Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-д ажиллах үеэр шийдэгдсэн асуудлууд

Монгол Улсын Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат тэргүүтэй албаны төлөөлөгчид 2017 оны зургаадугаар сарын 1-3 ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины урилгаар амжилттай оролцоод ирлээ.

“Дэлхийн эдийн засгийн шинэ тэнцвэрийн эрэлд” уриан дор 21 дэх жилдээ зохион байгуулагдсан тус чуулга уулзалтад Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэлсэн нь Монгол Улсын хувьд анх удаагаа байр сууриа илэрхийлсэн үйл явдал боллоо. Өмнө нь тус чуулга уулзалтад манай улсын Засгийн газрын тэргүүнүүд зочин статусаар оролцдог байсан бол энэ удаад 66 улсын 6000 гаруй төлөөлөгчид хандан үг хэлж, Монгол Улсын үүд хаалга хөрөнгө оруулагчийн өмнө нээлттэй байгааг зарласан.

Монгол, Орос, Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулахад дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулагч эрэлттэй байгаагаа онцолсон нь түнш хайж буй хөрөнгө оруулагч нарт шинэ мэдээлэл болсон.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн олон улсын чуулга уулзалтад оролцохын зэрэгцээ уг чуулганд хүрэлцэн ирсэн БНЭУ-ын Ерөнхий сайд, Серби улсын Ерөнхий сайд, ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, Засгийн газрын сайд нар, Москва хотын амбан захирагч, хил залгаа мужийн тэргүүнүүдтэй албан уулзалт хийж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны асуудлаар ярилцсан.

Уг уулзалтуудын хүрээнд шийдэгдсэн асуудлуудыг онцолбол:

  1. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад анх удаа үг хэлж, хөрөнгө оруулагчдын өмнө Монгол Улсын үүд хаалга нээлттэй байгааг зарласан. Тэрээр: Монгол Улсын “Хөгжлийн зам”, Евразийн эдийн засгийн холбооны үйл явц, БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг уялдуулан гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах зорилт зөвхөн манай гурван улсаар хязгаарлагдахгүй. Энэ хүрээнд манай улсад бий болох дэд бүтцэд дэлхийн тэргүүлэх эдийн засаг, технологи бүхий орнуудын хөрөнгө оруулалт, идэвхтэй оролцоо ихээхэн шаардлагатай байгааг Та бүхэн анхааралдаа авна гэж найдаж байна гэлээ.
  2. Орос-Монголын харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарсныг энэ удаагийн албан уулзалтууд нотоллоо.
  3. Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг төмөр замын коридороос эхлэхээр харилцан тохиролцсон. Монгол Улс баруун, зүүн төмөр замын коридор байгуулах явдлыг тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэн эхний ээлжид Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр боллоо.
  4. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Аркадий Владимирович Дворковичтэй хийсэн уулзалтаар шийдсэн бас нэгэн түүхэн шийдвэр бол “УБТЗ” нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжиж, санхүүгийн чадавхыг сайжруулах зорилгоор нэг жилд хийх ачаа эргэлтийг 30 мянган чингэлэгт хүргэсэн явдал юм. Энэ шийдвэр манай улсын төмөр замын салбарын түүхэнд эрчимтэй эргэлтийг авчрах юм.
  5. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модитой хийсэн уулзалтаар тус улсаас манай улсад олгох 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтын нөхцөлийг өөрчилж, боловсруулах үйлдвэр байгуулна.
  6. Монголын эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор /Эгийн голын УЦС, Шүрэнгийн УЦС/ хоёр талын хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо. Азийн супер сүлжээ байгуулах олон улсын санаачилга, ОХУ-ын Азийн супер цагариг байгуулах санаачилгуудыг уялдуулж, Монгол Улсаар дайруулан ОХУ болон БНХАУ-ыг холбосон эрчим хүчний дэд бүтцийг хөгжүүлэх асуудал дээр хоёр улс нэгдмэл байр суурьтай байгаагаа энэ удаад дахин нотоллоо.
  7. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёв нар Монгол Улсад 4 сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Монгол улсын “Монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөр”-ийн 2 дугаар үе шатыг манай улсад ОХУ-ын тусламжаар хэрэгжүүлэх болсон. Энэ хүрээнд ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путины шийдвэрээр хүмүүнлэгийн буцалтгүй тусламжаар 4119 мянган тун вакцин буюу 7 сая малд хийх вакциныг олголоо.6 сард багтаан 7 тэрбум рублийн өртөгтэй шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин нийлүүлнэ.
  8. Манай улсын газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд зориулж, жилийн хоёр хувийн хүүтэй 10 сая ам.долларын техникийн зээл олгох бөгөөд энэ сард багтаан тоног төхөөрөмжийг аваачих бэлтгэл хангагдана.
  9. Монгол, Орос улсын хөрөнгө оруулалттай махны үйлдвэр байгуулна. Мөн ОХУ, Серби хоёртой хамтран монгол махны экспортыг ОХУ, Европ тив рүү гаргахад онцгой анхаарал хандуулан ажиллахаар болов.
  10. Дулааны IV цахилгаан станц ТӨХК болон “Уралын турбины завод” концерн хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулснаар Дулааны IV цахилгаан станцын тоног төхөөрөмжүүдийг бүрэн шинэчилнэ.УБ хотын дулааны эрчим хүчний 70 орчим хувийг дангаараа хангадаг Дулааны IV цахилгаан станцын турбинууд нь 30-аас дээш жилийн настай, шинэчлэх шаардлага тулгарчээ.
  11. ОХУ, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-руу гарах холбооны шилэн кабелын сүлжээ татах судалгааны ажлыг эхлүүлж, программ хангамж, интернет, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо
  12. Олон нийтийн харилцаа холбооны салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын хэлэлцээр байгуулагдсанаар сэтгүүлчдийг харилцан солилцох, Монголын сэтгүүлчдийг ОХУ-д сургах, баримтат кино хийх, харилцан түгээх боломж нээгдлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал “Хар тамхины эсрэг” аян эхлүүллээ

