Categories
мэдээ нийгэм

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа зарлалаа

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааг зарлаж байна. Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхрын хурлын зааланд 2017 оны аравдугаар сарын 6-ны өдрийн 10.00 цагт нээлттэй явагдана. Дуудлага худалдааг Засгийн газрын 2017 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2017 оны аравдугаар сарын 3-ны өдрийн 8.30 минутаас эхлэн – 2017 оны аравдугаар сарын 6-ны өдрийн 9.30 минут хүртэл нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.

Дэлгэрэнгүй мэдээллийг , www.gazar.ub.gov.mn хаягаар авах буюу 315712, 96008990 дугаарын утсаар авна уу гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Дуудлага худалдаанд оролцох этгээдийн бүрдүүлэх материал:

  1. Хүсэлт маягтаар гаргана.
  2. Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
  3. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
  4. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
  5. Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тайтэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ/

д/д

Газрын байршил

Зориулалт

Хэмжээ

/га/

Дуудлага худалдааны анхны үнэ

/төг/

1

Баянзүрх дүүргийн 11-р хороо,УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд

Амины сууцны хороолол

3.46

307182687

2

Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хадатын аманд

Амралт, аялал жуулчлал

3.32

146880000

3

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

1.6

153189787

4

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

3.0

274982440

5

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Амины сууцны хотхон

2.23

199004901

6

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Конторын барилга

1.14

764573728

7

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

0.7

69428944

8

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

0.7

69428944

9

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу

Худалдаа, үйлчилгээ

0.8

352800000

10

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу

Үйлчилгээ

1.0

444228702

11

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Худалдаа, үйлчилгээ

0.83

735536472

12

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

0.39

38781165

13

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд

Орон сууц

5.0

440800000

14

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд

Орон сууц

4.0

352800000

15

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Морингийн гэр хорооллын урд талд

Орон сууц

4.0

352800000

16

Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу

Аж ахуй, фермер

3.75

128739733

17

Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд

Үйлчилгээ

5.0

2214453500

18

Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 7

Зочид буудал, худалдаа үйлчилгээ

1.1

492300000

19

Сонгинохайрхан 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8

Зочид буудал, худалдаа үйлчилгээ

1.1

492300000

20

Сонгинохайрхан 21-р хороо, Рашаант өртөөний зүүн талд

Аж ахуйн

8.03

354286320

21

Сонгинохайрхан 21-р хороо, Баруун турууны давааны баруун хойд талд

Аж ахуйн

3.02

133493000

22

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

23

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

24

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

25

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

26

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

27

Багахангай дүүргийн 1-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын баруун талд

Үйлдвэрлэл

60.0

2640800000

28

Багахангай дүүргийн 2-р хороо, Багануур чиглэлийн төмөр замын хойд талд

Үйлдвэрлэл

5.0

220800000

29

Багахангай дүүргийн 2-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын зүүн талд

Худалдаа, үйлчилгээ

1.0

44800000

30

Багануур дүүргийн 3-р хороо, 252 дугаар ангийн хойд талд

Худалдаа, үйлчилгээ

35.6

3133600000

Нийт

160.77

14781990323

Categories
мэдээ цаг-үе

М.Мөнхжаргал: Эрчүүд өдөртөө хулууны үр, хасарваань жимс идчихэж байвал зүгээр

“УБ Сонгдо” эмнэлгийн урологийн мэс засал, эрэгтэйчүүдийн эмч М.Мөнхжаргалтай ярилцлаа.


-Урологийн салбар үүсч хөгжөөд 60 жил болсон байна. Ямар хэмжээнд байна, ямар шинэ эмчилгээ үйлчилгээ нэвтэрч байгаа вэ?

-Урологи гэдэг нь бөөрний мэс засал гэсэн утгатай үг. Бөөр, шээсний замын эрхтнүүдийн бүтэц, үйл ажиллагааны гажгуудыг мэс заслын аргаар эмчлэх ухаан юм. Түрүү булчирхай, давсаг, бөөр зэрэг эрхтнүүдэд мэс ажилбар хийгдэж байгаа бол үүнийг урологийн хагалгаа гэж ойлгож болно. Манай эмнэлэгт урологи болон андрологийн (эрэгтэйчүүдийн өвчний) оношилгоо, эмчилгээ амжилттай хийгдэж байна. Сүүлийн үед урологийн чиглэлд лазер хагалгаа хийдэг боллоо. Ялангуяа бөөрний чулуу, бөөрнөөс гадагшилж шээсний сувагт ирж гацсан чулууг лазер хагалгаагаар авч байна. Товчхондоо, чулууг лазераар буталж жижиглэсний дараа гаргаж авна гэсэн үг. Урьд нь Монголд бөөрний чулууг авах газар олддоггүй, авлаа гэхэд хэт жижигхэн бол боломжгүй, томорсон хойно нь нээлттэй хагалгаа хийж бөөрийг зүсч байж чулууг нь аваад буцааж оёдог байлаа. Ер нь Монголын урологийн салбар үүсээд 60 жил болсон байна, нэлээд шинэ шатанд гарсан.

-Бөөр, шээсний замын өвчин нь түрүү булчирхайн өвчлөлтэй ч хамаатай. Түрүү булчирхайгаа өвчлүүлэхгүй байх хамгийн энгийн чухал арга юу вэ?

-Түрүү булчирхай гэдэг бол эр хүний гол эрхтэн. Энэ эрхтнээр хийх ёстой ажлыг нь хийлгэх хэрэгтэй. Түрүү булчирхай нь эрэгтэй хүний бэлгийн дур сонирхлыг хүргэж байдаг.

