Categories
мэдээ нийгэм

Тарваган тахлаар өвчилсөн иргэнийг эмчилж байна

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт тус сумын харьяат иргэн М (30 настай, эрэгтэй) тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авчээ. Ингээд тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй илэрч, өвчилсөн байна. Мэдээллийг тус аймгийн ЗӨСТ-ын дарга аймгийн Онцгой байдлын газарт хүргэсэн гэв. Хэргийн улмаас Ховд аймгийн Засаг даргын А/363 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, өнгөрсөн сарын 26-наас хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа гэнэ. Тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэнийг аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байгаа гэж мэдээлэв.

Categories
мэдээ спорт

Өнөөдөр Н.Түвшинбаяр тэргүүтэй манай дөрвөн бөх барилдана

Унгарын нийслэл Будапешт хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ өндөрлөх шатандаа орлоо. Өнөөдөр тус тэмцээний -100, +100, +78 кг-ын жинд манай улсаас дөрвөн бөх зодоглоно. Тухайлбал эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ Л.Отгонбаатар барилдах бол +100 кг-д олимпийн алт, мөнгө, багийн ДАШТ-ий хүрэл, Азийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Парисын их дуулгын хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-д Дэлхийн цомын хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медальт Б.Мөнхтуяа нар өнөөдөр дэвжээнд гарах юм. Сонирхуулахад Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр барилдах жинд 128 барилдаан дараалан ялалт байгуулаад буй олимпийн хошой, дэлхийн найман удаагийн аварга Францын алдарт жүдоч Тедди Ринер байгаа бөгөөд хоёрдугаар тойрогт манай бөх Ө.Дүүрэнбаяртай таарах магадлалта байна.

Categories
мэдээ нийгэм

Эх хэлний өдрөөр Ц.Дамдинсүрэнгийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн байна

Эх хэлний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Ерөнхийлөгчийн зарлиг, аймгийн Засаг даргын захирамжийн дагуу Дорнод аймгийн Төв номын сан, Боловсрол, соёл урлагийн газар хамтран Хэрлэн сумын ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн 28 бүлгийн 826 сурагчдад их зохиолчийн намтар бүтээлийг танилцуулж, хөшөөнд нь цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээг өчигдөр зохион байгуулжээ.

Монгол хэл соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор Дорнод аймгийн Засаг даргын энэ оны тавдугаар сарын 02-ны өдөр гаргасан А/202 дугаар захирамжаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ардын уран зохиолч, төрийн гурван удаагийн шагналт, академич Цэндийн Дамдинсүрэнгийн намтар түүх, зохиол бүтээлтэй танилцах өдөрлөгийг жил бүрийн есдүгээр сарын 01-ний өдөр зохион байгуулахаар тогтсон юм. Их зохиолчийн өв сан, бүтээл туурвилтай танилцах, сурталчлах зорилготой энэхүү өдөрлөг эх хэлнийхээ яруу сайхныг танин мэдэж, өвлүүлэх эрхэм зорилгоор баяжсан нь энэ аж.

Цаашид жил бүрийн есдүгээр сарын 1-нд энэхүү өдөрлөгийг уламжлал болгон зохион байгуулах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хариуцлагаа нэмэгдүүлэхийг уриалав

замын хөдөлгөөнд хүүхэд багачууд зурган илэрцүүдХичээлийн шинэ жил эхэлснээр замын хөдөлгөөнд оролцогч хүүхэд багачууд, иргэдийн хөдөлгөөн ихэсдэг. Үүнтэй холбоотойгоор зам тээврийн осол, хэргийн тоо нэмэгддэг. Энэ үеэр гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэхээр үйл ажиллагаа зохион байгуулж байгаа аж. Замын цагдаагийн алба “KGB Tegbe” мэргэжлийн хүргэлтийн үйлчилгээтэй хамтран “Хариуцлагаа нэмэгдүүлье” уриан дор тус төвийн гадна талд байрлах сурталчилгааны гурван самбарт болон үйлчилгээний 15 тээврийн хэрэгслийн гадна талд авто зам дагуу уриалга, зөвлөмж байрлуулан ажиллаж байгаа гэнэ.

Categories
мэдээ спорт

Д.Отгондалай хүрэл медаль хүртжээ

Д.Отгондалай зурган илэрцүүд

Гавьяат тамирчин Д.Отгондалай боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэхээр боллоо.

Германы Хамбург хотноо ДАШТ-ий 60 кг-д өрсөлдсөн тэрбээр хагас шигшээ тоглолтод Францын тамирчин Софиан Омияд ялагдсанаар хэдийн ганзагандаа хийсэн хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж чадсангүй.

