Categories
мэдээ нийгэм

Малын гоц халдварт өвчний талаар сургалт боллоо

Малын гоц халдварт өвчний талаар сургалт боллоо

Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага нь мал аж ахуйн салбарын тогтвортой байдал, бүтээмжийг нэмэгдүүлэх гол түлхүүрийг малын хил дамнасан халдварт өвчинтэй тэмцэх мал эмнэлгийн салбарын чадавхийг сайжруулах асуудал гэж тодорхойлон, шүлхий, бог малын мялзан, хонь, ямааны цэцэг зэрэг хил дамнасан гоц халдварт өвчний дэгдэлтийн судалгааг хийх чадавхийг нэн түрүүнд сайжруулах шаардлагатай гэж үзсэн.

Европын холбооны шүлхий өвчинтэй тэмцэх комисс (ЕХШӨТК) нь шүлхий өвчингүй – эрүүл болон голомттой улс орнуудад урьдчилан сэргийлэх, дэгдэлт гарсан тохиолдолд бэлэн байдлыг хангах, тэмцэх сургалтыг зохион байгуулдаг баялаг туршлагатай НҮБ-ын ХХААБ-ын тусгай комисс бөгөөд одоогоор шүлхий өвчний дэгдэлтийн үеийн “Real-Time Training” буюу бодит цаг хугацааны дадлагад суурилсан сургалтыг 60 гаруй улсад зохион байгуулсан байна. ЕХШӨТК малын эмч нарын сургалтад цахим сургалт гэх сургалтын шинэлэг арга техникүүдийг ашиглахаас гадна сургагч бэлтгэхэд ихээхэн ач холбогдол өгдөг.

Тус комиссын зохион байгуулдаг сургалтыг Монгол улсад 2017 оны 09 дүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо төв болон малын хил дамнасан гоц халдварт өвчний идэвхтэй голомттой, эрсдэл өндөртэй аймгуудаас нийт 18 малын эмчийг хамруулан НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр хийлээ. Сургалтаар малын хил дамнасан гоц халдварт өвчний дэгдэлтийн үеийн судалгааг орон нутагт удирдан зохион байгуулах бүсийн сургагч нарыг бэлтгэх замаар малын гоц халдварт өвчинтэй тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх юм. Бэлтгэгдсэн сургагч нар нь сургалтаас олж авсан мэдлэгийг бусдад хэрхэн дамжуулах арга техникт мөн суралцлаа.

Categories
мэдээ нийгэм

​Орон нутгийн эмч нар цус сольж, ихэр охидын амийг аварчээ

Image result for Орон нутгийн эмч нар

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт энэ сарын 14-ний өдөр Баянговь сумын иргэн Ч.Ц нь жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр заалтаар кесар мэс заслаар амаржиж, 2250гр, 2610гр жинтэй ихэр охидтой болжээ. Гэвч ихэр охидод “Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин”-ий улмаас нярайн цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь нас нь эрсдэлтэй байдалд орсон байна. Эмч нар тэднийг аврахын тулд охидын цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээ хийжээ.

Дашрамд дуулгахад, цусыг сольж сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтгах ажилбар бөгөөд орон нутагт, ихрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байгаагаараа ховор тохиолдол, Баянхонгор аймгийн хувьд анхны тохиолдол аж.

Categories
мэдээ нийгэм

​Наян хүүхдийн цэцэрлэг бүрэн ашиглалтанд орлоо

Image result for Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэгХөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх хүүхдийн цэцэрлэг өнөөдөр нээлтээ хийлээ. Засгийн газраас гаргасан ‘Хүүхэд бүр цэцэрлэгт’ хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн зарим яамдууд өөрийн байрандаа ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан цэцэрлэг байгуулж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь уг ажлыг үргэлжлүүлэн 80 хүүхэд хүлээн авах боломжтой цэцэрлэгийг байгуулж бүрэн ашиглалтад орууллаа.

