Categories
мэдээ нийгэм

Хог хаягдал дахин боловсруулах “Эко-Парк” төсөл хэрэгжүүлнэ

niislel

Өнөөдөр Нийслэлийн Хангарьд ордонд НИТХ дахь АН-ын бүлгийн зүгээс “Хотын шийдэл” цуврал хэлэлцүүлгийг “Нийслэлийн хог хаягдлын менежмент-Аюултай хог хаягдал” сэдвийн хүрээнд өрнүүллээ. Хэлэлцүүлгийн үеэр “Хог хаягдлын өнөөгийн байдал ба эдийн азсгийн боломж”, “Аюултай хог хаягдлын устгалын өнөөгийн байдал”, “Аюултай хог хаягдлын хор нөлөө судалгаа мэдээлэл”, “Хог хаягдлын хор нөлөөллөөс үүдэлтэй өвчлөлийн талаарх судалгааны өнөөгийн байдал”, “Аюултай хог хаягдал-Шийдэл” гэсэн сэдвүүдээр мэргэжилтнүүд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хуралд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү, Улаанбаатар хотын захирагчийн албаны дарга Д.Гантөмөр, “МХХДБҮХ” ТББ-ын ерөнхийлөгч Д.Бямбасайхан, НИТХ дахь АН-ын бүлгийн ажлын алба, ХХТХ-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор Г.Оюун-Эрдэнэ, НЭМҮТ-ийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан Ш.Батдэлгэр, ДЭМБ-ын төслийн мэргэжилтэн, Химийн ухааны доктор С.Өнөрсайхан нар оролцлоо.

-ХОТЫН ХӨГЖЛИЙГ ЯРИХААС ӨМНӨ ХОГ ХАЯГДЛЫН АСУУДЛЫГ ЯРИХ ЁСТОЙ-

Нийслэл хотын хэмжээнд жилд 1 сая 433 тонн хог хаягдал гардаг байна. Үүнээс дахин боловсруулу буй хог хаягдлын хэмжээ ердөө 24 хувийг эзэлдэг аж. Энэ нь 344 тонн хог хаягдлыг дахин боловсруулж байна гэсэн үзг юм. Гэтэл хог хаягдлыг дахин боловсруулах 85 хувийн боломжтой гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Өөрөөр хэлвэл 1.2 сая тонн хогийг дахин боолвсруулж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой юм.

Нийт хог хаягздлын хувьд үзүүлэлтээр харвал шилний хаягдал 319 мянган тонн, хуванцарын хаягдал 69 мянган тонн, хоол хүнсний хаягдал 304 мянган тонн, хаягдал төмөр болон өнгөт металл 134 мянган тонн, цаас болон картоны хаягдал 104 мянган тонн, малын гаралтай хог хаягдал 72 мянган тонн, аюултай хог хаягдал буюу цацрагын хог хаягдал 86 мянган тонн, бусад булагдсан хог хаягдлын хэмжээ 485 мянган тонн байгааг онцлов.

Энэ нь манай улсын хэмжээнд хүн амтайгаа харьцуулахад маш их хэмжээний хог хаягдал гарч байгаа бөгөөд дахин боловсруулалт маш муу байгааг албаныхан хэлж байлаа. Үүн дотор аюултай хог хаягдлын хэмжээ өндөр байгаа төдийгүй энэ асуудлыг менежменттэйгээр шийдвэрлэх ёстойг оролцогчид саналаар хэлэв.

-УСТГАГДСАН ХОЙНОО Ч ХОР ХӨНӨӨЛТЭЙ АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛД АНХААРЛАА ХАНДУУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА-

Хог хаягдлын менежментийг хөгжүүлэхэд бодлогын түвшинд шийдвэрлэх, хууль эрхзүйн орчин бүрдүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа хогийг ангилах асуудлыг нэн тэргүүнд тавьж, ач холбогдол өгөх шаардлагатай байгаа юм. Учир нь хог хаягдлын нөлөөлөл нь хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгааг мэргэжилтнүүд онцлов.

ДЭМБ-ын төслийн мэргэжилтэн, Химийн ухааны доктор С.Өнөрсайхан уг асуудлын хүрээнд судалгааны ажлын мэдээллээсээ танилцуулав. Тэрээр “Ахуйн хог хаягдлын талаар улсын тодорхойлолттой болох шаардлагатай.Үүнийг зохицуулсан хууль эрхзүйн орчин, зохицуулалт мөн хэрэгтэй юм. Мөн нэн тэргүүнд анхаарах шаардлагатай асуудал бол аюултай хог хаягдлын асуудал. Учир нь аюултай хог хаягдал нь устгагдсан хойноо ч хор хөнөөл нь бүрэн алга болдоггүй. Ингээд ирэхээр байгаль орчин төдийгүй хүн амын эрүүл мэндэд онц аюултай гэж үздэг.

