Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өдрийн сонин”-нд “Төрийн толь” фельетон нийтлэгджээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэн, гарлаа.

“Улс төр” нүүрт Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн “Нэр дэвшигчдийн төлбөртэй нэвтрүүлэг хоногт нэг цагаас илүүгүй байна” хэмээн ярьжээ.

“Бургас хядаж, Туулыг сэглэж буй үйлдэл төрийн гурван өндөрлөгийн зорчдог улаан зам дээр болдог” тухай мөн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Элчин сайд Зимдал Галт “Бид Америкийн хөрөнгө оруулагчдыг татах зорилт тавин ажиллаж байна” хэмээн ярьжээ.

“Баримт, үзэл бодол” нүүрт Б.Цэнддоогийн “Төрийн толь” фельетон нийтлэгджээ. Манайхан гадаад хэлийг амжилттай сурч байгаа нь сайшаалтай боловч төрийнхөө хэлийг сурах ойлгох тал дээр тун маруухан байна хэмээн зохиогч хошигножээ. Ингээд тэрбээр эх орныхоо найдаач, сонгооч иргэдэд зориулан төрийн ба хүний хэлний хадмал толь бичгээс толилуулжээ. Тухайлбал “Таны саналыг судалж үзье” гэсэн хариу авсан бол “Битгий горьд” гэсэн үг гэж “орчуулжээ”. “Улс орны эрх ашигт харшилж байна” гэдгийг “Надад ямар ч ашиг унахгүй байна” гэж ойлгочиход буруудахгүй юм байх.

“Өдрийн сурвалжлага” буланд Азийн их сургуулийн төлөөллүүд мэдлэг шингэсэн үйлдвэрлэл ба боловсролын тухай ярилцлаа” хэмээн мэдээлжээ.

“Суу алдартнуудын өлгий” буланд Домогт “Буур” Жамъян аваргын төрсөн нутаг Тэрхийн голын хөвөөгөөр хийсэн тэмдэглэл нийтлэгджээ. “Буур” Жамъян аварга өөрт тааламжгүй санагдсан нэгнийг “Амтгүй хүн” гэдэг байсан гэнэ.

Махаришийн менежментийн их сургуулийн Компьютерийн шинжлэх ухааны сургуулийн декан доктор Грегори Гатрит “Багш” буланд уригджээ. Тэрбээр “Манай оюутнууд сурахынхаа хажуугаар Майкрасофт, Гүүгл гэх мэт том компаниудад ажилладаг” хэмээн сонирхуулжээ. Монголоос тус сургуульд нийтдээ 75 оюутан суралцсан гэнэ шүү.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлагуудыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг томилохыг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох асуудлыг хэлэлцлээ. Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь нэр дэвшигчийн талаар танилцуулав.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1979 онд Монгол Улсын Их Сургууль төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 1979-1990 онд Монгол Улсын Их Сургуулийн хууль зүйн багш, Хууль зүйн тэнхимийн орлогч эрхлэгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч, дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх, 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн, 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар, Б.Энх-Амгалан, Я.Содбаатар, Б.Батзориг нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар улс төрөөс ангид, хуулийн салбарт олон жил ажилласан, туршлагатай, сайн хуульчдын нэгийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр нэрийг нь дэвшүүлсэнд Улсын дээд шүүхийнхэнд талархаж байна” гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг “Туршлагатай, мэдлэгтэй ийм л хуульч Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ажиллаж чадна. Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдвол улс төрөөс ангид байж, хуулийг чин шударгаар хэрэгжүүлж ажиллахыг хүсч байна” гэж байлаа.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Н.Чинбатыг томилох Улсын дээд шүүхийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь дэмжив гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

Эх орноосоо урвах гэмт хэргийг онцолж хэлэлцэв

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.06.07) хуралдаан 14 цаг 46 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ.

Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. 2002 оны Эрүүгийн хуульд “Эх орноосоо урвах” гэж нэрлэн заасан “Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол арван зургаагаас хорин таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 19.1 дүгээр зүйл “Эх орноосоо урвах”, 19.4 дэх хэсэг “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн хоёр гэмт хэрэгт хуваан тодорхойлсон гэдгийг дурдлаа.

