Categories
мэдээ спорт

Дүэйн Вэйд дорнод бүсийн Кливлэнд Кавалерс багтай нэгдлээ

Чикаго Буллз багаас гэрээгээ цуцалж чөлөөт агент болоод байсан Дүэйн Вэйд дорнод бүсийн Кливлэнд Кавалерс багтай нэг жилийн 2.3 сая ам.долларын гэрээ байгуулсан талаар лигийн баттай эх сурвалжууд мэдээлж байна.

Тэрбээр өнгөрсөн Ням гаригт чөлөөт агент болоод байсан бөгөөд дүрэм ёсоор 48 цагийн дараагаас өөр багуудтай гэрээ байгуулах боломж бүрдэх ёстой байсан юм. Тэгвэл уг 48 цаг өнгөрсний дараа таамаглаж байсан ёсоор ЛэБрон Жэймстэй дахин нэгдлээ. Энэ жил 35 настай Вэйд аваргын төлөө дахин нэг дайралт хийхээр ийнхүү Кливлэндэд ирж байна хэмээн лигийн эх сурвалжууд бичиж байна.

Вэйд ирснээр тус багийн гараанд гаран тоглох боломжтой бөгөөд нэгийн эсрэг нэг тоглолтоос тоглолт найруулах, оноо авах боломжийг Кливлэндэд олгох болно. Ингэснээр НБА-ын дорнод бүсийн гол өрсөлдөөн Кливлэнд Кавалерс, Бостон Сэлтикс багуудын хооронд өрнөхөөр болж байна. Вэйд, Жэймс нар нь Маиами Хит багт байхдаа 2 дарааллан аварга авч, хамт тоглосон бүх хугацаандаа шигшээ цувралд шалгарч байсныг уншигчид сайн мэднэ. Тэгвэл тэрбээр Чикаго Буллз багийн сүүлийн жилийн гэрээнээс 8 саяыг хасуулж, зөвхөн аварга авахын төлөө сүүлийн гурван улирал аваргын төлөө тоглож, 2016 онд аварга авсан багтай нэгдлээ.

Өнгөрсөн улиралд Вэйд Чикаго Буллз багийн бүрэлдэхүүнд 18.3 оноо, 4.5 самбар, 3.8 ашигтай дамжуулалт дунджилсан байна. 2003 онд НБА драфтын 5 дахь сонголт болж байсан залуугийн хувьд замналынхаа турш 23.3 оноо, 5.7 ашигтай дамжуулалт, 4.8 самбараас бөмбөг авалт дунджилсан шилдэг хамгаалагчдын нэг билээ.

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад дэвшүүлэх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ

Related imageМАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. “МАН-ын Бага хурлаар бид ээлжит XVIII их хурлаа 11 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд хуралдуулах талаар болон 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцлээ. Бага хуралд 310 төлөөлөгчөөс 294 төлөөлөгч ирсэн бөгөөд гурван нэр дэвшигчээр санал хураахад 188 гишүүн У.Хүрэлсүхийг, 101 гишүүн Ө.Энхтүвшинг, 5 гишүүн Н.Энхболдод саналаа өгсөн. Ингээд олонхийн санал авсан У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон талаар хэвлэл мэдээллүүд хэдийнээ мэдээлсэн байна. Өнөөдөр намын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид уг нэр дэвшүүлэх саналаа өргөн мэдүүлэх болно. Ерөнхийлөгч хуулиар олгогдсон тав хоногийн хугацаандаа хариу хэлж, УИХ-д өргөн мэдүүлж, Байнгын хороог хуралдуулж, УИХ-аар санал хураах юм.

Бага хурлын гишүүдийг шинээр сонгох, чөлөөлөх асуудлаар нууцаар санал хураасан учир цаг их орж, Бага хурал 16 цаг хуралдах шалтгаан болсон. Бага хурлаар намын дотоод асуудлаа нээлттэй, ил тод ярилцаж, шийдвэрлэсэн дотоод ардчилалтай хурал болсон” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн автобусны жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ

Хан-Уул дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтэс-н зураг.Нийслэл хотын гудамж замд есдүгээр сар гарсаар том оврын автобус техникийн саатлын улмаас унтарч, замын хөдөлгөөнд зохиомол түгжрэл саатал үүсгэж, иргэдийг ихээр бухимдуулж байгаа тул Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн алба хаагчид тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нийтийн тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тээврийн хэрэгслийн бүрэн байдлыг шалгаж байна. Шалгалтын үеэр Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ийн I баазын жолооч Д согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсныг илрүүлэн холбогдох арга хэмжээг авч, энэ төрлийн зөрчлийг дахин гаргуулахгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангуулах талаар албан мэдэгдэл хүргүүлж ажиллалаа гэж Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс мэдээллээ.

