Categories
мэдээ улс-төр

Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш хуралдана


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо маргааш 12:00 цагт хуралдахаар товоо зарласан байна. МАН-ын Бага хурлаас шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр болсон. Энэ дагуу өчигдөр Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн мэдүүлж, зөвшилцсөн юм. Маргааш байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцсэнээр намрын чуулганы эхний өдөр Ерөнхий сайдыг албан ёсоор томилох боломж бүрдэхээр байна. УИХ-ын Намрын ээлжит чуулган ирэх сарын 2-ны өдөр эхлэх юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 25-28-ны өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотнооажиллалаа.

Монголын парламентын төлөөлөгчид “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо”-гийн хүрээнд зохион байгуулсан Монгол-Хятад-Оросынхамтын ажиллагааны өндөр түвшний уулзалтад оролцон экспогийн үйл ажиллагаатай танилцаж, албаны хүмүүстэй уулзав. Төлөөлөгчдийнбүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва нарбагтан ажилласан.

УИХ-ЫН ДЭД ДАРГА Я.САНЖМЯТАВ БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ НАМЫН ХОРООНЫ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЛИ ЖИХӨНТЭЙ УУЛЗАВ

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав есдүгээр сарын 25-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн,ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бу Шяолинь нартай уулзсан.

Уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бодит агуулгаар баяжуулахадчухал ач холбогдолтой “Монгол-Хятадын экспо”-г хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулж байгаа БНХАУ-ын Засгийн газар, ӨМӨЗО-ныАрдын Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлсэн юм.

Энэхүү арга хэмжээ нь хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, иргэд хоорондын солилцоог идэвхжүүлэхэд түлхэц өгчбуйг тэрбээр онцлоод Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын парламент хоорондын харилцаа идэвхтэйөрнөж буйг тэмдэглэсэн. Мөн БХАТИХ-тай байгуулсан Байнгын уулзалтын механизмын ээлжит уулзалтыг ойрын хугацаанд хийхээртөлөвлөж буйг дурдав.

УИХ-ын дэд дарга Я.Санжмятав ӨМӨЗО нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагаанд онцгой үүрэггүйцэтгэж ирсэнийг онцлоод 2020 он гэхэд хоёр орны худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод хүрэхийн тулд худалдаандтулгарч байгаа саад бэрхшээлүүдийг хамтран шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Хоёр улсын худалдааны гол нэртөрлийн бүтээгдэхүүний нэг болох нүүрсний худалдаанд холбогдох зохицуулалт хийх, тухайлбал Гашуун сухайт-Ганц мод боомтоорнэвтрүүлэх нүүрс ачсан машины тоо сүүлийн саруудад буурч буй асуудлыг шийдвэрлэх үүднээс хоёр талаас Тусгай ажлын хэсэг байгуулжажиллахыг санал болгохын зэрэгцээ манай улсын төвийн бүсээс мах, махан бүтээгдэхүүн Хятад руу экспортлох нөхцлийг бүрдүүлэх чиглэлданхаарч ажиллахыг санал болгосон юм.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Намын хорооны Нарийн бичгийн дарга Ли Жихөн ӨМӨЗО цаашид ч Монгол, Хятадын харилцааг хөгжүүлэхэдидэвхтэй хувь нэмрээ оруулахын төлөө ажиллана гэлээ. Тэрбээр “Монгол-Хятадын экспо” арга хэмжээний хэлбэр, агуулгыг баяжууланүргэлжлүүлэн зохион байгуулах, дэд бүтцийн хамтын ажиллагаа, боомтын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хүмүүнлэгийн солилцоогөргөжүүлэх, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг хоёр талын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн саналуудыгдэвшүүлсэн юм.

“МОНГОЛ-ХЯТАДЫН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ЭКСПО”-ИЙН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ, МОНГОЛ-ХЯТАД-ОРОСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ӨНДӨР ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид есдүгээр сарын 26-ны өдөр “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо”үзэсгэлэн, нэгдсэн арга хэмжээний нээлтэд оролцлоо. “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, дэлхийд чиглэсэнхамтдаа хожих хамтын ажиллагааг хөгжүүлье” сэдвийн дор зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээг Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ынХудалдааны яам болон ӨМӨЗО-ны Ардын Засгийн газархамтран зохион байгуулсан бөгөөд нэгдсэн арга хэмжээнд Монголын талаас 383 ажахуй нэгжийн 800 гаруй бизнес эрхлэгчид оролцохоор иржээ.

