Categories
гадаад мэдээ

Нэмэлт хориг үр дүн өгч эхлэв

АНУ-ын Төрийн Департаментын Хэвлэл,мэдээллийн албаны дарга Хезер Науэрт “Умард Солонгосын эсрэг авсан НҮБ-ын нэмэлт хориг бодит үр дүнд хүрч эхэллээ” гэж мэдэгдлээ.Учир нь 20 орчим улс эх орноосоо БНАСАУ-ын элчинг гарахыг шаардаж, олон арван улс Умардын ажиллах хүчний тоог багасгаад байгаа юм байна.Мөн Умард Солонгосын эсрэг авсан нэмэлт арга хэмжээг ОХУ, БНХАУ дэмжсэн нь тодорхой нөлөө үзүүлжээ. НҮБ-ын нэмэлт хоригоос үүдэн Умард Солонгост бензины үнэ гурав дахин өсөж 6-7 доллар болоод байгаа юм.

Г.АМАР

Categories
гадаад мэдээ

Албан тушаалыг нь андуурчээ

АНУ-ын Ерөнхийлөгч ДональдТрамп тус улсад Төрийн айлчлал хийж буй Испаний Ерөнхий сайд МарианоРахоятай хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэрээ “Испаний Ерөнхийлөгч МарианоруЖоягхүлээнавч байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Умард Солонгосын хүнлэг бусдэглэмийн эсрэг явуулж буй бидний хүч чармайлтыг дэмжиж байгаад нь түүнд баярлан талархаж байна” гэж албан тушаал болон нэрийг нь андуурчээ. Харин Ерөнхийлөгчийн гаргасан энэ алдааны хариуцлагыг Цагаан ордны ёслолын албаныхан үүрэх ёстой юм байна. Учир нь испаниар ерөнхий сайдыг Presidente del Gobierno de EspanaбуюуИспании Засгийн газрын Ерөнхийлөгч гэж дууддаг юм байна. Харин Ерөнхийлөгч ДональдТрамп нэр андуурсныгаа сүйдтэй зүйл биш гэж үзжээ.

Categories
гадаад мэдээ

Хохирол барагдуулна

Зорчигч тээврийн “ВИМ-Авиа” компаниас болж мөнгө, хөрөнгөөр хохирсон зорчигчид баримтынхаа хуулбарыг өөрийн байгууллагад өгч хохирлоо барагдуулж болно гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос мэдэгдлээ.Мөн энэ хэрэгтэй холбогдуулан утасны тусгай дугаарууд ажиллуулж эхэлсэн гэжээ.Зорчигч тээврийн“ВИМ-Авиа” компани санхүүгийн хүндрэлээс болж 40 мянга орчим жуулчид ОХУ-аас гарч, орж чадахгүй ихэнх нь гадаадын нисэх буудалд гацчихаад байгаа бөгөөд зөвхөн Домадедова буудалд гэхэд 400 орчим хятад жуулчин байгаа юм .Иймээс энэ есдүгээр сарын 25-ндОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос“ВИМ-Авиа” компаний удирдлагад “Онц их хэмжээний хохиролтой луйвар хийсэн” гэдэг эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Г.АМАРСАНАА

Categories
гадаад мэдээ

Украинд галт зэвсгийн агуулах дэлбэрчээ

Украинд галт зэвсгийн агуулах дэлбэрсний улмаас 30 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.

Мягмар гарагийн орой Украины төв хэсэгт орших Калинивка сууринд байрладаг уг зэвсгийн агуулахад дэлбэрэлт болсны дараа их хэмжээний гал гарсан байна. Галт бөмбөлгүүд тал тал тийш шидэгдэн нисч, барилга хар утаагаар бүрхэгдсэн байгаа бичлэгийг интернет сайтад тавьжээ. Уг дэлбэрэлтийн улмаас гарсан гал лхагва гараг хүртэл асч байсан бөгөөд 700 гаруй цэргийн албан хаагчид галыг унтраахаар ажиллаж байна гэж тус улсын Онцгой байдлын албаны ажилтан мэдээлсэн байна.

“Уг хэргийн ард ОХУ байгаа, Украины дайснууд болсон тэд бидний хүчийг улам сулруулахын тулд чадах бүхнээ хийж байна” гэж Украины Ерөнхий сайд Владимир Гройсман засгийн газрын хуралдаан дээр мэдэгджээ.