Тус хуулийг хэрэгжүүлэх мэргэжлийн байгууллагуудаас Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 19.1 “Эх орноосоо урвах”, 19.4 “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах” гэсэн гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэсэн нэг гэмт хэргийн шинжид багтаах санал тавьжээ. Иймд эдгээр гэмт хэргүүдийг нэгтгэж “Эх орноосоо урвах” гэмт хэрэг болгон өөрчлөх шаардлагатай гэж хууль санаачлагч үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Б.Энх-Амгалан нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ. Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Categories
мэдээ нийгэм

Халимагийн түүх, соёлын “Өв” сангийн тэргүүнийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсын түүх, соёлын “Өв” сангийн тэргүүн Нина Санджариковна Уланова болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. Уулзалтад Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд оролцов.

Өдгөө 86 нас сүүдрийг зооглож байгаа Н.С.Уланова Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Улаанбаатарт ирээд байгаа юм. Тэрээр Халимагийн нэрт эрдэмтэн, монгол судлаач Очирын Номтын удмын хүн бөгөөд “Өв” санг үүсгэн байгуулсан цагаасаа халимагийн хэл, соёл, түүхийн өвийг залуу, хойч үеийнхэнд өвлүүлэх, хөгжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж иржээ. Очирын Номт нь 1910 онд Санкт-Петербургт Халимагийн баатарлаг тууль “Жангар”-ыг анхлан эрхлэн хэвлүүлж байжээ.

“Өв” сангийн шугамаар Халимагийн ард түмний олон түүхэн хүндэтгэлт үйл явдлуудыг тэмдэглэж, ОХУ-ын Волгоград мужид Халимагийн алдарт угсааныхан болох Тундутовынхонд зориулан хуучин суварга байсан буурин дээр нь шинээр суварга босгох, буддын шашны буян номын үйлс эрхлэх зэрэг олон ажил хийж ирсэн байна.

Одоо олон улсын хэмжээний буддын соёлын төв байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд түүнд туурга нэгт монголчууд хандив өргөх боломжтойг хатагтай Н.С.Уланова уулзалтын үеэр хэлж байлаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлэхдээ “Та бүхнийг хүлээн авч уулзахдаа баяртай байна. Таныг өвөг дээдсийнхээ нутагт ирж, Монгол оронтой танилцаж, хийж байгаа буянтай үйлсээсээ танилцуулсанд баяртай байна. Таны хийж байгаа ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид танилцуулна. Тодорхой хэмжээнд судалж үзнэ.

Таны Ерөнхийлөгчид өргөн барьсан “Жангар” тууль, алд цагаан хадгийг Монгол Улсын Ерөнхийлөгчид дамжуулан өгч, таны сэтгэлийн үгийг хүргэе” гэлээ.

Хатагтай Н.С.Уланова Монгол Улсад ирэхдээ өөрийн өвөг дээдсийн шүтээн болох тугийн бумба /Тугийн зэв/-ийг авчирч Монгол нутагт цэнгүүлж байгаа юм байна. Орос-Францын 1812 оны дайнд Орос орон ялж, Парис хотыг эзлэхэд Халимагийн Торгууд, Хошууд, Дөрвөдийн морьт, тэмээт хороод голлох үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Дөрвөдийн хорооны өргөж явсан тугийн зэв нь энэхүү тугийн бумба ажээ.

Хатагтай Н.С.Уланова тугийн зэвийг цагаан хадаг дээр залж, Чингис хааны хөргөөс адис авч хүндэтгэл үзүүллээ.



