Categories
мэдээ эдийн-засаг

ОУВС Монгол Улсын шинэ Засгийн газартай хамтран ажиллана

Засгийн газрыг огцруулсантай холбогдуулан Олон улсын валютын сан /ОУВС/ Монгол Улсад хэрэгжүүлж байсан хөтөлбөрөө зогсоосон гэх мэдээлэл цацагдах болсон. Энэхүү мэдээллийг үгүйсгэж, ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Хөтөлбөр зогсох магадлал, эрсдэл огт харагдахгүй байна” гэж мэдэгдээд, одоо хэрэгжиж буй хөтөлбөрийн үр дүн сайн гарч байгааг онцолсон юм.

Олон улсын валютын сан хөтөлбөрийн хэрэгжилтдээ улирал тутам үнэлгээ хийж, түүнийгээ захирлуудын зөвлөлдөө танилцуулдаг аж. Монгол Улсын Засгийн газар огцорсонтой холбоотойгоор есдүгээр сарын сүүлээр хийгдэх ёстой байсан үнэлгээний хэлэлцүүлгийг дараагийн Засгийн газар байгуулагдах хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлсэн бодлогын зорилтуудыг шинэ Ерөнхий сайд, Сангийн сайд дэмжиж буйг албан ёсоор мэдэгдэх ёстой гэж тэд үзжээ. Мөн хөтөлбөрийг цаашид амжилттай хэрэгжүүлэх талаар шинэ Засгийн газартай ярилцах хэрэгтэйг онцолж байна.

ОУВС-гийн суурин төлөөлөгч Нэйл Сакер “Хөтөлбөр өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байгаа. Тиймээс хөтөлбөр зогсох эрсдэл харагдахгүй байна. Харин ч Монгол Улс хөтөлбөрийн хүрээнд тохирсоноос илүү өндөр үр дүнд хүрч чадаж байгаа. Макро эдийн засгийн гүйцэтгэлийн үр дүн их сайн гарсан. Засгийн газраас бүтцийн шинэчлэлийн арга хэмжээнүүдээ эхнээс нь хэрэгжүүлээд явж байна. Одоо эхлэх намрын чуулганаар үүнтэй холбоотой хэд хэдэн хууль эрх зүйн баримт бичгийн төслүүд орж, хэлэлцэгдэх учиртай. Тэгэхлээр одоогоор бүх зүйл эерэг гэж хэлж болно. Хэрвээ харилцан тохиролцсон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлээгүй бол ОУВС-гийн Захирлуудын зөвлөлөөс учир шалтгааныг нь тодруулж, шаардлагатай бол хөтөлбөрийг зогсоодог. Гэхдээ Монгол Улсын хувьд ийм зүйл болохгүй гэж бодож байна” гэв.

Тэрчлэн, Монголыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Мата албан тушаал буурсан гэдэг ташаа мэдээлэл. Тэрбээр удирдах албан тушаалд дэвшиж, Азийн эдийн засагт судалгаа шинжилгээ хийдэг хэлтсийг удирдах болсон. Тодруулбал, ОУВС-гийн ажилтан нэг улсад гурав орчим жилийн хугацаанд ажилладаг дотоод журамтай гэлээ. Энэ журмын дагуу Коши Матай Монгол Улстай ажиллах хугацаа нь дууссан байна. Ингээд байгууллагын тогтсон дүрмийн дагуу Коши Мата өөр ажилд шилжсэн юм байна.

ОУВС-тай тохирсон хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрын боловсруулсан эдийн засгийг сэргээх хөтөлбөр дээр суурилсан. Цаашдаа Засгийн газрын бодлогын байр суурь хэвээрээ үргэлжилнэ гэдэгт Нэйл Сакер итгэлтэй байна. Мөн шинээр томилогдох Ерөнхий сайд, Сангийн сайдтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ ОУВС-гийн суурин төлөөлөгч мэдэгдлээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Хатгалгааны эсрэг вакцин хийж эхэллээ

Related image

Хүйтэн сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн эмнэлэгт хийж байна. Вакцины эхний тунг хоёр сартай хүүхдэд, хоёр дахь тунг дөрвөн сартайд, гурав дахь тунг есөн сартайд хийнэ.

Энэ вакцинд хамрагдсанаар тухайн өвчний эсрэг 90-ээс дээш хувийн дархлаа тогтодог гэнэ. Вакцин нь 4-5 жилийн хугацаанд үйлчилгээ үзүүлэх заалттай аж.

