Categories
мэдээ цаг-үе

Х.Буянтүмэн: Цагдан хорих хугацааг богиносгож, олон сар жил шалгадаг байсан явдлыг халсан

Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 71 жилийн ой энэ сарын 12-нд болно. Тиймээс Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэнтэй албаны хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулж ярилцлаа.


-Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс Эүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг дахин шинэчлэн батлах, ямар хэрэгцээ шаардлага гарсан юм бэ?

-Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хууль заавал хэрэгждэг. Хэрэгжихдээ хүн бүрт эрх тэгш, алагчлалгүй шударгаар үйлчилдэг байх, хэрвээ хэн нэгэн этгээдэд давуу байдал бий болгосон хуулийн байгууллагын албан тушаалтнуудад оногдуулах хариуцлагыг чангатгаж, авлига, албан тушаал, мөнгө угаах, хар тамхи зэрэг тодорхой төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх талаар тусгагдсан. Мөн Олон улсын байгууллагаас хувь хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар ирүүлсэн зөвлөмжүүдэд үндэслэн 2015 онд батлагдсан Монгол Улсын эрүүүгийн хууль тогтоомжуудыг эргэн харж шинэчлэх шаардлага бий болсон. Шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2017 онд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталж, хууль батлагдсантай холбогдуулан бусад 30 орчим хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан энэ оны долдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна.

-Шинээр батлагдан хэрэгжиж буй хуулийн онцлог нь юу юм бэ. Ялангуяа иргэдийн эрхийг хангах чиглэлээр ямар шинэ зүйл заалтууд орсон юм бол?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэрийг өөрчилж, хуучин үйлчилж байсан хуулиас үр нөлөөтэй, практикаар шалгарсан хэм хэмжээнүүдийг уламжлан авч үлдэж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, зөвлөмжүүдэд холбогдох заалтуудыг нийцүүлж, оролцогчдын эрх тэгш байдлыг хангах, нотлох ажиллагааны журмыг тодорхой болгосон, хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх, олон улсын эрх зүйн харилцан туслалцааг тодруулсан, оновчгүй хэрэглэсэн нэр томьёог залруулж тайлбарласан, 2002 оны эрүүгийн хуулиас 61 үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хассан зэрэг олон онцлог зохицуулалтууд орсон. Мөн хүний эрхийг хангах чиглэлээр нэлээдгүй зохицуулалтууд хийгдсэн. Тухайлбал, Таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг өөрчилж, цагдан хорих хугацааг богиносгосон, хохирогч, гэрчийн эрхийг хамгаалах, өсвөр насны хүнтэй холбоотой зохицуулалтыг тусгайлан журамлаж, цаазаар авах ял болон хангалттай бус нотлох баримтаар хүнийг сэжигтнээр тооцож олон сар жил шалгадаг явдлыг халсан. Өмнөх хуульд хорих ялын дээд хэмжээ 25 байсныг 20 жил блгож бууруулсан юм. Гэм буруугаа хүлээсэн, хохирогчийн хохирлыг барагдуулан, өөрийн буруутай үйлдлээ ухармсарлаж буй иргэдэд хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх, улмаар хуульд зааснаас хөнгөн ял эдлэх нөхцөлийг зохицуулсан олон эерэг зохицуулалтууд хуульд тусгалаа олсон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэдийн эрхэнд халддаг байсан албадлагын арга хэмжээнүүдийг хязгаарлаж прокурор, шүүхээс зөвшөөрөл авч байж хэрэгжүүлдэг болох зохицуулалтууд хийгдсэн тул иргэдийн халдашгүй байх эрх нэлээдгүй хангагдана гэж үзэж байна.

-Мөрдөн байцаах албаны бүтэц, зохион байгуулалтын ажиллах чиг үүрэгт нь ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Хуулийн шинэчлэлтэй холбогдуулан энэ оны зургадугаар сард Цагдаагийн байгууллага дотоод бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт хийсэн. Энэ хүрээнд Мөрдөн байцаах газрыг “алба” болгон нэр томьёоны хувьд өөрчилсөн. Мөрдөн байцаах алба дотроо хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газар, дагнасан тодорхой төрлийн хэргүүдийг шалгах, есөн хэлтэс, гурван тасаг, нэг хэсэгтэйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын дотооддоо хийсэн бүтэц чиг үүргийн хүрээнд одоогоор Мөрдөн байцаах алба нь төвдөө хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан этгээдүүдэд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан ажиллаж байна.

-“Мөрдөн байцаагч” гэж нэрлэдэг байсныг “Мөрдөгч” болгосон. Яагаад “Мөрдөгч” гэж нэрлэх болсон юм бэ?

-Өмнөх хуулиар хэрэглэгдэж байсан “байцаах” гэсэн үг хэллэг, ажиллагаануудаас нэлээд татгалзсан юм. Тухайлбал, хуулийн нэрийг байцаан шийтгэх гэж байсныг хэрэг хянан шийдвэрлэх гэж, гэрч, хохирогч, яллагдагчийг байцаах гэснийг мэдүүлэг авах гэх зэргээр өөрчилсөн. Энэ ажлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгжүүлэх гол субъект байсан “Мөрдөн байцаагч” гэсэн албан тушаалыг шинэ хуулийн үзэл баримтлал, олон улсын жишигт нийцүүлэн “Мөрдөгч” гэж өөрчилсөн.

-Шинэ хууль, ажил эхлүүлэхэд хүндрэл бэрхшээл тулгардаг. Тулгамдаж буй асуудал юу байна?

