Categories
мэдээ нийгэм

Ихэр нярайн амь насыг аварч чадлаа

Аймгийн нэгдсэн эмнэлэгт нутгийн иргэн есдүгээр сарын 14-нд жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр болох кесар мэс заслаар амаржиж, ихэр охинтой болжээ. Ихэр охин “Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин”-ий улмаас нярайн цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь нас нь эрсдэлд орж цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээг Баянхонгор аймагт анх удаа амжилттай хийжээ.

Цусыг сольж сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтхан ажилбар юм. Харин орон нутагт, ихрүүдэд нэгэн зэрэг хийгдэж байгаагаараа ховор тохиолдол. Охидын амь насыг аврахад Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нярай судлалын тасгийнхан удирдан чиглүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Оюутны смарт карт сунгуулах хугацааг уртасгажээ

Их, дээд сургууль, коллежид суралцдаг оюутнууд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчдог. Тодруулбал, сард 22 удаа үнэгүй зорчих эрхтэй байдаг. Энэ эрхийг авахын тулд автобусаар зорчих картаа “Смарт карт” компаниар цэнэглүүлэх ёстой. Харин хичээлийн шинэ жил эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрч буй ч зарим их, дээд сургуулийн оюутнууд автобусаар хөнгөлөлттэй зорчих боломжийг авч чадахгүй байгаа юм.

“Смарт карт” компаниас “Өнгөрсөн наймдугаар сарын 28-наас эхэлж 2017-2018 оны хичээлийн жилд суралцах оюутны смарт картын сунгалтыг суралцаж буй сургуулиар нь дамжуулан авч эхэлсэн. Зарим сургуулийн оюутнууд ургац хураалтын ажилд дайчлагдсан учраас сунгалтыг ирэх сар хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Хэрэв карт сунгалтаас хоцорсон оюутан байгаа бол суралцаж байгаа сургуулийн захиргаандаа хандаж картаа сунгуулах хүсэлтийг “Смарт карт” компанид гаргах ёстой. Ингэж зохион байгуулахгүйгээр тухайн оюутан сургуульд сурдаг эсэх, чөлөө авсан эсэхийг мэдэх боломжгүй байгаа” гэв.

Харин өнөөдрийн байдлаар хэчнээн оюутан автобусаар хөнгөлөлттэй зорчихоор картаа цэнэглүүлж авсан бэ гэдэг албан ёсны тоо хэлэх боломжгүй байна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Үер ус, галын аюулаас хүний амь нас аварсан цагдаа нар шагнуулжээ

Үер ус, галын аюулаас хүний амь насыг аварсан Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсийн дэслэгч Г.Эрдэнэбаяр, Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтсийн дэслэгч Б.Энхбаяр, дэд ахлагч Х.Ганзориг нарыг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Цагдаагийн алдар” тэмдгээр шагналаа.

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Гал, усны аюул ослоос эрдэнэт хүний амь насыг аварсан цагдаагийн албан хаагчдаараа бахархаж байна. Ард олныхоо амгалан тайван байдлыг сахин хамгаалж, аюулгүй амьдралын манаанд халуун хүйтнийг үл ажран нүд цавчилгүй зогсдог хүмүүс бол манай цагдаа нар юм. Өргөсөн тангарагаа өндөрт өргөж яваа цагдаагийн албан хаагчдадаа баяр хүргэе” гэлээ.

Цагдаагийн дэслэгч Г.Эрдэнэбаяр, С.Батсумьяагийн хамт 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд албан үүргээ гүйцэтгэж явахдаа үерийн аюулд өртсөн таван хүүхэд, дөрвөн том хүний амийг аварсан юм. Тэднийг Жаргалант тосгон орчимд ажиллаж байхад нэг хүн гэрээ тойроод гүйгээд байгааг анзаарчээ. Учир байдлыг тодруулахаар дөхөж очиход гэрийн эзэн сандарсандаа тэдний асуултанд ч хариулж чадахгүй байж. Гэрт ороход ташаагаар татсан устай бага насны 4 хүүхэд, 5 том хүн эрсдэлтэй нөхцөл байдалд байжээ. Тиймээс хүүхэд болон томчуудыг үүрч аюулгүй газар аваачсан байна. Энэ үед гэрийн эзэн иргэний үнэмлэхээ гэртээ орчихсон байна гээд эргэх хооронд гэр нь урсаад явчихсан гэдгийг Г.Эрдэнэбаяр ярьсан юм.

