Categories
мэдээ нийгэм

СЕХ 18:00, 23:00 цагт ирцийн мэдээллийг өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг орон даяар өнөөдөр 07:00-22:00 цагийн хооронд явуулна. Улсын хэмжээнд нийт 1.9 сая сонгогч саналаа өгөх юм. Сонгуулийн Ерөнхий хорооноос санал хураалтын ирцийн мэдээг 18.00, 23.00 цагт өгөх юм байна. Бид энэ талаар шуурхай мэдээлэх болно.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн мөнгийг өнөөдөр олгож эхлэнэ гэв

Image result for Хүүхдийн мөнгийг өнөөдөр олгож эхэлсэн гэвЗасгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ж.Мөнхбат хүүхдийн мөнгөний талаар мэдээлэл хийлээ. 2017 оны 1-7 дугаар сарын хүүхдийн мөнгийг 403 мянга 445 хүүхдэд нөхөн олгож байна. Монголбанк руу нийт 48.4 тэрбум төгрөг шилжүүлсэн, хүүхдийн мөнгө нь ороод эхэлсэн гэв.

Харин маш олон данс руу шилжиж байгаа учраас гүйлгээний хувьд бага зэргийн асуудал гарч байгаа. Өнөө оройны 17:00 цаг гэхэд нийт 403 мянга 445 хүүхдийн мөнгө шилжиж ороод дуусна гэлээ. Мөн хүүхдийн мөнгө авч байгаа хүүхдүүдийн долоодугаар сарын мөнгийг өнөөдрөөс эхлэн олгож эхэлжээ.

Маргааш өдрийн 12:00-13:00 цагт бүх хүүхдүүдийн мөнгө дансандаа бүрэн орж дуусах аж. Шинээр төрсөн хүүхдүүдийн хувьд данс нь нээгдээгүй учраас маргаашийн дотор дурын банкандаа очиж өргөдөл бөглөөд, дансаа нээлгэж хүүхдийн мөнгөө авах юм байна.

Categories
мэдээ нийгэм

Хилийн боомтууд наадмаар амарна

Image result for Хилийн боомтуудҮндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрийг тохиолдуулан Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдээр тохирсны дагуу Монгол-Орос, Монгол-Хятадын хилийн боомтууд амарна.

  • Монгол-Оросын хилийн боомт (Монгол Улс, ОХУ-ын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчдийн уулзалтаар тохиролцсоны дагуу):
  • Цагааннуур-Ташанта боомт 7 дугаар сарын 11-15-ны өдөр
  • Тэс-Шар суурь боомт 7 дугаар сарын 11-13–ны өдөр
  • Ханх-Монд боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  • Ульхан-Дээд ульхан боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  • Боршоо-Хандгайт боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр
  • Арцсуурь-Цагаантолгой боомт 7 дугаар сарын 10-13-ны өдөр тус тус амарна.
  • Харин олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу ажиллана.

Монгол-Хятадын хилийн боомт (Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрийн хүрээнд):
Монгол, Хятадын хилийн автозамын боомтууд 2017 оны 7 дугаар сарын 11-15-ны өдөр амарна. Олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчих юм байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Х.Баттулга саналаа өглөө

Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга дөнгөж сая Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны санал авах 1655 дугаар хэсгийн хороонд саналаа өглөө. Тэрбээр охин Б.Намууны хамт ирж саналаа өглөө.

Н.ГАН

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд санал өгсөн сонгогчдын ирц 18.83 хувьтай байна

Сонгуулийн ерөнхий хорооноос 13.00 цагт 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтын ирцийн мэдээг өглөө. Нийт дүнгээрээ саналаа өгсөн сонгогчийн ирц улсын хэмжээнд 18.83 хувьтай байна. Энэ нь өмнөх сонгууль буюу зургадугаар сарын 26-нд болсон сонгуулийн ирцтэй харьцуулахад 2 хувиар бага үзүүлэлт аж. Сонгогчийн нэрсийн жагсаалтад 1.9 сая сонгогч бүртгэгдсэн гэсэн үг.

Зөөврийн хайрцгаар сонгогчдын саналыг өчигдөр авсан. Нийт 28544 хүн зөөврийн хайрцгаар саналаа өгөхөөр урьдчилан мэдэгдсэнээс 26086 сонгогч саналаа өгсөн нь ирц 91.39 хувьтай гарчээ.