Хан-Уул дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтэс-н зураг.Хан-Уул дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтэс-н зураг.Хан-Уул дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтэс-н зураг.

Categories
мэдээ спорт

Д.Батсүрэн дэлхийн аварга болов

Уругвай улсын Монтевидео хотод шатрын өсвөр үеийнхний ДАШТ энэ сарын 16-26-нд болж, монгол шатарчин түрүүллээ. Тэмцээнд 53 орны 400 орчим тамирчин гурван насны ангилалд есөн өрөг өрсөлдөхөд 14 хүртэлх насанд ДШХ-ны мастер Д.Батсүрэн алтан медаль хүртжээ. Түүнтэй хамт эх орноо төлөөлөн өрсөлдсөн М.Мандуухай, Ү.Агьбилэг нар 10-12 дугаар байрт оров.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын эдийн засгийн өсөлт 2017 онд дөрвөн хувьтай байна гэж АХБ таамаглав

Азийн хөгжлийн банкны “Азийн хөгжлийн төлөв 2017” тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд дөрвөн хувь, 2018 онд гурван хувь байна гэж таамаглажээ.

Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьтай байсан бол 2017 оны эхний хагаст 5.3 хувиар өссөн. Үүнд нүүрсний экспортын өсөлт болон ОУВС-ийн хөтөлбөр батлагдсан зэрэг нь голлох нөлөө үзүүлсэн тухай мэргэжилтнүүд онцолсон. Тайланд дурдсанаар 2017 оны I хагаст төсвийн орлого 41.1 хувиар өсч, төсвийн зарлага 9.6 хувиар өссөн буюу төсвийн алдагдлын хэмжээ ДНБ-ий 5.8 хувьтай тэнцсэн байна. Харин инфляц оны эхний хагаст гурван хувьтай байсан нь 2016 онд төгрөгийн ханш суларч, импортийн үнэ өндөр байсантай холбоотой гэж Азийн хөгжлийн банкны эдийн засагчид дүгнэжээ. Түүнчлэн түлшний онцгой татвар үнийн өсөлтөд нөлөөлөөгүй учир инфляцийн 2017 оны таамгийг бууруулж тогтоожээ. Оны II хагаст импорт үргэлжлэн өсөх хандлагатай байгаа тул урсгал дансны алдагдлыг 2018 онд 8.5 хувь байхаар тооцоолж, харин инфляц ирэх онд 3.4 хувь байхаар таамаглажээ.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар 2017 оны тавдугаар сард Азийн хөгжлийн банк манай улсад нэн хөнгөлөлттэй зээл болох 1.35 тэрбум ам.долларыг дөрвөн жилийн хугацаатай олгох шийдвэр гарсан. Энэ нь “түншлэлийн стратегийн” хүрээнд хийгдэж байгаа бөгөөд эхний үе шат нийгмийн халамж, банкны салбарын хямралаас сэргийлэх 250 сая ам.долларын санхүүжилтээр эхэлсэн юм. Энэхүү санхүүжилтийн 50 хувь нь төсвийн дэмжлэг хэлбэрээр, үлдсэн 50 хувь нь төсөл хөтөлбөрт зарцуулагдах гэнэ.

Categories
мэдээ нийгэм

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо Хөх хотод нээгдэв

“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо” БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод нээгдэв.

Уг арга хэмжээний нээлт болон “Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны өндөр түвшний форум”-д Монгол Улсын БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар үг хэлж, Монголын төлөөлөгчдийн үндсэн илтгэлийг УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тавив.

ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн, БНХАУ-ын Худалдааны яамны туслах сайд Ли Чөнган зэрэг албаны хүмүүс үг хэлэв.