Үүний өмнө 3 дугаар сард тус улсын зүүн хэсэгт байрладаг зэвсгийн агуулахад мөн дэлбэрэлт болсон бөгөөд Украины зэвсэгт хүчинтэй байлдаж буй ОХУ болон Донбассын салан тусгаарлах үзэлтнүүд энэ үйл ажиллагаанд оролцсон гэж Украины аюулгүйн албанаас мэдээлсэн байв.

Categories
мэдээ нийгэм

“Бяцхан найз” хүүхдийн номын сан нээлтээ хийлээ

Сонгинохайрхан дүүргийн 8-р хороо Баянхошуунд “Бяцхан найз” хүүхдийн номын сан нээлтээ хийлээ. Уг номын санг Солонгос Монголын харилцааг дэмжих Комекс нийгэмлэг байгуулж, иж бүрэн тохижуулсан юм.

Гэр хорооллын хүүхдүүдийг сурч боловсрох, чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэхэд зориулагдсан “Бяцхан найз” номын сангийн барилга 7*14 хэмжээтэй бөгөө нэг ээлжиндээ 25 хүүхэд үйлчлэх боломжтой, 1000 орчим номын фондтойгоор үйл ажиллагаагаа эхэлж байна.
Тус нийгэмлэг 2012 онд Чингэлтэй дүүрэг Хайлаастад “Мөрөөдлийн номын сан”-г байгуулж байсан туршлагатай. Түүнчлэн байгаль орчин, нийгэм соёл, боловсролын салбар тэр дундаа хүүхдэд чиглэсэн олон ажил хийдэг байгууллага юм.
Categories
мэдээ нийгэм

Гамшгийн эрсдэлийг бууруулах Япон улсын туршлагаас хуваалцлаа

Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банктай хамтран зохион байгуулж буй Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд болон ой, хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийн удирдлага” сургагч багш бэлтгэх сургалт дөрөвдэх өдрөө үргэлжилж байна.

Сургалтыг төслийн олон улсын зөвлөх доктор Иан Фернис Вайлдерспин удирдан явуулж байна. Сургалтанд төв, орон нутгийн Онцгой байдлын газрын сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нар тухайн орон нутагт олон нийтийн оролцоотой гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтыг зохион байгуулж, гамшгийн эрсдэлийг үнэлэх, болзошгүй гамшгийн аюул, хохирлыг бууруулах үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн оролцоо, идэвх, санаачлагыг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм.

Сургалтын хүрээнд ОБЕГ-ын бүтцийн нэгжүүдээс сургалтанд оролцогчдод зориулан хичээл зааж байгаа юм. Өчигдөр Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын дарга, дэд хурандаа Д.Баасансүрэн “Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулга, гамшгийн эрсдэлийн удирдлага, зохион байгуулалт” зэрэг сэдвээр хичээл заажээ.

Мөн ОБЕГ-аас Жайка олон улсын байгууллагаас Япон улсад зохион байгуулсан сургалтанд оролцогчид “Гамшгийн эрсдэлийг бууруулах Япон улсын туршлага” сэдвээр сургалт зохион байгуулсан ажээ.

ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хурандаа С.Амгалан “Япон Улсын гамшгийн менежментийн тухай”, ОНХТ-ийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дах хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо”, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн дэд хурандаа Б.Баянмөнх “Bokomi сайн дурын байгууллагын үйл ажиллагаа”, Гамшгийн эрсдэлийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, хошууч Д.Базаррагчаа “Япон улсын гамшгаас хамгаалах бодлого, Ханшин Аважигийн газар хөдлөлтөөс авсан сургамж”, Бодлого зохицуулалт, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн дэслэгч О.Цэнд-Аюуш “Япон Улсын гамшгаас хамгаалах боловсрол” сэдвээр хичээл зааж гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр олон улсын туршлагаас хуваалцсан байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт байгаа хуучны ховор автомашиныг нийтэд сонирхуулна

ЗурагМанай улсын нийслэлд байгаа хуучны ховор автомашинуудыг энэ сарын 30-ны өдөр буюу ирэх бямба гарагт олны хүртээл болгохоор зэхэж байна.