Өндөр хөгжилтэй орнуудын туршлагаас харахад 1970 оноос эхлэн аюултай хог хаягдалд анхаарч ирсэн бөгөөд хог хаягдлын менежментийг хөгжүүлсээр ирсэн байна. Энэ ажлаараа тэргүүлэгч нь Япон улс юм. Япон улс нь хог хаягдлыг эх үүсвэр дээрээс нь л шууд ангилж, дахин боловсруулахад хялбаршуулж өгдөг. Хүүхдүүд нь цэцэрлэгт байхаасаа л хог хаягдлыг ангилаад сурчихсан байдаг бөгөөд манайд ч гэсэн хүүхдийг цэцэрлэгт байхаас нь хог хаягдлыг ангилах, байгаль орчиндоо хог хаяхгүй байсан гэсэн төлөвшлийг суулгах хэрэгтэй байгаа юм” гэв.

-ХОГ ХАЯГДЛЫГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ “ЭКО-ПАРК” ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ-

niislel

Хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх гарц боломжуудыг оролцогчдын зүгээс саналаар хэлж байсны дотор өнөөдрийн хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулагч “Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо” ТББ-ын “Эко-Парк” төсөл анхаарал татаж байлаа. Уг төсөл нь Нарангийн энгэр болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт өндөр технологид суурилсан, дэлхийн жишгийн дагуу хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор болгох төлөвлөгөөтэй аж. Уг төслийг хэрэгжүүлэхэд 246 тэрбум төгрөг шаардлагатай байгааг ажлын алба танилцуулсан юм. Уг төслийг хэрэгжүүлснээр,

Улаанбаатар хот орчмын агаар, ус, хөрсний бохирдол эрс буурч, хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөх сайжирна.

Шинээр 900 гаруй ажлын байр бий болж, хог түүгч иргэдийн амьдрах нөхцөл дээшилнэ

Хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах менежментийн цогц бодлого хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.

Ахуйн хог хаягдлыг ангилах 4R зарчмаар боловсруулах аргаар нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Ландфилийн аргаар булж устгахыг эрс бууруулах зэрэг ач холбогдолтой” аж.

niislel

Мөн төвлөрсөн цэгүүдээс хогийг цаг алдалгүй зөөх шинэ техник туршиж байгаа аж. Чиргүүлийн зориулалттай, хөдөлгөөнт хогийн сав нь ачиж авч явах зориулалттай, өөрөө хаагддаг бөгөөд эргэн тойрондоо баохирдол үүсгэхгүй төдийгүй цаг хэмнэх боломжтой гэв.

Одоогийн байдлаар уг хогийн савыг туршилтаар 3, 4-ийг тодорхой цэгүүдэд байрлуулахаар болжээ. Энэхүү хогийн сав нь 3.8 метр куб багтаамжтай бөгөөд ойролцоогоор 3 хоногийн дотор хог нь дүүрнэ гэж тооцоолж байгаа юм. Том оврын машин нь хог ачихдаа тодорхой хүндрэлүүдтэй тулгардаг учир эдгээр хүндрэлүүдийг шийдэх боломжтой хэмээн санаачлагчид онцолсон юм.

Categories
мэдээ нийгэм

Зорчигч тээврийн нэгтгэлийнхэн “Ташаа мэдээлэл өгч нэр төрд халдвал хуулийн байгууллагад хандан” гэв

Монголын тээвэр холбоо, газрын тосны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өчигдөр мэдээлэл хийж, Зорчигч Тээврийн Нэгтгэлийн удирдлага, санхүүтэй холбоотой зарим нэгэн баримтуудыг дэлгэсэн. Тэгвэл өнөөдөр Зорчигч Тээврийн Нэгтгэлээс тус байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гарч буй мэдээлэл ташаа болохыг мэдэгдэв.

Зорчигч тээврийн нэгтгэлийн орлогч захирал Б.Даваасүрэн “Өчигдрийн хэвлэлийн хурлын үеэр манай байгууллагын үйл ажиллагаа, хувь хүнтэй холбоотой буруу ташаа мэдээлэл өгсөн тул үнэн бодит мэдээлэл өгөх зорилготой энэ хэвлэлийн хурлыг хийж байна. Орон тоо, бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудлууд Нийслэлийн Засаг даргын баталсан захирамжаар ажилдаг. Тодруулбал нэгтэл болохоос өмнө гурван бааз байхад 1705 ажилтан байсан бол одоо ЗТН болсноор 1590 ажилтантай орон тоогоо бууруулан ажиллаж байна.

