Categories
мэдээ нийгэм

​Төрийн тахилгат Ханхөхий хайрханы тэнгэрийг тайх ёслол болж байна

Ханхөхий хайрхан зурган илэрцүүд
Төрийн тахилгат Ханхөхий хайрханы тэнгэрийг тайх ёслол өнөөдөр болж байна. Увс аймгийн Өндөрхангай сумын нутагт болох энэ ёслолын хүрээнд өчигдөр долоон бурхан одны ёслол хийлээ.

Шашин төрийг хослуулсан энэ арга хэмжээнд Төрийн тэргүүн очдог. Ханхөхий хайрханыг 2012 онд тахихад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байсан бол шинэ Ерөнхийлөгч төлөөллөө оролцуулан өөрөө явахаас татгалзсан. Ерөнхийлөгч Х.Баттулга Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд оролцох төрийн элч төлөөлөгчдийн тэргүүнээр УИХ, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнг томилсон. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд:

  • Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан,
  • Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат,
  • Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал Д.Даваа,
  • Төрийн ёслолын албаны дарга Х.Жанцан,
  • Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц, болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөллийг оролцуулахаар болжээ.

“Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын 2.2 дахь хэсэгт Монгол Улсын Төрийн тэргүүн өөрийн биеэр оролцох боломжгүй тохиолдолд Төрийн тахилгын ёслолд оролцох төлөөлөгчийг томилж болох тухай заасан байдаг юм. Төрийн тахилгын ёслолд Төрийн элч төлөөлөгч оролцуулдаг байсан төрт ёсны уламжлалтай.

Монгол Улс тусгаар тогтносон даруйдаа 1911 онд “Тайх тахиглах ёслолын хууль” гаргаж, 1912 онд Отгонтэнгэр хайрханыг анх тахиж байжээ. Уг тахилгад Зарлигаар тайх сайдаар Улиастайн сайдыг гаргах тухай Богд Живзундамба хутагт зарлиг буулгаж байсан түүх байна.

Холбоотой Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч нэг удаа овоо тахилгад оролцохоор явахад 30 сая төгрөгийн зардал гардаг. Энэ жил Хан Хөхий, Алтан овооны тахилга болно. Ерөнхийлөгч тахилгад биечлэн оролцолгүй элч төлөөлөгчөө томилж явуулснаар улсын төсвөөс нийт 60 сая төгрөг хэмнэнэ хэмээн мэдэгдсэн билээ.

Ханхөхий хайрханы тэнгэрийг тайх ёслолын дараа баруун бүсийн “Увс хурд-2017” хурдан морины уралдаан зохион байгуулахаар орон нутаг хөлтэй бэлджээ.

Тахилгын ёслол өнөөдөр 06.00-13.00 цагт Хан хөхий хайрханы овоон дээр болно. Дараа нь эрлийз морьдын гурван насны уралдаан болох юм. Маргааш хурдан морины уралдаан азарганы уралдаанаар эхэлнэ.

ХАНХӨХИЙ ХАЙРХАНЫ ТЭНГЭРИЙГ ТАЙХ ЁСЛОЛ, БАРУУН БҮСИЙН ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЫ ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР

2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр
06:00-13:00 Хан Хөхүй хайрханы тэнгэрийг тайх тахилгын ёслол /Хан Хөхүй хайрханы овоон дээр/
15:00 Эрлийз бага насны хурдан морины гараа
17:00 Эрлийз морьдын дунд насны хурдан морины гараа
19:00 Эрлийз морьдын дээд насны хурдан морины гараа

2017 оны 07 дугаар сарын 29-ны өдөр
6:00 Хурдан азарганы гараа
09:00-11:00 Баяр наадмын нээлт – Цагаан сүлд цэнгүүлэх ёслолын үйл ажиллагаа
9:30 Хязаалан насны хурдан морины гараа
11:00 Хүчит бөхийн барилдааны 1,2-ийн даваа
11:00 Сурын харвааны тэмцээн
13:00 Өсвөрийн бөхийн барилдааны 1,2-ийн даваа
13:00 Дааган насны хурдан морины гараа
17:00 Хүчит бөхийн барилдааны үргэлжлэл
17:00 Шүдлэн насны хурдан морины гараа
17:00 Эрлийз насны морь цоллох
21:00-24:00 Үдшийн цэнгүүн

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр
7:00 Их насны хурдан морины гараа