Нөхөн үржихүйн насны эрэгтэйчүүдийн бэлгийн харьцаанд орох сэдэл, дур хүслийг төрүүлэх үйлчилгээ үзүүлдэг булчирхай. Бэлгийн харьцаанд орох үед тухайн булчирхай өөрийн боловсруулсан шүүрлээ шээсний сүв рүү гаргаж өгдөг. Эр бэлгийн эсүүд холилдож, шээсний сүвэн дээр зууралдаад үрийн шингэн ялгарна. Эрчүүд эрүүл саруул байгаа л бол өөрийн эрхгүй өдөөгдөж дур сонирхлын булчирхайны улмаас, үрийн шингэнээ ялгаруулдаг. Тэгвэл орчин үед энэхүү үйл ажиллагаа алдагддаг болчихсон байна. Тиймээс 35-аас дээш насны эрчүүд өвдсөн ч бай, өвдөөгүй ч бай жилдээ нэг удаа эмчид хандаж, шинжилгээ өгч байх хэрэгтэй. Мөн бурхан чамд түрүү булчирхай өгчихсөн бол түрүү булчирхайгаар ажлыг нь хийлгэх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, тогтмол бэлгийн харьцаанд орох. Түрүү булчирхайгаа сайн ажиллуулж, бэлгийн харилцааг зөв сайн хийснээр гэр бүлийн харилцаа, сэтгэл санаа, биеийн өндөр ташаалыг авдаг. Ийм хүний сэтгэлийн эмоци, сайн сайхнаар илэрнэ. Сэтгэл хангалуун байгаа хүн сайхан энергийг бусдад түгээж, дэлгэрүүлж цацаж явдаг байна.

Эхнэртээ таашаал өгч чадахгүй, таашаал авч чадахгүй эрчүүдийн сэтгэл санаа нь гундуухан ажил үйлс нь бүтэхгүй, орлого багатай байна. Ингэснийхээ хэрээр бусад хүмүүст сөрөг энергийг тарааж байдаг. Ийм байхыг хэн ч хүсэхгүй. Эр хүний хувьд маш хүчтэй эмоцитой, хүчтэй, зоригтой байх шаардлагатай болно. Тиймээс эрэгтэй хүн аль болох өвдөхгүй байх ёстой юм байна гэдгийг ойлгож, өөрөө, өөртөө анхаарал тавьж байх ёстой.

-Түрүү булчирхайн өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ. Биеийн тамираар хичээллэхийг эмч нар илүү их зөвлөх үү?

-Хамгийн түрүүнд биеийн тамираар хичээллэж, маш спортлог байх хэрэгтэй. Өдөржингөө ширээний ард суудаг, хөдөлгөөн багатай байдаг хүний бүх биеийн булчингийн үйл ажиллагаа суларна. Тэр хэрээр түрүү булчирхай муу ажиллана. Бэлгийн чалх муудахаар бэлэг эрхтний хөгжилд сөргөөр нөлөөлнө. Сүүлдээ шээдэг талын хүндрэлүүд гарч ирнэ. Эдгээр нь хуримтлагдсаар байгаад түрүү булчирхайн хүндрэл болдог юм. Биеийн хүчний ажил их хийгээд, аль болох хөдөлгөөнтэй байвал түрүү булчирхай томрохгүй, өвчлөхгүй шээс хаагдахгүй гэж ойлгож болно. Мөн хоол ундаа зөв тохируулан идэх нь бас чухал. Япон, солонгос, хятадууд эрчүүдийнхээ хоол хүнсэнд их анхаарсаар ирсэн ард түмэн. Тэд өрхийн тэргүүндээ зориулж, тусгай хоол өгдөг. Гэтэл монголчууд зундаа айргаа уугаад, хонины махаа идээд явж байдаг.

Гэхдээ эрт дээр үеэс монголчууд өөрсдийн бололцооны хэрээр эрчүүдэд зориулагдсан зүйлсийг идэж, хэрэглэж ирсэн байдаг. Тухайлбал, архи, тамхинаас татгалзаж хатаасан хулууны үр идэж байх хэрэгтэй. Мөн хасарваань гэж жимснээс өдөрт таван ширхэгийг идчихээд байвал их сайн. Үүнээс гадна эрчүүдийн цус шингэн байх ёстой. Архи тамхи хэтрүүлэн хэрэглэх нь бэлгийн чалх сулруулж, цаашлаад түрүү булчирхайн өвчлөлд хүргэнэ. Цус өтгөрөх тусам бусад эрхтэндээ хүрч үйлчилж чадахгүйд хүрэхээр хамгийн түрүүнд эрэгтэй хүний бэлэг эрхтний хөвчрөл муу болдог. Ийм юм мэдэгдэж ирснээс хойш 2-5 жилийн дараа ямар нэгэн эмгэг үүснэ. Бэлэг эрхтний хөвчрөл суларсан тохиолдолд эрт арга хэмжээ авч, мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай.

-Түрүү булчирхай нь өвчилсөн, авахуулсан тохиолдолд ямар хүндрэлүүд гарах вэ. Бэлгийн замын халдварт өвчин, түрүү булчирхайн өвчлөл хоёр шууд хамааралтай юу?

-Шууд хамааралтай биш. Бараг хүн болгон ямар нэгэн бэлгийн замын өвчнөөр өвдөж байдаг. Гэтэл тэд түрүү булчирхайн өвчтэй болдоггүй. Огт бэлгийн замын халдварт өвчин тусч байгаагүй хүн түрүү булчирхайн халдвартай болчихсон ч байдаг. Ер нь янз бүр. Түрүү булчирхайгаа авахуулсан тохиолдолд бэлгийн ажил хийж чадахгүй гэсэн ойлголт байхгүй. Хэвийн байх боломжтой. Харин бие махбодь, сэтгэл санааны хувьд хүндрэлтэй байж болно. Үр тогтоох болон дур тавихад асуудал үүсэх магадлал бол бий.

-Сүүлийн үед нуруу өвддөггүй хүн гэж бараг байхаа больжээ. Энэ нь нуруу, бөөрний өвчинтэй холбоотой байна уу. Гол шалтгаан нь?

-Хатуухан шиг орон дээр хэвтээд сайн хөдөлгөөнтэй байвал өвдөхгүй. Надад хандаж байгаа хүмүүсийн 70 хувь нь нуруу өвдөөд байна, бөөр өвчилчих шиг боллоо гэдэг юм. Гэтэл бөөр өвддөг нь тэднээс тун ховор. Нурууны дасгалаа хийгээд, шүдэнз асгачихаад, нэг нэгээр нь түүгээд хатуу зүйл дээр хэвтэж бай гэж хэлдэг юм би. Энэ бие махбодийг хөдөлгөх гэж төрсөн. Гэтэл хөдлөхгүй, залхуурч, аливааг хялбарчилж, зурагтын удирдлага барьж хэвтсээр өөртөө өвчин үүсгэж байна.