-УИХ-аас хуулийг өнгөрсөн зургадугаар сард баталсан байдаг. Хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийг нэг мөр ойлгуулахын тулд сургалт сурталчилгааны ажил цаг хугацааны хувьд давчуу байсан учраас практик ажилтнуудад хийгдэх сургалт хангалттай хэмжээнд хийгдэж чадаагүй. Иймээс хуулийг практикт хэрэгжүүлэхэд нэг мөр ойлголт муу, ойлголтын зөрүүгээс болж хуулийг буруу хэрэглэх хүндрэл, зөрчлүүд гарч байгаа. Хамгийн гол хүндрэл бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцож, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батлахаар хуульчилсан. Одоогоор Засгийн газраас тогтоол шийдвэр гаргаж, журам бүрэн батлагдаж, гараагүй, цагдаагийн байгууллагын төсөвт энэ зардал тусгагдаагүй байна. Үүнтэй холбогдуулж Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын асуудалд нэлээдгүй хүндрэлүүд учирч байгаа юм. Ер нь Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаанд жилд 4, 9 тэрбум төгрөг шаардагдах талаар судалгаа гарч төсөвт тусгуулах талаар сүүлийн гурваас дөрвөн жилд эрх бүхий байгууллагуудад тогтмол санал хүргүүлж байгаа боловч шийдэгдээгүй, үүнийг дагаад иргэд, оролцогч нарт хүндрэл үүссээр байгаа. Мөн шинэ хуулинд мэдүүлэг авах өрөөний стандартыг Улсын Ерөнхий прокурор батлахаар зохицуулалт орсон. Энэ оны зургадуаар сарын 27-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын тушаалаар мэдүүлэг авах өрөөний стандартыг батлаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Стандартад нийцүүлэн Цагдаагийн байгууллага гурван төрлийн өрөөнд мэдүүлэг авахдаа прокуророос зөвшөөрөл авах ёстой. Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллага алба нэгжийн үйл ажиллагаа явуулж буй байрныхаа дотоод нөхцөл байдалд тулгуурлаад “Уулзалт мэдүүлгийн өрөө”-нд прокуророос зөвшөөрөл авч, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Харин Мэдүүлэг авах тусгайлан бэлтгэсэн өрөө, насанд хүрээгүй иргэдээс мэдүүлэг авах шаардлага хангасан өрөө одоогоор Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй байранд байхгүй. Ийм өрөө байрыг бэлтгэж, прокуророос зөвшөөрөл авахын тулд цагдаагийн байгууллагын хэмжээнд 600 орчим сая төгрөгийн зардал шаардлагатай байгаа. Энэ талаарх төсөв санхүүг гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам руу хүргүүлсэн. Одоогоор шийдвэрлэгдээгүй байна.

-Хууль хэрэгжсэнээр алба хаагчдыг сургалтад хамруулах иргэдийг мэдээллээр хангах, хуулийг олон нийтэд сурталчлах ялангуяа алба хаагчдад мэргэшүүлэх чиглэлээр ямар ажлуудыг хийж байгаа вэ?

-Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулан хуулийн нийт байгууллагуудын хамтарсан төлөөлөл оролцсон 12 багийг нийслэл, орон нутагт томилон ажиллуулж улсын хэмжээнд тав хоногийн хугацаанд сургалт явуулсан юм. Сургалтаар алба хаагчдад хуулийг бүрэн хэрэгжүүлэх мэдлэг суулгах ямар ч бололцоогүй байсан. Одоо хууль хэрэгжээд хоёр сар болж байна. Шинэ хуулийг дагасан хүндрэл бэрхшээлүүдийн талаар алба нэгжүүдээс нэлээдгүй саналууд ирж байгаа. Ийнхүү үүссэн хүндрэл, хуульд эргэж харах шаардлагатай 160 орчим санал, гомдлыг алба нэгжүүд ирүүлсэн байгаа. Үүнийг зохих байгууллагуудад хүргүүлж шийдвэрлэх ёстой. Иймээс цагдаа болон прокурор хамтарч ойрын хугацаанд хуулийн хэрэгжилтийн талаарх сургалтуудыг дахин зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

-Зөрчлийн хуулийн талаар тодруулахгүй юу?

-Хууль батлагдахаас өмнө салбар эрх зүйн зохицуулалтаар зөрчилд тооцон шалгаж хариуцлага тооцож байсан 240 орчим хуулийг нэгтгэн Зөрчлийн тухай хуулийг баталсан. Ингээд гарсан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 11000 орчим албан тушаалтан бүртгэгдсэн байгаа. Хуучин хуулиар гэмт хэрэгт тоооцогдож байсан зарим үйлдлүүдийг зөрчилд тооцсон байгаа. Тухайлбал, хүний эрх чөлөөнд гэмтэл учруулалгүйгээр халдсан үйлдлийг зөрчилд тооцсон. Хоёр хүн харилцан зодолдож нэг нь гэмтэл авсан, нөгөө нь гэмтэл аваагүй бол гэмтэл учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээнэ. Гэмтэл учруулаагүй нь Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээхээр байгаа юм.Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 71 жилийн ой энэ сарын 12-нд болно. Тиймээс Мөрдөн байцаах албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Х.Буянтүмэнтэй албаны хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулж ярилцлаа.

-Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс Эүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийг дахин шинэчлэн батлах, ямар хэрэгцээ шаардлага гарсан юм бэ?

-Монгол Улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хууль заавал хэрэгждэг. Хэрэгжихдээ хүн бүрт эрх тэгш, алагчлалгүй шударгаар үйлчилдэг байх, хэрвээ хэн нэгэн этгээдэд давуу байдал бий болгосон хуулийн байгууллагын албан тушаалтнуудад оногдуулах хариуцлагыг чангатгаж, авлига, албан тушаал, мөнгө угаах, хар тамхи зэрэг тодорхой төрлийн гэмт хэргүүдтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх талаар тусгагдсан. Мөн Олон улсын байгууллагаас хувь хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй талаар ирүүлсэн зөвлөмжүүдэд үндэслэн 2015 онд батлагдсан Монгол Улсын эрүүүгийн хууль тогтоомжуудыг эргэн харж шинэчлэх шаардлага бий болсон. Шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2017 онд Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталж, хууль батлагдсантай холбогдуулан бусад 30 орчим хуулинд нэмэлт өөрчлөлт оруулан энэ оны долдугаар сараас хэрэгжүүлж эхлээд байна.

-Шинээр батлагдан хэрэгжиж буй хуулийн онцлог нь юу юм бэ. Ялангуяа иргэдийн эрхийг хангах чиглэлээр ямар шинэ зүйл заалтууд орсон юм бол?

