Categories
мэдээ улс-төр

​МоАХ СЕХ-нд шаардлага хүргүүллээ

Image result for Сонгуулийн ерөнхий хороо

Монголын ардчилсан холбооноос Сонгуулийн ерөнхий хороонд хандан шаардлага хүргүүллээ. Уг шаардлагыг Ардчилсан намын гишүүн, Төрийн соёрхолт Д.Сосорбарам, аварга Д.Дагвадорж нар СЕХ хуралдах үеэр гардуулсан юм. Уг шаардлагад 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтыг долдугаар сарын 6-нд явуулах нь зүйтэй гэсэн талаар танилцуулсан.

Уг шаардлагад дурдахдаа:- Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль явагдлаа. Эрх баригч нам төрийн эрх мэдэл, хуулийн байгууллагыг ашиглаж, Ардчилсан намын сонгуулийн үйл ажиллагаанд халдсан хүч тэнцвэргүй сонгууль боллоо. Нэр дэвшигчдийн хэн нь ч олонх болоогүй тул хоёр дахь санал хураалт явуулахаар шийдсэн. Гэхдээ санал хураалтыг долдугаар сарын 9-нд явуулахаар шийдсэн нь ирц болон саналын үр дүнд сөргөөр нөлөөлөх зорилго агуулж байна. Тиймээс МоАх үүнийг эсэргүүцэж байна. СЕХ хуулиа биелүүлэхгүй, сонгуулийг шударга явуулж чадахгүй байна гэж үзэж байна. Учир нь С.Ганбаатарт өгсөн 20 мянга орчим санал алдагдсан. СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан нь МАН-ын нэр дэвшигчтэй найз нөхдийн холбоотой. Энэ талаарх бичлэг сошиалд цацагдсан. Тиймээс санал хураах өдрийг товлосон шийдвэрээ цуцалж, долдугаар сарын 6-нд болгохыг шаардаж байна. Энэхүү шаардлагын хариуг зургадугаар сарын 29-ний 11.00 цагт авах хүсэлтэй байна. Хэрэв шаардлага биелүүлэхгүй бол МоАХ тэмцлийн дараагийн хэлбэр шилжинэ… гэжээ.

Categories
мэдээ улс-төр

Маргааш УИХ хуралдана

Image result for Чуулган

Түр завсарлаад байсан УИХ маргаашнаас хуралдаж эхлэх нь.

Юутай ч 29, 30-ны өдрүүдэд намын бүлэг, байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын хуваарь гарчээ.

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

06 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

06 дугаар сарын 30-ны Баасан гарагт:

1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/.

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

06 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт 15.00 цагаас, 30-ны Баасан гарагт 10.00 цагаас:

  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
  • Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/;
  • Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
Categories
мэдээ нийгэм

“Цагаан хуудас уншуулсан иргэнийг зандрах, “Заавал аль нэгнийг нь дугуйлж байж уншуул” гэж шаардах тохиолдлууд байсан” гэв

Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд сонгуулиар хийсэн ажиглалт, мониторингийн үр дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал хийлээ.

“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ-ний гишүүн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн сурталчилгаа болон сонгуулийн үйл явцад хяналт тавин ажиллаж байгаа юм.

Ажиглалтын багийнхан нийслэлийн 50 хэсгийн хороонд 100 гаруй ажиглагчийг бэлтгэж, сонгуулийн бүх үйл явцыг тасралтгүй ажиглажээ.

“Нээлттэй нийгэм форум”-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Н.Энхцэцэг ярихдаа “Бидний ажиглалт хийсэн газруудад ямар нэг ноцтой зөрчилгүй сонгуулийн үйл ажиллагаа явагдсан. Мөн техникийн тооллогыг хийх хэсгийн хороодыг сугалах үйл ажиллагааг ажигласан.

Ганц нэг зөрчил гарсныг дурдахад нэг сонгогчийн албан ёсны хаяг дээр огт байгаагүй өөр хүмүүсийг бүртгэсэн тохиолдлууд гарсан. Бид тухайн иргэдээс зөвшөөрөл авч, үргэлжлүүлэн судлах болно.

Мөн саналын хуудсын хавтсыг төхөөрөмжид чихэж хийснээс болж, төхөөрөмж гацаж, цаг орчим сонгуулийн үйл явц зогссон.

Үүнээс гадна сонгогчдын хувьд гурван нэр дэвшигчийн өмнөх дугуйг гурвууланг нь будаж, саналын хуудсыг хүчингүй болгох тохиолдол гарсан. Нийт 50 хэсгийн хороонд ажигласнаас 2,000 гаруй саналын хуудас хүчингүй болсон.

