Categories
мэдээ нийгэм

918.355 м.кв талбайн шарилж, зэрлэгийг устгав

918.355 м.кв талбайн шарилж, зэрлэгийг устгавНийслэлийн нутаг дэвсгэрт ‘’Хог хаягдлын тухай’’ хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор хөл газрын ургамал болон шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлыг өрнүүлсэн билээ. Уг ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн НҮГ I, II, III, IV болон иргэн, аж ахуйн нэгж байгууллага, зам талбайн цэвэрлэгч, иргэдийн бүлэг нийлсэн 15 мянган хүн нэгдэж нийт 815.900 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг түүж цэвэрлэлээ.

Мөн “Шарилжгүй Улаанбаатар-2” аянд дүүргийн 78 иргэдийн бүлэг, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд, Сууц өмчлөгчдийн холбоод мөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд оролцсон. Аяны хүрээнд нийт 102.455 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамалыг цэвэрлэж иргэдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангасан байна.

Дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс бусад мэргэжлийн байгууллагатай хамтран дээрх аяны хүрээнд үе шаттай ажлуудыг зохион байгуулсан юм. Үүний үр дүнд нийт 918.355 м.кв талбайн шарилж, зэрлэг ургамлыг 17 мянга орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр цэвэрлэж устгав хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хаан вальс”-ийн шилдгүүд тодров

“Хаан вальс”-ийн шилдгүүд тодровОлон Улсын Ахмадын баяр, Нийслэлийн өдрийг угтан Баянзүрх дүүргийн Ахмадын хороо, Соёлын ордон хамтран олон арга хэмжээ зохион байгуулж байна. Үүний нэг нь дүүргийн харьяат 50-80 настануудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг “Хаан вальс” бүжгийн тэмцээн юм. Тус бүжгийн тэмцээнд 28 хорооны 200 гаруй хос ахмад бүжигчид вальс, гурван тамирын уянга, задгай цагаан, хүмүүн төрөлхтөн зэрэг бүжгийн дөрвөн төрлөөр өрсөлдөж аваргаа шалгарууллаа. Энэ жилийн “Хаан вальс” бүжгийн тэмцээнд 26 дугаар хорооны ахмад бүжигчид нийлбэр оноогоор тэргүүн байр эзэлсэн. Харин дэд байрт 2 дугаар хороо, гутгаар байрт 27 дугаар хороо орсон бол 4 дүгээр хорооны бүжигчид шагналт байрт шалгарсан юм. Уламжлал болон зохион байгуулагддаг тус тэмцээний шүүгчээр Нийтийн бүжгийн хорооны бүжигчид, дүүргийн Соёлын ордны бүжгийн багш нар ажиллажээ. Дашрамд сонирхуулахад, тав дахь удаа зохион байгуулагдсан “Хаан вальс” тэмцээнд оролцож буй баг тамирчид улам сайжирч, мэргэжлийн түвшинд хүрэхэд ойрхон байгааг шүүгчид болон албаны хүмүүс онцолж байсан юм хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдэд ээлтэй нийгмийн төлөө Баянзүрхчүүд нэгдэнэ

Хүүхдэд ээлтэй нийгмийн төлөө Баянзүрхчүүд нэгдэнэХүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хамгаалах үүднээс Монголын үндэсний олон нийтийн радиогоос санаачлан ‘’Аз жаргалтай гудамж’’ аяныг өрнүүлээд байгаа билээ. Тэгвэл 4 сарын хугацаанд үргэлжлэх энэхүү бүтээлч ажлын эхний хэлэлцүүлэг өнөөдөр болов.

Хэлэлүүлэгт Замын цагдаагийн алба, МҮОНР, Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн гишүүд болон бусад дэмжлэг үзүүлж буй байгууллагын төлөөлөл оролцож хүүхдийн төлөө шинэ санал, санаачлага дэвшүүлэн ярилцсан юм. “Монголын Албан журмын даатгалын холбоо”-ноос нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү аянд 10 сая төгрөг хандивласан бол “Миг” даатгал болон бусад байгууллага, албан газрууд үндсэн чиг үүргийнхээ дагуу бүхий л тал дээр тусалж, идэвхтэй дэмжин оролцохоо илэрхийллээ.