Риогийн олимпийн хүрэл медальт Д.Отгондалай дэлхийн аваргын рингэнд эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Израилийн боксчин Павел Ищенког 5:0 харьцаатай ялж, улмаар Венесуэлийн боксчныг ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм.

Харамсалтай нь, мөнгөн медалийн төлөөх тоглолтод Риогийн дэвжээнд мөн мөнгөн медалийн төлөө тоглоод ялагдаж байсан Францын боксчинд дахин ялагдал хүлээв.

Сануулахад, энэ жилийн ДАШТ-д Монголын ширэн бээлийтнүүд дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар хүрэл медалийн төлөөх тоглолтод ялагдсанаар тэмцээнээ дуусгасан билээ. Гавьяат тамирчин Д.Отгондалай боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэхээр боллоо.

Германы Хамбург хотноо ДАШТ-ий 60 кг-д өрсөлдсөн тэрбээр хагас шигшээ тоглолтод Францын тамирчин Софиан Омияд ялагдсанаар хэдийн ганзагандаа хийсэн хүрэл медалийнхаа өнгийг хувиргаж чадсангүй.

Риогийн олимпийн хүрэл медальт Д.Отгондалай дэлхийн аваргын рингэнд эхний тойргийн тулааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Израилийн боксчин Павел Ищенког 5:0 харьцаатай ялж, улмаар Венесуэлийн боксчныг ялснаар хүрэл медалийн болзол хангасан юм.

Харамсалтай нь, мөнгөн медалийн төлөөх тоглолтод Риогийн дэвжээнд мөн мөнгөн медалийн төлөө тоглоод ялагдаж байсан Францын боксчинд дахин ялагдал хүлээв.

Сануулахад, энэ жилийн ДАШТ-д Монголын ширэн бээлийтнүүд дөрвөн тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсоноос Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Чинзориг /64 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар хүрэл медалийн төлөөх тоглолтод ялагдсанаар тэмцээнээ дуусгасан билээ.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд болон бусад албаныхан 3 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо

Эрдмийн баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа болон бусад албаныхан ерөнхий боловсролын гуравдугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо.

“Эрхэм дүү нар та бүхний зорилго бол дэлхийд өрсөлдөх боловсрол, мэдлэг, чадвартай иргэн болох юм. Үүний төлөө Засгийн газар бүхий л бололцоогоо дайчлан ажиллана. Эцэг эхчүүд, багш та бүхэн ч хариуцлагатай байж, хичээж ажиллах учиртай” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэллээ. Тэрбээр мөн Монголын төр ирээдүй хойч үе, хүүхэд чанартай, сайн боловсрол олгохын тулд тогтмол хөрөнгө оруулалт хийх ёстой. Өнөөдөр бид төсвийн орлогынхоо таван төгрөг тутмын нэгийг боловсролд зарцуулж байна гэдгийг онцлон тэмдэглэв.

2017-2018 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 2300 гаруй сургалтын байгууллагад 980 гаруй мянган хүүхэд, залуус суралцана. 73 мянган зургаан настан эрдмийн их өргөөний босгоор алхан орж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-д үйлдвэрлэсэн техник, тоног төхөөрөмжийг ургац хураалтын өмнө тариаланчдад хүргэлээ

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д айлчлах үеэрээ Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачев, орлогч сайд Е.В.Громыко нартай уулзалт хийж, уулзалтын үр дүнд ОХУ-д үйлдвэрлэсэн 10 сая долларын өртөг бүхий хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмжийг 3-5 жилийн хугацаатай эргэн төлөх нөхцөлтэйгөөр авахаар тохиролцсон. “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэх ажлын хүрээнд хийгдэж буй энэхүү ажил өнөөдөр бодит биелэлээ олж ургац хураалтын өмнө тариаланчдын гарт шинэ техник тоног төхөөрөмжүүд очиж байна. Газар тариалангийн техник тоног төхөөрөмжийг гардуулан өгөх үйл ажиллагаа Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод /2017.08.31/ боллоо. Арга хэмжээнд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил болон бусад албаны хүмүүс, тариаланчид оролцов.

Үйл ажиллагааг нээж ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн үг хэллээ. Тэрээр “Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч “Атрын III аян”-г үргэлжлүүлэх шийдвэр гарсан. Энэ хүрээнд тариалан эрхлэгчдийн техникийн шинэчлэл хийх төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Яг нэг жилийн өмнө ОХУ-д айлчлах үеэрээ техник тоног төхөөрөмж авах талаар ХАА-н сайдтай уулзаж, хүсэлт тавьсны үр дүнд маш богино хугацаанд ургац хураалтын өмнө өндөр хүчин чадалтай, хямд үнэтэй техник тоног төхөөрөмж тариаланчдын гарч очиж байгаад сэтгэлд өндөр байна. Техникийн шинэчлэл гэдэг газар тариалангийн салбарт маш чухал. Сүүлийн 10 гаруй жил хийгдээгүй техникийн шинэчлэлийг өнөөдөр хийж байна. Ургацаа хураах, хадлан тэжээлээ бэлтгэж байгаа энэ үед шинэ, хүчин чадал өндөртэй техник тоног төхөөрөмж ашиглах нь чухал юм” гэдгийг онцлов.