Ажилтнуудыг хууль бусаар ажлаас халдаг нь ч ташаа мэдээлэл. Бид сахилгын зөрчил удаа дараа гаргасан хүмүүсийг дотоод журам, хөдөлмөрийн хуулийн дагуу байгууллагынхаа хурлаар оруулан шат дараалсан арга хэмжээ авдаг.Цалингын хувьд нийслэлээс баталсан цалингийн журмыг хэрэгжүүлдэг. II, III баазын ажилтнуудын цалин 30 хувиар өссөн.

2009 оноос хойш парк шинэчлэл хийгдээгүй учраас бүх тээврийн хэрэгсэл хуучирсан. Тиймээс бид сэлбэг запасыг дотоодын зах зээлээс хангадаг. Бөөнөөр нь авдаггүй, өдөр тутмын шаардлагатай сэлбэгийг авч тээврийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа. 2017 оны дөрөвдүгээр сард нэгдсэн Үйлдвэрчний Эвлэлтэй болох санал гаргаснаар ажилтнууд хуралдан байгуулж, өнөөдөр үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Зорчигч тээврийн нэгтгэл 1,590 ажилтантай. Үүний 1,320 нь ҮЭ-ийн татвараа төлөөд, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна” гэлээ.

Зорчигч тээврийн нэгтгэлийн Хуулийн зөвлөх Ц.Баясгалан “Өчигдөр буюу есдүгээр сарын 19-нд зарим хүмүүс нийгэмд буруу ташаа мэдээлэл өгсөнд харамсаж байна. Хэвлэлийн хурлаар II, III баазын ҮЭ-ийн дарга нарыг хууль бусаар ажлаас халсан гэсэн мэдээлэл хийсэн. II баазын ҮЭ-ийн дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. III баазын ҮЭ-ийн хорооны даргыг өвчтэй байх хооронд хууль бусаар ажлаас халсан гэсэн мэдээлэл өгсөн. Тэрээр зургаадугаар сарын 3-наас долоодугаар сарын 26-ныг хүртэл нийт 54 хоног хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалсан учраас захирлын тушаал гарч ажлаас халсан. Болорсүх гэдэг хүн нь манай байгууллагад ажиллаж байсан мэргэжлийн инженер хүн. Байгууллагын удирдлагууд мэргэжлийнхээ чиглэлээр ажиллах саналыг түүнд удаа дараа тавьсан. Гэвч энэ хүн эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн” гэв.

Зорчигч тээврийн нэгтгэлийн эдийн засагч Н.Батболд “Нэгтгэл болсноор гурван баазын алдагдал буурч байгаа. Тухайлбал 2016 оны хагас жилийг бодвол 2017 оны хагас жилд 700 сая төгрөгөөр алдагдлыг бууруулж, зардал хэмнэж ажилласан. Санхүүгийн хуримтлагдсан өр төлбөр 6.2 тэрбум төгрөг байсныг үе шаттайгаар бууруулан ажиллаж байна. Цаашид бууруулна. Нэгтгэл болсноор гурван баазын цалингийн журам нэгдэж, цалин ижил түвшинд очсон. Цалин ямар нэгэн байдлаар буураагүй гэдгийг би хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Манай байгууллагын гол зардал бол шатахууны зардал. 2017 онд нээлттэй тендер сонгон шалгаруулалтаар шатахуунаа худалдан авснаар 2017 онд литр тутамд 200 төгрөг, жилд 1 тэрбум гаруй төгрөгийг хэмнэж ажиллах тооцоо гарсан” гэв.

Дашрамд дуулгахад өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн тралейбусны сэлбэг хэрэгсэл 100 айл дээр зарагддаггүй. Энэ мэт хэн ч итгэхгүй зүйлээр хурал мэдээлэл хийж, байгууллага болоод хувь хүмүүсийн нэр төрд халдвал хуулийн байгууллагад хандан гэдгээ онцолж байлаа.

Б.ҮРЖИГ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга: Монгол Улс НҮБ-тэй байнга хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ чуулганд заавал очих шаардлага байхгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга НҮБ-ын Ерөнхий ассемблийн чуулганд оролцохгүй болсон асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр “НҮБ-ын суурин төлөөлөгчтэй уулзлаа. Уулзалтаар ерөнхийлөгчийн институци, НҮБ-тай хамтран ажилладаг арга барилаа өөрчлөх асуудлаар санал нэгдсэн. Бид ажилгүйдэл, ядуурал, байгалийн бохирдол, цөлжилт, хүүхдийн асуудал дээр хамтарч ажиллах тал дээр байр сууриа нэгтгэсэн.