“Алтан жолоо” группын 25 жилийн ойг тохиолдуулан тус группын ерөнхийлөгч В.Энхбаатар өөрийн хувийн цуглуулгаа автомашин сонирхогч залууст сонирхуулахаар болжээ. Түүний цуглуулганд буй 20 гаруй хуучны автомашин Орбитоос төв зам дагуу цуваа үүсгэн явсаар Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах юм. Энэ цуваа 10 цагаас Орбитоос хөдлөж Үндэсний соёл амралтын хүрээлэнд 12-17 цагийн хооронд олон нийтэд сонирхуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм

Ажил хаясан бүгдийн цалинг нэмэх чадал Монгол Улсад бий юу?

Ажил хаясан бүгдийн цалинг нэмбэл манай эдийн засаг дороос нь өндийхгүй гэдгийг сэхээтнүүд мэдэж байгаа байх. Тэд ойлгож л байгаа. Гэсэн ч хусмаа чамласан хүүхэд шиг гудамжинд гарч жагсаад ажлаа хөсөр хаяж байна. Адаглаад ардын үрсийн үзэх нүд, сонсох чих нь болсон багш гэдгээ ухамсарладаггүй юм болов уу. Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын “Багш” найраглалд хэлснээр

Багш та

Тус бүтээж

Даяныг тэтгээд

Хариу нэхдэггүй өглөгч биш бил үү гэж асуумаар.

Тэр дүүрч. Орчин цагийн зах зээлийн нийгэмд сурган хүмүүжүүлэгчдэд энэ юуны хамаа болсон бололтой. Мэдээж цалин хөлс муугаа бодохоор бахирмаар байгааг нь ойлгож байна. Цалин нь бага гэдгийг ч хүлээн зөвшөөрье. Ажлын хөлсөө нэмүүлэх нь зөв. Төр засаг ч нэмэх хэрэгтэй. Гэхдээ заавал ийм тарчиг үеэр ингэж давчдах хэрэг байна уу.

Өнөөдөр улс орны эдийн засаг сэхээнд байна. Монгол Улсад мөнгө алга. Хөрөнгө оруулалт бүр таг. Алдагдалд ороод байгаа төсөв, өсөөд буй долларын ханшаа яая гэж байна. Өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн ийм л нэг улс дотроо хий дэмий бужигнаж, улстөрчид нь хөл толгойгоо алдаж, засаг төрөөрөө оролдож сууна. Цалин багатай зовоод байгаа нь зөвхөн багш нар гэж үү. Монголчууд бүгдээрээ туйлдаж байна. Яавал хоногийн хоолоо тасалчихгүй байх вэ гэж толгой гашилгасан амьдрал буцалсаар. Бараагаа хичнээн хямдруулаад ч худалдан авагчгүй болсон хэдэн дэлгүүр, таван цаасны төлөө хүний нутагт боолын ажил горилсон мянга мянган залуусаас өөр зүйл Монголд бараг үлдсэнгүй.

Ийм хүнд үед цалин нэмэхийг төр засаг хэрхэвч зөвшөөрч болохгүй. Алийн болгон эвий минь хөөрхий минь гэж нялуурах вэ. Багш нарын цалинг нэмэх мөнгө Монгол Улсад байхгүй. Үнэн юм үнэнээрээ сайхан. Үгээр нь явж, хүлцэнгүй загнаад, байхгүй мөнгийг байлгахын төлөө зүтгэж, бэлэн мөнгө хэвлээд тараана гэвэл эдийн засаг бүр булшлагдана. Багш нарын цалинг нэмнэ гээд ам гарчихвал энэ үзэгдэл гинжин урвал шиг үргэлжилнэ. Эмч сувилагч нараас эхлээд хувийн хэвшлийнхэн, ажил хийдэг бүхэн цалин нэмүүлэх буухиа эхлүүлнэ.

Тиймээс төр эрс шийдэмгий хариулт өгч, энэ асуудалд цэг тавих хэрэгтэй. Жишээ нь эдийн засаг сэргэтэл эсвэл өрөө төлж дуустал цалин нэмэхгүй ч гэдэг юм уу. Хямрал дууссаны дараа цалин нэмнэ гэсэн ч яадаг юм. Нялуунаас шулуун нь дээр. Энэ бол цалин нэмэхийг эсэргүүцсэн хэрэг биш. Улс орноо хүнд байдалд орчихсон үед нэрмээс бололгүй, бүгдээрээ бүсээ чангалж, шүдээ зууж байж энэ хямралыг давмаар байна.