Categories
мэдээ нийгэм

“Цэвэр сайхан орчин” уралдаанд нэг бүтээл шалгаруулна

УИХ-аас Хог хаягдлын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан БОАЖЯ-наас “Цэвэр сайхан орчин” сарын аяныг зарласан билээ. Энэ хүрээнд хууль сурталчлах зорилготой “Шилдэг шторк” шалгаруулах уралдааныг зарласан байна. Уралдааны эцсийн дүн 2017 оны долдугаар сарын 07-ны өдөр бөгөөд зөвхөн нэг бүтээлийг шалгаруулж, 5 сая төгрөгөөр урамшуулах аж. Оролцогчдод мэргэжлийн төвшинд 30 секундээс хэтрэхгүй хугацаатай бүтээх бөгөөд оюуны өмчийн зөрчилгүй, НD1920x1080,HD1080x720 форматтай, агуулга, илэрхийлэх санааг уралдааны үндсэн зорилгод нийцсэн байх зэрэг шторкний ерөнхий шаардлагууд тавьжээ. Уралдааны гол зорилго иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад байгальд ээлтэй хэрэглээний соёл хэвшүүлэх, хог хаягдлыг зүй зохистой хаях, ангилах, дахин ашиглах дадал зуршлыг төлөвшүүлэх, хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаарх мэдлэг, боловсрол олгоход энэ арга хэмжээний зорилго оршиж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Реппер Жий шилдэг татвар төлөгч боллоо

Нийслэлийн татварын газраас Татвар төлөгчдийн өдрийг тохиолдуулан нийслэлийн шилдэг татвар төлөгчдийг шалгаруулав. Ингэхэд реппер Жий буюу Т.Мөнх-Эрдэнэ “Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн”-ээр шалгарчээ. Мөн МИГ даатгал, Орчлон бүрэн дунд сургууль, Хаан банк зэрэг арав гаруй аж ахуй нэгжийг шалгаруулж Улаанбаатар хотынхоо их бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж буйд талархаж өргөмжлөл гардууллаа.

Шагналыг нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр, Татварын ерөнхий газрын дэд дарга Б.Заяабал болон бусад албаныхан гардуулсан юм.

Реппер Жий шилдэг татвар төлөгч боллоо

Реппер Жий шилдэг татвар төлөгч боллоо

Categories
мэдээ нийгэм

Дулааны улиралд гол усны ослын дуудлага зонхилдог

Гол, мөрөн, нуур, тогтоол усны түвшин их, багаас үл шалтгаалан бага насны хүүхэд болон иргэд усанд осолдох тохиолдол гарсаар байна.

Он гарсаар 2017 оны зургадугаар сарын 05-ны өдрийн байдлаар есөн аймгийн 15 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 17 удаагийн усны осол гарч, 20 хүн амь насаа алдсан байна.

Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг гол усны ослын дуудлага зонхилдог. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна.

Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд та бүхэн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тусгай сургуулийн сурагчдын үдийн хоолны мөнгийг нэмлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

“ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАРИХ ТӨСӨЛ”-ИЙГ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ ХАРИУЦНА

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэх хүрээнд төслийн нэгжийн чиг, үүргийг гэрээний үндсэн дээр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит компаниар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр, төсвийн дотоод урсгал зардлаас санхүүжүүлэх боллоо.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компанийг санхүүгийн хувьд бие дааж, төсвөөс хараат бус ажиллуулах чиглэлээр арга хэмжээ авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгалаа.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” компани нь төслийн хүрээнд хийгдэх санхүүжилт, худалдан авах ажиллагааг хариуцан, зээлийн болон төсвийн хөрөнгийн зарцуулалтын төлбөр тооцоог зориулалтын дагуу шуурхай зохион байгуулах, төслийн ТЭЗҮ боловсруулах үед гүйцэтгэлийн хяналт тавих, барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, үйлдвэр болон дамжуулах хоолой барих ажлын бэлтгэлийг хангах зэрэг үүрэг хүлээжээ.

Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хооронд нэг тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээр байгуулсан. Энэ дагуу “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм.

САНХҮҮЖИЛТИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ТӨСЛИЙГ УИХ-ТАЙ ЗӨВШИЛЦӨНӨ

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөгжлийн бодлогын хөтөлбөр; Хөгжлийн бодлогын санхүүжилт 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.

Хөтөлбөр нь “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг дэмжих, төсвийн тогтвортой байдлыг сайжруулж, сахилга батыг бэхжүүлэх, төсвийн алдагдлыг бууруулах, нэгдмэл байдал бий болгох, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх зорилготой юм.