НҮБ-тай Монгол Улс байнга хамтарч ажилладаг. Тэгэхээр энэ чуулганд заавал очих шаардлага байхгүй. Чуулган “Хүн төвтэй хөгжлил” гэсэн сэдвийн хүрээн зохион байгуулагдаж, Сири, Хойт Солонгосын асуудлыг голчлон ярих юм. Монгол Улсыг төлөөлж Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил уг чуулганд оролцож байгаа. Бусад орнуудын хувьд ч тэр заавал төрийн тэргүүнээ оролцуулах чиг барихгүй байгаа.

Миний хувьд Монгол оронд өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа тул үүнд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. Шинэ засгийн газар бүрдэх гэж байгаа тул Ерөнхийлөгчийн институцийн зүгээс анхаарал тавин ажиллаж байна. Тийм учраас заавал уг чуулганд оролцох шаардлагагүй гэж үзсэн. Ер нь бид гадаад айлчлалуудыг судлаж байж, улс эх оронд ирэх өгөөжийг нь харж байж явах эсэхээ шийдэж байх байр суурийг баримталж байгаа гэдгээг хэлмээр байна” гэж тодотгов.

Categories
мэдээ цаг-үе

М.Нарантуяа: 500 төгрөгөөр өдрийнхөө хоолыг аваад идчих боломжтой

Дуучин М.Нарантуяатай ярилцлаа. Тэрээр 25-дугаар суваг телевизийн “21000” реалити шоунд оролцож байгаа билээ.


-“21000” шоу нэвтрүүлэгт ороочээ гэсэн хүсэлтийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Яг үнэнийг хэлэхэд 25 дугаар суваг телевиз анх “21000” реалити шоу нэвтрүүлгийг хийж эхлэхдээ л намайг урьж байсан. Түүнээс хойш хэд, хэдэн удаа урьсан. Гэхдээ тэр болгонд зав зай болж өгөхгүй байсан учраас хойшлуулаад явсан юм. Харин энэ удаад завгүй ч гэсэн амжуулаад оролцоод үзье гэж бодсон. Бас дээрээс нь шинэ бизнес эрхэлж байгаа учраас үүнийгээ хүмүүст хүргэх нэг гарц байж болох юм гэж харсан л даа. Харин нэвтрүүлэгтэй ороод явахад завгүй байгаа минь нэвтрүүлгийг илүү өрнөлтэй болгож байгаа байх. Миний хувьд ч өлсөж, цангахаа ч үл анзааран ажлуудаа амжуулсаар явна.

-Таны хувьд өдөрт хэдхэн зуун төгрөгөөр л хүнсээ авдаг. Ер нь ингэж арвич, хямгач байхад ямар санагдаж байгаа бол?

– Нийгэмд нэг ийм хандлага байдаг. Доллар өсчихлөө, юмны үнэ нэмэгдчихлээ гээд бухимдаад л байдаг. Миний бодлоор бид доллараас тийм ч шууд хамааралтай хүмүүс биш. Мэдээж аливаа барааны үнэ, ханш бага зэрэг өснө. Гэсэн ч бид 500 төгрөгөөр өдрийнхөө хоолыг аваад идчих боломжтой юм байна гэдгийг би харуулахыг зорьж байна. Саяхан нэг фэйсбүүкийн найз маань “Нарагийн оролцсон нэвтрүүлгийг үзсэн чинь төгрөг чангарчихсан юм шиг сайхан мэдрэмж төрлөө. Таван зуун төгрөгөөр ийм их хүнс аваад, хоол хийгээд иднэ гэдэг гайхалтай. Бас биднийг ямар үрэлгэн, харалган, болгохоос илүүтэй болохгүйг тоочдог гэдгийг харуулж өглөө” гэчихсэн байна лээ. Би түүнийгээ өөрөө ч анзаараагүй байсан. Ямартай ч надад бол ямар ч хүндрэл алга. Учир нь зорилго маань анхнаасаа тодорхой байсан. Хэрэв би түрүүлээд гурван сая төгрөг авах юм бол “Бяцхан уушиг” аянд хандивлана гэдгээ хэлсэн байгаа. Тиймээс энэ зорилгодоо хүрэхийн тулд шантрахгүй л хичээх ёстой.

-Нэвтрүүлгийн тав дахь өдөр өөрийн гараар хийсэн хоолоор өрсөлдөгчөө дайлдаг. Харин тэр дугаарыг үзэж байхад та өрсөлдөгч болох жүжигчин Д.Түвшинтөрд хэрхэн мөнгөө хэмнэж байгаа талаараа их нээлттэй ярьж байсан?

