Categories
мэдээ цаг-үе

Н.Алтанхундага: Шингэн бага ууснаас болж бөөрний чулуу үүсдэг

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Монгол анагаах ухааны клиникийн эрхлэгч Н.Алтанхундагатай ярилцлаа.


-Ихэвчлэн ямар өвчнийг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх нь үр дүнтэй байгаа вэ. Мөн сүүлийн үед ямар өвчин зонхилж байна вэ?

-Сүүлийн үеийн ихэнх өвчлөл амьдралын буруу хэвшлээс болсон байдаг. Жишээлбэл, буруу суулт, буруу хооллолт, буруу хувцаслалт хүртэл олон төрлийн өвчин үүсгэж байгаа юм. Гар утас, компьютерийг хэт удаан ашигладаг, олон цагаар сууж ажилладаг, стресс бухимдалтай, хэт ачаалалтай ажилладаг зэрэг нь олон төрлийн өвчин үүсэх шалтгаан болж байна. Манай үйлчлүүлэгчдийн 60 гаруй хувь нь гэхэд л нурууны суулттай, шохойжилттой, үүнээс шалтгаалсан гар хөлийн мэдрэл дагасан өвдөлттэй байна. Ялангуяа өвдөгний үеэр өвддөг, хоол боловсруулах эрхтэн системийн архаг үрэвсэлтэй, зүрх өвдөж нойр муудсан, гэдэс дүүрдэг, хий ядаргаатай байх жишээний.

-Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлүүдийг хэрхэн эмчлэх боломжтой вэ?

-Дээрх өвчлөлүүдийн үед хамгийн түрүүнд ажил амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, нэгэнт үүссэн архаг өвчнөө зөв аргаар бүрэн эмчлүүлэх ёстой юм. Эрхтэн системийг хавсарсан архаг өвчтэй хүн өвчнөө байлаа гэхэд өвчилсөн бүх эрхтнээ зөв системээр цогцоор эмчлүүлэх нь зүйтэй. Хүзүү хөшөөд удахаар аажимдаа тархины цусан хангамжийг муутгадаг. Толгой өвдөнө, нүдний хараа муудна, чихний сонсгол муудна. Сүүлдээ хүзүү орчмоос салаалсан мэдрэл дагаж мөрний үе, гар уруугаа дамжиж өвддөг болно. Ихэвчлэн үүнийгээ зүрх, цөс өвдөж байна гэж андуурч цаг алдах явдал гардаг. Эмчлүүлээгүй нөхцөлд зүгээр болно гэж байхгүй шүү дээ. Ингээд хугацаа алдвал яс нь шохойжчихно, шохойжсон тохиолдолд нэлээд урт хугацааны эмчилгээ шаардлагатай болно.

-Сүүлийн үед бөөрний өвчлөл их залуужиж байх шиг. Бөөрний өвчлөлийн гол шалтгаан нь юу байна?

-Манай улсын хүн амын 60 орчим хувь нь бөөр болон шээс боловсруулах замын өвчлөлтэй гэх судалгаа бий. Тэдний ихэнх нь эмэгтэйчүүд бөгөөд бөөр нь өндгөвчний үрэвсэлтэй хавсарсан байх тохиолдол элбэг. Энэ нь мөн л амьдралын хэвшил, болон өмссөн хувцас идэж буй хоол хүнстэй холбоотой. Тухайлбал, хэт жижиг хувцас өмсч, ихэвчлэн бариу жинс, чийг татдаг гутал, пүүз зэрэг өмсдөгтэй ч холбоотой. Даарах нь бөөрний өвчний гол шалтгаан учир хувцаслалтандаа анхаарч байх хэрэгтэй байна. Мөн бэлэн бүтээгдэхүүн их хэрэглэхэд давс, элсэн чихрийн хэвийн харьцаа алдагдана. Хөдөлгөөний хомсдол, хэт таргалалт хүртэл бөөр өвчлөх шалтгаан болж байна. Суугаа ажил их хийж, удаан хугацаагаар машин барихад нурууны цусан хангамж алдагдаж бөөр болон шээсний замын өвчлөл үүснэ.