Уг нь Сонгуулийн хуулийн 97.9-д зааснаар сонгогч хэнд ч саналаа өгмөөргүй байгаа тохиолдолд хоосон саналын хуудас уншуулах боломжтой байсан. Үүнийг мэдээгүй иргэд санаатайгаар саналын хуудсыг хүчингүй болгосон байж болзошгүй.

Ажиглалтын үеэр хэсгийн хороодод ажиллаж байгаа хүмүүс хуулиа мэдэхгүй байх тохиолдол гарсан. Цагаан хуудас уншуулж байгаа иргэнийг зандрах, “Заавал аль нэгийг нь дугуйлж байж уншуул” гэх зэргээр шаардлага тавих тохиолдлууд байсан” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

”Шинэ элсэлт, шилдэг боловсрол 2017” үзэсгэлэн яармаг болно

Их дээд сургуулиудын элсэгчдэд зориулан жил бүр явагддаг энэ үзэсгэлэн яармаг нь ирэх сарын 2-7нд зохион байгуулагдахаар болжээ.

Уг үзэсгэлэн яармагт БСШУСЯ-аас аттестатчилагдаж, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежууд оролцоно. Мөн гадаадын сургуулиудын төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаагаа танилцуулж дэлгэрэнгүй мэдээлэл олгож, элсэгчдийг бүртгэх юм.
Ц.АНАР
Categories
мэдээ нийгэм

“СЕХ, МАН-тай нийлж, луйвар хийн, сонгуулийн дүнд нөлөөлсөн” гэв

”Сонгогчдын төв зөвлөл”, ”Нээлттэй тунгалаг нийгэм”, ”Хохирогчдын холбоо” зэрэг гучаад төрийн бус байгууллагын төлөөллүүд Сонгуулийн ерөнхий хороог татан буулгах хүсэлтэй байгаагаа мэдэгдэж, хэвлэлийн бага хурал зарлалаа.

”Монголын нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ы нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр хэлэхдээ

”Сүүлийн сонгууль будилаантай болж байна. Сонгуулийн ерөнхий хороо, МАН-тай нийлж луйвар хийн сонгуулийн дүнд нөлөөлсөн. Сонгуулийн ерөнхий хорооныхон огцрох ёстой гэсэн саналын дор бид нэгдэж энэхүү хэвлэлийн бага хурлыг зарласан” гэлээ. Тэд мөн МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг дэмжиж байгаагаа мөн илэрхийлсэн юм.

Ц.АНАР

Categories
мэдээ нийгэм

Төв аймагт гарсан түймрийн утаа нийслэлийг бүрхжээ

Улсын хэмжээнд он гарсаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 49 суманд 103 удаа, нийт 119 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч урьдчилсан байдлаар 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн байна.

Цурманд оруулсан: Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр 1, Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Батширээт суманд 1 түймэр, Дорнод аймгийн Чойбалсан суманд 1 түймэр, нийт 8 түймрийг цурманд оруулсан.

Асаж байгаа: Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр нийт 6 түймэр байна.

Дээрх түймрүүд дээр онцгой байдлын байгууллагаас 166 албан хаагч, 16 автомашин, орон нутгаас 168 иргэн, 15 автомашинтай нийт 334 хүн, 31 автомашин, 26 морьтойгоор ажиллаж байна.

Харин нийслэлийн орчим ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдээгүй байна. Төв аймгийн Батсүмбэр, Мөнгөнморьт суманд гарсан түймрийн утаа нийслэл орж ирээд байгаа юм.

Улсын хэмжээнд гарсан 116 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 1942 албан хаагч, 216 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 203 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 388 албан хаагч, 22 автомашин, Цагдаагийн байгууллагаас 36 албан хаагч, орон нутгаас 3074 иргэн, 332 автомашин, 51 мотоцикль тус тус дайчлагдан нийт 5643 хүн, 585 автомашин, 51 мотоцикль, техник хэрэгсэл, 181 морьтойгоор ажилласан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралын шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө суманд гарсан түймрийг унтраахаар 24 алба хаагчийг 2017.06.27-ны өдрийн 10:10 цагт ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ.

Мөн 2017.06.27-ны өдрийн 14:30 цагт ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг ахлан Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд гарсан түймрийн голомтод 22 алба хаагчийг хүргэсэн.

