Categories
мэдээ нийгэм

Иргэд ажлын байраа авч үлдэхийн төлөө тэмцэж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах 32-ын автобусны буудлын хажууд гэр барьж, ил задгай жижиглэн худалдаа эрхлэгч нар хуурай өлсгөлөн зарласан юм. Өнөөдөр арван нэгэн цаг дөчин минутаас арван дөрвөн хүн хуурай өлсгөлөн зарлажээ. Өлсгөлөн зарлаж байгаа иргэд хэлэхдээ:

Д.Бурмаа Бид ажилгүйдлээс хамгаалуулах ажилгүйдэл ядуурлын эсрэг ажлын байраа хадгалж үлдэх зорилоготой хуурай өлсөглөн зарлаж байна. Хариуцдаг албан байгууллагад бид ажлын байраа авч үлдэх ажилгүйдлээс хамгаалуулах талаар хандаж үзсэн боловч дорвитой арга хэмжээ авч өгөөгүй юм. Тиймээс тэмцэлийн хурц хэлбэрт шилжээд байна. Энэхүү шаардлагыг аль ч түвшиний байгууллага нь хүлээж авах боломжгүй гэсэн хариулт өгдөг. Бид эхлээд эрх чөлөөний талбай дээр гурван өдөр тайван жагсаал, суулт хийсэн. Шаардлага хүргүүлэхэд та нар хууль зөрчиж байна, шаардлагыг хүлээж авахгүй гэж аль ч шатны хүмүүс ингэж хэлдэг. Ажлын байр бол амьдарлын баталгаа болдог, бид ажилтай байж л амьдарна. Бидэнд жарыг харьцах нь арван тавын хэмжээтэй талбайг өөрсдийнхөө хөрөнгөөр тохижуулан татвар,түрээсээ төлөөд ажиллах хүсэлтэй байгаа юм. Энэ 100 гаруй хүний ард олон хүний амьдрал явж байгаа. Үүнийг л шат шатны дарга нар маань ойлгохыг хүсэж байна. Бид хүрэх ёстой үр дүндээ хүрч байж өлсөглөнгөө зогсооно.

Г.Ганчимэг хэлэхдээ “Бидний энэ асуудлыг хэвлэл мэдээлэлийнхэн буруу ташаа мэдээлэл өгөөд байна. 32-ын автобусны буудлын зам дагуу олон нийтийн өмчит газар худалдаа наймаа эрхэлж хууль зөрчсөн үнэн. Иймээс ил задгай худалдаа намайгаа зогсоож, 32-ын буудлын замын урд байгаа энэ жижиг газарт үйл ажиллагаа явуулах эрхийг олгож өгөхийг хүссэн. Түүнээс өөрсдийн болон хувь хүний нэр дээр шилжүүлэн авна гэсэн үг биш бөгөөд улсдаа татвараа төлөөд энд үйл ажиллагаа явуулах юм. Төрийн өмчийн газар дээр эрх мэдэлтэн нэг өглөө босход барилга барьцан байдаг хэнээс ямар зөвшөөрөл авсан ард иргэд мэдэхгүй үлддэг. Ийм байхад 112 худалдаачинд энэ жижигхэн газрыг хугацаатай үйл ажиллагаа явуулах эрх олгож болохгүй гэж. Энэ газар доогуур халуун дулааны шугам явдаг учир барилга байгууламж барих боломжгүй гээд байгаа. Гэвч бид энэ газарт худалдааны төв, зах зэрэг том байгууламж барихгүй асар бариал худалдаагаа үргэжлүүлэх юм.

-Албан ёсны зөвшөөрөлгүй учраас торгуулдаг байх хэдэн төгрөгөөр торгуулдаг вэ?