-Нэвтрүүлгийн журам ёсоор тав дахь өдрийн дугаарт л ямар хүнтэй өрсөлдөж байгаагаа мэддэг. Бас өөрийн гараар бэлдсэн оройн зоог барьдаг. Ер нь бол тэгэхэд л Төтө ахтай өрсөлдөж байгаагаа мэдсэн. Харин тэр нэвтрүүлгээр Төтө ах хэдэн төгрөгтэй үлдсэн талаараа надад худлаа ярьсан байна лээ. Би бол үнэнээ хэлж байна гэж бодсон. Тиймдээ ч би бүх үнэнээ хэлсэн л дээ. Миний нэг зан чанар байдаг. Тэр нь хүнд итгэмтгий байдал. Ямар ч үед үнэнээрээ байх дуртай. Тэгэхээр хүний худлаа ярих хамаагүй. Би л үнэнээ ярих хэрэгтэй гэдэг зарчимтай гэсэн үг. Харин нэвтрүүлэг гарсны дараа хүмүүс миний цахим хаяг руу “Та ямар гэнэн юм бэ. Төтө ах худлаа яриад байна шүү дээ. Та бүх юм аа хэлчих юм. Одоо Төтө ах таны зөвлөснөөр явчихвал яана” гэсэн мессежүүд их ирсэн. Их хөөрхөн. (инээв) Гэхдээ хүн миний зөвлөснөөр явах үгүй нь хамаагүй л дээ. Би эхнээсээ л давгүй арвич явчихсан учраас нэг их санаа зовохгүй байгаа шүү.

-Ингэхэд та эрүүл зөв хооллолтын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Монгол хүмүүст онцлог зан, чанар гэж байгаа. Юу вэ гэхээр бид дөрвөн улирал ээлжилдэг, эрс тэс уур амьсгалтай нутагтай хүмүүс. Тэгэхээр бидэнд идэж байх, авч байх ёстой тос, уураг зайлшгүй бий. Тиймээс бид үүнийгээ алдахгүй л явах ёстой гэж боддог. Яахав би хүмүүсийг шүүх гээд байгаа хэрэг биш л дээ. Ер нь цагаан, ногоон хоол иддэг хүмүүс энэ уур амьсгалтай хэр нийцтэй байх юм бол л гэж бодогддог. Мөн цаашдын урт хугацааны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, өөрчлөлт авчрах юм бол гэж битүүхэн эргэлзэж л байдаг юм. Миний хувьд хоолны асуудал дээр тэвчихгүй байх үе бий.

Эмэгтэй хүний хувьд надад маш олон хэрэгцээ шаардлагууд байгаа. Тэр болгоныг тэвчиж байгаагийн хажуугаар ядаж хоол, хүнсэн дээр стрессдээд яахав гэж бодох үе гарна. Аль болох хүсэл зорилготой, тэмүүлэлтэй, тэсвэр хатуужилтай, тэвчээртэй амьдарч байгаа хүний хувьд зарим үед тааваараа байх зүгээр гэж боддог шүү. Ер нь бүх зүйлийг хэтэрхий робот шиг хориод байх шаардлагагүй байх.

-Та урлагаасаа бүр хөндийрчихсөн үү?

-Тэс хөндийрсөн зүйл байхгүй. Мэдээж хүмүүс намайг дуучин Нара л гэдэг болохоос улстөрч эсвэл бизнес эрхлэгч гэхгүй байгаа. Тийм болохоор урлагаас хөндийрсан юм байхгүй. Хөндийрөх ч үгүй. Тэр бол миний бага, балчраас минь хамт байсан зүйл болохоор орхино гэж байхгүй. Гэхдээ надад тодорхой цаг хугацаанд амжуулах, хөл дээр нь босгох ёстой бизнес, сурах ёстой чиглэлүүд бий. Тиймээс хэсэг хугацаанд урлагаас завсарлага авах шаардлага байгааг үгүйсгэхгүй. Ер нь ч урлагийг талх үйлдвэрлэж байгаа юм шиг хүчлээд байдаг юм биш. Урлагийг өөрийнхөө мэдрэмж, дотоод сэтгэлээсээ л хийх ёстой гэж би хувьдаа боддог.

-Таны бизнес чамгүй амжилттай яваа гэж сонссон…

-Манайх “Hackstar hold¬ing” хэмээх компани л даа. Бидний үеийн хэдэн залуучууд нийлээд энэ компанийг үүсгэн байгуулсан юм. Энэ компанийн маань гол брэнд бол “Nuclear steak” ресторан. “Nuclear steak” нь БНСУ-д нээлтээ хийгээд дөнгөж хоёр жил болж байгаа, шинэ брэнд л дээ. Үйлчлүүлэгчдэд маань таалагдаж байгаад бид тун баяртай байгаа шүү. Ямартай ч рестораныхаа захирлыг хийж байгаа хүний хувьд олны таашаалд нийцүүлсэн үйлчилгээний салбар байлгахын төлөө зорино. Юуны төлөө дэлхийд үйлчилгээгээрээ дээгүүрт бичигддэг Япон улсад удаан хугацаанд сурч, ажиллаж амьдарсан билээ. Сурсан мэдснээ үүндээ хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Маш сайхан зүйлсийг мөрөөдөж, төлөвлөж байна.

