Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнд дипломат дээд цол хүртээлээ

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын гадаад харилцааны салбарт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар зарим хүнд өнөөдөр дипломат дээд цол хүртээв.

Үүнд:

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолыг Гадаад хэргийн сайд асан Шүхэрийн Алтангэрэл, ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын зөвлөх Тогтохбаярын Батбаатар нарт, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолыг МГИМО ассоциацын удирдах зөвлөлийн гишүүн Жамбалжамцын Од, Монгол Улсаас Швейцарийн холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ваанчигийн Пүрэвдорж нарт тус тус олголоо. Цолны үнэмлэх, энгэрийн тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан гардуулан өгөв.

Categories
мэдээ нийгэм

Зурагт, Дэнжийн 1000-ыг холбосон авто зам ашиглалтад орлоо

Чингэлтэй дүүргийн урсгал төсвийн хөрөнгөөр дүүргийн 7, 10 дугаар хороо, Хувьсгалчдын зам гудамжнаас Ундрам дэлгүүрийн уулзвар хүртэлх авто зам ашиглалтад орж өнөөдөр албан ёсны нээлтийг хийлээ. Нээлтэд Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын орлогч Ж.Лхагвасүрэн, Тамгын газрын дарга А.Дамцагдорж, 7 дугаар хорооны ИНХ-ын дарга Д.Баянбат, 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, 10 дугаар хорооны Засаг дарга П.Чулуунцэцэг болон хороодын иргэд оролцлоо.

Уг зам нь 1,2 км асфальтан хучилттай дүүргийн 7, 10 дугаар хороо Хувьсгалчдын зам гудамжнаас Ундрам дэлгүүрийн уулзвар хүртэл тавигдсан юм. Тус ажлын хүрээнд 777 м2 байгалийн чулуун зам, 1000 м2 явган зам, 80 м2 хурд сааруулагч, 124 м2 замын цагаан шугам, 2600 ширхэг бордюр тус тус хийж гүйцэтгэсэн.

Чингэлтэй ТҮК ХХК гүйцэтгэгчээр ажиллаж өнөөдөр байнгын ашиглалтад оруулж одоогоор явган замын ажил хийгдэж байна. Зам тавигдах хүрээнд 33 айл эзэмшлийн хашаагаа татаж бүтээн байгуулалтын ажилд хувь нэмэр оруулсан юм.

Уг зам ашиглалтад орсноор дүүргийн нутаг дэвсгэрт Их тойруугийн гудамжнаас гадна гэр хорооллын дундуур Зурагтаас Дэнжийн -1000, Хайлааст, Чингэлтэй, 7 буудал гэсэн 7 км замын дахин нэг тойрог үүсэж, гол замын ачаалал буурч, гэр хорооллын тоосжилт багасах ач холбогдолтой юм.

Чингэлтэй дүүрэг нь нутаг дэвсгэрийн хүрээнд өнгөрсөн жилүүдэд алслагдсан гэр хорооллуудын иргэд ихээр явдаг гудамжнуудыг чөлөөлж авто зам тавих ажлуудыг эхлүүлэн Чингэлтэй Хайлаастыг холбосон 1 км, Хайлааст-Дэнжийн 1000-ыг холбосон 0.8 км авто замыг барьж ашиглалтад оруулсан юм.

Categories
мэдээ спорт

Үндэсний их баяр наадам Урианхай сурын харваагаар эхэллээ

Image result for Урианхай сурын харваа

Тулгар төр байгуулагдсаны 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмын арга хэмжээ өнөөдөр Урианхай сурын харваагаар эхэлж байна. Урианхай сурын харваа өнөөдөр өглөө 09:00 цагт сурын талбайд эхэлж, 172 харваач цэц мэргэнээ сорьж байна. Тус сурын харваанд урианхай сурын мэргэн 12, хүндэт мэргэн 4, спортын мастер 47, спортын дэд мастер 17, залуу харваач 95 оролцож байна. Аваргууд өнөөдөр тодорч, маргааш Буриад сурын харваагаар баяр наадам үргэлжилнэ.