-Зөвшөөрөлгүй ажиллаж байсан болхоор татвар төлдөггүй байсан. Гэхдээ өдөр бүр торгуулдаг. Нэг удаа торгуулахад 5000 мянган төгрөг төлдөг. Ер нь байнга хөөгддөг . Олон удаа шаардлага тавиад өргөдлөө өгсөн боловч өдийг хүртэл шийдэгдээгүй байна. Гудамжинд ил задгаа худалдаа хийж болохгүй гэж байгаа учраас кантенар байршуулсан боловч кантенарын ачиж яваад журамласан. Бид өөрсдөө бий болгосон ажлын байрыг булааж авсан. Тэгвэл бид хотын өнгө үзэмжинд тохирхуйц байгууламж бариад өөрсдөө ажлын байраа бий болгоё гэж хүсээд байгаа юм

Та нарт ажлын байрны санал тавьсан уу?

-Хороололын ил задгай худалдаачид ажлын байрны санал олгосон байсан. Тэр нь APEX худалдааны төвийн В1 давхарт ажлын байрны санал өгсөн юм билээ. Бидэнд бол ажлын байрны санал өгөөгүй. Ажлын байрны санал огт ирээгүй. Бид нэг худалдааны төвд лангуу түрээслээд суух боломж байхгүй. Түрээс нь өндөр гэтэл бид бага мөнгөөр эргэлдэг жижиглэн худалдаа эрхлэгч нар учир боломжгүй юм.

Т.Нарангэрэл хэлэхдээ “Бид нараас хамаарч амьдардаг олон хүн байдаг. Худалдаачид дунд өрх толгойлсон ээжүүд, өнчин өрөөсөн хүүхэдтэй хүмүүс их бий. Бид ажлын байраа өөрсдөө бий болгож байхад төр засаг маань дэмжээд өгөөчээ. Гол нь бид төрөөс гуйлга гуйгаагүй өөрийгөө дэмжээд өөртөө ажлын байр бий болгож байна. Одонтуяа даргаа та шийдвэрээ гаргаад өгөөчээ.Засаг даргад хандаж хэлхэд заавал биднийг ийм өлсөглөн зарлах хүртэл энэ асуудлыг шийдэж өгөхгүй байх ёстой юм уу. Бид нар өөрсдийн амьдарлын төлөө ариун цагаанаар хөдөлмөрлөж байгаа хүмүүс” гэв.

Дашрамд сонирхуулахад :Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас “худалдаа эрхлэгчдийг тэдгээрийн санал болгож өөрсдийн хөрөнгөөр өөрсдийн загварын асар байршуулан ажлын байраар хангагдах боломж олгож Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журмын 8 дугаар хэсгийн 2-т заасны дагуу үйл ажиллагаа эрхлэх гэрээ байгуулах нь зүйтэй” гэжээ. Гэвч өнөөдөр хүртэл энэ албан бичиг хэрэгжээгүй ажээ.

Categories
мэдээ нийгэм

Танилц: ЕБС-ийн сурагчдын улирлын амралтын хуваарь

ЕБС-ийн сурагчдын улирлын амралтын хуваарийг танилцуулж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Зүрхний хилэн” кино энэ сарын 29-нд үзэгчдийн хүртээл болно

ЗурагМанжийн дарлалын үеийг харуулах “Зүрхний хилэн” кино энэ сарын 29-нд нээлтээ хийнэ.

“Фантастик” продакшн, F Studio, “Монгол Контент” ХХК-ийн хамтын бүтээл уг кино зохиолыг найруулагч Б.Тамир, жүжигчин Э.Алдар нар бичсэн бол гол дүрд нь “Фантастик” продакшны жүжигчин Б.Баярбат, Б.Барслхагва, МУГЖ Г.Золбоот, Ж.Алтаншагай, Э.Одбаяр, Э.Алдар нарын жүжигчид тогложээ.

Киноны үйл явдал зохиолч Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” романтай нэрнээс бусад нь огт хамааралгүй гэдгийг уран бүтээлчид хэлж байна. Мөн уг кинонд дэлхийн соёлоос орхигдож гээгдсэн манж хэлийг сонсох боломжтой аж.

Categories
мэдээ нийгэм

Булгийн ус, халиа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажил эхлэв

Булгийн ус, халиа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажил эхлэвБаянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн өвөл булгийн ус халиа үүсгэж зөвшөөрөлгүй бүсэд буусан зарим айл усанд автан хүнд нөхцөл байдалтай тулгарч байсан. Иймд Баянзүрх дүүргийн Засаг дарга булгийн ус, халиа дошин үүсэхээс урьдчилан сэргийлж, арга хэмжээ авч ажиллах ажлын хэсэг байгуулах тухай А/291 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Газрын алба зэрэг мэргэжлийн байгууллагууд ажлын хэсэгт орж, холбогдох арга хэмжээг авахаар болсон юм.