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нэрийг өөрчилж, хуучин үйлчилж байсан хуулиас үр нөлөөтэй, практикаар шалгарсан хэм хэмжээнүүдийг уламжлан авч үлдэж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, зөвлөмжүүдэд холбогдох заалтуудыг нийцүүлж, оролцогчдын эрх тэгш байдлыг хангах, нотлох ажиллагааны журмыг тодорхой болгосон, хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх, олон улсын эрх зүйн харилцан туслалцааг тодруулсан, оновчгүй хэрэглэсэн нэр томьёог залруулж тайлбарласан, 2002 оны эрүүгийн хуулиас 61 үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар хассан зэрэг олон онцлог зохицуулалтууд орсон. Мөн хүний эрхийг хангах чиглэлээр нэлээдгүй зохицуулалтууд хийгдсэн. Тухайлбал, Таслан сэргийлэх арга хэмжээний төрлийг өөрчилж, цагдан хорих хугацааг богиносгосон, хохирогч, гэрчийн эрхийг хамгаалах, өсвөр насны хүнтэй холбоотой зохицуулалтыг тусгайлан журамлаж, цаазаар авах ял болон хангалттай бус нотлох баримтаар хүнийг сэжигтнээр тооцож олон сар жил шалгадаг явдлыг халсан. Өмнөх хуульд хорих ялын дээд хэмжээ 25 байсныг 20 жил блгож бууруулсан юм. Гэм буруугаа хүлээсэн, хохирогчийн хохирлыг барагдуулан, өөрийн буруутай үйлдлээ ухармсарлаж буй иргэдэд хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх, улмаар хуульд зааснаас хөнгөн ял эдлэх нөхцөлийг зохицуулсан олон эерэг зохицуулалтууд хуульд тусгалаа олсон. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэдийн эрхэнд халддаг байсан албадлагын арга хэмжээнүүдийг хязгаарлаж прокурор, шүүхээс зөвшөөрөл авч байж хэрэгжүүлдэг болох зохицуулалтууд хийгдсэн тул иргэдийн халдашгүй байх эрх нэлээдгүй хангагдана гэж үзэж байна.

-Мөрдөн байцаах албаны бүтэц, зохион байгуулалтын ажиллах чиг үүрэгт нь ямар өөрчлөлт орсон юм бэ?

-Хуулийн шинэчлэлтэй холбогдуулан энэ оны зургадугаар сард Цагдаагийн байгууллага дотоод бүтэц, зохион байгуулалтдаа өөрчлөлт хийсэн. Энэ хүрээнд Мөрдөн байцаах газрыг “алба” болгон нэр томьёоны хувьд өөрчилсөн. Мөрдөн байцаах алба дотроо хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газар, дагнасан тодорхой төрлийн хэргүүдийг шалгах, есөн хэлтэс, гурван тасаг, нэг хэсэгтэйгээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Цагдаагийн байгууллагын дотооддоо хийсэн бүтэц чиг үүргийн хүрээнд одоогоор Мөрдөн байцаах алба нь төвдөө хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан этгээдүүдэд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан ажиллаж байна.

-“Мөрдөн байцаагч” гэж нэрлэдэг байсныг “Мөрдөгч” болгосон. Яагаад “Мөрдөгч” гэж нэрлэх болсон юм бэ?

-Өмнөх хуулиар хэрэглэгдэж байсан “байцаах” гэсэн үг хэллэг, ажиллагаануудаас нэлээд татгалзсан юм. Тухайлбал, хуулийн нэрийг байцаан шийтгэх гэж байсныг хэрэг хянан шийдвэрлэх гэж, гэрч, хохирогч, яллагдагчийг байцаах гэснийг мэдүүлэг авах гэх зэргээр өөрчилсөн. Энэ ажлын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэрэгжүүлэх гол субъект байсан “Мөрдөн байцаагч” гэсэн албан тушаалыг шинэ хуулийн үзэл баримтлал, олон улсын жишигт нийцүүлэн “Мөрдөгч” гэж өөрчилсөн.

-Шинэ хууль, ажил эхлүүлэхэд хүндрэл бэрхшээл тулгардаг. Тулгамдаж буй асуудал юу байна?

-УИХ-аас хуулийг өнгөрсөн зургадугаар сард баталсан байдаг. Хууль долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийг нэг мөр ойлгуулахын тулд сургалт сурталчилгааны ажил цаг хугацааны хувьд давчуу байсан учраас практик ажилтнуудад хийгдэх сургалт хангалттай хэмжээнд хийгдэж чадаагүй. Иймээс хуулийг практикт хэрэгжүүлэхэд нэг мөр ойлголт муу, ойлголтын зөрүүгээс болж хуулийг буруу хэрэглэх хүндрэл, зөрчлүүд гарч байгаа. Хамгийн гол хүндрэл бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцож, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батлахаар хуульчилсан. Одоогоор Засгийн газраас тогтоол шийдвэр гаргаж, журам бүрэн батлагдаж, гараагүй, цагдаагийн байгууллагын төсөвт энэ зардал тусгагдаагүй байна. Үүнтэй холбогдуулж Цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын асуудалд нэлээдгүй хүндрэлүүд учирч байгаа юм. Ер нь Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаанд жилд 4, 9 тэрбум төгрөг шаардагдах талаар судалгаа гарч төсөвт тусгуулах талаар сүүлийн гурваас дөрвөн жилд эрх бүхий байгууллагуудад тогтмол санал хүргүүлж байгаа боловч шийдэгдээгүй, үүнийг дагаад иргэд, оролцогч нарт хүндрэл үүссээр байгаа. Мөн шинэ хуулинд мэдүүлэг авах өрөөний стандартыг Улсын Ерөнхий прокурор батлахаар зохицуулалт орсон. Энэ оны зургадуаар сарын 27-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын тушаалаар мэдүүлэг авах өрөөний стандартыг батлаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Стандартад нийцүүлэн Цагдаагийн байгууллага гурван төрлийн өрөөнд мэдүүлэг авахдаа прокуророос зөвшөөрөл авах ёстой. Одоогийн байдлаар Цагдаагийн байгууллага алба нэгжийн үйл ажиллагаа явуулж буй байрныхаа дотоод нөхцөл байдалд тулгуурлаад “Уулзалт мэдүүлгийн өрөө”-нд прокуророос зөвшөөрөл авч, үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Харин Мэдүүлэг авах тусгайлан бэлтгэсэн өрөө, насанд хүрээгүй иргэдээс мэдүүлэг авах шаардлага хангасан өрөө одоогоор Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа явуулж буй байранд байхгүй. Ийм өрөө байрыг бэлтгэж, прокуророос зөвшөөрөл авахын тулд цагдаагийн байгууллагын хэмжээнд 600 орчим сая төгрөгийн зардал шаардлагатай байгаа. Энэ талаарх төсөв санхүүг гаргаж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам руу хүргүүлсэн. Одоогоор шийдвэрлэгдээгүй байна.

-Хууль хэрэгжсэнээр алба хаагчдыг сургалтад хамруулах иргэдийг мэдээллээр хангах, хуулийг олон нийтэд сурталчлах ялангуяа алба хаагчдад мэргэшүүлэх чиглэлээр ямар ажлуудыг хийж байгаа вэ?

-Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зохион байгуулан хуулийн нийт байгууллагуудын хамтарсан төлөөлөл оролцсон 12 багийг нийслэл, орон нутагт томилон ажиллуулж улсын хэмжээнд тав хоногийн хугацаанд сургалт явуулсан юм. Сургалтаар алба хаагчдад хуулийг бүрэн хэрэгжүүлэх мэдлэг суулгах ямар ч бололцоогүй байсан. Одоо хууль хэрэгжээд хоёр сар болж байна. Шинэ хуулийг дагасан хүндрэл бэрхшээлүүдийн талаар алба нэгжүүдээс нэлээдгүй саналууд ирж байгаа. Ийнхүү үүссэн хүндрэл, хуульд эргэж харах шаардлагатай 160 орчим санал, гомдлыг алба нэгжүүд ирүүлсэн байгаа. Үүнийг зохих байгууллагуудад хүргүүлж шийдвэрлэх ёстой. Иймээс цагдаа болон прокурор хамтарч ойрын хугацаанд хуулийн хэрэгжилтийн талаарх сургалтуудыг дахин зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

-Зөрчлийн хуулийн талаар тодруулахгүй юу?

-Хууль батлагдахаас өмнө салбар эрх зүйн зохицуулалтаар зөрчилд тооцон шалгаж хариуцлага тооцож байсан 240 орчим хуулийг нэгтгэн Зөрчлийн тухай хуулийг баталсан. Ингээд гарсан зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 11000 орчим албан тушаалтан бүртгэгдсэн байгаа. Хуучин хуулиар гэмт хэрэгт тоооцогдож байсан зарим үйлдлүүдийг зөрчилд тооцсон байгаа. Тухайлбал, хүний эрх чөлөөнд гэмтэл учруулалгүйгээр халдсан үйлдлийг зөрчилд тооцсон. Хоёр хүн харилцан зодолдож нэг нь гэмтэл авсан, нөгөө нь гэмтэл аваагүй бол гэмтэл учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээнэ. Гэмтэл учруулаагүй нь Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээхээр байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Эх сурвалж”

Айн Рэндийн “Эх сурвалж” номыг унших үүрэг өөртөө өгсөн ч барьж авахаас цэрвэж хэсэг явлаа. Зузаан боть шиг л харагдсан хэрэг. Бас философидоод эхлэх вий ч гэж битүүхэндээ эмээсэн. Уншиж эхлээд салж чадахгүй дуусгаж билээ. Адал явдалтай, хурц дүрслэлтэй, сэтгэгдэл төрүүлсэн зохиол. Гол баатар нь Роарк хэмээх золигийн архитектор.

Ховард Роарк Стантоны Технологийн дээд сургуулийн архитектурын факультетаас хөөгдсөнөөр зохиол эхэлдэг. Төгсөлтийн баярынхаа өмнөхөн сургуулиас хөөгдөх нь гамшиг гэлтэй. Гэхдээ л мань Роарк түүний авьяасыг харгалзан үзээд, сүүлчийн боломж олгохыг хичээсэн деканаасаа уучлал эрэхийн оронд “Би энэ сургуульд дахиж ирэхгүй. Энд надад сураад байх юм алга” гэж монцойсныг яана. Тэр тухайн үед мода болоод байсан сэргэн мандалтын үеийн уран барилгыг хуулбарлахын оронд шинэ маягийн барилга барихыг хүсч байлаа.
Харин түүнтэй нэг анги гялалзсан Питер Кийтинг Роаркаас огт өөр нэгэн. Гоёмсог төрхтэй энэ залуу олонход таалагддаг хэв маягийн хүн. Роаркаас ялгаатай нь бусад хүн юу гэж бодож байгаа нь түүнд хамгаас чухал байдаг. Тэр алдартай архитекторын товчоонд уригдаж, ажлын гараагаа эхэлнэ. Гялалзсан амжилттай яваа түүнд сургуулиасаа хөөгдсөн заяа муутай Роаркаас тусламж гуйх үе нэг бус тохиолдоно. Шимэгчид хуулбарлаж, амжилтанд хүрдэг нийтлэг жишиг.
“Энэ роман бол либертари маягийн амьдралын хэв маягийг харуулсан зохиол. Ийм маягаар амьдрах нэр төртэй ч хэцүү” гэж номын орчуулагч философич Б.Батчулуун оршил хэсэгт тодорхойлсон байна лээ. Өөрийнхөө амьдралын бүх л үүрэг хариуцлагыг өөрөө л үүрнэ, бусдад үүрүүлэхгүй гэдэг нь хувь хүнийг дээдлэх үзэлтэн Роарк мэтийн индивидуалистуудын зарчим. Ямар ч хүн өглөг өгсөн хүнээс аль эсвэл төрөөс хараат болдог учраас тэр л дээ.
Хэтэрхий гэхээр хэсгүүд ч таарна. Идэх хоолгүй шахам болчихоод байсан Роарк өөрт нь туслах гэсэн саятан найздаа “Нөхөрлөлөө хадгалъя гэж бодвол дахиж ийм зүйл битгий хэлээрэй” гэхийг нь яана.
Захиалагч гэдэг аль ч мэргэжлийн хүнд үг сөрөхөд хэцүүхэн этгээд. Харин Роарк “Мөнгөө төлөөд, хөгжмөө захиалах” гэсэн улсуудаас шууд л татгалзаж орхидог. Зураг төслөө өөрийнхөөрөө үлдээх боломжгүйгээ мэдээд Кортландын барилгаа дэлбэлж шүүхийн өмнө зогсов. Шүүх дээр хэлсэн үгэнд нь л Айн Рэндийн үзэл санаа нэвт ханхална.
“Бүтээгчийн үндсэн хэрэгцээ бол бусдаас хамааралгүй байх. Шалтгаант ухаан бодол ямар ч дарамт шахалтан дор ажиллаж чадахгүй. Бусдын төлөө амьдрах гэж оролддог хүмүүс бусдаас хамааралтай байдаг. Хамт олны, нийтийн сайн сайхан, үндэстний эрх ашиг гэдэг бол хүн ардыг дарлаж байсан харгислал бүрийн зөвтгөсөн нэр. Түүхэнд тохиолдсон хамгийн аймаар болгоныг нигүүлсэнгүй, буян гэдэг нэрийн дор хийж ирсэн. Нийтийн сайн сайхны төлөө гэдэг нэрийн дор хийж байгаа болохоор хэн ч тэднээс хүн алах эрхтэй эсэх тухай асуудаггүй байсан. Хүнийг бусдын төлөө золиосолж болно гэж хүлээн зөвшөөрсөн…” гээд л хүний нийгмийн түүхийг хүүрнэн өгүүлэх нь тэр.
Ийм этгээд тартагтаа тулахгүй хаачих билээ. Манай баатар бүр ил уурхайд очиж хар ажил хийдэг. Энд тэр алдартай архитекторийн товчооны эзний охин Доминиктой танилцана. Өөрийн бодолтой, ухаалаг, бие даасан эмэгтэйн бие сэтгэлийг өнөө муу хар ажилчин эзэмдэнэ. Роарк азгүй амьтан биш байлаа. Ямар ч байсан түүнд захиалга өгч, өөрийнхөөрөө бүтээн босгох боломж олгосон захиалагчид гарч ирдэг. Эцэст нь тэр мөрөөдлийнхөө тэнгэр баганадсан барилгыг барьж чадна.
Тэнд зөвхөн тэнгис, тэнгэр, Роарк гурав л байна…
“Эх сурвалж”-ийг уншиж дуусгаад, энэ роман яагаад амжилтанд хүрснийг ойлгосон. Хүн амьдралын шуурганд элэгдэж, мохдог. Талхны мөнгөний төлөө өөрөөсөө урвах ч энүүхэнд. Харин Роарк хүмүүст өөрийнхөөрөө амьдрах урам зориг өгдөг. Хэцүү ч гэсэн өөртөө үнэнч үлдэх зам байдаг юм байна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эхнэрээ алгадсан, фэйсбүүк хаяг руу нь орсон, нууцаар бичлэг хийсэн шалтгаанаар баривчлах ялаар шийтгүүлж байна