Categories
мэдээ спорт

Чөлөөтийн эрчүүд ОХУ-ыг, эмэгтэйчүүд Польшийг зорилоо

Image result for Чөлөөтийн эрчүүд

Алдарт бөх Али Алиевын нэрэмжит эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээн ОХУ-ын Каспийск хотод амралтын өдрүүдэд болно. Тус тэмцээнд оролцох Монголын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг ОХУ-ыг зорисон байна. Тэмцээний 57кг-ын жинд ОУХМ З.Занабазар (Арслан), 61кг-д Т.Түвшинтулга (Аваргууд), 65кг-д Н.Лхамгармаа (Алдар), 70кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (Алдар), 74кг-д ОУХМ Д.Гомбодорж (Сүлд), 86кг-д О.Үйтүмэн (Алдар), 97кг-д спортын мастер Ч.Алтангэрэл (Аварга) нар дасгалжуулагч ОУХМ Б.Батзоригийн удирдлага дор өрсөлдөнө. Тус тэмцээнийг дэнслэхээр олон улсын гуравдугаар зэргийн шүүгч Б.Эрдэнэболд багийн бүрэлдэхүүнд багтжээ.

Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багийнхан Варшавт болох Польшийн нээлттэй тэмцээнд зодоглохоор тус улсыг зориод байна. Тэмцээний 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Г.Отгонжаргал, 55 кг-д Э.Даваачимэг, 60 кг-д Б.Шоовдор, 63 кг-д П.Орхон (Алдар), 75 кг-д Г.Уртнасан нар гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ө.Ууганбаяр, шүүгч Алтангэрэлийн Батмөнх нарын хамт оролцохоор өчигдөр эх орноосоо морджээ.

Categories
мэдээ нийгэм

Гадаадад байгаа сонгогчдын саналын хагас нь маргааш ирнэ гэв

Гадаадад 42 салбар комиссоор дамжуулан санал авсан. 2699 сонгогч саналаа өгсөн. Саналын хуудсыг 6-8ны хороонд төв комиссоор дамжуулан СЕХ-нд авч ирж байгаа. Өнөө орой СЕХ-д ирсэн саналын хуудсыг нь тоолно. Ирээгүй байгаа маргааш өглөө Улаанбаатарт ирнэ. Хамгийн сүүлийнх нь маргааш өглөө 10.05 цагт бууна. 11.30 гэхэд СЕХ хүлээж аваад тоолох үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөсөн. Нийтдээ 16 салбар комиссын саналын хуудас маргааш ирэхээр байгаа ажээ.

Categories
мэдээ нийгэм

Тагнуулын ерөнхий газар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдлаа

Image result for тагнуулын ерөнхий газарМонгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрыг өчигдөр Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт:

“Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадам, Тагнуулын байгууллага үүсч байгуулагдсаны 95 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагчдын хичээл зүтгэл, ололт амжилтыг өндрөөр үнэлж Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” гэжээ.

Тагнуулын ерөнхий газар нь тагнуулын байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэх зорилго бүхий Засгийн газрын тохируулагч агентлаг юм.

Categories
мэдээ нийгэм

Автомашины зөвшөөрлийг дөрвөн цэгээр олгож эхлэлээ

Related image

Үндэсний их баяр наадмын тусгай хөтөлбөртэй газрууд болох Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт нэвтрэх автомашины тусгай зөвшөөрлийг өнөөдрөөс эхлэн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дөрвөн салбараар олгож байна. Үүнд, “Дүнжингарав”, “Драгон”, “Мишээл”, “Оргил” гэсэн салбарууд багтаж байгаа. Автомашины долоон төрлийн зөвшөөрөл олгоно. Үүнд:

-ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНД-

“А”, “ДК” зөвшөөрөл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах зургаан давхар автомашины зогсоолд байрлана.

“Г”, “Ү” зөвшөөрөл – Нийслэлийн гудамж буюу Хурд хорооллын урд талд байрлах “СУРУГА МОНГОЛ” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.

“Ж” зөвшөөрөл – Гандийн гудамж буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн чанх хойно байрлах “Говийн Од” ХХК-ийн автомашины зогсоолд байрлана.

ХҮЙ ДОЛОО ХУДАГТ 7000 АВТОМАШИНД ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО-

“Ж”, “А”, “ДК”, Улаан “М” зөвшөөрөл – Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий хоёр дахь уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн баруун урд байрлах авто зогсоолд байрлуулна.

