Categories
энтертаймент-ертөнц

Гурван бүдүүн хөвсгөр бүсгүйчүүдийг магтан дууллаа

Image result for Гурван бүдүүн хөвсгөр бүсгүйчүүдОйрд гаргасан дуу бүр нь хит болж, олны таашаалыг хүлээж буй “Гурван бүдүүн” хамтлаг шинэ уран бүтээлээ олон нийтэд хүргэлээ. Энэхүү хамтлагийн дуучин Шагайгийн зохиосон “Гуч гарсан бүсгүй” хэмээх уран бүтээлийг залуучууд төдийгүй бүх насны сонсогч нарын аманд аялагдах дуу болж чадсан. Тэгвэл тус хамтлагийн Эрдэнэ, Чука нар “Хөвсгөр бүсгүй” хэмээх шинэ уран бүтээлээ олон нийтэд хүргэлээ. Яг одоогоор фм, радио, youtube сайтуудаас энэхүү уран бүтээл хамгийн олон хандагчтай байна. Энэхүү дууны клипт “Маск” продагшин болоод “Эмоци” хамтлагийн жүжигчид тогложээ. Ингээд “Гурван бүдүүн” хамтлагийн шинэ уран бүтээлийг хүргэе.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Энэ баасан гарагт зах худалдааны төвүүд амарна

Image result for зах худалдааны төвүүд амарна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал авахтай холбогдуулан зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа.

Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, барилгын болон мод, модон материал, түүхий эд, техникийн зах, худалдааны төвүүдийн тухайн 7 хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөр буюу 2017 оны долоодугаар сарын 7-ны өдөрт шилжүүлэн зохион байгуулалтын арга хэмжээ авахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад үүрэг болгов.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдийн дахин санал хураалтад идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэхэд тус захирамжийн зорилго оршиж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймагт усанд осолдсон иргэнийг хайх ажил үргэлжилж байна

Related image

Өчигдөр буюу энэ сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд нэг хүн усанд осолджээ. Дуудлагын дагуу аймгийн эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж байна. Уг эрэн хайх ажиллагаанд Онцгой байдлын албанаас 16 алба хаагч, Цагдаагийн газраас таван алба хаагч оролцож байгаа аж.

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт өнгөрсөн сарын 23-наас 25-ны өдрүүдэд цаг агаарын хэт халалттай холбоотойгоор усанд орж сэрүүцэх зорилгоор гол, нуурын усанд орж байгаад усанд живж амь насаа алдсан гурван тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Эдгээрийн хоёр нь бага насны, насанд хүрээгүй хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.

Иймд иргэд гол, нуурын усанд орохдоо анхаарал болгоомжтой байж аюулгүй байдлаа сайтар хангах, бага насны, насанд хүрээгүй хүүхдүүдийг харж хандах хүнгүйгээр голын эрэг хавиар зугаацах, сэлгүүцүүлэхгүй байх, үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх шаардлагатай байгааг сэрэмжлүүлж байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Samsung “Galaxy Note 7” –г дахин зах зээд нийлүүлнэ

Энэ баасан гаригт БНСУ-ын зах зээлд “Samsung Electronics” компани “Galaxy Note 7”-г “Note Fe” гэсэн шинэ нэртэйгээр танилцуулах юм. Батерейн асуудлаас болж зах зээлээс эргүүлэн татсан “Galaxy Note 7”-г энэ долоо хоногоос эхлэн худалдаанд гаргаж эхлэх бөгөөд үндсэн үнийнхээ дөрөвний гуравтай тэнцэх үнээр худалдаалагдах аж. “Galaxy Note 7” нь “Samsung Electronics” компанийн түүхэнд хамгийн их хохирол учруулсан бүтээгдэхүүнүүдийн тоонд багтаж байгаа юм. Харин энэ удаад тус компанийн зүгээс “Galaxy Note 7” гар утсыг 100 хувь аюулгүй хэмээн баталгаажуулж байна.

Б.ОДГЭРЭЛ

Categories
мэдээ соёл-урлаг

“Playtime-2017” амьд хөгжмийн наадам хойшлогдлоо

Image result for “Playtime-2017”

Олон улсын амьд хөгжмийн наадам “Playtime-2017” долдугаар сарын 7-ны өдөр болох байсан ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалттай давхацсан тул энэ сарын 14-16 өдрүүдэд болж хойшлогджээ. Монголд 16 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг наадам жил бүр зохион байгуулагддаг “Монгол шилтгээ”-нд болох бөгөөд наадмын тасалбараа худалдан авсан хүмүүсийн тасалбар хүчинтэй хэвээрээ болохыг зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна.