Монгол Улсын аюулгүй байдалд аюулын харанга дэлдэж байгаа хар тамхи, мансууруулах бодисын эсрэг аянг санаачлан “Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал энэ сарын 26-ныг хүртэл challenge эхлүүллээ. Энэхүү үйл ажиллагаанд нь Монголын залуучуудын болон оюутны холбоо, Сурагчдын холбоо зэрэг олон нийтийн байгууллагууд нэгдэн оролцож байгаа юм байна

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал өнөөдөр энэ талаараа мэдээлэл хийхдээ “Энэхүү аянд залуучуудыг нэгдэн идэвхтэй оролцон давалгаа үүсгэнэ гэдэгт итгэж байна. Зургадугаар сарын 26 бол Олон улсын хар тамхины эсрэг өдөр байгаа. Тэр өдөр хүртэл аян маань үргэлжилнэ. Шүүхийн өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу энэ үйл ажиллагааг явуулж байна” хэмээсэн юм.

О.ӨНӨР

Categories
мэдээ спорт

Сумо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах “Wanpaku sumo” тэмцээн болно

Япон улсад 33 дахь жилдээ, Монгол Улсад дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй “Wanpaku sumo” сумо бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг JCI Централ салбар байгууллага Монголын сумо бөхийн холбоотой хамтран Кёкүшюзан Д.Батбаярын нэрэмжит болгон энэ сарын 10-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Тэмцээний зорилго нь хүүхэд залуучуудыг спортод дур сонирхолтой болгох, тэсвэр хатуужил, хүмүүжлийн зөв нөлөө, зорилгодоо хүрэхэд бяр чадал бүхнийг шийдэхгүйг ойлгуулах, бие биенээ хүндлэн хайрлахад суралцахуулахад оршдог байна.

Тус тэмцээний эхний шалгаруулалт Монгол Улсад зохион байгуулагдаж, 3 насны ангиллын ялагч хүүхдүүд /7-8 нас хамаарахгүй/ Япон Улсад зохион байгуулагдах сүүлчийн шатны тэмцээнд оролцдог бөгөөд зардлыг JCI Централ байгууллагаас 100 хувь бүрэн даадаг уламжлалтай аж.

