Categories
мэдээ нийгэм

Монгол Улс үр тарианы экспортыг хориглолоо

Холбоотой Зураг

Өнгөрсөн зургаадугаар сард тохиосон их халууны улмаас газар тариалангийн талбайн гуравны нэг нь ургац алдсан тул Монгол улсын засгийн газар үр тарианы экспортыг хориглохоор болсныг өчигдөр албаны хүн мэдээлжээ.

Ирэх намар үр тарианы хомсдолд орж болзошгүй тул Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн яам ийм арга хэмжээ авахад хүрчээ. Өнгөрсөн сарын агаарын хэм сүүлийн 56 жилийн дунджаас хамгийн өндөр байсан тухай цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна.

Ялангуяа Монгол орны төв ба зүүн бус нутгаар ихээхэн гантай байжээ. Их халууны улмаас ой хээрийн түймэр олон газрыг хамраад байсан юм. Энэ нь мөн бэлчээрийн мал аж ахуйд нөлөөлж, ирэх өвлийг давахад хүндрэл учруулах нөхцөл бүрдсэн байна.

НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн судалгаагаар сүүлийн 70 жилийн хугацаанд Монгол орны агаарын хэм Цельсийн 2 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас гурав дахин их байгааг харуулжээ.

Цаг уурын дулаарлын сөрөг нөлөө тус улсын хүн амын гуравны нэг орчим нь амжиргаагаа залгуулдаг нүүдлийн мал аж ахуйд хамгийн ихээр тусахаар байгаа юм.

Categories
гадаад мэдээ

Хойд Солонгос дахин баллистик пуужин туршлаа

Хойд Солонгос дахин баллистик пуужин туршлаа зурган илэрцүүд

Өнгөрсөн шөнө Хойд Солонгос сайжруулсан тив хоорондын баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгос, АНУ, ОХУ-ын армийнхан мэдээллээ.

Өмнөд Солонгосын армийн мэдэгдэлд “Хойд Солонгосын Жаган мужийн Мупён-ри хотоос оройн 11:41 цагийн орчимд Зүүн тэнгисийг чиглүүлэн баллистик пуужин харвалаа” гэжээ.

Пуужин нь 3,700 км өндөрт хүрч, 1,000 орчим километр зайнд Япон, Солонгосын дундын усан бүсэд туссан гэнэ. Тусгалын хэмжээнээс харвал туршсан пуужин нь сайжруулсан тив хоорондын баллистик пуужин байсан гэж дүгнэжээ.

Хэрвээ түүнийг стандарт траектороор харвасан бол 10,000 км зайнд тусах байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ нь Хойд Солонгосын хамгийн зүүн захын Вонсан хотоос харвахад Чикаго хот хүрнэ гэсэн үг юм.

Ийнхүү Пёньян долдугаар сард хоёр удаа баллистик пуужин туршиж байна. Өмнө нь долдугаар сарын 4-нд мөн ижил төрлийн пуужин харвасан юм.

Харин ОХУ-ын цэргийнхэн Хойд Солонгосын пуужинг дунд тусгалын пуужин байсан гэж дүгнэжээ. Тэдний дүгнэлтээр пуужин нь 681 км өндөрт хүрч, 732 км зайнд туссан гэнэ.

Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын эрх баригчид туршилтын дараа холбоо барьж, Хойд Солонгост ямар хариу арга хэмжээ авах талаар хэлэлцсэн байна. Тэд цэрэг, зэвсгийн хариу арга хэмжээ авах хувилбарыг ч ярилцсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаа ирэх сард болно

Улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаа ирэх сард болно зурган илэрцүүд

Гаалийн хууль тогтоомж зөрчсөний улмаас хураагдаж, улсын орлого болсон автомашины нээлттэй дуудлага худалдаа зохион байгуулахаар болжээ. Уг дуудлага худалдаа ирэх наймдугаар сарын 23-нд болох аж. Ингэхдээ тухайн өдрийн 08.30 цагаас оролцох иргэдийг бүртгэн, 09.30 цагт дуудлага худалдааг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Хэрвээ дуудлага худалдаа болохоос урьтаж, автомашиныг сонирхож үзэхийг хүсвэл ирэх наймдугаар сарын 15-нд 13.30-16.30 цагт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Нуурын 7 дугаар гудамжны 12 тоот агуулах, Баянгол дүүрэг 20 дугаар хороо, үйлдвэрийн баруун бүс, Сонсголонгийн зам гудамж 15-1 тоот Гаалийн баталгаат агуулахад очиж болох юм байна.