Яг үнэндээ эдийн засаг сэхэл авахгүй байгаа энэ цөвүүн цагт “цалин нэм” гэж зөрүүдлээд яваа багш нар юмны учир ойлгохгүйдээ биш. Засгийн газрыг огцруулж, эрх мэдлийн шинэ хуваарилалт хийх улстөрчдийн өдүүлсэн сендромуудын нэг үзэгдэл юм биш байгаа. Аав, ээжийгээ юу ч үгүй явахад харснаа авахуулах гээд орилчихдог эрх хүүхэд шиг аашлах багш нарын үйлдэл эцэстээ ийм л хардлага руу түлхэж байна.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”

ЗурагӨнөөдөр буюу жил бүрийн есдүгээр сарын 28-нд “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээр тэмдэглэдэг.

Галзуу өвчин нь вирусээр үүсгэгддэг, төв мэдрэлийн тогтолцоог сонгомлоор гэмтээдэг, одоогоор төгс эмчлэгдээгүй, халдвар авсан тохиолдолд нас баралтаар төгсдөг онцлогтой, зоонозын халдварт өвчин юм.

Дэлхийн галзуу өвчнийг хянах холбооны санаачлагаар анх 2007 оны есдүгээр сарын 28-наас эхлэн энэ өдрийг тэмдэглэж байна. Галзуу өвчний эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ, хяналт, сэргийлэлтийн талаарх үйл ажиллагааг 135 оронд зохион байгуулж иржээ. Мөн “Галзуу өвчнөөс 100 хувь урьдчилан сэргийлэх боломжтой” гэдгийг дэлхийн олон арван мянган хүмүүст хүргэдгээрээ энэ арга хэмжээ нь онцгой ач холбогдолтой.

Галзуугийн вирүс цельсийн -120 доош хэмийн хүйтэнд удаан хугацаагаар амьд байдаг чадвартай бөгөөд мал амьтны сэг, зэмд 5-90 хоног, 1 метрийн гүнд булсан мал, амьтны сэгний тархинд таван долоо хоногийн турш хоруу чанараа хадгалдаг байна. Харин гадаад орчинд болон өндөр хэмд тэсвэргүй. Энэ вирүс зэрлэг амьтдын дунд тархсан байдаг.

Манай улсын хэмжээнд 21 аймгийн 286 сум, Улаанбаатар хотын 7 дүүрэгт мал, амьтны өвчлөл бүртгэгдээд байна. Энэ нь уг өвчний эрсдэлгүй газар манай улсад байхгүй гэдгийг харуулж буй юм. Галзуугаар өвчилдөг эсвэл вирус тээдэг зүйлд хамаарах амьтны дайралтад өртөж, хазуулах, уруулах, ноцуулах, самардуулах, шүлсдүүлэх, тухайн амьтан өвчтэй, зан төлөвийн өөрчлөлт илэрсэн бол, тэдгээрийн шүлсээр бохирлогдсон эд зүйлсэд хүрэх, галзуугийн сэжигтэй болон галзуугаар үхсэн малын арьс шир өвчих, мах эвдэх, түүхий эд бэлтгэх, тээвэрлэх явцад арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдаж, гэмтсэн, шарх авсан хүнийг галзуугийн халдварт өртөх өндөр эрсдэлтэй гэж үздэг.

Нийт эрсдэлд өртсөн тохиолдлын 95 гаруй хувь нь нохойд хазуулж, уруулснаас өртөлтийн дараах вакциныг хийлгэсэн байдаг. Эдгээр тохиолдлын 85 орчим хувь нь эзэнтэй нохойд хазуулж, уруулсан гэсэн өгүүлэмжтэй байдаг гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс онцлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Улаан: Эв нэгдэл нэрийн дор дарга нарыг хамгаалж үлдэж болохгүй

“Өдрийн сонин”-ы 2017.09.21-ний пүрэв гаригийн №203 (5770) дугаараас авч нийтлэв.

Related imageУИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.


-Ман-ын Бага хурлаар ямар асуудлыг хэлэлцэх вэ?

-Намын Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвших асуудлыг хэлэлцэнэ байх. Намын бодлого үйл ажиллагаа, өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлтийг өгнө.

-Ерөнхий сайдад нэр дэвших хүмүүсийг оруулж ирэх Ман-ын удирдах зөвлөл хэзээ хуралдах вэ. Танд дэмжиж байгаа хүн бий юу?

