Categories
мэдээ нийгэм

Манай сагсчид чансаагаараа дэлхийд 39 дүгээрт бичигдэж байна

Азийн оюутны аварга, Азийн танхимын наадмын хүрэл медаль хүртсэн амжилтын оноогоор FIBA 3×3-ийн гишүүн 190 орноос Монгол Улс чансаагаараа 39 дүгээрт бичигдэж эхэллээ.

Үүнээс гадна play.fiba3x3.com-д 520,000 гаруй тамирчин бүртгэлтэйгээс 120,000 сагсчин FIBA 3×3-ийн дэлхийн чансааны оноо авав.

Монголын тамирчид Азийн наадмын хүрэл медаль авсны дараа чансаа нэмэгдэж Г.Цэнгүүнбаяр 74, Д.Дэлгэрням 79, Э.Дөлгөөн 83 дугаарт тус тус бичигдсэн байна.

Categories
гадаад мэдээ

Энэ жилийн Нобелийн шагналыг 1.1 сая ам.доллар дагалдана

Related image

Удахгүй болох Нобелийн
шагналын хэмжээ нэмэгдсэн талаарх мэдээлэл Нобелийн сангийн энэ сарын 14-нд
хийсэн уулзалтаас хойш цацагдсан юм. Нийт 6 салбарт нэр дэвшин шагнал хүртсэн
хүн бүрт 1.1 сая ам.доллар буюу 977 мянган еврогийн мөнгөн шагнал дагалдах аж.
Тус шагналд нэр дэвшин шагнал хүртэх хүн Нобелийн шагнал гардуулах ёслолоос
өмнө нас барсан бол шагналыг нь нөхөн олгодог журамтай.

энэ жилийн Нобелийн
шагналтнуудыг ирэх аравдугаар сарын 2-ны өдөр уламжлал ёсоор эрүүл мэндийн
салбараас эхэлж, дараагийн 2 өдөрт нь физик, химийн салбарын шагналтныг
тодруулах болно.

Categories
мэдээ нийгэм

Өвөлжилтийн бэлтгэлийг шалгаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар дэд дарга, дэд хурандаа Н.Нямхорлоогоор ахлуулсан ажлын хэсэг томилогдож бүтцийн нэгжүүдийн өвөлжилтийн бэлтгэлиийг шалгаж байна. Шалгалт 2017 оны 09 сарын 25-29-ний өдрүүдэд үргэлжилнэ. Ажлын хэсэг хуваарийн дагуу Аврах анги-105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг дараах чиглэлээр шалгана.

Үүнд:

Монгол Улсын дэд бүтцийн сайдын 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Жишиг норм батлах тухай” 19 дүгээр тушаал, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 82 дугаар тушаалаар батлагдсан “Авто машины замын хуудас ашиглах журам”, мөн даргын 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/157 дугаар тушаалаар батлагдсан “Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын тээврийн хэрэгсэл ашиглах журам”-ын хэрэгжилт.

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын Дотоод албаны дүрэм, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дүрэм, Амьсгалын бие даасан төхөөрмжтэй ажиллах үед дагаж мөрдөх дүрэм, Гал түймэр унтраах дүрмүүдийн хэрэгжилт.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулсан ажил үйлчилгээ, төлөвлөгөө, төлөвлөгөөний биелэлт, зарцуулсан хөрөнгө (албан байгууллагын дэмжлэг тусламжаар, төсвөөс)-ийг дэлгэрэнгүй гаргасан байдал.

Барилга байгууламжийн ашиглалт, өрөө тасалгаа, цонх хаалганы эвдрэл гэмтэлийг засч дулааны алдагдалыг багасган, сантехникийн засвар үйлчилгээ, дулааны гэрээ, нүүрсний гэрээ, татан авалт, нөөц бүрдүүлэлт, уурын зуухны бэлэн байдал.

5. Автомашин техникийн ашиглалтын хүрээнд:

-Техникийн бэлэн байдал, тээврийн хэрэгсэл ашиглалтын дэвтэр хөтлөлт.

-Гэмтэл, саатлын бүртгэл, засвар үйлчилгээ хийсэн байдал.

-Хүч хэрэгслийн чадавхийг дээшлүүлэх талаар зохион байгуулсан арга хэмжээ.