ӨНДӨРХАНГАЙ СУМЫН “ТҮМЭН АДУУНЫ БАЯР”-ЫН ХӨТӨЛБӨР

2017 оны 07 дугаар сарын 30-ны өдөр
09:00 Ташуур шүүрэх тэмцээн
Морь булгиулах тэмцээн
Хос морьтныг шалгаруулах
Унаганы уралдаан
Тамганы ёслол
11:00 Азарга, Даага, Шүдлэн, Хязаалан насны морь цоллох
11:00 Хүчит бөхийн барилдааны үргэлжлэл
12:00 Соёолон насны хурдан морины гараа
15:00 Хүндэт зочид гийчид, Өндөрхангай сумын Хүн эмнэлгийн 80 жилийн ойн төлөөлөгчдөд хүндэтгэл үзүүлэх, бэлэг дурсгал гардуулах
16:00 Их нас, Соёолон насны морь цоллох
17:00 Хүчит бөхийн барилдааны шагнал гардуулах
19:00 Наадмын хаалтын ёслол

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн автозамын зарим уулзваруудыг өргөтгөж байна

ORGOTGOLУлаанбаатар хотын хэмжээнд зам засварын болон бүтээн байгуулалтын ажлууд ид үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн нутаг “Өгөөж” ХК-ны уулзвар, “Авто_плаза” төвийн уулзвар, Хан-Уул дүүргийн нутаг “Оргил” худалдааны төвийн уулзвар, Зайсангийн уулзвар, ХААИС-ийн зүүн хойд уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах өргөтгөл, шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна.

Иймд эрхэм жолооч, явган зорчигч та хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, бие биедээ хүндэтгэлтэй хандан замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой.

ORGOTGOL

ORGOTGOL

ORGOTGOL

Categories
мэдээ нийгэм

Жаргалант тосгонд үерийн улмаас халдварт өвчин тархах магадлал өндөр байна гэв

ontsgiСонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд энэ сарын 25-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас үер бууж гамшгийн хэмжээний нөхцөл байдал үүсээд байгаа юм. Нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалангаар ахлуулсан баг өчигдөр тухай бүс нутагт очиж ажиллав. Үерийн улмаас орон гэргүй болсон 12 өрхөд гэр олгох ажлыг нийслэлийн онцгой комиссоос яаралтай шийдвэрлэсэн байна. Мөн Улаанзагалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн зэрэг сайн дурын байгууллагууд гамшигт өртөж хохироод байгаа иргэдэд гудас, хөнжил, хувцас зэрэг эд материалын тусламж үзүүлжээ. Улс, нийслэл, дүүргийн онцгой комисс, сайн дурын байгууллагууд, иргэд хамтран үерт автаж бохирдсон талбайг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх, сэргээн босгох ажлыг хийж байна.

“Хүчтэй аадар бороо орсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо, Жаргалант тосгонд үүссэн гамшгийн хохирлыг барагдуулах, сэргээн босгох, ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажил ид өрнөж байна. Улс, нийслэл, дүүргийн Онцгой комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Мөн сайн дурынхан, гэрээт цэргүүд, оршин суугчид хамтран ажиллаж байна. Хохирлын үнэлгээг тогтоох тусгай ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Олон айлын мал, эд хөрөнгө гамшигт өртсөн. Жаргалант тосгоны төвд ундны усны 11 худаг байдаг. Худгууд үер буусан гол гудамжинд байрладаг. Мэргэжлийн хяналтын байгууллага иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн өдөр хууль тогтоомжийн дагуу дээж авч шинжилгээнд явуулсан. Шинжилгээний хариу хамгийн багадаа 72 цагийн дараа гардаг. Тиймээс УСУГ-аас иргэдийг зөөврийн усаар хангаж байна” хэмээн нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, НЗД-ын орлогч Ж.Батбаясгалан ярилаа.

ontsgiНийслэлийн Онцгой комиссын гишүүн, СХД-ийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “Жаргалант тосгонд нийслэл, дүүргийн Онцгой комисс хамтран ажиллаж байна. Сүүлийн хоёр өдрийн турш үерийн усаар хуралдсан лаг шаврыг арилгах, орон гэргүй болсон айлуудад гэр олгох, бохирдсон хөрсийг ариутгаж, цэвэрлэх гэх мэт ажлыг хийж байна. Улаан загалмайн нийгэмлэг, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага, тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, дүүргийн хоршоологчид зэрэг олон байгууллага, хүмүүс гамшигт өртсөн иргэдэд тусалж, дэмжлэг үзүүлж буйд талархсанаа илэрхийлмээр байна. Дүүргийн зүгээс шаардлагатай хөрөнгө, мөнгийг шийдвэрлэж, хуульд заасан үүргийнхээ дагуу иргэдтэйгээ хамтран сэргээн босголтын ажлыг хийж байна” хэмээв.

НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Гамшгийн дараах сэргээн босголтын ажил хийж байна. Олон айл хашаа хороо, гэр оронгүй болсон. Бид айл өрхүүдийн хашаа, хороог барьж босгож өгч байна. Мөн айлуудын жорлон дүүрсэн тул бүх талбайг ариутгах шаардлагатай байгаа. Үүнээс шалгаалан элдэв халдварт өвчин гарах магадлал өндөр байдаг. Нийслэлийн Онцгой байдлын газраас мэргэжлийн ариутгал, халдаргүйжүүлэлтийн бүлгээр тусгай зориулалтын ариутгалын бодисоор ариутгал хийлгэж, айл өрх бүрт хүрч ажиллаж байна” хэмээлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

​Өвөрхангай, Архангай аймагт дахин тог тасарчээ

Орон нутгийн цахилгаан зурган илэрцүүд

Өнгөрсөн зургаадугаар сард Архангай, Булган аймгуудын нутагт хүчтэй салхи шуурч, мөндөр орсны улмаас Эрдэнэт – Булганы чиглэлийн 110 КВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарч, зургаан аймгийн 125 сум тог цахилгаангүй болсон билээ. Тухайн үед яамнаас ажлын хэсэг гарч, гэмтэл засах ажлыг эрчимжүүлснээр гурав, дөрөв хоногийн дараа дахин тогтой болж байсан.

Гэтэл Өвөрхангай, Архангай аймагт дахин цахилгаан тасарчээ. Тодруулбал, тулгуур баганыг босгож, холболт хийх үед агаарын шугамыг буруу холбосон нь дахин гэмтэл гарахад нөлөөлсөн байж болзошгүй аж.
Гэмтлийг өчигдөр оройноос засварлаж эхэлсэн байна.

Categories
мэдээ спорт

​“Хүрхрээ үндэсний лиг”-ийн тойргийн тоглолтын хуваарь

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, “Арвайн үндэс” ХХК-тай хамтран гурав дахь жилдээ “Хүрхрээ үндэсний лиг” зохион байгуулж байна. Лигийн аравдугаар тойргийн тоглолтууд энэ амралтын өдрүүдээр болох юм.

Эхний хагасаа өндөрлүүлээд хэсэг амарсан үндэсний лигийн арван баг тоглолт бүрээс гурван оноо авахын төлөө тоглоно. Хүснэгтийг тэргүүлэгч “Эрчим”-ийг гүйцэхийн тулд “Хангарьд” зургаа, “Улаанбаатар сити” долоо, “Атлетик 220” найман онооны зөрүүг арилгах даалгавартай байгаа юм.

Мөн хамгийн бага оноотой яваа “Хоромхон”, “Эф Си Улаанбаатар”, “Унаганууд” гэсэн клубүүд ганц хожил авахад л хүснэгтийн байрлалаа дээшлүүлэх боломжтой.

Энэ амралтын өдрүүдээр явагдах

  • “Гоёо Эф Си”–“Хоромхон”,
  • “Атлетик 220”–“Унаганууд”,
  • “Эф Си Улаанбаатар”–“Улаанбаатар сити” гэсэн гурван тоглолт NTV телевизээр,
  • “Эрчим”–“Сэлэнгэпресс”, лхагва гаригт болох “Дэрэн”–“Хангарьд” гэсэн хоёр тоглолт mycujoo.tv-ээр шууд цацна.
Categories
мэдээ нийгэм

​Хаданд авиралтын аварга шалгаруулах тэмцээн болно

Монголын Уулчдын үндэсний холбоk, Нийслэлийн нийтийн биеийн тамирын хороотой хамтран Хаданд авиралтын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр уламжлан болгон зохион байгуулдаг.

2017 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 19-ны бямба гаригт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар зохион болно.

Categories
мэдээ нийгэм

​Жембори уулзалтад мэргэжлийн хяналтын байцаагчид ажиллаж байна

Жембори хэмээх Скаут хүүхдүүдийн майхант Чуулга-Зуслан өчигдрөөс эхэлсэн. Энэхүү чуулга уулзалт Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт зохион байгуулагдаж байна. Тус чуулга уулзалтад 40 орны 2000 скаут, Монголын 21 аймаг, 9 дүүргийн 4000 гаруй скаутууд болон сайн дурын удирдагч нар нийлээд 7500 хүүхэд залуучууд оролцож байгаа. Чуулга уулзалтын зохион байгуулалтад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд,боловсрол, Соёлын хяналтын хэлтэс, Дэд бүтцийн хяналтын хэлтэс, Хүнсний аюулгуй байдал, Хөдөө аж ахуйн хяналтын хэлтсүүдийн улсын байцаагчид болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байр, орчны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэл, хоол үйлдвэрлэлд ашиглаж буй баллонт хий, газны угсралт, аюулгүй ажиллагаанд 24 цагийн турш хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

​Манай сагсчид анх удаа “Үцүномия Мастерс” тэмцээнд оролцоно

Япон улсад энэ сарын 29-30нд “Үцүномия Мастерс” сагсан бөмбөгийн тэмцээн болно. Уг тэмцээнд Монголоос анх удаа 3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар Гарьд” баг оролцохоор болсон. Тэд Япон орныг зорилоо.

