Categories
мэдээ нийгэм

Идлэг шонхрын тоог өсгөх цогц төлөвлөгөө боловсруулжээ

Идлэг шонхрын тоог өсгөх цогц төлөвлөгөө боловсруулжээ

Идлэг шонхрын тоо толгой сүүлийн жилүүдэд эрс цөөрчээ. Тодруулбал, эн сарын эхээр Кыргыз Улсад болсон Олон улсын шувуулахуйн болон идлэг шонхрын хурлын үеэр мэргэжилтнүүд “Сүүлийн хоёр жилд дэлхийн идлэг шонхрын тоо 40 орчим хувиар буурсан” гэж мэдээлжээ. Үүний гол шалтгаан нь хоол тэжээлийн хомсдол гэнэ.

Шонхор өвсөн тэжээлт мэрэгчид, жижиг шувууд, шавьж зэргээр хооллодог. Үүнтэй холбоотойгоор Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэргэжилтнүүд болон шувуу судлаачид идлэг шонхрын тоо толгойг өсгөх, зүй зохистой ашиглах гарцыг судалж, 2018 он гэхэд цогц төлөвлөгөө боловсруулахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Прокурорууд сургалтад хамрагдлаа

Монгол Улсын Ерөнхий Прокурорийн орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Г.Эрдэнэбатийн баталсан хөтөлбөрийн дагуу Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн прокуроруудын дотоод сургалтыг энэ сарын 14-15-ны өдрүүдэд буюу өчигдөр, өнөөдөр зохион байгуулан явуулж дуусчээ. Уг сургалтанд Монгол Улсын багшийн их сургуулийн заах арга зүйн танхимийн багш нар “Орчин үеийн суралцахуйн чиг хандлага”, “Сургалтанд сургалтын идэвхитэй аргуудыг хэрэглэх нь”, ” Насанд хүрэгчдийн суралцахуйн онцлог”, “Харилцааны сэтгэл зүй” сэдвүүдээр хичээл заасан байна. Сургалтанд Улсын Ерөнхий Прокурорын орлогч Г.Эрдэнэбат оролцож сургалтын үр дүн, сургалтыг төлөвлөх, зохион байгуулахад анхаарах асуудлуудаар прокуроруудад заавар зөвлөгөө өгөн харилцан санал солилцож, цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар үүрэг, чиглэл өгчээ. Мөн уг сургалтаар Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн хяналтын прокурор Х.Батчимэг болон тус төвийн сургагч багш нарын заан явуулдаг хичээлийн хөтөлбөрийг хэлэлцэж, хичээлийн хөтөлбөрүүдийг шинэчлэн загвар модул, боловсруулж гаргахаар болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн 40 жилийн ой тохиолоо

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн түүхт 40 жилийн ойн баярыг 2017 оны 09 дүгээр сарын 08-15-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. Арга хэмжээний үеэр албан үүргээ нэр төртэй биелүүлж, үүрэгт ажилдаа амжилт гаргасан албан хаагчдыг салбарын шагналаар шагнаж урамшуулжээ. Мөн баярын жагсаал, урлаг, уран сайхны арга хэмжээзохион байгуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

”Эрдэнэс-Тавантолгой” компани 100 мянган тонн коксжих нүүрс худалдана

Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрс худалдан авах нээлттэй тендер зарлажээ. Тус компанийн мэдэгдэлд “ Энэхүү сонгон шалгаруулалт нь компаниудаас ирүүлсэн үнийн санал, нийт худалдан авах нүүрсний хэмжээ, урьдчилгаа төлбөрийн хэмжээ, сар бүрийн худалдан авалтын хэмжээ, болон тээврийн асуудлыг бодитоор хамгийн сайн гүйцэтгэх чадварын талаар дүн шинжилгээ хийж, боломжит давуу нөхцөлтэй санал ирүүлсэн худалдан авагч компанийг сонгоход оршино. “Эрдэнэс тавантолгой” ХК нь Цанхийн уурхайгаас олборлосон дор дурдсан чанар бүхий 100,000 тонн коксжих нүүрсийг тонн тутмыг 68.0 ам.доллараас багагүй үнээр борлуулах боломжтой болохыг үүгээр мэдэгдэж байна” хэмээн онцолжээ.