-Гал түймэр унтраах, Аврах ажлын үндсэн туслах, тусгай зориулалттай автомашин техникийн өнгө үзэмжийг сайжруулахаар хийгдсэн ажил.

-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд техник хэрэгсэлд зориулан хийгдсэн ажил.

6. Багаж зэвсэглэмжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд;

-Гал түймэр унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, засвар үйлчилгээ хийсэн байдал.

-Хангалтаар авсан, шаардлагатай байгаа, актлагдсан болон актлах багаж хэрэгслийн бүртгэл, судалгаа бэлэн байдлын түвшин.

-Багаж хэрэгслийн паспорт хөтлөлт.

-Хүч хэрэгслийн чадавхийг дээшлүүлэх талаар зохион байгуулсан ажил, арга хэмжээ.

-Өөрсдийн санаачлагаар хийсэн ажил.

7. Бэлтгэл бэлэн байдлын хангуулах ажлын хүрээнд;

-Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/71 дүгээр тушаал “Зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам”-ын дагуу бие бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгана. /Аранзтай/

-Хэлтэс, ангийн бие бүрэлдэхүүний бэлтгэл бэлэн байдал, гэрийн хаяг, гар утасны дугаарт сар, улирал бүр тодотгол хийсэн байдал.

-Тусгай зориулалтын автомашин техник, багаж зэвсэглэмж, авто тавиулангийн дулаалга.

-Бие бүрэлдэхүүний хувийн бэлтгэл. /под каск, бээлий, солих дулаан хувцас/

-Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангуулж зааварчилгааа өгч ажилласан байдал.

-Амьсгалын бие даасан төхөөрөмжийн ашиглалт, хадгалалт, засвар үйлчилгээ.

-Бие бүрэлдэхүүний сургалтыг хөтөлбөр төлөвлөгөөний дагуу зохион байгуулсан байдал.

-Гал түймэр унтраах, аврах ангиуд, МШУТ-ийн ахлах зохицуулагч нарын харилцан ажиллагаа

8. Албан хаагчдын ажиллах орчин нөхцлийг сайжруулж хийсэн, тохижилт бүтээлч ажил зэргийг шалгана гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны урьдчилсан тайланг танилцууллаа

“Улаанбаатар хотын Эрчим хүчний мастер төлөвлөгөө” судалгааны урьдчилсан тайланг танилцуулах семинарыг энэ сарын 22-нд зохион байгууллаа. Семинарт эрчим хүчний салбар, нийслэлийн харьяа байгууллага, инженерийн шугам сүлжээний байгууллага, олон улсын болон банк санхүүгийн байгууллага болон хувийн хэвшлийн 30 гаруй төлөөлөл урилгаар оролцсон.

Тус судалгааг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны санхүүжилтээр Улаанбаатар хотын захиргаатай хамтран хэрэгжүүлж буй GIZ-ийн “Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хотын Нэксус” төслийн захиалгаар ХБНГУ-ын Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институт гүйцэтгэж байгаа юм.

Судалгааны нээлтийг 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулж судалгааны зорилт, хүлээгдэж буй үр дүнг танилцуулж байсан.

Судалгаагаар дулаан, цахилгааны үйлдвэрлэл, түгээлт, хангамж, хэрэглээний одоогийн байдалд иж бүрэн тооллого хийж эрчим хүчний хэтийн хэрэгцээ, хангамж болон авах арга хэмжээний хувилбаруудыг урьдчилан тодорхойлно. Улмаар Улаанбаатар хотод сэргээгдэх эрчим хүчинд түлхүү суурилсан тогтвортой эрчим хүчний системийг бий болгоход тустай технологийн шийдлүүдийг тодорхойлж эрчим хүчний системийг шинэчлэх чиглэлээр зөвлөмж гаргана.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр семинарыг нээж хэлсэн үгэндээ “Судалгааг нийслэлийн зүгээс Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний нэг хэсэг гэж үзэж байгаа. Ялангуяа нүүрснээс хамааралтай эрчим хүчний хангамжтай нийслэл хотын хувьд цаашид дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн бодлого шийдвэр, үйл ажиллагаа явуулах, тогтвортой бөгөөд байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хангамжийг бий болгох, түүнд тохирсон сэргээгдэх эрчим хүчний технологийн шийдлүүдийг тодорхойлоход энэ судалгаа ихээхэн үүрэг гүйцэтгэхээс гадна Парисын Уур амьсгалыг хэлэлцээрэр хүлэмжийн хийг бууруулах чиглэлээр Монгол Улсын үүрэг, амлалтанд Улаанбаатар хотын оруулах хувь нэмэрийг тодорхойлоход чухал судалгаа болно” хэмээн онцлосон. Мөн тэрбээр Улаанбаатар хот нийслэлийн Засаг даргын захирамжаар УБ хотын уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох (adaptation) болон уур амьсгалын сөрөг нөлөөллийг сааруулах (mitigation) хөтөлбөр боловсруулах Ажлын хэсэг байгуулсаныг дуулгасан.