Тус тэмцээн нь ФИБА 3х3-ын албан ёсны дэлхийн аялан тоглолтуудын нэг гэгддэг тэмцээн юм. Энэхүү тэмцээнд 12 шилдэг баг оролцдог бөгөөд манай эрэгтэй баг анх удаагаа оролцох гэж буйгаа онцлогтой.

Манай багийн хувьд тэмцээний “А” хэсэгт багтсан юм. “А” хэсэгт Словений нийслэл Люблян хотын баг болон талбайн эзэн Окаяма багууд багтсан байна. Словений багийн хувьд чансааны нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа хүчтэй баг бол Японы баг наймдугаар байранд эрэмбэтэй байгаа, легионер тоглогчидтой, хүчтэй баг юм.

Манай сагсчид 447,000 оноотой 9 дүгээр байранд эрэмбэлэгдэж байна. Тэд маргааш 14:30 цагаас Люблян хотын багтай хэсгийн эхний тоглолтоо хийх бол 16:10-аас залгуулаад Японы Окаяма багтай тоглох болно.

Categories
мэдээ эдийн-засаг

​Засгийн газар ирэх сард 18 тэрбумын үнэт цаас арилжина

Засгийн газар ирэх сарын нэгэнд 18 тэрбум төгрөгийн, гурван төрлийн үнэт цаас арилжих юм байна. Бондын хоёр нь хямдарсан, нэг нь үндсэн үнээрээ арилжаалагдах аж. Эхнийх нь гурван сарын хугацаатай, зургаан тэрбум төгрөгийн үнэтэй бонд байх юм байна. Гэхдээ үүний хямдарсан үнэ нь 97.400 төгрөг бөгөөд 11.6 хувийн хүүтэй.

Харин 39 долоо хоногийн хугацаатай бонд мөн адил 100 мянган төгрөгийн үндсэн үнээс 91.953 төгрөг болж хямдрах ажээ. Тус бонд нь жилийн 11.7 хувийн хүүтэй, долоон тэрбум төгрөгийн үнийн дүнтэй байна.

Харин хоёр жилийн хугацаатай жилийн 13.7 хувийн хүүтэй таван тэрбум төгрөгийн бондын нэгжийг нь 100 мянган төгрөгийн үндсэн үнээр арилжих гэнэ. Сангийн яаманд хоёр хоногийн өмнө 3.3 тэрбум төгрөгийн 33.042 ширхэг үнэт цаас худалдан авах захиалга ирснийг 100 хувь нүүлүүлсэн байна. Тус бонд 28 долоо хоногийн хугацаатай, жилийн 11.7 хувийн хүүтэй. Энэхүү арилжаанд үнэт цаасны дөрвөн компани оролцсоноос “БиДиСек” компани хамгийн их буюу 16.353 ширхэг үнэт цаас худалдан авчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Амралтын өдрүүдэд паркад шөнийн тоглолттой

Үндэсний соёл амралтын хүрээлэн Шөнийн парк хөтөлбөрөө ирэх амралтын өдөр буюу долдугаар сарын 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна

21:00-02:00 цагийн хооронд та 20,000 төгрөгөөр Парк дээр хязгааргүй тоглонгоо дуучин Маралжингоо, Циркийн үзүүлбэр, Содон хамтлаг, Илбэ, Belly dance, Галтай иог, Pole dance, Улаан туг бүжгийн хамтлагийн тоглолтуудыг сонирхох боломжтой ажээ.

Хөтөлбөр:

Бүх тоглоом дээр хязгааргүй тоглох /21:00-02:00/
Дуучин Маралжингоо
Belly dance
Pole dance /Цэнгүүн/
Шөнийн циркийн үзүүлбэр
Галтай иогийн үзүүлбэр
Улаан туг бүжгийн хамтлаг
Илбийн үзүүлбэр
Мөнгөн бүрээ хамтлаг
Содон хамтлаг

Organized by: Үндэсний Соёл Амралтын Хүрээлэн
Photography by: Undarga Studio Такс нь 20.000 төгрөг ажээ.