Б.ОДГЭРЭЛ

Categories
мэдээ нийгэм

Наадмын ёслолын буудлагыг нийслэлийн 5 цэгээс зэрэг буудуулна

Наадам болоход долоохон хоног үлдлээ. Үндэсний их баяр наадам болоод ч тэр үү бусад цаг үеийн асуудал наамдын ярианд булагдаж байна. Монголчуудын жил бүр өөрийн үндэстэн, түүх, хэл, соёлоороо бахархан, цэнгэн наадах баяраар нэгэн сонирхолтой үзүүлбэр бий. Тэр нь ёслолын буудлага. Долоодугаар сарын 11-ний 21.00-23.00 цагт Төв талбайд наадамчин олонд зориулсан “Улаанбаатарын үдэш” цэнгүүн болно. Цэнгүүний дараа баяр наадмын ёслолын буудлагыг хийх юм. Ёслолын буудлагыг жанжин Д.Сүхбаатарын талбайгаас гадна Баянхошуу, Маахуур толгой, Долоон буудал орчимд зэрэг хийхээр баяр наадмын хөтөлбөрт тусгажээ.

Э.МӨНХ

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн замнал цахим хуудсыг хүлээлгэн өглөө

Монголын медиа корпорациас санаачлан Монголын Зөвлөлдөх Ардчиллын хүрээлэн, МЕК судалгааны төвтэй хамтран сонгогдсон болон томилогдсон төрийн албан тушаалтнуудын ажлын тайланг иргэдээр хэлэлцүүлэх “Ардын үг” зөвлөлдөх ардчиллын аяныг орон даяар өрнүүлдэг билээ.

Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу иргэдээрээ дүн тавиулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын эксперт”-үүдийн захиас, даалгавар, санал бодол, байр суурь зэргийг багцлан багтаасан “Ерөнхийлөгчийнзамнал.мон” цахим хуудсыг өнөөдөр хүлээлгэн өгч байна.

Зөвлөлдөх аяны энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хоёр бүрэн эрхийн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлуудад үнэлэлт, дүгнэлт өгөх, ажлын тайланг нь үнэлэх хэлэлцүүлгүүдийг цувралаар амжилттай зохион байгуулж дуусгаад байна. Энэхүү аяны хүрээнд иргэдээс санамсаргүй түүврээр сонгогдсон экспертүүд Ерөнхийлөгчийн өнгөрсөн найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажилд хэнээс ч хараат бусаар үнэлгээ өгч, 1-10 хүртэлх оноо өгсөн юм. Ийнхүү Зөвлөлдөх ардчиллын зарчмын дагуу иргэдээрээ дүн тавиулсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монголын медиа корпорацийн зүгээс “Ардын эксперт”-үүдийн захиас, даалгавар, санал бодол, байр суурь зэргийг багцлан багтаасан “Ерөнхийлөгчийнзамнал.мон” цахим хуудсыг өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайханд хүлээлгэн өглөө.

Нэгд, Ерөнхийлөгчөөр сонгогдож ажилласан хугацаандаа хуулиар олгогдсон эрх, үүргийнхээ хүрээнд санаачилсан, хэрэгжүүлсэн асуудлуудыг иргэдээр хэлэлцүүлэх, зөвлөлдөх санал асуулгаар үнэлгээ өгүүлэх

Хоёрт, Дараагийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд иргэд, сонгогчдоос тавих шаардлага, захиас, дэвшүүлж буй асуудлуудыг тодруулах үндсэн зорилготой байсан.

Энэ хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ажлын тайланг хэлэлцэх “Ардын үг” иргэдийн Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлэг өнгөрсөн хугацаанд таван үндсэн хэсэгт хуваагдан явагдсан юм. Энэ нь тайлагнах асуудлууд өргөн хүрээтэй, хамрах хугацаа урт буюу найман жил байсантай холбоотой билээ. Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцсэн иргэдийн Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлгүүд дараахь сэдвүүдийн хүрээнд өрнөж, хэлэлцүүлэгт санамсаргүй түүврийн аргаар сонгогдон оролцсон иргэд “Ардын эксперт”-үүд 1-10 хүртэлх онооны итгэлцүүрээр дараахь дүнг тавьсан юм.

