Categories
мэдээ нийгэм

Одоогийн байдлаар малчдын түвшинд 471.0 мянган тн өвс бэлтгэжээ

Image result for мянган тн өвс бэлтгэжээ

Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 186 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн сайдын 01 албан даалгаврыг гарган орон нутагт хүргүүлснээр аймгууд өөрсдийн онцлогт тохируулан төлөвлөгөө, албан даалгавар гарган нийт сумдад хүргүүлэн хэрэгжүүлж байна. Засгийн газрын тогтоолоор зун, намрын отор зохион байгуулах, мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг чангатгах, өвс, тэжээл бэлтгэх зэрэг тулгамдсан асуудлуудад нь зориулж 700.0 сая төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас олгуулсан. ХХААХҮ-н сайд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр бүх аймгийн Засаг дарга, ХХААГ-ын дарга нартай цахим хурал зохион байгуулж аймгуудын зуншлагын байдлыг хэлэлцэж мал оторлолт, хадлан тэжээл бэлтгэл, малын эрүүл мэндийн урьчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах, өвчний голомт бүхий газруудад вакцинжуулалт хийх, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах талаар үүрэг даалгавар өгсөн.

Улсын онцгой комиссын гангийн зэрэглэл тогтоох ажлын хэсгийн дүгнэлтээр 15 аймгийн 94 сум гантай, 21 аймгийн 153 сум гандуу байна гэсэн дүгнэлт гарсан.

Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 164.0 мянган малчин өрхөд дотоодын хэрэгцээнд хэрэглэх болон экспортонд гаргах махаа тооцон 66.0 сая толгой мал өвөлжих, үүнээс 9.2 сая мал отроор өвөлжих урьдчилсан тооцоо гарч орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулан ажиллаж байна.

2017 онд шаардагдах тэжээлийг тэжээлийн нэгжид шилжүүлснээр 700,6 мянган тэжээлийн нэгж бүхий өвс, сүрэл, ногоон тэжээл, үйлдвэрийн тэжээл, гар тэжээл, дарш, давс, хужир шүү хэрэгтэй юм.

Манай улс жилд 1.2-1.4 сая тонн өвс бэлтгэдэг байсан бол энэ жилийн хувьд 850.0 мянга орчим тонныг бэлтгэж 400-аад мянган тонн өвс дутагдах төлөвтэй байна. Дутагдаж буй өвсийг тэжээлд шилжсэн үр тариа, хаягдал буудай, ногоон тэжээл, рапсын шахдас болон гар тэжээлээр нөхөх боломжтой.

Энэ жил тэжээлийн ургамлаас 47.0 мянган тн ногоон тэжээл, улаан буудайнаас 14.7 мянган тн буудай тэжээлд, үтрэмийн цэвэрлэгээнээс 20.7 мянган тн буудай тэжээлд, шилжих төлөвтэй байна. Ингэснээр энэ жил 150.0 мянган тн хүчит тэжээл, 100.0 мянган тн гар тэжээл, 100.0 мянган тн эрдэст тэжээл бэлтгэгдэнэ.

Одоогийн байдлаар малчдын түвшинд 471.0 мянган тн өвс, 525 тн сүрэл, 1622.7 тн ногоон тэжээл, 5413.6 тн үйлдвэрийн тэжээл, 6374.0 тн гар тэжээл, 47.7 тн дарш, 13.2 мянган тн давс, хужир бэлтгэж өвс, тэжээлийн бэлтгэл 31.7 хувьтай байна. Баян-Өлгий, Увс, Ховд аймгууд 50.0-иас дээш хувьтай байгаа ажээ.

Засгийн газрын 186 дугаар тогтоолоор аймаг, сумын аюулгүйн нөөцөд 30.8 мянган тн өвс, 11.7 мянган тн тэжээл бэлтгэх үүрэг өгсөн. Одоогийн байдлаар 6836.4 тн өвс буюу 22.2 хувьтай, 1431.5 тн тэжээл буюу 12.2 хувьтай бэлтгэжээ.

2017 онд бэлтгэх өвс, тэжээлийн балансаас үзэхэд 2017-2018 оны малын өвөлжилт, хаваржилтад 51.0 мянган тэжээлийн нэгж тэжээл буюу 50.0 гаруй мянган тн хүчит тэжээл эсвэл 110.0 мянган тн өвс дутагдалтай байгаа юм.

Харин гурилын дотоодын хэрэглээг хангах 200.0 мянган тн улаан буудайг импортолвол нэмж 50.0 мянга орчим хивэг болон багсармал тэжээл үйлдвэрлэгдэнэ. Мөн сүүлийн жилүүдэд дунджаар 15.0 мянга орчим тн хивэг импортлогдож байна. Өмнөх оны хуучин өвс Сүхбаатар, Дорнод аймгуудад байгааг судалж тооцоо гаргахаар ажиллаж байна.