-Бөөрний чулуутай бол шар айраг сайн уу гэдэг. Их шингэн уухаар бас хавагнаад, бөөр ачааллаа дийлэхгүй гэх яриа бий. Бөөрний чулуу үүсэх гол шалтгаан юу байна вэ?

-Яг пиво уу гэж хэлж болохгүй. Шингэн бага уудаг, их мах иддэг, хүнд хооллодог, давс их хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн бөөрний чулуутай болоод байна. Шингэн зүйл их уух нь зөв. Өдөрт 2-5 литр шингэн уугаад, хавагнаж байгаа бол бөөрний асуудалтай гэсэн үг. Таван литрийг уусан ч тэр хэмжээний шээс л гаргах ёстой юм уг нь.


Categories
мэдээ цаг-үе

Ибукуро Томоко: Монголоос ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах маш хүндрэлтэй

Монголд зөгийний аж ахуй эрхэлдэг “Михачи” компанийн гүйцэтгэх захирал И.Томокотой ярилцлаа.


-Та Монголд хамгийн анх хэзээ ирсэн юм бэ?

-Би Токиогийн их сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн юм. Их сургуульд сурч байх үедээ Монголд анх ирж байлаа. 1997 онд ирээд нэг жил амьдарсан. Монголд ирсэн шалтгаан нь судалгаа хийх байсан л даа. Би түүхийн чиглэлээр сурдаг байсан учраас орчин үеийн Монголын түүх болон хичээнгүй сайд Балингийн Цэрэндоржийн тухай судалгаа хийдэг байлаа. Одоо ч тэр үеийн зарим зүйлсийг нь мартсан байна шүү.

-Та монгол хэлээр маш цэвэрхэн, цэгцтэй ярьж байна шүү…

-Би монгол хэлийг 19 настайгаасаа сонирхож, үзэж эхэлсэн л дээ. Тиймдээ ч багш маань надад Монголын түүхтэй холбоотой сэдвийг судлахыг санал болгосон юм. Хэдий төвөггүй ярьж, уншиж чаддаг ч маш их алдаатай бичдэг. Надад яриа болон бичгийн хэл нь их өөр юм шиг санагддаг. Бас монгол хэлний дуудлага их хэцүү шүү. Судлагдахуунд хэрэгтэй гэдэг утгаараа би монгол хэлийг үзсэн л дээ. Тухайн үед монгол хэл мэддэг япончууд тийм ч их байгаагүй. Тийм болоод ч тэрүү надад орчуулгын ажил их ирдэг байсан.

-Монголд буцаж ирэх шалтгаан нь юу байсан бол?

-Мэдээж таалагдсан болохоор эргэж ирсэн. Бас нөхөр маань монгол хүн. Мөн миний хувьд их сургуулиа төгсөөд хүүхэдтэй болсон. Тиймдээ ч Монголд хүүхэд өсгөхөд их тохиромжтой орон шиг санагдсан юм. Тухайн үед Улаанбаатарын агаар ч сайхан байж дээ. Би ирээд хэсэг хугацаанд МИАТ-д Токиогийн оффис дээр ажиллаж байлаа. Дараа нь Японоос машин оруулж ирсэн. Мөн 2011 он хүртэл ресторан ч ажиллуулж үзсэн. Ер нь юм, юм л хийсэн шүү.

-Харин хэдийнээс зөгийн аж ахуй эрхлэх болов?

-2011 оноос эхлээд хааяа нэг орчуулгын ажил хийдэг байлаа. Тэр дундаа Японоос Монголын тухай нэвтрүүлэг хийхээр ирж буй телевизийн хүмүүст хөтөч хийнэ. Харин 2012 онд зөгийчдийн тухай нэвтрүүлэг хийх хүсэлтэй байна гэж хүмүүс холбогдсон. Долоо хоног бүр л зөгийчидтэй уулзаж нэвтрүүлэг хийдэг байсан юм билээ. Ингээд би нэвтрүүлгийн хамт олонтой Хөвсгөл, Сэлэнгэ, Эрдэнэт, Төв аймгийн зөгийчидтэй уулзсан. Миний хувьд хэзээ нэг өдөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ борлуулах юмсан гэсэн хүсэлтэй байдаг байлаа. Харин зөгийчидтэй уулзаад явж байх үедээ зөгийн аж ахуй эрхлэхэд их тохиромжтой, болмоор санагдсан л даа.

-Хамгийн анх хичнээн бүл зөгий авч үржүүлж байсан бэ?

-Би 2012 оны намар 30 бүл зөгий авсан юм байна. Хамгийн анх Төв аймгийн Батсүмбэрт үржүүлж эхэлсэн. Бид Төв аймгийн Цээл суманд зөгийн аж ахуйгаа тогтворжуулах бодолтой байсан. Гэтэл энэ жил их гантай байсан учраас Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байрлаад байна. Энэ их ган гачиг зөгийний аж ахуйд сөргөөр нөлөөлж байна. Ноднин бид 60 ам бүлээс 2.5 тонн зөгийн бал хурааж авсан. Гэтэл энэ жил 200 бүл зөгийнөөс хоёрхон тонн зөгийн бал хураалаа. Ер нь тэгээд зөгийний аж ахуйтай байна гэдэг тийм ч амар биш. Хийх зүйлүүд маш их гарч ирдэг. Амьтантай харьцана. Тэр амьтан нь маш жижигхэн. Ерөнхийдөө анхааралтай ажиллах нь маш чухал байдаг даа. Хүнд юм өргөх, хатгуулах гээд зарим талаараа хүндрэлтэй асуудлууд ч бий. Ямартай ч чадах чинээгээрээ нямбай ажиллаж байгаа.

-Сайн чанарын зөгийн бал гаргахын тулд яах ёстой вэ?