Энэ жилийн тэмцээн 4 насны ангиллаар явагдана

  • 7-8 нас /2009.01.01- 2010.12.31 хүртэл төрсөн хүүхэд/,
  • 9-10 нас /2007.04.02-2008.04.01 хүртэл төрсөн хүүхэд/,
  • 10-11 нас /2006.04.02-2007.04.01 хүртэл төрсөн хүүхэд/,
  • 11-12 нас /2005.04.02-2006.04.01 хүртэл төрсөн хүүхэд/.
Тэмцээний бүртгэл 2017 оны тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 6-ныг дуустал ажлын өдрүүдэд 10-17 цагийн хооронд БЗД-ийн 25-р хороо, 153 А байр, 7 давхар, 704 тоотод бүртгэх аж.

Оролцогчид тэмцээнд бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, цээж зурагтай ирж анкет бөглөнө. Мандат авах хугацаанаас хоцорсон хүүхдийг бүртгэж авахгүй ба тэмцээнд оролцуулахгүй юм.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны азтануудын “Батламж”-ийг Төв талбай дээр гардуулна

НӨАТ-ын сугалааны азтануудын "Батламж" зурган илэрцүүд

Сангийн яамны “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2017 оны 6 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болох гэж байна

Өдөрлөгийн үеэр татварын албанаас арваад төрлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.

  1. “Татвар төлөгч танд зөвлөе” татварын албадын үйлчилгээ;
  2. ХХОАТ-ын тухай хууль, НӨАТ-ын тухай хууль /ebarimt.mn/-ийн сургалт;
  3. АТБӨЯХАТ, АБТ, АЗАТ Татварын алба харгалзахгүй хураах, банкны үйлчилгээ;
  4. Явуулын “Авто оношлогоо”-ны үйлчилгээ
  5. Стандартын шаардлага хангасан кассын машин, POS төхөөрөмж нийлүүлэгч компаниудын үзэсгэлэн худалдаа;
  6. Татвар төлөгч аж ахуйн нэгж байгууллагуудын үзэсгэлэн худалдаа /үйлдвэрийн болон бөөний үнээр/;
  7. Татварын сэдэвт оюутан сурагчдын гар зураг, зохион бичлэг, үндэсний тоглоом наадгай болон шилдэг бүтээлийн үзэсгэлэн;
  8. Нэмэгдсэн өртгийн албан татварын сугалааны азтан болсон иргэдэд “Батламж” гардуулах ажиллагаа;
  9. НЗДТГ-тай хамтран Нийслэлийн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах “Ёслол хүндэтгэлийн ажиллагаа” /Урлагийн тоглолт/

Categories
мэдээ нийгэм

Дурангийн иж бүрэн аппарат, мэс ажилбарын багаж хүлээлгэн өгөв

НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр СХД-ийн Эрүүл мэндийн төвд гурван зуун сая төгрөгийн үнэ бүхий ходоод, бүдүүн гэдэсний иж бүрэн дурангийн аппаратыг мэс ажилбарын багажийн хамт хүлээлгэн өглөө. БНСУ-аас хандиваар өгч байгаа уг төхөөрөмж нь 4 төрлийн үйл ажиллагаа явуулдаг, манай улсад анх удаа орж ирж байгаа аж. НИТХ-ын даргын санаачилгаар хэрэгжсэн энэхүү төсөл нь дүүргийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр болж байна хэмээн эмч, ажилчид хэлж байлаа.

Дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн энэхүү багаж, тоног төхөөрөмж нь:

  • Өндөр хүчин чадлын хялбар ашиглалттай зөв зураглалтай бат бөх
  • Орчин үеийн техникийн шинэ шийдэл бүхий видео бичлэгийн үед болон зураг авалтын үед HD зураглал үзүүлэх өвчтний шинжилгээнд гарсан мэдээллийг дүгнэх
  • Болон бичлэг хийж хадгалах системтэй бөгөөд өөр дээрээ санах ойтой бүхий процессортой
  • Өвчтөний мэдээллийг хадгалах мэдээллийн санг өөр дээрээ шууд үүсгэж болдог
  • Мэдээллийн баримт болгон буулгахдаа фото принтер ашиглаж болно
  • Зураг видео зургийг эх үүсгэвэрт хуулж болдог
  • Уян дуран нь эсэргүүцлийн өнцөг үгүй буюу хүссэн зүгтээ эргэж болдог
  • Анх удаа HD технологийн системийг бүх үйлдэлдээ ашигласан 1,24 мегапиксель нягтралтай камертай
  • Өөрийн гэсэн үйлдлийн системтэй
  • Камерийн толгой нь дэлгэмэл өнцгөөр буюу том өнцгөөр хардаг
  • Бусад бүх дурангийн жижиг хэрэгсэл таардаг байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Хаврын чуулганыг түр завсарлуулна

Хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгаа маргааш албан ёсоор эхэлнэ. УИХ-ын гишүүд нэр дэвшигчдийг сонгогчдодоо таниулахаар тойрог, тойрогтоо очиж ажилладаг. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хаврын чуулганыг түр завсарлуулахаар шийдсэн байна. Одоогоор УИХ-аас тодорхой тов зарлаагүй байгаа ч зургадугаар сарын 9-нд завсарлуулахаар болсон бололтой.

Categories
мэдээ улс-төр

Ж.Батзандан: Шүүх, тагнуул, ОУ-ын байгууллагууд 90 минутын бичлэгийг анхаарч тодруулна гэж найдаж байна

АН-ын бүлэг өнөөдөр хуралдаанаа хийж МАН-ын 60 тэрбумын бичлэгийн талаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданы мэдээллийг сонсч нээлттэй хэлэлцүүлгийг хийжээ. Энэ талаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хэдийгээр бид 60 тэрбум гэж ерөнхийд нь ойлгоод байгаа боловч энэ нь цаагуураа төрийн алба цэрэгжсэн бүлэглэлийн хүрээнд явагдаж байгааг илэрхийлж байгаа юм. Улсын дээд шүүхэд энэ талаар гомдол гаргана. УИХ-ын гишүүд өөрсдөө гарын үсэг зурж хүргүүлэх ёстой гэж үзэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид мөн Үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон мэдээллийг зохих байгууллагуудаас авч энэ талаар арга хэмжээ авахыг хүсч албан бичиг илгээлээ. Мөн Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн байгууллагад хүсэлт гаргалаа. Үүнд төрийн эрхийг хууль бусаар авсан байж болзошгүй маш ноцтой баримтыг шалгаж өгөөч гэж байгаа. МАН төрийн сонгуульд цэрэгжсэн зохион байгуулалттайгаар орох талаар энэ бичлэг дээр бичигдсэн байна. Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авсан бол үүнийг цуцлах хуулийн заалт байдаг. Тиймээс энэ хуулийг хэрэгжилтийг шаардаж манай бүлгийг гишүүд бүгд гарын үсэг зуран холбогдох байгууллагууд нь илгээж байна” гэв.

Сэтгүүлчдийн сонирхсон асуултад УИХ-ын гишүүн Ж.Батзандан хариуллаа.

Урьд нь энэ бичлэгийн талаар та бүхэн гомдол гаргаж байсан ч Цагдаагийн байгууллага эвлүүлэг байна гээд хэрэгсэхгүй болгосон. Одоо хэр итгэлтэй байна вэ?