-Улстөр лүү ч тэр ороод амжсан. Дахиад улстөрд хүч үзэх үү?

-Би нэг зүйл рүү ороод, гараад явдаг хүн биш. Тэгэхээр улстөрийг орхихгүй. Улстөрийн нийгмийг бодлогоор сурах төлөвлөгөөтэй байгаа. Саяхан ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн зохион байгуулдаг “Улс төрийн манлайлагч эмэгтэйчүүд-2017” хөтөлбөрт элсэн дөрвөн сарын хугацаанд суралцсан. Энэ мэтчилэн улстөрийн талаарх мэдлэг, мэдээллээ нэмээд явж байна. Миний хувьд тууштай явна л гэж бодож байгаа.

-Зөвхөн улс төр гэлтгүй иргэн хүний хувьд өөр ямар зүйлст шүүмжлэлтэй ханддаг бол?

-Нэгэн бодлын бид үнэхээр азтай. Тэр хаалттай нийгмээс ямар ч дайн тулаан, цус нөжгүйгээр нээлттэй нийгэм рүү шилжиж чадсан. Гэхдээ бид гэнэтийн нээлттэй нийгэм рүү орохдоо маш их үнэт зүйлээ алдсан байна. Тэр нь хүн чанар, хүнлэг сэтгэл, бие, биенээ хайрлах, хүндлэх гэсэн эрхэм чанарууд юм. Дээрээс нь хамгийн чухал нь эрүүл мэнд. Учир нь эрүүл мэндээ ч үл ажран сайн, сайхан амьдрал руу нойр, хоолгүй тэмүүлсэн байгаа юм. Хоногийн хоолоо олох гэж гүйж яваад эрүүл мэнд гэгч чухал зүйлээ бид хармаанаасаа гээчихжээ. Гэтэл одоо бид дэлхийд маш олон төрлийн хавдраар тэргүүлж байна. Хэрэв бид эрүүл мэнд хүн чанар, хүнлэг сэтгэлээ тээсээр л нээлттэй нийгэмд ирсэн бол илүү их үнэ цэнэтэй байх нь дамжиггүй.

-Таны хувьд ганц бие ээжүүдэд маш их урам зориг өгдөг юм шиг санагддаг…

-Өөрийнхөөрөө амьдарч байгаа минь хүмүүст урам зориг, үлгэр дуурайлал болдогт баяртай байдаг. Маш олон хүнээс би талархлын үг сонсдог. Зүгээр л амьдарч яваа минь хүмүүст урам зориг өгч байгаадаа бахархах сэтгэл ч төрнө шүү. Гэхдээ би хэн нэгэнд урам зориг өгөх гэж амьдарч байгаа юм биш. Илүү их хүсэл тэмүүлэлтэй, шантрашгүй байхыг л үргэлж хүсдэг. Ийм л зарчимтай хүн. Ер нь айхтар зөвлөөд байх юм байхгүй л дээ. Учир нь тураах төв сурталчилж байгаа хүн туранхай байх хэрэгтэй. Тэгж байж бусад хүмүүст бодит зөвлөгөө өгч болох юм. Би бол хүмүүсийг хэрхэн яаж, шантрашгүй, цуцашгүй, өөдрөг, хүсэл тэмүүлэлтэй байх вэ гэдэгт зөвлөгөө өгч магадгүй. Гэхдээ ийм байх тийм ч хэцүү биш шүү дээ. Хүн болсных бид эцэг эхээ баярлуулах ёстой. Тийм болохоор тэр хүмүүсийн ачийг хариулах, дээрээс нь хүн болж төрснийхөө утга учрыг мэдрэхийн тулд заавал зүтгэх ёстой юм. Ийм хүсэл тэмүүлэлтэй байх нь чухал. Түүнээс тоочоод байх юм бол хүн бүхэнд л зовлон бий. Миний амьдралд ч тэр хэцүү юм маш их байгаа. Тэр болгоныг тоочсон ч гэлээ юу ч өөрчлөгдөхгүй. Амьдралыг минь сайн, сайхан болгох арга зам миний гарт л бий. Тэгэхээр хатуу, хөтүүг яаж давах вэ, давсны дараа би юунд хүрэх вэ гэдгээ л ойлгочих. Тэр бодлоор л би амьдардаг даа. Дээрээс нь би үрийнхээ төлөө амьдрах ёстой. Тэр хүүхдийг би энэ ертөнц дээр авчирсных хариуцлагаа хүлээх шаардлагатай шүү дээ. Харин түүний хариуд үр минь нийгэмдээ сайн, сайхныг бүтээвэл миний хүн болсны утга учир, гавьяа тэр дээ.