Дараах маркийн 11 автомашиныг дуудлагаар худалдах юм байна.

д/д

Барааны нэр

Он

Тоо хэмжээ

Нэгжийн үнэ

1

Toyoto Cami

2002

1

3,490,800

2

Mitsubishi golf

2001

1

2,223,620

3

Daewoo matiz

2005

1

8,570,946

4

Coronda

2003

1

8,803,000

5

Coronda

1998

1

4,721,804

6

Dacia Duster

2011

1

9,704,142

7

Hyundai Citroen Saxo

2000

1

647,857

8

Korando

2000

1

239,552

9

Mercedes Benz

2000

1

5,483,008

10

Volkswagen Polo

1985

1

1,098,685

11

Volkswagen Polo

1997

1

738,589

Нийт дүн

11

Categories
гадаад мэдээ

​Apple компани iPod хөгжим тоглуулагчаа худалдаалахаа зогсоолоо

iPod зурган илэрцүүд

Apple компани iPod хөгжим тоглуулагчийн Nano болон Shuffle загваруудаа Пүрэв гарагаас эхлэн худалдаалахаа зогсоосон байна. Учир нь уг бүтээгдэхүүнүүдийн хэрэглээ буурч, хүмүүс хөгжмийг ихэнхдээ гар утсандаа хадгалж, тоглуулдаг болсон нь ийм алхам хийхэд хүргээд буй ажээ. Apple цаашдаа зөвхөн iPod Touch төхөөрөмжөө үргэлжүүлэн зарах юм байна.

iPod-ийг анх 2001 онд зах зээлд гаргаж байсан. Харин 2007 онд iPhone утас гарснаар хөгжим тоглуулагчийн зах зээлээс булааж эхэлсэн юм.

Борлуулалт нь зогсож байгаа Nano, Shuffle тоглуулагчид нь 2005 онд хямд үнэтэй, овор багатай загвар болон танилцуулагдаж байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дархан аварга Д.Цэрэнтогтохын хөшөөний нээлт боллоо

Image may contain: 1 person, sky and outdoor

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аврага Дашдоржийн Цэрэнтогтохын дурсгалд зориулсан хөшөөний нээлт өнөөдөр болж өндөрлөлөө. Хөшөөний нээлтэнд дархан аваргын гэр бүл, үр хүүхэд, ахан дүүс, Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, хүчит бөхчүүд, нутгийн зон олон гэх мэт олон хүмүүс оролцож, аваргынхаа хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр Үндэсний Их Баяр Наадамд дөрөв түрүүлж, тав үзүүрлэсэн эгэлгүй хүчтэн юм. Үндэсний бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа 1991 оны 7 сарын 5-нд гавъяат тамирчин цолоор шагнуулжээ.

  • 1972 онд 6 давж Улсын начин цол хүртэв
  • 1977 онд 7 давж дөрөвт үлдэн Улсын заан цол хүртсэн
  • 1978 онд 9 даван түрүүлж Улсын арслан болжээ
  • 1979 онд Монголын Бүх Ард Түмний VI Спартакиадад түрүүлж Улсын аварга цолд хүрсэн
  • 1979 онд 7 давсан
  • 1980 онд 9 давж түрүүлэн даян аварга болов
  • 1981 онд 8 давж үзүүрлэхэд нь дархан аварга цол хүртээжээ
  • 1982 онд 6 давав
  • 1983 онд 9 давж түрүүлсэн
  • 1984 онд 9 давж түрүүлсэн
  • 1985 онд 7 давсан
  • 1986 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1987 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1988 онд мөн 8 давж үзүүрлэсэн
  • 1989 онд 7 давсан
  • 1990 онд 8 давж үзүүрлэсэн
  • Мөн онд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 6 давж шөвгөрчээ.