Categories
мэдээ нийгэм

Жил бүр ирдэг 400 мянга гаруй жуулчдын ихэнх нь наадмын үеэр ирдэг

Image result for жуулчдын ихэнх нь наадмын үеэр ирдэг

Жил бүрийн үндэсний их баяр наадмаар манай улсыг зорин ирэх жуулчдын тоо ихэсдэг билээ. Өөрөөр хэлбэл ид жуулчдын сизоны үе юм. Энэ оны эхний дөрвөн сард Монголд ирсэн жуулчдын тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 20 хувиар өссөн гэж Нийслэлийн аялал жуулчлалын газраас мэдээлсэн. Мөн өнгөрсөн онд аялал жуулчлалын салбараас манай улс 312 сая ам.доллар олсон байна. Тэгвэл өнөө жил манай улсад урьдчилсан байдлаар 470-500 мянган жуулчин хүлээж авна гэж тооцолж байгаагийн ихэнх нь наадмын үеэр ирэх аж. Монгол орны хувьд аялал жуулчлалын улирал тавдугаар сараас эхэлдэг бөгөөд аялагчид наадмыг илүү ихээр сонирхох нь ойлгомжтой. Тавхан жилийн өмнө манай улс гадны жуулчдын өмнө үзүүлж харуулах доривтойхон зүйл байдаггүй байлаа. Харин сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарт түлхүү анхааран ажиллаж байгааг албаны хүмүүс ярьж байсан.

Э.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулна

Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 7-нд болно. Харин энэ удаагийн сонгуульд дахин ирц хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулах юм байна. Ауульд ингэж заажээ. Тухайлбал, сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол нэмэлт санал хураалт явуулна гэж хуульд заажээ. Тиймээс Сонгуулийн Ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн ярихдаа “Сонгуулийн тухай хуульд тавин хувь гэсэн заалт бий. Тухайлбал, сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол нэмэлт санал хураалт явуулахаар хуульчилсан. Гэхдээ нэмэлт санал хураалтыг зөвхөн 50 хувь нь хүрээгүй хэсэгт л явуулна. Санал хураалтад оролцоогүй сонгогчид л нэмэлт санал хураалтад оролцоно. Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн хэсэг дэх санал хураалтын дүнг гаргана. Монгол Улсын Үндсэн хуульд иргэний сонгох эрхийг хуульчилсан. Сонгуулийн тухай хуульд сонгогч сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж саад учруулахыг хориглоно гэж заасан. Тийм учраас иргэдийг сонгуульд оролцуулахгүй байх, санал өгөхгүй байхыг уриалах нь хууль бус үйлдэл юм. Манай иргэд сонгогчид ийм хууль бус уриалга, нөлөөнд автаад байдаггүй шүү дээ. Тэд хуулиа дээдлэн сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгсөөр ирсэн” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Аймгуудын баяр наадам хэдийн эхэлжээ

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулсны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадам болоход долоо хоногийн хугацаа үлдээд байна. Өнөө жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь санал хураалт долоодугаар сарын 7-ны өдөр болохтой холбогдуулан зарим аймаг, сумдын наадам товлосон хугацаанаасаа хойшлогдоод байгаа юм. Наадамчин олон та бүхэн нутаг, нутгийн наадам хэдэнд болохыг үзнэ үү.

Булган

Булган аймгийнхан долоодугаар сарын 11-12-ний өдрүүдэд наадамлана. Харин тус аймгийн сумдын наадам долоодугаар сарын 09-10-ны өдрүүдэд болно.

Говь-Алтай

Баруун хязгаарын цэнхэрхэн нутаг Говь-Алтай аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно. Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 8-9-нд болох аж. Өнөө жил Хантайшир дэвжээнийхэн их өнгөтэй байгаа сурагтай шүү.

Архангай

Арын сайхан хангай нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 09-11-ний өдрүүдэд болохоор товлогдсон байна. Харин бүх сумдын наадам нь долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд болох аж. Өнөө жилийн улсын баяр наадмын түрүү бөх энэ нутгаас тодорч магадгүй. Тэр нь улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба. Идэрхэн аваргаа Архангайчууд итгэл хүлээлгэж л байгаа байх.