-Бөөр өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Нуруу эсвэл бөөр хэсгээр өвдсөн бол хамгийн түрүүнд цус болон шээсний шинжилгээ өгөх хэрэгтэй. Шинжилгээнд ямар нэгэн өөрчлөлт гараагүй байсан ч заавал хэвийн эход харуулах шаардлагатай шүү. Шинжилгээгээр харагдаагүй өөрчлөлт хэвлийн эход харахад нөлөөлсөн эсэх нь харагддаг. Тиймээс нарийн эход харуулах нь чухал.

-Бөөрний олон янзын өвчлөл байдаг. Манайд хамгийн түгээмэл тохиолддог ямар өвчлөл байна вэ. Бөөрний өвчний үед хэр их шингэн уух хэрэгтэй вэ?

-Бөөрний маш олон эмгэг байдаг. Манайд бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэлт өвчин түгээмэл байна. Энэ өвчлөл нь бөөрний өвчний 70-80 хувийг эзэлдэг. Бөөр нь хүн ямар нэгэн шингэн зүйл уухад хүний биед орж бөөрөөр дамжиж шээс боловсруулах үйл ажиллагаа явуулж илүүдэл шээсийг хүний биеэс гадагшлуулж байдаг үүрэгтэй. Энэ илүүдэл шээстэй цуг хүний биеэс хорт бодис гадагшилдаг. Ингэснээр хүний биеийн ус, давс, шингэний солилцоог зохицуулж өгдөг. Хэрвээ бөөрний тэвшинцэр гэмтвэл энэ үйл ажиллагаа алдагдаж эхэлдэг. Бөөр тэвшинцэр, бөөрний цуллаг хэсэг буюу зөөлөн эд гэсэн хоёр хэсгээс бүтнэ. Манай улсад бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэлт өвчин түгээмэл байна. Энэ өвчлөл нь бөөрний өвчний 70-80 хувийг эзэлж байна. Насанд хүрсэн хүн цагт 300-400 мл шингэн ууж байх ёстой. Бидний идэж ууж байгаа зүйл их бага хэмжээгээр давстай байдаг.Эдгээр давс хүний биед солилцоонд орохдоо бөөрний тэвшинцэр дээр ирж тунаж үлддэг. Шингэн бага ууснаас болж бөөрний тэвшинцэр дээр тогтсон давс хуримтлагдаж томорсоор бөөрний чулууг үүсгэнэ. Бөөрний өвчин хүндэрвэл бөөрний үйл ажиллагаа зогсож, ажиллагаагүй болно.Бөөр ажиллагаагүй болно гэдэг хүний биеэс илүүдэл хортой бодис гадагшлахгүй, шээс нь хүний биеэр эргэлдэж эхэлдэг. Ингэхээр хүн шээсэндээ хордож бөөрний дутагдалд орно.

Categories
мэдээ эдийн-засаг

Огцом өссөн цементийн үнэ буурчээ

Image result for цементийн үнэ

Улсын баяр наадмын өмнө огцом өссөн цементийн үнэ бурурчээ. Тодруулбал, “100 айл”-ын худалдааны төвүүдэд барилгын салбарт хамгийн их хэрэглэгддэг 42.5 маркийн нэг килограмм цементийг 1000, 50 кг-ын савлагаатай нь 11-12 мянган төгрөг, тонноор нь авбал 195 мянган төгрөгөөр зарна гэж худалдаачид хэлж байлаа. Наадмын өмнө савласан тонн цемент 220-240 мянган төгрөгт хүрч байсан. Тэгвэл одоогийн байдлаар савласан тонн цементийнг 180 мянган төгрөгөөр борлуулж байна. Савлаагүй цемент нэг тонн нь 175 мянган төгрөг аж.

“Монцемент” компани 42.5 маркийн 50 килограммийн савлагаатай цементээ 8100, тонныг нь 162, задгай нь 150 мянган төгрөгөөр борлуулж байна. Хөтөлийн “Цемент-Шохой” компани 50 кг-ын савлагаатай цемент 7865, тонныг нь 157.300, задгай нь 145.200 төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ оны долдугаар сар хүртэл нийт 69836 иргэнд газар өмчлөх зөвшөөрөл олгожээ

Image result for Газар өмчлөх зөвшөөрөл

Энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн ирэх оны нэгдүгээр сарын 1 хүртэл иргэдэд 0.07 га газар өмчлүүлэх ажил түр зогссон талаар Нийслэлийн газрын алба мэдээллээ. Харин энэ оны долдугаар сар хүртэл нийт 69 мянга 836 иргэнд 3491.8 га газар өмчлөх зөвшөөрөл олгосон байна. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд иргэдийн 17.6 хувь, нийт өрхийн 62.5 хувь нь газраа үнэгүй өмчилж авчээ. Мөн он гарснаас хойш 723 сая төгрөгийн хоёр газрыг дуудлага худалдаагаар борлуулж, улсын төсөвт орлогыг нь төвлөрүүлсэн байна.