Монгол Улсын БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар Монгол-Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын Засгийн газрын тууштай бодлого болохыг нотлож, Монголын ”Хөгжлийн зам” хөтөлбөрийг Хятадын “Бүс ба Зам” стратегитай уялдуулах тухай Санамж бичиг болон “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх нь гурван улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулж, ард иргэдэд бодит үр өгөөжөө өгнө гэж үзэж буйгаа илэрхийлэв.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт”-ыг урагшлуулах нь гурван улсын төдийгүй бүс нутгийн эдийн засгийн хөгжилд тустай болохыг онцлон тэмдэглэв.

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан 32 томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол, Хятад, Орос болон бусад орны хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүд, олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоо нээлттэй байгааг тэмдэглэв.

Мөн манай улсын эдийн засагт гарч буй нааштай өсөлт, хандлагуудыг бэхжүүлэн тогтвортой хөгжлийн замд баттай ороход хөрш орнууд, бүс нутгийн орнуудтай олон талын болон хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь чухал үүрэг гүйцэтгэхийг тэмдэглэв.

Есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Хөх хотод болох “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо”-гийн хүрээнд үзэсгэлэн яармаг, хурал, форум, худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг, соёл спортын солилцоо зэрэг дөрвөн үндсэн чиглэлийн 22 томоохон арга хэмжээ зохиогдож байна.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид 25-ны орой Монгол-Хятадын олон улсын соёлын долоо хоногийн нээлтийн үдэшлэг-урлагийн тоглолтыг үзэж сонирхсон бол 26-ны өдрийн үдээс өмнө Экспогийн хүрээнд нээгдээд буй Монгол Улсын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг үзэсгэлэн яармагуудыг үзэж сонирхов.

Categories
мэдээ улс-төр

Сайд Д.Оюунхорол: “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-т зориулсан мэндчилгээ

Related imageАялал жуулчлалын салбар нь өнөөдөр дэлхий дахинд химийн үйлдвэрлэл, газрын тосны дараагаар 3 дахь том экспортын үйлдвэрлэл болон хөгжиж, олон улс орнуудын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийн түлхүүр болжээ.

Өнгөрсөн 2017 онд дэлхий дахинд 1,2 тэрбум хүн аялан, жуулчилсан бол 2030 он гэхэд олон улсын жуулчдын тоо 1,8 тэрбумд хүрэх төлөвтэй байна.

НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас 1977 онд 9 дүгээр сарын 27-ны өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон анх зарласнаас хойш жил бүр энэхүү өдрийг тодорхой зорилгын дор тэмдэглэж ирсэн.

Энэ жилийн хувьд НҮБ-аас 2017 оныг “Хөгжлийн төлөөх тогтвортой аялал жуулчлалын жил” болгон зарласан бөгөөд:

-Эдийн засгийг төрөлжүүлэх,

-Ажлын байрыг бий болгон,

-Иргэдийн амжиргааг дээшлүүлэх замаар нийгмийн хөгжлийг хангах,

-Байгалийн баялгийг зохистой ашиглах замаар хүрээлэн буй орчны тэнцвэртэй байдлыг хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох,

-Өөр хоорондоо ялгаатай соёл, уламжлал, зан заншлыг түгээх, таниулах, соёлын өвийг хамгаалах,

-Дэлхий дахинд энх тайвныг цогцлоох зэрэг үйлсэд аялал жуулчлалын салбараас оруулж буй хувь нэмэр өндөр байгааг анхааран үзэж, энэхүү өдрийг “Тогтвортой аялал жуулчлал – Хөгжлийн түлхүүр” сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улсын хувьд аялал жуулчлал нь шинээр хөгжиж буй салбар хэдий ч ДНБ-ий 5,4 хувийг бүрдүүлж, 54 мянган ажлын байрыг бий болгож, дотоодын эдийн засагт жилд дунджаар 310 сая гаруй ам.долларын орлогыг төвлөрүүлж байгаа бөгөөд 2017 оны эхний хагас жилд Монгол Улсад ирж буй гадаадын жуулчдын тоо 19,5 хувиар өсчээ.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн Дадал сумын нутагт “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын цогцолбор байгуулах, Хөвсгөл нуурын БЦГ-т “Нутгийн иргэдийн ажиргааг дээшлүүлэх, орчны доройтлыг бууруулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх”, “Ганга, Өгий нуурийн экосистемийг хамгалаах-Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх”, аялал жуулчлалын гол зам, чиглэлийн дагуу түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолборууд байгуулах, Улаанбааатар хотод албан, бизнес аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг олон ажлуудыг эхлүүлээд байна.