Гэртээ согтуу ирээд эхнэрээ алгадсан эр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулиар шийтгүүлжээ. Түүнд шүүхээс Цагдан хорих төвд 25 хоног баривчлах ялаар шийтгэсэн байна. Мөн хүүхдээ гэрийн даалгавраа хийсэнгүй хэмээн зодсон эмэгтэй мөн л шийтгүүлсэн гэнэ. Энэ талаар сурвалжлахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Ганц худаг дахь 441 дүгээр ангид очлоо. 09:00 цагаас эхлэн уулзалтын байр дүүрэн хүнтэй байв. Биднийг очих үед Гэр бүлийн хүчирхийллийн хуулиар шийтгүүлсэн залуус ар гэрийнхэнтэйгээ уулзаж байлаа.

МУБИС-ийн багш баривчлагдаад иржээ. Тэрбээр ажлынхантайгаа уулзахдаа “Та хэдтэй ууж байгаад гэртээ харьсан юм. Тэгсэн эхнэр үглээд байхаар нь цохиж аваад баахан орилж хашгирсан байна лээ. Хажуу айл цагдаа дуудчихсан байсан. Эхнэр цохиулсан уурандаа цагдаад өргөдөл бичээд өгчихсөн. Тэгээд л 72 цагийн баривчилгаанд тэр шөнөдөө яваад тэндээсээ шууд шүүх хуралд орсон. Шүүгч надтай хамт гэр бүлдээ агсан тавьсан бүх хүнд 25 хоногийн ял өгсөн. Эхнэр цагдаад өгсөн өргөдлөө маргааш нь татаж авах гэж оролдоод чадаагүй гэсэн. Шинээр хэрэгжиж байгаа хуулиар өргөдөл өгсөн л бол эргүүлэн татаж авах ямар ч боломжгүй болчихсон юм байна. Ингээд баларч байна. Наадмаар энд л хоригдоод суух нь” хэмээн ярьж байлаа. Цагдан хорих төвийн ажилтнуудын хэлж байгаагаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор баривчлах ялаар шийтгүүлсэн олон залуу байгаа аж. Долоо хоногт 40 гаруй хүн гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор ял аваад ирдэг байна. Бүр 30 хүн хорих ёстой камерт 98 хүн хоригджээ. Өчигдрийн байдлаар таван камерт тус бүртээ 50 гаруй хүн хоригдож байгаа аж. Алба хаагч нарын хэлж байгаагаар шинэ хууль ямар хатуу болчихсон гэдгийг залуус ерөөсөө мэдэхгүй байгаа гэнэ. Шинээр батлагдсан хуулийн талаар ойлголт мэдлэг тааруу байгаагаас болж баривчлах ялаар шийтгүүлж байна. Хуулийн талаар олон нийтэд маш тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй гэдгийг тэд онцолж байв.

С.МӨНХЗОРИГ: ЭХНЭРЭЭНЭГ УДАА АЛГАДААД Л 25 ХОНОГИЙН БАРИВЧИЛГААНД ЯВЧИХЛАА

Эхнэртээ агсан тавиад 25 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн С.Мөнхзоригтой уулзаж ярилцлаа.


-Яагаад баривчлах ялаар шийтгүүлчихсэн юм бэ. гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хууль батлагдсан гэдгийг мэдэж байсан уу?

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль батлагдсан гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсныг санаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр ойр дотны хүмүүстээ байнга агсан согтуу тавьдаг, сэтгэл зүйгээр нь дарамталж, зодож нүдээд биед нь хүнд бэртэл гэмтэл учруулдаг хүмүүс гэсэн ойлголттой байсан. Шинээр батлагдсан хуулийг ч гэсэн эдгээр хүнд зориулсан гэсэн ойлголттой байлаа. Тэгсэн тийм биш юм байна. Яагаад баривчлах ялаар шийтгүүлсэн юм бэ гэхээр манай ажлын ажилтны хүүхдийн даахь үргээх ёслол болсон юм. Үсний найранд ажлынхантайгаа ороод архиар шахуулаад согтсон. Гэхдээ өөрийгөө удирдах чадвартай байсан. Тэгээд найрнаасаа гараад шууд гэртээ харьсан юм. Гэрийнхээ хаалгыг тогштол онгойлгож өгөхгүй нэлээд удсан. Орцонд зөндөө удаан зогсоод бухимдаад эхнэртэйгээ муудалцсан. Гэртээ хашгирч байгаад эхнэрээ алгадчихсан. Удалгүй бид хоёр эвлэрээд унтаад өгсөн. Маргааш нь ажил дээрээ очоод байж байтал цагдаа нар хүрч ирээд шууд 72 цагийн баривчилгаанд явууллаа. Тэгсэн эхнэр өөрийнхөө ээжид намайг согтуу ирээд “Агсан тавьсан, алгадсан” гээд хэлчихсэн юм байна. Хадам ээж цагдаад өргөдөл өгчихсөн байна лээ. Намайг хашраах гэж л өгсөн гэж яриад байгаа. 72 цаг хоригдож байтал шууд шүүх хурал болчихсон. Өмгөөлөгчгүйгээр шүүх хуралд орлоо. Эхнэрээ алгадаж авсан уу гэж асуухаар нь “Тийм ээ” гээд үнэнээ хэлчихсэн юм. Тэгсэн шууд 25 хоног баривчлах ялаар шийтгэсэн. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь баталчихсан. Ингээд л баларч байна.

