Categories
мэдээ нийгэм

Тээврийн хэрэгслийн татвараа төлөөгүй жолооч нар маргааш Төв талбайг зориорой

Сангийн яамын Нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 7-8-нд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно. Энэ үеэр тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг харьяалал харгалзахгүй /торгуульгүй/ төлөх боломжтой юм байна.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хуулийн хугацаа 2017 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болсон. Тиймээс тээврийн хэрэгслийнхээ албан татварыг хугацаандаа төлөөгүй жолооч нар маргааш төв талбайд болох өдөрлөгийн үеэр төлбөрөө ямар нэгэн торгуульгүйгээр төлөх бүрэн боломжтой.

Албан татвар, төлбөр төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1288, 7011-0705 дугаараас лавлана уу гэж нийслэлийн Татварын газраас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад 14 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

Тариалан эрхлэлт зурган илэрцүүд

Өнөөдөр хаврын тариалалтын явц, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад олгосон дэмжлэгийн талаар ХХААХҮЯ-наас мэдээлэл хийлээ.

УЛААНБУУДАЙН ТАРИАЛАЛТ 92.6 ХУВЬТАЙ БАЙНА

2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа (үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай), 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо, 23.2 мянган га-д тэжээлийн таримал, 28.6 мянган га-д тосны ургамал, 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн.

Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтын явц 94.6 хувьтай байна. Тодруулбал, 350.7 мянган га-д үр тариа, 11633 га-д төмс, 4585 га-д хүнсний ногоо, 56.1 мянган га-д тосны ургамал, нийтдээ 432.4 мянган га-д тариалалт хийж байна.

Үр тарианы тариалалт 91.9 хувьтай байна. Үүнээс улаанбуудайн тариалалт 92.9 хувь,төмс 76.8 хувь, хүнсний ногоо 53.9 хувь, тосны ургамлын тариалалт 196.3 хувьтай явагдаж байгаа гэдгийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүү хэллээ. Мөн хаврын тариалалтын үеэс хуурайшилт ихтэй байгаа учир үүлэнд зориудаар нөлөөлөх арга хэмжээг Цаг уур орчны шинжилгээний газрын орон нутаг дахь станцуудаар дамжуулан хэрэгжүүлж байна.

14 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖЭЭ

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2017 оны хавар тариалан эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдэд шатахууныг 50 хувь, үрийн буудайг 40 хувь, ургамал хамгааллын бодисыг 30 хувь, бордоог 30 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр гэрээ байгуулан олгожээ. Үлдсэн үнийг намрын ургацаас үрийн болон хүнсний буудайгаар санд барагдуулахаар гэрээ байгуулан олгож байна.

Энэ талаар ХХААХҮЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн захирал В.Үнэнбат мэдээлэл өгөв.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар:

  • Ургамал хамгааллын бодис 270 ААН, иргэнд 1,775,985,000 төгрөгийн 140,627 литр
  • Үрийн буудай 198 ААН, иргэнд 4,754,680,000 төгрөгийн 5745 тонн
  • Бордоо 150 ААН, иргэнд 3,652,510,000 төгрөгийн 2985 тонн
  • Шатахуун 572 ААН, иргэнд 4,488,948,710 төгрөгийн 2554 тонн
  • Төмс, хүнсний ногоонд 7 аймгийн 26 сумын 91 ААН, иргэдэд 157,500,000 төгрөгийн 89,5 тонн шатахуун олгосон байна. Давхардсан тоогоор 1281 аж ахуй нэгж, иргэнд 14 тэрбум төгрөгийн дэмжлэгийг үзүүлжээ.
Categories
мэдээ нийгэм

Баянхошууны шаврын ордод олборлолт хийдэг компаниуд тусгай шаардлага хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын суурьшлын бүсийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах зөвшөөрөл олгохгүй байх, одоо үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны хуулийн хэрэгжилтийг чанд мөрдүүлэх үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Баянхошууны суурьшлын бүсэд 162 га талбай эзэлдэг “Найрамдал” шаврын ордод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд нэгдсэн нэг тээвэрлэлтийн зам маршруттай, тоосжилт үүсгэхгүй байх үүднээс усалгааг тогтмолжуулах, нуралтаас хамгаалсан бэхэлгээ, хаалт хашлага хийх, уурхайн тэмдэг тэмдэглэгээг сайжруулах, дүйцүүлэх нөхөн сэргээлт хийх тохиолдолд тухайн дүүрэг дэх булаг шандыг тохижуулж хамгаалах зэрэг үүрэг даалгаврыг өгч, дээрх ажлууд хийгдэж эхлээд байна. Нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан хяналт шалгалтын хүрээнд “Найрамдал” шаврын ордод ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний биелэлтийн талаар сургалтыг зохион байгуулж тус ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулдаг бүх аж ахуйн нэгжид улсын байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн юм. Сонгинохайрхан дүүргийн “Найрамдал” шаврын ордыг 1945 онд нээж илрүүлэн 1962 оноос ашиглаж эхэлсэн, Улаанбаатар хотын тоосгоны үйлдвэрийн гол түүхий эд болох шар шаврын хамгийн том орд бөгөөд тухайн хэсэгт амьдардаг иргэдийн зүгээс аж ахуйн нэгжүүд олон салаа замаар тээвэрлэлт хийснээр их хэмжээний тоосжилт, дуу чимээ, бохирдол үүсч, иргэдийн хашаа, байшинтай хаяа залгасан эгц налуу ухсан талбай нь нуралт үүсэх эрсдэл бий болгож байгаа талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан юм гэж нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Зам дээр цэвэрлэгээ хийж байсан ТҮК-ийн ажилтныг ээж, охин хоёр зоджээ

