Categories
мэдээ нийгэм

Засгийн газар багш нарын цалинг 30 хувиар нэмэхээ мэдэгдлээ

“Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ноос багш нарын цалинг нэмэгдүүлэх шаардлагыг Засгийн газарт удаа дараа хүргүүлсэн. Шаардлагын хариуг есдүгээр сарын 15-ны дотор ирүүлэх ёстой байсан ч есдүгээр сарын 14-нд Засгийн газраас өгсөн албан бичиг өнөөдөр буюу 9-р сарын 19-нд багш нарт очсон тухай өөрсдийн сүлжээнд оруулжээ.

Уг албан бичигт багш нарын цалинг 2018 оны 1 сарын 01-ны өдрөөс эхлэн 30-аас доошгүй хувь нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг дурджээ. Харин Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны зохицуулагч Н.Мөнхтуяа “Багш нарын тавьсан шаардлага тодорхой. Цалинг 1,6 сая хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьсан. Уг санал бидний тавьсан шаардлагад хүрэхгүй байгаа учир товлосон ажил хаялт болно” гэж мэдэгджээ.

Categories
мэдээ спорт

Оюутны лигийн дэлхийн аваргууд эх орондоо ирлээ

БНХАУ-ын Шиамень хотод болсон 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн оюутны лигт алтан медаль хүртсэн Монголын баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэд хэсгээсээ гурваар гарч хасагдах шатны тоглолтоо Аргентиний багийг 19:13 хожиж наймд шалгарсан. Харин шилдэг дөрөвт үлдэхийн төлөө “2016 оны Азийн Оюутны аварга”-ын мөнгөн медальт Ираны багтай өрсөлдсөн. Тоглолт 10 минутын турш өрсөлдөөнтэй болж эцсийн мөчид 20-19-ийн харьцаатай манай багийн тамирчид хожсоноор мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм. Мөнгөн медалийн төлөө Америк тивийн Оюутны аваргын 2-р байрын шагналт Чили улсын шигшээ багтай тоглож 19:13 харьцаатай буулган авч, Дэлхийн Оюутны лигийн аваргын төлөө хүчирхэг Сербийн багтай өрсөлдөхөөр болсон юм. Аваргийн төлөө тоглон 21:17 харицаатай хожиж амжилт гаргасан.

Амжилтыг гаргаад ирсэн Монгол Улсын оюутны шигшээ багийн тамирчид болох О.Энхбаатар, Б.Наранбаатар, Б.Батзолбоо, Ц.Отгонжаргал, дасгалжуулагч С.Тулга нарыг гэр бүлийнхэн болон хамт олон нь өнөөдөр угтан авлаа.

Categories
мэдээ нийгэм

“Монгол Улс, Япон Улсын хууль тогтоомжийн хөгжил худалдаа арилжааны эрх зүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын хууль тогтоомжийн нийгэмлэг ТББ хамтран Япон сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 9 дүгээр сарын 16-ны “Монгол Улс, Япон Улсын хууль тогтоомжийн хөгжил худалдаа арилжааны эрх зүй” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа. ХБНГУ, Франц, Солонгос, Япон гэх мэт эх газрын эрх зүйн тогтолцоотой бүх орнууд Иргэний хуулиас гадна бие даасан Арилжаа (Худалдаа)-ны төрөлжсөн хуулийг батлан хэрэгжүүлж иржээ. Энэ хууль нь гэрээ, хэлцэл шуурхай, маргаан багатай хийгдэх, аж ахуй эрхлэгчдийн эдийн засгийн ашиг сонирхлыг зохистой байдлаар хангах гэх мэт олон ач холбогдолтой байдаг нь бусад улсын туршлагаас харагддаг.

Тиймээс энэхүү туршлагыг судлахаар Япон Улсын Худалдаа (арилжаа)-ны төрөлжсөн хуулийн онцлог, Иргэний хууль болон бусад хуультай уялдах байдал, түүний нийгэмд гүйцэтгэх үүрэг, шүүхийн практикийн талаар болон Монгол улсын Иргэний хууль дахь аж ахуй эрхлэгчийн тухай ойлголт, компани, дампуурал, өрсөлдөөн, бүртгэлийн эрх зүйн зохицуулалтын талаар Япон, Монгол Улсын их сургуулиудын шүүгч, профессор, өмгөөлөгч, судлаачид илтгэл хэлэлцүүлсэн юм. Зохион байгуулагчдын зүгээс тус хурлын илтгэлүүдийг удахгүй хэвлэмэл хэлбэрээр гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийг шинээр байгуулахад 300 сая ам доллор шаардагдана