-Зөгийн бал гэдэг чинь цэцэгний шүүс. Цэцэгний шүүсийг зөгий цуглуулж, жинхэнэ зөгийн бал болгодог. Тэгэхээр ямар цэцэгнээс цуглуулснаас шалтгаалан зөгийн балны үнэ ханш харилцан адилгүй байдаг. Бид тун удахгүй гангатай зөгийн бал гаргана. Энэ зөгийн бал нь хүний биед маш сайн. Элдэв үрэвсэл, шарх зэргийг анагаах чадвартай юм. Энэ жилийн тухайд гангатай зөгийн бал маань цөөн тоогоор л гарах болов уу. Ямартай ч Монголын нэг брэнд болж чадахуйц бүтээгдэхүүн гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Гэхдээ одоо байгаа байдалдаа сэтгэл ханаж болохгүй л дээ. Хэмжээ болоод чанарын хувьд. Улам л чанаржуулж, их хэмжээгээр нь гаргах хэрэгтэй гэж боддог. Бидэнд ч хөгжих, дэвжих зүйл их бий.

-Танаас зөгийчид ирж зөвлөгөө заавар хэр их авдаг вэ?

-Тийм ч их хүн ханддаггүй. Миний хувьд мэддэг, чаддаг зүйлээ хуваалцахад бэлэн байна. Ер нь яахав монголчуудын хувьд зөгийн аж ахуй шинэ зүйл л дээ. 1950-иад оны үед зөгий орж ирэхэд ч арга, ажиллагаатайгаа орж ирсэн болов уу гэж бодоод байгаа юм. Гэхдээ мартагдсан тал байх шиг санагддаг. Тиймдээ ч бидэнд хамгийн том бэрхшээл нь хүн сургах байдаг. Яахав надад ч бас шинэ арга барил, технологи байхгүй л дээ. Гэхдээ зөгийн аж ахуйтай хүнд мөрдөж явах ёстой гэсэн цөөхөн хэдэн зарчим бий. Юу вэ гэхээр зөгий ямар байвал их бал хураах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бас нэг хайрцагт аль болох олон зөгийг байлга. Мөн зөгийн бал нь чанартай байх нь хамгийн чухал. Зөгийн бал өтгөрөлт сайтай байх тусмаа бал нь чанартай байдаг. Өөрөөр хэлбэл сахарын агууламж маш өндөр байх ёстой. Энэ нь зөгийн балд агуулагдах байгалийн сахарын хэмжээ гэсэн үг. Ерөнхийдөө цэцэгний шүүсэнд 50-60 хувийн сахарын хэмжээтэй байдаг. Тэр нь шингэн төлөвтэй гэхэд болно. Харин түүнийг зөгий 85 хувь хүртэл нь өтгөрүүлж чаддаг. Өтгөрүүлснийг зөгийн бал гэдэг. Зөгий хэр их боловсруулсан байна тэр чинээгээрээ зөгийн балны чанар сайжирдаг юм.

Харин бусад зөгийчдийн аж ахуйд энэ байдал их буруу явагддаг байсан нь анзаарагдсан. Зарим зөгийчид өтгөрөлт нь явагдаагүй байхад балыг нь хураачихдаг тохиолдол ч байдаг. Мөн өндөг, авгалдайтай бал хураачихдаг. Ер нь хэн ч шавьж идэхийг хүсэхгүй шүү дээ. Ариун цэврийн хувьд энэ нь маш буруу. Эна тал дээр хайнга ханддаг хүмүүс байдаг. Гэхдээ одоо зөгийчид маань янз бүрийн сургалт, төсөл зэргээс мэдлэг, мэдээлэлтэй болсон байх.

-Гүйцэд боловсроогүй байхад нь хураагаад авчихсан зөгийн бал хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу?

-Айхтар муу нөлөө байхгүй байх. Гэхдээ цэцгийн шүүсний сахарын хэмжээ нь 50 гаруй хувь гэж дээр хэлсэн. Тэгэхээр сахартай уснаас ялгаагүй л гэсэн үг. Бас маш амархан исдэг. Тэгэхээр удаан хадгалж хэрэглэх боломжгүй. Би тийм зөгийн бал зөндөө харж байсан. Зөгий өглөө 8:00 цагийн үед балаа хураахаар нисдэг. Харин орой 20:00 цагийн үед бүгдээрээ ирнэ. Ингээд шөнөжингөө өнөөх цэцгийн шүүсээ өтгөрүүлдэг. Харин өглөө болоход сахарын хэмжээ нь 80-иас дээш хувьтай болж, жинхэнэ зөгийн бал болно. Тэгэхээр зөгийчид 4:00-8:00 цагийн хооронд амжиж зөгийн балаа хураах ёстой юм. Ер нь бол зөгийн балаа өдөр хураана гэсэн ойлголт байхгүй.

-Таныг зөгийн балаа Япон руу гаргаж байгаа гэсэн. Хэрэглэгчид хэр нааштайгаар хүлээж авч байгаа вэ?

-Манайх зөгийн балаа хэд, хэдэн томоохон дэлгүүр болон зарим захаар зардаг. Мөн саяхнаас Япон руу экспортолж эхэллээ. Экспортод гаргаад удаагүй байгаа болохоор хэр ашигтай байхыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ Японы зах зээл маш том. Манай зөгийн балнууд тийм ч их биш болохоор ямар ч асуудалгүй шингээчихнэ байх. Харин Монголд экспортыг сайжруулах талаар маш олон төсөл хэрэгждэг. Гэтэл экспорт хийж чадаж байгаа компаниуд маш цөөхөн байдаг. Учир нь монголоос ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах маш хүндрэлтэй. Тэр тал дээр дэмжиж туслах, зөвшөөрөл өгөх ёстой байгууллагууд нь харин ч бүтээгдэхүүнийг нь экспортод гаргахгүй тал дээр ажиллаад байх шиг санагдсан. Энэ байдлыг халах ёстой л доо. Бас монголчууд өөрсдөө бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоосой гэж хүсдэг. Тэгж байж ч хүмүүсийн амьдрал сайжирна. Гэхдээ үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн нь чанартай байх шаардлагатай. Ямартай ч миний хувьд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортолж, түүгээр Монголыг таниулах тал дээр өөрийн чадах бүхнээ хийнэ л гэж бодож байна.

-Газар тариаланд зөгий маш их ашиг, тустай байдаг гэж сонссон юм байна. Энэ тухайд?