-Одоогоор хуралдаагүй байна. Сайд дарга нарт хэний нэрс яригдаж байгаа талаар надад л лав дуулдаагүй байна. Нэр дэвших хүмүүсийн нэр тодроогүй учраас би дүгнэлт хэлэхгүй.

Сая унасан засгийн газрыг эрх барьж байгаа танай нам байгуулсан. Та сангийн сайдаар удаа дараа ажиллаж байсан хүн. Тухайлбал, Сангийн сайдад эдийн засагч, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц санхүүгийн туршлагатай хүнийг тавих шаардлагыг тавьж байсан байх. Та бүхэн яг ямар шалгуураар сайд нараа томилж байсан юм бэ?

-Тэр үеийн тавигдаж байсан шаардлага их өөр шалгуур байсан болов уу даа. Тэр шалгуураа нам дотроо илэн далангүй яриагүй шүү дээ. Сонгуульд ялалт байгуулсан намын дарга санал оруулаад томилсон. Би хувьдаа огт өөр шалгуур явлаа л гэж бодсон. Сангийн сайдын хувьд хэлэхэд төрд ажилласан сайн шалгууртай хүн байх. Гэхдээ мэргэжлийн яамны хувьд буруу сонголт байсан. Энэ хүн энэ системд ажиллаагүй. Гал тогоон дунд буцлаагүй хүн. Ний нуугүй хэлэхэд танин мэдэхүйн шатандаа явсаар байгаад дууслаа гэж бодож байна. Тухайлахад, УИХ-аас Засгийн газарт концессын асуудалд маш тодорхой чиглэл өгч байсан. Өнөөгийн нөхцөл байдалтай зохицуулж үр ашигтай хэлбэрийг нь сонгож, зөвхөн нийгмийн салбарт байх ёстой гэдэг дээр тогтсон байсан. Өмнө байгуулсан концессын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгтөл шинээр нэмж концесс битгий байгуул гэдгийг хэлсэн. Гэтэл Сангийн сайд нь мэдээгүй байхад концессын гэрээ байгуулсан тухай асуудал хүртэл чуулганы хуралдаан дээр яригдсан.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ямар түвшинд ажиллав гэж та үзэж байна. Та засгийг огцруулахыг дэмжсэн хүний нэг?

-Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг би анхнаас нь дэмжиж байсан. Санхүүгийн системд анхан шатнаас нь эхлэн ажилласан хүн. Сургууль төгсч ирээд миний удирдлагад ажиллаж байсан. Төрийн сангийн тогтолцоог Монгол Улсад бий болгоход бид нэг баг болж хамтарч ажилласан. Сангийн сайд хийсэн. Би энэ хүнийг Монгол Улсын эдийн засгийн хямралын нөхцөл байдлыг даван гарах бодлого үйл ажиллагааг удирдаж чадах хүн гэдэгт итгэлтэй байсан. Харамсалтай нь энэ хүний хүчин чадлыг бүрэн ашиглаж чадаагүй. Монголын төр тэр дотроо УИХ-д олонх болсон манай намын бүлэг энэ хүнийг ажиллуулж чадаагүй. Эхнээсээ л оруулж ирсэн бодлогыг нь өөрчлөөд засаад эхэлсэн. Анхны төсвийн тодотголыг хэлэлцэх үед эдийн засгийн чухал хөтөлбөрийг тусгасан бодлогууд оруулж ирж байсныг нь санаж байна. Үүнийг УИХ дээр унагасан. Тэр үеэс энэ Ерөнхий сайдад байдал маш хүнд байх юм байна даа гэдгийг би ойлгосон.