Ажлын хэсгийн гишүүд хуралдаад эхний ээлжинд тухайн бүс нутагт анхааруулах тэмдэг тэмдэглэгээ байршуулж, иргэдэд зөвлөмж өгөхөөс гадна 450 метр урттай даланг татахаар төлөвлөж байгаа юм. Мөн булгийн эх, аманд зөвшөөрөлгүй буусан айл өрхөд холбогдох хэлтэс албадаас 3 удаагийн анхааруулах, шаардах хуудас өгөөд байна.

Мэргэжлийн байгууллагуудаас шаардлагатай гэж үзвэл булгийн эхэнд буусан айлуудыг нүүлгэж, шилжүүлэх арга хэмжээ авна гэдгийг албаны хүмүүс хэлэв. Тиймээс иргэдийг өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, зөвшөөрөлгүй бүсэд буухгүй байхыг ажлын хэсгээс анхаарууллаа хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Умард Солонгосын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглолоо

ЗурагАюулгүй байдлын шалтгааны улмаас Умард Солонгос болон бусад долоон улсын ард иргэдийг Америкт нэвтрүүлэхийг хориглох тухай зарлигийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан тухай Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Д.Трампын гаргасан зарлигийн дагуу ирэх сарын 18-наас эхлэн Умард Солонгос, Чад, Иран, Ливи, Сомали, Сири, Венесуэл болон Йемен гэсэн найман улсын ард иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглох аж.

Ийм зарлиг гаргасныхаа дараа АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэл хийхдээ “Америкийг аюулгүй байлгах нь миний эн тэргүүний зорилт юм. Бидний аюулгүй байдлыг алдагдуулахыг хэнд ч хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ.

Иран, Ливи, Сири, Сомали, Йемен болон Судан гэсэн зургаан улсын иргэдийг 90 хоногийн хугацаанд АНУ-д нэвтрүүлэхийг хориглох тухай түүний анх гаргасан зарлигийн хугацаа ням гарагт дууссан аж. Энэ хоригт багтсан Судан улсыг жагсаалтаас хасаж, үлдсэн таван улс дээр нь Умард Солонгос, Венесуэл болон Чад улсыг нэмсэн шинэ зарлигийг Д.Трамп өчигдөр гаргасан байна.

АНУ-ын иргэдийг Умард Солонгост зорчихыг хориглох тухай Д.Трампын зарлиг энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн билээ.

Пхеньяны цөмийн хөтөлбөртэй холбоотойгоор АНУ болон Умард Солонгос хоорондын харилцаа сүүлийн өдрүүдэд улам бүр хурцдаж, удирдагчид нь нэг нэгэн рүүгээ хатуу ширүүн үг “чулуудсаар” байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашины дугаарын давхардал, наймааны хууль бус үйлдлийг таслан зогсооно

АВТОМАШИНЫ ДУГААРЫН ДАВХАРДАЛ, НАЙМААНЫ ХУУЛЬ БУС ҮЙЛДЛИЙГ ТАСЛАН ЗОГСООНОЗам, тээврийн хөгжлийн сайдын ээлжит шуурхай өнөөдөр хуралдаж, салбарын хэмжээнд хийгдэж буй ажил, тулгамдаад буй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа хэлэлцлээ.

Өмнөх шуурхай хурлын үеэр сайдаас өгсөн үүргийн дагуу Улаанбаатар төмөр зам ХНН зорчигч үйлчилгээний вагонуудад утаагүй түлш ашиглах талаар судалгаа хийсэн бөгөөд шахмал түлш хэрэглэх боломжтой хэдий ч үнэ өртгийн хувьд харьцангуй өндөр өртөгтэй байгааг дуулгалаа.