Анхны буюу 2015 онд болсон экспогийн үеэр зохион байгуулагдсан худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтаар 166 хамтын ажиллагааныхэлэлцээр байгуулж, хөрөнгө оруулалтын хэмжээ 140 тэрбум гаруй юаньд хүрсэн аж. Экспог зорьсон үзэгчдийн тоо 800 мянгад хүрсэнбөгөөд энэ удаагийн экспо өмнөх амжилтаа ахиулна хэмээн нээлтийн үеэр албаны хүмүүс онцолж байв.

Дараа нь төлөөлөгчид уг арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан “Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны өндөр түвшнийфорум”-ын нээлтэд оролцсон юм. Энэ үеэр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Монгол, Хятадын гадаад худалдааны эргэлт 2017 онынаймдугаар сарын байдлаар 4.4 тэрбум ам.долларт хүрсэн нь манай улсын гадаад худалдааны 64.4 хувийг бүрдүүлжээ гээд 1990-2017 оныхооронд БНХАУ-аас таван тэрбум гаруй ам.долларын шууд хөрөнгө оруулалт орсон нь манай улсад орсон нийт хөрөнгө оруулалтын 27.2хувийг эзэлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн тоогоороо тэргүүлж байгааг онцоллоо.

Тэрбээр, энэ удаагийн экспо “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт”-ыг гол сэдвээ болгон хэлэлцэж байгаань гурван улс энэхүү бүтээн байгуулалтыг бодитойгоор урагшлуулах ажлыг чухалчилж буйн илрэл хэмээв. Мөн “Эдийн засгийн коридорыгбодитойгоор урагшлуулахын тулд хамтын ажиллагааны холбогдох механизмыг боловсронгуй болгохын зэрэгцээ хамтын ажиллагаагудирдан чиглүүлэх үүрэг бүхий төрийн тэргүүн нарын уулзалтыг үргэлжлүүлэн зохион байгуулах нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

“Монгол-Орос-Хятадын хэдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан 32 томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд Монгол, Хятад,Орос болон бусад орны хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжүүд, олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоо нээлттэй байгааг мөнтэмдэглээд, манай улсын эдийн засагт гарч буй нааштай өсөлт, хандлагуудыг бэхжүүлэн тогтвортой хөгжлийн замд баттай ороход хөршорнууд, бүс нутгийн орнуудтай олон талын болон хоёр талын хамтын ажиллагаа хөгжүүлэх нь чухал болохыг дурдлаа.

“Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо”-гийн хүрээнд үзэсгэлэн яармаг, хурал, форум, худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг,соёл спортын солилцоо зэрэг 4 үндсэн чиглэлийн 22 томоохон арга хэмжээ зохиогдсон бөгөөд УИХ-ын гишүүд есдүгээр сарын 26-27-ныөдрүүдэд болсон салбар хуралдаан, хэлэлцүүлгүүдэд оролцсон юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Болд “Монгол-Хятад-Оросын худалдаа, ажүйлдвэр эрхлэгчдийн өндөр түвшний уулзалт”, УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын орчин болон томоохонтөслүүдийг танилцуулах хэлэлцүүлэг”, УИХ-ын гишүүн Д.Мурат “Монгол-Хятад-Оросын уул уурхайн баялгийн ашиглалтын асуудлаарххэлэлцүүлэг”-т тус тус оролцож, үг хэлсэн.

Харин есдүгээр сарын 27-ны өдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Монголын бизнес эрхлэгчдийн бараа,бүтээгдэхүүний үзэсгэлэнг сонирхож, тус экспод бараа бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж буй аж ахуй эрхлэгчидтэй уулзсан юм.

Мөн “Монгол үхэр” корпораци, “Монгол хонь”, “Монгол өвс” ХХК-иудын үйл ажиллагаатай танилцлаа хэмээн УИХын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүннүгийн хааны хамгийн том булшийг хятадуудтай нийлж, хууль бусаар ухжээ