Энэ хүнийг боловсон хүчний бодлогыг бие даан явуулах бололцоог нь нам, намын дарга дээрээс нь хязгаарласан. Намын дарга бараг бүх сайдуудыг нэрийг зааж томилсон. Энэ нь Ерөнхий сайд өөрөө багаа бүрдүүлээгүй. Тэгэхээр энэ хүнийг ажил хийлгээгүй дээ. Ерөнхий сайд гэдэг бол Засгийн газрын тал хувьтай тэнцэхүйц өндөр албан тушаал. Гэтэл нөгөө талд нь өөртэй нь тэнцэхүйц өөр бүтэц бий болчихсон. Засгийн газрын тэргүүндээ захирагдаж ажиллахаас илүүтэй томилсон эзэдтэй захирагдаж ажиллах уур амьсгал бий болсон. Үүнд манай нам том алдсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Нөгөөтэйгүүр Засгийн газар Засгийн газар шиг байр суурин дээрээ хатуу зогсч чадаагүй. УИХ юу л өгнө тэрийг нь хүлээж авдаг. Заримдаа оруулсан бодлогоо танихаа байтал нь өөрчлөгдөн орж ирсэн ч хүлээж авдаг болсон. Эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй бүх хүнд таалагдсан бодлого явуулах гэж оролдсон нь Засгийн газрын алдаа. Ер нь намын дарга Ерөнхий сайдын ажлыг давхар хийсэн юм биш үү. Манай намын дарга дэндүү олон ачааллыг өөр дээрээ авчихсан. УИХ-ын дарга, намын дарга, Ерөнхий сайд, хотын дарга, дээрээс нь нэмээд уяачдын холбооны дарга гэсэн таван албан тушаалтай гэж манай намын нэгэн гишүүн ярьж байсан. Энэ бол манай намын гишүүдийн дунд гарсан яриа.

-Та УИХ-ын дарга М.Энхболдын тухай яриад байна уу?

-УИХ-ын сонгуулиар манай нам том ялалт байгуулсан. Энэ бол намыг удирдаж байгаа удирдлагуудын нөр их хичээл зүтгэл мөн. Харамсалтай нь нэг жилийн дотор хүрсэн үр дүн амжилтуудаа өөрсдийн гараар үгүй хийлээ. Уулын чинээ цагааныг туулайн чинээ хар буртагладаг гэдэг шиг өмнөх гавьяа их бий боловч түүнийгээ баталгаажуулах шатандаа том алдлаа даа. Өнөөгийн алдаа дутагдалд өмнөх гавьяа түүнийг хаах хаалт болохгүй юм.

-Одоо шинээр байгуулагдах Засгийн газрын бүтэц, томилгоог ямар байдлаар хийхээр яригдаж байна вэ?

-УИХ-ын 2016 оны сонгуульд манай нам нэгдсэн мөрийн хөтөлбөртэй оролцохдоо мэргэжлийн Засгийн газрыг байгуулна гэсэн амлалттайгаар сонгогдож гарч ирсэн. Ард түмэнд энэ хүлээлт байсан. Гэтэл нэг жилийн хугацаанд энэ итгэл алдарлаа. Яагаад итгэл алдрав гэдэг дээр дүгнэлт өгөх ёстой. Одоо Засгийн газарт тавигдах тэргүүн эгнээний шаардлага бол жинхэнэ мэргэжлийн Засгийн газар байгуулах тухай байгаа байх. Мэргэжлийн гэдгийг тодотгоход хариуцах асуудлаараа мэргэжлийн мэдлэг, боловсролтой, тухайн салбарын үйл ажиллагааг мэддэг, салбартаа танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх ёстой. Мөн төр засгийн түвшинд ажиллаж, ачаа үүрч сурсан дадлага туршлагатай байх ёстой байх. Бодит үнэнийг хэлэхэд 2016 оны сонгуулийн дараа ард түмний урам хугарсан гэж би боддог. Мэргэжлийн Засгийн газар байгуулна гэсэн чинь мөнгөний Засгийн газар байгуулчихдаг байна ш дээ гэсэн уур амьсгал олны дунд дороо л тарсан. Энэ байдал одоо засагдах болов уу даа гэж харж байна.

-Нам дотроо алдаа оноогоо ярилцаад засаг төрийг заавал бужигнуулахгүйгээр дотроо асуудлаа шийдэж болоогүй юм уу?

-Одоо дарга нарын хоорондын эв нэгдэл гэдгийг ярихаас илүүтэй намын нэгдмэл цул байдлыг ярих цаг болсон байна. Ерөнхийлөгчийн сонгуулиар ард түмэн манай намд дүнгээ тавьсан. Энэ сонгууль дохио өгсөн. Сургамж авах ёстой байсан. Гэтэл энэ сонгуулиас хойш гурван сарын хугацаанд таг чиг байсан нь уур амьсгалаа мэдрэхгүй байна гэдгийг нь харуулсан. Энэ нь намын гишүүд, дэмжигчид, сонгогчдоосоо манай дарга нар тасарчихсан хол байна гэсэн үг. Болж байгаа зүйлээ бататгаад болохгүй байгаагаа засаад шинэ уур амьсгалаар явах ёстой. Гэтэл тогтвортой байна гэдэг нэрийн дор ямар ч дүгнэлт хийхгүй, юу ч өөрчлөхгүй хариуцлага ярихгүй байж болохгүй. Эв нэгдэл нэрийн дор дарга нарыг хамгаалж үлдэж болохгүй. Ийм л уур амьсгал цухалзаад л байсан л даа.

