Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, М.Уранцэцэг нар өнөөдөр барилдана

Image result for Г.БолдбаатарЖүдо бөхийн ДАШТ өнөөдөр Унгарын нийслэл Будапешт хотноо эхэллээ. Манай улсын 19 жүдоч дэлхийн шилгүүдтэй өрсөлдөх юм. Тэмцээний хэсгийн барилдаанууд өнөөдөр 16.00 цагт эхэллээ. Харин финалын барилдаан 22.00 цагт явагдана.

Өнөөдөр 60 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 48 кг-ыг жинд гавьяат тамирчин М.Уранцэцэг нар барилдана.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатар хот руу орох, дайран өнгөрөх мал амьтны хөдөлгөөнийг зогсоолоо

Нийслэлийн онцгой комисс өнөөдөр шүлхий өвчний гаралт, тархалт, урьдчилан сэргийлэх болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хуралдлаа. 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд, 8 дугаар сарын 26-нд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Өнөөдрийн байдлаар Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт шүлхий өвчний 3 голомтод хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар нийт 438 мянга 327 мал бий. Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хорооноос бусад хороонд болон Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг, Баянзүрх дүүргийн зарим хороодод мал аж ахуй эрхлэхийг хориглосон байдаг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн явуулсан судалгаагаар нийслэлийн хориглосон уг бүсэд нийт 602 өрхийн 16 мянга 704 мал байгааг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Ажлын хэсэг хориглосон бүсэд байгаа мал бүхий иргэдтэй уулзсан байна. Өнөөдрийн байдлаар 257 өрх нүүхээ мэдэгдэж, 2683 толгой малыг зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэжээ.

1973 онд Монгол Улсад устаад байсан шүлхий өвчин 2000 онд зүүн аймгуудад гарч, 2001 онд нийслэл хотод гарсан байдаг. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга А.Нарантуяагийн танилцуулснаар хориглосон бүс нутагт малаа дархлаажуулалтад хамруулалгүй оруулж ирсэн иргэдийн мал шүлхийгээр өвчилсөн байна.

Хан-Уул дүүргийн хувьд шүлхийн голомтын бүсэд 4х3 км газарт хорио цээрийн дэглэм тогтоосон байна. Уг бүс нутагт ерөнхий боловсролын нэг сургууль, нэг цэцэрлэг болон 865 өрхийн 1888 иргэн амьдарч байгааг дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан танилцууллаа. Тус дүүргийн 10 дугаар хорооны иргэн н.Цэвэгжавын шүлхийгээр өвчилсөн 2 үхрийг өнөөдөр устгалд оруулах аж. Харин Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх шүлхий өвчний 2 голомт одоогоор намжмал байдалд орсон байна. Нийт 168 үхрийг зориудаар устгалд оруулсаныг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн комиссын гишүүдэд танилцууллаа.

Улаанбаатар хот руу орох, дайран өнгөрөх мал амьтны хөдөлгөөнийг зогсооно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга С.Батболд шүлхий өвчний нөхцөл байдалтай танилцсаны дараа “Нийслэлийн зүгээс шүлхий өвчинтэй холбоотойгоор нийт 8 захирамж гаргаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилласан. Гэсэн ч шүлхийн гаралтыг зогсоож чадахгүй байна. Энэ бол ажлын хариуцлагатай шууд холбоотой. Ялангуяа дүүргийн Засаг дарга нар онцгой дэглэмийн үед явуулах үйл ажиллагаагаа илүү сайжруулах шаардлагатай байна.” хэмээгээд Нийслэлийн Онцгой комиссын гишүүдэд хэд хэдэн үүрэг даалгавар өглөө.

  • Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот руу орох, нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх мал амьтны бүх хөдөлгөөнийг он дуустал зогсоох,
  • Онцгой комиссын гишүүд өвчин намжтал өдөр бүр шуурхай хуралдаж, онцгой горимоор ажиллах,
  • Ариутгал халдваргүйжүүлэлтэд онцгой анхаарах,
  • Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа бүх малд үзлэг хийж, өмнөх вакцинжуулалтын үйлчлэлд хяналт тавих, Дүүргийн дарга нар үйл ажиллагаагаа эрчимжүүлэх,
  • Иргэдийг үнэн зөв мэдээллээр хангах, сэрэмжлүүлэг өгөхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Эхийн эндэгдэлд дүгнэлт хийж, зөвлөмж гаргажээ

ЗурагӨнөөдөр ЭМЯ-ны “А” зааланд “Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмслэлт” сэдэвт сургалт зохион байгуулав.