Судалгааг гүйцэтгэж буй Германы Фраунховерийн хүрээлэнгийн Нарны эрчим хүчний системийн институтийн судалгааны багийн ахлагч ноён Герхард судалгааны урьдчилсан тайландаа эрчим хүчний одоогийн болон хэтийн хэрэглээтэй холбоотой тоон мэдээлэл, таамаг, эрчим хүчний системийн загварчлал, арга хэмжээний үр нөлөө, Улаанбаатар хотод ашиглаж болох сэргээдэх эрчим хүчний эх үүсвэр, төрөл, нөөц, тэдгээрийг ашиглах боломж болон хүлэмжийн хийг бууруулах болон эрчим хүчний хэтийн хөгжилд үзүүлэх нөлөөлөл мөн энэ чиглэлээр өгч болох зарим зөвлөмжийг урьдчилсан танилцуулж хэлэлцүүлсэн. Мөн судалгааг улам боловсронгүй болгоход цаашид нэмэлт дэлгэрэнгүй тоон мэдээлэл цуглуулах шаардлага байгааг дуулгаж энэ талаар дэмжлэг үзүүлэхийг холбогдох байгууллагуудаас хүссэн юм.

Танилцуулгатай холбоотойгоор семинарт оролцогчдын зүгээс эрчим хүчний салбарын бүтэц зохион байгуулалтыг боловсронгүй болгох, эрчим хүчний загварчлалын программ хангамжийг Монголын талд хүлээлгэж өгөх, судалгааг одоо байгаа салбарын бодлого, стратегитай уялдуулах, шөнийн цахилгааны хэрэглээ, нэвтрүүлж болох энгийн эрчим хүчний технологийн шийдэл, сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф болон энэ талын зарим зохицуулалт, норм стандартыг бий болгох талаар асууж лавлаж байлаа.

“GIZ”-ийн “Хотын Нэксус” төсөл энэ судалгааны завсарын тайланг ирэх оны нэгдүгээр сард, төгсгөлийн тайланг мөн оны дөрөвдүгээр сард бэлэн болгож Монгол улсын Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захиргаа, бусад холбогдох газруудад хүргүүлнэ гэж тус төслийн захирал хатагтай Рут Эрлбек мэдэгдсэн ажээ.

Categories
гадаад мэдээ

Ш.Абэ ээлжит бус сонгууль хийхээр төлөвлөж байгаагаа зарлав

ЗурагПарламентын доод танхимыг тарааж, хугацаанаас нь нэг жилийн өмнө ээлжит бус сонгууль хийхээр төлөвлөж байгаагаа Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдсэнийг тус улсын “Киодо” агентлаг уламжиллаа.

Тэрбээр өчигдөр орой мэдэгдэл хийхдээ “Манай улсын өмнө тулгамдаж буй хамгийн том асуудлууд, тухайлбал хүн амын хөгшрөлт, төрөлтийн бууралт болон аюулгүй байдлын асуудлуудыг даван туулахын тулд ээлжит бус сонгууль явуулах шаардлагатай байна. Есдүгээр сарын 28-нд парламентын доод танхимыг тараана” гэжээ.
Умард Солонгостой холбоотойгоор бүс нутгийн байдал хурцадмал байгаа энэ үед Ш.Абэ дээрх мэдэгдлийг хийлээ. Умард Солонгос нь саяхан Япон улсын нутаг дэвсгэрийг давуулан Номхон далай руу хоёр удаа баллистик пуужин харваж, цөмийн туршилт хийсэн юм. Умард Солонгос аюул заналхийлэх нь өдрөөс өдөрт нэмэгдэж байгаатай холбоотойгоор улс төрийн байдал тогтворгүй болохоос урьдчилан сэргийлэх үүднээс Ш.Абэ ээлжит бус сонгууль хийх гэж байна гэж ажиглагчдын зарим нь үзэж байна.