Мянганы сорилт корпорацийн Монголыг хариуцсан ахлагч шинээр томилогдсонтой холбогдуулан БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол хүлээн авч уулзлаа. Тус корпораци нь Засгийн газартай гэрээ байгуулан цэвэрлэх байгууламжаас гарч буй бохир усыг цэвэршүүлэн дулааны цахилгаан станцуудад нийлүүлж, дахин ашиглах ажлыг эхлүүлэхээр тохироод байгаа юм.

Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагчаар шинээр томилогдсон Жей Шир нь энэ төрлийн гэрээ байгуулан, амжилттай хэрэгжүүлж байсан туршлагатай хүн юм.

БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол нэн түрүүнд шийдэх хэд хэдэн асуудал байгааг танилцууллаа. Тэрбээр “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч буй усыг цэвэршүүлэн дулааны цахилгаан станцуудад нийлүүлэх гол зорилго болгон хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байгаа. Гэхдээ төслийг хэрэгжүүлэхэд асуудал тулгарсан. Монголын төр засгийн тогтворгүй байдлаас болж төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барихаар ТЭЗҮ-ээ боловсруулан бэлтгэл ажилдаа ороод байсан компанийн ажил цуцлагдлаа. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл ч үр дүнгүй болох эрсдэл үүсээд байгаа. Тиймээс хамтарч хэрэгжүүлж байгаа төслөө үр дүнд хүргэхийн төлөө төв цэвэрлэх байгууламжийг шинээр барихад шаардлагатай 300 сая ам.долларын санхүүжилтийн асуудлыг шийдэх гарц хайх хэрэгтэй ” хэмээсэн хэлсэн.

Мянганы сорилтын корпорацийн Монголыг хариуцсан ахлагч Жей Шир “Мянганы сорилтын корпорацийн хувьд II шатны компакт гэрээнд гарын үсэг зурсны дараа хэрэгжих төсөлд зориулж 350 сая ам.долларын зээлийг олгохоор болсон. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд шаардлагатай санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хандивлагч орнуудаас олох боломжийг судалж, гарц хайх хэрэгтэй” гэдгээ хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганд оролцохгүй

АНУ-ын Нью-Иорк хотноо НҮБ-ын Ерөнхий ассамблейн 72 дугаар чуулган өнөөдөр эхэлж байна. Энэ чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцохгүй. Харин Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил Ерөнхий Ассамблейн 72 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлж үг хэлэх ба төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулах аж.

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч сүүлийн жилүүдэд тасралтгүй оролцож байжээ.

Categories
мэдээ нийгэм

Вакцин нийлүүлсэн компанийг АТГ шалгаж байна

Малын шүлхий өвчин газар авч байгаа нь Энэтхэг улсаас 2016 оны төсвийн хөрөнгөөр авсан вакцины чанар муу байгаатай холбоотой. Цаашид мах экспортлох гэрээ хэлцлүүд цуцлагдах, тэр байтугай манай улс 70 сая малаа алдахад хүргэх эрсдэлтэй тул шалгуулахаар боллоо гэж ХАААХҮЯ-наас мэдээлсний мөрөөр АТГ, Эрүүгийн цагдаагийн газар болон холбогдох байгууллагууд ажиллаж эхэлжээ. Одоогоор салбарын яамнаас гаргаж өгсөн материалыг судалж байгаа гэсэн хариуг албаны эх сурвалжууд өглөө. Мөн олон улсын лабораторид явуулсан вакцины шинжилгээний дүнг хүлээж байгааг Гоц халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн С.Батхуяг хэлэв. Уг вакциныг 2016 оны наймдугаар сарын 31-ний Засгийн газрын тогтоолоор есдүгээр сарын 19-нд тендер зарлан худалдаж авсан бөгөөд хоёр ч компани нийлүүлэлт хийсэн. Тухайн үед вакцин худалдан авах Ажлын хэсэгт орж ажилласан хүмүүс, түүнчлэн тендерийн асуудлыг хуулийн байгууллагууд шалгаж байгаа мэдээлэл байна.
Categories
мэдээ нийгэм

“Хятадын соёлын өдрүүд 2017” Улаанбаатарт нээлтээ хийлээ

БНХАУ, Монгол Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, хоёр орны найрсаг харилцааг бэхжүүлэхийн тулд “Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээг манай улсад гуравдахь удаагаа зохион байгуулж байна.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гадаадад байнга оршин суугаа Хятад иргэдийн хэрэг эрхлэх албанаас зохион байгуулж буй энэхүү арга хэмжээний нээлт өнөөдөр Монгол-Хятадын “Найрамдал” сургууль дээр боллоо.