Хивэгний дотоодын хэрэглээ нь малын тооны өсөлт, цаг агаарын нөхцөл байдал, эрчимжсэн мал аж ахуйн өсөлтөөс шууд хамааралтай юм.

Хадлан бэлтгэлд зориулж ОХУ-аас техникийн зээлийн хүрээнд хаман боогч 40 ширхэг, бага оврын трактор, хадуур тармуур тус бүр 20 ширхэг орж ирснийг ТЭДС-аас 30 хувийн урьдчилгаа аван 5 жилийн хугацаатай лизингийн хэлбэрээр олголоо.

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2017-2018 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолсон дүнгээс харахад нийт нутгийн 25 хувь нь хүрэлцээтэй, 30 хувь нь 1-3 дахин хэтэрсэн, 10 хувь нь 3-5 дахин хэтэрсэн, 30 хувь олон дахин хэтэрсэн гаргав. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад 3 дахин муу дүнтэй байна.

Өөрөөр хэлбэл нутгийн 25 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Харин нутгийн 75 хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг зохицуулах шаардлагатайг харуулж байна.

Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ихэнх, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгуудын зарим сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байна. Одоогийн байдлаар сум дундын болон аймаг дундын отрын бүс нутгууд, хилийн зурвас газар, байгалийн тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирох ажил хэлэлцээрийн шатанд байна.

Аймаг бүр малчдын өвөлжилтийн бэлтгэл хангуулах албан даалгаврыг гарган, Гар тэжээл бэлтгэх уралдаан, төсвийн байгууллагуудын дунд гар тэжээл бэлтгэн нийлүүлэх уриалга гарган ажиллаж байна. ХХААХҮЯ-ны зүгээс НҮБ-ын ХХААБ-ын санхүүжилтээр Гар тэжээл бэлтгэх зөвлөмжийг 20000 ширхэгийг хэвлүүлэн говь, өндөр уулын бүсийн аймгуудад хүргүүллээ. Мөн Гар тэжээл бэлтгэх, Хашаа хороогоо дулаалах, ариутгах, Эрдэс тэжээл бэлтгэх дараахь санамж, уриалгыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гаргаж байна.

Categories
мэдээ нийгэм

Ирэх жилийн тендерийг оны эхэнд зарлана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ирэх онд хийгдэх ажлын тендерийг 2018 оны 1 дүгээр сард зарлан, зохион байгуулахаа мэдэгдлээ. Тэрбээр тухайн оны тендер 2, 3 дугаар сард зарлагдаж, хугацаа алддагаас ажил удааширч байгаа тул ийнхүү шийдвэрлэснээ хэллээ. Хотын даргын гаргасан уг шийдвэрийн дагуу тендер эрт зарлагдсанаар ирэх оны бүтээн байгуулалт илүү эрчтэй, хурдацтай явагдах боломж бүрдэх юм. 2017 онд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нийт 343 тендер зарласан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Азийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэн болов

Япон улсын Токио хотод жил бүр зохион байгуулагддаг ЖАТА (JATA Tourism Expo) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 21-24-ний өдөр 40 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.

Япон улсын иргэд хамгийн их аялдаг болон аялалд хамгийн их мөнгө зарцуулдаг жуулчдын тоонд ордог бөгөөд 2016 онд 17.116.420 иргэн гадаад улсууд руу жуулчилсан байна. Үүнээс БНХАУ-д 2.497.700, ОХУ-д 84.631, Монгол Улсад 19.985 Япон жуулчид зорчсон байна. Монгол Улсад ирж буй жуулчдын статистик үзүүлэлтийг БНХАУ, ОХУ, БНСУ, Япон болон АНУ-ын жуулчид тэргүүлдэг. Япон жуулчид дунджаар хоёр жилд 3-с илүү аялан, нэг аялалд 1000–2000 ам.доллар зарцуулж, 2-3 одтой буудалд буудалладаг ба аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл, үнэ чанарын нийцэл, дэлгүүр хэсэх мөн алхаж аялахыг чухалчилдаг байна.

Сүүлийн жилүүдэд Япон жуулчдын манай улсад аялах эрэлт өсч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотыг сурталчлах, тус улсын жуулчдын сонирхлыг татах зорилгоор анх удаа нийслэлийн Аялал жуулчлалын газраас нэгдсэн зохион байгуулалттайгаар БОАЖЯ, “МИАТ” ХК, “Бирга Тур” ХХК, “Цэцэг зочид буудал”, “Говь Тур” ХХК, “Айрис Турс” ХХК, “Жигүүр” ХХК, “Жуулчин” ХХК, “Летс Трэвел” ХХК, “Номадик Туризм” аялал жуулчлалын агентлаг, “Ялгуун брэндтэй” хамтран эх орноо сурталчлан тус үзэсгэлэнд оролцлоо.

