Categories
мэдээ спорт

Ирэх жилийн наадам хүртэлх бөхийн барилдааны хуваарь

Related imageМҮБХ-ноос энэ намраас эхлэн дараа жилийн улсын их баяр наадам хүртэлх барилдааны хуваарийг гаргажээ.

Энэ жилийн хувьд улс аймгийн цолтой бөхчүүдийн 20 барилдаан, аймаг цэргийн цолтой бөхчүүдийн 10, сумын цолтой болон өсвөр, нийтийн монгол шандастнуудын найман барилдааныг зохион байгуулна.
Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан

1. IX/17 Монгол Улсад Эрчим хүчний салбар үүссэний 90 жилийн ойн 256 бөхийн барилдаан МҮБХ, ЭХЯ,

2. X/08 Баянзүрх хайрханы хишиг 128 бөх МҮБХ “Бридж” групп

3. X/22 Улсын начин цолны хүндэтгэлийн 256 бөх МҮБХ, ХААХҮХолбоо

4. XI/05 Хатан Туулын хишиг барилдаан 256 бөх МҮБХ, Баянгол дүүрэг

5. XI/19 Монгол бахархлын өдөрт зориулсан 128 бөх МҮБХ, ЕТГ

6. XI/26 Улс тунхагласны өдөрт зориулсан 256 бөх МҮБХ, МАХН

7. ХII/17 Богд хан хайрханы хишиг 128 бөх МҮБХ, “АПУ” ХК

8. XII/28 Ерөнхийлөгчийн цомын төлөөх Үндэсний эрх чөлөөний хувьсгалын ойд зориулсан 128 МҮБХ, ЕТГ

9. I/13 Үндсэн хуулийн өдөрт зориулсан 256 бөх МҮБХ, УИХ-ын ТГ
10. I/28 Улсын харцага цолны хүндэтгэлийн 256 МҮБХ, “Жем интернэшнл” ХХК

11. II/15 Гал тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан 256 МҮБХ, Төрийн ёслолын алба, Гандантэгчилэн хийд

12. III/01 Эх орончдын өдөрт зориулсан 256 МҮБХ, МАН

13. III/18 Зэвсэгт хүчний ойд зориулсан 256 МҮБХ, ЗХЖШ

14. III/31 Улсын заан цолны хүндэтгэлийн 256 бөх МҮБХ, “Хөрш заанууд” ХХК

15. IY/15 Сонгино хайрханы хишиг 128 бөх МҮБХ, “Монос” групп

16. IY/29 Гарьд цолны хүндэтгэлийн 256 МҮБХ, Сүлд ТВ

17. Y/13 Арслан цолны хүндэтгэлийн барилдаан 256 МҮБХ, Арвайн үндэс ХК

18. Ү/27 Аварга цолны хүндэтгэлийн 256 бөх МҮБХ, ИНЕГ, “МИАТ” ХК

19. YI/10 Чингэлтэй хайрханы хишиг 128 бөх МҮБХ, “Ард даатгал” ХК

20. YI/24 “Наадмын сорилго” барилдаан 128 МҮБХ

Аймаг, Цэргийн цолтой бөхчүүдийн барилдаан

1. IX/24 IX сарын буюу нээлтийн барилдаан 256 бөх МҮБХ,

2. Х/15 Х сарын ээлжит барилдаан 256 МҮБХ

3. XI/19 XI сарын ээлжит барилдаан 256 МҮБХ

4. XII/24 Хэнтий аймгаас төрсөн аваргуудын нэрэмжит 256 бөх МҮБХ, Хэнтийн аймгийн ЗДТГ, “Хан Хэнтийн аварга”

5. I/21 “Талх чихэр”-ийн Хэвийн боовны баярт зориулсан 256 МҮБХ, “Талх чихэр” ХК

6. II/13 Тахиа жилийн Сар шинийн баярт зориулсан 256 бөх МҮБХ, Дашчойлин хийд

7. III/21 Наурызын баярт зориулсан 256 бөх МҮБХ, Баян-Өлгий аймаг, “Өлгийн хүчтэн” дэвжээ

8. IY/22 IY сарын ээлжит барилдаан 256 МҮБХ

9. Y/20 Аймгийн цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан 256 МҮБХ, “Сокол” ХХК

10. YI/17 Бүх цэргийн наадмын барилдаан 256 МҮБХ, ЗХЖШ, БХЯ

Аймгийн начин, сумын цолтон залуу бөхчүүд, өсвөр үеийн болон нийтийн монгол бөхийн барилдаан

1. Сар бүр Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан /10 удаа/ тоо хязгаарлахгүй МҮБХ