Тус цэцэрлэг 37 дугаар цэцэрлэгийн харьяа бөгөөд бага, дунд гэсэн бүлэгтэй. Нээлтийн үйл ажиллагаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Чингэлтэй дүүргийн засаг дарга Ж.Эрдэнэбат, 37 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Сэлэнгэ болон бусад албаны төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр “Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж буй албан байгууллага бүр дэргэдээ цэцэрлэгтэй болох ажлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үргэлжлүүлж байгаа. Яамны ажилтан, албан хаагчдынхаа нийгмийн нэг чухал асуудлыг шийдвэрлэсэндээ баяртай байна” хэмээн хэллээ

Тус хоёр бүлэгт дөрвөн багш, хоёр туслах ажилтан, хоёр тогооч ажиллана. Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх цэцэрлэгт ойр орчмын Сангийн яам болон байр ашиглалтын нэгдсэн захиргаа зэрэг газруудын ажилчдын хүүхдүүд явах юм байна

Categories
мэдээ нийгэм

​Үр хөндөлт 0,8 хувиар өсчээ

Image result for Үр хөндөлт 0,8 хувиар өсчээ

Өнгөрсөн онд Улсын хэмжээнд 18316 эмэгтэй үр хөндөлт хийлгэсэн статистик мэдээ гарчээ. Энэ нь 2015 онтой харьцуулахад 0.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзэхэд: 20-иос доош насны охид 5.0, 20-34 насны эмэгтэйчүүд 70.7, 35-аас дээш насны эмэгтэйчүүд 24.3 хувийг эзэлж байна.

Хүсээгүй жирэмслэлт, нийгэм эдийн засгийн байдал, ажилгүйдэл, ядуурал, эрт жирэмслэлт нь эмэгтэйчүүд үр хөндөлт хийлгэх үндсэн шалтгаан болдог. Үүнээс үүдэн үр хөндөлт хийлгэсэн эмэгтэйчүүдийн 18 хувь нь өмнө нь төрж байгаагүй охид, бүсгүйчүүд байна.

Үр зулбуулах эм уугаад хүндэрсэн үедээ улсын эмнэлэгт хандсан тохиолдол цөөнгүй гарч байсан. Эм уусан охид, бүсгүйчүүдийн 80 гаруй хувь нь хууль бус, чанар, аюулгүй байдлын баталгаагүй эм худалдаж авсан байдаг аж. Энэ нь хууль бусаар гар дээрээс үр зулбуулах эмийг худалдан борлуулах, эмийн далд худалдаа буурахгүй байгаатай холбоотой.

Зөвхөн онцгой нөхцөлд үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг

Эхийн хэвлий дэх ураг удамшлын болон бие эрхтний гаж хөгжилтэй болох нь тогтоогдсон, жирэмслэлт нь эхийн амь насанд ноцтой аюул учруулж болох онцгой нөхцөлд эмч нарын шийдвэрээр үр хөндөлт хийхийг зөвшөөрдөг. Гэхдээ үр хөндөлтийг Эх барих, эмэгтэйчүүдийн ор бүхий, Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэгдсэн 24 цагийн үйлчилгээтэй эмнэлгүүд хууль, стандартад заасан заалтын хүрээнд хийдэг.

С.ОЮУН

Categories
мэдээ нийгэм

“​Номын баярын өдөр”-ийг тэмдэглэнэ

Image result for "Номын баярын өдөр”-ийг тэмдэглэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон.

Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг есдүгээр сарын 22-23-ны өдрүүдэд “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриан дор Сүхбаатарын талбайд ЕТГ, БСШУСЯ, Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ хамтран зохион байгуулах гэж байна.

Номын баярын өдөрлөг Баасан гарагийн 11.40-18.00, Бямба гарагийн 11.00-18.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 22-ны өдрийн 11.40 цагт болох аж.