ОХУ-аас үр тарианы комбайн, өвс хамагч боогч, тармуур, ангилсан тариа хаман, хураагч, жатганы чиргүүл, будаа ачигч, трактор, будаа сортлогч, будаа цэвэрлэгч, хор цацагч, хор цацагч өөрөө явагч, сийрүүлүүр, үрлүүр хоёр давхар хадуур зэрэг техник тоног төхөөрөмж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж “Өнөөдөр газар тариалангийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийн иж бүрдлийг хараад маш их баярлаж байна. Атрын III аяныг туулсан, хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт насаараа зүтгэсэн хүний хувьд техникийн шинэчлэл хийнэ гэдэг ямар их чухал гэдгийг мэднэ. Сүүлийн хэдэн жилд техникийн шинэчлэл хийгдээгүй явсаар шинэ Засгийн газрын үед техникийн шинэчлэл иж бүрнээрээ хийгдэж бодит ажил болж байгааг хараад сэтгэл өндөр байна. Үүнд Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, П.Сэргэлэн сайдад Атарчин хүний хувьд баярласнаа дахин хэлмээр байна. П.Сэргэлэн сайдын хувьд ОХУ-руу олон удаа явж тохиролцсоны үр дүнд сүүлийн үеийн шинэ техник тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байна. Энэ бол эхлэл” гэв.

Мөн ОХУ-д үйлдвэрлэсэн техник тоног төхөөрөмж авч байгаа тариалан эрхлэгчдэд цаг хугацаа, хөрөнгө хэмнэсэн, тэдний ажлыг улам хөнгөвчилсөн бодит ажил болж байна гэдгийг энэ үеэр онцолж байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Замын-Үүд-Эрээний боомтоор зорчиж байгаа автомашинуудад шалгалт хийнэ

БНХАУ-ын Эрээн хотын Нийгмийг аюулаас хамгаалах тэнхимийн Замын цагдаа, Замын хяналт шалгалтын албатай хамтран энэ оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн Замын-Үүд-Эрээн боомтоор нэвтэрч буй монголын суудлын болон ачааны автомашинуудад үзлэг, шалгалт хийх болсноо мэдэгдлээ.

Эрээн хотод зорчиж буй монгол иргэдийн автомашинууд, ялангуяа УАЗ-469 болон ачааны автомашинууд техникийн бүрэн байдлыг хангадаггүй, өнгө үзэмж муутай, даац хэтрүүлж хөдөлгөөнд оролцон замын хөдөлгөөнд саад учруулдаг зэргээс гадна мөн монгол жолооч нар замын хөдөлгөөний дүрэм, хууль тогтоомжийг зөрчих, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргах явдал буурахгүй байгаатай холбогдуулан дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болсноо Эрээн хотын захиргаанаас мэдэгдсэн байна. Зөвхөн энэ оны эхний 7 сарын байдлаар монгол жолооч, зорчигчтой холбоотой 30.000 гаруй зөрчил бүртгэгджээ.

Удахгүй нэвтрэх энэхүү арга хэмжээгээр илэрсэн зөрчилд “БНХАУ-ын Замын аюулгүй байдлын тухай хууль”-ийн холбогдох заалтын дагуу 50-2000 юаниар торгох, 1-12 хүртэлх оноо хасах шийтгэл ногдуулах, улмаар ноцтой зөрчил гаргасан, оноо нь дууссан тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэхгүй байх хүртэл хариуцлага тооцох юм байна.

Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газрын зүгээс энэхүү үзлэг шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Дорноговь аймгийн ЗДТГ, Замын-Үүд сумын ЗДТГ, Замын-Үүд сумын Цагдаагийн хэлтэс болон холбогдох газруудад хүргүүлж, Эрээн хотод зорчих жолооч, тээврийн хэрэгслийн эзэмшигч нар, иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, өнгө үзэмжийг сайжруулах, ачаа тээвэрлэх журам, замын хөдөлгөөний дүрэм, зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагын талаар урьдчилан анхааруулах арга хэмжээ авч байгаа болно.