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд дан ганц төрийн байгууллагууд төдийгүй салбарын мэргэжлийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, их дээд сургуулиуд, иргэдийн оролцоо чухал ач холбогдолтой билээ.

Иймд Та бүхэнд “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийн мэнд хүргэхийн ялдамд аялах, жуулчлахдаа хүрээлэн буй орчин, орон нутгийн иргэдийн зан заншил, соёлыг хүндэтгэж, “Хариулагатай аялагч” байхыг уриалж байна.

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ

Categories
гадаад мэдээ

Саудын Аравийн эмэгтэйчүүд жолоо барих эрхтэй боллоо

ЗурагСаудын Аравийн эмэгтэйчүүд ирэх зунаас автомашин жолоодох боломжтой болсон тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Саудын Аравийн хаан Салман эмэгтэйчүүдэд жолоо барихыг зөвшөөрөх тухай зарлигийг мягмар гарагт гаргасан байна.

Тус улс нь эмэгтэйчүүдэд автомашин жолоодохыг зөвшөөрдөггүй дэлхийн цорын ганц улс байсан юм.

Лалын шашинт бусад улс оронд эмэгтэйчүүдэд автомашин жолоодохыг зөвшөөрдөг бөгөөд Саудын Аравийн хоригийг “хүйсээр ялгаварлан гадуурхсан” хэрэг гэж дотоод, гадаадынхан ихээхэн шүүмжилдэг байсан билээ.

Исламын хууль болон Саудын Аравийн замын хөдөлгөөний тухай хуульд эмэгтэйчүүд жолоо барихыг хориглосон заалт байхгүй хэдий ч тус улс эмэгтэйчүүдэд жолоочийн үнэмлэх өгдөггүй байв.

Тус улсад эмэгтэйчүүд жолоо барьсныхаа төлөө шийтгүүлж байсан тохиолдол цөөнгүй бий.

Тухайлбал, 1990 онд жолоо барьсан гэж 50 эмэгтэйг баривчилж, паспортыг нь хурааж, ажлаас нь халж байжээ. Мөн 2014 оны сүүлчээр хоёр эмэгтэй жолоо барьсныхаа төлөө хоёр сар саатуулагдаж байжээ.

Саудын Аравиас АНУ-д суугаа Элчин сайд бөгөөд хунтайж Халед Бин Салман өчигдөр мэдэгдэл хийхдээ “Эмэгтэйчүүдэд жолоо барихыг зөвшөөрсөн нь манай улсын хувьд “түүхэн” үйл явдал юм. Энэ бол цагаа олсон зөв шийдвэр” гэжээ

Эмэгтэйчүүдэд автомашин жолоодохыг зөвшөөрсөн Саудын Аравийг дэлхий нийт, тухайлбал АНУ болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш магтан сайшааж, уг шийдвэрийг “эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүйсийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн чухал алхам” гэж үзэж байна.

Эмэгтэйчүүдийн жолоо барих эрхийн төлөө кампанит ажил өрнүүлснийхээ төлөө 2017 онд 73 хоног саатуулагдсан Саудын Аравийн хүний эрхийн төлөө тэмцэгч Лужайн аль-Хафлул мөн “Твиттер” хуудсандаа “Бурхандаа баярлалаа. Хаан ийм зарлиг гаргасныг сонсоод маш их баярласан” гэж бичжээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга “Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага” олон улсын форумд оролцогчдод илгээлт хүргүүлэв

Монголын Үндэсний телевиз анхны эфирээ цацсаны 50 жилийн ойн өдрийг тохиолдуулан МҮОНРТ-ээс зохион байгуулж буй “Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт олон улсын форум Корпорэйт Конвейшн төвд өнөөдөр болж байна.