Энэ нь өнгөрсөн оны жилийн дүнгээс 34 хувиар өссөн үзүүлэлт юм. Дуудлагаар худалдах боломжит газар 425 байрлалд байгаагийн дотор “Чингис хаан” нисэх онгоцны буудал явах зам дагуу Яармагийн газрууд багтаж байгааг Нийслэлийн газрын алба мэдээлсэн юм. Эдгээр газрыг ашигтай бүс гэж үзэн, эхлэх үнийг 120-300 сая хүртэл төгрөгөөр үнэлсэн байна. Түүнчлэн газар худалдаалах анхны үнийг тогтсон жишгийн дагуу ашигтай байрлал, үйлчилгээ эрхлэх боломж зэргийг харгалзан гаргадаг ажээ.

Categories
гадаад мэдээ

Японы засгийн газрын шинэ бүрэлдэхүүн томилогдоно

Image result for The Japanese government has resigned

Японы Засгийн газар шуурхай хуралджээ. Энэ хурлын үеэр Засгийн газрын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргасан байна. Улмаар, хэдхэн цагийн дараа Японы засгийн газрын шинэ бүрэлдэхүүн томилогдоно.

Засгийн газар ард түмнийхээ итгэлийг сэргээхийн тулд ийм шийдвэр гаргасан байна. Учир нь эрх барьж буй Либераль-Ардчилсан нам болон Ерөнхий сайд Шинзо Абэгийн чансаа огцом буурч байгаа билээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар, МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хувийн хэвшил, бизнесийн салбараас төрсөн, ажлын байр гаргаж, татвар төлж, хүмүүсийг цалинжуулж, энэ бүхний зовлон, бэрхшээлийг биеэрээ туулсан хүн Төрийн тэргүүн болсон давуу талыг ашиглан МҮЭ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллах хэрэгтэйг хэллээ.

УИХ-аас хөгжлийн хөтөлбөр баталдаг ч Засгийн газар түүнийг хэрэгжүүлдэггүй. Тухайлбал, 2010 оны 6 дугаар сард Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг УИХ баталсан боловч Засгийн газар хэрэгжүүлээгүй. Иймд холбогдох Төрийн бус байгууллагуудыг үйл ажиллагаанд оруулж, үйлдвэрлэгчид нэгдэж нийлж, хамтарч ажиллах, хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газрыг шахах ёстой. Бодлого хэрэгждэггүй учраас ажил явдаггүй сөрөг талтай. Гэрээт ажилчдаас нийгмиийн даатгал төлдөггүй, энэ нь нэг талаас тухайн аж ахуйн нэгжийн чадамжтай холбоотой. Үүнээс болж нийгмийн даатгалын сан босч ирж чаддаггүй гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сануулав.

Цалингийн зээл, тэтгэврийн зээл зэрэг эрсдэлгүй зээлд сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж арилжааны банкууд мөнгө хүүлж байгаа нь зохисгүй гэдгийг мөн хэлсэн юм.

Гурван талт хэлэлцээрийн хэрэгжилт тааруу, ажлын байр хадгалах, цалин нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар хүлээсэн үүргээ сүүлийн хоёр жил хэрэгжүүлэхгүй, гэрээний үр дүнг дүгнэдэггүй зэрэг дутагдал байгааг МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар энэ үеэр дурдаж байлаа.

Categories
мэдээ нийгэм

МАХН-ын генсек Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Өчигдөр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон. Уг хурлыг өнөөдөр өглөө 9 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Шүүх хурлаар Г.Шийлэгдамба болон түүний найз О.Даваасүрэн, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг, “Метро нэтворк” компанийн захирал Э.Гантулга нарт холбогдох их хэмжээний авилгын хэргийн хянан хэлэлцэж байгаа юм.

Уг шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаатар даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нарын шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг долдугаар сарын 6-ны өдрийн есөн цаг хүртэл хойшлуулсан байсан ч дахин хойшлогдож өчигдөр хуралдсан юм.