Өнөөдөр буюу 2017.06.28-ны өдрийн 08:30 цагт Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан түймрийг унтраахаар НОБГ-ын 26 албан хаагчийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа С.Залуухүү, НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Нямхорлоо нар ахлан МТ 1001 дугаарын МИ171Е загварын нисдэг тэргээр түймрийн голомтод хүргээд байна.

Эдгээр түймрүүд нь Минжийн хангайд буюу машин болон явганаар очих боломжгүй газар гарсан тул ийнхүү алба хаагчдийг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэсэн юм.

Ихэнх нутгаар хур бороо багатай, хуурайшилтын зэрэглэл өндөр байгаа нь ой, хээрийн түймэр гарах эрсдэлийг бүрдүүлж байгаа тул иргэд та бүхэн амралт, аялал зугаалгаар явахдаа, ногоон бүсэд зорчихдоо ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах, халуун үнс нурамыг ил задгай асгахгүй байж ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Аймгуудын наадам хойшлогдох бололтой

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт болно.

Хуралдаанаар нийт 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Үүнд зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай, Хаврын тариалалтын явцын талаар, зээлийн хөрөнгөөр хийж, хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлэлцэх зэрэг асуудал багтжээ.

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

Хөрөнгө шийдвэрлэх тухай

У.ХҮРЭЛСҮХ

Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнах тухай*

Ж.МӨНХБАТ

Хөрөнгө гаргах тухай*

Ж.МӨНХБАТ

Зарим аймгийн баяр наадмын хугацааг өөрчлөн тогтоох тухай*

Ж.МӨНХБАТ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Санхүүгийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн тухай

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

Хөрөнгө гаргах тухай

С.БЯМБАЦОГТ

Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав нарын санаачлан боловсруулсан Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

С.БЯМБАЦОГТ

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл*

Н.НОМТОЙБАЯР

10.

Мөнгөн шагнал олгох тухай

Г.ЧУЛУУНБААТАР

11.

Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай

П.СЭРГЭЛЭН

12.

Төв, суурин газрын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай

П.ГАНХҮҮ

13.

Бусад асуудал*

Ж.ЭРДЭНЭБАТ

Танилцуулах асуудал

14.

Монгол Улсын Шадар сайдын гадаад томилолтын дүнгийн талаар

У.ХҮРЭЛСҮХ

15.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний явцын талаар

Б.ЧОЙЖИЛСҮРЭН

16.

Хаврын тариалалтын явцын талаар

П.СЭРГЭЛЭН


Categories
мэдээ нийгэм

С.Зоригийг хөнөөсөн Ц.Амгаланбаатар нарыг шүүх хурал дахин хойшлов

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийн Хяналтын шатны шүүх хурал зургадугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагт Улсын Дээд Шүүхэд эхлэхээр товлогдсон билээ.

Гэсэн ч Хяналтын шатны шүүх хурал яллагдагч Т.Чимгээгийн өмгөөлөгчийн хүсэлтээр зургадугаар сарын 28-ныг хүртэл буюу өнөөдөр /2017.06.28/ болгохоор хойшлуулсан.

Өмнө нь яллагдагч Т.Чимгээгийн өмгөөлөгч гадаадад эмчилгээ хийлгэж байгаа учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлтээ бичгээр гаргасан байсан юм.

Тэгвэл энэ удаа ч мөн өмгөөлөгч С.Оюунцэцэгийн эмчилгээ дуусаагүй тул гадаадаас ирээгүй байгаа гэсэн шалтгаанаар хүсэлт гаргаж, шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцээд, хурлыг дахин хойшлууллаа.

Шүүх хуралдааныг тов хараахан тодорхойгүй байна.

С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэгт яллагдагчаар татагдсан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25, Т.Чимгээд 24 жилийн хорих ялыг анхан шатны шүүхээс оноосон юм.

Categories
мэдээ нийгэм

ЭЕШ-ын материалыг засч дуусчээ

Элсэлтийн ерөнхий шалгалт зургаадугаар сарын 18-ны өдөр дууссанаас хойш Боловсролын үнэлгээний төв шалгалтын материалыг засах ажлыг эхлүүлсэн. Шалгалтын материалыг засаж дууссан гэх мэдээлэл байна. Одоо шалгуулагчдын гэрээний хуудсыг хариултын хуудастай тулгаж, батламж хуудсыг хэвлэх ажил явагдаж байгаа аж. Дараа нь батламж хуудсыг сургуулиуд руу хүргүүлэх юм байна.

Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn вэб сайтад дүн оноог нийтэлнэ. Шалгуулагчид өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээр нэвтэрч дүнгээ харж болох юм байна.