-Тэгэлгүй яахав. Тоос хүртээлт явагдаж байдаг учраас ургацад сайнаар нөлөөлж чаддаг. Сүүлийн үед хүмүүсийн ихээр тарих болсон рапс байна. Рапст зөгийг тавихад ургац 2-3 дахин нэмэгддэг. Гадны орнуудад рапс тарьж байгаа хүмүүс зөгийн аж ахуй эрхлэгчдэд мөнгө төлөөд зөгийг нь авчруулдаг. Зөвхөн тоос хүртээлтээр зөгийг ашиглаж мөнгө олдог хүмүүс ч гадны орнуудад их бий. Гэвч тоос хүртээлтийн бизнес Монголд төдийлөн сайн хөгжөөгүй байна. Сайн ч мэдэхгүй байгаа байх. Харин ч зөгийнүүд хамаг цэцэг, навчийг нь идчихлээ гээд хөөгөөд байдаг. Ер нь зөгий нь гүзээлзгэнэ, гурвалжин будаа, рапс, наранцэцэг гээд жимсний цэцгүүдэд маш их ашигтай. Зөгийгүйгээр амьдрахгүй ургамал их бий.

-Та нутагтаа хэр их очдог вэ?

-Би жилд хоёр удаа очдог. Гэхдээ би насанд хүрснээсээ хойш Японд амьдраагүй хүн шүү дээ. Тэгэхээр Монголд их дассан байна. Бас бусдад дэм тус болж орчуулгын ажил хийж байна. Зөгийн аж ахуй үүсгэсэн. Харин Японд очих юм бол энэ хэмжээний байж чадах үгүйгээ мэдэхгүй юм. Хүмүүс надаас “Чи яагаад Япондоо амьдардаггүй юм бэ” гэж асуудаг л даа. Тэр үед нь нээрээ би чинь япон хүн юм байна шүү дээ гэж бодогддог шүү. (инээв) Гэхдээ надад сонголт байгаагүй. Залуудаа хүүхэдтэй болсон. Тэгээд л амьдралын урсгалаар Монголд ирсэн. Гэхдээ Монголд болж байгаа учраас л би байгаад байна. Хэрэв болохгүй бол буцаад л явчих байсан биз.

-Та гурван ч ном орчуулан гаргасан гэлүү?

-Тийм ээ. Мөн одоо ч гэсэн нэгэн уран зохиолын номын орчуулга хийж байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Наранжаргал: Голомт банк орон сууцны 4-8 хувийн хүүтэй богино хугацааны зээл олгож байна

Голомт банкны үл хөдлөхийн эксперт Б.Наранжаргалтай ярилцлаа.


-80 метр квадратаас илүү хэмжээний талбайтай байр авах хүсэлтэй хүмүүс найман хувийн зээлд хамрагдах боломжгүй. Харин ийм хүсэлтэй иргэдэд Голомт банкнаас бага хүүтэй зээл олгоод эхэлсэн гэж сонслоо…?

-Орон сууцны найман хувийн зээлийн хувьд хүрэлцээ нь хязгаарлагдмал байгаа. Үүнээс гадна найман хувийн зээлийн ерөнхий шаардлагад метр квадратын үнэлгээ нь 2.1 сая төгрөгөөс хэтрэхгүй гэсэн босго бий. Мөн таны сая дурьдсанчлан 80 метр квадратаас хэтрэхгүй гэсэн болзол тавьчихсан. Үүнээс болоод 80 метр квадратаас илүү талбайтай байр авах сонирхол, хэрэгцээтэй хүмүүст аятай, таатай нөхцөлтэй зээлийн үйлчилгээ одоохондоо алга. Харин манай банкны хувьд энэ хүмүүст тохирсон зээлийн үйлчилгээ гаргаад байна. 2004, 2005 оны үед найман хувийн зээлтэй холбоотойгоор бараг бүх компани 80 метр квадрат дотор байр барьсан бол сүүлийн үед баригдаж буй байрны талбайн хэмжээ томорч байна.

-Том талбайтай байр авах сонирхолтой хүмүүс ихэссэн учраас барилгын компаниуд орон сууцныхаа талбайг томруулж эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Том талбайтай байрны сонирхол, хэрэгцээ нэмэгдсэн. Харамсалтай нь санхүүгийн боломж, урьдчилгаа нь байхгүй учраас хэрэгцээ нь эрэлт болж чадахгүй байна л даа. Арилжааны банкны эх үүсвэр нэлээд төвөгтэй. Хадгаламж барьцаалж л зээл авч байгаа. Гэтэл өнөөдөр хадгаламжийн хүү, бодлогын хүү ямар байгаа билээ. Сайн хэлцэл хийж чаддаг хүн банкнаас 15, 16 хувийн хадгаламжийн хүү авчихаад байна. Хадгаламжийн дундаж хүү 13 хувь. Ийм хүүтэй хадгаламж байршуулсан банкны зээлийн хүү 17, 18 хувиас буух ямар ч боломжгүй. Өмнө дурдсан зээлийн бүтээгдэхүүний тухайд эдийн засаг уналттай, нийлүүлэлтийн илүүдэлтэй, эрэлт хомс ийм үед яаж ажиллах вэ гэдэг дээр ярилцаж, хэлэлцэж, тооцоолж байж гаргаж ирсэн үйлчилгээ. Одоогоор туршилтын журмаар “Мандала”, “Хадат вилла” гээд хоёр хотхон дээр ажиллаж байна.

-“Мандала”, “Хадат вилла”-гаас байр сонгох боломжтой юм байна. Танай банкны санал болгож буй бага хүүтэй байрны зээлийн хугацаа, хүүгийн хэмжээг олон хүн сонирхож байгаа байх…?

-Богино хугацааны санхүүжилт хэрэгтэй хүмүүст таатай нөхцөлтэй бүтээгдэхүүн юм. “Мандала” хотхонд гаргаж байгаа зээл гэхэд л нэг жилийн хугацаагаар авбал дөрвөн хувийн хүүтэй. Хоёр жилийн хугацаатай авбал зургаан хувь, гурван жилийн хугацаатай хамрагдвал найман хувийн хүүтэй байх юм. 80 метр квадратаас дээш талбайтай байр авахыг хүссэн хүмүүс өнөөдрийн нөхцөлд арав гаруй жилийн хугацаатай, жилийн 19, 20 хувийн хүүтэй зээлд хамрагдаж байна. Тэгэхээр манай банкнаас шинээр гаргасан зээлийн бүтээгдэхүүн богино хугацаанд төлбөрөө төлөх боломжтой хүмүүст таатай боломж олгож байгаа гэсэн үг.