Харин дэслэгч Б.Энхбаярын хувьд 2017 оны 09 дүгээр сарын 05-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороонд айлын гэр шатаж байна гэх иргэний мэдээллийн дагуу цагдаагийн дэслэгч Х.Ганзоригтой хамт газар дээр нь очжээ. Тус хороонд оршин суугч Н хоёр охины хамт таван ханатай монгол гэрт утаанд ухаан балартсан байдалтай байжээ. Хаалгыг нь эвдэж орох гэсэн ч онгойгоогүй учраас ханыг нь сугалж ороод эхлээд хоёр хүүхэд дараа нь ээжийг нь галын аюулаас аварчээ.

Б.Үржиг

Categories
мэдээ нийгэм

Архангайн Засаг дарга осол хийсэн гэх мэдээлэл тарлаа

Архангай
аймгийн засаг дарга Ц.Мөнхнасан зам тавьж байгаа хятад ажилчидтай уулзаад
согтуу буцаж явахдаа осол хийжээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тараад
байгаа. Засаг даргын унадаг 00-01 АРА
дугаартай хүрэн өнгийн “Ланд круйзер-200” маркийн машины урд
хэсэг эвдэрсэн зураг тарсан.

Болсон үйл
явдлын талаар мэдээлэл хүргэхээр засаг даргатай өөртэй нь холбогдоход “Ар
гэрийн гачигдалтай” байна гэсэн хариу өгөөд утсаа таслав. Гэвч зарим эх сурвалжууд
жолооч нь уг ослийг хийсэн гэх мэдээллийг бас өглөө.

Categories
мэдээ спорт

Гар бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн боллоо

Нийслэлийн цагдаагийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл цагдаа” хөтөлбөрийн хүрээнд Захиргаа удирдлагын газрын нэрэмжит энэ оны “ГАР БӨМБӨГ”-ийн аварга шалгаруулах тэмцээн “Хүч” спорт хорооны зааланд амжилттай зохион байгуулалаа. Тэмцээнд төвийн бүрэлдэхүүний эрэгтэй 10, эмэгтэй 4 баг өрсөлдсөн байна. Үүүнээс нийдбэр дүнгээр нэг дүгээр байр Захиргааны удирдлагын газрын баг, хоёр дугаар байр Нийтийн хэв журам хамгаалах газрын баг шалгарсан байна.

Categories
мэдээ нийгэм

“Хобби” сургуулийнхан геннисийн амжилт эвдэнэ

Сүхбаатарын талбайд “Хобби” бүрэн дунд сургуулийн 700 гаруй сурагч, багш ажилчид өөрсдийн бэлтгэсэн цаасан пирамидаар төрийн далбаагаа урлаж байна. Монгол Улсын төрийн далбааг өнөөдөр өглөөний 10.30 цагаас эхлэн Сүхбаатарын талбайд нааж эхэлжээ.

Төрийн далбаа нь 24х48 метрийн хэмжээтэй, 100 мянга гаруй цаасан пирамидаас бүрдэж байгаа юм. Үүгээрээ “Оригами мозайк” төрлөөр Геннисийн номд бүртгүүлж, амжилт эвдэх зорилготой гэнэ.