Мөн тэрээр чөлөөт бөхөөр зуны олимпод 2 удаа оролцож, 1980 оны Москвагийн олимпод 5-р байр эзэлж байв. Ид үедээ 90кг-ийн жингийн ангилалд барилддаг байсан. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа эх орноо төлөөлөн оролцож байв.

1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадамд Монголчуудаас анхлан алтан медаль хүртэж байсан билээ.

Image may contain: 3 people, people standing, suit, sky, wedding and outdoor


Categories
мэдээ улс-төр

Н.Алтанхуягийг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Норовын Алтанхуягийг Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр томиллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг нь

1981 – 1990 онд Монгол Улсын Их Сургуульд багш

1990 – 1992 онд Монголын Социал Демократ намын Нарийн бичгийн дарга

1992 – 1994 онд “Энэ өдөр” ББХК-ий захирал

1994 – 1996 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга

1996 – 2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

1998 – 1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд

1999 – 2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

1999 – 2000 онд Монголын Социал Демократ намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2000 – 2001 онд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга

2001 – 2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга

2004 – 2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд

2006 – 2008 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлд зөвлөх

2008 – 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн

2008 – 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар сайд

2008 – 2014 онд Ардчилсан намын дарга

2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга

2012 – 2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд

2012-2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн

2015- оноос “Хөгжил -Ардчилал” ТББ-ын тэргүүнээр тус тус ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Зам дагуу адууны чанасан мах, айраг худалдаж, хуушуур хайрах үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг зогсоов

адууны чанасан мах, айраг худалдаж зурган илэрцүүдХан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, холбогдох улсын ахлах байцаагчид, Газрын алба, Дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтэс ,Цагдаагийн 2 дугаар хэлтэс, 10 хорооны Засаг дарга нараас бүрдсэн ажлын хэсэг 10 болон 14 дүгээр хорооны зам дагуу нийтийн эзэмшлийн зам талбайд адууны чанасан мах, айраг худалдаж, хуушуур хайрах үйлчилгээ эрхэлж буй иргэдийн зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, халдварт өвчин гарах нөхцөл бүрдсэн үйл ажиллагааг зогсоож, нүүлгэх арга хэмжээ авч ажиллалаа. Мөн Нийслэлд болон ногоон байгууламжид суурьшсан Мал бүхий иргэдийг зам чөлөөлүүлэн нүүлгэж ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд гурван түймэр асч байна

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны “Ар матах-Уул” гэдэг газар гарсан түймрийг өчигдрийн 11:30 цагт бүрэн унтраажээ.

Гал түймэртэй тэмцэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа С.Залуухүүгээр ахлуулсан ажлын хэсэг түймэр унтраасан алба хаагчдыг Улаанбаатар хотод авчрах зорилгоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн Ми-171Е загварын нисдэг тэргийг ашигласан байна.

Одоогийн байдлаар Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн “Дуганы горхи”, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Эрээн дэв”, мөн Түнхэл тосгоны “Тайлч” гэдэг газар түймэртэй байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Ирэх сарын 16-нд “Nokia 8” шинэ ухаалаг утсаа танилцуулна

HMD Global компани ирэх наймдугаар сарын 16-нд “Nokia 8” шинэ ухаалаг утсаа танилцуулах гэж байна. “Nokia 8” ухаалаг утас нь 5.3 дюймын дэлгэцтэй, 4 гигабайт санах ойн багтаамжтайгаас гадна 13 мегапикселийн камертай гэнэ.

Categories
мэдээ спорт

“Хакухо Кап 2017” гольфын тэмцээн боллоо

Их аварга Хакухо Даваажаргал 2000 жилийн түүхтэй сумо бөхийн бүх цаг үеийн давааны рекордыг шинэчлэн тогтоож 1050 даван, 39-дэх түрүүгээ хүртсэн. Тэрээр эх орондоо өнгөрсөн даваа гаригт ирээд байгаа бөгөөд түүний энэхүү түүхэн амжилтыг тэмдэглэж Монгол, Япон орны гольф сонирхогчдын дунд “Хакухо Кап 2017” гольфын тэмцээнийг зохион байгууллаа.