Categories
мэдээ эдийн-засаг

​Чуулганаар хэлэлцсэний дараа хүүхдийн мөнгө олгоно

Image result for Чуулганаар хэлэлцсэний дараа хүүхдийн мөнгө олгоно

Олон улсын валютын сангаас тавьсан шаардлагын дагуу хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох шийдвэр гарсан. Энэ дагуу он дуустал олгох хүүхдийн мөнгийг төсөвт суулгаад басан аж. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хүүхэд бүрт олгохоор болж, өмнө нь төсөвт суулгасан мөнгийг тарааж дуусгажээ. Үүнээс болж есдүгээр сарын хүүхдийн мөнгө олгох санхүүжилтгүй болсон

Энэ сарын хүүхдийн мөнгийг олгохын тулд 110 тэрбум төгрөг шаардлагатай гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлсэн. Тэрхүү санхүүжилтийг аравдугаар сард хуралдах УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэж, баталсны дараа хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох аж.

Categories
мэдээ улс-төр

Яамдын тоог хоёроор нэмж, бүх сайд “давхар дээл”-тэй байхаар тохирчээ

Image result for Засгийн газарМАН-ын Удирдах зөвлөлийн хуралдааны дараа эв эеэ хичээх талаар ярилцсан, асуудлууд дээрээ зарчмын байр сууриа нэгтгэж чадсан гэх ерөнхий мэдээлэл хэвлэлийнхэнд өгөөд өнгөрсөн. Гэвч бодит байдал дээр нэг талаас Бага хурлаа 25-нд хийж, намрын чуулганаар шинэ бүтцээ ярих санал, нөгөө талаас УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж яаралтай танхимаа бүрдүүлэх санал дэвшүүлжээ. Хуралдаанд М.Энхболдын талаас Д.Тэрбишдагва, Ц.Сандуй нар ирээгүй тул ердөө нэг хүний саналаар тэд илүүрхэж, бүтцээ намрын чуулганаар хэлэлцүүлэхээр болсон аж.

Бүлгийн хуралдаааны тухайд, Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барьсны дараа хоёр өдөр дараалан хуралдсан ч нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй. Үүнээс хойш хоёр ч удаа бүлэг зарлагдах асуудал яригдсан боловч тал талдаа гэдийгээд, хуралдаа ирээгүй билээ. Харин энэ удаагийн бүлгийн хуралдааны өмнөх өдөр эрх баригч хагарсан талууд Төрийн ордонд хэсэг бусгаараа уулзаж, өрөө өрөөнд хундага харшуулаад амжсан. Улмаар бүлгээс мэдээлэл хийхдээ “Эв нэгдэлтэй бай талаар ярилцлаа” гэж тодотгов.

ЯАМДЫН ТООГ ХОЁРООР НЭМЭХ АСУУДАЛ ЯРИГДЖЭЭ-

Дараачийн анхаарал татаж байгаа асуудал бол хэн хэн сайд болох бэ. У.Хүрэлсүхийн талаас өгч буй мэдээллээр бол, гарын үсэг идэвхтэй цуглуулсан залууст бялуу хуваалт төдийлөн ногдохгүй. Н.Учрал гишүүнийг сайд болно гэсэн шуум тарж байгаа ч түүний гол амбиц НАМЗХ. Нэгэн үеэс Н.Номтойбаяр тэргүүтэнтэй үзэлцээд,холбоогоо алдсан хор шар нь одоо ч арилаагүй явах талтай. Нэмэрлэхэд, залуу гишүүд сайд болохгүй гээд хэвлэлийнхэнд ам алдчихсан тул суудалд санаархаж гэмээнэ, баахан муу нэр зүүсэн байдалтайгаар ажлаа эхлүүлэх шаардлагатай тулгарах юм.

Гэвч гарын үсэг зурахдаа нэлээдгүй үнэд орж, эргэлзэж тээнэгэлзсэн гишүүд бий. Тэдний дунд сайдын суудлын тоо яригдсан нь ч тодорхой. Мөнхүү М.Энхболдын зүгээс бүх сайдын суудлаа зүгээр өгчихгүй. Хэд хэдэн сайдыг хэвээр үлдээх асуудал яригдаж, тохиролцоонд хүрсэн гэх мэдээлэл явж байна. Ийм байдлаар аль аль талаа гомдоочихгүй бялуу хуваах менежерийн нарийн мэдрэмжээр бол яамдын тоо хүрэлцэхгүйд хүрээд байгаа аж.

Үргэлжлэлийг medee.mn сайтаас уншина уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын даргад ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээв

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод Ээлжит бус чуулган яаралтай хуралдуулах тухай албан бичиг илгээв.