Аймаг

Ирц / хувиар 12.00 цагийн байдлаар

Архангай

16.2

Баян-өлгий

9.5

Баянхонгор

20.7

Булган

15.6

Говь-алтай

18,4

Говьсүмбэр

23.7

Дорноговь

21.5

Дорнод

16.2

Дундговь

16.3

Завхан

19.8

Өвөрхангай

18.1

Өмнөговь

18.2

Сүхбаатар

19.3

Сэлэнгэ

17.8

Төв

18.4

Увс

17.4

Ховд

15.2

Хөвсгөл

14.99

Хэнтий

17.2

Дархан-уул

19.6

Орхон

16.3

Аймгууд /нийт дүнгээр/

17.33

Улаанбаатар хот/дүүргээр/

Баянзүрх

22.4

Хан-уул

20.6

Сүхбаатар

19.3

Чингэлтэй

18.1

Баянгол

21.3

Сонгинохайрхан

19.8

Багануур

19.2

Багахангай

27.0

Налайх

22.4

Нийслэлийн хэмжээнд/нийт дүнгээр/

20.6

Улсын хэмжээнд /нийт дүн/

18.83

Categories
мэдээ нийгэм

Хүй долоо худагт ЛЕД дэлгэц байрлуулж, наадмын нээлт, бөхийн барилдааныг үзүүлнэ

Image result for хүй долоо худагт лед дэлгэц байрлуулна

Энэ жил хүй долоо худагт энэ жил наадамчин олонд зориулж том хэмжээтэй хоёр лед дэлгэц суурилуулж, төв цэнгэлдэх хүрээлэнгээс наадмын нээлт болон хүчит бөхийн барилдааныг үзүүлнэ.

Мөн энэ жилийн хувьд хамгийн хүндрэлтэй зүйл нь хур бороо бага байгаагаас Хүй долоон худагт гандуу, тоос шороо ихтэй байна. Хэрвээ баяр наадмын үеэр одоогийнх шиг хуурайшилт ихтэй байвал хурдан морьд уралдах зайг тус бүр хоёр км-ээр наашлуулахаар төлөвлөж байгаа аж. Түүнчлэн шаардлагатай бол наадмын өмнө үүлэнд нөлөөлж бороо оруулахаар төлөвлөж байгаа юм байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс эхлэн нийт 9 хоног амрана

Өнгөрсөн 2014 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулан Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр наадмын өдрүүдэд тав хоног бүх нийтээр амардаг болсон. Тодруулбал долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд нийтээр амрахаар хуульчилсан юм. Тэгвэл энэ жилийн тухайд энэ сарын 10-ны ажлын өдрийг 16-ны ням гарагт шилжүүлснээр долдугаар сарын 7 буюу өнөөдрөөс эхлэн 16-ныг хүртэл нийт ес хоног амрах юм.

Categories
мэдээ нийгэм

Ихэнх санал хураах хэсгийн хороод очергүй байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт өнөөдөр болж байна. Өнөө өглөөний 11.30 цагийн үед Сонгинохйархан дүүргийн 25 дугаар хороо, Зүүн салааны санал хураах нэгдүгээр байранд очиж, санал хэр байгааг ажиглалаа. Ирц маш тааруухан байна гэж хэсгийн хорооны ажилчид тайлбарлаж байна. Учир нь биднийг очиход санал авах байрны гадаа хоёроос, гурван хүний л очертой байлаа. Санал өгч байсан иргэн Б.Анхтуяагаас зарим зүйлийг тодруулахад “Өмнөх санал хураалтаар би энэ хэсэг дээр 12.00 цагийн үед ирж санал өгч байхад маш их оертой байсан нэг дор 60-70 хүн дугаарлаж байсан байх. Их халуун өдөр байсныг ч хэлэх үү, хэцүү санагдаж байсан. Гэтэл өнөөдөр хүмүүс санал өгч байгаа юм уу. Санал өгөх хүн байгаа юм болов уу гэмээр л байна” гэлээ. Харин 23-дугаар сургууль дээрх санал авах хороонд ирц бараг хангалттай байна. Ер нь ихэнх санал авах байрууд очер, дугаар байна гэж санал өгсөн иргэд ярьж байна.

Хэрэв ирц хүрэхгүй бол тухайн хэсэгт нөхөн санал хураалт явагдана. Тиймээс иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг холбогдох байгууллагуудаас анхаарууулж байна.

Н.ГАН

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт санал хураалтын ирц 18.3 хувьтай байна гэв

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн хоёр дахь санал хураалтад Өмнөговь аймгийн 15 сумын 54 хэсгийн хороонд 41844 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн байна. Үүнээс 12 цагийн байдлаар 7649 сонгогч санал өгч санал хураалтын ирц 18,3 хувьтай явж байна гэж мэдээллээ. Мөн 18-25 насны залуусын идэвх маш муу байгааг онцлов. Иймээс сонгуульдаа идэвхтэй оролцохыг Өмнөговь аймгийн Сонгуулийн хорооноос анхаарууллаа.

Б.УРНАА

Categories
мэдээ улс-төр

АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 1.30 цагаас саналаа өгнө

Image result for АН-аас нэр дэвшигч Х.БаттулгаЕрөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшиж буй Х.Баттулга өнөөдөр 1.30 цагаас саналаа өгнө. Тэрбээр Баянзүрх дүүргийн “Сансарт” байрлах 48 дугаар сургууль дээрх саналын хэсгийн хороонд санал өгөх юм. Х.Баттулга охин Б.Намууны хамт ирж саналаа өгнө.