Энэ үеэр БНХАУ-ын Ши Цуан мужийн Гадаад харилцааны нийгэмлэгийн орлогч дарга Шин Циов “Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээг Монгол Улсад гуравдахь удаагаа зохион байгуулах гэж буйдаа маш их баяртай байна. Анх 2012 онд энэхүү арга хэмжээ явагдаж байсан бол өнөөдөр ийнхүү гуравдахь удаагаа болох гэж байна. Арга хэмжээний хүрээнд монголын сурагчдад хятад багш нар хичээл зааж, өнөөгийн хятадын боловсролын чиг хандлага ямар байгаа, ямар чиглэлээр явагддаг гэх мэт олон талын мэдлэг олгох юм. Бид энэхүү арга хэмжээг жил бүр дэлхийн өөр өөр улсад зохион байгуулдаг бөгөөд энэ жил ийнхүү Монгол Улсад ирж, хүүхэд багачуудад соёл уламжлалаа таниулж байгаадаа баяртай байна” гэв.

Тэгвэл уг арга хэмжээг хамтран зохион байгуулж буй Монгол-Хятадын “Найрамдал” сургуулийн захирал Жянь Шянь Мэй “Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын найрамдал харилцааг өргөжүүлж, хүүхэд багачууд хоёр орны соёл, боловсролтой эх орондоо танилцах боломжийг олгодогоороо давуу талтай юм. Энэхүү арга хэмжээний хүрээнд сурагчдад хятадын уран зургийн гайхамшигт хичээл, эртний ушугийн хичээл, дуу хөгжим гэх мэт хичээлүүдийг хятад багш нар заана” гэдгийг дуулгасан.

Дашрамд өгүүлэхэд “Хятадын соёлын өдрүүд” арга хэмжээ 14 хоногийн хугацаатай үргэлжлэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хяналтын постуудын үйл ажиллагааг эрчимжүүлж эхэллээ

Хяналтын постуудын үйл ажиллагааг эрчимжүүлж эхэллээ

Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын байгууллагатай хамтран энэ сарын 11-ээс эхлэн улсын чанартай авто замуудад байрлах 13, орон нутгийн 19 постыг 24 цагийн байнгын ажиллагаатай болгож, үйл ажиллагааг нь эрчимжүүлж эхэллээ. Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор ийнхүү хяналтын постуудын үйл ажиллагааг эрчимжүүлсэн байна.

Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулж мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын талаар ор үндэслэлгүй мэдээлэл нийтлэхгүй байхыг хүсье

Монгол Улсын Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын талаар ор үндэслэлгүй мэдээлэл олон нийтийн сүлжээ болон мэдээллийн цахим хуудсуудаар нийтлэгдэж байгаад харамсч байна.

“Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхдийн мөнгийг 50 мянга болгох тухай зарлиг гаргалаа” гэсэн ор үндэсгүй мэдээлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж уг мэдээллийг зарим эх сурвалжууд зориудаар түгээж байна. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг Улсын Ерөнхий прокуроор томилно” хэмээн мэдээллийн цахим хуудсууд ямар нэг эх сурвалжгүйгээр үндэслэлгүй мэдээлж байна. Дээрх мэдээллүүд нь ор үндэсгүй бөгөөд хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх тухайд Монгол Улсын Ерөнхийлөгч бие даан шийдвэр гаргах боломжгүй асуудал юм.

Ор үндэслэлгүй энэ мэт мэдээлэл нийтэлж, түгээж, уншигчдыг төөрөгдүүлж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг албан ёсны эх сурвалжаас тодруулж, баримттай бодит мэдээлэл түгээхийг хүсье.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүхбаатар дүүргийн “нээлттэй хаалга”-ны өдөр үргэлжилж байна

Нийслэлийн 378 жилийн ойг угтан Сүхбаатар дүүргийн төрийн байгууллагууд “Нээлттэй хаалга”-ны өдрийг зохион байгуулахаар болсон билээ. Харин энэхүү “Нээлттэй хаалга”-ны өдөр өнөөдөр 08:00-17:00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болж байна. Тодруулбал, энэ өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар болон дэргэдэх хэлтэс, нэгжүүд иргэдэд төрийн бүхий л үйлчилгээг нэг цэгээс хүргэж байгаа юм.