Гэхдээ Ш.Абэ хэлэхдээ “Сонгуулийг ардчиллын зарчимд тулгуурлан явуулдаг. Сонгууль хийх болсон нь Умард Солонгостой шууд холбоогүй” гэжээ.

Цөмийн болон пуужингийн хөтөлбөрөөсөө эргэлт буцалтгүйгээр бүрэн татгалзах хүртэл нь Умард Солонгост Япон улс шахалт үзүүлсээр байх болно гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна.

“Киодо” агентлаг саяхан сонгогчдын дунд санал асуулга явуулсан байна. Уг санал асуулгад оролцогчдын 64.3 хувь нь Ш.Абэгийн ээлжит бус сонгууль хийх төлөвлөгөөг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн бол 23.7 хувь нь дэмжсэн байна.

Ээлжит бус сонгуулийг ирэх сарын 22-нд хийхээр товложээ. Харин сонгуулийн кампанит ажил 10 дугаар сарын10-наас албан ёсоор эхлэх аж.

Categories
гадаад мэдээ

Ганц “Оновчтой цохилт” Солонгосын хойгийн асуудлыг шийдчихнэ хэмээн АНУ үзэхгүй байна гэжээ

ЗурагГанц “оновчтой цохилт” Солонгосын хойгийн асуудлыг шийдчихнэ хэмээн АНУ-ын засаг захиргаа үзэхгүй байгаа хэдий ч цэргийн хүч хэрэглэх хувилбарыг үгүйсгэх бодолгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх Герберт Макмастер даваа гарагт Вашингтоны дайн судлалын хүрээлэнд үг хэлэхдээ мэдэгдсэнийг ОХУ-ын ТАСС агентлаг уламжлав.

“Гэхдээ бид дайнаас зайлсхийх боломж гарна хэмээн найдаж байна. АНУ-ын засаг захиргаа БНАСАУ-ын эрх баригчидтай яриа хэлэлцээ хийж эхлэхээс өмнө Умард Солонгос цөмийн объектуудыг нь шалгах боломж олгож, цөмийн зэвсгээс татгалзахад бэлэн байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой” гэж Макмастер мэдэгджээ.

Энэ оны тавдугаар сард Орос болон Хятадын дэвшүүлсэн БНАСАУ-ын цөмийн ба пуужингийн хөтөлбөр хийгээд АНУ, БНСУ-ын цэргийн сургуулилтыг зэрэг зогсоох тухай саналыг хүлээн авах боломжгүй асуудал гэж Макмастер хэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн салбарынхны дунд болзолт уралдаан зохион байгуулж байна

Нийслэлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын 2017 оны есдүгээр сарын 22-ны өдрийн А/703 дугаартай захирамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний чанар соёлыг сайжруулах, аж ахуйн нэгж, байгууллагуудад тавигдах стандартын шаардлага, гэрээний үүргийн биелэлт, сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэх зорилго бүхий болзолт уралдааныг зарлаж байна.

Тус уралдаан 2017 оны есдүгээр сарын 25-ны өдрөөс 2017 оны аравдугаар сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх ба нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч үндсэн чиглэлийн 21 аж ахуйн нэгж байгууллага, такси үйлчилгээ эрхлэгч 11 аж ахуйн нэгж байгууллага хамрагдана.

Үйлчилгээний соёл, чанар, хөдөлгөөний аюулгүй байдал, дэг журам болон иргэдээс ирүүлсэн нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой мэдээллүүдийг үндэслэн, үзүүлэлт тус бүр дээр 0-10 хүртэлх оноо өгөх ба онооны нийлбэр 100 байна. Харгалзах үзүүлэлтийг үйлчилгээний гаралтын тоонд харьцуулсан дүнгээр тооцож онооны нийлбэрээс заалт тус бүрээр 0-10 оноо нэмж, хасаж дүгнэнэ.

Амжилттай оролцсон аж ахуйн нэгж, байгууллагуудыг I, II, III, тусгай байр эзлүүлэх ба мөнгөн шагналаар шагнах юм. Харин хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгж, байгууллагуудад холбогдох хууль тогтоомжийн дагуу хугацаатай үүрэг даалгавар өгч, гүйцэтгэлийн хяналт тавих юм.