Олон улсын форумд оролцогчдод зориулан илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын илгээлтийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Саруул уншиж сонордууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд “Олон улсын чуулганы хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эрхэм хүндэт телевизийн салбарын уран бүтээлчид ээ,

Дэлхий нийтээр олон нийтийн телевизийн өмнө тулгамдаж буй нийтлэг саад бэрхшээл болон ололт амжилт, цаашид телевизийн энэ салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэхээр манай улсад хуран чуулж байгаа Та бүхэнд гүн талархал илэрхийлж, эртний түүхт Монголын сайхан оронд тухлан саатахыг хүсье.

Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжих эхлэлийг тавьж, 1967 оны 9 дүгээр сарын 27 буюу 50 жилийн өмнөх энэ өдөр эх орныхоо хөгжил дэвшлийн өнгө гэрлийг түгээж, ард түмнээ соён гэгээрүүлэх эрхэм үйлсийг эхлүүлэн, анхны эфирээ цацаж байсан Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн 50 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Монголын Үндэсний Олон нийтийн телевиз 50 жилийн ойгоо тэмдэглэлт баяр гэхээсээ илүүтэй ирээдүйн хөгжлийн мөчлөг хэмээн харж, алдсан оносноо дүгнэж цэгнэн, олон улсын жишгээс туршлага судалж, хөгжлийн чиг хандлагаа тодорхойлоход чиглүүлэн энэ хурлыг зохион байгуулж байгаад баяртай байна.

Тоталитар дэглэмийн үзэл суртлын хүчирхэг зэвсэг болж, нэг намын бодлого, суртлаар дагнадаг байсан Монгол телевизийн уран бүтээлчид 1990 оны ардчилсан өөрчлөлтөд мэдрэмжтэй хандаж, Ардчилсан хувьсгалын үйл явцыг үр хөврөлөөс нь өсөж бойжин хэлбэржих, хэрэгжих хүртэл түмэн олондоо мэдээлж ирсэн юм.

Ардчилсан өөрчлөлтүүд Монголын телевизийн салбарт ч тусгалаа олсны нэг чухал үр дүн нь 2005 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизийг хуульчлан байгуулсан явдал байлаа. Эрх зүйн зохицуулалттай болсноор улс төр, төрийн оролцооноос ангид, иргэдийнхээ үзэл бодлын индэр болж, олон нийтийн оролцоог хангасан мэдээллийн хэрэгсэл бүрэлдэх, хөгжих нөхцөл тавигдсан юм.

Аль ч улсын ард түмний татвар, төрийн төсвөөс санхүүждэг Олон нийтийн телевиз байна гэдэг төр засаг хийгээд ард түмнийг холбосон шударгуу гүүр, шууд итгэлцүүр байхын нэр юм. Нэг талаас ард түмний санаа бодлын толь, хүсэл зоригийн илэрхийлэл, шударга үнэний дуу хоолой болохын зэрэгцээ нөгөө талаас олон нийтийн энэ эрх ашигт нийцсэн тэнцвэртэй, бодит, шуурхай мэдээллээр хангах үүрэг хүлээдэг. Энэ нь төр засаг ч олон нийтийн телевизийн дуу хоолойг дуугүй хүлээн зөвшөөрөх үндэс болдог билээ.

Тус форум орчин цагийн олон нийтийн телевизийн сэтгүүлзүйн салбарын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон ач холбогдол, шийдэл гарц, үр дүнгээр баялаг болно гэж найдаж байна.

Монгол Улсын төр засгийн зүгээс өөрийн улсын олон нийтийн телевизийн олон нийтэд үйлчлэх, хараат бус мэдээллийн хэрэгсэл болох, дэлхийн хандлагыг нэвтрүүлэх, шинэчлэгдэн сайжрахын төлөөх эрэлхийлэл, зүтгэлийг бүхий л талаар дэмжих болно.

“Олон нийтийн телевизийн хөгжлийн чиг хандлага” олон улсын форумын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэжээ.

Олон улсын форумд Англиин BBC, ХБНГУ-ын Douche Welle TV, Японы NHK, БНХАУ-ын CCTV, ОХУ-ын Russia Sputnik, Туркийн TRT TV, Украйны URTV зэрэг олон байгууллагын төлөөлөгчид оролцож байна.

