн газар, ХНХЯ, Сангийн яам, ЭМЯ-нд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 20000 хүний гарын үсгийн хамт өнөөдрөөс таван хоногийн хугацаатай хүргүүлж байна. Энэхүү шаардлага шийдэгдээгүй тохиолдолд хөдөлгөөн өрнүүлж, ажил хаялт зарлана ” гэлээ.

Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Г.Наранжаргал “Эмч, эмнэлгийн ажилчид бол өндөр хариуцлага, нарийн ур чадвар шаардсан хөдөлмөраг. Өнөөгийн эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил бол эмч, мэргэжилтнүүдийн хичээл зүтгэлийн үр дүн. Бидний ажлыг төр засаг үнэлж, ажлын ачаалалд тохирсон цалин хөлсийг олгож чадахгүй байгаа нь харамсалтай байна. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлсэн бодьтой арга хэмжээ авч өгөхийг шаардаж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн газраас “Аз жаргалтай гудамж” бүтээлч аяныг эхлүүллээ

Сүүлийн жилүүдэд зам тээврийн ослын улмаас амиа алдах хүүхдийн тоо буурахгүй байгаа тухай харамсалтай мэдээллийг замын цагдаагийн газраас мэдээлж байна. Тухайлбал, 2015 онд 54, 2016 онд 50 хүүхэд, 2017 оны эхний найман сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас 47 хүүхдийн амь нас хохирч, 129 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн гэнэ.

Мөн зам тээврийн ослын улмаас хүүхэд амь насаа алдсан тохиолдлын 85 хувь нь орон нутгийн замд бүртгэгдсэн байхад гэмтсэн хүүхдийн 64,3 хувь нь нийслэл хотод бүртгэгджээ.

Харин хүүхэд өртсөн зам тээврийн ослыг судлан үзэхэд тээврийн хэрэгслээр зорчиж явах үедээ, хорооллын дотор болон хашаандаа тоглож байх үедээ, гэрээс сургууль сургуулиас гэр хүрэх замдаа томчуудын буруутай үйлдлээс шалтгаалж байх юм. Хүүхдийг замын хөдөлгөөнд оролцох үед нь харгалзах хүнгүй оролцуулдаг, зорчигч хэлбэрээр тээвэрлэж явахдаа хамгаалах хэрэгсэл, зориулалтын суудал хэрэглэдэггүй зэрэг буруу дадал зуршлыг өөрчлөх цаг нэгэнт болсоныг замын цагдаагийн газар өнөөдөр онцолж байлаа.

Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ асуудлыг гол сэдвээ болгож, яриа хэлэлцүүлэг өрнүүлж, сурвалжлага мэдээллийг байнга бэлтгэж байгаа хэдий ч бусад төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгж, иргэд, хамт олныг хамруулсан бүтээлч ажил буюу гарч болзошгүй зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн бодит шийдэл үгүйлэгдсээр байна.

Иймээс МҮОНР-ийн Хүүхэд Залуучуудын Редакци санаачлан, Замын цагдаагийн албатай хамтарч “Аз жаргалтай гудамж” бүтээлч аяныг есдүгээр сараас 12 дугаар сарыг дуустал дөрвөн сарын хугацаанд өрнүүлэхээр уриалга гаргажээ.

Аяны хүрээнд байгууллага, хамт олон, аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан өөрсдийн санаачлагаарзам тээврийн осол, хэргийг бууруулах, хүүхдийг зам тээврийн осол, эмтлээс хамгаалах зорилгооравто зам, гудамж талбай, сургууль цэцэрлэгийн орчин, хүүхдийн аюулгүй байдлын төлөө шинийг санаачлан өөрсдийн бодит үйл ажиллагаагаараа хамтран ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

Хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын тов зарлагдлаа

Хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын тов зарлагдлааГэгээн хайрыг магтан дуулагч яруу найрагчид нэгэн дээвэр дор цуглан хайрын шүлгээрээ өрсөлддөг “Цагаан Уул” шүлгийн наадам 19 дэх жилдээ зохион байгуулагдах гэж байна. “Хайр”-аар овоглосон энэхүү наадмыг Монголын Залуучуудын Холбоо 1991 оноос өдийг хүртэл тасралтгүй зохион байгуулж байгаа юм. Энэ жилийн наадмын хамтран зохион байгуулагчаар Монголын Зохиолчдын Эвлэл, МҮОНТ ажиллаж байгаа аж.

Наадмын зорилго нь залуу уран бүтээлчдийг дэмжих, тэдний уран бүтээлийг үнэлж, олон нийтэд сурталчлах юм. Энэхүү наадмын анхны цомын эзнээр сэтгүүлч Ц.Оюундарь тодорч байсан бол яруу найрагч А.Эрдэнэ-Очир, Г.Мөнхцэцэг, Л.Өлзийтөгс, Г.Аюурзана, Д.Оюундэлгэр, Л.Ганзул, Ю.Болдхуяг, Л.Моломжамц нар дараа дараагийн тэргүүн байрын эздээр шалгарч байжээ.