Нийтийн тээврээр зорчигчид та бүхэн http://transport.ub.gov.mn/index.php/2016-03-14-07-11-59/2017-09-26-00-55-16 цахим хаягаар нийтийн тээврийн үйлчилгээний судалгаанд идэвхитэй оролцоно уу. Таны өгсөн саналыг бид цаашдын ажилдаа тусган ажиллах болно. гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулъя” уриаг дэвшүүллээ

Image result for НҮБНэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 2009 оноос эхлэн дэлхий нийтээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тэмдэглэж ирсэн уламжлалтай.

Гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэд, олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг аюулгүй амьдрах арга ухаанд сургаж, дадлагажуулах, гамшгийн эрсдэлийг бууруулахын ач холбогдолыг хүүхэд, залууст таниулан мэдүүлэхэд дэлхийн улс орнууд нэгэн зорилго, уриаг дэвшүүлэн ажилладаг.

Энэ жилийн хувьд НҮБ-ын Ерөнхий ассамблиас “Гамшигт нэрвэгдэгсдийн тоог 2030 он гэхэд бодитоор бууруулъя” уриаг дэвшүүлээд байна.

Гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах нь иргэн, хувь хүнээс ихээхэн шалтгаална. Иргэн бүр болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг авран хамгаалах, бусдад тусламж үзүүлэх мэдлэг, дадлыг эзэмшсэн байх нь чухал юм.

Энэ өдрийг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагын хүрээнд гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд, олон нийтийн дунд хичээл, сургалт дадлагуудыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатар дүүргийн шилдэг өсвөрийн аврагчдаар 4 дүгээр сургуулийн баг шалгарчээ

Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд Өсвөрийн аврагч тэмцээнийг зохион байгуулах Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын даргын баталсан удирдамжийн дагуу Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиуд дунд “Өсвөрийн аврагч-2017”тэмцээнийг 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд нийслэлийн Онцгой байдлын дэд дарга хурандаа Д.Эрдэнэбаатар, хэлтсийн дарга хошууч Т.Мөнхдорж, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Үүлэнсолонго, дүүргийн Улаан загалмайн хорооны дарга З.Өсөхбаяр, тэмцээнд оролцсон ерөнхий боловсролын сургуулийн 9 захирал, 9 зааварлагч багш, 63 сурагч, ГТУАврах 34 дүгээр ангиас 30 албан хаагч нийт 120 гаруй ажилтан, албан хаагч нар оролцсон аж.

Тэмцээний үндсэн ажиллагаа 1 дүгээр шат мэдлэг сорин асуулт, хариултын цэг, 2 дугаар шат усанд осолдогчдийг аврах цэг, 3 дугаар шат анхны тусламжийн цэг, 4 дүгээр шат үерийн аюулаас хамгаалах цэг, 5 дугаар шат нурангиас аврах ажиллагааны цэг, 6 дугаар шат аврах олсоор уяа зангидах цэг, 7 дугаар шат гал түймэр унтраах цэг гэсэн төрлүүдээр өсвөрийн аврагчид хурд хүч авхаалж самбаагаа сорьж өрсөлдөж нийт оноогоор 4 дүгээр сургууль тэргүүлж, 2 дугаар байранд 35 дугаар сургууль, 3 дугаар байранд 58 дугаар сургууль тус тус шалгарч шилжин явах цом, алтан медаль, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр шагнууллаа.

Тэмцээний тусгай байрыг 29 дүгээр тусгай сургууль эзэлж үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдсан байна.

Тэмцээнийг дүүргийн Засаг даргын тамгын газар, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан ажээ.

Categories
мэдээ спорт

Улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан энэ бямба гаригт болно

Image result for бөхийн барилдаан

Эрчим хүчний салбар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан энэ бямба гарагт болно.

Монгол бөхийн өргөөнд болох тус барилдаанд түрүүлсэн бөхийг 10 сая төгрөгөөр шагнах аж.

Энэ нь намрын нээлтээс хойшхи гурав дахь улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан юм.

2017-2018 оны улирлын нээлтийн барилдаанд улсын харцага О.Хангай түрүүлсэн бол гурван хоногийн өмнө МҮОНТ-ийн 50 жилийн ойд зориулсан барилдаанд улсын харцага М.Бадарч түрүүлээд байна.