Энэ жилийн номын баярын гол онцлог нь хүүхэд багачуудыг багаас нь номтой нөхөрлүүлэхэд эцэг,эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор “Гэр бүлийн уншлагыг дэмжье” уриатай тэмдэглэж байгаагийн зэрэгцээ Төрийн хошой шагналт, зохиолч Ч.Лодойдамба, Төрийн шагналт зохиолч Ч.Лхамсүрэн, Төрийн шагналт, зохиолч Ч.Ойдов,зохиолч Д.Даржаа нарын мэндэлсний 100 жил, Төрийн шагналт,зохиолч Ч.Чимид /90/, Монгол Улсын СГЗ, Төрийн шагналт, зохиолч А.Гармаа/80/, яруу найрагч Д.Нямсүрэн/70/, Төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар /60/ жилийн тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийг номын сангуудтай хамтран сурталчлах ажлыг зохион байгуулах юм.

Өдөрлөгийн хүрээнд гэр бүлийн уншлагыг дэмжсэн сурталчилгаа, уулзалт, ярилцлага, “Эх хэл, өв соёлоо дээдлэхүй” зөвлөгөө, Тэгш ой тохиож буй зохиолчдын уран бүтээлийн үзэсгэлэн болон уран уншлага, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Хүүхдүүдээ дэлгэцнээс аварья” аяны үйл ажиллагаа, номын хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, эцэг эх, хүүхдүүдийг оролцуулсан хөгжөөнт тоглоом “Номын сангийн тухай хууль”-ийн танилцуулга болон номын бэлэг, урамшуулалтай тэмцээн уралдаанууд болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Багш нар энэ сарын 21, 26-нд орон даяар ажил хаяна гэв

Image result for Багш

Өнөөдөр “Багшийн цалин нэмүүлэх түр хороо”-ны гишүүд Засгийн газраас шаардлагынх нь хариуг өгөөгүй тул тэмцлийн дараагийн хэлбэрт шилжин, ажил хаялт зохион байгуулах гэж байгаа талаараа мэдэгдлээ. Тодруулбал, сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нар, МСҮТ-ийн багш, ажилчид энэ сарын 21, 26-нд орон даяар ажил хаях юм байна.

Мөн тэд, Засгийн газраас Хөдөлмөрийн маргааны шаардлагын хариуг ирүүлээгүй учраас бид Үйлдвэрчний эвлэлтэй хамтран Арбитрын шүүхэд хандах, ажлын 14 хоногт багтааж хугацаагүй ажил хаялт зохион байгуулна. Энэ хугацаанд Засгийн газраас шаардлагад хариу ирүүлвэл жагсаал цуглаан хийхгүй хэмээн мэдэгдэв.

Одоогийн байдлаар бүх сургуулийн багш нар дор дороо хурал зохион байгуулж, ажил хаялтад оролцох мэдээллээ нэгтгэж байгаа аж.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Амралтын газар, жуулчны баазуудад шалгалт хийж байна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй амралтын газар, жуулчны бааз, гэр буудлуудын үйл ажиллагаатай танилцаж, тэдгээрийн мөрдөх ёстой стандартын хэрэгжилтэд үзлэг хийх шалгалтыг энэ сарын 1-нээс эхлээд байгаа юм. Шалгалтыг дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Тохижилт, Нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн III хэлтэс болон Нийслэлийн Аялал жуулчлалын газраас бүрдсэн ажлын хэсэг явуулж байна.

Ажлын хэсгээс өгсөн мэдээллээр, амралтын газруудад орон тооны болон гэрээт эмч, сувилагч ажилладаггүй, эмийн сангийн үйлчилгээ, яаралтай түргэн тусламжийн утасны дугаар, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэлгүй байх тохиолдол цөөнгүй гарсан аж.