Categories
мэдээ нийгэм

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ажлаас халагдах өргөдөл өгөөгүй

Зураг“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн ажлаа халагдах өргөдлөө өгсөн гэх мэдээлэл өнөөдөр олон нийтийн сүлжээгээр тарсан.

Түүнийг 60 тэрбумын гэх бичлэгтэй холбогдуулж Авлигатай тэмцэх газар шалгаж эхэлсэн тул ажлаас халагдах өргөдлөө өгсөн хэмээн бичиж байгаа юм.

Гэвч эдгээр мэдээлэл нь огт үндэслэлгүй хэмээн эх сурвалж мэдээллээ. Эл асуудалтай холбогдуулж “Эрдэнэт” үйлдвэрийн хэвлэл мэдээллийн албанаас албан ёсны хариу өгөхөөр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул Өвөрхангай, Архангай аймагт ажиллав

Замын цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул Өвөрхангай, Архангай аймагт ажиллаж харъяа нэгжийн үйл ажиллагаа, ажиллах нөхцөл байдалтай танилцаж, бие бүрэлдэхүүнтэй уулзжээ. Цагдаагийн ерөнхий газраас орон нутагт дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор сэлгэн ажиллуулах хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх талаар танилцуулж, тэдний санал хүсэлтийг хүлээн авч ажиллав.

Ажиллах хугацаандаа Архангай аймгийн нутаг Тарнийн гүүрний байнгын постын үйл ажиллагаа, барилгын явцтай танилцаж аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай уулзан Цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг нормын дагуу тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын техник хэрэгслийн хангалтыг сайжруулах, одоо ашиглагдаж байгаа байнгын постны ашиглалтыг сайжруулах талаар санал солилцсон юм.

Мөн энэ үеэр Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас аймгийн Цагдаагийн газарт хуучин ашиглагдаж байсан 7 тээврийн хэрэгслийг хүлээлгэж өгсөн талаар дурьдаж цаашид цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулж, техник хэрэгслийг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаа илэрхийлсэн бол Архангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргын зүгээс Хашаат сумын нутаг Тарнын гүүрний байнгын постны үйл ажиллагааг сайжруулах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх боломжтой талаараа дурьдаж, зарим асуудлыг шийдвэрлэх тодорхой ажил зохион байгуулж байгаагаа илэрхийллээ.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ нийгэм

Багш нар Засгийн газартай албан ёсоор хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлснээ мэдэгдлээ

Өнөөдөр Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд аймаг болон нийслэлийн үйлдвэрчний эвлэлийн дарга, Багш нарын түр хорооны гишүүд оролцов. Тэд албан ёсоор Засгийн газартай хөдөлмөрийн хамтын маргаан эхлүүлж байгаагаа мэдэгдлээ. Энэхүү маргаанаас үүссэн бүхий л хариуцлагыг Монголын төр хариуцах ёстой гэсэн юм.

Хурлын үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн дарга Х.Амгаланбаатар хэлэхдээ “Засгийн газартай хэлэлцээрт хүрсэн. Харамсалтай нь хэлэлцэрийн үр дүн хангалтгүй байна. Удаа дараа албан бичгээр хангалттай хүргүүлсэн. Мөн Эрүүл мэндийн салбарынхан нэгдсэн байна. Түүнчлэн багш нар хичээл хаях хэмжээнд хүрсэн. Засгийн газар хэлэлцээр хийсэн үүргээ хүлээхгүй байгаа учраас ажил хаях хэмжээнд хүрсэн тул энэхүү хөдөлмөрийн маргааныг эхлүүллээ.

Бид энэ хугацаанд тэмцлийн хэлбэрт хүргэхгүй байх бүхий л арга хэмжээг авсан. Хөдөлмөрийн маргааныг хуулийн дагуу хийнэ. Албан ёсоор бичгээ хүргүүлнэ. Үйлдвэрчний эвлэл болон эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэл, багш нарын цалин нэмүүлэх түр хороо нэгдсэн байна. Энэ Засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас үүдэн эрүүл мэнд болон багш нар тэмцлийн шатанд хүрлээ. Ийм учраас хуулийн хүрээнд энэхүү маргааныг эхлүүлж Засгийн газарт хүлээсэн үүргийг нь биелүүлэх, зөрчигдсөн эрхээ сэргээх үйл ажиллагаанд орно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Харааны бэрхшээлтэй иргэд шинэ байртай боллоо

Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан 90 айлын орон сууцны нээлт өнөөдөр боллоо.