Өчигдөр цахим ертөнцөөр ээж, охин хоёр зам дээр цэвэрлэгээ хийж явсан ТҮК-ийн ажилтныг цохиж, зодож буй бичлэг шуугиан тарив. Бичлэгээс харахад ээж, охин хоёр нийлж нэгэн ТҮК-ийн ажилтанг зодож байгаа нь харагдана. Хүмүүс ТҮК-ийн ажилтны талд орон ээж, охин хоёрыг буруутгах нь их байсан. Тэгвэл ийм явдал ажилчдад өдөрт хэд хэд тохиолддог аж. Иргэд хажуугаар нь өнгөрөхдөө лааз, шил сав, хогоо шидэх нь энүүхэнд гэнэ.

Тухайн өдөр 57 настай П.Эрдэнэбатыг ажлаа хийхэд нь саад болон зам дээр зогсож байсан машины эзэд гарч ирж цохиж, зодсон байна. П.Эрдэнэбат хэлэхдээ “Би ажил үүргийнхээ дагуу тэр эмэгтэйд шаардлага тавьсан. Гэтэл “чамд ямар хамаатай юм. Би зогсдог газраа, буудал дээрээ зогсож байна” гээд намайг хэл амаар доромжилж, охинтойгоо нийлээд зодсон. “Машинаа холдуул аа. Би ажлаа хиймээр байна” гэж хэлсэн хэмээн ярьсан байна.

Categories
мэдээ нийгэм

Орон сууц болон гэр хороолол доторх зам дээр осол гарах нь их байна

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Тээврийн хэрэгслийн хурдыг Хорооллын доторх замд цагт 20 км-ээс хэтрүүлэхгүйгээр явна” гэж заасан байдаг. Сүүлийн үед орон сууц болон гэр хорооллын доторх замд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжгүй, хурд хэтрүүлсний улмаас байрныхаа гадаа тоглож байгаа хүүхдүүд, явган зорчигчдыг мөргөж гэмтээх явдал нэмэгдэж байна.

МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн дагуу “Жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавь хүртэл хувиар хэтрүүлсэн буюу хороолол доторх замд 30 км/ц хурдтай зорчсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна”, мөн тавиас дээш хувиар хэтрүүлсэн буюу 40 км/ц түүнээс дээш хурдтай зорчсон нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулах” юм.

Иймээс Замын цагдаагийн албанаас орон сууц болон гэр хороолол доторх замын аюулгүй байдлыг хангах дараах зөвлөгөөг хүргэж байна.

  • Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах,
  • Автомашин ойртон ирж байгаа тохиолдолд гараас нь хөтлөх буюу тэврэх
  • Автозамтай ойролцоо бага насны хүүхдийг толуулахгүй байх,
  • Автомашины ард тоглож байгаа хүүхэд таны арын толинд сайн харагдахгүй учир хөдөлгөөн эхлэхээс өмнө аюулгүй байдлыг хангаж эргэн тойрныг сайтар нягталсны дараа хөдлөх,
  • Машинаа хөдөлгөхдөө ямар нэгэн анхаарал сарниулах үйлдэл хийхгүй байх. /Тухайлбал: Гараараа даллах, утсаар ярих, яарч сандрах гэх мэт/
  • Бага насны хүүхдүүд сониуч зантай хурдан хөдөлгөөнтэй байдаг учраас зогсож буй машины урд, ардаас гэнэт гүйж гарч ирэх аюултай тул хөдөлгөөний хурдыг зөв тохируулж, анхаарал болгоомжтой зорчихыг зөвлөж байна гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ЭЕШ энэ сарын 14-нөөс эхэлнэ

2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 14-нөөс эхэлнэ. Төгсөгчид дөрвөн хичээлээр ЭЕШ өгөх бөгөөд энэ сарын 14-ний 12:00-13:40 цагт Монгол хэл бичгийн шалгалт, 15-нд 10:00 цагт англи хэл, 13:00 цагт хими, 16:00 цагт Монгол Улсын түүх хичээлүүдээр өгнө.