-Өнгөрсөн оны зургадугаар сард 10 минутын бичлэг гарч ирсэн. Сонгуулийн өмнө энэ бичлэгийг эвлүүлэг биш гэж Сүхбаатар дүүргийн Цагдаагийн байгууллагаас гаргасан боловч сонгуулийн дараа эвлүүлэг байна гэж худал мэдээлэл тараасан. Эцсийн шийдвэрийг Монголын шүүх шинжилгээний байгууллага болон мэдээлэл технологийн холбоо, олон улсын шүүх шинжилгээний холбоонд шалгуулна. Энэ бичлэгт Фэйсбүүк, Твиттер зэрэг олон медиа байгууллагуудын эрхийг зөрчсөн байгаа. Энэ 90 минутын бичлэг бүрэн эхээрээ саяхан гарч ирсэн. Иргэн Д гэх залуу албан ёсоор АН-д хандсан. Гэрчийн аюулгүй байдалд дорвитой арга хэмжээ аваач ээ гэж Цагдаагийн байгууллагад хандаж байгаа. Ийм том бичлэгийг хуурамчаар хийх ямар ч боломжгүй гэж мэргэжлийн хүмүүс ярьж байгаа. Шүүх, тагнуулын байгууллага болон ОУ-ын байгууллага үүнийг тодруулж өгөх байх гэж найдаж байна.

-Хэрвээ үйлдэл нь батлагдвал ямар ял шийтгэл оноох бол?

-Төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулахыг Эрүүгийн хуулиар хориглодог. Хэрвээ энэ нь батлагдвал 20 хүртэл жилээр хорих ял байгаа. Мөн улстөрийн намын тухай хуулийн заалтад цэрэгжсэн, фашист нам байгуулахыг хориглоно гэсэн байгаа. Мөн энэ үйлдэл нь батлагдвал тус намыг татан буулгана гэж заасан байгаа. Тиймээс үүнийг шалгуулж эцсийн хариуг гартал нь АН шударга иргэдтэйгээ явах болно гэдгийг мэдэгдье.

О.ӨНӨР

Categories
мэдээ улс-төр

Өөрийн үзэл бодлоо илэрхийлсний төлөө 10-15 жилийн ял оноох гэж байна

Приусны татвар нэмэгдсэнтэй холбогдуулан приус борлуулагчид эсэргүүцэл илэрхийлж жагсаж байсан цаг саяхан. Тэгвэл жагсаалын үеэр иргэн О.Батсайхан Сүхбаатарын талбай дээр машинаа шатаах гэж оролдсоныг цагдаа нар баривчлан хорьсон юм. Түүнийг 20 хоногийн турш баривчлан ар гэрийнхэнтэй нь нэг ч удаа уулзуулахгүй 10-15 жилийн ял төлөвлөөд байгаа аж. Энэ талаар түүний дүү О.Алтан-Эрдэнэ, өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ болон АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд “Үүнийг зүгээр хараад байх эрх бидэнд байхгүй. Эрх нь зөрчигдсөн иргэн бүрийг АН хамгаална” хэмээн О.Магнай мэдэгдсэн юм.

Өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ: Тавдугаар сарын 22-нд машинаа шатаах гэж байна гэсэн мэдээллээр цагдаа нар очин шууд баривчилсан хэрэг болсон. Тэрээр үндсэн хуульд заасан эрхээ хэрэгжүүлж тодорхой эд зүйлээ шатаасан. Шатаах гэдэг бол үзэл бодлоо илэрхийлэхийн нэг хэлбэр. Хүн өөрийгөө шатааж ч болно. Гэтэл улс төрийн намд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гэсний төлөө 10-15 жилийн ял төлөвлөж байна. Зандалчлах гэдгийг олон улсад терроризм гэдэг. О.Батсайханы хувьд ямар нэг террорист байгууллагын гишүүн биш. Эгэл жирийн бизнес эрхэлдэг хүн байгаа. Түүнд оноогоод байгаа 10-15 жилийн хорих ял нь санаатайгаар хүний амь насыг хөнөөсөн хүнд гэмт хэрэгтэнд өгдөг ял. Өөрийнх нь эрх ашгийг зөрчсөн учир өөрийн машинаа шатаах гэж оролдсон. Гэхдээ яг шатаах гэж байсан уу, утаа тавих гэж байсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа. Надтай хоёр удаа уулзуулсан, ар гэрийнхэнтэй нь ерөөсөө уулзуулахгүй байгаа.

О.ӨНӨР

Categories
мэдээ нийгэм

Хар машин шалгалтад тэнцээгүй гэв

Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 26-нд болно. Уг сонгуулийн саналыг хар машинаар тоолохыг эсэргүүцэж “Нам бус иргэдийн нэгдсэн холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга А.Эрдэнэбаяр, хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг нар мэдээлэл хийлээ.