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэрт байх дэлхийд хамгийн том Хүннүгийн хааны булшийг хууль бусаар малтсан талаарх ноцтой мэдээлэл бидэнд ирсэн юм. Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Хүнүй голын хөвөөнд байх “Гол мод”, Өндөр-Улаан сумын нутаг дэвсгэр Хануй багийн нутагт байх “Гол мод II” зэрэг Хүннүгийн хаадын булшнаас хэд дахин том булшийг БСШУЯ-наас огт зөвшөөрөл авалгүйгээр Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатар тэргүүтэй археологичид хууль бусаар малтлага хийсэн гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодрууллаа. Тэрбээр “Хүннүгийн хааны булш, бунхан манай улсын нутаг дэвсгэрт бий. Манай улсаас өөр дэлхийн хаана ч Хүннүгийн үеийн булш бунхан одоогоор олдоогүй байна. Дэлхий нийтэд монголчуудын өвөг дээдэс нь Хүннүчүүд гэдгийг батлах маш олон баримт бүхий эд зүйлс олдож байна. Гэтэл өмнө нь олдсон хаадын булшнаас хэд дахин том булшинд манай улсын урдаа барьдаг археологичид хууль бусаар малтлага хийсэн байна лээ. Үүнээс үүдэн БСШУЯ, холбогдох байгууллагууд даяар бөөн асуудал үүсч байна. Хүннүгийн хаадын булшийг өмнө нь малтаж байсан Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхмийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатар тэргүүтэй манай эрдэмтэн судлаачид БСШУЯ-наас огт зөвшөөрөл аваагүй байсан. Тэгсэн мөртлөө Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимд сурдаг оюутны нэр дээр БНХАУ-ын судлаач эрдэмтэдтэй гэрээ байгуулчихсан байгаа юм. БНХАУ-аас хөрөнгө санхүүгийн асуудлыг бүрэн шийдүүлчихээд малтлагаа шууд эхэлчихсэн байсан. Үүнийг салбарын сайд, төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй хүмүүс мэдээд бөөн асуудал үүсээд байна. Ямар учраас холбогдох яам, ШУА-иас зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн гадны хөрөнгө оруулагчидтай, ялангуяа хятадуудтай хамтран малтлага хийх болсныг шалгахаар болсон. Гадаадын хөрөнгө оруулалтаар археологийн малтлага хийсэн тохиолдолд булшнаас гарсан эд зүйлсийг шинжилгээнд хамруулах нэрийдлээр хил давуулаад эргүүлж эх оронд нь авчирдаггүй байдал олон удаа гарч байсан. Манай эрдэмтний дотоодын компанийн хөрөнгө оруулалтаар малтсан булш гэхэд нэгдүгээр язгууртны булшны зүүн талын тал саран хэлбэрийн дагуул 27 булшнаас малтлага хийсэн. Булшнаас маш их алт эрдэнэс, долоон ширхэг сүйх тэрэг, дэлхийд нэн ховорт тооцогдох Ромын шилэн аяга хүртэл гарч ирсэн. Тэгвэл дээрх булшнаас хэд дахин том Хүннүгийн хааны язгууртны булшийг хятадуудтай хамтран малтлага хийж эхэлснийг олон эрдэмтэн эсэргүүцэж байгаа” гэв.

“ГОЛ МОД II” БУЛШНААС ОЛДСОН ЭД ЗҮЙЛС ХААНА БАЙНА ВЭ

Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр 2001-2011 он хүртэл судалгаа шинжилгээ хийж, малтлага хийсэн “Гол мод II” булшнаас олдсон алт эрдэнэс, дэлхийд одоогоор зургаан ширхэг олдоод байгаа Ромын шилэн аяга гарч ирсэн байна. Хүннүгийн хааны сүйх тэргэнд хөллөж байсан адууны хөмөлдрөг, хударганы чимэглэлүүд байгаа аж. Энэ алтан чимэглэл дээр нэг эвэртэй, ирвэс толгойтой, хангарьд биетэй домгийн амьтныг дүрсэлсэн байгаа бол хоёр дугуй нь хосоороо лийр хэлбэрийн босоо дугуй дээр эр, эм хоёр ирвэс толгойтой домгийн амьтныг дүрсэлсэн гэнэ. Энэ бол хос эр, эм хоёр амьтны бэлгэдэл ер нь энэ булшнаас олдсон алт, мөнгө, хүрэл чимэглэлүүдийн аль алин дээр нь нэг эвэртэй амьтныг дүрсэлсэн байдаг аж. Өөр нэг хосгүй үнэт олдвор бол хаш эдлэл 12см дугуй голчтой хаш бол хаан, язгууртан хүний ташаа, бэл гоёлын зүйл байх боловч хааны сүр хүчийг илтгэсэн бэлгэдэлтэй юм байна. Хүннүгийн дагуул булшнаас гарсан тамгатай шагай гээд археологийн хосгүй үнэт олдворуудыг одоог хүртэл улсын төв музейд өгөөгүй байгааг эх сурвалж онцолж байв. Мөн алт, эрдэнэс, чимэглэл бүхий олдворууд хаана байгаа нь тодорхойгүй байгаа аж. БСШУЯ, ШУА-ынханд Улаанбаатар их сургууль дээр олдворуудыг хадгалж байгаа гэх мэдээлэл өгдөг гэнэ. Ромын шилэн аяга гэх мэт дэлхийд нэн ховор тооцогдох хэдэн сая ам.доллароор үнэлэшгүй археологийн олдвор гэхэд Археологийн тэнхимийн эрхлэгч, профессор, археологич Д.Эрдэнэбаатарын ажлын ширээний нүдэнд хадгалагдаж байгаа гэх мэдээлэл байна. Хэрэв ямар нэгэн байдлаар хулгайд алдлаа гэхэд хариуцах эзэн байхгүй гэсэн үг. Соёлын тухай хуулиар хосгүй үнэт ховор олдворыг малтлага хийж, илрүүлсэн тохиолдолд улсын музейд шууд өгөх ёстой аж.