“Өнөөдрийн зохион байгуулж байгаа “Нээлттэй хаалга”-ны өдөр нь нийслэлийг ойг угтсан олон ажлын эхлэл нь. Бид цаашдаа 1-20 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр “Эрүүл мэнд эрхэм баян” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулна. Энэ өдөрлөгийн хүрээнд иргэдэд эрүүл мэндийг урьдчилсан сэргийлэх үзлэг, оношлогоо хийх, биеийн жингийн индекс тогтоох, өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн нийслэл, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан өсвөр үеийн эрүүл мэндийг дэмжих зорилготой “Эрүүл залуус” аяныг зохион байгуулна” хэмээн тус дүүргийн удирдлагууд онцолсон.

“Нээлттэй хаалга”-ны өдөрт оролцож, нэг дороос хүссэн үйлчилгээгээ авахаар иргэд хэдийнэ Сүхбаатарын талбайд цуглажээ.

Сүхбаатар дүүргийн VIII дугаар хорооны иргэн Г.Нанжид “Би өнөөдөр их баяртай байна. Амжуулах гээд чадахгүй байсан хэд, хэдэг ажилаа нэг дороос амжуулсан даа их сэтэл өндөр байна. Бидэн шиг хөгшин настай хүмүүс ажил хөөцөлдөнө гэдэг хэцүү болсон цаг шүү дээ. Гэтэл өнөөдөр бүгдийг нь амжуулчихлаа. Бас дээрээс нь цусны даралтаа ч үзүүлж, эм тан бичүүлээд авсан. Ийм арга хэмжээ зохион байгуулж байгаа Сүхбаатар дүүргийнхээ хамт олонд их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсье” гэлээ.

“Нээлттэй хаалга”-ны өдрөөр Нийгмийн даатгалын сайн дурын даатгалд иргэдийг хамруулах, цэргийн алба хаасан эсэх лавлагаа олгох, төрсний болон гэрлэлтийн бүртгэл хийх, иргэний үнэмлэх дахин олголтын бүртгэл, ААНБ-ын 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг торгуульгүйгээр хүлээн авч, бүртгэх, дүүргийн хөрөнгө оруулалтын ажилд санал авах, үйлчилгээ эрхлэх гэрээ сунгах, шинээр авах хүсэлт хүлээн авах, татвар төлөгчийн цэнхэр дэвтэр олгох, газрын барьцаа бүртгэх, чөлөөлөх зэрэг үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа юм.

Мөн санал хүсэлт хүлээн авч, хууль эрхзүйн зөвлөгөө мэдээлэл өгч, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг хийж байна. Түүнчлэн иргэд, үйлдвэрлэгчдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа, урлаг, соёлын тоглолт, өсвөр үе, залуучуудын дунд “3:3” сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулж байсан юм.

Сүхбаатар дүүргийн хувьд 2017 оныг гэр хорооллыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгох зорилт тавьжээ. Энэ ажлын хүрээнд 15-20 дугаар хорооны гудамжинд 700 гаруй гэрэлтүүлэг тавьсан байна. Мөн сургууль, цэцэрлэгүүдэд нэн шаардлагатай гал тогооны агааржуулалтын систем, сантехник, цахилгаан, халаалт, дээвэр зэргийг засварлажээ. Түүнчлэн 17 цэцэрлэгт сургалтын хэрэглэгдэхүүн, зөөлөн эдлэл худалдан авах хөрөнгийг шийдэж өгсөн байна.

Үүнээс гадна тохижилтын чиглэлээр 1-7 дугаар хорооны долоон байрны 5700 гаруй мкв дээвэр, 2,4, 8, 10 дугаар хорооны есөн байрны 5008 мкв фасадыг шинэчилжээ. Орон сууцны хороолол дахь сул шороон хөрсийг эко хаьтан бүхий явган хүний зам, шат, гүүр зэргийг хийсэн аж. Мөн зургаан байршилд 500 орчим мкв талбайд орц дундын ногоон байгууламжийг тус тус хийсэн байна.

О.АРИУНЦЭЦЭГ