-Гадаадад байгаа монголчуудад тохирсон зээл байна. Богино хугацааны орон сууцны зээлийн дотооддоо аль салбарынхан илүү сонирхож байна вэ?

-Манай бүтээгдэхүүнийг амьдрах нөхцөлөө сайжруулъя, чанараа дээшлүүлье гэсэн хүсэлтэй хүмүүс сонирхож байна. “Оюу толгой”-д ажилладаг хүмүүсээс эхлээд маш олон хүн сонирхож хандсан. Тодорхой хэмжээний мөнгөн хуримтлалтай, хадгаламжийн хугацаа нь хараахан дуусаагүй, ажлын гэрээний хөлс нь жилийн дараа орж ирдэг гэх мэт шалтгаантай хүмүүст тохирсон зээл.

-Танай банкнаас санал болгосон энэ зээлийг сонирхсон хүмүүсийн хандалт ер нь хэр байна?

-Хандалт их байсан. Ганцхан төсөл дээр гэхэд 500 гаруй хандалт авлаа. 500 гаруй хандалтыг нарийвчлаад харахаар яг бодит байдал дээр урьдчилгаа байхгүй гэх мэт асуудлууд гарч байна. Хүмүүс бэлэн юм хүсдэг. Гэтэл “Мандала” төслийн хувьд орон сууцнууд нь баригдаж байгаа юм. Ер нь барилгын компаниудын хувьд байрны борлуулалт муугаас болоод төслөө амжилттай дуусгаж чаддаггүй зовлон бий. Тиймээс бид том талбайтай байранд орох хүсэлтэй иргэдэд зээл өгөхөөс гадна нөгөө талдаа барилгын компаниа дэмжсэн бодлого явуулж байна гэж хэлж болно.

– Зээл хүссэн иргэдэд ямар шалгуур тавьж байгаа вэ?

-Мэдээж орлогын эх үүсвэрийг чухалчилна. Орлогын хэмжээ зээлийн хугацаанаасаа хамаарна л даа. Гурваас олон жилээр зээл олгохгүй гэж ойлгож болохгүй. 15, 20 жилээр зээл гаргах боломжтой. Гэхдээ тодорхой хугацаанд л хүүг нь хөнгөлөх бололцоотой.

-Гурван жил дотроо хүү нь бага, гурваас дээш жилд бол яг одоо олгож буй зээлийн нөхцөлөөр явна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. 15 жилээр авна гэвэл эхний гурван жилдээ хүү нь бага байна гэсэн үг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд найман хувийн зээлэн дээр 2.1 саяас хэтрэхгүй гэдэг бол Голомт банкны шинээр гаргаж буй энэ зээлэнд ийм хязгаар байхгүй. Банкны хувьд зах зээлийн боломжит бодитой үнэ, чанар, стандарт, орчин гээд бүх талыг нь харж тооцож байж, шалгуурт нийцсэн төслөө сонгож байгаа. Зээлийн хурлаар тухайн гэрээний хэлцлийн үнээр үнийг нь тооцож байна. Өөр нэг онцлох зүйл бий. Нэлээд үнэтэй байр зээлээр авч байгаа иргэдэд сар бүр төчнөөнийг төлөөрэй гээд хатуу хуваарь гаргаад өгчихвөл зээл авсан хүндээ хэцүү. Зээлдэгчийн хувьд орлого өндөр сар байхад зарим сард нь орлого бага байх гэх мэт шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Тэр бүхнийг нь бодолцож үзээд харилцагчтайгаа хуваарь тохирдог хэлбэр бас бий.

-“Мандала”-г сонгосон шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Үнийн хувьд уян хатан зөв стратеги барьсан нь “Мандала”-гийн нэг давуу тал. Барилгын үе шаттайгаа уялдуулаад үнээ тогтоосон юм билээ. Захиалгаа хэдийчинээ эрт өгнө төдийчинээ үнийн хөнгөлөлт эдлүүлдэг гэсэн үг. Гэрээгээ эрт хийчихээр мөнгөө хуримтлуулах сэдэл өгдөг давуу талтай. Манай банкны зүгээс орон сууц нь баригдаад дуусангуут зээлээ гаргаад өгнө. Нэг бол байрны гүйцэтгэл нь 70 хувьтай болоход зээлийг нь тодорхой нэмэлт барьцаатайгаар гаргаад өгчих юм. “Мандала”, “Хадат вилла” гэсэн хоёр төслийг сонгосон бас нэг шалтгаан нь борлуулалт сайтай байсан. Борлуулалт сайтай байна гэдэг нөгөө талдаа эрэлт ихийг харуулж байгаа хэрэг.

-Танай банкны санал болгож байгаа богино хугацааны бага хүүтэй зээлийн эрэлт огцом өсвөл таслахгүй санхүүжүүлэх боломж бий юу?

-Хангалттай боломж бий.

-Урьдчилгаа хэчнээн хувийг төлөх нөхцөл тавьж байгаа вэ?

-Орон сууцны бусад зээл шиг 30 хувийн урьдчилгаа төлнө. Гэхдээ урьдчилгаан дээр боломж олгож байгаа. 100 хувь зээл авах боломжтой. Урьдчилгааны хуримтлалгүй хэр нь орлого нь боломжийн хүмүүс байдаг. Ийм хүмүүст банкныхаа хүрээнд боломж гаргаж байна. Урьчилгаанд нь өөр хөрөнгө барьцаалаад байранд орох үедээ байраа барьцаалаад явах боломжтой. Өөрөөр хэлбэл төрсөн ээж, аав, ахынхаа байрыг урьдчилгаандаа барьцаалаад зээлд хамрагдах бүрэн бололцоотой. Урьдчилгаандаа автомашинаа тооцуулах боломж бий. Манай банк “Автоланд”-тай хамтарч ажилладаг юм. Үнэлгээ нь тогтчихсон учраас “приус”-ыг шууд тооцоод авна гэсэн. Цөөхөн байдаг машины хувьд зараад өгье гэж байгаа. Энэ мэтээр урьдчилгааны боломжийг нээж өгөх оролдлогууд хийж байна.