Энэ жилийн наадамд оролцох яруу найрагчдын бүтээлийг энэ сарын 15 ирэх сарын 10-ныг хүртэл МЗХ-ны байранд болон файлаар хүлээн авах юм байна. Харин орон нутгаас оролцогчийн бүтээлийг тухайн аймаг дүүргийн Залуучуудын Холбооны тодорхойлолтын хамтаар event.mzkh@gmail.com хаягаар шүлгээ илгээнэ.

“Цагаан Уул” хайрын шүлгийн наадам уламжлал ёсоор дөрвөн шатаар явагдах бөгөөд шат бүр тодорхой сэдвийн хүрээнд явагдах юм. Тухайлбал, II шат “Унаган хайр”, III шат “Эцэг эхийн хайр”, IV шат “Эх орноо хайрлах хайр” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Яруу найрагчид шүлгэндээ МЗХ-ны 2017 оны сар бүрийн уриа болох Ухамсар, Санаа, Бодол, Мөрөөдөл, Итгэл, Сэтгэл, Хүсэл, Ухаан, Суу, Мэдрэмж, Заль үгсийг шигтгэх шаардлагыг тавьж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Идлэг шонхрын тоо 40 орчим хувиар буурсан гэв

shonhorМанай улсын бахархалт шувуу гэгддэг идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаадад гаргахыг таван жилийн хугацаанд хориглосон тогтоолыг Засгийн газар 2013 онд баталсан. Энэ төрлийн шувууг хамгаалах зорилготой тус тогтоол одоо ч хүчин төгөлдөр хэвээр үргэлжилж байна. Гэвч идлэг шонхрын тоо толгой сүүлийн жилүүдэд эрс цөөрөх болжээ.

Тодруулбал, 1998-2005 онд хийсэн судалгаагаар манай улсад 6000-18.000 идлэг шонхор байгаа нь тогтоогджээ. Үүнээс хойших судалгаагаар Монголд ийм жигүүртэн 4000-14.000 бий гэсэн дүн гарчээ. Өнгөрсөн долоо хоногт Кыргыз улсад болсон Олон улсын шувуулахуйн болон идлэг шонхрын хурлын үеэр мэргэжилтнүүд “Сүүлийн хоёр жилд дэлхийн идлэг шонхрын тоо 40 орчим хувиар буурсан” гэж мэдээлжээ. Үүний гол шалтгаан нь хоол тэжээлийн хомсдол нөлөөлжээ.

Шонхор өвсөн тэжээлт мэрэгчид, жижиг шувууд, шавьж зэргээр хооллодог. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд болон шувуу судлаачид идлэг шонхрын тоо толгойг өсгөх, зүй зохистой ашиглах гарцыг судалж, 2018 он гэхэд цогц төлөвлөгөө боловсруулахаар болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай 73 дугаар сургуулийн шинэ байрны нээлт боллоо

Баянгол дүүргийн III дугаар хороонд байрлах чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай 73 дугаар сургуулийн ашиглалтын хугацаа дууссан хуучин барилгыг буулгаж, 960 хүүхдийн суудалтай шинэ барилгын барихаар болсон билээ. Харин өнөөдөр тус сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслол боллоо. Нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, А.Ундраа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Ц.Ариунбаяр, БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа болон холбогдох албаны хүмүүс, эцэг эхчүүд, багш сурагчид оролцов.

Нийслэлийн 73 дугаар сургууль нь 1953 онд 470 хүүхдийн суудалтай баригдсан бөгөөд сүүлийн жилүүдэд 940 гаруй сурагч суралцан, суудлын тоо хоёр дахин ихсэж, сурагчдын суралцах эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон тул сургуулийн барилга байгууламжийг актлах, буулгах тогтоол гарч, улмаар 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш өнөөг хүртэлдөрвөн жилийн турш сургуулийн сурагчид Баянгол дүүргийн 20, 51 дүгээр сургуулиуд, Төмөр замын хүүхдийн секторын харьяа дотуур байр гэсэн гурван газар хуваагдан хичээллэж байсан юм. Шинээр баригдсан сургуулийн барилга нь 7158 м2 ашиглалттай талбайтай бөгөөд гурван давхар, 30 анги танхим, 27 кабинет, 260 хүүхдийн суудалтай урлаг заал болон хоолны заал, 606 м2 спорт заал, чөлөөт бөхийн бэлтгэлийн өрөө, иж бүрэн номын сантай А, Б блок бүхий нийт 960 хүүхэд суралцах хүчин чадал бүхий барилга юм.