-Танай гэр бүлийн хүн ирж уулзсан уу?

-Ирж уулзаагүй байна. Манай гэрийнхэн ирсэн. Хадам ээж өргөдлөө буцааж авах гэсэн боловч чадаагүй гэсэн. Шинэ хуулиар өргөдөл өгсөн л бол гомдлоо буцаан авах боломжгүйгээр шийдчихсэн байна лээ. Цагдаа нарын хэлж байгаагаар өмнө нь нөхөр нь согтуу ирээд эхнэр, хүүхдээ зодоод байдаг байсан. Нүдийг нь булуу болтол цохичихсон. Хамаг бие нь хөх няц болчихсон байдаг. Цагдаа нарт өргөдөл гаргаад өгдөг. Хуулийнхан саатуулсны дараа гэрийнхэн нь өргөдлөө буцаая гээд татчихаар нөгөө нөхөр батлан даалтад гараад эхнэрээ дахин зодоод байдаг байсан гэсэн. Үүнийг таслан зогсоохын тулд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, өргөдөл гомдол цагдаад гаргасан л бол шууд баривчлах ялаар шийтгүүлж байна. Өргөдлөө эргүүлэн татаж аваад гомдолгүй гэсэн гарын үсэг зураад баривчилгаанаас чөлөөлөх ямар ч боломжгүй болчихжээ. Хуулиараа баривчлах ялаар нэг удаа шийтгэнэ. Дахиж гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой зөрчил гаргавал шууд Эрүүгийн хэрэг үүсгээд 2-5 жилийн хорих ялаар шийтгүүлэх юм байна. Надтай хамт 90 гаруй хүн хоригдож байна. Хуулийн заалтыг амьдралд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан байна гэж хоригдож байгаа залуус хэлж байна. Мөн гэр бүл салалт үүнээс болж үүсч байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхэлсэн хуулиар их олон хүн шийтгүүлсэн байна лээ. Алба хаагч нарын хэлж байгаагаар энэ хуулиас болж олон гэр бүл салж, хүүхдүүд өнчирч байна гэж ярьж байна лээ” гэв.

ХҮҮХДИЙНХЭЭ ГЭРИЙН ДААЛГАВРЫГ НЬ ХИЙЛГЭХДЭЭ ЦОХИСОН ЭЭЖИД 14 ХОНОГИЙН ХОРИХ ЯЛ ӨГЧЭЭ

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулиар хэрхэн шийтгүүлж байгаа талаар асууж тодрууллаа. Сонгинохайрхан дүүргээс 40 гаруй настай нэгэн эмэгтэй 14 хоногийн баривчлах ялаар шийтгүүлээд иржээ. Тэр эмэгтэйн хүүхэд гэрийнхээ даалгаврыг хийхгүй гадуур тэнээд байсан гэнэ. Багш нь ээжид нь сурлагадаа муудаад байгаа гэдгийг хэлсэн байна. Ингээд гэрийн даалгаврыг нь хийлгэж байсан ээж уурандаа хүүхдээ цохиод авсан аж. Гэтэл хүүхэд нь цагдаа дуудаад өгчихсөн аж. Ингээд л гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн үзэж хорих ялаар шийтгэжээ. Мөн 17 настай хүүхэд хоригдож байгаа гэнэ. Сургуулийнх нь хонхны баяр болох гэж байгаатай холбоотойгоор ангийн хүүхдүүд нь 30 мянган төгрөг хураажээ. Тэгээд аав, ээжээсээ 30 мянган төгрөг нэхсэн байна. Үүнээс болж аавтайгаа муудалцаж аавыгаа цохиод авчээ. Ингээд цагдаа дуудаж, 14 хоног сатуулах ялаар шийтгүүлсэн аж.

ГАДААДАД БАЙГАА ЭХНЭР НЬ НӨХРӨӨ БАРИВЧЛУУЛЖЭЭ

Шведэд амьдарч байгаа Батсүрэн гэх эмэгтэй Нийслэлийн шуурхай удирдлагын төвд гомдол гаргасан байна. “Манай нөхөр гэртээ агсан согтуу тавиад байна. Над руу утасдаж, ална гээд дарамтлаад байна. Манайд очоод юу болж байгааг мэдээд өгөөч” гэсэн хүсэлт гаргажээ. Цагдаа нар гэрт нь очиж шалгаад эхнэрээ айлган сүрдүүлж дарамталсан гэх үндэслэлээр шүүх рүү хэргийг нь шилжүүлсэн байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс нөхөрт нь 25 хоногийн баривчлах ял оноожээ.

ЭХНЭРИЙНХЭЭ ӨӨР ХҮНТЭЙ УУЛЗАЖ БАЙГААГ ГАР УТСАН ДЭЭРЭЭ БИЧЭЭД ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН БАЙНА