Энэ хүрээнд Олон улсын хөгжлийн ассоциацаас 120 сая ам.долларын зээл авахаар төлөвлөж байна. Зээл нь 30 жилийн хугацаатай, үүнээс эхний таван жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү жилийн 1.25 хувь, бусад шимтгэл 1.25 хувийг нэмсэнтэй тэнцүү байх юм. Гурван жилийн хугацаатай дээрх хөтөлбөрийн хүрээнд бодлогын 29 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

ТУСГАЙ СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ҮДИЙН ХООЛНЫ МӨНГИЙГ НЭМЛЭЭ

Ерөнхий боловсролын тусгай сургуульд суралцагчийн үдийн хоолны өдрийн зардлыг 2400 төгрөг болгож, энэ шийдвэрийг ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс дагаж мөрдөхөөр боллоо.

Хүүхдийг, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй сурагчдыг илчлэг, шим тэжээлтэй хоолоор хангах нь тэдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлөхийн зэрэгцээ амжилттай суралцахад нь хамгийн чухал дэмжлэг болно гэж үзэн дээрх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр хүүхдүүд хоногт авбал зохих хоол хүнсний хэрэгцээний 40-45 хувийг үдийн хоолоор авч байх боломж бүрдэж байна.

Засгийн газрын “Хоолны зардлын дундаж норматив батлах тухай” 2012 оны 106 дугаар тогтоолын дагуу тусгай сургуулийн бага ангийн сурагчдад өдөрт 600 төгрөгийн үдийн цай өгч байгаа юм.

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын харааны болон сонсголын бэрхшээлтэй тус бүр нэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дөрвөн тусгай сургуульд 1602 хүүхэд суралцаж байна. Сурагчдын үдийн хоолны зардал нь жилд 746 сая төгрөг болох бөгөөд энэ оны төсөвт хүндрэл учрахгүй юм.

ТОВЧ МЭДЭЭ

– Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2017 оны 05 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд БНХАУ-д хийсэн айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар боллоо.

– Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдээс гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.

– “Олон улсын арбитр болон гадаад улсын шүүхэд маргаан үүсэхээс урьдчилан сэргийлэх, маргааныг хэлэлцээний замаар шийдвэрлэх, маргааны үед баримтлах журам”-ыг хавсралтаар баталлаа. Энэ нь маргааныг арбитрт шилжихээс өмнө аль болох эв зүйгээр, хэлэлцээний замаар шийдвэрлэх, гэрээний төслийн эсвэл гомдол шийдвэрлэх шатанд маргаанаас урьдчилан сэргийлэх, олон улсын арбитрын маргааны үед холбогдох төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг шуурхай хангах зорилготой юм.

– “Төрийн цахим мэдээллийн санг бүрдүүлэх, ашиглах, харилцан мэдээлэл солилцох журам”-ыг баталлаа. Ингэснээр байгууллагууд хоорондоо цахим мэдээлэл солилцох замаар төрийн цахим мэдээллийн санг ашиглах, хадгалалт, хамгаалалтыг нэмэгдүүлэх, найдвартай үйлчилгээг иргэн, байгууллагад түргэн, шуурхай хүргэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дэлхийн 3500 манлайлагч залуус Монголд хүрэлцэн иржээ

Ази-Номхон далайн орнуудын чуулга уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулах талаар Гадаад Харилцааны Яам болон Олон улсын JCI байгууллагаас хамтарсан мэдээлэл хийлээ.

“Жэй Си Ай” байгууллагын Ази-Номхон далайн чуулган энэ сарын 8-наас 11-ний өдрүүдэд болох гэж байна.

Тус чуулганд оролцохоор дэлхийн 51 орны 3,500 манлайлагч, бизнес эрхлэгч залуус Монгол Улсад хүрэлцэн ирээд байгаа ажээ.

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг “Зочдын ирэх угтах, визийн асуудал, зохион байгуулалтын асуудал зэрэг дипломат ёслолын үйл ажиллагааны чиглэлээр Гадаад Харилцааны Яамны зүгээс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Үндсэндээ хурлын бэлтгэл ажил хангагдсан гэж хэлж болно.

3,500 зочноор дамжуулан дэлхий дахинд Монгол Улсаа сурталчлах, Монгол Улсынхаа бизнес эрхлэгчдийн боломжийг нээх, үндэсний үйлдвэрлэгчдийнхээ гадаад харилцааг өргөтгөх, холбоо тогтоох, Монгол залууст дэлхийн томоохон байгууллагын төлөөлөгч залуустай хамтран ажиллах боломжийг олгож байгаагаараа ач холбогдолтой” хэмээв.