Дашрамд мэдээлэхэд, улсын хэмжээнд зам тээврийн ослоор 2016 онд 50 хүүхэд, 2017 оны эхний найман сарын байдлаар 47 хүүхэд амь насаараа хохирч 129 хүүхэд хүнд болон хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байгаа юм. Тиймээс иргэд, аж ахуй нэгж байгууллагыг хүүхдийн аюулгүй байдал, хүүхдэд ээлтэй нийгмийн төлөө үүргээ ухамсарлан нэгдэж, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс уриаллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгална

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар мөнгөний бодлогын хүүг хэлэлцсэн байна.

Мөнгөний бодлогын зөвлөлийн хуралдаанаар бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Азийн орнуудаар айлчилна

Image result for АНУ-ын Ерөнхийлөгч Д.ТрампАНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ирэх арваннэгдүгээр сард Азийн гурван орноор төрийн айлчлал хийх юм байна. Тэрээр Хятад, Өмнөд Солонгос, Японд очихоор төлөвлөжээ. Түүнээс гадна Филиппинд очиж магадгүй хэмээн Цагаан Ордноос мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-т 800 орчим сая төгрөг цуглажээ

Ард иргэдийн санаачлагаар эхлүүлсэн хандивын аянаар Онцгой байдлын ерөнхий газарт 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглаад байна.

Онцгой байдлын албаны бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангахад зориулан төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд эд материалын болон мөнгөн хандивыг Онцгой байдлын ерөнхий газарт хандивласаар байгаа юм.

Есдүгээр сарын 1-ний байдлаар нийт 98 иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 62 нэр төрлийн бүтээгдэхүүн (хүнсний бүтээгдэхүүн, хувцас хэрэглэл, эмнэлгийн хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмж), 828 байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүнээс 800 орчим сая төгрөгийн мөнгөн хандив цуглажээ.

Хамгийн сүүлд эрүүл мэндийн чиглэлээр олон улсын үйл ажиллагаа явуулдаг “Fohow” компани Онцгой байдлын ерөнхий газарт таван сая төгрөг өгчээ.

Categories
мэдээ нийгэм

Байгаль орчны бохирдлыг бууруулахад Чехийн “Ноу-Хау”-г судалж байна

Байгаль орчны бохирдлыг бууруулахад чехийн  “ноу-хау”-г судалж байнаХүний үйл ажиллагаанаас үүссэн байгалийн бохирдлыг арилгахад чех мэргэжилтнүүдийн туршлагыг монголчуудад эзэмшүүлэх зорилготой “Байгаль орчны бохирдлыг бууруулахад ноу-хау дамжуулах” төслийн I шат Монгол Улсад амжилттай хэрэгжсэн. Төслийн хүрээнд 21 аймгийн байгалийн бохирдлыг тодорхойлох, бохирдлын эрсдэлийн төвшинг тогтоох, мөн бохирдлын нэгдсэн мэдээллийн сан үүсгэх зэрэг байгаль орчны салбарт ач холбогдолтой ажлуудыг хийсэн юм. Улмаар цуглуулсан мэдээллүүдийн үндсэн дээр бохирдсон бүс нутгуудад тохирох загвар ажлуудын жишээг боловсруулахад хөтлөх II шатыг өнгөрсөн оны хоёрдугаар сард эхлүүлсэн билээ. Төслийн II шатны хэрэгжилт, үйл явцын талаар БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбат, БНЧУ-ын Элчин сайдын хэргийг түр хамаарагч Олдржих Заычек, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан тэргүүтэй албаныхан мэдээлэл хийлээ.