Цагдан хорих төвийн ажилтнуудын хэлж байгаагаар сонин тохиолдлоор баригдсан хэд хэдэн хүн байгаа гэнэ. Эхнэр нь ажлынхантайгаа гадуур гарч байгааг мэдэхээр фэйсбүүк хаяг руу нь Батсугар гэх залуу орсон байна. Ажлынхантайгаа хоорондоо бичилцсэн мессэжийг уншиж байгаад наргиж байгаа газар нь яваад очсон юм байх. Тэгээд эхнэрийнхээ ажлынхантай муудалцаж байгаад эргүүлийн цагдаад баригдаж эрүүлжүүлэгджээ. Маргааш нь хорооны цагдаа байцаалт авч, эхнэрийнхээ байгаа газрыг яаж олж очсон талаар асуусан гэнэ. Мань эр ч фэйсбүүк хаягаар нь орж мэдсэн гэдгээ мэдүүлжээ. Тэгэхэд эхнэрээ хууль бусаар тагнасан гэх үндэслэлээр 30 хоногийн баривчлах ял оноочихсон байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүний нууцад халдаж, тагнах нь хууль зөрчсөн ноцтой асуудал болж байгаа гэнэ. Мөн эхнэрийгээ өөр хүнтэй уулзаж, нялуурч байгаа бичлэгийг хийсэн залуу мөн л 25 хоног саатуулагджээ. Удахгүй цагдан хорих төвөөс суллагдах гэж байгаа гэсэн. Түүнчлэн Нийслэлийн шуурхай удирдлагын төвд “Манай нөхөр уурлаж, зодоод байна” гэсэн дуудлага иржээ. Цагдаа нар дуудлагын дагуу шалгалт хийж, Жаргалсайхан гэх залууг саатуулсан байна. Хэргийг шалгаж байгаа цагдаад “Манай эхнэр өөр хүнтэй явалдаад байсан юм. Худлаа гэвэл бичлэг нь энэ байна” гээд гар утсан дээрх бичлэгээ үзүүлсэн гэнэ. Гэтэл хууль бусаар бусдыг тагнаж чагнан гүйцэтгэх ажиллагаа хийсэн байна гэх үндэслэлээр буруутгаж шийтгүүлсэн аж.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэ хуулиар эрчүүд ингэж л баларч байна. Шинэ хуульд ямар зүйл заалт байгаа, ямар үйлдэл гаргавал хорих ялаар шийтгүүлэх вэ гэдгийг залуус мэдэхгүй байгаагаас үүдэн баривчлагдаж байна. Мөн ихэнх нь ажлаасаа халагдаж, гэр бүлээсээ салж байна. Ямар ч хууль сайн муу талтай байдаг. Хэдийгээр гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож, хаалганы цаана хүүхдээ, эхнэрээ зодож, дарамталж, амь насыг нь хөнөөх онц ноцтой гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадаж байгаа ч олон гэр бүл үл ойлголцох байдалд хүрч, зарим талаар гэр бүлийн ариун нандин харилцаанд сэв суулгаж байгааг хэлэх хүн олон байна. Хамгийн харамсалтай нь гэр бүл салалтын золиос нь хүүхэд болж байна.

Categories
мэдээ спорт

“Унаганууд” 10 оноотой болж “Хүрхрээ үндэсний лиг”-г орхиж буй эхний баг болов

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” брэндтэй хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 16-р тойргийн эхний тоглолт өчигдөр явагдлаа. Үлдсэн хоёр тоглолтдоо хожоод ч “Хүрхээ үндэсний лиг”-ийн эрхээ авч үлдэхэд хэцүү болоод байсан “Унаганууд”, “Хангарьд”-ыг хүлээн авч тоглосон. “Хангарьд”-ын хувьд медальт байрын төлөө өрсөлдөж байгаа учраас гурван оноо юу юунаас илүү хэрэгтэй байв. Гэсэн ч 90 минутын турш өрсөлдөгчийнхөө хаалганд гоол оруулж чадалгүй хуурай тэнцлээ. Тэгснээр “Унаганууд” 10 оноотой болж “Хүрхрээ үндэсний лиг”-г орхиж буй эхний баг болов. Харин гурван оноо авч чадаагүй “Хангарьд” урдаа байгаа “Атлетик 220”-ийн дээр гарах боломжоо алдлаа. “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 16-р тойргийн үлдсэн дөрвөн тоглолт амралтын өдрүүдээр МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Тус тоглолтуудыг та бүхэн цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж сонирхохоос гадна NTV, Mycujoo.tv-ээр шууд хүлээн авч үзэх боломжтой.

Categories
мэдээ эдийн-засаг

27 компанийн 315,136 хувьцаа арилжжээ

Image result for хөрөнгийн бирж

2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 315,136 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Шарын гол’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.45 хувиар өссөн бол ‘Ариг гал” компанийн ханш хамгийн өндөр буюу 14.98 хувиар уналаа.

Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1027.63 нэгж болж 2.66 хувиар өссөн бол ТОП20 индекс оны эхнээс 44.5 хувь өсч 17,736,35 нэгж болсон нь 2013 оны 1-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ 1,962,321,174,403 төгрөг боллоо.

Categories
мэдээ спорт

Манай чөлөөт бөхийн есөн тамирчин цэргийн ДАШТ-д оролцохоор мордлоо

2017 оны чөлөөт бөхийн цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-23-нд Литвын Клейпеда хотод болно. 32 дахь удаагийн тэмцээнд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны есөн тамирчин оролцохоор өчигдөр эх орноосоо морджээ.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд спортын мастер Г.Ханбүргэд, 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Г.Отгонжаргал, 55 кг-д ОУХМ Б.Болор-Эрдэнэ, 58 кг-д спортын мастер Э.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү, 63 кг-д ОУХМ П.Орхон, 69 кг-д спортын мастер П.Сүрэн, 75 кг-д спортын мастер П.Номин-Эрдэнэ нар зодоглоно.

Монгол Улсын “арми”-ийн тамирчид хамгийн сүүлд 2014 онд оролцоход гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, ОУХМ Н.Лхамгармаа, О.Үйтүмэн нар цэргийн дэлхийн аварга болж байжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл өгнө

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр 10.30 цагаас МҮОНРТ-ийн “Ярилцъя” шууд нэвтрүүлэгт оролцох гэж буйгаа твиттер хуудсаараа мэдэгдлээ. Ерөнхийлөгчийн зүгээс ОХУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн мэдээлэл, одоо улс төрд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэхийг нь олон нийт хүлээж байсан. Эдгээр хүлээлт үүсгэсэн асуудлуудад тайлбар хийх нь тодорхой болов уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт 16 хэм дулаан байна

Image result for Улаанбаатарт 16 хэм дулаан байна

Малчид, тариаланчид, иргэдийн анхааралд:

Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр сулхан цочир хүйтрэх тул ил задгай төмс, хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг анхааруулж байна.

2017 оны 09 дүгээр сарын 15-ны 20 цагаас 09 дүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө сэрүүсч 0-2 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 15-17 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө бүх нутгаар 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө бүх нутгаар 18-23 градус дулаан байна.

2017 оны 09 дүгээр сарын 17-ноос 09 дүгээр сарын 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв:

17-нд Хөвсгөлийн уулс болон Халх голын саваар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-нд нутгийн зүүн хагаст, 20-нд нутгийн баруун хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 18-19-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн. Бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж байна

Image result for МАН-ын бүлэг

Одоогийн байдлаар дараагийн Ерөнхий сайд хэн байх, Засгийн газрын гишүүдийг хэрхэн бүрдүүлэх тухай асуудал яригдаж байгаа билээ. МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 13-нд хуралдаж, Бага хурлаа есдүгээр сарын 25-нд хийхээр болсон.