“Г”, цэнхэр “М”, “Ү” зөвшөөрөл – Хүй долоо худаг явах замаар явж тэмдэг бүхий эхний уулзвараар баруун гар тийш эргэж тус тусын тэмдэг, тэмдэглэл бүхий үйлчилгээний тойргийн зүүн талд байрлах авто зогсоолд байрлуулна.

Categories
мэдээ нийгэм

Баяр баясал авчрах зориулалттай онлайн тоглоомонд хүүхдүүд донтож байна

Image result for “King Of Glory”-ынБага насны хүүхдүүд бүхэл шөнийн турш онлайн тоглоом тоглож байна. Уг асуудлыг инженерийн технологийн “Тенсент” компани БНХАУ-д хамгийн эрэлттэй тоглоомд тооцогдож буй ухаалаг утасны онлайн тоглоом “King Of Glory”-ын ашиглах цагт хязгаар тогтоож, өдөрт 1-2 цаг л тоглох зохицуулалт хийжээ..

Интернэт тоглоомын “Тенсент” компани мэдэгдэлдээ “Эхэндээ тоглоом баяр баясал авчрах зориулалттай байсан. Гэтэл насанд хүрээгүй хүүхдүүд онлайн тоглоом удаан хугацаагаар тоглох тохиолдол ихсэж, эрүүл мэндэд нь эрсдэл дагуулах болсон. Тиймээс хүүхэд багачуудынхаа эрүүл мэндийн төлөө ийм арга хэмжээ авлаа” гэжээ. БНХАУ-ын хэмжээнд дэлгэцийн дон туссан насанд хүрээгүй хүүхдийн тоо аль хэдийнээ 24 саяд хүрсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Цагдаагийн байгууллагад сонгуультай холбоотой 31 гомдол иржээ

Цагдаагийн байгууллагаас сонгуультай холбоотой цаг үеийн нөхцөл байдлын мэдээлэл өглөө. Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд 1983 сонгуулийн хэсгийн санал авах байранд 2803 цагдаагийн алба хаагч аюулгүй байдлыг хангах, дэг журам сахиулах чиг үүрэг гүйцэтгэжээ. Мөн гудамж талбай, зам уулзварууд дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулан ажиллаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажилласан. Шуурхай удирдлагын төвийн ерөнхий зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Ц.Дашдэмбэрэлийн хэлж буйгаар энэ цагийн байдлаар улсын хэмжээнлд 143 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс сонгуультай холбоотой 31 гомдол мэдээлэл иржээ. Үүний 30 нь нийслэлд, нэг нь орон нутагт бүртгэгдсэн аж.

Categories
гадаад мэдээ

ОХУ болон Хятад орны хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрлээ

Image result for Путин , Си ЗиньпинБНХАУ-ын дарга Си Зиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины урилгаар энэ оны долоодугаар сарын 5-ны өдөр Москва хотноо албан ёсоор айлчилсан билээ. Хоёр орны удирдагчид хоёр талын хамтын ажиллагаа өндөр түвшинд хүрснийг онцлон тэмдэглэв. Путин, Си Зиньпин нар хэлэлцээ хийж, харилцан сонирхож буй чухал асуудлуудаар санал бодлоо солилцон, Хятад, Оросын найрамдлыг өндрөөр үнэлэн, хоёр орны харилцааны хэтийн төлвийн талаар ярилцсан аж. Путин , Си Зиньпин нарын хэлэлцээний үр дүнд, талууд 2017-2020 оны хооронд найрамдалт хамтын ажиллагааны хүрээнд улс төр, эдийн засаг, соёлын болон олон нийтийн салбарт хамтарч ажиллах хэдэн арван баримт бичигт гарын үсэг зуржээ. Удирдагчид хоёр орны харилцаа өндөр түвшинд хүрснийг онцолжээ. Путин “Орос-Хятадын хамтын ажиллагаа бэхжиж, улам эрчимтэй хөгжиж буйг илэрхийлсэн бол Си Зиньпин ОХУ, БНХАУ-ын хоорондын харилцаа дэлхий дахины нөхцөл байдлаас үл хамааран тууштай хэвээр байна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.