Categories
мэдээ спорт үндэсний-бөx

Хамгийн олон түрүү бөхтэй аймгууд

Related image

1922 онд Ардын хувьсгалын анхны ойгоор Луу гүний Вандан аварга 10 давж түрүүлснээс эхлүүлэн 2017 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Содномдорж 9 даван түрүүлэх хүртэл нийт 96 жилийн түүхийг хамруулан хүргэж байна.

Image result for бөх

Түрүүлж байгаагүй

96 жилийн түүхэнд нийт 14 аймгийн бөхчүүд түрүүлсэн байдаг бөгөөд харин 7 аймаг ганц ч түрүү аваагүй байна. Эдгээрт: Баян-Өлгий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь болон сүүлд шинээр нэмэгдсэн 3 аймаг болох Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймгууд багтдаг аж.

1 түрүү

Image result for Ш.Ванчинхүү

Ховд, Баянхонгор, Өмнөговь, Сэлэнгэ гэсэн 4 аймгийн бөхчүүд тус бүр 1 удаа түрүүлж байсан байна.

1940 онд Ховд аймгийн Буянт сумын харъяат улсын арслан Ш.Ванчинхүү

1949 онд Баянхонгор аймгийн Богд сумын харьяат улсын арслан П.Аюуш

1969 онд Өмнөговь аймгийн Манлай сумын харъяат улсын арслан Г.Дэмүүл

2013 онд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын аварга Г.Эрхэмбаяр

2 түрүү

Image result for Ш.Батсуурь

Говь-Алтай, Завхан, Дорнод аймгууд нь 2 удаа түрүүлж байжээ.

Завхан аймгаас 1930 онд С.Шагж арслан, 1933 онд М.Лхагва арслан

Дорнод аймгаас 1936 онд Л.Балсан арслан, 1937 онд Ш.Гэлэг арслан (эдгээр 4 бөх бүгд 10 давсан)

Говь-Алтай аймгаас 1947, 1948 онд дархан аварга Ш.Батсуурь түрүүлж байв.

8 түрүү

Image result for Д.Цэрэнтогтох8 удаа түрүүлсэн амжилтаар Өвөрхангай аймаг 7-р байранд орж байна.

1928 онд Өвөрхангай аймгийн Сант сумын харъяат улсын арслан О.Аюур 10 давж түрүүснээс хойш ахин түрүү авалгүй яг 50 жил завсарласан байдаг.

Үүнийг дархан аварга Д.Цэрэнтогтох зогсоосон бөгөөд тэрээр 1978, 1980, 1983, 1984 онуудад буюу 4 удаа түрүүлжээ.

1985 онд улсын арслан Б.Ганбаатар

2006 онд улсын аварга Д.Сумъяабазар (10 давсан)

2008 онд улсын арслан Д.Ганхуяг нар түрүүлэв.

9 түрүү

Related imageАрдын хувьсгалын 10 жилийн ойгоор анхныгаа түрүүг авч байсан Булганыхан 9 удаа түрүүлснээр жагсаалтын 6-р байранд орж байна.

1931 онд улсын арслан М.Бэх-Очир

1939, 1941, 1945, 1946, 1952, 1953, 1954 онд дархан аварга Б.Түвдэндорж

1961 онд улсын аварга С.Цэрэн түрүүлж байв.

1961 оноос хойш Булганы бөхчүүд түрүүлээгүй бөгөөд 56 дахь жилдээ үргэлжилж байна.

11 түрүү

Image result for Дарийн Дамдин

Улсын их баяр наадамд анх удаа 5 дарааллан түрүүлж байсан дархан аварга Дарийн Дамдин тэргүүтэй Хөвсгөлийн хүчтэнүүд 11 удаа түрүүлсэн амжилтаар 5-р байранд орж байна.

1924 онд улсын арслан С.Шагдар (“Босоо”)

1942 онд улсын арслан Ө.Чүлтэмсүрэн

1951 онд улсын аварга Ж.Цэвээнравдан

1956, 1957, 1958, 1959, 1960 онд дархан аварга Д.Дамдин

1970 онд улсын аварга Ч.Бээжин

37 жил завсарласны эцэст 2007 онд улсын арслан Х.Мөнхбаатар түрүүлсэн бөгөөд

Хамгийн сүүлд буюу 2017 оны наадмаар улсын арслан Ц.Содномдорж түрүүлээд байна.