Нээлтийн үеэр хотын дарга “Эрхэм хүндэт багш сурган хүмүүжүүлэгчид, эрхэм хүндэт эцэг эхчүүд, хүүхэд багачууд аа. Монгол Улсын хөгжил дэвшлийн нүүр царай болсон хойч үе, хүүхэд бүрийн хөгжил, сайн сайхан амьдралын төлөө оюун ухаан эрдэм мэдлэг, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байгаа багш нартаа болон эрдмийн оргилруу тэмүүлэн сурч хүүхэд багачууд та бүхэндээ халуун мэндчилгээ дэвшүүлье.

2017 онд нийслэлд төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургууль ашиглалтад орж, хүчин чадал маань 10680 суудлаар нэмэгдсэн. Улсын төсвөөр 19, нийслэлийн төсвөөр 15, нийслэлийн төсвийн тодотголоор 17 сургууль цэцэрлэгийн их засьарын алыг 2.7 тэрбум төгрөгөөрхийж гүйцэтгэлээ. Өнөөдөр Баянгол дүүрэгт 960 хүүхдийн суудалтай 73 дугаар сургууль маань ашиглалтад орж байна. Ингэснээр “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн ачаалал буурч, Хурд, Алтай хотхоны хүүхдүүд гэрээсээ ойрхон сургуульд явах боломж бүрдэж байна. Өнгөрсөн онд 31 ерөнхий боловсролын сургууль гурван ээлжээр хичээллэж байсан бол өнөөдөр 26 болж таван сургуулийг гурван ээлжээс гаргаж чадлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чиглэлээр тусгасан 22 зорилтын хүрээнд “Нийслэлийн боловсрол-2020” хөтөлбөр батлагдан гарлаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд олон улсын болон гүнзгийрүүлсэн сургалттай сургуулийн тоог нэмэгдүүлэхээр заасан. 73 дугаар сургуулийн хувьд хичээлийн шинэ байртай болсноор сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, дугуйлан хичээллүүлэх, багш нарын ажиллах орчин сайжирч байгаад бид бүхэн баяртай байна. Та бүхний эрдийн гэрэлт зам тань дардан байж, ирээдүйн оюунлаг, хүчирхэг Монголын төлөө хийх их үйлс чинь үргэлж мандан бадрах болтугай гэсэн ерөөлийг дэвшүүлье” хэмээлээ.

Харин 73 дугаар сургуулийн захирал Ч.Чанцал “Бид та бүхний бүтээн байгуулж өгсөн шинэ сургуулиа ариг гамтай эдэлж, багшийн хөгжих хөгжил, сурагчдаа Монгол уламжлалт ёс заншилаа хүндлэн дээдэлсэн, чадварлаг, оюунлаг, Монгол хүн болгон төлөвшүүлэн хөгжүүлэхэд ихээхэн ахиц амжилтыг гаргаж та бүхнийхээ сонорыг мялаах болно” гэсэн юм.

Чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай тус сургуулиас Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван хүрэл медальт, Ази тивийн аварга, МУГТ О.Насанбурмаа, Ази тивийн аварга, Универсиад наадмын хүрэл медальт ОУХМ, аймгийн арслан Д.Хүдэрбулга, Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, ОУХМ аймгийн арслан Н.Золбоо, Ази тивийн аваргын хүрэл медальт, Дэлхийн залуучуудын аваргын хүрэл медальт, ОУХМ, Б.Анхбаяр, Ази тивийн аваргын мөнгөн медальт, Азийн тоглолтын хүрэл медальт ОУХМ Б.Батзориг нар төрөн гарсан байдаг. Мөн “100 буудалт даам”-ны Ази тивийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ О.Сэргэлэн, “Сагсан бөмбөг”-ийн Зүүн азийн наадмын хүрэл медальт, МУГТамирчин, Д.Эрдэнэбилэг гээд алдар цуутай тамирчид суралцаж байжээ.

Тус сургуулийн хуучин барилгыг буулгаж, шинээр 960 хүүхдийн суудалтай сургууль барих ажлыг “Монкон Констракшн” ХХК хугацааны дагуу хийж гүйцэтгэн 2017 оны есдүгээр сарын 04-ний өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