-Та огцруулах тал дээр шийдвэрээ хэрхэн гаргасан бэ. Засгийн газрыг огцруулахад та гарын үсэг зураагүй байсан хэрнээ эцсийн мөчид кноп дарчихсан?

-Би гэнэт шийдвэр гаргадаг хүн биш. Асуудлын эцсийн шийдвэр гаран гартал харж хүлээзнэсэн. Би намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр урьд нь удаа дараа байр сууриа илэрхийлж байсан. Бид ингэж таг чиг байж болохгүй. 60 тэрбум төгрөгийн асуудалд үүссэн эргэлзээг тайлах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Сонгуулиас хойш алдаа оноогоо дэнслэх тухай яръя, хэлэлцье гэсэн шаардлагыг намын удирдлагууддаа тавьсан. Гэтэл дүгнэлт огт хийгээгүй. Яагаад ярихгүй байна вэ гэдгийг нь дүгнэн харахад давхар дээлтэй дарга нарын албан тушаал эрх мэдлээс урган гарсан амин ашиг сонирхол нь намын гишүүд, олон нийттэй нэг замаар явахгүй, нийлэхгүй байсанд байгаа юм. Ингээд ижил түвшнээс асуудлыг ярихын тулд албан тушаал эрх мэдлийг нь хязгаарлах ёстой юм байна гэсэн шийдэлд яалт ч үгүй хүрсэн. Засгийн газрыг өөрчлөх ёстой гэдэг дээр хатуу итгэл үнэмшилтэй байсан. Кноп дарах хүртлээ намын удирдлагууд маань дүгнэлт үнэлэлт хийгээсэй, Удирдах зөвлөл өөр дээрээ хариуцлагаа хүлээгээсэй гэсэн байр суурийг баримталж байсан. Тэгээд эцэст нь болж бүтэхгүй байгаа зүйлийн төлөө эр зориг гаргаж байгаа итгэл үнэмшилтэй санал нэгдсэн.

-Одоо байгуулагдах шинэ Засгийн газраас юу хүлээх вэ?

-Амьдрал гэдэг үнэний шалгуур. Нэгэнт өөрчлөлт хийж байгаа бол бүх зүйлийг засан сайжруулна гэсэн итгэлээр хийж байгаа. Засгийн газар огцорсноор эерэг, сөрөг үр дагавар аль аль нь байгаа. Дараагийн Засгийн газар яаж ажиллахаас энэ бүхэн шалтгаална. Нэгэнт өөрчлөлт шинэчлэлт хийж байгаа бол үр дүнгийн төлөө байх ёстой.

-Одоо МАН дотроо хэр ойлголцолд хүрч чадаж байна?

-Саяхан болсон УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас хараад одоо бүгдээрээ ижил түвшингээс нэг зүйлийн төлөө хараад явцгаая гэж байгаа юм байна гэж ойлгосон. Эерэг өөрчлөлт гарсан байна. Нам дотор хагарал зөрчил гарсан гэж би үзэхгүй. Олон ургалч үзэл, үзэл бодлын олон хувилбарыг л бид өөр хоорондоо ярьж байна. Зарим нэг хүмүүсийн яриад байгаачлан албан тушаалын булаацалдаан болж байна ч гэж харахгүй байна. МАН бодлого, үйл ажиллагаагаа сайжруулъя гэж байна. Үндсэн зарчим ноён нуруун дээрээ нэгдмэл байгаа гэдэгт би итгэлтэй байна.

-Тантай уулзаж ярилцсаных манай улсын эдийн засгийн бодит нөхцөл байдлын талаар асууя. Гадаад өр хэр хэмжээнд хүрчихсэн байна вэ?