JCI байгууллагын Монгол дахь салбарын ерөнхийлөгч П.Батхишиг “Бид JCI байгууллагын Ази-Номхон далайн орнуудын чуулга уулзалтыг зохион байгуулах нь манай улсад нэлээд олон ач холбогдолтой.

JCI бол дэлхийн 120 гаруй оронд салбартай, 200,000 гаруй гишүүнтэй, саяас илүү дэмжигчтэй байгууллага.

Манай Монгол Улсад 1992 онд салбар байгууллагыг бий болгосон. Чуулганы үеэр бид олон олон үндэсний байгууллагын улс орон, нийгэмдээ хийж бүтээсэн сайн сайн өөрчлөлтүүдийг хэлэлцэж, туршлага солилцоно.

120 улсын идэвхтэй залуусын сүлжээгээр бид Монгол Улсаа дэлхий дахинд сурталчилна. Сурталчилгааны тал дээр богино хугацаанд сайн үр дүн гарна гэж бодож байна” гэлээ.

JCI байгууллагын ерөнхийлөгч Давн Хэтзэл “Манай байгууллага гишүүнчлэлийн хувьд ихэвчлэн 18-40 насны залуус байдаг.

Энэхүү чуулганы гол онцлог бол JCI байгууллагын дэлхийн өнцөг булан бүрээс залуус хуран цуглаж, өөрсдийн туршлага, мэдлэгийг солилцдог. Бидний хамтын ажиллагаанд улс үндэстний хил хязгаар үгүй, бүгд нэгдэн ажилладаг.

Ази-Номхон далайн чуулган бол дөрвөн бүсэд явагддаг чуулганаас зохион байгуулалтын цар хүрээгээрээ хамгийн томд тооцогддог.

Ази-Номхон далай бүсийн чуулган боловч бусад бусад бүсээс ирж оролцогчдын тоо олон байгаа гэдгийг хэлмээр байна.

Тэгэхээр дэлхийн маш олон орноос залуу удирдагчид чуулж, бие биенийхээ хэл соёл, мэдлэг боловсролоос суралцах боломжийг олгож байгаа юм” хэмээн тайлбарлалаа.

“Жэй Си Ай 2017 АСПАК” чуулганы үеэр залууст өөрийгөө хөгжүүлэх, бизнес төлөвлөгөө хийх, хаана ямар бизнесийн боломж байна, мэдээлэл технологийн хувьд хэрхэн хамтран ажиллах зэрэг сэдвээр сургалт болж, сургалтад хамрагдсан залууст “JCI”-ийн сургалтын байгууллагаас сертификат олгох юм.

Үүнээс гадна бүс нутгийн хөгжлийн тулгамдсан есөн төрлийн асуудлаар форум, хэлэлцүүлэг хийнэ. Мөн Ерөнхий ассамблей болж, үүнд 1,800 гаруй төлөөлөгчид албан ёсоор оролцон “JCI’’-ийн 2022 он хүртэлх хийх ажлынхаа төлөвлөөг гаргах юм байна.

Categories
мэдээ нийгэм

“М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая” аяны хүрээнд Монголчууд 73 сая төгрөг хандивлажээ

Анхцэцэг дүү зурган илэрцүүдСайхан сэтгэлт хүмүүсийн буянаар М.Номин-Эрдэнэ охин эмчилгээний зардалтай болжээ.

Учир нь хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ өнгөрсөн аравдугаар сард гүн түлэгдэж, эмчилгээ хийлгэж байгаа юм. БНСУ-д түлэгдлийн эмчилгээ хийлгэхэд 65 сая төгрөг шаардлагатай болж, салбар салбарын төлөөллүүд М.Номин-Эрдэнэд туслах хандивын аяныг эхлүүлсэн.

Тэгвэл сайхан сэтгэлт Монголчуудын хандив тусламжаар М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний төлбөр бүрджээ. “М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая” аяны хүрээнд нийт 73 сая төгрөг цугларсан байна.

Иймд М.Номин-Эрдэнэ охин эмчилгээ хийлгэхээр энэ сарын 16-нд БНСУ-ыг зорихоор болжээ.