Г.БАТЗОРИГ


Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-ы комикс ингэж өгүүлжээ1

МАН-ЫН БАГА ХУРЛЫН ЭРГЭН ТОЙРОНД

Categories
мэдээ спорт

Кармэло Энтони: Бид жижиг тавтыг эхлүүлсэн гэж боддог

Image result for Кармэло Энтони OKC

Хэдхэн өдрийн өмнө НБЭ-ын шилдэг жижиг довтлогчдын нэг болох Кармело Энтони Нью Иорк Никс багаас Оклахома сити Тандэр багруу солигдсон билээ. Түс наймааны дараа шинэ их гурвал болох Кармэло энтони, өнгөрсөн улиралын үнэ цэнэтэй тоглогч Рассэл Вэстбрүк, лигийн шилдэг хамгаалалт довтолгоо хосолсон тоглогч Пол Жорж нар Оклахома хотод нэгдэв. Тэгвэл тус багын удирдлага жижиг довтлогчийн байрлалд Пол Жоржыг гараанд гаргаж харин Кармэло Энтониг хүчний довтлогчийн байрлалд тоглуулахаар шийджээ. Энэ талаар Кармэло Энтони “Хүчний довтлогчоор тоглох асуудалгүй ээ. Бараг л карьерынхаа турш 4 дээр тоглосон. Денверт байхад л бид жижиг тавтыг эхлүүлсэн гэж боддог. Би 4 номер дээр тоглож, манай баг илүү хурдтай болдог байлаа” хэмээжээ. Тэрбээр Дэнвэр Наггэтс багт 2003-2011 оны хооронд тоглож байсан. Тус жилүүдэд биеийн хүчний тоглолт гаргаж, довтолгооны алдаа их авч будагтай талбайн оноо авалтаар лигийн элитүүдийн нэг байв.

Categories
мэдээ нийгэм

Эхний ээлжинд гурван барилгад дулааны тоолуур суурилуулна

Related image

Өмнө нь дулааны төлбөрийг тогтсон тарифтай нөхцөлөөр хураан авдаг байсан билээ. Тэгвэл энэ өвлөөс, халаалтын үнэ тариф, хэрэглээ зэрэгт зохицуулалт хийхээр болжээ. Тодруулбал, БОАЖЯ, нийслэлийн Байгаль орчны газар болон “GGGI” байгууллага хамтран иргэдийн зохистой хэрэглээг дэмжих зорилгоор дулаан алдагдлыг хэмжих төсөл хэрэгжүүлж, энэ онд Баянгол дүүрэг дэх орон сууцны гурван барилгад тоолуур суурилуулахаар болсон байна.

Тоолуур хүчин чадлаасаа хамаараад 2.5-15 сая төгрөгийн үнэтэй бөгөөд нэг барилгад нэгийг л суурилуулах аж. Одоогоор угсармал орон сууцнуудад эрчим хүчний аудит хийж байгаа бөгөөд дүгнэлт гарсны дараа тоолуураа суурилуулах аж. Талбайн хэмжээнээс хамаарч дулааны төлбөр төлдөг айл өрхүүд тоолуур суурилуулбал хэрэглэсэн дулааныхаа мөнгийг төлдөг болох юм байна. Цаашид энэ жишиг рүү орохоор холбогдох газраас төлөвлөжээ.

Н.ГАНАА

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн иргэний амь насыг аврав

2017 оны 09 дүгээр сарын 27 ны өдрийн 18 цагт Хэрлэн голд автомашинтайгаа суусан, усанд осолдох гэж байна гэсэн дуудлагаар НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн ахлах дэслэгч Д.Ганболд захирагчтай 4-р салаа ажиллаж дөрвөн хүний амийг аварчээ.