-Танай банкны бага хүүтэй, богино хугацаатай байрын зээлд хамрагдсан хүмүүст тавилгын зээлээ давхар авах боломж байгаа гэсэн үү?

-Тийм боломж байгаа. Арай гэж байраа авчихдаг, хуучин тавилгаа тавья гэхээр гологдоод байдаг, шинийг авъя гэхээр мөнгөгүй гэх мэт асуудал бий. Тавилгын зээлийг нь шийдээд өгөх боломжтой. Үүнээс гадна ч өөр боломжуудыг санал болгож байна. Сүүлийн үед хүмүүс их аялдаг болсон. Зун болоод ирэхээр гэр бүлээрээ аялдаг. Зарим нь утааны улирлаар гадагшаа явчихаж байна. Том худалдан авалт хийсэн хүний ард аяллын гэх мэт гэнэтийн хэрэгцээ нь тасалддаг юм байна л даа.

-Гэр бүлийн аяллыг амралтын мөнгө энэ тэрхнээр шийдчихлээ гэхэд ажил хэрэгч, бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд түншүүдтэйгээ уулзах, форум, экспод оролцох гэх мэт хөрөнгө мөнгө шаардсан аяллын хэрэгцээ ч гардаг шүү. Ийм хэрэгцээг нь ямар хэлбэрээр шийдэж байгаа вэ?

-Бид орон сууцны зээлийг нь судлахдаа л аяллын зориулалттайгаар кредит картыг нь өгчихдөг байя гэж байгаа юм. Мэдээж ийм карт авсан хүн заавал хэрэглэх шаардлагагүй. Гэхдээ хэрэглээ үүссэн үед хэрэглэх боломжийг нь нээгээд өгнө гэдэг том давуу тал. Америк, Европын орнуудад их хэрэглэгддэг, дэлхийн нэр хүндтэй Amex картыг өгөх боломжтой. Голомт банк Азидаа илүү нөлөөтэй UNION PAY-тэй хамтраад ган карт гаргаж байгаа. Ган картаа мөн санал болгох боломжтой юм.

– Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Эрлийн ажил үргэжилж байна

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сэлэнгэ багийн “Нүхтийн үзүүр” гэдэг газар сумын төвөөс урд зүгт 28 км-т иргэн 33 настай С гэгч эрэгтэй Сэлэнгэ мөрөнд осолдсон гэх мэдээлэл өнгөрсөн Ням гаригт ирсэн.Түүний цогцсыг эрж хайх ажиллагаанд Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 36 иргэн оролцож байна.

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын Бэлчир багийн “Бүдүүний гүүр” гэдэг газар Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны харьяат иргэн 32 настай эрэгтэй М загасчилж яваад “Орхон” голын усанд осолдсон гэх мэдээлэл хүлээн авчээ. Өчигдрийн байдлаар усаар 53 км, явганаар 65 км хайж гүний шумбалтыг хоёр удаа хийсэн ч олдоогүй. Эрлийн ажил үргэлжилж байна

С.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ нийгэм

Энхийг сахиулагчдыг шагнаж урамшууллаа

Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчнээс VI мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд Онцгой байдлын албанаас үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдыг хүлээн авах ёслол өнөөдөр боллоо.

Алба хаагчдыг хүлээн авах ёслолын ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал болон ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүд, VI мотобуудлагын Батальон захирагч, хурандаа Б.Бат-Эрдэнэ нар оролцлоо.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, “Төр, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн, дайн байлдааны хүнд хэцүү талбарт үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагч та бүхэнд ОБЕГ-ын даргын зөвлөлийн гишүүдийн өмнөөс болон хувиасаа, нийт бие бүрэлдэхүүний өмнөөс баяр хүргэе. Онцгой байдлын албаны алба хаагчид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 2012 оноос эхлэн тасралтгүй оролцож, 240 гаруй алба хаагч дэлхийн энх тайвныг батлан хамгаалахад оролцоод байна. Цаашдаа ч энхийг сахиулах ажиллагаанд оролцох Онцгой байдлын албаны алба хаагчдыг тоог нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. Та бүхнээр бахархаж байна. Цаашдын ажил, үйлсэд нь амжилт хүсье” гэлээ.

Ингээд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд амжилттай үүрэг гүйцэтгээд ирсэн алба хаагчдад Онцгой байдлын албаны шагнал, цол олголоо.

ОБЕГ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б/783 дугаар тушаалаар,

Хугацааны өмнө ахлах дэслэгч цолоор:

Аврах тусгай ангийн Техникийн бүлгийн дарга, дэслэгч Ихбаярын Идэргарав,

Хугацааны өмнө ахлах ахлагч цолоор:

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Хашхүүгийн Хашболд,

Мөн газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлагч Алтангэрэлийн Амгаланбаатар,

Мөн газрын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Мөнхсүлдийн Мөнхжаргал,

Мөн газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Ганболдын Баясгалан,

Мөн газрын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Насантогтохын Юндэндалай,

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, ахлагч Баяраагийн Мөнхнасан,

Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Дүүгээгийн Нямдаваа,

Мөн газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлагч Сугирын Батмөнх,

Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Батбаярын Ууганбаяр,

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Жаргалсайханы Амартүвшин,

Хугацааны өмнө ахлагч цолоор:

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Найдансүрэнгийн Адъяадорж,

Мөн газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Төмөрбаатарын Эрдэнэ-Очир,

Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Энхбаатарын Эрдэнэбат,

Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч Доржпаламын Нямдорж нарт тус тус олголоо.