Мөн амралтын газар нь амрагчдын бүртгэлийн дэвтэр хөтөлдөггүй, объектод агааржуулалтын систем төлөвлөөгүй, харуул хамгаалалт, камержуулалтын систем муу зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Тиймээс ажлын хэсгээс үйлчилгээ үзүүлэх боломжгүй ноцтой зөрчил илэрсэн зарим байгууллагыг хаах шийдвэр гаргасан бол зарим газруудыг хууль журмын дагуу стандартаа сайжруулахыг шаарджээ. Шалгалт энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.

Categories
мэдээ спорт

Улсын гарьд Ө.Бат-Орших түрүүлж, 5000 ам.долларын шагнал хүртжээ

batorshikhЭнэ сарын 15-ны өдөр Увс аймгийн Биеийн тамир, спортын газрын 70 жилийн ой тохиожээ. Энэ хүрээнд тус аймгаас төрөн гарсан Монгол Улсын аваргуудын нэрэмжит “Увс нуур” цомын барилдаан гурван өдрийн турш тус аймгийн биеийн тамир спортын газрын зааланд болж өндөрлөсөн байна.

Энэ сарын 16, 17-ны өдрүүдэд хүчит 128 бөхийн барилдаанд хоёр давсан шилдэг 32 бөхийг Увс аймгаас төрөн гарсан Монгол Улсын аваргуудын нэрэмжит “Увс цом-2017” тойргийн барилдаанд шигшин оролцуулжээ.

Тойргийн барилдаанд түрүүлсэн бөхийг шилжин явах цом, 5000 ам.доллар, бөхийн дүрс бүхий алтадсан цом, алтан медаль, дурсгалын зүйлээр байлсан байна. Энэхүү барилдаанд Улсын арслан Н.Батсуурь үзүүрлэжээ. Мөн Улсын аварга С.Мөнхбат, аймгийн хурц арслан Н.Золбоо, Улсын заан Б.Соронзонболд, Аймгийн арслан Ц.Мөнхбаяр нар удаалсан байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Канад Улсын Элчин сайд ИЖБ барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өнөөдөр Канад Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Спрол Итгэмжлэх жуух бичиг барив.

Итгэмжлэх жуух бичиг барьсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайд Дэвид Спорлыг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Дэвид Спрол уулзалтын эхэнд Улаанбаатар, Оттава хоёр нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл гэдгээрээ ижил гэдгийг дурдаж байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Канад бол уул уурхайн орон гэдгийг онцлоод ялангуяа нөхөн сэргээлт хийх тал дээр туршлагатай. Байгаль орчныг нөхөн сэргээх тал дээр хамтран ажиллах сонирхолтой гэдгийг илэрхийллээ. Мөн хоёр талын худалдааны эргэлт чамлалттай хэмжээнд байгааг дурдав.

Элчин сайд Дэвид Спрол уул уурхай, нөхөн сэргээлтийн чиглэлээр хамтын ажиллагааг илүү хөгжүүлэх боломжтой гээд 2017 оны эхээр хүчин төгөлдөр болсон Монгол Улс, Канад Улсын хоорондын Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр хоёр орны хамтын ажиллагаанд чухал түлхэц болно хэмээн үзэж буйгаа хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголд ХАА бол том салбар байдаг. 70 сая толгой малтай боловч газар нутгийнхаа ганцхан хувьд газар тариалан эрхэлдэг нь чамлалттай. Хоёр тал ХАА-н салбарт хамтран ажиллах боломжтой. Мөн Канадын Модны яамтай ойр ажиллахыг сонирхож байгаа гэлээ. Монгол орны газар нутгийн наймхан хувь нь ой мод, бусад нь тал хээр байдаг. Иймээс Канадын ойжуулах туршлагыг хэрэгжүүлж ой модтой талбайгаа нэмэгдүүлэх хүсэлтэй байна гэдгийг энэ үеэр мөн илэрхийлсэн юм.

Элчин сайд бүрэн эрхийнхээ хугацаанд хоёр орны харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Элчин сайдын ажилд амжилт хүслээ.