О.АРИУНЦЭЦЭГ

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг хуралдаж мэдээлэл хийлээ


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 11:00 цагт хуралдах ёстой байсан гэвч хурал товлосон цагтаа эхлээгүй. Харин 12:00 цаг өнгөрч байхад гишүүд цугларч хаалттай хуралдсан юм. Үүний дараа МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа зэрэг тус намын гишүүд мэдээлэл хийлээ. Энэ үеэр бүлгийн дарга Д.Хаянхярваа “Манай намыг дотооддоо хоёр хуваагдсан мэт ойлгоод байх шиг байна. Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар манай бүлэг дээр зарчмын зөрүүтэй байр суурь үүссэн нь үнэн. Гэхдээ бид энэ бүх асуудлаа орхиж, дотооддоо эв нэгдэлтэй байх асуудлыг өнөөдөр ярилцсан. Цаашид асуудлаа намын дүрмийн хүрээнд шийдэх учиртай гэсэн зарчмын байр суурин дээр нэгдээд байна. Ерөнхий сайд болон шинэ Засгийн газрын бүтцийн тухайд чадварлаг багаар бүрдүүлж байж бид цаашаа явна гэдгийг гишүүд ярилаа. Засгийн газрын бүтцийг тодорхой байдлаар яриагүй. Намын дарга нь Ерөнхий сайд байх асуудлаар бид өнөөдөр байр сууриа нэгтгээгүй. Ээлжит бус чуулган зарлах тухайд одоо ажил хэвийн үргэлжилж байгаа тул шаардлагагүй гэж үзсэн” гэсэн юм.

Б.ОДМАА

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруул номынхоо баярыг хийлээ

“Өдрийн сонин”-ы Урлаг, спорт, чөлөөт мэдээллийн албаны сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруул өнөөдөр “Аз Хур” номын дэлгүүрт “Цоохор майлзын түүх” номынхоо баярыг хийлээ.

Номын баярт УИХ-ын гишүүн асан Г.Баярсайхан, нэрт боксын дасгалжуулан Д.Банди, сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруулын 10-жилийн багш зэрэг хүмүүс үг хэлсэн юм. Ийнхүү яруу найрагч бүсгүй маань дөрөв дэх номоо уншигчдын хүртээл болголоо.

Categories
мэдээ нийгэм

Эмч нарын цалинг нэмэхээс өөр аргагүй

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус холбооны гишүүд Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалинг 50 хувиас доошгүй нэмж, зардлыг 2018 оны төсөвт тусгахыг шаардаж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэдний тавьсан шаардлагад эмнэлгийн салбарт ажилладаг 20 мянган хүн гарын үсэг зурсан бөгөөд УИХ, Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Эрүүл мэндийн яамд өгөх гэнэ.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Одоогоор эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүс өнөөдрийг хүртэл ажлаа цалгардуулахгүйн төлөө зүтгэсээр байгаа. Гэтэл тэдний дундаж цалин 520-620 мянган төгрөгийн хооронд байна. Үүнээсээ татвар, нийгмийн даатгал, цалингийн зээлээ төлөөд хармаанд мөнгө үлдэхээ байсан. 2015 онд 500 гаруй тэрбум төгрөгөөр эмч нарын цалинг нэмнэ гэж Засгийн газар хуурсан. Дараа жил нь 90 гаруй тэрбум төгрөг нэмнэ гэж дахин хуурсан. Саяхан Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Эмнэлгийн ажилчдын цалинг энэ ондоо нэмж чадахгүй, 2018 онд ч нэмэхгүй, 2019 онд нэмэх талаар ярьж болох юм” гэж Н.Номтойбаяр сайд хэлсэн. Бид 2019 он хүртэл бүсээ чангалж чадахгүй. Иймээс жагсаал цуглаан хийж хамтын тэмцэл, хөдөлгөөн өрнүүлнэ. Ажил хаялт хийх хүртэл тууштай тэмцэх болсноо мэдэгдэж байна” гэлээ..

Шаардлагын хариуг өнөөдрөөс эхлэн ажлын тав хоног хүлээх юм байна. байна. Мөн тэд эмнэлгийн ажилчид ердөө нэг цаг ажил хаяхад ямар байдалд хүрэх вэ гэдгийг сануулж байлаа. Хэрвээ тэдний шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцэлээ үргэлжлүүлнэ гэдгээ л мэдэгдлээ. Эмнэлгүүд нэг хоног ажиллахгүй бол нөхцөл байдал ямар болохыг бүгд сайн мэдэж байгаа. Тиймээс Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн шаардлагыг биелүүлэхээс өөр аргагүй юм.

Categories
гадаад мэдээ

Бан Ги Мун ОУОХ-ны Ёс зүйн хороог тэргүүлнэ

Image result for Бан Ги Мун

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун ОУОХ-ны ёс зүйн хорооны даргаар сонгогджээ. Лима хотод ОУОХ-ны 113 дугаар чуулган хуралдаж энэ үеэр Бан Ги Муны төлөө 74 гишүүн саналаа өгсөнөөр уг албанд томилогдсон байна.


Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс гэрээ байгуулна

Image result for Засгийн газрын 11 байрӨнөөдөр Засгийн газрын 11 байранд Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс Монголын Улсын хүний эрхийн үндэсний комисс хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах юм байна. Энэ хүү гэрээний хүрээнд НҮБ-ын Хүн амын сангаас 2017-2021 онд Монгол улсад дэмжлэг үзүүлэх 6 дахь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах юм байна.