“Мэргэшсэн жолоочийн үнэмлэх гаргаж өгнө” гэх зартай холбоотой хууль бус үйлдэл болон автомашины дугаарын давхардал, наймаа зэргийг нэн яаралтай таслан зогсоож, хатуу арга хэмжээ авч, хариуцлага тооцохоос гадна шаардлагатай тохиолдолд олон нийтэд зарлах хүртэл арга хэмжээ авч ажиллахыг салбарын сайд Д.Ганбат холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Түүнчлэн төлбөр хураах цэгтэй холбоотой асуудал, товчоо орчимд түгжрэл, дараалал үүсч байгаа иргэдийн гомдол, саналд онцгой анхаарал хандуулж, төлбөр хураах үйл ажиллагааг бэлэн мөнгөөр бус цахим картаар, автоматаар бүртгэдэг болох системд шилжих ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө. Мөн тэрээр салбарын хэмжээнд “Нэг хүн-Нэг бүтээлч ажил” санаачлагын хүрээнд шинэ санал санаачлага, бүтээлч ажлын гүйцэтгэл, тайланг үнэлж дүгнэх үүргийг холбогдох газрын дарга нарт өгч шинэ бүтээл, санал санаачлагыг бодлогоор дэмжинэ хэмээн онцлов.

Categories
мэдээ спорт

Манай улсын бэйсбол, софтболын дасгалжуулагч нарт АНУ, Итали улсын экспертүүд сургалт явууллаа

МҮОХ-ны хурлын танхимд ОУОХ-ны эв санааны хөтөлбөрийн шугамаар Монголын бейсбол, софтболын багш, дасгалжуулагч, тамирчдад АНУ, Итали улсын эксперт багш нар 5 өдрийн сургалт, семинар явуулж байна.

Тус сургалт, семинарын нээлтийн ажиллагаанд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган оролцлоо.

Categories
мэдээ спорт

МУГТ Г.Дорж “Арнолд Классик” тэмцээний хошой аварга боллоо

Испани улсын Барселона хотод энэ сарын 22-ноос 24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Арнолд Классик Европ 2017” хэмээх IFBB холбооны чансаа өндөр тэмцээний 70 кг-ын жинд МУГТ Гансүхийн Дорж Монгол Улсаа төлөөлөн оролцож, Аваргын алтан медаль, цом, ПРО картын эзэн болжээ. Тэрбээр ийнхүү “Арнолд Классик” тэмцээний хошой аварга болж буй юм.

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын гавьяат тамирчин цолоор шагнагдсан бодибилдингийн багш, дасгалжуулагч тэрбээр ийнхүү “Арнольд классик” тэмцээний хошой алт, Бүх Хятадын аварга шалгаруулах олон улсын тэмцээний хүрэл медальт, Зүүн болон Төв Азийн үнэмлэхүй аварга, аварга, Улсын найман удаагийн аварга, “Монголын мистер”-ээр хоёр удаа шалгарсан бахдам амжилтын эзэн болжээ. Түүний гэргий Б.Оюунгэрэл ч мөн адил фитнессийн бикини төрлөөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл, Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин бүсгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн эм зүйчдийн өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг мэндчилгээ дэвшүүллээ

Хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлсэд мэдлэг оюун, авъяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа Монгол улсын нийт эм зүйч нар Та бүхэндээ “Дэлхийн эм зүйчдийн өдөр”-ийн чин сэтгэлийн мэндчилгээг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

1912 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Олон улсын Эм зүйн холбоо” үүсч байгуулагдан жил бүр дэлхийн эм зүйчид чуулга уулзалтыг зохион байгуулдаг болсон.

2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Турк улсын Стамбул хотноо хуралдсан Дэлхийн эм зүйн холбооны хурлаас энэ өдрийг “Дэлхийн эм зүйчдийн өдөр” болгон албан ёсоор тэмдэглэж ирсэн.

Эрүүл мэндийн яам төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах ажлын хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран “Дэлхийн эм зүйчдийн өдөр”-ийг Монгол Улсад 3 дахь удаагаа тэмдэглэж байна.