Итгэмжлэх жуух бичиг барихад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, албаны бусад хүмүүс байлцлаа.


Categories
мэдээ нийгэм

Хотын дарга “Улаанбаатар” телевизийн хамт олонд 25 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

Монголын ууган телевизүүдийн нэг “Улаанбаатар” телевиз байгуулагдсаны түүхт 25 жилийн ой тохиож байна. Ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт боллоо. Анх “Өлзий” телевизээс өнөөгийн “Улаанбаатар” телевиз болсон түүхтэй. Ойн арга хэмжээг нээж тус телевизийн Ерөнхий захирал, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Л.Балхжав үг хэлсэн юм. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд телевизийн үе үеийн уран бүтээлчдэд 25 жилийн ойн баярын мэнд дэвшүүлээд, Санхүүгийн албаны дарга Ж.Оюун, программын редактор С.Лхагвасүрэн нарт Алтан гадас одон, Ахмад ажилтан Д.Оюунчимэг, Ахмад ажилтан н.Хишигээ нарт Нийслэлийн хүндэт тэмдэг, жолооч М.Түмэндалайд Нийслэлийн тэргүүний ажилтан тэмдэг гардууллаа. Мөн телевизийн хамт олонд өргөмжлөл, “Хангарьд” гардуулан өгөв.

Хотын дарга баярын арга хэмжээний үеэр “Монголын Үндэсний олон нийтийн телевизээс өөр үзэх суваггүй байсан монголчууд мэргэжлийн 2 дахь телевизээ 25 жилийн өмнө өлгийдөн авсан байдаг. Өнгөрсөн хугацаанд тус телевиз нь хэвлэл мэдээллийн салбарт шинэ санаа, шинэ төрх, шинэ технологийг нэвтрүүлж, “Шинэлэг” бүхнээрээ үзэгч түмнээ баярлуулж, тэдний оюун санаа болон хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаныг онцлоход таатай байна. Улаанбаатар телевиз нь Нийслэлийн засаг даргын тамгын газар, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, иргэд олон нийтэд төрийн байгууллагын шийдвэрийг үнэн зөв бодитоор хүргэж ирсэн нь мөн л та бүхний их зүтгэл, тууштай хөдөлмөрийн үр дүн юм. Тиймээс ч та бүхэндээ талархаж явдагаа энэхүү хүндэтгэлийн индэр дээрээс хэлье.

Тус телевизийн ”Universe best songs”, ”To be or not to be” зэрэг цуврал нэвтрүүлгүүд нь хотын залууст урлагийн их мэдлэг, соёлыг олгодог, үзэгчдийн зүгээс өндөр үнэлгээ авдаг нэвтрүүлгүүд билээ. Түүнчлэн тайз дэлгэцийн олон томоохон бүтээлүүдийг танай хөдөлмөрч хамт олон хүчээ нэгтгэн хийж чаддаг нь Улаанбаатар телевизийнхэний давуу тал гэж хардаг. Тухайлбал “Содура” уран сайхны кино нь үзэгч түмнээсээ өндөр үнэлгээ аваад зогсохгүй Монголын кино урлагийн салбарт ч шинэ салхийг хагалсан гэж боддог. 25 жил гэдэг бол байгууллага, тэр тусмаа Телевизийн тухайд урт түүх, хөгжлийн төлөө тэмүүлсэн он жилүүд гэдэг нь ойлгомжтой. Харин хүний амьдралын насаар бол ид хийж бүтээх,эрчтэй хүчтэй шижигнэсэн залуу нас. Тиймээс та бүхэн маань амьдралын, уран бүтээлийн шинэ гараан дээр зогсож байна гэсэн үг юм. Иймд энэ түүхт ойгоос хойш Улаанбаатар телевиз ирэх 25 жилийн уран бүтээлийн гараагаа эхлүүлж байна. Та бүхний уран бүтээл үргэлж өөдөө байж, урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай гэсэн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.