Уг албан бичигт “Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган хуралдаж Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулснаас хойш найм хоног өнгөрлөө.

Намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэж эхлэх зэрэг хариуцлагатай цаг үед Монгол Улс үүрэг гүйцэтгэгч Засгийн газартай байгаа нь төрийн ажил цалгардах, нийгэм, эдийн засагт сөрөг үр дагавар авчрах тул ээлжит бус чуулганыг нэн даруй хуралдуулж шинэ Ерөнхий сайдыг томилж, Засгийн газрыг эмхлэн байгуулах шаардлагатай байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16,3-т тус тус заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг нэн даруй буюу 2017 оны 9 дүгээр сарын 18-наас 22-ны өдрүүдэд хуралдуулах саналтай байна.

Аль нэг намын дотоод ажил, асуудлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын ажил саатах учиргүй тул дурьдсан хугацаанд ээлжит бус чуулганыг товлон зарлана уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга” гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сатог хүлээн авч уулзлаа

Зураг

Ерөнхийлөгч Х.Баттулга ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сатог өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гаас гаргасан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгааны дэлгэрэнгүй тайланг танилцуулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга саяхан ОХУ-ын Владивосток хотод болсон Дорны эдийн засгийн чуулганы үеэр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ болон JBIC банкны захиралтай уулзсан талаар дурдаад бүс нутагтаа хөгжлийн төлөө хамтдаа явах тухай энэ үеэр ярилцсан гэлээ. Иймээс ЖАЙКА-гийн гаргасан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн нэгдсэн судалгаа цаг үеэ олсныг тэмдэглэв. Энэ судалгааг 2015 оны 2 дугаар сараас эхлэн бүтэн нэг жилийн хугацаанд хийжээ.

Судалгааг хоёр үндсэн шалтгаанаар хийсэн байна.

Нэгд, Улаанбаатарт хүн ам, үйлдвэрлэл хэт төвлөрч хот хөдөөгийн ялгаа их болсон.

Хоёрт, Монголын эдийн засаг уул уурхайд тулгуурлах болсон. Иймд үйлдвэрлэлийн бусад салбарыг хөгжүүлэх нь зүйтэй гэсэн үндэслэлээр судалгаа хийжээ. Монгол Улсыг аж үйлдвэрийн коридор хэлбэрээр хөгжүүлэх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлэн судалгаа хийснээ ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Мүцүми Сато энэ үеэр танилцууллаа.

Босоо тэнхлэгийг аж үйлдвэрийн, хэвтээ тэнхлэгийг ногоон хөгжлийн коридор болгон хөгжүүлэх нь үр нөлөөтэй гэсэн судалгааг ЖАЙКА-гаас хийсэн гэдгийг тэрээр уулзалтад оролцогчдод танилцуулсан юм.

Үүнийг ажил хэрэг болгон хэрэгжүүлэх асуудалд Япон Улсын ЭСЯ, ЖАЙКА, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хамтран анхаарал хандуулж, Засгийн газрыг татан оролцуулах, мөн хувийн хэвшлийг оролцуулах нь зүйтэй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлж байлаа.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Тамгын газрын дэд дарга Б.Саруул, Стратеги судлалын хүрээлэнгийн захирал Д.Энхбайгаль нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Categories
гадаад мэдээ

Шинээр сонгогдсон Буриадын төрийн тэргүүн Алексей Цыденов үнэмлэхээ гардан авчээ

ЗурагБуриадын шинээр сонгогдсон төрийн тэргүүн Алексей Цыденов сонгуульд ялсан болохыг нотлох үнэмлэхээ гардан авчээ. Уг баримт бичгийг гардуулах ёслол баасан гарагт тус бүгд найрамдах улсын сонгуулийн комиссийн байранд болсон байна.

“Сонгуулийн кампанит ажлын төгсгөл процедур бол Буриадын төрийн тэргүүний албан тушаалд нэр дэвшигч, тус улсын сонгогчдын шинээр сонгосон Цыденов Алексей Самбуевич-д сонгуульд ялалт байгуулсан тухай зохих үнэмлэхийг гардуулах явдал юм” хэмээн бүс нутгийн сонгуулийн хорооны дарга Дмитрий Ивайловский уг баримт бичгийг гардуулах үеэрээ хэлжээ.

Мөн тэрбээр, “Буриадын төрийн тэргүүний сонгууль амжилттай болж, үр дүн нь хүчинтэй болсныг хүлээн зөвшөөрсөн” гэдгийг онцлон дурджээ.