Categories
мэдээ нийгэм

Гамшгаас хамгаалах тухай хуулийг олон нийтэд сурталчлахад дэмжлэг үзүүлнэ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, хатагтай Н.Болормаа, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Ази, номхон далайн бүсийн төвийн зохицуулагч хатагтай Габриэлла Эмэри нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Монгол Улсын Батлан хамгаалахын бодлогын үндэс баримт бичиг болон Гамшгаас хамгаалах тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад мөрдөгдөж буй зарим дүрэм, журмыг шинэчлэх болон шинээр боловсруулан ажиллаж байгааг танилцуулаад, түүнчлэн дээрхи дүрэм журмаас гадна, олон улсын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам, гамшгийн улмаас учрах эрсдэлийг шилжүүлэх, бууруулахад шаардлагатай “Гамшгийн эрсдэлийн тухай хуулийг” боловсруулахад техникийн зөвлөх ажилтныг Монгол Улсын Онцгой байдлын албанд ажиллуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сарны нийгэмлэгүүдийн холбооны Ази, номхон далайн бүсийн төвийн зохицуулагч хатагтай Габриэлла Эмэри энэхүү саналыг нааштай хүлээн авч, ойрын хугацаанд шийдвэрлэхээ мэдэгдэв. Мөн шинэчлэн батлагдсан Гамшгаас хамгаалах тухай хуулийг ард иргэд, олон нийтэд сурталчлахад хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжтойг ч уулзалтын үеэр хэлж байлаа.

Түүнчлэн их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг оруулсантай холбогдуулан ОБЕГ, МУЗН хамтран тус хичээлээр ном, гарын авлага боловсруулах, багш бэлтгэхэд хамтран ажиллахаа талууд харилцан тохиролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ш.Анхмаа: Энэ жил нийслэлийн ЕБС-ийн суудлын тоо 10680-аар нэмэгдлээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хулын төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны 47 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож багш сурган хүмүүжүүлэгч, сурагч, эцэг эхчүүдэд мэндчилгээ дэвшүүллээ. Тэрбээр “2017 онд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10 сургууль, сургуулийн өргөтгөл шинээр ашиглалтад орж 7480 суудал, төрийн бус өмчийн 11 сургуульд 3200 суудал ашиглалтад орсноор нийт 10680 суудлын хүчин чадал шинээр нэмэгдлээ.

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”, 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн боловсрол-2020” дэд хөтөлбөрийн хүрээнд 2017-2018 оны хичээлийн жилд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмж, сургалтын орчныг сайжруулах, чадварлаг боловсон хүчнээр хангах, удирдах ажилтан, багш нарын ажлын хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг дээшлүүлэх зорилтыг тодорхойлж “Багшийн ёс зүй, харилцаа” сургалтыг заах 345 сургагч багшийг бэлтгэн 13000 багшид уг сургалтыг зохион байгуулсан. Ингэснээр боловсролын салбарын багш ажилтны ажлын хариуцлага дээшилж ёс зүйн зөрчил, доголдлоос урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлж байна.

“Бүрэн дунд боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх арга зүй”-г эзэмшүүлэх үндэсний сургагч багш 72, нийслэлийн сургагч багш 327 –ийг бэлтгэн ахлах ангийн 1900 багшийг сургалтад хамруулснаар ахлах ангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хангагдлаа. Мөн 2017-2018 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд хамрагдвал зохих 2-5 насны 146295 хүүхэд байна. Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 227, төрийн бус өмчийн 443, нийт 670 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 113597 хүүхэд хамрагдаж, хамран сургалт 77,6 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилээс 5.6 хувиар хамран сургалт өссөн үзүүлэлт билээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах 2 настай хүүхдийн бүртгэлийг онлайнаар бүртгэн элсэлтийг цахимаар санамсаргүй түүврийн аргаар ил тод, нээлтэй байдлаар эцэг эхчүүдийн оролцоотой зохион байгуулсан. “Цахим бүртгэл”-д бүртгүүлбэл зохих нийт 39347 хүүхдийн 60 орчим хувь нь буюу 22607 нь хамрагдсан. Бүртгэлд хамрагдсан нийт хүүхдийн 47 хувь буюу 10623 хүүхдийг цахимаар элсүүлээд байна” хэмээлээ.

2017-2018 оны хичээлийн жилд төрийн өмчийн 136, төрийн бус өмчийн 105, нийт 241 сургуульд нийт 249593 суралцагч хамрагдана. Шинээр 1 дүгээр ангид 31110 орчим хүүхэд элсэн суралцахаар бүртгэгдээд байна. Мөн энэ хичээлийн жилд 3 ээлжээр хичээллэж буй сургуулийн тоо 3-аар буурлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.