13 түрүү

Image result for Б.Бат-Эрдэнэ

Улсын их баяр наадамд хамгийн олон удаа буюу 11 удаа түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ аваргын үнэмлэхүй амжилтын ачаар Хэнтийн бөхчүүд 4-р байранд 13 түрүүтэйгээр орж ирлээ.

1925 онд улсын аварга Г.Самдан (“Босоо”) түрүүлснээс хойш Хэнтийн бөхчүүд 63 жил түрүүлээгүй байсан юм.

1988, 1989, 1990, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1997, 1998, 1999 онуудад дархан аварга Б.Бат-Эрдэнэ

Image result for Э.Оюунболд

2015 онд улсын арслан Э.Оюунболд нар түрүүлжээ.

14 түрүү

Image result for Ж.Мөнхбат аварга

Дархан аварга Ж.Мөнхбат, А.Сүхбат, аварга Д.Хадбаатар тэргүүтэй Төв аймгийнхан улсын баяр наадмын 14 түрүү авсан амжилтаар 3-р байранд орж байна.

1932 онд улсын арслан П.Бат-Очир

1935 онд улсын арслан Л.Чимэд нар түрүүлснээс хойш 20 жилийн дараа буюу

1955 онд улсын арслан С.Оргодол

1963, 1964, 1965, 1966, 1967, 1974 онд дархан аварга Ж.Мөнхбат

1976, 1986 онд улсын аварга Д.Хадбаатар

Image result for Хадаа аварга

Image result for А.Сүхбат аварга

2000, 2001, 2004 онд дархан аварга А.Сүхбат нар түрүүлж байв.

15 түрүү

Image result for Х.Баянмөнх

1922 оны Ардын хувсгалын анхны ой болсон барилдаанаас 1968 он хүртэл буюу домогт аварга Х.Баянмөнхийг анх удаа түрүүлэх хүртэл 46 жилийн хугацаанд нэг ч удаа түрүүлж байгаагүй хэдий ч Увсын бөхчүүд маань 15 удаа түрүүлсэн амжилтаар 2-р байранд орж ирлээ.

1968, 1971, 1972, 1973, 1975, 1977, 1979, 1981, 1982, 1987 онд дархан аварга Х.Баянмөнх

Image result for Увсын бөхчүүд

1991 онд улсын аварга О.Балжинням

2010 онд улсын арслан Б.Ганбат

2011 онд улсын аварга С.Мөнхбат (10 давсан)

2012 онд улсын арслан П.Бүрэнтөгс

2014 онд улсын арслан Н.Батсуурь нар түрүүлж байв.

16 түрүү

Image result for Н.Жамъян (Арын сайхан хангай нутгийнхан 16 түрүүтэйгээр бусад аймгаа хошуучилж байна. Олон түрүүтэй бусад аймгийнхнаас ялгаатай нь 1 хүний давамгайлал байхгүй бөгөөд нийт 11 хүчтэн улсын их баяр наадамд түрүүлж байжээ.

Ардын хувьсгалын анхны ойгоор буюу 1922 онд улсын аварга Г.Вандан

1923 онд улсын арслан Д.Далантай

1926, 1927 онд даян аварга Н.Жамъян (“Буур”)

1929 онд улсын арслан Б.Банзар

1934 онд улсын арслан Х.Дэлэг

1938 онд улсын арслан Б.Төрбат (дээрх бөхчүүд бүгд 10 давсан)

1943 онд улсын арслан Д.Лувсанжамц

1944, 1955 онд даян аварга Ц.Чимэд-Очир

1962 улсын арслан Д.Жамц түрүүлснээс хойш яг 40 жил Архангайн бөхчүүд түрүүлж үзээгүй байсан юм.

Image result for Г.Өсөхбаяр Санжаадамба

2002, 2003, 2005, 2009 онд дархан аварга Г.Өсөхбаяр

2016 онд улсын аварга Ч.Санжаадамба (10 давж) түрүүлжээ.

Бэлтгэсэн: Э.МӨНХ