Categories
мэдээ нийгэм

Налайх дүүргийн Прокурорууд сургалтад оролцжээ

Нийслэлийн Налайх дүүргийн Прокурорын газраас тус дүүргийн мэргэжлийн хяналт, татварын хэлтэс болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын болон бусад зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий албан тушаалтнуудад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар сургалт зохион байгуулжээ. Сургалтыг тус дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Ж.Цэцэгмаа удирдан явуулж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг нэг мөр хэрэглэх, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар сургалтад оролцогчдод мэдээлэл өгчээ. Мөн энэ үеэр гарын авлага тарааж, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудаас гаргах эрх зүйн хэлбэрүүдийг Улсын Ерөнхий прокурорын А/54 дугаартай тушаалаар баталсан загварын дагуу үйлдэж хэвших, цаашид хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах талаар чиглэл өгч санал солилцсон байна.

Categories
мэдээ нийгэм

Маршал Ю.Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөлөө

Монголын төр нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 101 жилийн ой тохиож байна. Тэрбээр 1916 оны есдүгээр сарын 17-ны өдөр төрсөн юм. Түүний хөшөөнд цэцэг өргөхөөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Н.Цэрэнбат, Я.Содбаатар болон МАН-ын Удирдах зөвлөлийн ажлын алба, иргэдийн төлөөлөл оролцсон юм.

Э.ЭНХ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

БНСУ-ын Засгийн газраас тэтгэлэг зарлажээ

БНСУ-ын Засгийн газраас 2018 оноос эхлэн суралцах Бакалаврын зэрэг олгох дөрвөн жилийн болон Мэргэжлийн сургалтад хамруулж үнэмлэх олгох хоёр жилийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зарласан байна. Монгол Улсаас бакалаврын зэрэгт мэргэжил, сургууль харгалзахгүйгээр гурван оюутныг БНСУ-с Монгол Улсад суугаа Элчин сайдын яамаар дамжуулан сонгон шалгаруулах юм. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт гаргагчдын материалыг 2017 оны есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 5-ны хооронд Элчин сайдын яамны байранд хүлээн авах ажээ.

Тэтгэлэгт тавих шалгуур

ИРГЭНШИЛ: Өргөдөл гаргагч оюутан өөрөө болон эцэг эх хоёулаа Монгол Улсын харъяат иргэн байна

НАС: 2018 оны гуравдугаар сарын 1-ний байдлаар 25 хүртэлх насны иргэд (1993 оны гуравдугаар сарын 1-нээс хойш төрсөн иргэд)

Боловсролын байдал: 2016 оны наймдугаар сарын 31-ний байдлаар бүрэн дунд боловсролын үнэмлэхээ гардан авсан болон гардан авах гэж байгаа сурагч

Төгсөх ангийн сурагчийн хувьд материал өгөх үедээ төгсөх гэж байгаа тухай тодорхойлолтоо хавсаргаж өгөх бөгөөд төгссөний дараа 2018 оны гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэл бүрэн дунд боловсролын үнэмлэхээ хавсаргаж нөхөн өгөх. Өмнө нь БНСУ-ын Засгийн газрын өөр ямар нэгэн тэтгэлэгт хамрагдаж байгаагүй байх.

ДҮН: Хамгийн сүүлд төгссөн сургуулийн бүх улирлын дүнгийн голч оноо нь (GPA) дараах болзлыг хангасан байна.

  • 4.0 бүрэн онооноос голч дүн 3.49 дээш байх
  • 4.3 бүрэн онооноос голч дүн 3.75 дээш байх
  • 4.5 бүрэн онооноос голч дүн 3.91 дээш байх
  • 100 онооны системтэй бол голч дүн 90-аас дээш оноотой байх
  • Дүнгийн оноог хувилан бодохдоо хавсралт Appendix A. GPA хуваарийг ашиглах

Дээрх болзлыг хангаагүй хүний материалыг шалгуурт тэнцээгүйд тооцно.