Тэд “Монголд орон нутгийн болон УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураах явцад хар машиныг ашиглаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Гэвч хар машин бол булхай, луйвар нүүрлүүлсэн зүйл. Үүнийг бид өнгөрсөн сонгуулиудад харлаа. Хар машинаар сонгуулийн саналыг луйварддаг. Төрийн эрх мэдлийг авдаг боллоо. Тиймээс энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг шударгаар өрсөлдүүлэхийн тулд иргэдийн саналыг гар аргаар тоолохыг уриалж байна. Хар машин бол скайндердаж, хадгалах үүрэгтэй. Скайнердсан материалыг хэн ч яаж ч янзалж болно. Тийм учраас дэлхийн жишигт нийцсэн санал тоолох төхөөрөмж биш. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед намуудын төлөөлөл байлцаж, хар машиныг 341 хувилбараар шалгаж үзсэн. Шалгалтад хар машин тэнцээгүй. Туршилтаар гурван нэр дэвшигчийн нэр бүгдийг дугуйлсан хүчингүй нэг саналыг уншсан, цоолсон, балласан, нугалсан хуудсыг уншсан зэрэг олон зөрчил илэрсэн” гэж мэдээллийнхээ үеэр ярив.

Categories
энтертаймент-ертөнц

Т.Бархүү ялагчаар тодорч 20 сая төгрөгийн эзэн боллоо

Хоёр сарын турш үзэгчдийг зурагтны өмнө уяж чадсан “Яг түүн шиг-2” шоу өчигдөр 10 дахь дугаараа үзэгчдэдээ хүргэн ялагчаа тодрууллаа. “Яг түүн шиг-2” шоуны хоёрдугаар улирлын ялагчаар жүжигчин Т.Бархүү шалгарч 20 сая төгрөгийн эзэн боллоо. Тэрээр шоу эхэлсэн цагаас хойш үзэгчдийг байлдан дагуулж гурван дугаарын ялагч болоод байсан бөгөөд ийнхүү финалын нэвтрүүлэгт алдарт “Aerosmith” хамтлагийн дуучин Steven Tyler болон тайзнаа бут авч шүүгч, үзэгч, оролцогчдоос нийт 54 оноо цуглуулан бусдаасаа хол түрүүллээ.

Т.Бархүү ялагчаар тодорсон торгон агшиндаа “Та нартаа маш их баярлалаа. Хэлэх үг олдоггүй юм байна.Энэ бол амьдралд тохиох ховор боломж. Ийм боломжийг олгож өгсөн Боловсрол телевизийнхэндээ баярлалаа. “Х-Түц” хамтлагийнхандаа баярлалаа. Энэ хорвоод намайг хүн болгож өгсөн ээж, аавдаа маш хих баярлалаа. Аав минь тэнгэрийн орноос харж байгаа байх. Өнөөдөр энэхүү тайзан дээр намайг та нарт ийм гайхалтай үзүүлбэр үзүүлэхэд дандаа дэмжиж байсан түүнд би хайртай ч зоригтоогоор хайртай гэж тийм ч олон хэлж байгаагүй байх. Надтай хамт олон шөнө энэ нэвтрүүлгийн төлөө нойргүй хоносон Одончимэгтээ хайртай шүү. Би та нарынхаа итгэлийг алдахгүй байх болно. Намайг дэмжсэн найз нөхөд, дэмжигч, шүүгч нартаа баярлалаа” хэмээн баярын сэтгэгдлээсээ хуваалцлаа.

Финалын нэвтрүүлгийн зочин шүүгчээр поп дива Т.Ариунаа уригдан шүүгч Н.Онон, Б.Наранзун нарын хамт ажилалаа.

Арван дугаарын турш оролцогчдыг маань тив дэлхийн оддын дүрд хувиргах хүндхэн даалгаварыг ОХУ-ын тусгай нүүр хувиргалтын “FX Pro LAB” компанийн Алексей Ивченкогоор ахлуулсан багийнхан хийж гүйцэтгэсэн юм.