Нийслэлийн прокурорын газраас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-р буруутгаж шүүж буй юм. Харин Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

“Автомашингүй гудамж” төслийн нээлт боллоо

Нийслэлийн ЗДТГ-аас барилгын үндэсний ассоциацитай хамтран Улаанбаатар хотыг хөгжүүлэх 2020 оны ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэх “Автомашингүй гудамж” төслийн нээлт өчигдөр болж өндөрлөлөө. Төслийн нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Монголын барилгын үндэсний ассоциацийн тэргүүн дэд ерөнхийлөгч Н.Баярсайхан болон бусад албаныхан оролцсон юм.

Төслийг нээж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Уг төсөл нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд явагдана. Мөн мэргэжлийн байгууллага, холбоод оролцон хэрэгжүүлж буйгаараа онцлог төсөл юм. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын зүгээс хотдоо оруулж буй хөрөнгө оруулалт гэж хэлж болно. Б.Цэрэндоржийн гудамж нь Улаанбаатар хотын төв хэсэг. Тиймээс энэ хэсэгт иргэд, жуулчдын ая тухыг хангасан газар доорх байгууламж бүхий тохижилтыг хийхээр төлөвлөн өнөөдөр нээлтийг хийж байна. Улмаар Зүүн хойд Азийн аяллын хөгжлийн төв болгох зорилготойгоор Сөүлийн гудамж, Б.Цэрэндоржийн гудамж зэргийг ийнхүү орчин үеийн тохижилт бүхий байгууламжаар цогцлоож байгаа юм” хэмээн онцоллоо.

Уг төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжны 11000 м.кв талбай газарт явган зам талбай, гэрэлтүүлгийн орчин үеийн шийдэл, ногоон байгууламж бүхий тохижилт, газар дор үйлчилгээний байгууламж барихаар төлөвлөсөн аж.

Төслийн гүйцэтгэгчээр “Бүти” ХХК ажиллаж байгаа бөгөөд 2019 он хүртэл хийгдэх 80 метр урт, 40 метр өргөнтэй 4 блок байгууламжийн эхний ээлжийг ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр хүлээлгэж өгөх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Талбайн өмнөх зогсоолыг төлбөртэй болгоно

Image result for Талбай зогсоолыгНийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамжийн дагуу Сүхбаатарын талбайн өмнөх 2.5 га газар бүхий талбайд 200 автомашины зогсоол байгуулах ажлыг эхлүүлсэн. Уг авто зогсоолын нээлтийн арга хэмжээ өнгөрсөн сард болсон.

Нээлтийн үеэр албаныхан авто зогсоолыг иргэдэд үнэ төлбөргүй байхаар зохицуулалт хийснээ мэдэгдэж байв. Гэвч гүйцэтгэгч компанийн зүгээс уг зогсоол нь хувийн аж ахуй нэгжийн газар тул уг зогсоолыг үнэ төлбөртэй ашиглуулах бөгөөд энэ долоо хоногоос эхлэн нэг цаг тутамд нэг мянган төгрөг авч, автомашины зогсоолыг ашиглуулах тухай хэлж байна.

Иргэд зогсоолд машинаа бүхэл өдрийн турш тавих тохиолдол их гардаг учир ийм зохицуулалт хийсэн аж.

Сүхбаатарын талбайн өмнөх хэсэгт нийтдээ автобусны зогсоол 6, хөгжлийн бэрхшээлтэй иргэний автомашины зогсоол 3, ердийн автомашины зогсоол 193, нийт 200 автомашины зогсоолыг байгуулжээ.

Зам талбайн ажлын хүрээнд 6650 м2 газрын хөрс хуулалт, асфальт бетоны хучилтын ажлууд хийгдсэн бөгөөд уг ажлыг 2017 оны 6 дугаар сарын 05-наас 6 дугаар сарын 23-ны өдрийн хугацаанд “Ю Би констракшн” ХХК хийж гүйцэтгэсэн.

Categories
мэдээ эдийн-засаг

“Coal Mongolia-2017” болно

“Coal Mongolia-2017” нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн ирэх сарын 7-9 өдрүүдэд, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд болох гэж байна. Уг чуулга уулзалт “Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нь” уриан дор Монгол Улсын Засгийн газар, нүүрсний салбарт хөрөнгө оруулагч гадаад, дотоодын түншүүдийн дэмжлэгтэйгээр жил бүр зохиогддог уламжлалтай.