Багануур дүүргийн иргэн Ч /32 настай/ найз иргэн Б, ихэр охидын хамт /9 настай / Рajero-60 маркийн автомашинтай Согоот гэх газар руу айлд очихоор гарамгүй газраар гол гатлах гэж байгаад 50 метр орчим урссан байна. Улаан эрэг гэх газрын 7-р худгийн цүнхээлд автомашин нь усанд далд орж, өөрсдөө автомашин дээрээ гарсан байсныг тус хэлтсийн бүрэлдэхүүн шуурхай ажиллан иргэдийг болон автомашиныг уснаас татаж гаргасан байна.

Иргэд цаг, зам товчлох зэргээр автомашинтай гол ус гаталж эрсдэлд өртөх тохиолдол гарсаар байна. Иймд иргэд гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүр, гарамаар зорчиж аюулгүй байдлаа хангахыг НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүгийн хэрэгтнүүдийг илрүүлэн баривчилжээ

Өвөрхангай аймгийн хяналтын постод ажиллаж байсан Замын цагдаагийн албаны зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Бямбацэрэн эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг илрүүлжээ. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс эрэн сурвалжлагдаж байсан Ж-г “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явж байхад нь саатуулан Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

Дундговь аймгийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Мягмаррагчаа, эргүүлийн цагдаа цагдаагийн дэд ахлагч Отгонбаатар, замын цагдаа дэд ахлагч Ёндонпэрэнлэй нар бусадтай бүлэглэн ирэн А-н биед хүнд гэмтэл учруулаад зугтсан эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Ч гэгчийг илрүүлэн баривчилсан байна.

Categories
мэдээ нийгэм

МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын Үндэсний олон нийтийн телевиз байгуулагдсаны түүхт 50 жилийн ойн баярыг тохиолдуулан уран бүтээлийн өндөр амжилт гарган, идэвх зүтгэлтэй ажиллаж байгаа МҮОНРТ-ийн уран бүтээлчдийг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагналаар шагналаа. Тодруулбал, МҮОНРТ-ийн ахлах редактор Рагчаагийн Сэргэлэн, зураглаач Гончигшаравын Байгалмаа нарыг Нийслэл хотыг бүтээн байгуулж хөгжүүлэх үйлсэд өндөр амжилт гаргасан учир Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр, тус телевизийн эвлүүлгийн найруулагч Батжаргалын Дөлгөөнтамир, Кино , орчуулгын нэвтрүүлгийн албаны дуу оруулагч, жүжигчин Дашдоржийн Хишигдэлгэр, Эрдэнэбилэгийн Дэлгэрцэцэг, Пүрэвдоржийн Золбоо нарын Нийслэл хотыг хөгжүүлэх үйл хэрэгт гаргасан амжилтыг өндрөөр үнэлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн “Жуух бичиг” мөнгөн шагналаар шагнав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд уран бүтээлчдэд баяр хүргээд “Одоогоос хагас зуун жилийн өмнө Азийн цээжинд орших талын Монгол Улсын айл бүрийн хойморт шидэт хайрцаг заларч, улс орныхоо хөгжил цэцэглэлт, иргэдийнхээ боловсрол мэдлэгт үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлүүд төрж, Дэлхийг Монголтой, Монголыг дэлхийтэй холбосон үйл явдал болсон билээ. Энэ ч утгаараа Монголын Үндэсний олон нийтийн телевизийн баяр бол Монголын нийт ард түмний баяр юм. Тиймээс миний бие хотын даргын хувьд, жирийн иргэнийхээ хувьд та бүхэндээ энэ сайхан өдрийн баярын мэндийг дэвшүүлж байна. Та бүхний минь уран бүтээл үргэлж өөдөө байж, цэнхэр дэлгэц маань үргэлж гэрэлтэн асч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Categories
гадаад мэдээ

Хориг цуцлагдана

ОХУ Балтийн тэнгисийн орнуудын бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэдэгт итгэж байна. Донецк болон Луганск мужид Украины бүрэн эрх хэрэгжих нөхцөл бүрдэж ОХУ Минскийн гэрээг бүрэн биелүүлсэн нөхцөлд ОХУ-д тавьсан эдийн засгийн хоригийг цуцална гэж ХБНГУ-ын канцлер Анжела Меркель мэдэгдэв. Тэрээр эдийн засгийн хориг цуцлагдах нь ОХУ-д төдийгүй Герман улсын эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж хэлжээ.Энэ нь эдийн засгийн хориг цуцлагдах эсэх нь ОХУ-ын удирдлагын хөрш улсуудынхаа бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх бодлогоос шууд хамаарна гэсэн үг юм.

Г.АМАРСАНАА