2. II/11 Сар шинийн баярт зориулсан сумын цолтон, залуу бөхчүүдийн 512 МҮБХ, Тарвалин хийд

3. Улирал бүр Аймгийн начин цолтой бөхчүүдийн барилдаан /4 удаа/ тоо хязгаарлахгүй МҮБХ

4. II/12 Сар шинийн баярт зориулсан Аймгийн начингуудын барилдаан 128 МҮБХ, Манба дацан хийд

5. II/14 Сар шинийн баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн тоо хязгаарлахгүй МҮБХ, МХО

6. YII/11-12 Улсын баяр наадмын өсвөр бөхийн /14-16 нас/ 128 ҮИБНЗБХ, МҮБХ, МХО

7. Х/06-08 Хөвгүүд залуучуудын улсын аварга шалгаруулах 16,17,18 нас 90 МҮБХ, Өмнөговь аймгийн ЗДТГ

8. Улирал бүр Бөхийн баярын өсвөр болон нийтийн монгол бөхийн барилдаан / тоо хязгаарлахгүй/

Categories
гадаад мэдээ

М.Цукерберг хоёр охинтой боллоо

Фейсбүкийг үндэслэн байгуулагч, манай дэлхийн тэргүүн баячуудын нэг гэгддэг Марк Цукерберг дахин аав боллоо. Тэрээр олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа “Охин Аугуст маань мэндэлсэнд Присцила бид хоёр хязгааргүй баяртай байна” хэмээн бичсэн байна. Ийнхүү М.Цукерберг хоёр охинтой болсон бөгөөд ууган охин Макс нь өдгөө хоёр настай билээ.

Өнгөрсөн гуравдугаар сард М.Цукерберг олон нийтийн сүлжээнд эхнэр нь хөл хүнд болсон тухай бичсэн юм.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл өнөөдөр яаралтай хуралдана

Япон, БНСУ хоёр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлт гаргасан байна. Өнөөдөр өглөө эрт БНАСАУ дахин баллистик пуужин харвасан нь Солонгосын хойгийн байдлыг улам хурцдахад хүргэсэн тул асуудлыг авч хэлэлцэх нь зүйтэй хэмээн тус хоёр улс үзсэн байна. Уг хүсэлтийг харгалзан үзсэний үндсэн дээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дарга өнөөдөр (цагийн зөрүүгээр өнөөдөр шөнө) яаралтай хуралдуулах шийдвэр гаргажээ.

Ю.ДЭЛГЭР

Categories
мэдээ улс-төр

Монгол, Японы гадаад харилцааныхан уулзана

Image result for Монгол ЯпонМонгол, Японы гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудал эрхэлсэн байгууллага хоорондын IV зөвлөлдөх уулзалт маргааш Улаанбаатар хотноо болох юм. Зөвлөлдөх уулзалтыг манай талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, японы талаас ГХЯ-ны Ази, Номхон далайн газрын захирал К.Канасүги нар ахалж, хоёр улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яамны холбогдох албан тушаалтнууд оролцох ажээ.

Уулзалтаар Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг улс төр, аюулгүй байдал, батлан хамгаалахын салбарт бэхжүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар ярилцана. Мөн олон улс, бүс нутгийн байдлын талаар харилцан мэдээлэл, санал солилцоно. Японы ГХЯ-ны төлөөлөгчид Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд бараалхана.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинэ iPhone гар утсыг ирэх сард танилцуулна

Apple компани жил бүрийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ ирэх есдүгээр сарын 12-ны өдөр товлосон тухай Уолл Стрийт Журнал мэдээллээ.

Одоогийн байдлаар албан ёсны урилга тарааж эхлээгүй байгаа бөгөөд есдүгээр сард Apple гурван шинэ iPhone танилцуулах байх гэсэн таамаг бий. Хамгийн гол нь арван жилийн ойдоо зориулан гаргах эрс шинэчлэгдсэн, OLED дэлгэцтэй, нүүр хэсэг нь тэр чигтээ дэлгэц болсон гар утсыг тэд танилцуулна.

Энэ загварынх нь үнийг ойролцоогоор 999 ам. доллароос эхэлнэ гэж үзэж байгаа бөгөөд iPhone 7S/7S Plus загваруудыг мөн танилцуулах юм.

Түүнчлэн шинээр танилцуулах Apple Watch өөрөө сүлжээтэй болж, бусад төхөөрөмжтэй холбогдох шаардлагагүй болж магадгүй. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Apple-ийн гар утасны борлуулалт удааширсан шалтгааныг iPhone 7 утасны загвар онц өөрчлөгдөөгүйтэй холбоотой гэж үздэг.

Тиймээс энэ удаад эрс шинэчилсэн загвар танилцуулж, худалдаанд гаргаснаар дахин тэргүүн эгнээнд орж магадгүй аж.

Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон цэргүүдийг олоогүй байна

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гурван хугацаат цэргийн алба хаагч усанд осолдсон хэрэг энэ сарын 27-нд гарсан. Одоогоор тус ангийн байлдагч Б, Е, С нарыг усанд осолдсон мэдээлэлтэйгээр эрэн хайх ажиллагааг Ховд аймгийн Мянгад сумын нутагт явуулж байгаа аж. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга бригадын генерал П.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн авран хайх эрлийн бүлгийн бүрэлдэхүүн осол болсон газарт ажиллаж байна. Алба хаагчид 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад Ховд аймгийн Мянгад сумын нутаг ‘Цагаан тохой” гэдэг газар усанд осолдсон гэдгийг ЗХЖШ-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шатахуун түгээх станц дээрэмдсэн залуусыг баривчилсан гэв

Related image

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хоёр шатахуун түгээх станцыг дээрэмдсэн хэргийг илрүүлж, гэмт этгээдүүдийг баривчилсан талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 7-ны шөнө Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Айдсын даваанаас Өлзийт хороолол орох зам дагуу байрлах шатахуун түгээх станцын түгээгчийн хоолойд хутга тулган бэлэн мөнгө, камерын бичлэг хадгалдаг компьютерийн процессорыг дээрэмдсэн хэрэг гарчээ.

Мөн энэ сарын 15-ны шөнийн 05:00 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Нисэхийн постны замын хойд талд байрлах шатахуун түгээх станцын түгээгч Д, С нарт хүч хэрэглэн айлган сүрдүүлж 1.5 сая орчим төгрөгийг дээрэмдэн авч явсан байна.

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн болон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид хамтарсан ажлыг хэсэг байгуулан шуурхай ажилласны дүнд гэмт этгээдүүдийг цаг алдалгүй баривчилсан гэнэ.

Уг хэргүүдийг Чингэлтэй дүүрэгт оршин суух 23 настай, эрэгтэй Ө нь найз 20 настай эрэгтэй Б, 23 настай, эрэгтэй Х нартай бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн болох нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Сэжигтэн Ө, Б нарыг Улаанбаатар хотоос, сэжигтэн Х-г Төв аймгаас дайчлан баривчилжээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Баттулга В.Путин нар уулзлаа

Өчигдөр Унгарын нийслэл Будапешт хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзсан байна. Х.Баттулга төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш анх удаагаа ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзаж танилцлаа хэмээн “Вести” уламжиллаа. Ирэх есдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Оросын Владивосток хотноо болох гурав дахь удаагийн эдийн засгийн форумыг үеэр хоёр улсын Ерөнхийлөгчид уулзахаар төлөвлөсөн бөгөөд В.Путин “Владивостокын уулзалтаар бидэнд ярилцах юм бий” хэмээн хэлсэн байна.

Унгарын нийслэл Будапешт хотноо болж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёр улсын төрийн тэргүүнүүд үзэж сонирхохоор очихдоо ийнхүү уулзжээ.

Categories
мэдээ улс-төр

Өнөөдөр Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм.УИХ-ын гишүүн 30 гишүүний өргөн мэдүүлсэн Засгийн газрыг огцруулах мөн Шадар сайд У.Хүрэлсүхийн албан тушаалаа хүлээлгэн өгөх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа. Зарим эх сурвалжын мэдээлж байгаагаар энэ удаагийн байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулах гэнэ. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаж дууссаны дараа УИХ дахь АН, МАН-ын бүлэг хуралдаж, уг асуудлуудад баримтлах байр сууриа нэгтгэх юм байна.

Categories
гадаад мэдээ

БНАСАУ өнөөдөр өглөө дахин пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр өглөө эрт дахин пуужин харваж тэр нь Хоккайдо арал дээгүүр нисээд далайд унасан байна. Энэ үеэр цөмийн цохилтоос урьдчилан сэргийлэх автомат систем ажиллаж оршин суугчдад дохио өгчээ. Японы тал пуужингийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэнэ. NHK телевизийн мэдээлсэнээр энэ нь Японд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй аж. Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга үүнтэй холбогдуулан мэдэгдэл хийхдээ үүний эсрэг бүх л арга хэмжээг авна гэв. Гэхдээ чухам ямар алхам хийх талаар тодорхой зүйл хэлсэнгүй.

Өнгөрсөн бямба гаригт тус улс нь Япон тэнгисийн зүг рүү гурван пуужин харвасан билээ. Түүнээс нэг нь харвасан дороо дэлбэрч, хоёр нь нэлээд хэдэн километр нисээд далайд унасан билээ.

Ю.ДЭЛГЭР