Олон нийтэд зориулсан үзэсгэлэнгийн өдрүүдийн нээлтэд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Япон улсын Элчин сайдын яамны Түр хамаарагч Д.Батжаргал нараар ахлуулсан албаны төлөөлөл оролцов.

Монголын талын зохион байгуулагчид Монгол Улсын үзэсгэлэнгийн танхимын дизайныг үндэсний уламжлал, ёс заншил, нүүдэлчин ахуй, үндэсний хэв маягийг орчин үеийн өвөрмөц шийдэлтэй хослуулсан загвараар тохижуулсан. Дэлхийн 150 орны аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүд оролцож буй тус үзэсгэлэнгээс Монгол Улсын үзэсгэлэнгийн талбайн тохижилт онцгойрч олон орны жуулчдыг татаж байлаа. Түүнчлэн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид есдүгээр сарын 23-24-ны өдрүүдэд Монголын түүх, соёл, угсаатны өв уламжлалаа дэлхий дахинаа өргөн сурталчлан үндэсний урлагийн концертыг дэлхийн олон орноос хүрэлцэн ирсэн зочдод толилууллаа.

Дэлхийн томоохон аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь олон улсын аялал жуулчлалын зах зээлд Монгол Улсын эзлэх байр суурийг баталгаажуулах, сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг сайжруулах, улмаар жуулчдын тоог нэмэгдүүлэх өндөр ач холбогдолтой юм гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийх төсөл хэрэгжиж эхэллээ

БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилан Улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй үзүүлэх төслийг хэрэгжүүлэхээр болсон билээ.

Тус хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдийг БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийхээр төлөвлөсөн байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэхээр БНХАУ-ын эмч болон албаны төлөөлөл бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг 2017 оны 09 дүгээр сарын 25-наас 28-ны өдрүүдэд Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг дээр тус эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нартай хамтран зүрхний хүнд, хавсарсан төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй явуулж, мэс заслын эмчилгээ нэн шаардлагатай хүүхдүүдийг сонгон БНХАУ-ын өндөр түвшний эмнэлгүүдэд эмчилгээнд явуулах үйл ажиллагаа эхэлж байна.

Categories
мэдээ улс-төр

Д.Амарбаясгалан: Дараагийн Ерөнхий сайдыг тодруулахдаа Удирдах зөвлөл нэг нэр дээр тогтохыг хүсээгүй

МАН-ын Бага хурал түр завсарлах үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдрийн Бага хурлаараа ээлжит XXVIII Их хурлаа арваннэгдүгээр сарын 20, 21-нд зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Өглөө хуралдсан Удирдах зөвлөлийн хуралдаанаас Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболдын нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн Бага хурлаар хэлэлцүүлэхээр болсон. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд МАН дотор бодол санааны тэмцэл өрнөсөн. Засгийн газраа огцруулсан. Дараагийн Ерөнхий сайдыг тодруулахдаа Удирдах зөвлөл нэг нэр дээр тогтохыг хүссэнгүй. Бага хурлынхаа гишүүдэд сонголт хийх боломж олгох, гишүүдийнхээ эв нэгдлийг баталгаажуулахын тулд ийм шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн хурал дээр ярьсан гол зүйл бол ялагч нь намынхаа эв нэгдлийг хангаж, намын гишүүдийнхээ санаа бодлыг тусгасан Засгийн газрыг байгуулан, эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ёстой гэж хэлэлцээд өнөөдөр Бага хуралдаа оруулж ирж байна” гэв.

Уг Бага хурлаар намын даргын улс төрийн илтгэлийг хэлэлцэж байна. Дараа нь МАН-ын Хяналтын ерөнхий хорооны 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд хийсэн дүгнэлтийг хэлэлцэнэ. Түүнчлэн удахгүй болох Их хурлын төлөөлөгчдийг сонгох журмыг батална. Хамгийн сүүлд Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулах юм байна. Өнөөдөр орой Ерөнхий сайдад нэр дэвшигч тодрох бололтой.

МАН-ын дүрмээр Бага хурлын үеэр заалнаас нэр дэвшүүлэх боломж бий.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас хүлээж авсан тарилгаар эрсдэлтэй аймгуудын малыг вакцинжуулна

ОХУ-ын Засгийн газартай байгуулсан мал эрүүлжүүлэх хоёрдугаар шатны хөтөлбөрийн хүрээнд хүмүүнлэгийн тусламжаар нийлүүлэх шүлхий өвчнөөс сэргийлэх хоёрдугаар ээлжийн 1.280.700 тун вакциныг өчигдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авсан байна.