А.Цыденов өөрийг нь дэмжин сонгосон сонгогч олондоо талархаж байгаагаа илэрхийлж, сонгуулийн хорооны ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. “Иргэд намайг тодорхой үр дүн гаргана гэж итгэж найдан сонгосон гэж би ойлгож байна. Өндөр итгэл үзүүлж байгаа нь надад маш их хариуцлагыг оногдуулж байна. Одоо хурдтай ажиллах хэрэгтэй байна, иймд бид засагтайгаа гар нийлэн ажиллана гэж бодож байна” гэж А.Цыденов хэлжээ.

Буриадын төрийн тэргүүний шууд сонгууль 15 жил завсарласны эцэст энэ оны 9 дүгээр сарын 10-нд явагдсан юм. Төрийн өндөр албан тушаалд “Оросын коммунист нам”-аас Батодалай Багдаев, Оросын либерал ардчилсан намын Буриадын бүс нутгийн салбарын зохицуулагч Сергей Дорош мөн Буриад улсбн төрийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч Алексей Цыденов нар нэр дэвшин өрсөлджээ.

А.Цыденовын төлөө 260 028 сонгогч буюу нийт сонгогчдын 87,43 хувь нь саналаа өгчээ. Буриадын төрийн тэргүүний сонгуулийн ирц 41,6 хувьтай байсан байна. Тус улсын шинээр сонгогдсон төрийн тэргүүний тангараг өргөх ёслол 9 дүгээр сарын 22-ны өдөр Улаан Үүд хотод болох юм.

Categories
мэдээ нийгэм

​“Хатан Туулаа хайрлая” их цэвэрлэгээг хийж байна гэв

Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо”-ноос өнөөдөр “Туул гол-Улаанчулуутын хогийн цэг биш” уриан дор “Хатан Туулаа хайрлая” их цэвэрлэгээ зохион байгуулахаар болсон байна. Аяны хүрээнд такси үйлчилгээ үзүүлдэг долоон байгууллагын 100 таксины цуваа өглөөний 09:00 цагаас Д.Сүхбаатарын талбайг тойрон Туул голын ойролцоохыг цэвэрлэж байгаа аж.

Энэхүү цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс эхлэсэн бөгөөд байгаль дэлхийгээ хайрлан, хог хаяхгүй байхыг хувь хүн, албан байгууллагуудад уриаллаа.

Categories
мэдээ соёл-урлаг

​Соёл урлагийн ажилтны өдөр тохиов

Манай улсад соёл урлагийн байгууллагын ажилтны өдрийг 1993 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж байна. Ингээд эдүгээ 24 дахь жилтэйгээ золгож байгаа аж.

Монгол Улсын засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-ын 4.1.27 дугаар заалтын дагуу жил бүрийн есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдөр “Соёл урлагийн ажилтны өдөр”-ийг хүндэтгэн тэмдэглэсээр иржээ.

Categories
мэдээ нийгэм

​108 ганжуур эргэх ёслол болж байна

Дашчойлин хийдээс өнөөдөр Хүрээ Майдар бурхны сүншгийн ажлын хүрээнд 108 ганжуур эргэх ёслол үйлдэн, гороолж байна. Майдар бурхны сүншигт залах Ганжуур, Данжуур судруудыг тус хийдээс өмнө нь зохих журмын дагуу авсан сүсэгтэн олон өөрсдийн судар дотор гэр бүл, ойр дотны хүмүүсийн нэрийг бичиж үлдээсэн байдаг бөгөөд тэдгээр судрыг ийн Майдар бурхан дотор сүншиг болгон мөнхлөн залж байгаа ажээ.

Зүүн хүрээ Дашчойлин хийдийн тамгын лам Ц.Алтанхүү “Майдар бурхныг бүтээх, сүншиг, дуганы ажлыг хийхдээ хуучин Майдар бурхныг бүтээхдээ тэмдэглэн үлдээсэн гол номлолуудыг барьж гүйцэтгэж байна. Сүншгийн ажлын явцад 108 Ганжуур, 10 Данжуур судрыг өргөн зална. Анх майдар бурхныг бүтээж байхад ард иргэд бүгд оролцож байсан. Учир нь Майдар бурхан өөрөө ирээдүйн бурхан. Тиймээс ирээдүйн сайн сайхныг бэлгэдэж сүсэгтэн олон бүгд энэхүү сайн үйлсэд нэгдэхийг уриалж байгаа юм” гэв.

Ганжуур, Данжуур эргэх ёслолыг үйлдэхдээ хуучин хүрээнд байсан 30 аймгийн сууринг эргэж, Дашчойлин хийдээс эхлэн дөрвөн км замыг нар зөв тойрон гороолж байна.