Материалд хавсаргаж өгсөн дүнгийн жагсаалтад голч оноог тэмдэглээгүй аль эсвэл GPA аргачлалаар оноог хувилж тооцоход бэрхшээлтэй тохиолдолд тухайн төгссөн сургуулиас авсан албан ёсны тайлбар тодорхойлолтыг хавсаргаж өгнө.

Хүсэлт гаргах маягт болон заавар гарын авлага, сургуулиуд, мэргэжлийн тэнхимүүдийн талаарх мэдээллийг доорх холбоосуудаар орж татаж авна уу.

  • Хоёр жидийн мэргэжлийн сургалтад хамрагдах хүсэлт гаргах
  • Элчин сайдын яамаар дамжуулан бакалаврын тэтгэлэгт хүсэлт гаргах
  • Сургуулиар дамжуулан бакалаврын тэтгэлэгт хүсэлт гаргах

БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцан төгсөгчдийн холбоо/ KGSP-Alumni Mongolia / болон БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн элч нар хамтран уг тэтгэлэгт хүсэлт гаргагчдад зориулсан мэдээлэл олгох семинарийг есдүгээр сарын 21-ний 18:30 цагт “Монгол Шуудан” ХК-ийн 3 давхарт 306 тоотод зохион байгуулна. Семинарын талаар дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг kgspalumnimgl@gmail.com хаягаар авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

100 хүнд нүдний болор солих мэс засал үнэгүй хийнэ

100 хүнд нүдний болор солих мэс засал үнэгүй хийнэ

Нүдний мэс заслын их эмч Б.Төмөрбаатар, УНТЭ болон Канадын “Лаурэл” сантай хамтран энэ сарын 17-оос буюу өнөөдрөөс Говь-Алтай аймагт ажиллах гэнэ. Энэ үеэр иргэд нүдний бүх төрлийн оношилгоо, эмчилгээ үнэгүй хийлгэх боломжтой юм байна.

Түүнчлэн 100 хүнийг нүдний болор солих мэс засалд үнэ төлбөргүй оруулах аж. Эмч нар Шарга, Төгрөг, Тонхил, Дарив, Хөхморьт, Баян-Уул суманд ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Дүүргийн эмнэлгүүд дархлааны вакцин хийж байна

Дүүргийн эмнэлгүүд дархлааны вакцин хийж байнаХүйтэн сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан уушгины хатгалгаа үүсгэдэг 13 хэв шинжийн үүсгэгчийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн эмнэлгүүдэд хийж байна.

Вакцины эхний тунг хоёр сартай хүүхдэд, хоёр дахь тунг дөрвөн сартайд, гурав дахь тунг есөн сартайд хийх бөгөөд вакцинд хамрагдсанаар тухайн өвчний 90-ээс дээш хувийн дархлаа тогтох аж. Вакцин нь 4-5 жилийн хугацаанд үйлчилгээ үзүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм

“Автомат робот-2017” тэмцээн үргэлжилж байна

“Автомат робот-2017” тэмцээн үргэлжилж байна“Автомат робот-2017” тэмцээн өчигдөр Сүхбаатарын талбайд эхэлсэн. Тэмцээнд хүүхдүүд өөрсдийн хийсэн автомат роботыг 4 төрлийн замаар уралдуулдаг бөгөөд энэ удаагийн тэмцээнд 5-20 насны 250 гаруй хүүхэд залуус оролцлоо. Өчигдөр шулуун зам болон робот хөлбөмбөг гэсэн хоёр төрлийн уралдаан зохион байгуулж дүнгээ гаргасан. Өнөөдөр тойрог замын болон шоо цуглуулагч роботын төрлөөр үргэлжилнэ.

Их, дээд сургуулийн оюутнууд болон ЕБС-ийн сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээний энэ удаагийнхыг ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа аж.