Уг вакцинаар Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймаг, Нийслэлийн нийт 1.3 сая толгой малыг вакцинжуулах 832.0 мянган тун, Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн эрсдэлтэй бүс нутгийн эрсдлийг бууруулах зорилгоор 150.0 тун вакциныг тус тус хуваарилж, хүргүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

1700 гаруй иргэн хамрагдаад байсан шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцаллаа

ХУД-ын 10-р хороо, Морингийн даваанд шүлхий өвчин гарсантай холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 26 ны өдрийн Засаг даргын А/268 дугаар захирамжаар хорио цээрийн бүс тогтоон, нийт 28 хоног хэрэгжүүллээ. Энэ хугацаанд дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн 2-р хэлтэс, МХХ, НМЭГ, Эрүүл мэндийн төв, ЗДТГ, ”Гүнтэрэм” мал эмнэлэг үржлийн нэгж, Өрхийн эрүүл мэндийн төвөөс 75 алба хаагч 17 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, нийт 531 мянга 804 м2 талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна. Мөн эрүүл мэнд, болон зайлшгүй шаардлагаар 359 иргэнийг хорио цээрийн дэглэмээс гаргаж, нийт 450 иргэнийг хорио цээрийн дэглэмийн бүсрүү оруулжээ. Төрийн банкны нэг цэгийн үйлчилгээ, Хаан банкны явуулын АТМ-ийг ажлын өдрүүдэд байршуулан, иргэдэд үйлчилж, УСУГ-аас хэрэглээний цэвэр усаар тогтмол хангаж байв.

Хорио цээрийн бүсэд 851 өрхийн 1712 иргэн, 19 өрхийн 2170 толгой мал, 1 цэцэрлэг, 1 сургууль, 8 хүнсний дэлгүү,р 2 гүний худаг байсан бөгөөд Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн А/316 дугаар захирамжаар 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн даваа орчмын шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд шилжүүлээд байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Categories
мэдээ спорт

Ёкозуна Харумафүжи ес дэх удаагаа түрүүллээ

Ёкозуна Харумафүжи ес дэх удаагаа түрүүллээ

Японы мэргэжлийн сумо бөхийн есдүгээр сарын Аки башё өндөрлөж, 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж түрүүллээ. Тэрбээр башёгийн сүүлийн өдрийн барилдаанд озеки Гоэйдотэй учраа таарсан юм.

Харумафүжи 10 даваа, дөрвөн унаатай, озэки Гоэйдо 11 даваа гурван унаатайгаар башёг тэргүүлж байсан бөгөөд аварга давснаар хоёр бөх ижилхэн 11 даваа дөрвөн унаатай болсон.

Улмаар хоёр бөх нэмэлт барилдаан хийж, аварга Гоэйдог ялснаар ес дэх удаагаа дээд зиндаанд түрүүллээ.

Тэрбээр хамгийн сүүлд өнгөрсөн оны долдугаар сарын Нагоя башёд 13 даваа, хоёр унаатайгаар найм дахь түрүүгээ авч байсан юм.

Categories
мэдээ улс-төр

Монгол ардын намын IX бага хурал М.Энхболдын илтгэлээр эхэллээ

МАН-ын IX бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурлын 310 гишүүнээс 170 гаруй гишүүн хурлын танхимд суудлаа эзэлжээ.

Ээлжит бага хурлыг нээж, УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд улстөрийн илтгэл тавилаа.

Энэ удаагийн Бага хурлаар өнгөрсөн зургадугаар сард болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаанд хийсэн дүгнэлтийг мөн танилцуулах ажээ. Эдгээр асуудлыг хэлэлцсэний дараа Бага хурлын гишүүдийн олонхийн саналаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм.

Мөн тус хурлаар МАН-ын ээлжит XXVIII Их хурлын төлөөлөгчдийн тоо, төлөөлөгч сонгох журмыг батлана. Их хурлаар намын шинэ даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.

МАН-ын Бага хуралд аймаг, нийслэлийн төлөөлөл бүхий 310 гишүүн оролцдог.

Э.ЭНХ

Categories
мэдээ улс-төр

Н.Энхболд: Удирдах зөвлөл дээр дэмжигдсэн

Image result for Н.Энхболд

МАН-ын Бага хурал хуралдаж эхэллээ. Уг хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ө.Энхтүвшин, Н.Энхболд, У.Хүрэлсүх нараас нууц санал хураалтаар хамгийн олон санал авсан нь Ерөнхий сайд болох томоохон алхам хийх юм. Нэр дэвшигч Н.Энхболдоос энэ талаар тодруулахад “Ерөнхий сайдад нэр дэвшинэ. Удирдах зөвлөлийн хурал дээр дэмжигдсэн. Нууц санал хураалт болно” гэв.

Э.ЭНХ