Уг байр Баянгол дүүрэгт байрлах Хараагүйчүүдийн үндэсний холбоо, Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн дэргэд байрладаг юм.

2008 онд харааны бэрхүээлтэй иргэдэд зориулсан байр барих санаачилга гарсан байна. 2015 оноос эхэлсэн барилгын ажил дуусч, хүйтний улирлаас урьтан олон гэр бүл тохилог сууцтай болов.

Тус орон сууцыг улсын төсвийн 4 тэрбум 850 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ. Өмнөх засгийн үед 4 тэрбум төгрөгийг төсөвт суулгаж, өнгөрсөн онд төсвийн тодотголоор 850 сая төгрөгийг нэмж тусгаснаар барилгын ажил дуусгах боломж бүрдсэн гэдгийг нээлтийн үеэр Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн дарга З.Болдсайхан ярьсан юм.

Улсын хэмжээнд нийт 16 мянга орчим харааны бэрхшээлтэй иргэн байдаг гэнэ. Эдгээр иргэдээс сонгон шалгаруулалт хийж 116 иргэнийг сонгожээ. 44 айл нь тус үйлдвэрийн ажилчид юм байна. Түүнчлэн хараагүй иргэний өрхөд хичнээн хүн хараагүй байгаа, өндөр настай, өрх толгойлсон эмэгтэй зэрэг үндсэн нөхцөлүүдийг харгалзан бусад оршин суугчдыг сонгожээ.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдээ дэлгэцийн биш номын нөхөр болгоорой

Image result for ном унших

Монголын хөтлөгчдийн холбооноос “Хүүхдээ дэлгэцнээс аварья” аяныг санаачлан зохион байгуулж буй талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд ЕБС-ийн бага анги, сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг талаар судалжээ. Судалгаанд нийт 720 хүүхэд оролцсоноос 69 хувь нь гэртээ зурагт үздэг, компьютер эсвэл утас тоглодог гэж хариулсан байна.

Хөтлөгчдийн холбооноос эцэг эхчүүд хүүхдийнхээ чөлөөт цагаа өнгөрүүлэх тал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж энэ үеэр зөвлөсөн юм. Мөн тус холбооноос аяны хүрээнд 4-13 насны хүүхдүүдэд зориулж “Адал явдалт зуна” хүүхдийн цуврал зохиол бичиж, анхны номоо гаргасан байна. Энэхүү зохиолын гол дүр нь дэлгэцийн тоглоом хэт тоглосноосоо болж хүүхэд байхаа больж, ямар нэгэн ид шидээр тоглоомон машин болж хувирах эсвэл тоглож буй тоглоомдоо орох зэрэг үйл явдал гарах юм. Ингэснээр буцаж гэртээ очихын тулд эргэж хүүхэд болохын тулд хичээж, эцэг эх найз нөхдөө хүндэлж, хайрлах, орчлон ертөнцийг танин мэдэх гэх мэт олон зүйлийг сурч мэдээд гэртээ ирдэг адал явдалын тухай өгүүлэх ажээ.

Б.НАРАН

Categories
мэдээ нийгэм

Бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулна

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 16 дугаар ангийн үүсч байгуулагдсаны түүхт 40 жилийн ой 2017 оны 10 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд тохиох юм.

Ойн баярыг тохиолдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Гал унтраах техникийн олон төрөлт спортын холбооны клубуудын дунд Өмнөд бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна.

Мөн энэ үеэр Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хамт олны санаачлагаар барьж ашиглалтад оруулсан “Аврагч” спорт заалны нээлтийг хийх юм.

Гал унтраах техникийн олон төрөлт спорт холбооны “Клуб”-уудын хоёр дах удаагийн аварга шалгаруулах тэмцээнд Улаанбаатар бүсийн “Ган дуулга”, Зүүн бүсийн “Шонхор”, Хойд бүсийн “Алтангадас”, төвийн бүсийн “Од”, баруун бүсийн “Алтайн бүргэд” клубын 2017 оны бүсийн аварга шалгаруулах тэмцээний эхний байрт шалгарсан нийт 46 тамирчин, урилгаар Улаанбаатар “Ган дуулга” клубын Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн баг тамирчид, Хууль сахиулах их сургуулийн Онцгой байдлын сургуулийн баг, Залуучуудын шигшээ багийн тамирчид оролцоно гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.