Зургадугаар сарын 17-нд математик, газарзүй, биологи, монгол хэлний шалгалт явагдах бол 18-нд нийгмийн тухай мэдлэг, физик, орос хэлний шалгалтууд хуваарийн дагуу явагдах юм байна.

Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудсыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2017 оны тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.

О.ӨНӨР


Categories
мэдээ спорт

Монголын хөлбөмбөгчин хүү дэлхийд ур чадвараа сорьж байна

Ференц Пушкашийн нэрэмжит академид 2016 онд суралцахаар Унгар улсыг зорьсон Монголын дөрвөн хүүгийн нэг Г.Ганбаяр Пушкашийн академийн багийн өмсгөлтэй “Сузуки кап” тэмцээнд ур чадвараа сорьж байна.

Манай хөлбөмбөгийн өсвөр үеийн шилдэг тамирчид болох Б.Амгаланбат, О.Хантэнгэр, Д.Тэмүүлэн, Г.Ганбаяр нар Пушкашийн академид суралцахаар явсан нь Монгол хөлбөмбөгчид хамгийн удаан хугацаагаар хилийн чанадад суралцсан тохиолдол юм.

Харин тэдний нэг Г.Ганбаяр академийнхаа багийн хамтаар дэлхийн шилдэг клубын хүүхдүүд оролцдог “Сузуки кап” тэмцээнд оролцох гэж байгаа нь содон үйл явдал болж байна. Тус тэмцээнд “Байерн Мюнхен”, “Реал Мадрид” гэсэн шилдэг клубүүдийн 17 хүртэлх насны багууд оролцоно.

Пушкашийн академи “Байерн Мюнхен”-тэй хийх тоглолтод багийнхаа чөлөөт цохилтуудыг гүйцэтгэдэг Г.Ганбаяр гарааны бүрэлдэхүүнд багтах өндөр магадлалтай байгаа юм хэмээн Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлсэн юм.

Харин Г.Ганбаяр “Пушкашийн академи”-ийн багийн хамтаар өнгөрсөн баасан гаригт “Сузуки цом”-ын эхний тоглолтоо “Байерн мюнхен”-тэй хийлээ. Европ тивийн төдийгүй дэлхийн шилдэг клубийн багтай “Пушкашийн академи”-ийн хөвгүүд тун сайн тоглолтыг үзүүлэн, хоёрдугаар үеийн дунд хүртэл гоолгүй эн тэнцүү тоглов.

Сүүлийн хагасын 72 дахь минутад Г.Ганбаяр сэлгээгээр орж ирсэн нь Монгол хөлбөмбөгчин дэлхийн хэмжээний тоглолтод оролцсон түүхэн үйл явдал боллоо. Түүнийг талбайд гараад долоон минутын дараа “Пушкашийн академи”-ийн тоглогч Тимари Норман торгуулийн талбайн гаднаас гоол оруулан, баг нь 1:0-ээр хожжээ.

“Пушкашийн академи” тэмцээний хоёр дахь тоглолтоо Улаанбаатарын цагаар энэ сарын 3-ны 23 цагт Грекийн алдарт “Панатинаикос” клубтэй хийсэн байна.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр боссон хөл бөмбөгийн иж бүрэн талбайн нээлт боллоо

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчид сайдын яамны дэмжлэгтэйгээр барьж, байгуулсан Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын хөлбөмбөгийн талбайн нээлт өнөөдөр боллоо. Уг арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, ноён Шин Хай Мин, Соёлын зөвлөх Ли Вэй, нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ш.Сүхбаатар, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий болон бусад албаныхан оролцсон юм.

Нийслэлийн засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор нь нийслэлийн хэмжээнд эцэг эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны хүүхэд, залуучуудыг амьдрах нөхцөл боломжоор хангаж төлөвшүүлэн нийгэмшүүлж, сурган хүмүүжүүлж улмаар мэргэжил олгох сургалтад хамруулах үйл ажиллагааг явуулдаг Хүүхдийн төв, Залуучуудын төвтэй нийслэлийн төсөвт асрамж, халамжийн үйлчилгээний цогцолбор байгууллага юм.