Улс орны аюулгүй байдал, оршин тогтохын үндэс, хөгжил дэвшлийн суурь нь хүний эрүүл мэнд байдаг. Манай эм зүйч нар иргэдийн эрүүл мэндийг хамгаалах эрхэм үүргээ гүнээ ухамсарлан, өндөр мэргэжил эзэмшин, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, чанартай, аюулгүй, хүртээмжтэй эм зүйн тусламж үйлчилгээг үзүүлэхийг зорин ажилласаар ирсэн. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд 38 эмийн үйлдвэр, 200 гаруй эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага, 1800 орчим эмийн сан, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд болон бусад салбарт нийт 2075 эм зүйч ажиллаж байна.

Энэхүү өдрийг Эрүүл мэндийн байгууллагуудын эм зүйн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгааг олон нийтэд сурталчлах, Эм зүйчийн өсөн нэмэгдэж байгаа үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар иргэд, үйлчлүүлэгчдэд сурталчлах зэргээр тэмдэглэж байна.

Иргэн бүрийн амь нас, эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөр, ачааг нуруундаа үүрэн ажиллаж ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, гавъяатууд, ахмад эм зүйч нарынхаа ариун үйлсээр бид үргэлж бахархаж байдаг.

Эм зүйч Та бүхэн эрүүл мэндийн салбарын ажиллагсадаа манлайлан ажиллаж, шинэ ололт амжилт гаргахыг хүсэн ерөөе.

Монгол хүн бүр эрүүл энх, аз жаргалтай байх болтугай.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр гардуулан өгөв.

МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжих түүхэн замыг нээж, эх орныхоо хөгжлийн түүхийн хагас зууныг хамтдаа бичилцэхдээ олон нийтийн эрх ашгийг дээдэлсэн тэнцвэртэй, бодит мэдээ мэдээллийг шуурхай хүргэж, үндэсний өв соёлыг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх эрхэм үйлсийн хөтөч болсон тус телевизийн үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, уран бүтээлчдийн хичээл зүтгэл, амжилт ололтыг өндрөөр үнэлж, МҮОНТВ-ийг Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд шагнал гардуулж хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт зочид оо,

МҮОНТВ-ийн үе үеийн хамт олон, сэтгүүл зүйн салбарын хүндэт төлөөлөгчид өө,

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж МҮОНТВ-ийг төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасныг гардуулж байгаадаа туйлын баяртай байна.

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжих түүхэн замыг нээж, МҮОНТВ анхны эфирээ цацсаны 50 жилийн ойн халуун мэндийг цэнхэр дэлгэцээ ширтэн суугаа нийт Монголын ард түмэндээ хүргэе.

МҮОНТВ-ийн түүх бол улс орондоо телевиз хэмээх бие даасан салбарыг хөгжүүлэн төлөвшүүлсэн, хүн зоныг улс орныхоо хөгжил дэвшлийн өнгө гэрэл, эрдэм боловсролоор тэтгэн соё гэгээрүүлсэн Монголын ард түмний оюун санааны амьдрал хийгээд үе үеийн уран бүтээлчдийн баялаг бүтээлийн бахдам түүх юм.

МҮОНТВ нь үндэсний хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж, сонсогч үзэгчдэд зориулсан төрөл бүрийн мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөн цэнгээнт хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэх, нийтийн хүртээл болгох, Монгол Улсын гадаад, дотоод бодлогын талаар мэдээлэх, Монгол орныг дэлхий дахинд сурталчлах, таниулах чиглэлийн хөтөлбөр, нэвтрүүлэг бэлтгэж түгээх өндөр хариуцлага, нэр хүндтэй бөгөөд онцгой үүргийг хуулиар хүлээсэн байгууллага юм.

Эх орныхоо хөгжлийн хагас зууныг хамтдаа бүтээлцэхдээ энэ түүхэн замналыг тодоор бичиж, өндөр үүрэг хариуцлагыг нэр төртэйгээр биелүүлсэн танай хамт олныг Монгол Улсын төрөөс өнөөдөр өндрөөр үнэллээ.

МҮОНТВ-ийн түүх зуун зуунаар бичигдэж, та бүхний эхлүүлсэн ажил цэнхэр дэлгэц шигээ улам тунгалаг байхыг ерөөе” гэлээ.