-Социализмын үеэс өвлөж ирсэн өр одоо бидэнд байхгүй, 2004 онд бүрэн хаагдсан. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи өр авлага байна. Хандивлагч орнуудаас авсан хөнгөлөлттэй зээл нэлээд байдаг. 20-40 жилийн хугацаанд төлөгдөх урт хугацааны, жилийн хүү маш бага, төсөвт хүндрэл болдоггүй учраас би өр гэж үзэхгүйгээр зээлийн төлбөрийн үлдэгдэл байдаг. Ойролцоогоор 4-5 тэрбум ам.доллар байгаа байх. Сангийн яамнаас дэлгэрэнгүй мэдээллийг нь аваарай. Хоёрдугаарт гадаад зах зээл дээр босгосон зээлийн өр буюу бондын өр гэж байна. Нэр бүхий бондуудын төлбөр богино хугацаанд төлөгдөнө. Зээлийн хэмжээ нь багцаагаар арван тэрбум ам.доллар руу дөхөх байлгүй дээ. Гуравдугаарт, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн гаднаас авсан зээл, өр гэж байна. Хоёр, гурван тэрбум байгаа байх. Энэ зээлд хэрвээ эрсдэл үүсвэл төр эрсдлийг хуваалцана. Миний хэлсэн дээрх гурван өр бол тооцоотой, бүртгэлтэй, хяналттай ил тод өр. Үүний цаана далд байдаг нэг хэсэг өр гарч ирж байна. Томоохон ашигт малтмалын орд газруудад авсан өр зээл хэдий хэмжээгээр нэмэгдэж байна, хорогдож байгаа нь Монголын төрийн хяналтад огт байдаггүй . Жишээлбэл, Оюутолгой байна. Бид гадаадын хөрөнгө оруулалт сайн сайхан гэж амаа олохгүй магтаад сууж байгаа. Тэр хооронд бидний баялагийг биднээс асуухгүйгээр барагдуулаад явж байгаа. Эцэстээ монголын баялгаар нөхөгдөж байгаа өрний талаар бид санаа зовних ёстой. Бид байгалийн баялгаа ашиглуулаад эцэст нь өртэй үлдэх вий дээ.

-Монгол Улсын төсвийн байдал ямар байна?

-Маш хүнд байгаа. Төсөв нь орлогоороо зарлагаа хааж чадахгүй их хэмжээний алдагдалтай байна. Хуримтлагдсан өр байнга нэмэгдэж байна. Орлого бий болгодог үйлдвэрлэл үйлчилгээний салбар нь уначихсан. Гол эх үүсвэр бүрдүүлдэг уул уурхай бидний хяналтаас гарчихсан байна. Одоо өрийг барагдуулах сонголт улам хумигдаж байгаа. Бүсээ чангалаад зүтгээд ч энэ их өрний багахан хэсэгхэнийг л өөрсдөө төлж чадна. Олон улсын байгууллагын дэмжлэг туслалцааг авах аргад шилжсэн, авахаас ч аргагүйд хүрсэн. Дараагийн арга нь тулчихсан байгаа өр авлагын хугацааг нь сунгаж, хүүг нь багасгаж өрийг өрөөр дарахаас өөр аргагүй байна.

-Ер нь яагаад ийм их өртэй болчихсон юм бэ?

-Бодитой авч үзэх юм бол Монгол Улсын төр засаг энэ өрийг авсан. 1990 оноос хойш хоёр нам ээлжлээд төр засгийн эрхийг барилаа. Энэ хугацаанд манай улс эдийн засгийн хөгжлийн бодлогогүй явж ирсэн. Эдийн засаг санхүүгийн сахилга бат туйлын хангалтгүй явж ирсэн. Манай улсын төрийн захиргааны бүтэц нүсэр, данхайсан. Төрийн байгууллагад тогтвортой ажиллах мэргэшсэн боловсон хүчний бодлого алдагдсан. Би тун ч олон удаа төрийн бүтэц бүрэлдэхүүнийг оновчтой байлгах тухай санал боловсруулан оруулж ирж байсан ч авч хэлэлцдэггүй байсан. Сонгуулиар ялсан намууд амлалтдаа хүрэх гэж шинээр бүхнийг эхлүүлэх гэж үйл ажиллагааны алдаа гаргасан. Ялалт байгуулсан нам болгон өөрийн эрх ашгийг өндөрт тавьж, төр засгийн бүтэц бүрэлдэхүүнийг өөртөө зориулж өөрчилж ирсэнтэй холбоотой.