Бүлгийн хуралдаанаар намын дотоод асуудал хэлэлцэж байна гэж эх сурвалж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруулын номын баяр боллоо

“Өдрийн сонин”-ны сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруулын

“Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Давхардаваагийн Гансаруул өнөөдөр “Цоохор Майлзын” түүх номын баяраа “Аз хур” номын их дэлгүүрт хийлээ. Энэ нь түүний уран бүтээлийн дөрөв дэх ном билээ. Номын баярт “Өдрийн сонин”-ы албаны дарга нар болон сэтгүүлчид, яруу найрагчид, түүний найз нөхөд, ах эгч дүү нарын төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа. Мөн хамгийн хүндтэй зочдын нэг нь Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч, боксын Д.Банди, УИХ-ын гишүүн, Хөдөө аж ахуйн сайд асан Г.Баярсайхан, Д.Гансаруулын арван жилийн ангийн багш нь болон аавынх нь төрсөн дүү зэрэг хүмүүс ирсэн байв. Түүний ангийн багш нь ярихдаа “Манай Д.Гансаруул сурлагатай, авьяастай, зурдаг, шүлэг бичдэг, гоё дуулдаг. Ангийн дарга, сайн удирдагч манлайлагч хүүхэд байсан. Одоо ч ангийн даргын үүргээ гүйцэтгэж, цагаан сар бүрээр ангийхнаа цуглуулж зохион байгуулаад, багшдаа ирж золгодог. Барагтай бол уурлана гэж байхгүй. Сайхан хөгжилтэй зантай. Аливаа зүйлийн эерэг сайхныг яриад, бусдыгаа хөгжөөчихдөг. Хамгийн шилдэг шавь нарын маань нэг. Шавьдаа улам ихийг хийж бүтээгээрэй гээд ажлын амжилт, аз жаргал сайхан бүхнийг ерөөе” гэлээ.

Сэтгүүлч, яруу найрагч Д.Гансаруул ярихдаа: “Би салбар салбарын олон сайхан ах эгч найз нөхөдтэй. 2009 оноос хойш Өдрийн сонинд тасралтгүй ажиллаж байна. Ярилцлага авсан хүмүүстэйгээ их сайхан найзууд, ах дүү болдог, үргэлж харилцаатай байж, баяр бүрээр баярын мэндчилгээ явуулна… Миний хүндтэй ах нарын нэг бол Банди багш байна, сайд асан Г.Баярсайхан…” гэх зэргээр хүндэт зочдоо танилцуулж байлаа.

“Өдрийн сонин”-ы Тамгын газрын дарга Т.Дашням хамт олноо төлөөлөн үг хэлэхдээ“ Манай “Өдрийн сонин” хамгийн олон уншигч, захиалагчтай, монголын өдөр тутмын топ хэвлэл. Энэ сониноос нэртэй нийтлэлчид төрөн гарсан. Одоогоос есөн жилийн өмнө Д.Гансаруулыг шинээр ажилд орж байхыг санаж байна. Янз бүрийн зүйл зураад суудаг байсан, гоё зураг бүтээл гаргасан байна, энэ авьяасаа мөн улам их хөгжүүлээрэй. Би түүнийг ажилд ороод, шантарч байхад нь тэсч чадсан нь үлддэг юм шүү. “Өдрийн сонин”-д ажиллахад их тэсвэр тэвчээр, ур чадвар шаардана гэж хэлж байлаа. Одоо манай залуу дунд үеийн төлөөлөл, түүний уран бүтээл, ярилцлага нийтлэл өдөр бүр нийтлэгддэг. Дөрөв дэх номоо өлгийдөн авч байна. Мөн янз бүрийн зохиомжит зураг зурдаг, авьяастай бүсгүй. Энэ бол зөвхөн эхлэл болоогүй байна, дараа 40,50 дахь номынх нь нээлт болох байх. Улам ихийг бүтээн туурвиж, хийж бүтээгээрэй гэж ерөөе. Их амжилт хүсье” гэсэн юм.

Д.Гансаруул мөн ярихдаа “…Хэдхэн сарын өмнө хайрт аав маань бурханы оронд одож миний амьдралд нөхөж баршгүй гарз тохиолдсон юм. Одоогоос гурван сарын өмнө охин нь ном хэвлэдэг юм билүү. Ийм байвал ямар вэ гэж аавдаа үзүүлж байлаа. Аав минь маш их дэмжиж, гоё ном болох юм байна, хэвлэх хэрэгтэй, миний охин мундаг гэж байлаа. Саяхан аав минь миний охин номын баяраа хийгээрэй гэж хэлж байна гэж зүүдлэсэн…” хэмээн ярилаа.

Түүний шинэ номын эхлэл хэсэгт гуниг, харуусал аймшигийн сэдвээр бичсэн шүлэг, зохиолууд байгаа дунд хэсэг рүү хайр дурлал, аз жаргал зэргийг илэрхийлсэн байна. Мөн номын баярт оролцогчид түүний бүтээлийг ихэд онцлог, өвөрмөц, давтагдашгүй сонирхолтой сайхан байна хэмээн дүгнэж, Сайд асан Г.Баярсайхан “Д.Гансаруулын өвөрмөц уран бүтээлүүдийг унших дуртай. Их сайн яруу найрагч, сайхан уран бүтээлч гэж үнэлж, хүндэтгэдэг” гэж ярилаа. Номын баярт дуучид ирж, Морин хуурын аялгуу, Гангараа, Хүний заяа болон поп опера дуугаар ая барилаа.

Түүний уран бүтээлийн дээжээс:

Хана их гоё
Хадаасаар хамаагүй зурж болдог
Гэхдээ баллуурдаж болдоггүй болохоор
Болгоомжтой зурах хэрэгтэй
Хайртай хүнээ үхүүлж ч зурж болдог
Хааяа бас амилуулаад ярилцаж ч болно
Нарыг зураад гараа ээн дулаацаж болно
Сарыг ч бас зураад
Тогоон дээр нь цай чанаж болно.
Хана их гоё
Харин заримдаа эмч нар
Бүгдийг нь хар будгаар будчихдаг
Битгий ингэ гээд
Хоёр гарыг минь хүлчихдэг юм
Сэтгэцийн энэ эмнэлгээс гарвал
Түүнийхээ байшингийн дээврийг
Сар, оддоор дүүргэж өгнө өө.

Н.ГАНЧИМЭГ