“Хобби” сургуулийн сургалтын менежер П.Лхагвасүрэн “Оригами гэдэг нь цаасан нугалмай, мозайк гэдэг нь шигтгэмэл гэсэн үг. Төрийн далбаагаа өнөөдөр 17.00 цагаас өмнө амжиж хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Сүүлийн үед монголчууд Геннисийн номд их бүртгүүлж байна. Өмнө нь бүртгүүлсэн хүмүүс зөвхөн монгол уламжлалаараа бүртгүүлж байсан. Гэхдээ тэднийг буруутгаагүй юм шүү. Харин бид дэлхийн бусад хүмүүсийн амжилтыг эвдэхээр ажиллаж байгаа. Үүгээрээ илүү онцлог” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн шаардлагад хариу өгөөгүй байна

Өнгөрсөн баасан гаригт /2017.09.15/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээсэн.

Ээлжит бус чуулганаар намрын ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, өвөлжилтийн бэлтгэл хангах, нийслэлд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний тархалтыг яаралтай зогсоох, 2018 оны улсын төсвийг хэлэлцэх шаардлагатай гэж Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байгаа юм. Энэхүү албан бичигт хариу илгээсэн эсэхийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас лавлахад одоогоор хариу ирээгүй байна гэв.

УИХ-ын Дэгийн тухай хуулинд Ерөнхийлөгч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах санал гаргасан ч тодорхой хугацаанд багтаан УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлах тухай заагаагүй. Хоёрдугаарт, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлсний дараа УИХ-ын дарга захирамж гаргаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлах ёстой аж.

Иймээс Ерөнхий сайдыг тодруулж, нэрийг нь УИХ-д өргөн мэдүүлсэн цагт УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг товлох боломж бүрдэх юм байна.

Тэгэхээр энэ сарын 25-нд МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдыг тодруулж, нэрийг нь УИХ-д өргөн мэдүүлсэн цагт УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг товлох боломж бүрдэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

“Дөл” марш тактикийн тэмцээн болно

Image result for “Дөл” марш тактикийн тэмцээн

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд цэрэг, спортын “Дөл” тэмцээн энэ сарын 21, 22-ны өдрүүдэд болно Уг тэмцээнд 21 аймгийн 20 баг, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 300 гаруй сурагчид хамрагджээ.

Тэд зэвсэгт хүчний марш тактикийн хялбаршуулсан төрлөөр өрсөлдөж хурд хүчээ сорихоос гадна урлаг, уран сайхны арга хэмжээнд хоёр өдрийн турш оролцох юм байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын баатар Дамдины Намнангийн хөшөөг босгов

Монгол Улсын баатар Д.Намнангийн хөшөөг босгов

Цэргийн гавьяаны одонт Монгол Улсын баатар Дамдины Намнангийн нэрэмжит хилийн цэргийн 0165 дугаар ангид “Хил хамгаалах байгууллага үүсч хөгжсөний 84 жил”-ийн ойн баярын арга хэмжээ боллоо.

Ойн арга хэмжээний үеэр Монгол Улсын баатар Дамдины Намнангийн гэгээн дурсгалд зориулан хөшөө босгож, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга бөгөөд Хил хамгаалах туслах хүчний зөвлөлийн дарга А.Гылымхан, ангийн захирагч хурандаа Б.Мөнхбат болон тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад хилчид, ажилчид оролцжээ.
Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хурандаа Б.Мөнхбат захирагчтай цэргийн гавьяаны одонт Хилийн 0165 дугаар ангийг Монгол Улсын баатар Дамдины Намнангийн нэрэмжит болгосон юм.

Categories
мэдээ нийгэм

Шүлхийн вакцин энэ сарын 28-нд ирнэ

2017 онд долоон аймаг, нийслэлийн 29 сум дүүрэгт мал амьтны гоц халдварт шүлхий өвчин гарчээ.Өнөөдрийн байдлаар Төв, Дундговь Сүхбаатар, Хэнтий Дорноговь аймгийн 10 сум, нийслэлийн 2 дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна. Шүлхий өвчин туссан малаас дээж авч нийцлийн шинжилгээ хийлгэхээр ОХУ руу явуулсан бөгөөд дэд хэвшилд таарсан вакциныг энэ сарын 28-нд ОХУ-аас нийлүүлэх аж.