Мөн ОБЕГ-ын даргын 2017 оны 09 дүгээр сарын 19-ний Б/784 дүгээр тушаалаар,

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн салааны захирагч, ахлах дэслэгч Батбилэгийн Нямдорж,

Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, ахлах ахлагч Цээтлэнгийн Наранбаатар, жолооч-холбоочин, ахлах ахлагч Шаравдоржийн Баянжаргал, мөн газрын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Мөнхтогтуурын Ариунболд,

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Улаанхүүгийн Баатархүү,

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч, ахлах ахлагч Нацагдоржийн Нямсүрэн,

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Цогбадрахын Ганбаатар,

Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Бямбацэрэнгийн Доржсүрэн нарыг Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр,

Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, дэслэгч Балсангийн Ганцогт,

Нийслэлийн Онцгой байдлын газрын Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Батбаатарын Очирбат,

Аврах тусгай ангийн Тусгай чиг үүргийн салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Энхболдын Золзаяа,

Архангай аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Түмэн-Ишийн Баттулга нарыг Онцгой байдлын ерөнхий газрын “Баярын бичиг”-ээр,

Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн салааны захирагч дэслэгч Бямбагэрэлийн Пүрэвдоржийг Онцгой байдлын ерөнхий газрын “Сайшаалын үнэмлэх”-ээр тус тус шагнаж урамшууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-4” сургалт 22-23-нд болно

Image result for шүүх“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч-4” сургалтад хамрах сэтгүүлчдийг бүртгэж дуусаад хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийн нэрсийг гаргаснаа ШЕЗ-өөс зарлаж байна.

Энэ сарын 22-23-ны өдөр ШЕЗ-ийн хурлын танхимд болох сургалтаар ШЕЗ-ийн дарга, доктор, Монгол Улсын гавьяат багш Н.Лүндэндорж, Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нарын хуульч, шүүгчид хичээл заана. Дөрөв дэх жилдээ болж буй сургалтын дараа сэтгүүлчдэд батламж гардуулах юм. Жилээс жилд өргөжиж байгаа сургалтад 37 хэвлэл мэдээллийн байгууллагын хуулийн сэдвээр бичдэг сэтгүүлчид хамрагдах аж.

Б.ҮРЖИГ

Categories
гадаад мэдээ

Кувейт Улс Умард Солонгосын Элчин сайдыг улс орноосоо хөөжээ

Пхеньян НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг удаа дараалан зөрчиж байгаатай холбоотойгоор Умард Солонгосын Элчин сайдаас Кувейт улсыг орхин гарахыг шаарджээ. Энэ тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээлжээ.

Кувейт улсын ГХЯ-наас даваа гарагт гаргасан мэдэгдэлд дурдсанаар, тус улс Умард Солонгосын дипломат төлөөлөгчийн бүрэн эрхийг хоёр улс хоорондын хэргийг түр хамаарагчийн түвшинд хүртэл бууруулсан байна.

Кувейт бол Умард Солонгосын ЭСЯ байдаг Персийн булангийн цорын ганц улс юм. Тус улсад Умард Солонгосын хэдэн мянган иргэн ажилладаг билээ. Өнгөрсөн сараас Кувейт нь Умард Солонгосоос нэмж ажилчин авч, иргэдэд нь виз олгохоо зогсоосон юм.

Мөн Испанийн ГХЯ Умард Солонгосоос Испанид суугаа Элчин сайдыг “persona non grata” буюу “тааламжгүй этгээд” гэж зарлаж, түүнээс Испани улсыг орхин гарахыг шаардсан байна.

Пуужингийн болон цөмийн туршилт хийн бүс нутгийн төдийгүй дэлхийн энх тайван, аюулгүй байдалд аюул заналхийлж буй Пхеньянтай дипломат ба санхүүгийн харилцаагаа таслахыг АНУ тэргүүтэй зарим улс орон мөн уриалж байна.

Categories
мэдээ нийгэм

Баянхонгор аймагт хавдрын үзлэг, оношилгоо үнэгүй хийж байна

Баянхонгор аймагт Хавдрын эсрэг аяны хүрээнд энэ сарын 18-20-ны хооронд хавдрын үзлэг, оношилгоо, сургалтыг үнэ төлбөргүй хийж байна.

Хавдрын өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөөг нутгийн иргэдэд өгөх юм.

Хавдар судлалын үндэсний төв, Хаан банк, МҮОНТ-ээс хамтран хавдрын өвчлөлийг эрт илрүүлж иргэдийн амь насыг аврах зорилгоор энэ аяныг зохион байгуулдаг.

Жил дараалан явуулж ирсэн хавдрын эсрэг үндэсний аяны нээлт есдүгээр сарын 17-нд Баянхонгор аймагт боллоо.

Хавдрын эсрэг аян эхлээд долоон жил болж буй бөгөөд өнөөдрийг хүртэл 60 мянган км явж, 100 мянган иргэнд хавдрын үзлэг оношилгоо, сургалтыг үнэгүй хийжээ.

Categories
мэдээ нийгэм

Тарвага тооллого, судалгааны ажлыг эхлүүлжээ

Тарвага тооллого, судалгааны ажлыг эхлүүлжээДархан-Уул аймагт тарвага тооллого, судалгааны ажлыг анх удаа энэ сарын 11-ний өдрөөс эхлүүлжээ. Энэ хүрээнд тус аймгийн БОАЖГ-ын мэргэжилтнүүд, байгаль хамгаалагчид болон Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлыг хамгаалах төслийн зөвлөх, орон нутгийн зохицуулагч, ойн нөхөрлөлүүд хамтран найман хүний бүрэлдэхүүнтэй хоёр хэсэг болон Хонгор, Орхон сумдаар талбайн болон замлалын арга зүйг ашиглан ажиллаж байгаа аж.

Өнгөц харахад зүгээр л тарвага тоолж байгаа мэт харагдавч энэ нь Дархан-Уул аймгийн ирээдүйн байгаль, хүрээлэн буй орчны эко системд чухал үүрэгтэй гэдгийг холбогдох мэргэжилтнүүд хэлж байна. Монгол тарваганы судалгаанд Дархан-Уул аймгийн тарвагыг орхигдуулж байсан бөгөөд энэхүү судалгаагаар олон шинэ мэдээллүүдийг судлаачид олж авчээ. Дархан-Уул аймгийн хэмжээнд урьд нь тарвага элбэг байсан ч байгалийн хүчин зүйл болон хүний буруу үйлдлээс хамааран ихээхэн хорогдсон гэдэг нь судалгаагаар харагдаж байна.

Ийнхүү тооллогын ажлыг хийснээр тарвагыг хамгаалах, өсгөн үржүүлэх, нөөц тоо толгойг тогтоох мониторинг тогтмол хийх нөхцөл бүрдэх аж.