“Монгол нүүрс ассоциаци”, БНХАУ-ын нүүрс ассоциациуд хоёр улсын нүүрсний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, нүүрсний худалдааг дэмжих зорилгоор Coal Mongolia-2017 чуулганы эхний өдөр “Монгол-Хятадын нүүрсний салбарын бизнес форум” болох юм. Олон улсад нэр хүнд бүхий Хятадын www.sxcoal.comвеб сайтыг эрхлэгч Фэнвэй Энержи Информэйшн Техноложи компанитай түншилж, “Coal Mongolia-2017” чуулга уулзалт, үзэсгэлэнг энэ жилээс хамтран зохион байгуулахаар болжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хуралдлаа

Image result for Улсын онцгой комисс хуралдаж байна

Яг одоо Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хуралдаж байна. Энэхүү хурлаар намрын ургац хураалт, өвлийн бэлтгэл ажлын талаар санал солилцож, шийдвэр гаргах аж. Энэ жил ургац хураалтын 40 гаруй хувийг алдах төлөвтэй байгаа учраас энэхүү нөлөөг хэрхэн бууруулах, ургац хураалтын ажлыг зохион байгууллалтай явуулах талаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн комиссын гишүүдэд танилцууллаа.

150 сум гандуу байна

Энэ өвөл улсын хэмжээнд 66 сая мал өвөлжихөөс 9,6 сая мал отрын бүсэд өвөлжих төлөвтэй байгаа аж. Одоогийн байдлаар нийт 150 сум гантай, 50 сум гандуу байна. Аймгуудаас авсан мэдээгээр нийт нутгийн 23 хувь нь зуншлага хэвийн байгаа аж. Гэхдээ энэ сарын 20-ноос ихэнх нутгаар борооших тул зуншлага хэвийн болох аймаг сумын тоо нэмэгдэнэ, отроор өвөлжилж, хаваржих малын тоо эрс буурна

74.6 мянган га талбайгаас урган хураан авах боломжгүй болжээ

Энэ жил 514 мянган га талбайд тариалалт хийсэн. Нийт тариалсан талбайн 75.9 хувь нь соёололтоор онцсайн үнэлгээтэй байжээ. Гэвч нарны хэт их халалт явагдсан нь ургацын байдалд сөргөөр нөлөөлсөн байна. Ингэсээр өсөлт саарч, нэгжээс хураан авах ургамлын хэмжээ буурах хандлагатай байгаа аж. Хураан авах ургацын хэмжээ төлөвлөснөөс 20 хувиар буурахад хүрчээ. Нийтдээ 74,6 мянган га талбайгаас ургац хураан авах боломжгүй болжээ. Цаашдаа тариалангийн бүс нутгаар ургац хураалтын бэлтгэлийг эртнээс хангах талаар ажлыг хийж байгаа гэнэ.

Энэ жилийн тухайд хадлан хадах боломж эрс буурсан дүнтэй байна. Ургац хураалт, мал өвөлжилтийн талаар ХХААХҮ-ийн сайдын үүрэг чиглал гаргасан байна.

ДЦС-уудын нүүрсний нөөц төлөвлөсөн хэмжээнд байна

Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэлийг хангах явц хэвийн үргэлжилж байгаа аж. ДЦС-уудын нүүрсний нөөц бэлтгэх ажил төлөвлөсөн хэмжээнд байгаа гэнэ. 20 хоногийн нүүрсний нөөцийг бэлтгэхэд ЭХЯ хяналт тавин ажиллаж байгаа аж. Өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажил хуваарийн дагуу явагдаж байгааг ЭХ-ны сайд мэдээлэв.

Хичээлийн шинэ жилээс өмнө завсар, тохижилтын ажлыг дуусгана

Боловсролын салбарын тухайд завсар, тохилжилтын бэлтгэл ажил 19.8 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ жилийн өвлийн бэлтгэлийг хангахаар 217 ажил төлөвлөснөөс 70 хувийн гүйцэтгэгч шалгарсан, 40 хувь нь тендэр шалгарч байгаа гэнэ. Хичээлийн шинэ жил хүртэлх хугацаанд засварын ажил бүрэн хийгдэхээр байгаа гэж салбарын сайд үзэж байна.

Э.МӨНХ