Баян-Өлгий

Казах ястан аж төрөн буй Өлгийн баяр наадам улсын баяр наадамтай давхцаж болно.

Баянхонгор

Хонгор нутгийнхан өнөө жил нийслэлийнхээ ойн баярыг наадамтайгаа хослон тэмдэглэнэ. Өөрөөр хэлбэл Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ойг Баянхонгор аймгийн наадамтай хамтатгаж долоодугаар сарын 21-22-нд хийхээр болжээ.

Говь-Сүмбэр

Манай улсын хамгийн жижиг аймгуудын нэг Говь-Сүмбэр аймгийн баяр наадам долоодугаар сарын 9-10-ны өдрүүдэд болно.

Дархан-Уул

Дархан хотынхон аймгийнхан баяр наадмаа долоодугаар сарын 9-11-ний өдрүүдэд хийнэ. Орхон сумын наадам өнөөдөр эхэлжээ. Мөн Шарын гол, Хонгор сумын наадам маргаааш болно.

Дорноговь

Ноён хутагтын өлгий нутгийнхны баяр наадам долоодугаар сарын 28-29-ний өдрүүдэд болно. Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 11-12-нд болох юм байна.

Дорнод

Тус аймгийн баяр наадам, аймаг байгуулагдсаны 86 жилийн ойг долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Харин сумдын баяр наадмын товыг дараах хуваарийн дагуу баталжээ.

Завхан

Завхан аймаг Үндэсний их баяр наадмаа долоодугаар сарын 10, 11-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Харин бүх сумдын наадмыг долоодугаар сарын 5, 6-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Мөн тус аймгийн Эрдэнхайрхан сумын Улаагчны хар нуурын эрэг дээр долоодугаар сарын 22-25-ны өдрүүдэд “Нүүдэлчдийн соёлын наадам”-ыг зохион байгуулах юм.

Орхон

2016 онд 40 жилийн ойгоо тэмдэглэсэн Орхончууд долоодугаар сарын 09-11-ний өдрүүдэд наадна. Харин Жаргалант сумын наадам долоодугаар сарын 09-10-нд болно.

Өвөрхангай

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр сум үүсэн байгуулагдсаны 290 жилийн ой, Төвийн бүсийн даншиг наадам, Арвагар хээр холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн баяр наадам долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд болно. Харин Хархорин сумын наадам долдугаар сарын 8-9-нд болохоор товлогджээ.

Өмнөговь

Өмнөговь аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 17, 18-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар болжээ.

Сүхбаатар

“Зүүн бүсийн хурд” уралдаантай хамтатган Сүхбаатар аймгийн баяр наадмыг долоодугаар сарын 28, 29-нд зохион байгуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн. Харин бүх сумдын наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.

Сэлэнгэ

Тус аймгийн баяр наадам хувьсгалчдын уухайн дуутай Алтанбулаг сумын баяр наадмаар эхэллээ. Ардын хувьсгалын галыг бадрааж, шинэ цагийн эхлэлийг тавьсан хувьсгалчдын баяр наадам нь Монгол Улсын хамгийн түрүүнд болдог баяр наадам гэдгээрээ онцлогтой.

Төв

Төв аймаг байгуулагдсаны 94 жилийн ойн баяр наадам долоодугаар сарын 13-15 өдрүүдэд болно.

Увс

Тус аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд болно.

Ховд

Олон ястны өлгий Ховд аймгийн баяр наадам долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд болно. Харин сумдын наадам долоодугаар сарын 8-9-ний өдрүүдэд болох аж.

Хөвсгөл

Хөвсгөлийнхөн долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа хийхээр болжээ.

Хэнтий

Хан Хэнтийхэн долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Монгол Улсын дархан аварга Баднаанямбуугийн Бат-Эрдэнийг залган гарч ирж буй улсын залуу арслан Энхтөгсийн Оюунболдыг өнөө жил нутгийн түмэн нь аварга болно хэмээн итгэл хүлээлгэж суугаа нь тодорхой биз.

Ерөнхийдөө аймаг, сумдын баяр наадам энэ сарын 10-аас эхэлж, сүүлийн наадам нь 29-нд өндөрлөх аж.

Э.МӨНХ