Уг сургалтыг ЭМЯ, ДЭМБ хамтран ЭХЭМҮТ, аймаг, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, амаржих газруудын дотрын эмч нарт зориулсан эрхтэн тогтолцооны эмгэгтэй, эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйн хяналтыг сайжруулах, төрөлтийг удирдах онцлогийн талаар мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой зохион байгуулсан юм.

Монгол Улсын Засгийн газраас эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл эндэгдлийг тогтвортой бууруулах арга хэмжээг тууштай хэрэгжүүлсний үр дүнд Мянганы хөгжлийн зорилтыг манай улс амжилттай хэрэгжүүлсэн байна.

Мөн 2017 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 100 мянган амьд төрөлтөд 21.6 просантимиль байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдол буюу 100мянган амьд төрөлтөд 35.1 просантимилээр буурсан. Гэвч 2017 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийг 10 тохиолдол бүртгэгджээ. 2012-2015 онд эндсэн эхийн эндэгдэлд хийсэн “Эх яагаад эндэв” итгэмжит лавлагаа судалгаагаар энэ хугацаанд улсын хэмжээнд эндсэн 118 эхийн 87.3 хувь нь буюу 103 тохиолдол нь ямар нэгэн хавсарсан эмгэгтэй байв. Эхийн эндэгдлийн шалтгаанд жирэмсэн үеийн хавсарсан эмгэгтэй эхийн эзлэх хувь жил тутамд өсч байгаа нь эх барих эмнэлгийн дотрын эмч нарын чадавхийг дээшлүүлэхэд анхаарах шаардлага байгааг илтгэж байна.

Энэ сургалт 3 хоног үргэлжлэх бөгөөд 21 аймгийн дотрын эмч нар болон УБ хотын эх барих эмнэлгийн дотрын эмч нар хамрагдаж байна.

“Эрхтэн тогтолцооны эмгэг ба жирэмсэн” сургалтыг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн: “Эх, нярайн эндэгдлийг бууруулахад зөвхөн эх барих- эмэгтэйчүүд, нярай, эрчимт эмчилгээний эмч нар төдийгүй дотор, мэс засал, эмгэг судлалын эмч нарыг чадавхижуулж, төрөлжсөн мэргэшлийн эмч нарын ажлын уялдааг сайжруулах, багаар хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох, өвчтөн шилжүүлэхдээ гараас гарт хариуцлагатай хүлээлгэн өгч хэвших шаардлага байна. Бид энэ сургалтыг зөвхөн тэнхимийн сургалт хэлбэрээр бус, ЭХЭМҮТ-ийн Жирэмсний эмгэгийн тасагт жижүүрт хуваарийн дагуу гарч, эрхтэн тогтолцооны эмгэгтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг үзэж, эмчилгээний тактиктай танилцаж, төрөлт удирдахад оролцож дадлагажих хэрэгтэй” гэж онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Маргааш УИХ-ын байнгын хороод хуралдаж, Засгийн газрын асуудлыг хэлэлцэж эхэлнэ

УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах эсэхийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцсэн. Уг хуралдаанаар УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулахаар хуваарь гарчээ. УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа мэдээлэхдээ “Маргааш Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 10.00 цагаас хуралдаж, Шадар сайд, Ерөнхий сайдаас тавьсан хүсэлтийг хэлэлцэнэ. 14.00 цагаас намын бүлгүүд хуралдана. Нөгөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрын асуудлыг хэлэлцэхээр боллоо” гэв.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн 13 улсад мэс заслын тусламж үзүүлсэн баг Монголд ажиллана

Эрүүл мэндийн яам олон улсын Ротари байгууллагатай энэ оны 4 дүгээр сарын 14-нд “Глобал Грант” #1754471 тоот төслийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгуулсны дагуу өнөөдөр БНЭУ-аас манай улсад 16 хүний бүрэлдэхүүнтэй мэс заслын эмч нарын мэргэжлийн профессорын баг 8 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 8-ны хооронд ажиллахаар хүрэлцэн ирээд байна. Эмч нарын баг П.Н.Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт мэдрэлийн мэс засал, дурангийн мэс засал, мэдээгүйжүүлэлт, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд, чи, хамар, хоолойн чиглэлээр, Гэмтэл согог судлалын үндэсний төвд гар сарвуу болон түлэнхий мэс заслын тасагт, Амгалан амаржих газарт эмэгтэйчүүдийн нээлттэй болон дурангийн мэс заслыг үнэ төлбөргүйгээр хийх, сургалт зохион байгуулах гэж байна. Мөн хавдар судлалын үндэсний төвд өвчтөний асаргаа, сувилгаа, эмчилгээний чиглэлээр танхимын болон ажлын байрны багц цагийн сургалтуудыг зохион байгуулна.