Төслийн багийн зүгээс хүнд металл илэрсэн Налайхын хуучин шилний үйлдвэрийн ойр орчим, пестицид агуулж буйн тогтоогдсон Булган аймгийн хуучин мал эмнэлэг, зоорь байсан газар, Зүүнбаянгийн нефтийн талбайн химийн бохирдлыг цэвэрлэх жишээ төслийг боловсруулан ажиллаж байгаа аж. Чех мэргэжилтнүүдийн зүгээс сонгогдсон 3 объектийн 2 нь хүн амын суурьшил бүхий газар байгааг онцгойлон авч үзжээ. Тиймээс чех мэргэжилтнүүд газар нь очиж, байгаль орчны мэргэжилтнүүд болон мэргэжлийн ханалтын байцаагчдад онол, практик хослуулсан сургалтыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Уг төсөл БНЧУ, Монгол Улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр улс хамтран 1000 гаруй төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн талаар чехийн тал онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

С.Бямбацогт салбарынхаа тамирчдад хүндэтгэл үзүүллээ

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт 2017 онд спортын өндөр амжилт гаргаж, монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн яамны харьяа агентлаг байгууллагуудын дэргэдэх спорт хорооны тамирчдад өнөөдөр хүндэтгэл үзүүллээ.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Нөр их хөдөлмөр, хөлс, хүчээр эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж яваа тамирчдаараа бахархаж байна. Монголчуудынхаа итгэл сэтгэлийг ямагт бахархам амжилт, ялалтын мэдээгээр мялаадаг тамирчдынхаа цаашдын тэмцээн, уралдаанд нь өндөр амжилт хүсч байна” гэсэн юм.

Унгарын нийслэл Будапешт хотод болсон Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй 57 кг-д алтан медаль хүртсэн гавьяат тамирчин Д.Сумьяа, 48 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн М.Уранцэцэг, Сонирхогчдын боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн эзэн Д.Отгондалай болон Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зодоглож Улсын харцага цол хүртсэн О.Хангай, Монгол Улсын начин цол хүртсэн Б.Серык нарын нийт 24 тамирчдад өнөөдөр ийнхүү салбарын сайд нь хүндэтгэл үзүүлэв.

Мөн Сүлд спорт хорооны дасгалжуулагч Н.Шийрэв, Хилчин спорт хорооны дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од, Н.Очирбат, Н.Бүрнээбаатар, Ж.Еркен нарыг салбарын шагналаар шагнаж, урамшууллаа.

Categories
мэдээ нийгэм

932 иргэнийг ажлын байранд зуучиллаа

Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс “Халамжаас-Хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт ажил олгогч байгууллагууд, дүүргийн жижиг дунд бизнес эрхлэгчид, өрхийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон ажил идэвхтэй хайж буй иргэд оролцов. 2017 оны эхний 8 сарын байдлаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг хүссэн 207 төсөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрт 190, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн 38 төгсөгчийн төсөл, ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг дэмжих хөтөлбөрт 23, жижиг зээлд 39, нийтийг хамарсан ажилд 270 иргэн хамрагдаж өөрөө өөртөө ажлын байр бий болгон төсөл хэрэгжүүлж, түр ажлын байраар хангагдсан байна.

Энэ бүхний үр дүнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх үйлчилгээнд 980 иргэн хамрагдаж хөдөлмөрийн зах зээлийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна. Мөн дүүргийн нутаг дэвсгэрт 916 шинэ ажлын байрыг бүртгэж, 932 иргэнийг ажлын байранд зуучилжээ гэж Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.


Categories
мэдээ спорт

Д.Сумъяа, Д.Отгондалай нарт хүндэтгэл үзүүлнэ

Хил хамгаалах ерөнхий газраас европ тивийн хоёр улсад саяхан болсон жүдо, боксын насанд хүрэгчдийн ДАШТ-д гялалзсан амжилт үзүүлсэн хоёр тамирчин, өнөө жилийн Улсын баяр наадамд одтой барилдаж шөвгөрсөн хоёр бөхдөө хүндэтгэл үзүүлэх ёслол болно.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх “Сүлдэт багана”-д Хил хамгаалах газрын 1000 цэргийн хүндэтгэлийн жасаалд гавьяат тамирчин Д.Сумъяа, Д.Отгондалай болон Улсын баяр наадамд тав давсан улсын начин Б.Хишигбаатар, Д.Тамирчин нар уг жагсаалын хүндтэй зочин нь байх юм байна.