Цогцолборт сурч амьдардаг хүүхэд залуус нь хамран суралцах тойргийн цэцэрлэг, ЕБС, коллеж, их, дээд сургуульд суралцахаас гадна төвдөө амьдрах ухааны болон мэргэжлийн сургалтуудад давхар хамрагддаг. Хүүхэд, залуучуудын сургалт, хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн “Хүүхдүүдийн сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах, биеийн тамир спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлж зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулж БНХАУ-аас монгол улсад суугаа ЭСЯ-аас 200 мянган юаны хандиваар хөл бөмбөгийн спортын иж бүрэн талбайг барьж байгуулахад дэмжлэг үзүүлсэнд хөл бөмбөгийн спортоор хичээллэгч хүүхэд залуус маань талархан хүлээж авлаа. Тус цогцолборын Хөл бөмбөгийн бага, дунд, ахлах насны ангиллын багийн тамирчин хүүхдүүд маань улс нийслэлийн олон уралдаан тэмцээнд 2010 оноос хойш тасралтгүй амжилттай оролцон, үндэсний лиг, шигшээ багийн тамирчдыг түрүүлэн гаргасан билээ. Хөл бөмбөгийн хүүхдүүд өөрсдийн гэсэн зориулалтын талбайтай болсноор бэлтгэл сургуулилтаа хийх боломж бүрдэж, их спортдоо улам их амжилт гаргах урам зориг дүүрэн байна. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хамт олон 2010 оноос эхлэн өнөөдрийг хүртэл зорилтот бүлгийн хүүхэд залуусын сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах, оюутнуудад тус улсын засгийн газрын тэтгэлгээр суралцах боломж бүрдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэн хоёр улсын найрамдалт харилцааг улам өргөжүүлж, хамтран ажиллаж ирсэнд нийслэлийн төр захиргааны байгууллага болон зорилтот бүлгийн хүүхдүүдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг манай цогцолборын хамт олон талархаж байдаг юм” хэмээв гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Ж.Ган-Эрдэнэ: Математикийн хичээлээс гадна нийгэм, англи хэлний тест задарсан нь ч үнэн

Холбоотой ЗурагМатематикийн хичээлээс гадна нийгэм, англи хэлний тест задарсан гэх мэдээллийн талаар Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнээс тодруулсан ярилцлага Өдрийн сонины өнөөдрийн дугаарт гарчээ. Тэрээр энэ асуултанд “Математикийн тестнээс гадна англи хэлний тест орон нутагт задарсан. Нийгмийн ухааны тест нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгэн хувийн сургуулиас задарсан. “ОТ” сургуулийн сургалтын менежер компьютер дээр сайн ажиллаж чаддаггүй учраас өөр хүнээр нээлгэсэн юм билээ. Тухайн сургууль энэ багшийг цалингийн 20 хувиар торгоод өнгөрсөн байсан.

Математикийн хичээлийн тест сургуулийн менежерт хүлээлгэж өгөхөөс хоёр цагийн өмнө задарсан бол манайх хариуцлага хүлээхэд бэлэн. Хоёр цагаас хойшхи нууцлалын асуудлыг сургууль хариуцна. Миний буруудсан зүйл гэвэл тест задруулсан багшийг олж илрүүлж сайдад мэдээлсэн нь юм шиг байна. Тэгэхээр тухайн сургуулийн сургалтын ахлах менежер нууцлалыг хариуцах ёстой байсан. Гэхдээ өнөөдөр хэн нэгэн хүн хариуцлага хүлээх бол шийдэл биш л дээ. Хамгийн гол нь сэдэв задардаг гэсэн хардлагыг үгүй болгох хэрэгтэй байна. Шалгалтын хариуг 14 хоногийн дараа мэднэ гэдэг нь өөрөө маш их хардлагыг төрүүлдэг. Мөн орон нутгийн сурагчид үүнээс болж илүү зардал гаргадаг. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр энэ төхөөрөмжийг хийж байгаа. Ирэх жилд нэвтэрчих байх. Хоёрт, шалгалтын тестийг төрийн албаны зөвлөлийн шалгалтын систем шиг нээлттэй болгох юм. бидэнд 60 мянган даалгавар байгаа. Тэдгээрийг цахим ертөнцөд байрлуулж хүссэн хүн бүр өөрийгөө сорьж, шалгалтдаа бэлтгэдэг болгох юм” гэв.

О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 50.5 тэрбум төгрөг ипотекийн зээлд зориулан банкуудад олгожээ

Монголбанк зурган илэрцүүдЗасгийн газар болон Монголбанк 2017 оны тавдугаар сард нийт 50.5 тэрбум төгрөгийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн эх үүсвэрийг банкуудад олгожээ. Энэхүү эх үүсвэрээр 722 иргэний зээлийн хүсэлтийг шийдвэрлэсэн бөгөөд үүнээс 265 иргэний 15.9 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлийн ипотекийн зээлээр баталгаажсан бондын үндсэн төлбөрөөр олгосон бол Засгийн газар төсөвт тусгаснаар 457 иргэний 34.6 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн санхүүжилтийг олгосон байна.