Олон нийтийн тусламж #1754471 төслийн үйл ажиллагааны нээлтэнд Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн хэлэхдээ: Монгол улсад үйл ажиллагаа Ротарийн ТТБ-ын санаачилгаар Олон улсын Ротарийн байгууллага, Эрүүл мэндийн яамтай хамтран “Глобал Грант” хамтарсан төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийн хүрээнд Манай улсад хүрэлцэн ирж ажиллаж байгаа эмч нарын баг бол дэлхийн 13 улсад ажиллаж мэс заслын зайлшгүй тусламжийг түгээж байсан дэлхийд хүлээн зөвшөөрсөн туршлагатай баг юм. Эмч нарын баг маань томоохон эмнэлгүүдийн мэс заслын тасагт ажиллаж, Монголын эмч мэргэжилтнүүдэд сургалт, зохион байгуулж байгаа нь Монголын эмч мэргэжилтнүүдэд эх орондоо дадлагажих маш том болж гэж онцлон хэллээ.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ: Аль нэг Засгийн газрыг огцруулах нь АН-ын зорилго биш

Image result for Ардчилсан намын дарга С.ЭрдэнэАрдчилсан намын дарга С.Эрдэнэ Засгийн газрыг огцруулах асуудлаар байр сууриа илэрхийллээ.

-Эдийн засгийн хямралын уг үндэсийг зөв тодорхойлох нь чухал байна. Үүнийг яаж шийдэх вэ гэдэг чухал болохоос аль нэг Засгийн газар огцрох эсэх нь чухал биш. Манай УИХ дахь АН-ын бүлгийн байр суурь ийм л байна. Эрх баригчид Засгийн газраа өөрчилж солих нь тэдний дотоод асуудал. Бид өнөөдөр Засгийн газарт бус ард түмний эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг дээр санаа зовж байна. Хэд хоногийн өмнө УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах санал хүргүүлсэн. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна.

Аль нэг Засгийн газрыг огцруулах нь АН-ын гол зорилго биш. Үнэмлэхгүй олонх байгаа намын хувьд Засгийн газраа хэд огцруулж, солих нь тэдний асуудал. Манай намын оролцоогүйгээр асуудлаа шийдэх эрх мэдлийг сонгогчид өгчихсөн. Энэ том эрх мэдлийг яаж удирдаж авч явах нь тэдний л асуудал. Харин манай намын хувьд нийгэм эдийн засгийн зөв бодлого явуулаасай, зөв алхам хийгээсэй л гэж хүснэ.

Ганц нэг сайдын суудал авах ч юм уу бидэнд ашигтай нөхцөл бололцоо байх эсэхийг бид хараагүй. Хүчтэй сөрөг хүчин байх, зөв шүүмжлэх тал дээр л бид анхаарлаа хандуулна. УИХ дахь АН-ын бүлэг энэ талаар хуралдана. Нэгдсэн байр суурь илэрхийлнэ. Одоогоор АН-д ч тэр, бүлэгт ч тэр ямар нэгэн санал ирээгүй байна гэв.

Categories
мэдээ нийгэм

Үерт урсаж байсан хүүг аварсан таван иргэнийг шагнажээ

Энэ сарын 14-нд Орхон аймагт орсон хүчтэй аадар бороо, мөндөрийн улмаас үерийн усанд урсаж байсан 15 настай н.Мандуул хүүг Яргуйт багийн иргэн С.Отгон-Эрдэнэ уснаас гаргаж авах гээд хүчрэхгүй байх үед ИТХ-ын төлөөлөгч, Шанд багийн иргэн Э.Цагаанхүү багийнхаа нөхцөл байдалтай танилцаж явж байгаад таарсан байна. Ингээд Ж.Баатарын машинаас олс авч хүүг аварчээ. Хүүгийн амийг аварсан таван иргэнийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу шагнажээ.

Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр тус аймгийн Шанд багийн иргэн Э.Цагаанхүү, Эрдэнэ багийн иргэн Ж.Баатар, Д.Амарсайхан, Даваат багийн иргэн Ш.Гомбо, Яргуйт багийн иргэн С.Отгон-Эрдэнэ нарыг “Хүндэт тэмдэг”, мөнгөн шагналаар тус тус шагнасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

2017 оны ургац хураах үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж

Газар тариалан эрхэлж буй бүс нутгаар 8 дугаар сарын 20-ны байдлаар газар тариалангийн бүс нутгаар улаанбуудайд сүүн бололтоос аарцан бололтын үе шат явагдаж байна. Улаанбуудайн ургалтын байдал Увс, Сэлэнгэ, Дархан-Уулын тариалан бүхий нутгаар хэвийн, Төв, Дорнодын нутгаар муу, бусад нутгаар дунд үнэлгээтэй байна. Улаанбуудайн өндөр Булган, Сэлэнгэ, Дархан-Уулын нутгаар 54-78 см, бусад тариалан бүхий нутгаар 34-42 см байна.

Мөн төмс тариалсан ихэнх нутгаар цэцэглэлтийн төгсгөл үе шат явагдаж байгаа ба ургалтын байдал сайн байна. Харин Сэлэнгийн урд сумд, Баян-Өлгий, Төвийн зарим нутгаар баг цэцгийн үүслээс цэцэглэлтийн үе шатандаа байгаа бөгөөд ургалтын байдал дунд үнэлгээтэй байна.

9 дүгээр сарын урьдчилсан мэдээгээр нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр сэрүүсч таиалан бүхий нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ. Гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст шөндөө хүйтэрнэ.

9 дүгээр сарын нэгдүгээр арав хоногийн эхээр түр зуурын бороо, нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нь ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар бороо орно. Гуравдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй. Иймд тариа хураалтын ажлыг цаг агаарын тааламжтай үеийг ашиглан талбайн болцоос хамаарч ангилан хадалт, шууд хураалтыг хугацаа алдалгүй хийхэд анхаарна уу гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Авто замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болголоо

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Зүүн эргэхийг хориглох ажлын хэсгийнхэнтэй уулзаж, нөхцөл байдалтай танилцан замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэр гаргалаа. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Замын цагдаагийн албаны Цагдаагийн дэд хурандаа Н.Хангарьд нар мэдээлэв.

Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр “Төв зам дагуу 7 уулзварыг зүүн гар тийш эргэхийг хориглосон шийдвэр хэрэгжээд өнөөдөр 13 дахь хоног дээрээ явж байна. Энэ нь “Замын хөдөлгөөнд оролцогчид тэмдэг тэмдэглэгээгээ харж авто замын хөдөлгөөнд оролцоно” гэсэн заалтын дагуу хэрэгжиж байгаа. Өөрөөр хэлбэл, хөдөлгөөний чиг заасан тэмдэг тэмдэглэгээг л өөрчилсөн гэсэн үг. Өнөөдөр хотын дарга ажлын хэсгийнхэнтэй уулзаад холбогдох байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн Бөхийн өргөө бусад уулзварын ачааллыг харгалзан Энхтайваны өргөн чөлөөнөөс Токиогийн гудамж руу зүүн эргэх хөдөлгөөнийг нээхээр боллоо. Маргааш өглөөнөөс эхлэн энэ шийдвэр хэрэгжиж эхлэх бөгөөд өнөөдөртөө багтаан зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн тэмдэг, тэмдэглээд өөрчлөлт хийх юм. Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэх болсонтой холбоотойгоор ямар нэгэн нэмэлт зардал гарахгүй, гэрэл дохиогоор зохицуулна” гэв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Хан-Уул дүүргийн X хороонд шүлхий гарчээ

Image result for мал, амьтны гоц халдварт өвчний тухайОнцгай байдлын ерөнхий газраас мал, амьтны гоц халдварт өвчний тухай мэдээллээ.

Нийслэлийн Хан-Уулдүүргийн X хороо, “Морингийн даваа” гэдэг газар тус хороонд оршин суугч иргэн Ц-гийн 14 үхэрт мал, амьтны гоц халдварт Шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, нийслэлийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.26-ны өдөр шүлхий өвчин болох нь тогтоогджээ.

Түүнчлэн Архангай аймгийн Жаргалант сумын Эрдэнэ-Уул багийн “Улиастайн-Адаг” гэдэг газар 08.19-ний өдөр нэг хярс үхсэн байсныг дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлэхэд 08.22-ны өдрийн хариугаар галзуу өвчин болох нь тогтоогджээ.

Архангай аймгийн Ихтамир сумын Борт багийн “Жаргалантын-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15 км-т малчин П-гийн хоёр үхэрт мал, амьтны халдварт галзуу өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч, аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 08.23-ны өдрийн 17-154 тоот хариугаар галзуу өвчин болох нь тогтоогджээ.